Categories
мэдээ цаг-үе

Автомашиныг тэгш сондгойгоор явуулах эсэхийг өнөөдөр шийднэ DNN.mn

Авто машины тоо энэ чигээрээ өсөөд байвал 2025 он гэхэд тэг зогсолт хийнэ

Түгжрэлийг бууруулах асуудлаар Нийслэлийн удирдах ажилтнуудын ээлжит шуурхай зөвлөгөөнөөс наймдугаар сарын 27, 28-аас эхлэн долоо хоногийн хугацаанд автомашинуудыг улсын дугаарын тэгш, сондгойгоор хөдөлгөөнд оруулах саналыг гаргасан.

Хэрэв тэгш сондгойгоор зорчуулбал хөдөлгөөний ачаалал 40 орчим хувиар буурна. Эс тэгвээс түгжрэл өндөр байх магадлалтай гэж үзсэн.

Тэгвэл НЗДТГ-аас уг саналыг харгалзан гаргасан шийдвэрээ өнөөдөр 12:00 цагаас хэвлэлийн бага хурал хийж олон нийтэд мэдээлэх юм байна.

Categories
мэдээ цаг-үе

Т.Мягмарсүрэн: Уул уурхайн бүтээгдэхүүн болон газрын тосны экспортын тээвэрлэлт хэвийн явагдаж байна DNN.mn

Далайд гарцгүй Монголын дамжиж гарах гарцууд! | News.MN

Боомтуудын үйл ажиллагааны талаар Зам, тээврийн хөгжлийн яамны Автотээврийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын мэргэжилтэн Т.Мягмарсүрэнгээс тодрууллаа.


-Өнөөдрийн байдлаар хэдэн боомт үйл ажиллагаагаа хэвийн явуулж байна вэ?

-Монгол Улс БНХАУ-тай нийт авто замын 13 боомтоор хиллэдгээс өнөөдрийн байдлаар Баянхошуу, Бичигт, Замын-Үүд, Ханги, Гашуунсухайт, Шивээхүрэн, Бургастай, Булган гэсэн найман боомтоор зөвхөн ачаа тээвэрлэлт явагдаж байгаа бол ОХУ-тай Алтанбулаг, Цагааннуур, Ханх, Боршоо зэрэг боомтуудаар тээвэрлэлт хэвийн явагдаж байна.

-Ямар бараа бүтээгдэхүүн импортоор орж ирж байгаа вэ?

-Импортын бараа бүтээгдэхүүний тээвэрлэлт Замын-Үүд, Гашуунсухайт, Булган, Цагааннуур, Алтанбулаг, Боршоо гэсэн боомтуудаар хэвийн явагдаж байна. Бараа төрөл хэмжээний талаарх мэдээллийг Гаалийн ерөнхий газраас авах нь зүйтэй байх.

-Ямар бараанууд экспортоор гарч байгаа вэ?

-Уул уурхайн бүтээгдэхүүн болон газрын тосны экспортын тээвэрлэлт хэвийн явагдаж байна. Бусад экспортын барааны мэдээллийг мөн Гаалийн ерөнхий газраас авах нь зүйтэй.

-Эрээн боомтын үйл ажиллагаа хэвийн явагдаж байгаа юу?

-Монгол, Хятадын хилийн Замын-Үүд Эрээн авто замын болон төмөр замын боомтоор ачаа тээвэрлэлт тасралтгүй хэвийн явагдаж байна. 2022 оны нэгдүгээр сараас хойш наймдугаар сарын 23-ны өдрийн байдлаар Замын-Үүд боомтоор автотээврээр нийт 15.549 чингэлгээр

316.655 тонн ачаа импортоор нэвтрүүлсэн байна.

-Үйл ажиллагаа нь зогссон хэдэн боомт байна вэ?

-Хавирга, Сүмбэр, Байтаг, Даян боомтуудын үйл ажиллагаа түр хугацаанд зогссон байдалтай байна. Бусад боомтуудын үйл ажилла гаа хэвийн явагдаж байгаа.

-Ямар шалтгааны улмаас зогссон байгаа вэ?

-Коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх хүрээнд БНХАУ-ын талаас өөрийн талын боомтын үйл ажиллагааг түр хугацаанд зогсоосон.

