Categories
мэдээ нийгэм

Өчигдөр 92 жолооч согтуугаар жолоо барьж, 126 хүн эрүүлжүүлэгджээ DNN.mn

Өчигдөр 149 жолооч согтуугаар жолоо барьж, 150 хүн эрүүлжүүлэгджээ DNN.mn

Үүнээс зөрчлийн дуудлага мэдээлэл 1480, хулгайтай холбоотой 44, хүүхэд, гэр бүлийн хүчирхийллийн дуудлага 77, гэмт хэргийн шинжтэй 101 мэдээлэл бүртгэгдсэн байна.

Үүнээс гадна автомашин согтуу жолоодсон 92, хүний биед халдсан 45, эрүүлжүүлэх байранд хоносон 126 тохиолдол гарчээ.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

“НӨАТ-ын сугалааг ирэх сараас явуулж эхлэхээр ажиллаж байна” гэв DNN.mn

Сангийн сайд Б.Жавхлангаас НӨАТ-ын сугалааг дахин явуулах эсэх талаар тодруулахад, НӨАТ-ын сугалааг явуулж эхэлснээс хойш долоон жил огт шинэчлээгүй байсан. НӨАТ-ын сугалаа явуулах процессийг шинэчлэх шаардлага гарсан тул сугалаа явуулахыг түр зогсоосон. Шинэчлэлийн хүрээнд зөвхөн бүртгэлд орж, хэвлэгдсэн сугалааг сугалаанд оруулах илүү шударга сугалааг явуулахаар ажиллаж байна.

Иргэд өөрийн бүртгүүлсэн сугалаа сугалаанд оролцож байгааг хянах, нийт хэдэн сугалаа байна, хожих магадлал ямар байна гэх мэтээр өөрөө дүгнэх, оролцогч байх боломжийг бүрдүүлэх юм.

Сугалаа явуулахыг 2022 оны 6-р сард түр зогсоосноос хойш сугалааг бүртгүүлэх нь 50 хувиар буурсан. Тэгэхээр сугалаа орлогод маш их нөлөөтэй, үр дүнтэй хэлбэр болох нь харагдлаа. Сугалаа явуулах технологио илүү сайжруулаад есдүгээр сараас явуулж эхлэхээр ажиллаж байна.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

З.Мэндсайхан: 16 ААН-ийн 9538 тонн махыг экспортод гаргах боломжийг бүрдүүллээ DNN.mn

Засгийн газраас махны экспортын талаар авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар гаргасан шийдвэрийг ХХАА-н сайд З.Мэндсайхан танилцууллаа.

Тэрбээр “2022 оны зургаадугаар сарын 8-ны өдрийн Засгийн газрын 32 дугаар тогтоолоор дулааны аргаар боловсруулсан махыг экспортод гаргахыг түр түдгэлзүүлсэн байгаа. Энэ шийдвэртэй холбоотойгоор Мэргэжлийн хяналт болон холбогдох хуулийн байгууллагууд шалгалт хийж дууссан.

Шалгалтаар махны экспортын эрхтэй 11 ААН-ийн дулааны аргаар боловсруулсан 5,720 тонн мах, долоон ААН-ийн 3,817 тонн адууны мах буюу нийт 10 орчим мянган тонн махыг экспортод гаргах эрүүл ахуйн шаардлага хангасан гэж үзээд өнөөдрийн хуралдаанаар оруулж шийдвэрлэлээ. Ингэснээр нийт 16 ААН-ийн 9,537.6 тонн махыг экспортод гаргах боломжийг бүрдүүлсэн. Цаашид махны экспортод хориг тавихгүй.

Засгийн газар хөдөө аж ахуйн гаралтай бүтээгдэхүүний экспортыг бүрэн дэмжиж ажиллана. Хамгийн гол нь экспортын бүтээгдэхүүнд эрүүл ахуйн стандартыг хангасан байх шаардлагыг тавина” гэсэн мэдээллийг өглөө.

