Categories
мэдээ нийгэм

2022 онд Монгол Улсад хийгдсэн айлчлалууд DNN.mn

Монгол Улс хилээ албан ёсоор нээж байна | News.MN

Энэ онд Монгол Улсад хийгдсэн айлчлалуудын талаарх мэдээллийг Гадаад Харилцааны Яамнаас танилцууллаа.

Танилцуулгад дурдсанаар 2022 оны хамгийн эхний томоохон айлчлалыг Канад улсаас манай улсад хийсэн юм. Энэ үеэр талууд хоёр улсын худалдаа, эдийн засгийн харилцааг идэвхжүүлэх хүрээнд уул уурхай, хөдөө аж ахуй, батлан хамгаалах, байгаль орчин, соёл зэрэг салбарын хамтын ажиллагаагаа улам өргөжүүлэх боломж бололцооны талаар ярилцсан байна.

Айлчлалууд:

  • Гуравдугаар сарын 31-н: Канад улсын гадаад хэргийн яамны Хойд Азийн орнууд хариуцсан газрын захирал Уэлдон Эпп
  • Дөрөвдүгээр сарын 30-наас тавдугаар сарын 2-н: Япон улсын гадаад хэргийн сайд Хаяаши Ёшимаса
  • Тавдугаар сарын 12-н: Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсын гадаад хэрэг, хамтын нөхөрлөл, хөгжлийн яамны Ази, Ойрх дорнодын асуудал хариуцсан төрийн сайд Аманда Миллинг
  • Тавдугаар сарын 11-13-н: НҮБ-ын Хүүхдийн сангийн Зүүн Ази, Номхон далайн бүсийн захирал Дэбора Комини
  • Тавдугаар сарын 21-25-н: Шведийн хаант улсын парламентын тэргүүн дэд дарга Оса Линдестам
  • Зургаадугаар сарын 4-6-н: Бүгд Найрамдах Польш Улсын гадаад хэргийн сайд Збигнев Рау
  • Зургаадугаар сарын 16-19-н: ХБНГУ-ын Холбооны зэвсэгт хүчний жанжин штабын дарга, генерал Эбэрхард Цорн
  • Зургаадугаар сарын 16-н: НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын энхийн ажиллагаа хариуцсан орлогч Жан Пьер Лакруа
Долдугаар сарын 5-н: ОХУ-ын гадаад хэргийн сайд Сергей Лавров
Долдугаар сарын 10-14-н: ЮНЕСКО-гийн ерөнхий захирал Одри Азулей
Наймдугаар сарын 8-11-н: НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерреш
Наймдугаар сар: БНХАУ-ын төрийн зөвлөлийн гишүүн бөгөөд Гадаад хэргийн сайд Ван И

Япон улсын Гадаад хэргийн сайд Хаяаши Ёшимаса манай улсад айлчилсан нь тус улсын Гадаад хэргийн сайдын Монгол Улсад хийж буй зургаа дахь айлчлал болсон. Энэхүү айлчлал нь “Гуравдагч хөрш” Япон Улстай тогтоосон Стратегийн түншлэлийн харилцааг бэхжүүлэхэд чухал ач холбогдолтой болсон гэдгийг албаныхан дүгнэж байв.

Харин БНПУ-ын гадаад хэргийн сайд Збигнев Раугийн айлчлалын хүрээнд Монгол, Польшийн найрсаг харилцааг өргөжүүлэн тэлэх, эдийн засаг, соёл, боловсрол, эрчим хүч зэрэг салбарын хамтын ажиллагааны зарим тодорхой тохиролцоонд хүрсэн байна.

Монгол Улс, Япон улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ой энэ онд тохиож буй. Энэ хүрээнд тус улсын Төлөөлөгчдийн танхимын Япон, Монголын найрамдлын бүлгийн дарга Хаяаши Мотоо тэргүүтэй төлөөлөгчид манай улсад айлчлан ирээд байна. Айлчлалын үеэр Монголд зүрх судасны мэс заслын төв байгуулахаар тогтсон тухай мэдээлсэн билээ.