-Үйл ажиллагаа нь хэзээ сэргэж, хэвийн горимдоо орох вэ?

-Хилийн боомтуудын үйл ажиллагаа сэргэх талаар Гадаад харилцааны яамнаас тодруулах нь зүйтэй. Хоёр улсын хилийн асуудал яригдаж байгаа болохоор манайхаас дангаараа хариулт өгөх боломжгүй байна.

Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

Нийслэл бол Монгол Улсын “бага” Засгийн газар учраас хотын дарга сайд байхаас өөр аргагүй нөхцөл үүслээ DNN.mn

Улаанбаатар хотод өнөөдөр гурван сая монголчуудын талаас илүү нь амьдарч байна. Анх төлөвлөгдөж байснаасаа гурав дахин их хүн амтай болсон хотын асуудал тоймгүй их. Улсын нийслэл гэдэг утгаараа эрүүл мэнд, соёл боловсрол, худалдаа үйлчилгээний төвүүд, том, том бизнесийн байгууллагууд төвлөрдөг. Алтан тэвшийн хөндий бол монголчуудын амьдрал жинхэнэ буцалж байдаг газар. Утаа, замын түгжрэл, гэр хороолол, хөрсний бохирдол номер нэг тулгамдсан асуудал болоод удав. Ирээдүйд нийслэл өргөжин тэлэхээр хот төлөвлөлт хийгдэж байгаа ч том эдийн засгаа дагасан иргэдийн бөөгнөрөл улам л нэмэгдэнэ. Улаанбаатар хотын асуудал өнөөдөр Нийслэлийн Засаг даргаас давчихаад байна. Засгийн газрын хэмжээнд хүрсэн гэж ойлгож болно. Хүн ам нэмэгдэхийн хэрээр нөхцөл байдал улам л хэцүүднэ. Яг

үнэндээ хотоос сонгогдсон гишүүд хотдоо юу ч хийдэггүй. Адаглаад л нийгмийн захиалгат үйлчилгээ болсон нийтийн тээврийн салбарт бодитой шийдэл хэрэгжүүлж чадсан бил үү. Тэгэхээр хотын дарга бүхэл бүтэн сая гаруй хүний асуудлыг дангаараа шийдэхэд дэндүү ахадсан ачаа.

Нийслэл бол Монгол Улсын “бага” Засгийн газар. Өнгөрсөн жил түүхэндээ анх удаа хотын түгжрэлийг бууруулахад 420 тэрбумыг зарцуулах эрхийг нь өгсөн. Хотын түмэн асуудалд гарц, шийдэл эрэлхийлэх лобби бүлэг УИХ-д байгуулагдсан. Дээрээс нь нийслэл өөрөө концесс зарлаж, бонд гаргаж, олон улсын бирж дээр гаргах тэр бүх боломж нь нээгдсэн. Энэ том эдийн засаг, нийгмийг удирдаж байгаа хүн Засгийн газрын гишүүн байхаас өөр аргагүй нөхцөл байдал үүсчихээд байна.

Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай яриа энэ цаг үед улс төрийн халуун сэдэв боллоо. Засаг хөдлөх нь ч тодорхой. Шинэ бүтэц бүрэлдэхүүний хувилбаруудыг нийгэм даяар идэвхтэй хэлэлцэж байна. Засгийн газарт шинээр хоёр, гурван сайдын орон тоо нэмэх тухай мэдээлэл Төрийн ордноос дуулдав.Тэргүүн шадар сайд, хот хариуцсан сайдын статус бий болгохоор яригдаад эхэлжээ. Улаанбаатарын өнөөдрийн түмэн асуудлаас харвал хотын дарга Засгийн газрын гишүүн байх нь хамгийн зөв хувилбар. Давхар УИХ-ын гишүүн байсан ч болохоор. Ингэж байж хотын ажил урагшилна. Нийслэлчүүдийн тулгамдсан асуудлууд ч шийдэгдэнэ. Хотын дарга Засгийн газарт орохын хамгийн том давуу тал энэ. Шийдвэр гаргах түвшин өөр болсноор хэрэгжилт нь амьдрал дээр биелэлээ олно. Иймд хотын дарга Засгийн газрын гишүүн байх шинэ статус бий болгох хэрэгтэй байна.