Categories
мэдээ нийгэм

Говь-Алтай аймагт бүртгэгдсэн тарваган тахлын сэжигтэй тохиолдлын шинжилгээ сөрөг гарчээ DNN.mn

Тарваган тахал дараах замаар дамжин халдварладаг байна

Тарваган тахлын сэжигтэй тохиолдлын шинжилгээний хариу сөрөг гарч, Есөнбулаг суманд тогтоогоод байсан хорио цээрийн дэглэмийг цуцаллаа.

Говь-Алтай аймгийн Есөнбулаг суманд тарваган тахлын хүний өвчлөлийн сэжигтэй тохиолдол наймдугаар сарын 22-нд бүртгэгдэж Аймгийн онцгой комиссын хурал, Засаг даргын захирамжаар хорио цээрийн дэглэм тогтоосон билээ. Холбогдох албадаас шуурхай арга хэмжээ авч тарвага агнан хүнсэндээ хэрэглэсэн иргэний шинжилгээний сорьцыг Улаанбаатар хот ЗООНОЗ өвчин судлалын үндэсний төвд хүргэсэн ба шинжилгээний хариу сөрөг гарсан байна. Шинжилгээний хариу сөрөг гарсан тул Есөнбулаг суманд тогтоосон хорио цээрийн дэглэмийг цуцалж, хэвийн горимд шилжүүлжээ.

Categories
мэдээ нийгэм

НОБГ: Боловсролын байгууллагуудад хяналт, шалгалт хийж байна DNN.mn

Нийслэлийн Онцгой байдлын газраас боловсролын байгууллагуудад Гамшгаас хамгаалах болон Галын аюулгүй байдлын тухай хууль, стандарт, норм, нормативын баримт бичгийн хэрэгжилтийг хангуулах төлөвлөгөөт хяналт, шалгалтыг зохион байгуулж байна.

Хяналт, шалгалтад их, дээд болон ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн барилга байгууламжийг хамруулж байгаа юм. Энэ сарын 81-нийг хүртэл үргэлжлэх хяналт шалгалтаар илэрсэн дутагдал зөрчлийг арилгуулах мэргэжил, аргазүйн зөвлөгөө өгч ажиллаж байна гэж нийслэлийн Онцгой байдлын газраас мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

Цэцэрлэгийн бүртгэл өнөөдөр хаагдана DNN.mn

Гурван настай хүүхдүүдийн цэцэрлэгийн цахим бүртгэл энэ сарын 18-24-ний  хооронд явагдана

Цэцэрлэгийн бүртгэл E-Mongolia платформоор нийслэлийн хэмжээнд зохион байгуулагдаж байна. 2022-2023 оны хичээлийн жилд нийслэлийн цэцэрлэгт 150 мянга 735 хүүхэд хамрагдах ёстой.

Цэцэрлэгт хамрагдах хүсэлт өнөөдөр 17:00 цагт хаагдах бөгөөд 2022 оны наймдугаар сарын 25-26-ны хооронд цэцэрлэгийн хуваарилалт хийгдэнэ. Харин 2022 оны наймдугаар сарын 26-аас есдүгээр сарын 09 хүртэл бүртгэлийн баталгаажуулалт хийгдэх юм.

Монгол Улсын Засгийн газраас хүүхэд бүрийг цэцэрлэгт хамруулах зорилгын хүрээнд энэ жил цэцэрлэгийн насны хүүхдүүдийг наймдугаар сарын 10-24, есдүгээр сарын 10-25, 10-р сарын 3-24-ний хооронд гэсэн гурван ээлжээр бүртгэнэ.

ЦЭЦЭРЛЭГТ ХАМРАГДАХ ХҮСЭЛТ ИЛГЭЭХ ВИДЕО ЗААВАР

Бүртгэлтэй холбоотой асуудлыг доорх утсаар лавлана уу.

