Categories
мэдээ нийгэм

Нийслэлийн цэцэрлэгийн цахим бүртгэлийн эхний шат хаагдлаа DNN.mn

Налайх дүүрэг энэ жил 2-5 насны бүх хүүхдээ цэцэрлэгт хамруулна DNN.mn

Нийслэлийн цэцэрлэгийн бүртгэлийн эхний шатыг “E-Mongolia” цахим системээр зохион байгуулж, өнөөдрийн 17.00 цагт хаагдлаа.

Нийт 111.517 хүүхэд бүртгэлд хамрагдаад байна. Эдгээр хүүхдийн цэцэрлэгийн хуваарилалтыг маргааш, нөгөөдөр хийж, эцэг эх, асран хамгаалагчдад мэдээлэл хүргэх юм.

Энэ удаагийн бүртгэлд хамрагдаж чадаагүй эцэг эх, асран хамгаалагчид 2 болон 3 дахь шатны цэцэрлэгийн бүртгэлд хамрагдах боломжтой.

Categories
мэдээ нийгэм

С.Энхболд: Эрт илрүүлгээр хүүхдүүдийн дунд шүд, томчуудад хоол боловсруулах тогтолцооны өвчлөл өндөр байна DNN.mn

Эрүүл мэндийн сайд С.Энхболд улсын хэмжээнд тавдугаар сарын 1-нээс эхлэн орон даяар зохион байгуулж буй эрт илрүүлэг, урьдчилан сэргийлэх үзлэгийн эхний гурван сарын дүн мэдээг танилцууллаа.

2022 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс хэрэгжиж буй Эрт илрүүлэг, урьдчилан сэргийлэх үзлэг улс орон даяар амжилттай үргэлжилж байна. 2022 оны 8 дугаар сарын 18-ны өдрийн байдлаар урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг, шинжилгээ, оношилгоонд улсын хэмжээнд 272,434 хүн хамрагдсанаас 121,743 буюу 44.6 хувь нь эрэгтэйчүүд, 150691 буюу 55.3 хувь нь эмэгтэйчүүд байна.Үүний 51,4 хувь нь нийслэлийн иргэд байна.

Нийслэлд Баянзүрх, Сонгинохайрхан дүүрэг, аймгуудаас Төв, Хөвсгөл, Дархан-Уул аймгууд үзлэгийг идэвхитэй зохион байгуулж хамрагдалт өндөр байна. Үзлэгт хамрагдсан иргэдийн 136.241 иргэнд давхардсан тоогоор өвчлөл бүртгэгдлээ.

Иргэдийн дунд:

  • Хоол боловсруулах тогтолцооны эмгэг 66.4 хувь
  • Дотоод шүүрэл, шээс бэлгийн зам болон амьсгалын замын эмгэгүүд удаах байрыг эзэлж байна.

Нийт үзлэгт хамрагдсан иргэдээс хортой болон хоргүй хавдрын 844 сэжигтэй тохиолдол илэрснээс 240 нь нарийн мэргэжлийн эмнэлэгт хандаж, эсийн шинжилгээ хийлгэх шаардлагатай. Үүнээс 201 шинжилгээ хортой хавдар байх магадлалтай байгаа бөгөөд лавлагаа шатлалын оношилгоонд шилжсэн байна.

272.4 мянган иргэний 170 мянга гаруй нь 0-17 насны хүүхэд бөгөөд хүүхдүүдийн дунд амны хөндийн эмгэг, шүд цоорох, шүдний гаж хөгжил хамгийн өндөр байгаа тул тандалт судалгаа болон өвчлөлийг бууруулах төлөвлөлтийн ажлууд давхар хийгдэж байна.

Төр болон хувийн хэвшлийн 118 эмнэлэгт урьдчилан сэргийлэх үзлэг зохион байгуулж байна.

2021-2022 онуудад Эрүүл мэндийн яамны хөрөнгө оруулалтаар 20 аймгийн нэгдсэн эмнэлгийг түшиглэн тус бүрт 1.8 тэрбумын өртөг бүхий олон улсын стандартад нийцсэн иж бүрэн тоноглогдсон 20 кабинеттэй Эрүүл мэндийн дэмжих төвийг байгуулсан. Орон нутгийн иргэд аймгийнхаа нэгдсэн эмнэлэгийн эрүүл мэндийг дэмжих төвд урьдчилан сэргийлэх эрт илрүүлгийн үзлэг, оношилгоондоо хамрагдаж байна гэж Эрүүл мэндийн яамнаас мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

Санхүүгийн зохицуулах хорооны ээлжит хуралдаан боллоо DNN.mn

Санхүүгийн зохицуулах хороо иргэдийг хамгаалах нэрээр хууль зөрчиж байна уу?