Categories
мэдээ цаг-үе

Хүүхэд нь аль цэцэрлэгт хуваарилагдсан мэдээллийг өнөөдрөөс мессежээр илгээнэ DNN.mn

Тайлбар байхгүй.Орон нутаг руу зорчих иргэдийн шинжилгээний хариуг мессежээр илгээнэ

Нийслэлийн цэцэрлэгийн нэгдүгээр шатны бүртгэл наймдугаар сарын 10-нд эхэлж, өчигдрийн 17:00 цаг хүртэл үргэлжиллээ.

Дээрх хугацаанд 111,595 хүүхэд хүсэлтээ илгээсэн байна. Тухайлбал, 48,414 хүүхэд бүртгэлтэй цэцэрлэгтээ үргэлжлүүлэн суралцахаар, 48,200 хүүхэд оршин суугаа хаягийнхаа дагуух, 8,003 нь тухайн хаягтаа өөр цэцэрлэгт хамрагдахаар хүсэлт илгээсэн байна.

Өнөөдрөөс эхлэн E-Mongolia системээр хүсэлтээ илгээсэн хүүхдүүдийн эцэг эх, асран хамгаалагчийн гар утсанд хүүхэд нь аль цэцэрлэгт хуваарилагдсан талаар мэдээллийг явуулах юм.

Цэцэрлэгийн бүртгэл энэ жил гурван үе шаттай явагдана. Хоёрдугаар шатны бүртгэл есдүгээр сарын 10-наас эхэлнэ.

Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

Г.Ганбат: Устөрөгчийн түлшийг өөрсдөө хямд үйлдвэрлээд эхэлбэл бензин шатахуун, нефть олборлох шаардлагагүй болно DNN.mn

Монгол Улсын зөвлөх инженер Г.Ганбатаас устөрөгчийн түлшний талаар тодрууллаа.


-Устөрөгчийн түлшийг юунаас гаргаж авдаг юм бэ?

-Устөрөгчийг ус, аммиак, устөрөгчийн нэгдлүүдээс гаргаж авдаг. Хамгийн энгийнийг нь уснаас гаргаж авна. Электролитийн аргаар 9,33л уснаас 1 кг устөрөгч гаргаж авдаг.

-Устөрөгчийн түлшийг юунд ашиглах боломжтой вэ?

-Энэ жилийн байдлаар дэлхийн хэмжээнд 8,7 мянган тонн орчим устөрөгчийн түлш ашиглаж байна. Бензинээс хоёр дахин их, кокосжсон нүүрснээс хагас дахин илүү энерги гаргах чадалтай.Гадны орнуудад автомашин, галт тэргийг хөдөлгөхөд устөрөгчийн түлш ашигладаг болсон. Саяхан Солонгос улс сансар руу хөөрөх пуужингаа устөрөгчөөр ажилууллаа. Устөрөгчийн түлшийг өөрсдөө хямдхан үйлдвэрлээд эхэлбэл бензин шатахуун, нефть олборлох шаардлагагүй болно гэсэн үг.

-Устөрөгчийн түлш олон төрөл байдаг уу?

-Устөрөгчийг гаргаж авч байгаа эрчим хүчнээс нь хамааруулан ангилдаг. Жишээлбэл, нүүрс ашиглан гаргаж авсан бол хар устөрөгч, атомын цахилгаан станцаас шар, сэргээгдэх эрчим хүчнээс ногоон гэх мэт. Одоогоор дан өнгөт устөрөгч гаргаж авч байна.

-1кг устөрөгчөөр юу хийх боломжтой вэ?

-Жишээлбэл, нэг литр бензинээр 10 км зам туулдаг бол устөрөгчийн түлшээр 20-40 км явна гэсэн үг. Устөрөгч бол орчин үеийн хэрэглээ.

-Устөрөгчийн түлшийг дотооддоо үйлдвэрлэж эхэлсэн юм уу?