Categories
мэдээ цаг-үе

Автомашиныг тэгш сондгойгоор явуулах эсэхийг энэ долоо хоногт шийднэ DNN.mn

Техникийн үзлэгт 5-аас дээш жил ороогүй бол БҮРТГЭЛЭЭС ХАСНА

Хичээл сургууль эхлэхтэй холбогдуулан хот хөл хөдөлгөөнд дарагдаж, хөдөө орон нутгаас нийслэлийг зорих эрчим нэмэгддэг. Үүнээс үүдэн нийслэл хот наймдугаар сарын 15-наас есдүгээр сарын 15 хүртэл тэг зогсолт хийдэг. Энэ үед хотын дарга, удирдлагууд өвчинг түр намжаах арга хэмжээ авахаас хэтэрдэггүй. Түгжрэлийг бууруулах асуудлаар нийслэлийн удирдах ажилтнуудын ээлжит шуурхай зөвлөгөөн мэдээлэл хийсэн. Тус хуралдаанаар наймдугаар сарын 27, 28-аас эхлэн долоо хоногийн хугацаанд автомашинуудыг улсын дугаарын тэгш, сондгойгоор хөдөлгөөнд оруулах саналыг гаргасан.Хэрэв тэгш сондгойгоор зорчуулбал хөдөлгөөний ачаалал 40 орчим хувиар буурна. Эс тэгвээс түгжрэл өндөр байх магадлалтай гэж үзсэн.

Уг асуудлаар Замын хөдөлгөөний удирдлагын төвийн холбогдох ажилтнаас тодрууллаа. Тэрбээр “Одоогоор автомашиныг тэгш сондгойгоор хөдөлгөөнд оролцуулах санал гаргасан байгаа. Өнөөдрийн /2022.08.24/ байдлаар энэ асуудлын талаарх эцсийн шийд хараахан гараагүй байна. Маргааш, нөгөөдрөөс автомашиныг тэгш, сондгойгоор явуулах эсэхийг эцэслэн шийднэ” гэлээ.

Хичээлийн шинэ жил эхлэхтэй холбоотой бэлтгэл ажил хангах эрчим огцом өсч байгаа. Хот даяар тэг зогсолт хийхгүйн тулд энэхүү арга хэмжээг авах санал гаргасан гэж холбогдох албаны дарга нар үзсэн. Өнгөрсөн хоёр жилийн хугацаанд мөн л тээврийн хэрэгслийг тэгш сондгойгоор явуулах шийдвэр гаргасан.

2020 оны хувьд автомашины улсын дугаарын сүүлчийн орон:

  • Тэгш тоо/0, 2, 4, 6, 8/-гоор төгссөн бол 2020 оны наймдугаар сарын 29-ний Бямба гарагт
  • Сондгой тоо/1, 3, 5, 7, 9/-гоор төгссөн автомашин 2020 оны наймдугаар сарын 30-ний Ням гарагт 08.00-20.00 цагийн хооронд замын хөдөлгөөнд оролцоно.

2021 оны хувьд автомашины улсын дугаарын сүүлчийн орон:

  • Тэгш тоо/0, 2, 4, 6, 8/-гоор төгссөн бол 2020 оны наймдугаар сарын 28-ний Бямба гарагт
  • Сондгой тоо/1, 3, 5, 7, 9/-гоор төгссөн автомашин 2020 оны наймдугаар сарын 29-ний Ням гарагт 08.00-20.00 цагийн хооронд замын хөдөлгөөнд оролцож байсан.
Categories
мэдээ нийгэм

Он гарсаар нийт 81 удаагийн усны осол гарч, 80 хүн амь насаа алджээ DNN.mn

Сэрэмжлүүлэг: Он гарсаар нийт 81 удаагийн усны осол гарч, 80 хүн амь насаа  алджээ

Он гарсаар уснаас эрэн хайх, аврах ажиллагааны 81 тохиолдол бүртгэгдэж, 80 иргэн амь насаа алдсан байна. Үүний 61 нь том хүн, 19 нь хүүхэд байгаа юм. Иймд:

  • Гол, мөрөн нуурын ойролцоо амарч зугаалахдаа сонор, сэрэмжтэй байх,
  • Гэр бүл найз нөхөд, хамт олноороо амралт зугаалгаар явахдаа нэгдсэн зохион байгуулалттай, нэгнийгээ бүртгэдэг байх,
  • Хүүхдийг гол усны эрэг дагуу явуулж, тоглуулахгүй байх, хүүхдэд тавих хараа, хяналтаа сайжруулах,
  • Чанарын шаардлага хангахгүй хийлдэг гудас, хөвөгч завь зэргээр тоглуулахгүй байх,
  • Согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ гол усанд орохгүй байх,
  • Мэргэжлийн байгууллагаас өгч байгаа заавар, зөвлөмжийг дагах,
  • Баталгаатай гүүр, гарам, гарцтай газраар автомашинтай зорчиж гол, усны ослоос урьдчилан сэргийлэхийг Онцгой байдлын ерөнхий газраас анхааруулж байна.
Categories
мэдээ цаг-үе

Ковидын 98 тохиолдол бүртгэгдэв DNN.mn

ДЭМБ: Ковидын төгсгөл харагдаж байгаа ч ирэх 3 сар хүнд байна – Онцгой  байдлын ерөнхий газар

Өнгөрсөн хоногт 98 хүн КОВИД-19-ийн халдвар авсан нь PCR шинжилгээгээр батлагдав.

Үүнээс

  • 54 нь Улаанбаатарт
  • 44 нь орон нутагт бүртгэгдсэн байна. Ингэснээр нийт бүртгэгдсэн халдварын тоо 976,751 болов.

Орон нутагт бүртгэгдсэн халдварын тухайд, Дархан-Уулд гурав, Дорноговьд 10, Өмнөговьд 26, Төв аймагт таван тохиолдол илэрсэн байна.

Мөн сүүлийн 24 цагийн хугацаанд 882 хүн эдгэрсэн бол одоогоор 4,762 хүн хяналтад байна.

зураг

Categories
арын-нүүр булангууд мэдээ

СОНИНЫ АРЫН НҮҮР: Арван хүүхэд тутмын нэг нь жингийн илүүдэлтэй DNN.mn

Английн баруун Сасикс мужийн шүүхээс нэг айлын хэт таргалалттай өсвөр насны хоёр хүүхдийг гэр бүлээс нь салгаж асрамжийн газар өгөх шийдвэр гаргасан нь ердөө түрүү жил болсон явдал. Нийгмийн ажилтнууд эцэг эхэд нь зөвлөгөө өгөөд хүчрээгүй учраас ийм шийдэлд хүрч. Таван жилийн хугацаанд Их Британид 74 хүүхэд ийм шалтгаанаар асрах газрын хаалга татжээ.

Англи гэх мэт хөгжингүй орнууд хүүхдийн таргалалттай тэмцэхийн тулд супермаркетуудад жаалуудын хараанаас дээш амттан өрөх шаардлага тавьж, сургууль, цэцэрлэгийн хоол хүнсэн дэх сахарын агууламжид онцгой анхаарч, сүүлдээ бүр асрамжийн газарт өгөхөөс аргагүй шийдлийг хүртэл сонгож байна. Манай улсын хувьд ч хүүхдийн таргалалт санаа зовоохоор хэмжээнд хүрчихсэн.Үндэсний статистикийн хорооны мэдээллээс харахад 2010-2018 оны хооронд өсөлтийн хоцрогдолтой хүүхдийн хувь буурсан ч илүүдэл жинтэй хүүхдийн хувь өөрчлөгдөөгүй, арван хүүхэд тутмын нэг нь илүүдэл жинтэй гэсэн түгшмээр тоо дурайж байна.

Хичээлийн шинэ жил эхлэх гэж буй яг өдийд Боловсролын сайдын анхаарал хандуулах учиртай гол өнцөг бол энэ. Бүр тодруулж хэлбэл мань эр их, дээд сургуулиудыг хаана гэх мэт амьдралаас тасарсан популизм хийхийнхээ оронд хүүхдийн таргалалттай тэмцэх тодорхой шийдлүүд гаргачихсан сууж байх учиртай. Наад захын том асуудал гэхэд л супермаркетуудын лангуун дээрх амттанууд байна. Элдэв өнгийн амттануудыг хүүхдийн хараанаас дээш өрүүлэх санал гаргаад Засгийн газрын хуралдаандаа танилцуулчихвал ихээ хэрэгтэй шийдэл болно доо.