Санхүүгийн зохицуулах хорооны ээлжит хуралдаан өнөөдөр боллоо. Хуралдаанаар банк бус санхүүгийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг нэг компанийн хаалттай өрийн бичгийг бүртгэж, даатгалын зуучлагчийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг нэг компанид, үл хөдлөх эд хөрөнгө зуучлалын байгууллагын үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг хоёр компанид, нэг иргэнд үнэт металл болон үнэт чулуугаар хийсэн эдлэлийн арилжаа эрхлэгчийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг олгохоор тус тус шийдвэрлэжээ.

Мөн хуралдаанаар нэр бүхий хоёр банк бус санхүүгийн байгууллагын банк бус санхүүгийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг сэргээлээ

Categories
мэдээ нийгэм

ХУД-ийн 1-р хороонд хөл бөмбөгийн талбай байгууллаа DNN.mn

ХУД-ийн 1-р хороонд хөл бөмбөгийн талбай байгууллаа

Нийтийн биеийн тамирыг хөгжүүлэх бодлогын хүрээнд Хан-Уул дүүргийн 1 дүгээр хороо, 52 дугаар сургуулийн урд буюу 53 дугаар цэцэрлэгийн хойд талд хөл бөмбөгийн талбай ашиглалтад орлоо.

Мөн тус дүүргийн 4 дүгээр хорооны 34 дүгээр сургуулийн гадна талбайд байгуулж буй, стандартад нийцсэн хөл бөмбөгийн хиймэл зүлгэн талбай удахгүй ашиглалтад орох юм.

Categories
мэдээ нийгэм

Ган, мөндөрт 13 мянган га талбай ургац алджээ DNN.mn

Байгалийн давагдашгүй хүчин зүйл болох ган, мөндрийн улмаас 13.2 мянган га талбай ургац алджээ.

Мөн болц дутуугаас 11.4 мянган га талбай ногоон тэжээлд шилжиж, нийт 24.6 мянган га талбайн ургац балансад тусгагдаагүй байна.

Гэхдээ энэ жил таримлын болц харьцангуй жигд, урьд жилүүдээс 5-7 орчим хоногийн өмнө буюу ирэх сарын 10-ны орчим ургац хураалтын ажил эхлэхээр байна. Энэ нь хураан авах ургацын хэмжээ, чанарт эергээр нөлөөлнө.

Энэ сарын 23-ны байдлаар аж ахуйн нэгжүүдэд 1522 оюутан, сонсогч гэрээгээр ажиллаж байна.

Ургац хураалтад нийтдээ 1095 комбайн, 620 жатка, 230 гаруй үтрэм, 1035 ширхэг үр тариа цэвэрлэх, ангилах, ачих машин, 75 төмс хураах комбайн, 510 төмс ухагч, ангилах машин ажиллана.

Техник засвар 80 гаруй хувьтай байна. Засгийн газрын хөнгөлөлттэй зээлийн үр дүнд диллер аж ахуйн нэгжүүд өндөр хүчин чадлын 40 гаруй комбайныг ургац хураалтын өмнө нийлүүлэхээр ажиллаж байна.

Техникийн иж бүрдлээр тооцоход ургац хураалтыг 26-30 хоногт багтаан дуусгах техникийн боломж бүрдсэн. Улсын хэмжээнд үр тариа хадгалах 550 мянган тонны багтаамжтай төмөр бетон элеватор бий.

Хөдөө аж ахуйг дэмжих санд 186.0 мянган тонн, хувийн хэвшилд 364.2 мянган тонныг ашиглаж байна. Элеваторуудын ариутгал, засвар үйлчилгээ хийж, буудай хүлээн авахад бэлэн болжээ.

Улаанбаатарт төмс, хүнсний ногоог хямд үнээр борлуулах, ногоочдын борлуулалтыг дэмжих зорилгоор Нийслэлийн Захирагчийн ажлын албатай хамтран есөн дүүргийн 31 байршилд томоохон хэмжээний төвлөрсөн цэг байгуулсан гэж З.Мэндсайхан сайд мэдээлэв.

Categories
мэдээ нийгэм

Гурван байршилд явган хүний замын засвар, шинэчлэл дууслаа DNN.mn

Нийслэлд нийт 13 байршилд явган хүний замыг засаж, шинэчлэхээр баталсан. Эдгээр байршилд явган хүн зорчих боломж хомс, явган хүний зам нь эвдэрч гэмтсэн, хэт нарийн байгаагаас авто замд улам ачаалал үүсгэж байсан тул засвар, шинэчлэлийг хүн амын нягтаршил өндөр, хөдөлгөөний ачаалал ихтэй байршлуудаас эхэлсэн юм.

Дээрх байршлуудад явган хүний замыг хамгийн багадаа 2.5-3 метр, өргөн хэсэгтээ 5-7 метр хүртэл өргөсгөн тохижуулж байгаа бөгөөд өнөөдрийн байдлаар тус ажил 45 хувьтай үргэлжилж байна.

