Categories
мэдээ нийгэм цаг-үе

С.Мөнхчулуун: Утасны дугаараас болж хар жагсаалтад ордог байдлыг зассан DNN.mn


ШӨХТГ-ын дарга С.Мөнхчулуунтай ярилцлаа.


-Зах, худалдааны төвүүдэд хийсэн лангуу болон кассын үнийн дүнгийн зөрүүг шалгасан ажлын явц хэр үр дүнтэй байв?

-Зөвхөн касс, лангууны үнийн зөрүүтэй байгаа тал дээр хяналт шалгалт хийгээгүй. Лангуу болон кассын үнийн зөрүү болон бараа бүтээгдэхүүний үнэ бүрдлийн асуудал дээр иргэдийн зүгээс маш их гомдол, санал ирдэг. Импортын гол нэрийн бараа бүтээгдэхүүний үнийн өсөлтөд зохицуулалт хийх тал дээр Засгийн газраас шийдвэр гаргасан. Үүнтэй холбоотойгоор ХХААХҮЯ-наас 51 ААН-тэй бараа бүтээгдэхүүний үнийг өсгөхгүй байх тухай бодлогын гэрээ байгуулсан. Ургамлын тос, элсэн чихэр гэх мэт өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнийн өсөлт болон бидний хөндөж байгаа Эрүүл ахуйн тухай хуулийн долдугаар зүйлд зааснаар худалдаа үйлчилгээний байгууллага нь иргэдэд чөлөөтэй үйлчлүүлэх ариун цэврийн өрөөтэй байна гэсэн заалт бий. Энэ хуулийн заалт хэрэгжиж байна уу гэх мэт бүх талын шалгалтыг хийж байна. Мөн ААН-үүд болох дэлгүүр, худалдааны төвүүд, захуудын нийлүүлэгчидтэй хийж байгаа гэрээн дээр өрсөлдөөнийг хязгаарлаж, хүний эрхийг зөрчсөн аливаа зүйл заалт оруулсан байна уу гэдгийг дүрэм журмынх нь хүрээнд шалгаж байгаа. ААН-үүдэд илэрч байгаа нийтлэг зөрчил нь лангууны үнэ кассын үнэтэйгээ зөрдөг асуудал. Лангуун дээрээс бараа авахад 1000 төгрөг гэж байхад кассан дээр бичүүлэхэд 1200 төгрөг байх, эсвэл хямдралтай гэж бичсэн лангуун дээрээс бараа аваад бичүүлэхэд тэр нь хямдраагүй байх гэх мэт нийтлэг зөрчил илэрч байна.

-Килограммын бараа жиндээ хүрдэггүй байдал бас гардаг шүү дээ?

-Жинлэж зардаг бараа бүтээгдэхүүний жин хэмжүүр нь стандартын шаардлага хангаагүй буюу Стандарт хэмжил зүйн газраар баталгаажуулаагүй байх тохиолдол гардаг. Зургаан сар тутамд баталгаажуулах ёстой атал 2020 оноос хойш баталгаажуулаагүй жин хэмжүүрээр жинлэж байгаа газрууд, лангуун дээрээ хөгцөрсөн талх, хугацаа нь дууссан зайдас гэх мэтийг зарж байгаа дэлгүүрүүд ч байна. Эдгээр асуудлууд дээр Зөрчлийн тухай хуулийн дагуу хяналт шалгалт хийгээд торгуулийн арга хэмжээ авна. Үнийн мэдээллийн зөрүүтэй байгаа тал дээр манай байгууллагын зүгээс Хэрэглэгчийн эрхийг хамгаалах хуулийн хүрээнд хэрэглэгчид үнэн бодит, зөв мэдээллийг хүргэх ёстой гэсэн үүднээс хэрэглэгчийн эрхийг зөрчсөн байна гэж үзэн таван сая төгрөгийн торгууль оногдуулж байгаа. Стандартад нийцээгүй жин хэмжүүрээр үйлчилсэн, хугацаа нь дууссан бараа бүтээгдэхүүн худалдсан зэрэг асуудлыг МХЕГ руу шилжүүлсэн.

-Зах, худалдааны төвүүд НӨАТ-ын баримт өгдөггүй гэх гомдол бас гардаг. Үүн дээр яаж ажиллахаар болсон бэ?

-Энэ бүхний цаана далд эдийн засаг, далд бизнес эргэлддэг. Захаас НӨАТ-гүй авчихаад цааш нь дамлаж НӨАТ-тай зардаг гэх мэт шударга бус асуудал ихээр гарч байгаа. Хуулийнхаа дагуу бол энэ нь ТЕГ-ын хариуцах ажил л даа. Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хуулийн 7.2.4-т хэрэглэгч барааны нэр төрөл, үнэ, 7.2.5-д барааны хэмжээ хэмжих нэгжийн талаар хэрэглэгч мэдээлэл авах эрхтэй гэж заасан. Татварын хуулийн 28.5-д татвар төлөгч борлуулалт хийх бүрт хэрэглэгчийн системээр хэрэглэгчид дахин давтагдашгүй дугаар бүхий төлбөрийн баримтыг хэвлэж өгөх, эсвэл цахимаар илгээх үүрэгтэй бөгөөд үүн дээр татварын байцаагч хяналт тавина гэж үүрэгжүүлсэн. Энэ үйл ажиллагаан дээр хоёр байгууллага хамтарч илүү оновчтой зохион байгуулалттайгаар ААН-дийн НӨАТ олголтыг хянаж, иргэдэд хүртээмжтэй байлгах үүднээс хамтран ажиллах саналыг ТЕГ-т хүргүүлсэн. Энийг нарийвчлан шалгах ёстой гэсэн үүднээс зөрчлийн хэрэг нээхээр прокурорт хандаад байгаа.

-Мөн үүрэн холбооны үндэсний операторуудын үйл ажиллагаан дээр иргэдээс ирж байгаа гомдол саналуудыг нэгтгэн хүлээн авч байгаа гэсэн. Энэ ажил хэрхэн явагдаж байна вэ?