-Одоогоор дотооддоо тунгалаг эрчим хүчийг үйлдвэрлэж байна.Иймээс тунгалаг устөрөгч гаргаж авах боломжтой.Устөрөгчийн түлшийг хамгийн их үйлдвэрлэж байгаа орон бол Чили, Австрали улс. Эдгээр улс устөрөгчийг үйлдвэрлэхдээ аммиакийг ашиглаж байна. Бид хямд эрчим хүч л гаргаад авчихвал хямд устөрөгч үйлдвэрлэнэ. Устөрөгчийг цахилгаан электролитийн аргаар задалж гаргадаг. Тиймээс эрчим хүч их шаарддаг.

Categories
мэдээ цаг-үе

Хилийн боомтуудад ачаа тээврийн терминал байгуулна DNN.mn

Хилийн боомтуудад ачаа тээврийн терминал байгуулна

Гол нэрийн бараа, бүтээгдэхүүний үнэ, ханшийн мэдээлэл, инфляцыг бууруулах чиглэлд хэрэгжүүлж буй арга хэмжээний дүгнэлт, цаашид хэрэгжүүлэх төлөвлөгөөний талаар Эдийн засаг, хөгжлийн сайдын үүрэг хариуцагч Б.Жавхлан Засгийн газрын гишүүдэд танилцууллаа.
Бараа, бүтээгдэхүүний үнийн өсөлтийн шалтгаан нөхцөлийг судалж, цаашид шаардлагатай арга хэмжээг төлөвлөх, хэрэгжүүлэх ажлыг нэгдсэн удирдлага, зохион байгуулалтаар хангах чиг үүрэг бүхий Ажлын хэсгийг Ерөнхий сайдын захирамжаар байгуулсан, ЭЗХЯ холбогдох байгууллагуудтай хамтран танилцуулга бэлтгэн Засгийн газрын хуралдаан бүрт хэлэлцүүлж буй юм.
Танилцуулгатай холбогдуулан, валютын ханшийн зөрүүнээс үүдэлтэй тээвэрлэлтийн үнийн өсөлтийг судалж, цаашид авах арга хэмжээний саналыг боловсруулж Засгийн газрын хуралдаанд танилцуулах, ачаа тээвэрлэлтийн үйл ажиллагааг сайжруулах, Хилийн боомтуудад ачаа тээврийн терминал байгуулах саналыг боловсруулж, Хилийн боомтын зөвлөлөөр хэлэлцүүлэхийг холбогдох сайд нарт даалгажээ.

Categories
их-уншсан мэдээ онцлох-нийтлэл туслах-ангилал улс-төр

С.Ганбаатар: Ёс зүйн хувьд гишүүд өөрсдөдөө албан тушаал бий болгож хууль баталж болохгүй DNN.mn

УИХ-ын гишүүн С.Ганбаатартай ярилцлаа.


-Үндсэн хуулийн Цэцийн гаргасан шийдвэрийг та хэрхэн дүгнэж байна?

-Үндсэн хуулийн Цэц бол аймшигтай том алдаа хийсэн. Үндсэндээ бид Үндсэн хуулийн Цэцийн алдааг шүүж ярих ч эрхгүй хүмүүс шүү дээ. Гэтэл Үндсэн хуулийн Цэц нь өөрөө цагаан дээр хараар бичсэн хуулиа “гайхамшигтайгаар” зөрчлөө. Үндсэн хуулийн Цэц өнөөдөр улстөрчид, эрх баригчдын захиалгат байгууллага болчихлоо. Үндсэн хуулийн Цэцийн алдааны талаар яривал маш олон зүйл бий. Товчхондоо, Үндсэн хуулийн Цэц байж болохгүй том алдаа хийлээ. Үндсэн хууль дотор ГАГЦХҮҮ ард түмний эрх ашгийн төлөө ард түмэнд үйлчлэх ёстой гэсэн байгаа. Гэтэл тэд эрх баригчдад үйлчиллээ. Монголд Эрүүгийн, Иргэний, Захиргааны гээд 600 гаруй хууль, эрх зүйн баримт бичгүүд байдаг. Тэр олон хуулиуд яаж ард түмнийг хуульчлах тухай байгаа. Ард түмэн яаж эрх баригчдыг хуульчлах вэ гэдэг нь Үндсэн хууль. Өнөөдөр “эздийнх нь” эсрэг, “эздээс” нь зөвшөөрөл авахгүйгээр Үндсэн хуулийн Цэц том алдаа хийлээ. Улстөрчид шунахай байна. Улстөрчид сайд болохгүй бол өлсөж үхчих гээд байна. Турж үхлээ. Ийм тэнэг байдлаа одоо зогсоох хэрэгтэй.