Явган хүний замыг гурван байршилд бүрэн шинэчилж дуусжээ. Тухайлбал:

  • Их сургуулийн гудамжны буюу МУИС-ийн уулзвараас Хүнсний 4 дэлгүүрийн уулзвар хүртэл
  • Хүннүгийн гудамж буюу Дүнжингаравын уулзвараас “Home плаза” хүртэл
  • Жамьян гүний гудамж буюу “ICC тауэр”-ын орчим зэрэг байршил дахь явган хүний замыг шинэчилж дуусжээ.

Таван байршилд явган хүний замыг засаж, шинэчлэх ажил үргэлжилж байна. Тодруулбал:

  • Бага тойруу, Д.Сүхбаатарын гудамж, Их сургуулийн гудамж, Ж.Самбуугийн гудамж, Нэгдсэн үндэстний гудамж
  • Д.Сүхбаатарын гудамжны урд хэсэг, Энхтайваны өргөн чөлөө, Бага тойруугийн урд хэсэг
  • Ж.Самбуугийн гудамжны зүүн хэсэг, Бага тойруугийн зүүн хэсэг, Их сургуулийн гудамж, А.Амарын гудамж
  • Чингисийн өргөн чөлөөний дагуу Төв шуудангийн уулзвараас 120 мянгатын уулзвар хүртэл
  • МУБИС-ийн А байрнаас Сонор плаза хүртэл гэсэн байршлуудад шинэчлэлийн ажил өрнөж буй юм.

Харин үлдсэн таван байршилд уг ажил хараахан эхлээгүй, шинэчлэлийг үе шаттайгаар гүйцэтгэхээр төлөвлөж буй юм.

Эх сурвалж: Нийслэлийн сургалт, судалгаа, олон нийттэй харилцах газар

Categories
мэдээ нийгэм

ЗГ: Урьдчилан сэргийлэх эрт илрүүлэх үзлэг, шинжилгээ, оношилгоонд идэвхтэй хамрагдахыг уриалж байна DNN.mn

Засгийн газрын ээлжит хуралдаан 2022 оны наймдугаар сарын 24-нд болж, Хүн амыг нас, хүйс, эрүүл мэндийн эрсдэлд суурилсан зонхилон тохиолдох халдварт болон халдварт бус өвчнөөс урьдчилан сэргийлэх эрт илрүүлэх үзлэг, шинжилгээ, оношилгоонд хамруулах үйл ажиллагааны явцын талаар Эрүүл мэндийн сайд С.Энхболд танилцуулга хийлээ.

Энэ оны тавдугаар сарын 1-нээс улсын хэмжээнд эхэлсэн энэхүү арга хэмжээнд 272 мянган иргэн хамрагджээ. Давхардсан тоогоор өвчлөлийн 136 мянган тохиолдол бүртгэгдсэнээс дотоод шүүрэл тэжээлийн ба бодисын солилцооны өвчин, зүрх судас, шээс бэлгийн зам, амьсгалын тогтолцооны өвчлөлүүд бүртгэгдсэн нь тэргүүлэх шалтгаан болж нийт өвчлөлийн 89 хувийг эзэлж байна. Бүх насны ангилалд 844 хортой болон хоргүй хавдрын сэжигтэй тохиолдол илэрчээ.

Хүн амыг нас, хүйс, эрүүл мэндийн эрсдэлд суурилсан зонхилон тохиолдох халдварт болон халдварт бус өвчнөөс урьдчилан сэргийлэх эрт илрүүлэх үзлэг, шинжилгээ, оношилгоонд идэвхтэй хамрагдахыг Эрүүл мэндийн сайд уриаллаа.

Categories
мэдээ улс-төр

УИХ дахь АН-ын бүлгийн даргаар О.Цогтгэрэлийг сонгосонд тооцов DNN.mn

О.Цогтгэрэл: Ардчилсан намаа ч, Ардчилсан Монгол орноо ч цуг шинэчилнэ

УИХ дахь АН-ын бүлгийн даргаар УИХ-ын гишүүн О.Цогтгэрэлийг сонгосон байна.

Тодруулбал, УИХ дахь Ардчилсан намын бүлэг хуралдаж, нийт гишүүдийн олонхын саналаар сонгожээ. Албан бичгийг УИХ-ын АН-ын бүлгийн дэд дарга Б.Бейсен үйлдэж, зургаан гишүүн дэмжиж гарын үсгээ зурсан байна.