-Жишээ нь, хэрэглэгч өнөөдөр наймдугаар сарын 22-ны өдөр сарын хугацаатай дата худалдаж авахад нөгөөх нь сарын сүүл буюу 30-нд дуусчихдаг. Дата нь дуусаагүй байхад хугацаа нь аравхан хоноод дуусах мэтээр хэрэглэгчдийг хохироодог. Мөн нэр шилжих асуудал дээр үнэ цэнэтэй хэрэглэгч, эсвэл үнэ цэнэтэй дугаар гээд нэр шилжихгүй байх шалтгаанаар хувь хүний өмчид халдсан гэх гомдол ихээр ирдэг. Энэхүү ирсэн гомдлынх нь дагуу тухайн байгууллага руу холбогдоход асуудлыг нь шийдээд өгдөг. Гэтэл үүний цаана гомдол гаргаагүй маш олон хэрэглэгч хохирч байгаа учраас иргэдийн санал хүсэлтийг нэгтгэж авъя гэсэн шийдвэрт хүрч сошиал хуудсаараа нэгтгэн авсан. Мөн манай иргэдийн санал гомдол хүлээж авах утсанд ирсэн гомдлын дагуу манай байгууллага дөрвөн үүрэн холбооны оператортой холбогдон иргэдтэй хийдэг гэрээ, харилцах нөхцөлийг тусгасан бичиг баримтыг шалгахаар татсан.

-Банктай холбоотой асуудалд шалгалт хийсэн. Ямар зөрчил илрэв?

-Банктай холбоотой томоохон хоёр ажлыг хийж хэрэгжүүлсэн. Иргэдээс ирсэн гомдлын дагуу банкны хар жагсаалт буюу зээлийн мэдээллийн санд чанаргүй зээлдэгч гэж тодорхойлогдон орохдоо зөвхөн банкнаас биш ББСБ, үүрэн телефоны операторууд, гурвалсан үйлчилгээгээр дамжуулаад хар жагсаалтад орж байна. Утасны дугаар аваад тэрийгээ ашиглахгүй хоёр сар болоход хар жагсаалтад орчихдог. Түүнээсээ болоод зургаан жил зээлд хамрагдаж болохгүй гэх асуудал гарч байсан. Үүнтэй холбоотой манай байгууллага хяналт шалгалт явуулж Монголбанкинд хүсэлт илгээсэн. Монголбанкнаас энэ асуулдлыг өнгөрөгч долдугаар сард шийдвэрлэсэн. Нийт 50 мянган иргэн, таван мянган ААН-ийг хар жагсаалтаас чөлөөлсөн. Мөн зээл олгосны шимтгэл болгож 1 хувийг банк зээлдэгчээсээ авдаг. Энэ нь хууль зөрчиж байна гэсэн асуудал гарсны үндсэн дээр хяналт шалгалт явуулах гэсэн боловч банкууд шалгуулахгүй гэсэн учраас бид зөрчлийн хэрэг нээж шалгалт явууллаа. Хүрээгээ нарийвчлан зөвхөн ипотекийн зээл дээр авч үзсэн. Хуулиндаа банк болон эрх бүхий этгээд зээл олгохдоо шимтгэл авч болно. Авахдаа зээл бүрээс тогтмол дүнгээр шимтгэл авахыг хуульчилсан байдаг. Гэтэл зээл бүрээс нэг хувийн шимтгэл авах юм бол зээлийн дүнгээс хамаарч шимтгэлийн мөнгөн дүн нь харилцан адилгүй байх учраас энэ нь хууль бус үйлдэл болж байгаа юм. Энэ асуудлаар бид нэр бүхий есөн банкинд тус бүрт 20 сая төгрөгийн торгууль ногдуулж, 30 хоногийн хугацаатай албан даалгавар хүргүүлээд байна. Энэ хугацаанд зөрчлөө засаж, эрх нь зөрчигдсөн иргэд, ААН-үүдийн хохирлыг барагдуулах ёстой. Үүний дараа ББСБ-ууд дээр хяналт шалгалт хийж байгаа.

-Бензиний асуудлаар ямар арга хэмжээ авч байгаа вэ?

-Сүүлийн саруудад шатахууны үнэ дэлхийн зах зээл дээр өсөж байгаа болохоор манайд ч мөн өссөөр ирсэн. Наймдугаар сард зарагдаж байгаа шатахууны үнэ 200 ам.доллар орчим буурсан. Тооцоолоод үзэхэд ам.долларын ханш өмнөх сараас 64 орчим төгрөгөөр өссөн. Харин өнөөдрийн орж ирж байгаа шатахууны үнэ зургадугаар сарынхаас 24 ам.доллар орчим хямд байна. Тэгэхээр бид зургадугаар сарынхаа үнэ дээр очих боломжтой. Гэвч үнийн өсөлтийн нөлөөгөөр нефть импортлогч компаниуд болон жижиглэнгийн худалдаа эрхлэгч компаниуд Уул уурхайн яамтай зохицуулалт хийж тодорхой хэмжээнд алдагдалтай ажилласан байна. Энэ алдагдлаа нөхөх үүднээс шатахууны үнийг 450-500 төгрөгөөр буулгалгүйгээр 300 төгрөгөөр буулгасан гэж харж байна. Энэ тал дээр ШӨХТГ хяналт шалгалт хийж, ашигтай ажилласан тохиолдолд үнийг бууруулах, мөн үндэслэлгүйгээр ашиг олох, үгсэн хуйвалдах зэрэг асуудал гаргахгүй байх тал дээр ажиллах болно.

Categories
мэдээ цаг-үе

Зөвшөөрөлгүй самар түүвэл 5 саяар торгоно DNN.mn

Зөвшөөрөлгүй самар, жимс түүвэл 300 мянган төгрөгөөр торгоно

Жил бүрийн есдүгээр сарын 10-наас хойш самар түүхийг зөвшөөрдөг ч иргэд худалдан борлуулахаар их хэмжээний самар түүдэг нь байгаль экологийн тэнцвэрт байдлыг алдагдуулдаг гэдгийг БОАЖЯ-наас анхаарууллаа. Учир нь хуш модны самрын ургац бага, хушин ойн 40 хувь доройтолд орсон зэргээс шалтгаалж иргэдийг самар ихээр түүхгүй байхыг анхааруулж буй аж.