Бидний 76 гишүүн сонгогдохдоо өнөөдрийн Үндсэн хуулийн түвшинд, эрх зүйн орчинд сонгогдсон. Бид сонгогдохдоо давхар дээлийг байхгүй болгоно гэж амласан. Би эрх баригчдын өмнөөс ичиж байна. Сайд болохын төлөө нүдээ ухахаас буцахгүй байна. Нэр хүнд, ёс зүй гээд бүхнийг уландаа гишгэж байгаад Цэцийн хэдэн тэнэгүүдийг ашиглаж хийж байгаа энэ явдал байж болохгүй зүйл.

Давхар дээл нь улс оронд хэрэгтэй байна гэдэг нь нотлогддог юм бол ядаж өөрсдөө биш, 2024 оноос хойших дараагийн парламент, түүний дараагийн парламентад зориулж өнөөдөр хууль баталж болно. Ёс зүйн хувьд гишүүд өөрөө өөртөө албан тушаал бий болгож хууль баталж болохгүй.

-Давхар дээлтэй болчихвол улс төрийн хувьд хүчтэй болж ажил урагштай байна гэж тайлбарлацгааж байна шүү дээ?

-Бид улс төрийн хувьд хүчтэй болох гэж сонгогдоогүй. Ард түмэнд үйлчлэх гэж сонгогдсон. Тэгэхдээ хулгай хийхгүй гэж сонгогдсон. Засаглалын гурван хэлбэр гэж онол бий. Тэр нь, шийдвэр гаргаж байгаа хүн ялангуяа мөнгөний тухай шийдвэр гаргаж байгаа хүн мөнгөө өөрөө зарцуулдаггүй. Мөнгөө зарцуулж байгаа хүн, мөнгөний тухай шийдвэр гаргаж байгаа хүн хоёроос тусдаа хүн энэ хоёр хавсайдаж байна уу үгүй юү гэдгийг шалгадаг. Үүнийг улс төрийн талаас яривал УИХ улсын төсвийн тухай шийдвэр гаргадаг. Төсвийг Засгийн газар, Ерөнхийлөгч биш УИХ-ын гишүүд баталдаг. Гишүүд батлахдаа сургууль уу, цэцэрлэг үү, зам уу, төмөр зам уу гэж баталдаг. Харин түүнийг нь хэрэгжүүлдэг захиран зарцуулдаг хүн нь Засгийн газар, сайд нар. Энэ хоёрыг хулгай хийж байна уу гэдгийг шалгадаг нь шүүх засаглал. Тиймээс энэ гурвыг тусдаа байх ёстой гэдэг. Жишээлж хэлбэл, төрийн өмчит компанийн захирал нь ерөнхий небо-гийнхоо ажлыг давхар гүйцэтгэж болдоггүй гэж хэлж байгаа юм. Өөрөөр хэлбэл, өөрөө өөртөө төсөв баталдаггүй. Өөрөө өөртөө тайлан тавьдаггүй гэсэн санаа. Үнэхээр УИХ-ын гишүүн сайд байх ёстой юм бол өөрөө өөртөө шийдвэр битгий гаргаач, та нар ичих сэтгэлтэй байгаач гэж хэлээд байгаа юм. Онолын үүднээс яривал Англид Их хурлын гишүүд нь давхар дээлтэй байж болдог. Англи 600 гаруй парламентын гишүүнтэй. Түүний 20 сайд хийхэд цаана байгаа 580 гишүүн нь нөгөө сайдуудаа “А, Б”-гүй хянадаг. Манайд 76 гишүүнээс 20 орчим нь сайд болчихвол хяналт тавих боломжгүй болчих гээд байдаг. Энэ тогтолцооны асуудлыг ярих ёстой. Миний зарчим бол өөрөө өөртөө мөнгө зарцуулдаг эрхээ битгий өгөөч ээ. Ядаж ард түмнээсээ ичээч гэж байгаа юм.