Энэ жил мөн Монгол Улс, АНУ хооронд дипломат харилцаа тогтоосны 35 жилийн ой тохиож буй. Энэ хүрээнд тус улсын Орлогч Төрийн нарийн бичгийн дарга, Зүүн Ази, Номхон далайн бүс нутаг хариуцсан туслах Даниэл Критенбринк наймдугаар сарын 22-27-ны өдрүүдэд Монгол Улсын нийслэл Улаанбаатар хот, БНСУ-ын нийслэл Сөүл хотод айлчилна гэсэн мэдээлэл байна.

Ийнхүү 2022 онд Монгол Улсад хоёр хөршөөс гадна гуравдагч хөрш орнуудын өндөр дээд албан тушаалтнуудын айлчлал идэвхтэй болсноороо онцлог байв.

Categories
мэдээ соёл-урлаг

​Соёлын бүтээлч үйлдвэрлэлийн тэргүүлэх чиглэлийг баталлаа DNN.mn


Соёлын бүтээлч үйлдвэрлэлийн үндэсний болон салбарын тогтвортой хөгжлийг бэхжүүлэхэд бодитой хувь нэмэр оруулахад дэмжлэг үзүүлэх, бүтээлч авьяасыг инноваци шингэсэн нөхөн сэргээгдэх нөөц болгох зорилгоор “Төрөөс дэмжлэг үзүүлэх соёлын бүтээлч үйлдвэрлэлийн тэргүүлэх чиглэл”-ийг дор дурдсанаар баталлаа.

· Кино, дуу дүрсний урлаг
· Дүрслэх урлаг
· Дуу хөгжим
· Хувцас загвар
· Дижитал контент, тоглоом хөгжүүлэлт
· Утга зохиол, ном хэвлэл

Урлахуйн урлаг болох соёлын бүтээлч үйлдвэрлэл нь тогтвортой хөгжлийг хангах үзэл баримтлалыг дэмжиж, эдийн засгаа олон тулгууртай болгох, бүтээлч авьяас билгийг нөхөн сэргээгдэх нөөц байдлаар хамгаалж, хөгжүүлж эдийн засгийн эргэлтэд оруулах зорилготой юм.

Соёлын байгууллагын үр дүнд суурилсан санхүүжилтийн аргачлалыг баталлаа

“Тус салбарт үйл ажиллагаа явуулж байгаа төрийн байгууллагууд өөрийн үйл ажиллагаа, гүйцэтгэлд суурилсан нэмэлт санхүүжилт авах боломжтой болж байна.
Соёлын салбарт төсвийн шинэчлэл хийснээр тус салбарын ажилтан, албан хаагчдын урамшуулал нэмэгдэнэ. Мөн соёлын үйлчилгээний чанарыг дээшлүүлэх, төрийн хүртээмжийг нэмэгдүүлэхэд бодитой хувь нэмэр оруулна гэж үзэж байна” гэж Соёлын сайд Ч.Номин ярилаа.

Товч мэдээ

-Мэргэжлийн хяналтын ерөнхий газар болон холбогдох байгууллагуудын 2022 оны зургадугаар сард зохион байгуулсан хяналт, шалгалтаар импортлогч улсын мал эмнэлэг, ариун цэвэр, чанар аюулгүй байдлын стандартын шаардлага хангаж буй аж ахуйн нэгжийн дулааны аргаар боловсруулсан мах, махан бүтээгдэхүүнийг 2022 оны наймдугаар сарын 24-нөөс эхлэн экспортлох ажлыг шуурхай зохион байгуулахыг ХХААХҮ-ийн сайд болон холбогдох хүмүүст даалгалаа гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраам мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

Бүх насны ангилалд 844 хортой болон хоргүй хавдрын сэжигтэй тохиолдол илэрчээ DNN.mn

Хүн амыг нас, хүйс, эрүүл мэндийн эрсдэлд суурилсан зонхилон тохиолдох халдварт болон халдварт бус өвчнөөс урьдчилан сэргийлэх эрт илрүүлэх үзлэг, шинжилгээ, оношилгоонд хамруулах үйл ажиллагааны явцын талаар Эрүүл мэндийн сайд С.Энхболд танилцуулга хийлээ.