Монголын 10 аймгийн 63 суманд хушин ой ургадаг бөгөөд өнгөрсөн жилийн тухайд найман аймгийн 25 суманд их ургацтай байжээ.

Харин энэ жил экологийн тэнцвэрт байдал, “Тэрбум мод” хөтөлбөрийн хүрээнд аль болох самар хэт их түүхгүй байхыг уриалж байгаа юм. Хуулийн дагуу зөвшөөрөл авсан аж ахуйн нэгжүүд самар түүж бэлтгэх боломжтой. Зөвшөөрлийг тухайн аймгийн байгаль орчны газраас авдаг ба ахуйн зориулалтаар бэлтгэж байгаа бол 25 кг хүртэл самрыг түүх ёстой. Харин үйлдвэрийн зориулалтаар бол тухайн нөөцийнхөө 40 хүртэл хувийг бэлтгэх учиртай. Болц нь гүйцсэн самрыг түншихэд унадаг бол болц нь гүйцээгүйн улмаас түншээд унахгүй үед иргэд мод руу авирч бэлтгэж эрсдэлд орж байна.

Зөвшөөрөлгүйгээр самар түүсэн нөхцөлд 5000 нэгж болон түүнээс дээш нэгжээр торгох эсвэл 1-2 жилийн хугацаагаар хорих ял шийтгэдэг байна.

Хуш мод нь ойн нөөцийн таван хувийг эзэлдэг. Самар түүх зохистой хэмжээ байдаг ба 30 хувийг нь түүж, 70 хувийг нь үлдээх ёстой байдаг аж.

Categories
мэдээ нийгэм

Хоногт гэр бүлийн хүчирхийллийн 77 хэрэг бүртгэгджээ DNN.mn

Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт наймдугаар сарын 23-ны өдөр нийт 1888 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ. Үүнээс:

  • зөрчлийн шинжтэй 1480
  • гэмт хэргийн шинжтэй 101
  • гэр бүлийн хүчирхийлэл 77
  • Согтуугаар машин жолоодсон 92 иргэнийг саатуулан арга хэмжээ авчээ.
Categories
мэдээ нийгэм

Уулаараа нойтон цас орно DNN.mn

Бороо, нойтон цас орно

Малчид, иргэд, тариаланчдад зориулсан мэдээ:

Ойрын хоёр хоногтоо нутгийн зүүн хэсгээр бороо, уулаараа нойтон цас орж, сэрүүхэн, салхитай байна.

2022 оны наймдугаар сарын 23-ны 20 цагаас наймдугаар сарын 24-ний 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:

Хур тунадас: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Шөнөдөө баруун болон зүүн амйгуудын нутгийн хойд хэсэг, төвийн аймгуудын нутгийн зарим газраар бороо, уулаараа нойтон цас, өдөртөө баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар бороо орно. Бусад нутгаар бороо орохгүй.

Салхи: Нутгийн зүүн хэсгээр баруун өмнөөс хойш эргэж, бусад нутгаар баруун хойноос секундэд 6-11 метр, тал, хээрийн нутгаар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ.

Агаарын температур: Шөнөдөө Дархадын хотгор, Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчмоор 1-6 градус хүйтэн, Хэнтийн уулархаг нутаг, Идэр, Тэс, Туул, Тэрэлж, Онон, Улз голын хөндийгөөр 1 градус хүйтнээс 4 градус дулаан, говийн бүс нутгийн хойд хэсгээр 8-13 градус, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр 12-17 градус, бусад нутгаар 3-8 градус дулаан, өдөртөө Дархадын хотгор, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Орхон, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр 7-12 градус, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр 23-28 градус, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн хойд болон зүүн хэсгээр 19-24 градус, бусад нутгаар 12-17 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлэрхэг. Шөнөдөө бороо орно. Өдөртөө бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Шөнөдөө 5-7 градус, өдөртөө 12-14 градус дулаан байна.

БАГАНУУР ОРЧМООР: Үүлэрхэг. Шөнөдөө бороо орно. Өдөртөө бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр. Шөнөдөө 5-7 градус, өдөртөө 12-14 градус дулаан байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлэрхэг. Шөнөдөө бороо орно. Өдөртөө бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Шөнөдөө 1-3 градус, өдөртөө 10-12 градус дулаан байна.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

Ажиа гэгээн: Зөв, тэгш сайхан, нинжин сэтгэлтэй бол юу ч хийсэн буян болно DNN.mn

Ажиа гэгээн Лувсантүвдантай ярилцлаа.


-Таныг ахмадын төвөө нээхээр ирсэн гэж дууллаа?

-Тийм тийм. Энэ удаад Монголд хоёр гол зорилготой ирлээ. Нэгдүгээрт, оюутны тэтгэлэг. Өнөө жил дөрөв дэх жилдээ оюутнуудад тэтгэлэг олголоо. Тэтгэлэг авч буй оюутнуудтай анх удаа уулзлаа. Тэр ажил их сайхан боллоо. Бид жилдээ 10 хүүхдэд тэтгэлэг олгодог. Дөрвөн жилд 40 хүүхэд гэсэн үг шүү дээ. Энэ жил нэмэгдээд бараг 60 гаруй хүүхэд болсон. Тэтгэлэгт ямар хүүхдүүдийг авах вэ гэдэг дээр 10 хүнээс бүрдсэн баг ажилласан. Багш, мэргэжлийн, туршлагатай хүмүүс тэр багт орсон. Тэгтэл ийм том буяны ажил болж байгаа гэдгийг дуулсан сайхан сэтгэлтэй хүмүүс “Тэгвэл би ч хандив өгье, өргөе” гэж 12 хүүхдийн хандив бүрдүүлж, нийт 62 хүүхэдтэй боллоо. Энэ ажил их бүтэмжтэй байгаа. Хоёрдугаарт, Яармагт нэг газар байсан. Газар дээр нь юм барих хэрэгтэй гээд анх эмнэлэг барья гэж төсөөлж байсан юм. Гэвч эмнэлэг бариагүй. Эмнэлгээ ЭХЭМҮТ-ийн хашаанд барьчихсан шүү дээ. Тэгээд тэр газартаа сургууль барья гэж бодож байсан. Сургууль барих туршлагагүй, сургуулийн ажил бүр хүнд учир чадахгүй юм байна гэж бодсон. Газар нь хоосон байгаад л байсан. Тэр газарт юу барих вэ гээд Ахмадын төв барья гэж шийдсэн. Хоёр, гурван жилийн өмнөөс барилгын ажил нь эхлээд одоо дуусч л байна. Энэ сарын 27-нд нээлтийг нь хийнэ. Энэ хагас сайн өдөр шүү дээ.