-Тэгвэл гишүүдийнхээ тоог нэмж байж энэ тогтолцооны гажгаас гарна гэж ойлгож болох уу?

-Гишүүдийн тооны асуудлаар эрдэмтэн, судлаачдын дүгнэлт гаргах хэрэгтэй. Гишүүдийн тооны асуудлыг гишүүд өөрсдөө шийдэж болохгүй. Би гишүүдийн тоог нэмэхийг дэмжиж болохгүй, эсэргүүцэж болохгүй. Үүнийг ард түмэн шийднэ. Ард түмэн шийдэхэд хангалттай судалгаа тооцоолол, үндэслэлүүдийг гаргаж өгөх нь бидний ажил.

Үндсэн хууль ард түмний санал асуулгаар шийднэ. УИХ дийлэнх олонхоороо ЁСЧЛОН батална гэж үг бий. Ёсчлон гэдэг нь бичиг баримтын түвшинд баталгаажуулна гэсэн үг. УИХ Үндсэн хуулийг баталдаг бус, ёсчлон баталдаг. Харин ард түмэн түүнийг баталгаажуулж шийдвэр гаргадаг. Бусад бүх хуулийг УИХ баталдаг. Ард түмэн хэрэгжүүлдэг. Адуу хулгай хийсэн хүнийг яаж шийтгэх вэ гэдгийг УИХ-ын гишүүд баталдаг. Харин улсаа зарсан улстөрчдийг яаж шийтгэх вэ гэдгийг ард түмэн шийддэг. Үндсэн хуулиараа ард түмэн түүнийг шийдэх ёстой. Ялгаа нь энэ. Өнөөдөр өөрөө өөрсдөдөө зориулж Цэцээр захиалгаар шийдвэр гаргуулчихаад өөрсдөө баясаж Үндсэн хууль батлах гээд байгаа нь том жүжиг. Яах вэ, өнөөдөр эрх баригчид пропогандагаа хийгээд эхэлнэ. Ингэж ярьсан хүнийг яаж будаа болгох тал дээрээ тэд нар мэргэшчихсэн. Тэд бүхэл бүтэн сэтгүүлчдийн армитай. Телевизийн бүхэл бүтэн армитай. Би үнэнийг ярих ёстой.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

ЗУРХАЙ: Цагаан нохой өдөр DNN.mn

Аргын тооллын наймдугаар сарын 25, бархасбадь гариг. Билгийн тооллын 28, Найралт эх одтой, цагаан нохой өдөр. Өдрийн наран 6:01 цагт мандан, 19:48 цагт жаргана. Тухайн өдөр бар, морь жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба үхэр, луу, хонь, нохой жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр буян номын үйлийг эхлэх, дээдсээс халамж хүсэх, лам хувраг болох, багш шавьд барилдах, номын абшиг авах, шинэ гэр ба байр авах, хишиг даллага дуудуулах, насан бүтээл хийлгэх, хүүхэд үрчлэн авах, гэр, байшингийн суурь тавихад сайн. Эрдэнийг гадагш өгөх, нүүдэл суудал хийх, хэрүүл тэмцэл хийхэд муу.

Өдрийн сайн цаг нь бар, луу, могой, бич, тахиа, гахай болой. Хол газар яваар одогсод баруун урагш мөрөө гаргавал зохистой.

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 12-14 хэм дулаан байна DNN.mn

Хур тунадас: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Шөнөдөө төвийн аймгуудын нутгийн зарим, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр, өдөртөө төвийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар бороо орно.

Салхи: Ихэнх нутгаар баруун хойноос секундэд 6-11 метр, говь, тал, хээрийн нутгаар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ.

Агаарын температур: Шөнөдөө Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчмоор 2-7 градус хүйтэн, Хэнтийн уулархаг нутаг, Идэр, Тэс, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз голын хөндий, Дарьгангын тал нутгаар 1 градус хүйтнээс 4 градус дулаан, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 10-15 градус, бусад нутгаар 4-9 градус дулаан, өдөртөө Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз голын хөндий, Дарьгангын тал нутгаар 10-15 градус, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр 24-29 градус, бусад нутгаар 17-22 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө 2-4 градус, өдөртөө 12-14 градус дулаан байна.