УИХ-ын тухайн хуулийн 31.12-т “Бүлгийн даргыг чөлөөлөх, огцруулах, шинээр томилох асуудлыг бүлгийн нийт гишүүдийн олонхын саналаар шийдэж, шийдвэрээ УИХ-ын даргад бичгээр ирүүлнэ. УИХ-ын дарга уг шийдвэрийг чуулганы нэгдсэн хуралдаан уншиж сонсгоно” гэж заасны дагуу УИХ-ын дарга Г.Занданшатар УИХ дахь АН-ын бүлгийн даргаа О.Цогтгэрэл сонгогдсоныг уншиж танилцууллаа.

Энэ талаар УИХ-ын дарга Г.Занданшатар “Үндсэн хуулийг дээдэлж, УИХ, УИХ-ын үйл ажиллагаанд ажил хэрэгчээр оролцож бүлгээ ахалж, эв нэгдлээ эрхэмлэж ажиллахыг хүсэн ерөөе” гэлээ.

Categories
мэдээ нийгэм улс-төр

​Чуулган: Хуулийн төслүүдийг эцэслэн баталлаа DNN.mn

УИХ-ын чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт оруулах тухай болон хамт өргөн мэдүүлсэн хуулийг анхны хэлэлцүүлгээр батлав.

Хуулийн төслийг анхны хэлэлцүүлгээр батлах саналыг УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэн гаргасныг УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороо дэмжсэн юм. Уг саналыг чуулганаар мөн дэмжлээ. Мөн Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах журмын тухай хуульд нэмэлт оруулах тухай, Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн тухай хуульд нэмэлт оруулах тухай, Монгол Улсын Үндсэн хуулийн цэцээр маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийг батлав.

Монгол Улсын Үндсэн хуулийн цэц энэ наймдугаар сарын 15-ны Их суудлын хуралдаанаар Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтийн зарим заалт Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх тухай маргааныг хянан хэлэлцсэн. Улмаар 2019 оны 11 дүгээр сарын 14-нд баталсан Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтөөр өөрчлөн найруулсан Үндсэн хуулийн Гучин есдүгээр зүйлийн 1 дэх хэсгийн “Ерөнхий сайд болон Засгийн газрын дөрвөөс илүүгүй гишүүн УИХ-ын гишүүний албан тушаалыг хавсарч болно” гэсэн заалт нь Үндсэн хуулийн суурь үзэл баримтлалд харшилж, Монгол Улсын Үндсэн хуулийн зохих зүйл хэсэгт нийцээгүй гэж үзэн хүчингүй болгохоор эцэслэн шийдвэрлэсэн.

Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн талаар олон нийтийн байр суурь харилцан адилгүй, олон шүүмжийг дагуулж байгаа ч төрийн эрх барих, хууль тоггоох дээд байгууллага, Үндсэн хууль дээдлэн, үндэсний эв нэгдлийг хангах баталгаа болохынхоо хувьд Үндсэн хуулийн цэцээс гаргасан эцсийн шийдвэрийг хүлээн зөвшөөрөх, эс зөвшөөрөх, няцаах байр суурийг баримталж үл болно. Өөрөөр хэлбэл ардчилсан эрх зүйт төр ёсны дагуу Монгол Улсын Үндсэн хуулийн Жаран зургадугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар Цэцийн эцсийн шийдвэрийг хүндэтгэн зохицуулах, залруулах үүргийг хүлээж байгаа нь Үндсэн хуулийн өмнө хүлээсэн хариуцлага юм.

Гэтэл Үндсэн хуулийн цэцийн шийдвэр эцсийн болохын хувьд Үндсэн хуульд орсон өөрчлөлтийн уг эхийг нотлох, хадгалах, албан ёсны эх болгох, цаашилбал Үндсэн хуульд кодификац хийх, хэлэлцэн шийдвэрлэх хууль, эрх зүйн боломжгүй байгаа тул Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хууль болон Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах журмын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулсан юм.

Categories
мэдээ нийгэм

Дулааны аргаар боловсруулсан махыг экспортолно DNN.mn

Дулааны аргаар боловсруулсан мах, махан бүтээгдэхүүнийг үйлдвэрлэх,  экспортлохыг түр түдгэлзүүллээ | Mand.mn

Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийн талаар ХХААХҮ-ийн сайд З.Мэндсайхан танилцуулла. Тэрээр “Өнгөрсөн зургаадугаар сарын 8-нд Засгийн газраас дулааны аргаар мах экспортлохыг түр түдгэлзүүлсэн. Үүнтэй холбоотойгоор холбогдох мэргэжлийн байгууллага шалгалт хийж дууссан. Шалгалтаар экспортын эрхтэй 11 байгууллагын дулааны аргаар боловсруулсан 5720 тонн мах, долоон аж ахуй нэгжийн 3817 тонн адууны махыг экспортод гаргахаар болсон. Ингэснээр нийт 16 аж ахуй нэгжийн 9537.6 мянган тонн махыг экспортолно. Цаашдаа экспортод ямар нэгэн хориг тавихгүй” гэж мэдээллээ