-Асрамжийн төв, Ахмадын хөгжлийн төв, ахмадын сувилал…гэх мэтээр янз бүрээр нэрлэх юм. Яг ямар чигтэй үйл ажиллагаа явуулдаг газар байх юм?

-Настай хүмүүсийн асрамжийн газар байх уу, сувиллын газар байх уу гэж асуудаг. Тийм байж болно. Гэвч тийм биш л дээ. Тэтгэвэрт гарсан 60 настай, 70 арай хүрээгүй хүмүүс гэртээ их ганцаарддаг. Тийм хүмүүсийг цуглуулаад өдөр өнжүүлье. Тоглож наадаад, бүжиглээд өдрийг зүгээр өнжиж өнгөрөөх биш ямар мэргэжилтэй хүн байна. За жишээ нь, эмч мэргэжилтэй хүн байлаа гэхэд эмч нарын баг байгуулна. Урлагийнхнаар нэг баг. Багш нараар нэг бүлэг баг болгоод “Та нар насаараа энэ мэргэжлээр ажиллалаа, туршлага юу байна вэ, юу хиймээр байна, юу хийх дутуу вэ” гээд тэдгээр хүмүүсийн туршлага, эрдмийг амьдралд хэрэгжүүлэхийн тулд хэлэлцэж, төсөл гаргаад түүнийгээ амьдралд хэрэгжүүлдэг, зөвлөлддөг, бусдад тус болдог тийм төв болгоё гэж бодсон. Гэхдээ одоогоор яг ийм чиглэлтэй гэж тогтсон зүйл алга. Барууны орнуудад ахмадын ийм төв олон. Японд бий. Монголд байгаа ч олон биш бололтой. Сайн судалж, туршлагатай болж анхнаас нь найдвартай юм хийхгүй бол хүмүүс ойлгохгүй, нөгөө талдаа буруу юм хийчих болов уу гэсэн болгоомжлол байна. Гэхдээ сайхан болж л байна.

-Ахмадын төвд зарим хэрэгтэй юмнууд нь дутуу учраас хандивын зоог барих үйл ажиллагаатай гэсэн. Энэ зоогт оролцсоноор хүмүүст буян хураах боломжийг олгож өгч байна гэж ойлгож болох уу. Энэ ярилцлагыг уншсан нэг ч болтугай хүн тэр хандивын зоогийг баривал буян юм даа?

-Маш их баярлалаа. Их сайхан тус хүргэж байна. 27, 28-нд арга хэмжээнүүдтэй. 27-нд нээлт хийнэ. Нээлтэд хүмүүс ирээд хандив өргөх байх. Төвийн зарим засвар дуусаагүй. Шаардлагатай мөнгөн дүн, тооцоог нь гаргаж байгаа. Үйл ажиллагааг нь яаж тасралтгүй явуулах вэ гэдэг дээр бас л мөнгө яригдана. Дандаа мөнгөний асуудал л даа. Тийм болохоор хандив цуглуулах хэрэгтэй байна. 27-ны орой хандив цуглуулах зоог барья гэж төлөвлөсөн. Япон, Америкт байгаа монголчууд маань энэ хандивт оролцъё, энд байгаа ойр дотны хүмүүс, найз нөхөд, аав ээжийгээ оруулцуулъя гэж байгаа. Энд байгаа монголчууд маань ч уг зоогт оролцож болно. Зоогийн үеэр 300 мянган төгрөгийн хандив цуглуулъя гэж бодож байгаа. Зоогоо энд (ЭХЭМҮТ-ийн хашаан дахь Цусны эмгэг, хавдартай хүүхдийн эмнэлгийн зүүн талын байрыг хэлэв.сурв), энэ төвдөө барина. Анх зоогоо хаана хийх вэ гээд нэг битүү газар сонготол их тансаг, мундаг юм. Гэвч их үнэтэй. Хоол зоог нь их үнэтэй. Тэнд зоог барина гэхээр хандивын мөнгөний талыг нь өгөхөөр юм билээ. Тэгэхээр эндээ жирийн зоог барьж, уртын дуу, морин хуураа сонсоод хандиваа цуглуулж хандивын зоогоо барья аа гэж бодсон. Энэ зоогийг барих хүн байвал их буян болно, сайхан болно оо.

-Монголчуудын мэддэг, таньдаг лам хувраг, гэгээнтнүүд дундаас таныг хамгийн өндөр рейтингтэй нь гэж хэлж болохоор?

-(Инээв).

-Яагаад вэ гэхээр, та дандаа сайн үйлс хийдэг. Хийсэн үйл бүхэн нь бодитоор харагддаг.

-Тийм тийм.

-Нөгөө талдаа монголчууд лам нарыг дагаж, даган баясаж буян үйлдэх сонирхол их байдаг юм шиг ээ. Нэг үгээр лам нарт итгэдэг. Таныг ямар нэгэн сайн үйлс хийхэд сүсэгтнүүд маш ихээр даган баясдаг. Ямарваа сайн үйлсэд даган баясахын ач тус юу вэ?