Энэ оны тавдугаар сарын 1-нээс улсын хэмжээнд эхэлсэн энэхүү арга хэмжээнд 272 мянган иргэн хамрагджээ. Давхардсан тоогоор өвчлөлийн 136 мянган тохиолдол бүртгэгдсэнээс дотоод шүүрэл тэжээлийн ба бодисын солилцооны өвчин, зүрх судас, шээс бэлгийн зам, амьсгалын тогтолцооны өвчлөлүүд бүртгэгдсэн нь тэргүүлэх шалтгаан болж нийт өвчлөлийн 89 хувийг эзэлж байна. Бүх насны ангилалд 844 хортой болон хоргүй хавдрын сэжигтэй тохиолдол илэрчээ.

Хүн амыг нас, хүйс, эрүүл мэндийн эрсдэлд суурилсан зонхилон тохиолдох халдварт болон халдварт бус өвчнөөс урьдчилан сэргийлэх эрт илрүүлэх үзлэг, шинжилгээ, оношилгоонд идэвхтэй хамрагдахыг Эрүүл мэндийн сайд уриаллаа.

Categories
мэдээ нийгэм

Олон нийтийн цагдаагаар ажиллах хүсэлтэй иргэдийг бүртгэж байна DNN.mn

Олон нийтийн цагдаагаар ажиллахыг урьж байна

Тээврийн цагдаагийн албанд олон нийтийн цагдаагаар ажиллах хүсэлтэй иргэдийг сонгон шалгаруулалтад урьж байна.

Тавигдах шаардлага:

  • Урьд ял, шийтгэл эдэлж байгаагүй
  • Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож арга хэмжээ авагдаж байгаагүй
  • Насанд хүрсэн, жолооны үнэмлэхтэй, эрэгтэй Бүрэн дунд болон түүнээс дээш боловсролтой
  • Дундаж хэвийн өндөртэй байна.

Дэлгэрэнгүй мэдээллийг ажлын өдрүүдэд 08.30-17.30 цагийн хооронд 80100329 утсаар холбогдон авна уу.

Categories
мэдээ нийгэм

​Улаанбуудай, төмсний хэрэгцээг 100 хувь, хүнсний ногооны 70 хувийг дотоодын ургацаас хангах боломжтой DNN.mn

Ургац хураалтын ажлыг технологийн хугацаанд үр дүнтэй зохион байгуулах, ургацыг цаг агаарын гамшигт үзэгдэл болон малаас хамгаалах, урьдчилан сэргийлэх арга хэмжээ авах, үр тариа, тэжээлийн таримлын үрийн нөөц бүрдүүлэх, төмс, хүнсний ногооны хадгалалт, борлуулалтыг дэмжихэд чиглэсэн арга хэмжээг шуурхай авч хэрэгжүүлэхийг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд З.Мэндсайханд даалгалаа.

Ургацын урьдчилсан балансаас харахад улаанбуудай, төмсний хэрэгцээг 100 хувь, хүнсний ногооны 70 хувийг дотоодын ургацаас хангах боломж бүрдэж, хүнсний ногооны үйлдвэрлэл өнгөрсөн жилийнхээс 10 гаруй хувиар өсөхөөр байна.

Энэ жилийн хувьд таримлын болц харьцангуй жигд, урьд жилүүдээс 5-7 орчим хоногийн өмнө ургац хураалт эхлэхээр байгаа тул хураан авах ургацын хэмжээ, чанарт эергээр нөлөөлөхөөр байна.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Х​илийн боомтуудад ачаа тээврийн терминал байгуулна DNN.mn

Засгийн газрын ээлжит хуралдаан 2022 оны наймдугаар сарын 24-нд болж дараах асуудлыг хэлэлцэн шийдвэрлэлээ.