БАГАНУУР ОРЧМООР: Үүлшинэ. Шөнөдөө бороо орохгүй, өдөртөө бага зэргийн бороо орно. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр. Шөнөдөө 1-3 градус, өдөртөө 11-13 градус дулаан байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлшинэ. Шөнөдөө бороо орохгүй, өдөртөө бага зэргийн бороо орно. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр. Шөнөдөө 0 градус орчим, өдөртөө 10-12 градус дулаан байна.

Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

ТОЙМ: Нэрт нийтлэлч Б.Цэнддоогийн “Зуурдын сэтгэл ба Үүрдийн дурсамж​” нийтлэл хэвлэгдлээ DNN.mn

Өглөө бүр тантай хамт байдаг “Өдрийн сонин”-ы пүрэв гаригийн дугаар 8 нүүрээр хэвлэгдэж, та бүхний гарт хүрч байна.


“Өдрийн сонин”-ы тэргүүн нүүрт Хөдөлмөр, нийгмийн
хамгааллын сайд А.Ариунзаяа “Тэтгэврийн
шинэчлэлийн галт тэрэг хөдөлсөн” гэснийг “Улс төр” нүүрээс үргэлжлүүлж уншаарай.

Зам, тээврийн хөгжлийн яамны
Автотээврийн бодлогын
хэрэгжилтийг зохицуулах
газрын мэргэжилтэн Т.Мягмарсүрэн “Уул уурхайн бүтээгдэхүүн болон
газрын тосны экспортын тээвэрлэлт хэвийн
явагдаж байна” гэлээ.

“Өдрийн сонин”-ы нийтлэлийн бодлогыг тодорхойлогч, ард түмний дуу хоолой болдог “Баримт, үзэл бодол” нүүрт нэрт нийтлэлч Б.Цэнддоогийн “Зуурдын сэтгэл ба Үүрдийн дурсамж” нийтлэл хэвлэгдлээ.

Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийн
өдрийн тэмдэглэл нийтлэгдлээ.

Сангийн сайд Б.Жавхлан “Эрдэнэт үйлдвэр”-ийг 100 хувь
Монгол Улсын өмч болгох ажил урагшилж байна” хэмээн ярилаа.

Нийслэл бол Монгол Улсын “бага”
Засгийн газар учраас хотын
дарга сайд байхаас өөр аргагүй
нөхцөл үүслээ.


Дэлгэрэнгүй мэдээллүүдийг уншихыг хүсвэл дараах линкээр бүртгүүлж уншина уу. https://admin.dnn.mn/plugi ns/news/login

Эдгээр болон бусад цаг үеийн мэдээ мэдээлэл, ярилцлага, сурвалжлагыг “Өдрийн сонин”-ы пүрэв гаригийн дугаараас уншаарай.


Эрхэм уншигч та, манай сонины өнөөдрийн дугаарыг “Монгол шуудан” компанийн нийслэл Улаанбаатар дахь 35 салбар, “Түгээмэл” шуудангийн салбаруудаас болон сонин борлуулах цэгүүд, Хэвлэлийн биржээс худалдан авах боломжтой. Мөн “Мөнгөн завъяа” дахь сонин борлуулах цэг, Сансрын үйлчилгээний төв дэх сонин борлуулах цэг, Хан-Уул дүүргийн 19 дүгээр хорооллын үйлчилгээний төвд байрлах сонин борлуулах цэг, Саппорогийн “Миний дэлгүүр” дэх сонин борлуулах гол гол цэгүүдээс худалдан авч болохыг дуулгая. Түүнчлэн “Өдрийн сонин”-ы өөрийн байранд ирж худалдан авч болно.

Уншигч та “Өдрийн сонин”-ыг захиалан уншихыг хүсвэл 9911-2954, 8811-1375 дугаарт холбогдоно уу.

Цахим хэлбэрээр нь захиалахыг хүсвэл 88111375 дугаарт холбогдож дэлгэрэнгүй мэдээллийг аваарай.

“Өдрийн сонин”-той холбоотой мэдээ мэдээллийг 19001987-гоос лавлана уу




“ӨДРИЙН СОНИН” ӨГЛӨӨ БҮР ТАНТАЙ ХАМТ