-Би үүнийг дандаа ярьдаг. Өмнө нь бас хэлсэн шүү дээ. Суварга барих уу, сургууль барих уу гэж. Би ингэж хэлсэн. Суварга барих, сургууль барихын буян адилхаан. Аль нь ч болов буян. Би өөрөө Бурханы шашин шүтдэг хүн. Бурхан шашины сүсэг, сэтгэл байж байж бурхан, суварга босгож болно. Тэр их сайн. Би өөрөө энэ хоёроос алийг нь сонгох вэ гэхээр тухайн үедээ сургуулийг сонгоно оо гэж бодсон. Сургууль барилаа гэхэд хүүхдэд, ард түмэнд тус нь шууд хүрч байдаг. Суварга барилаа гэхэд буян нь хүрнэ. Энэ, хойд нас гэж бий. Энэ насанд буян болдоггүй юм бол хойд насанд буян болно. Урд насанд буян хийснээс ийм завшаан гарсан гэж бас бодож болно. Сургуулийг босгоход их хэцүү. Босгосны дараа олон нийт тэрэн дотор даган баясаад, баярладаг. Суваргыг барьж болно. Аав, ээж нас барлаа. Алтан хайрцгийг нь нээлгэхэд “Нутагт нь суварга барьж буян үйлд” гэдэг. Нутаг нь бүр хол, эзгүй газар. Тэнд нь суварга босгохоор маш их зардал гарна. За яахав суваргаа бариуллаа. Суварга барьсны дараа тэрүүгээр хэн ч явахгүй, үр хүүхдүүд нь ч байнга очиж чадахгүй. Аав, ээжийн дурсгалд зориулж суварга босголоо л гэдэг. Тэр суваргаа байнга арчилж, тордохгүй, харж хамгаалахгүй бол хэдэн жилийн дараа эвдэрч нурж эхэлнэ. Эзэнгүй газарт ингээд орхичихоор харамсалтай байдаг байхгүй юу. Харин сургууль ч юм уу, эмнэлэг барьчихсан байхад нурна, эвдэрнэ гэх юм байхгүй. Сайхан менежмэнтийг нь л хийхгүй бол дампуурах аюултайгаас бус өөр бэрхшээл байхгүй. Цусны хавдартай хүүхдийн энэ эмнэлгийг хар л даа (Гараараа заав.сурв). Би зөндөө баяртай байгаа. Өвчтэй хүүхэд байна гэж хааяа дуудахаар нь очиж ном уншдаг юм. Дутуу төрсөн хүүхдийн инкубатортой. Тэнд жилд 1000 хүүхэд ирдэг. Би бүр их баяртай. Нэг жилд мянган хүүхдэд тус болж байна гэдэг том буян шүү дээ. Юу ч хийсэн адил. Суварга барьсан ч, бурхан барьсан ч, эмнэлэг барьсан ч буян. Суварга, бурхан бариулсан хүмүүсийг би даган баясдаг. Бурханы шашин шүтдэг хүмүүс олон нийт, ард түмэнд тус хүргэх юм их хийж байгаа шүү гэдгийг мэдэх хэрэгтэй.

-Буян үйлдэхийг сургууль, эмнэлэг барихаар л төсөөлж “За даа, би ч буян хийж барамгүй юм байна” гэж эндүүрэх хүн байж магад. Гэтэл бие, хэл, сэтгэлээр буян үйлдэл боломж бий. Өглөө хүнтэй сайхан мэндлэх, хүнд сайхан үг хэлэх хүртэл буян болно гэдэг шүү дээ. Энгийнээр хэрхэн буян хурааж болдог талаар та хүмүүст зөвлөвөл?

-Та сая хэллээ, бие, хэл сэтгэл гурав гэж. Биеэр юу ч юм хийж болно. Барилга барьдаг ч юм уу, ажил хийдэг ч юм уу, эсвэл нэг өдөр сайн дурын ажил хийх ч юм уу.

Хэлээр буян үйлдэж болно. Ном унших ч юм уу, шүлэг унших, хичээл заах ч юм уу. Бие, хэлээр ингэж буян үйлдэхийн гол үндэс нь сэтгэл байдаг. Сэтгэл сайхан тэгш, цагаан сэтгэлтэй, сайн сэтгэлтэй, хайрын нинжин сэтгэлтэй бол юу ч хийсэн буян болно. Өөрийн үр хүүхдээ дандаа магтаад суухгүй шүү дээ. Зарим нь загнана, зарим нь сүр үзүүлнэ шүү дээ. Тэр үед үр хүүхэд нь аав ээждээ уурладаггүй. Хожим нь буяныг нь бодоод “Бид багадаа ингэж өссөн, тэгж өссөн. Би аав ээжийнхээ тэр л хатуу үгээр өдий зэрэгтэй хүн боллоо” гэж дандаа боддог. Яагаад тэгдэг вэ гэхээр сэтгэл нь үр хүүхдэдээ хайртай байсан гэсэн үг байхгүй юу. Хайртай, сайхан, зөв, нинжин сэтгэлтэй байвал юуг ч хийвэл буян болно оо гэж боддог. Буяны ажил хийж байна гэхээр ном уншуулах, эсвэл оршуулга дээр хоол хийж өгөх гэж бодоод байдаг. Тэр гагц буян биш. Буяныг хаана ч, хэзээ ч хийж болно. Сэтгэл сайн байх ёстой. Сэтгэл сайн бол бие, хэл, сэтгэлээрээ буян үйлд. Ном, хичээл заах, хүнд тус хүргэх, зөвлөлдөх тэр бүгдээрээ буян. Биеэр буян үйлдэж ч болно. Тийм бүр чадал байхгүй бол сэтгэлээсээ сайхан бодоод, тайвшраад, хүмүүсийн хийсэн сайн сайхан үйлсийг даган баясаад суувал тэр бас л буян. Даган баясах уу, атаархах уу? Хэн нэгэн хүн юм хийхээр “Аа, тэр үү зүгээр… тэр чадахгүй ээ” гээд муу талаас нь бодохоос тухайн хүнийг “Их зөв юм хийжээ” гэж бодох нь бага. Дотроо хүмүүсийг миний тал, хүний тал гэж бодно. Миний тал гэхээр найз нөхдөө гэнэ, хүний тал гэхээр дайсан мэт үзнэ. Тэр дайсан гэж бодоод байгаа хүнээ сайн юм хийсэн ч сайн юм хийлээ гэж хүлээн зөвшөөрдөггүй. Өөрийн талын гэж боддог хүн нь буруу юм хийчихээр “Яахав ээ, буруу юм хийсэн. Гэхдээ зүгээр ээ…” гээд байдаг. Энэ бол буруу. Сайн бол сайн. Муу бол муу. Ямар ч хүн сайн, муу юм хийж болно. Сайн юм хийсэн хүнийг ямар ч цагт даган баясах хэрэгтэй. Ингэвэл буян болно. Замын цасыг цэвэрлэчихэд буян, зам дээр яваа настай хүнд туслахад ч буян болно. Сэтгэл байх хэрэгтэй. Буян хураах завшаан их байдаг.