Гол нэрийн бараа, бүтээгдэхүүний үнэ, ханшийн мэдээлэл, инфляцыг бууруулах чиглэлд хэрэгжүүлж буй арга хэмжээний дүгнэлт, цаашид хэрэгжүүлэх төлөвлөгөөний талаар Эдийн засаг, хөгжлийн сайдын үүрэг хариуцагч Б.Жавхлан Засгийн газрын гишүүдэд танилцууллаа.
Бараа, бүтээгдэхүүний үнийн өсөлтийн шалтгаан нөхцөлийг судалж, цаашид шаардлагатай арга хэмжээг төлөвлөх, хэрэгжүүлэх ажлыг нэгдсэн удирдлага, зохион байгуулалтаар хангах чиг үүрэг бүхий Ажлын хэсгийг Ерөнхий сайдын захирамжаар байгуулсан, ЭЗХЯ холбогдох байгууллагуудтай хамтран танилцуулга бэлтгэн Засгийн газрын хуралдаан бүрт хэлэлцүүлж буй юм.
Танилцуулгатай холбогдуулан, валютын ханшийн зөрүүнээс үүдэлтэй тээвэрлэлтийн үнийн өсөлтийг судалж, цаашид авах арга хэмжээний саналыг боловсруулж Засгийн газрын хуралдаанд танилцуулах, ачаа тээвэрлэлтийн үйл ажиллагааг сайжруулах, Хилийн боомтуудад ачаа тээврийн терминал байгуулах саналыг боловсруулж, Хилийн боомтын зөвлөлөөр хэлэлцүүлэхийг холбогдох сайд нарт даалгалаа.

Categories
мэдээ эдийн-засаг

ЗГ: ​Хөгжлийн банкны чанаргүй зээлийн 514.5 тэрбум төгрөгийг эргэн төлүүлээд байна DNN.mn

Монгол Улсын Хөгжийн банкнаас олгосон зээлийн өр төлбөрийг барагдуулах зарим арга хэмжээний тухай Засгийн газрын тогтоолын хэрэгжилтийг эрчимжүүлэх чиглэлээр арга хэмжээ авч хэрэгжүүлэхийг Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаас холбогдох албан тушаалтнуудад үүрэг болголоо.

Монгол Улсын Хөгжлийн банкны нийт олгосон зээлийн багцад эзлэх чанаргүй зээлийн үлдэгдэл нийт зээлийн 57 хувь буюу 1,8 их наяд төгрөгт хүрч, банкны ашигт ажиллагаа буурч, өөрийн хөрөнгийн дутагдалд орж, олон улсын банк, санхүүгийн байгууллагуудын өмнө гэрээгээр хүлээсэн зохистой харьцааны шалгуур үзүүлэлт алдагдаж, гадаад эх үүсвэрүүд хугацаанаас өмнө дуудагдах эрсдэл үүссэнийг 2022 оны нэгдүгээр сарын 20-нд зарласан. Монгол Улсын Засгийн газар, Сангийн яам болон төрийн холбогдох байгууллагуудтай хамтран чанаргүй зээлийг эргэн төлүүлэх ажлыг үе шаттай хэрэгжүүлснээр энэ сарын 19-ний байдлаар нийт 514,5 тэрбум төгрөгийн зээлийг эргэн төлүүлээд байна. Үүнээс 262,9 тэрбум төгрөгийн зээл бүрэн төлөгдөөд байна.

Categories
булангууд мэдээ шинжлэх-ухаан-технологи

Өмнөд Солонгос сарыг эзэмших олон улсын өрсөлдөөнд нэгдэв DNN.mn

Энэ сарын 5-нд АНУ-ын Флорида мужийн Канавералаас “SpaceX” компанийн “Falcon 9” тээгч пуужин Өмнөд Солонгосын “Данури” хэмээх сарны тойрог замд ажиллах сансрын хөлөг онгоцыг сансарт амжилттай хөөргөсөн билээ. Ингэснээр тус улс сар руу сансрын хөлөг илгээсэн дэлхийн долоо дахь орон болсон юм.