Categories
мэдээ цаг-үе

Засгийн газар хуралдаж байна DNN.mn

ЗАСГИЙН ГАЗРЫН ӨР ЖИЛИЙН ХУГАЦААНД ₮883 ТЭРБУМААР ӨСЖЭЭ

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр /2022.08.24/ болж байна.

Хуралдаан бүрээр цаг үеийн асуудлуудаар мэдээлэл сонсдог. Мөн тодорхой асуудлуудыг товлон хэлэлцэх юм. Одоогоор өнөөдрийн хуралдаанаар ямар асуудал хэлэлцэхээр төлөвлөснийг мэдээлээгүй байна.

Энэ талаар дэлгэрүүлж, эргэн мэдээлнэ.

Categories
мэдээ онцлох-нийтлэл туслах-ангилал улс-төр

МАН АН-аас савраа тат DNN.mn

2020-2024 оны УИХ-ын бүрэн эрхийн хугацаа талаасаа өнгөрч байна. Гэвч 2020 оны сонгуулийн дараа хагарч бутарсан Ардчилсан нам одоо болтол эвлэрч нэгдсэнгүй. Энэ байдлаараа 2024 оны сонгуулийн өмнө ч иймэрхүү л байдалтай байх бололтой. Ийм байдалтай байгаа нь Ардчилсан намын удирдлагуудын буруугаас гадна бас МАН-ын шууд оролцоотой холбоотой. Ардчилсан намынхан хагарч бутрах үндэслэлийг өөрсдөө тавьж, МАН түүнийг нь өдөөж, дэмжиж байгаа хэрэг. Ардчилсан нам өнөөдрийг хүртэл эвээ олохгүй яваа нь МАН-тай шууд холбоотой. АН-ын бүхий л хагарал бутрал МАН-ын хийж хэрэгжүүлж байгаа ажил гэж ойлгож болно. Учир нь, АН Монгол Улсын хөгжилд хэрэгтэй улс төрийн хүчин. Ардчилсан нам сул байх нь МАН-д ашигтай ч монголчуудад хортой.

Сүүлийн найман жил нэг нам хэт олонхоороо бүх эрх мэдлийг гартаа авчихлаа. Бүх эрх мэдлийг гартаа авчихсан хүмүүс бусадтай харилцан ярилцах нь багасч, нийгмээ иргэдээ сонсох нь холддог. Эрх баригч нам шинжлэх ухааны дүгнэлтүүд, баримт, статистик, судалгааны үр дүнгүүдээр бодлого гаргахаасаа илүү бид олонх болчихсон, эрх мэдлээр дутахгүй юм чинь гэсэн хандлагаар илүү түрэмгий, хүч түрсэн ажлын арга барилд дасгачихдаг. Одоогийн нөхцөлд Ардчилсан намыг орлох гуравдагч хүчин Монголын улс төрд алга. Нэг намын эрх мэдэл хэт давамгайлсан өнөөгийн нөхцөлд хүчтэй сөрөг хүчин байх нь монголчуудад хэрэгтэй. АН эрх баригчдын бурууг сөрөх, үнэмлэхүй эрх мэдлийг хязгаарлах, хяналт тавихад нэн хэрэгтэй. Олон намын тогтолцоот ардчилсан нийгэмд хүчтэй сөрөг хүчний үүрэг нөлөө их бий. Нэг намын хэт эрх мэдлийг хязгаарлах үүрэг сөрөг хүчнийх. Өөрөөр хэлбэл, одоогийн нөхцөлд эрх баригчдын алдаа дутагдлыг шүүмжлэн залруулж, нийгмээ сайжруулахын төлөө хүчин зүтгэл гаргах ёстой нам нь Ардчилсан нам. Ардчилсан намынхан одоогийнх шиг ийм сул дорой ч байгаагүй юм аа. Намын тамга тэмдгээ булаацалдаж, нэг нэгээ үгүйсгэж, МАН-ын тоглоом болж байгаа нь дэндүү харамсалтай.

Гэхдээ улс төрийн соёл, ардчиллын хариуцлага гэж юм бий. Ардчилсан нийгэмд өрсөлдөөнт улс төрийг чухалчлан хүлээн зөвшөөрдөг. Ардчилсан нам бол Монголын ардчиллын тулгуур багана. АН амьд үлдэж байж л ардчилал амьд үлдэнэ. Ардчилал, хүний эрх, эрх чөлөөгөө хамгаалахын тулд АН дахин хөл дээрээ зогсох хэрэгтэй. Сөрөг хүчин гэгдэх АН-ыг хувааж, устгах гэсэн МАН-ын оролдлого тун идэвхтэй байна. Эрх чөлөөний баганаа ингэж хөрөөдөж болохгүй. Монголын ардчиллыг эрх баригч нам алдаа гэж бодож байна уу. АН бол Монгол Улсын тусгаар тогтнолын баталгаа.

МАН-аас гарч байгаа шийдвэр бүр хоёр үзүүртэй гардаг. Аль ч талаас нь ойлгож болохгүй. МАН өрсөлдөгчөө янз янзаар хагалан бутаргаснаар өнөөдөр Монголын ардчиллыг үгүй хийх гэж байна. МАН-ын аппарат болон түүний удирдлагууд АН-ын бүх үйл ажиллагаанд бодлогоор оролцож байдаг. Үүгээр нь зөвлөх тавина, үүгээр нь хор хутгуулна, тэрийг нь шоронд хийнэ, энийг нь намаас нь хөөлгөнө гэсээр байгаад АН-ыг устгаж, Монголын ардчиллыг мөхөөх нь. Монголд ардчилал үгүй бол Монголын тусгаар тогтнолд нэн аюултай. Хэрвээ тусгаар тогтнол ирээдүйгээ бодож байвал МАН АН-ыг одоо зөнд нь орхи оо. Хагалж бутаргаж хор хутгахаа зогсоо. Эрх баригчид алдаа гаргах болгондоо Ардчилсан нам руу буруугаа чихдэг. АН-ын 30 жилийг харлуулж, үгүйсгэх, ардчиллын лидерүүдийг барьж шоронд хийсэн үйл явдлууд тасралтгүй болж байна.

Өнөөдөр АН-аар иргэд Ардчиллыг хардаг. Нэг ёсны Монголын ардчиллыг АН өмчлөх үүрэгтэй ч юм шиг. Ингэж байж тэд хариуцлага үүрнэ. Ардчиллын алдаа гажуудал байгаа бол энэ нийгмийг авчирсан улс төрийн хүчний хувьд түүнийг засах, өөрчлөх нь АН-ынхны үүрэг мөн.

Ардчилсан нам өнөөдөр устах аюулд орж байна. Баруун төвийн чиг баримжаатай, хүний эрх, эрх чөлөө, хувийн өмчийн эрх ашгийн төлөө зогсдог намыг зүүнтнүүд, эрх мэдлийн төлөө юугаа ч үл хайхрах албан тушаалтнууд булааж авахыг санаархаж байгаа нь харамсалтай.

Хэрвээ Монгол Улс ардчилалгүй бол, ардчилсан засаг төргүй бол улсын тусгаар тогтнол бүрэн эрхт байдал маань үгүй болно. 1990 онд ардчилал гарч, АН байгуулагдаж байж, ардчилсан төр засагтай болсноор Монгол Улсын тусгаар тогтнол бүтэн болсон нь үнэн. Өөрөөр хэлбэл, монголчуудын тусгаар тогтнолын галт бамбар бол ардчилал, олон нам бүхий ардчилсан парламентат төр засаг юм. Энэ утгаараа АН-ын төлөө ч бус, Монгол Улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлыг бүтэн байлгахын төлөө МАН АН-аас савраа тат.

Б.Номинрдэнэ

Categories
мэдээ нийгэм

НҮБ-ын Ази, Номхон Далайн ЭЗНК-ын Статистикийн хорооны хурлын даргаар Б.Батдаваа сонгогдлоо DNN.mn

НҮБ-ын Ази, Номхон Далайн Эдийн Засаг, Нийгмийн Комиссын Статистикийн хорооныVIII хурал энэ сарын 23-25-нд ТайландынБангкок хотод үргэлжилж байна.

Үндэсний Статистикийн Хорооны дарга Б.Батдаваа тус хорооны хурлын даргаар хоёр жилийн хугацаатай сонгогджээ.

Манай улсыг төлөөлж Үндэсний Статистикийн Хороо нь цар тахлын үед мэдээлэл цуглуулах шинэлэг аргачлал буюу CATI аргаар мэдээлэл хэрхэн цуглуулж, боловсруулсан туршлагаа бүсийн орнуудтай хуваалцаж, мэдээлэл солилцох юм. Түүнчлэн “Өгөгдлийн засаглал”-ыг бэхжүүлэх чиглэлээр Монгол Улсад хэрэгжүүлж буй ажлуудын талаар танилцуулна.

НҮБ-ын Ази, Номхон Далайн ЭЗНК-ын Статистикийн хорооныхурал нь хоёр жил тутамд зохион байгуулагддаг, бүс нутгийн 50 гаруй орны төлөөлөл оролцдог, НҮБ-ын бүс нутгийн онцлох хуралдаануудын нэг юм. Хурлаарбүснутагдахьстатистикийнхөгжил, хамтынажиллагаа, албанёсныстатистикийгсайжруулахбайрсуурийгтодорхойлно. МөнАзи, НомхонДалайнСтатистикийнхамтыннийгэмлэгийналсынхараа, үйлажиллагааныхүрээнд хэлэлцүүлгүүд өрнүүлэх аж.

Categories
мэдээ цаг-үе

Их, дээд сургуулиуд оюутны хөгжлийн зээлийн материал хүлээн авч эхэлжээ DNN.mn

ADMINISTRACIÓN DE RECURSOS FINANCIEROS

Монгол Улсын магадлан итгэмжлэгдсэн дээд боловсролын сургалтын байгууллагын оюутан болон тэргүүлэх чиглэлийн мэргэжлээр анх удаа бакалавр, магистр, докторын шатлалд суралцаж байгаа иргэдэд оюутны хөгжлийн зээл олгодог.

Үүнд хамрагдах хүсэлтэй иргэдийн материалыг их, дээд сургуулиуд авч эхэлсэн байна.

Материалыг хэр хугацаанд хүлээн авах талаар Боловсролын Зээлийн Сангаас тодруулахад “Зээлийн материалыг их, дээд сургуулиуд авч эхэлсэн. Хэр хугацаанд үргэлжлүүлэн авах нь дотоод зохион байгуулалтынх нь асуудал. Бид аравдугаар сарын 1-ний дотор материалуудаа нэгтгэж ирүүлэх чиглэл өгсөн” гэлээ.

Оюутны хөгжлийн зээл авах хүсэлтэй иргэдэд тавигдах шаардлага

  • Шинээр элсэгчийн элсэлтийн ерөнхий шалгалтын дундаж оноо 600 болон түүнээс дээш байх
  • Өдрийн ангид суралцаж байгаа бакалаврын шатлалын оюутны голч дүн 2.8 болон түүнээс дээш байх
  • Өдрийн ангид суралцаж байгаа магистрант, докторантын голч дүн 3.2 болон түүнээс дээш байх
  • Дээд боловсролын удирдлага мэдээллийн системд бүртгэгдсэн байх
  • Цэргийн мэргэжил олгох сургалтад хамрагдсан элсэлтийн ерөнхий шалгалтад 500 болон түүнээс дээш оноо авсан элсэгч байх

Бүрдүүлэх материал

  • Иргэний үнэмлэхийн хуулбар
  • Зээл хүссэн, эргэн төлөхөө илэрхийлсэн өргөдөл
  • Элсэлтийн ерөнхий шалгалтын батламжийн эх хувь
  • Сургуулийн голч дүнг тусгасан тодорхойлолт
  • Төлбөрийн нэхэмжлэхийн эх хувь
  • Тухайн улиралд судалж байгаа хичээлийн баталгаажуулсан жагсаалт
  • Ирээдүйн зорилгоо тодорхойлох эссэ /зээлд хамрагдсанаар нийгэмд үзүүлэх хувь нэмэр, тухайн мэргэжлээр суралцсанаар ямар үр дүнд хүрэх талаарх/
зураг

2020 онд Засгийн газрын тогтоол гарч, оюутны хөгжлийн зээлийг тэргүүлэх мэргэжлийн чиглэлээр суралцагчдад олгохоор болсон. Тухайн онд 4,753 оюутанд 6.5 тэрбум төгрөгийн зээл олгож байжээ. Харин 2021 онд 11,603 оюутанд 9.2 тэрбум төгрөгийн зээл олгосон байна.