“Данури” хөлөг онгоц дөрвөн сар гаруй задгай сансраар аялан энэ оны сүүлээр сарны тойрог замд хүрч 100 км-ийн зайнаас манай гаригийн цорын ганц дагуулыг хамгийн багадаа нэг жилийн турш судлах юм байна. Энэхүү аппаратад суурилуулсан NASA-гийн өндөр мэдрэмжтэй “Shadow­Cam” камераар сарны үргэлж сүүдэрт байдаг туйлууд дахь тогоонуудад хэдий хэмжээний мөс буйг тогтооно гэдэгт олон улсын эрдэмтэд найдаж байгаа ажээ. “Данури” түүнчлэн сарны тойрог замд утасгүй интернэтийн сүлжээ үүсгэх зорилготой. Тэрхүү сүлжээг ашиглан олон улсын сансрын станцууд интернэтэд саадгүй холбогдох боломжтой болох юм. Сүлжээг туршихдаа дэлхийд алдартай Өмнөд Солонгосын “BTS” хамтлагийн “Dynamite” хит дууг цацахаар төлөвлөжээ. АНУ, ОХУ, Хятад, Япон, Европын холбоо зэрэг нь ойрын 15-20 жилд саран дээр судалгаа хийх төдийгүй ашигт малтмал олборлох байнгын бүтэц барих бэлтгэл ажлаа улам идэвхжүүлж байна. Тэгвэл энэхүү өрсөлдөөнд нэгдэн орж буй шинэхэн оролцогч Өмнөд Солонгос нь 2030 оны орчимд саран дээр судалгааны станцаа буулгах төлөвлөгөөтэй ажээ.

“Данури” олон улсын хэмжээний эрдэм шинжилгээний судалгааны ажлуудыг гүйцэтгэхээс гадна тус улсын саран дээр байрлуулах станцыг буух боломжтой талбайг эрэлхийлэхийн сацуу геологийн судалгаа хийх гэнэ. Учир нь саран дээр төмөр, хөнгөн цагаан, титан гээд аж үйлдвэрт чухал хэрэгцээтэй маш олон төрлийн ашигт малтмал их хэмжээгээр агуулагддаг нь эхнээсээ тогтоогдоод буй. Cарны хөрсний гадаргуугийн давхарга реголитэд дэлхийд ховор гелий-3 изотоп агуулагддаг байна. Үүнийг термо буюу дулаан цөмийн реакторын түлш гэж үздэг юм. Хүн төрөлхтнийг тэр чигт нь нэг жилийн турш эрчим хүчээр хангахад ердөө 30 тонн гелий-3 хангалттай гэсэн тооцоо ч гарчээ. Үүнээс гадна гелий-3-ыг ашиглахад удаан задардаг цацраг идэвхт хаягдал гардаггүй юм байна.


Сүүлийн үеийн шинжлэх ухааны нээлтүүдээс дурдъя.

Австралид хиймэл зүрх зохион бүтээжээ

Австралид сүүлийн үеийн дэвшилтэт технологиудыг ашиглан “BiVACOR TAH” хэмээх хиймэл зүрх зохион бүтээжээ. Харьцангуй жижиг хэмжээтэй энэхүү хиймэл зүрхийг хүүхдүүд, эмэгтэйчүүдэд ч суулгах боломжтой аж. 10 жил ажилладаг “BiVACOR TAH”-ийг эдэлгээний хугацаа нь дуусангуут солих боломжтой гэнэ. Энэхүү аппаратыг спортоор хичээллэдэг залуу хүний ачаалыг ч даах хүчин чадалтай юм байна.

Эрдэмтэд одоо хиймэл зүрхийг утсаар холбогдоогүй автономит ажиллагаатай болгохоор ажиллаж байгаа ажээ.