зураг

МОНГОЛ УЛСАД ШААРДЛАГАТАЙ ТЭРГҮҮЛЭХ ЧИГЛЭЛИЙН МЭРГЭЖЛИЙН ЖАГСААЛТ

Төрөлжсөн чиглэл

Мэргэжлийн нэр

Боловсролын түвшин

Бакалавр

Магистр

Доктор

1.

011 Боловсрол

1.

Багш, сургуулийн өмнөх насны боловсрол

BSc

2.

Багш, бага ангийн боловсрол

BSc

3.

Багш, тусгай хэрэгцээт боловсрол

BSc

2.

021 Соёл, урлаг

4.

Уран сайхны гэрэлтүүлэг

BSc

MSc

5.

Дуу, чимээний технологи

BSc

MSc

6.

Хөгжмийн театрын найруулга

BSc

MSc

7.

Театрчилсан тоглолт, баяр наадмын найруулга (021506)

BSc

MSc

8.

Түүх соёлын дурсгалт зүйлийн сэргээн засварлалт

BSc

3.

051 Биологи ба холбогдох шинжлэх ухаан

9.

Биологи

BSc

MSc

PhD

4.

052 Хүрээлэн буй орчин

10.

Хүрээлэн буй орчин судлал

BSc

MSc

PhD

5.

061 Мэдээлэл, харилцаа холбооны технологи

11.

Утасгүй холбоо

BEng

MEng

12.

Өгөгдлийн ухаан

BEng

MEng

13.

Системийн аюулгүй байдал

BEng

MEng

14.

Хиймэл оюун ухаан

BEng

MEng

6.

071 Инженерчлэл, инженерийн үйлдвэрлэл

15.

Химийн инженерчлэл ба боловсруулалт

BEng

MEng

16.

Сэргээгдэх эрчим хүч

BEng

MEng

PhD

17.

Байгаль орчныг хамгаалах технологи

BEng

MEng

18.

Электроник

BEng

MEng

PhD

19.

Механик инженер

BEng

MEng

7.

072 Үйлдвэрлэл, боловсруулалт

20.

Нэхмэлийн үйлдвэрлэлийн технологи

BEng

MEng

PhD

21.

Хүнсний инженерчлэл

BEng

MEng

PhD

22.

Шим тэжээл судлал

BEng

MEng

PhD

23.

Газрын тосны инженер

BEng

MEng

24.

Уул уурхайн ашиглалтын технологи

BEng

MEng

8.

073 Архитектур ба барилга, угсралт

25.

Барилгын материалын үйлдвэрлэлийн технологи

BEng

MEng

PhD

26.

Хаягдал боловсруулах технологи

BEng

MEng

PhD

9.

078 Инженерчлэл салбар хооронд

27.

Биотехнологи

BEng

MSc

PhD

28.

Био-инженерчлэл

MSc

PhD

29.

Нано шинжлэх ухаан, нано инженерчлэл

MSc

PhD

10.

081 Хөдөө аж ахуй

30.

Мал аж ахуй (зоотехник, мал зүйч)

BSc

31.

Газар тариалангийн аж ахуй (агрономи)

BSc

32.

Хөрс судлал, агрохими

BSc

11.

082 Ойн аж ахуй

33.

Ойн инженер

BSc

12.

084 Мал эмнэл зүй

34.

Мал эмнэл зүй

BSc

13.

091 Эрүүл мэнд

35.

Сувилахуй

BSc

36.

Био-анагаах ухаан

BSc

37.

Нийгмийн эрүүл мэнд

BSc

Нийт

35

25

12

Categories
мэдээ цаг-үе

Айл өрх, сургууль, цэцэрлэг, эмнэлгийн халаалтыг есдүгээр сарын 15-наас өгч эхэлнэ DNN.mn

халаалт | News.MN

Айл өрх, сургууль, цэцэрлэг, эмнэлгийн халаалтыг есдүгээр сарын 15-наас өгч эхэлнэ хэмээн Улаанбаатар Дулааны Сүлжээ компаниас мэдээллээ.

Харин албан байгууллага, ААН-ийн хувьд дулаанаа авах хүсэлт гаргасан тохиолдолд холболт хийнэ гэв. Ингэснээр заавал аравдугаар сарын 1-нээс дулаан өгнө гэхгүй тухайн хүсэлтийн дагуу үйлчилгээ үзүүлэх юм байна.

“Манай компаниас дулааны шугам сүлжээнд засвар хийх төлөвлөгөөт ажлууд үндсэндээ дууссан. Зарим орон сууцны контор шугам сүлжээний засвараа хийж байгаа.

Европын Сэргээн Босголт Хөгжлийн Банк болон Дэлхийн банкны хөрөнгө оруулалтаар хийгдэж буй магистраль шугамыг өргөтгөх шинэчлэх ажил үргэлжилж байна. Уг ажил дулаан өгөхөөс өмнө буюу есдүгээр сарын 15-наас өмнө дуусна” хэмээн мэдээллээ.

зураг

2022-2023 оны дулааны гэрээг иргэн болон хуулийн этгээдүүдтэй байгуулахад цахимаар үзүүлж байгаа үйлчилгээнүүдийг төрийн мэдээллийн нэгдсэн системд холбох гэж байгаа аж. Иймд шаардлагатай материалуудыг https://my.dulaan.mn сайтаар хүлээн авч эхэлжээ.