Шавхагдашгүй ногоон эрчим хүч үйлдвэрлэхэд нэг алхмаар ойртов

Наран дээр устөрөгчийн атомууд хоорондоо мөргөлдөн гелийг бий болгож маш их эрчим хүч ялгаруулдаг үйл явцыг цөмийн синтез гэдэг. Тэгвэл энэ үйл явцыг дэлхийд хийж чадвал шавхагдашгүй ногоон эрчим хүч үйлдвэрлэх боломж нээгдэх ажээ. Үүнд шаардлагатай цөмийн синтезийн реактор бүтээхэд хэт богино долгион ба асар их хүчин чадалтай соронз хэрэгтэй юм байна.

Тэгвэл “Commonwealth Fusion Systems” компани АНУ-ын Массачусетсийн технологийн их сургуультай хамтран “SPARC” хэмээх супер соронзыг зохион бүтээжээ. “SPARC” нь 20Тл хүчтэй соронзон орон зай үүсгэдэг ба энэ нь 10 гаруй хүнд ачааны машиныг агаарт түвэггүй өргөхөд хангалттай аж. Ингэснээр цөмийн синтез хийхэд нэг том алхмаар ойртлоо гэж эрдэмтэд үзсэн байна.

“Neuralink” телепатийг амьдралд нэвтрүүлж эхэллээ

Өнгөрсөн оны эхээр “Neu­ralink” компанийнхан Пейжер нэртэй сармагчны тархинд 1024 хэт нимгэн электрод суулгаж компьютертэй холбосон билээ. Тэгээд Пейжерээр энгийн хялбар видео тоглоом тоглуулдаг

байв. Энэ хугацаанд тус компанийн эрдэмтэд сармагчны хийхээр зэхэж буй зүйлийг мэдэх алгоритмыг тогтоожээ. Үүний дараа сармагчин видео тоглоомыг телепатийн аргаар шууд оюунаараа удирдан тоглох болсон аж.

Улмаар тус компанийн гараа хөдөлгөх боломжгүй саажилттай хүмүүст оюунаараа удирдан компьютер, гар утас ашиглах боломж олгох туршилтууд эхнээсээ амжилттай болж эхэлжээ. “Neuralink” компанийн дараагийн зорилт нь хүмүүсийг хиймэл оюун ухаанд холбох явдал юм байна.

Хүн төрөлхтөн удахгүй мета огторгуйд нэвтэрнэ

Бүхэлдээ программ хангамж дээр суурилсан мета огторгуй гээчийг цогцлоох үйл явц сүүлийн жилүүдэд улам эрчимжжээ. Мета огторгуйд та одоогийн ердийн интернэтэд шиг ажиллаж, зугаацаж, хувийн амьдралаа зохион байгуулж болох ба ингэхдээ бусадтай интерактив харилцаанд илүүтэй татагдан оролцож, виртуал бодит байдалд тэр чигтээ нэвтрэн орох ажээ.

Мета огторгуй зэрэгцээ бодит байдал, эсвэл бидний амьдардаг бодит байдалд нэмэлт хавсаргын аль нь болох талаар одоогоор тодорхой мэдээлэл алга. Юутай ч мета огторгуйд хүн бүр оршин тогтнож бодит амьдрал дээр хийдэг бүхий л үйлдлүүдээ хийх боломжтой болох гэнэ. Ийм огторгуйг бүтээхийн төлөө “Google”, “Apple”, “Epic Games”, гээд IT технологиор тэргүүлэгч олон компани өрсөлдөж байгаа бөгөөд үр дүн нь ойрын хэдэн жилд гарах төлөвтэй.

Categories
мэдээ нийгэм

Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах журмын тухай хуульд нэмэлт оруулах хуулийн төслийг өргөн мэдүүлэв DNN.mn

Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хууль, энэ хуулийг дагаж мөрдөх Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах журмын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг Улсын Их Хурлын гишүүн Н.Энхболд, Д.Тогтохсүрэн, Ж.Мөнхбат, Л.Мөнхбаатар, Ш.Раднаасэд нар өнөөдөр (2022.08.24) Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт өргөн мэдүүллээ.

Монгол Улсын Үндсэн хуулийн цэц 2022 оны наймдугаар сарын 15-ны өдрийн Их суудлын хуралдаанаар Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтийн зарим заалт Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх тухай маргааныг хянан хэлэлцээд 2019 оны 11 дүгээр сарын 14-нд баталсан Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтөөр өөрчлөн найруулсан Үндсэн хуулийн Гучин есдүгээр зүйлийн 1 дэх хэсгийн “Ерөнхий сайд болон Засгийн газрын дөрвөөс илүүгүй гишүүн УИХ-ын гишүүний албан тушаалыг хавсарч болно” гэсэн заалт нь Үндсэн хуулийн суурь үзэл баримтлалд харшилж, Монгол Улсын Үндсэн хуулийн зохих зүйл хэсэгт нийцээгүй гэж үзэн хүчингүй болгохоор эцэслэн шийдвэрлэсэн.

Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн талаар олон нийтийн байр суурь харилцан адилгүй, олон шүүмжийг дагуулж байгаа ч төрийн эрх барих, хууль тоггоох дээд байгууллага, Үндсэн хууль дээдлэн, үндэсний эв нэгдпийг хангах баталгаа болохынхоо хувьд Үндсэн хуулийн цэцээс гаргасан эцсийн шийдвэрийг хүлээн зөвшөөрөх, эс зөвшөөрөх, няцаах байр суурийг баримталж үл болох бөгөөд ардчилсан эрх зүйт төр ёсны дагуу Монгол Улсын Үндсэн хуулийн Жаран зургадугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар Цэцийн эцсийн шийдвэрийг хүндэтгэн Үндсэн хуулийн дагуу зохицуулах, залруулах үүргийг хүлээж байгаа нь Үндсэн хуулийн өмнө хүлээсэн хариуцлага юм.

Гэтэл Үндсэн хуулийн цэцийн шийдвэр эцсийн болохын хувьд Үндсэн хуульд орсон өөрчлөлтийн уг эхийг нотлох, хадгалах, албан ёсны эх болгох, цаашилбал Үндсэн хуульд кодификац хийх, хэлэлцэн шийдвэрлэх хууль, эрх зүйн боломжгүй байгаа тул Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хууль болон Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах журмын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулсан хэмээн хууль санаачлагчид танилцууллаа гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Categories
мэдээ нийгэм

Таван шарын хуучин орон сууцуудыг ирэх сарын 15-наас нураана DNN.mn

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хороо Таван шарын хуучин орон сууцуудыг буулгаж, дахин төлөвлөхөөр болсон. Энэ хүрээнд нийт зургаан блок 990 айлын орон сууц барих төслийг хэрэгжүүлж байна.

Эхний ээлжид хоёр багцын 165 айлын орон сууцыг дахин төлөвлөх хүрээнд сууц эзэмшигчидтэй зөвшилцөх, гэрээ байгуулах ажлыг эхлүүлжээ.

Оршин суугчдын 80 хувьтай нь гурван талт гэрээ байгуулсан бөгөөд бүх иргэдтэй гэрээ байгуулж дууссанаар тухайн байрыг чөлөөлж, барилга угсралтын ажлыг эхлүүлэх юм.

зураг

Одоогийн байдлаар төслийн ажилд ямар нэгэн хүндрэл учраагүй үргэлжилж байна.

Төсөл хуваарь ёсоор үргэлжилбэл эхний хоёр барилга 2024 оны нэгдүгээр улиралд ашиглалтад орох тул ирэх есдүгээр сарын 15-наас барилгыг нурааж эхлэх аж.

НИТХ-ын төлөөлөгчдийн зүгээс тухайн компанийг иргэдтэй хурдан хугацаанд боломжит хэлбэрээр зөвшилцөн ажлаа үргэлжлүүлэхийг зөвлөжээ.

Эх сурвалж: Нийслэлийн ИТХ-ын ХМТ