Categories
мэдээ цаг-үе

НДШ-ийн долдугаар сарын буцаан олголтыг өгч эхэлжээ DNN.mn

НДШ-ийн буцаан олголт дансанд нь ороогүй иргэдийн анхааралд

Нийгмийн Даатгалын Шимтгэл (НДШ)-ийн долдугаар сарын буцаан олголтыг өчигдрөөс өгч эхэлжээ.

Нийгмийн Даатгалын Ерөнхий Газраас өгсөн мэдээллээр 2022 оны долдугаар сард 270,000 иргэнд 9.3 тэрбум төгрөгийг буцаан олгоно. Буцаан олголтын мөнгийг иргэдийн данс руу өнөөдөр шилжүүлж дуусгах юм байна.

Журам ёсоор тухайн сарын буцаан олголтыг дараа сарын 25-наас иргэдийн дансанд шилжүүлж байгаа юм.

Нэг сая төгрөг болон түүнээс доош орлоготой иргэн өөрийн төлдөг 9.5 хувийн НДШ-ийн 50%-ийг он дуустал буцаан авна. Хувиараа НДШ төлөгч нар үүнд хамрагдаж буй.

2022 оны дөрөвдүгээр сард нэг сая төгрөгөөс доош цалин хөлс, орлоготой Нийгмийн Даатгалын Шимтгэл/НДШ/ төлөгч өөрөө төлсөн хэсгийн 50%-ийг буцаан олгох хуулийг УИХ баталсан билээ.

Categories
мэдээ нийгэм

Туул голын онцгой хамгаалалтын бүсэд хууль бусаар олборлолт явуулсан таван аж ахуйн нэгжийг илрүүлжээ DNN.mn


Төв аймгийн нутаг дэвсгэрт уул уурхайн үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгжүүдэд холбогдох албаныхан хяналт, шалгалт хийжээ.

Тодруулбал, Баян, Баянцагаан, Баянжаргалан, Эрдэнэ, Сэргэлэн, Заамар сумдын нутагт тусгай зөвшөөрөл эзэмшигч 65 аж ахуйн нэгж, 13 бичил уурхайн нөхөрлөлийн үйл ажиллагаанд хяналт, шалгалт хийхэд 25 аж ахуйн нэгж, зургаан бичил уурхайн нөхөрлөлийн үйл ажиллагаа явуулаагүй байна.
Шалгалтаар уурхай дээр байх ёстой баримт бичгийн бүрдэлгүй, батлагдсан зураг төслийн дагуу үйл ажиллагаа явуулаагүй дөрвөн аж ахуйн нэгж байжээ. Зөрчилтэй аж ахуйн нэгжийн үйл ажиллагааг улсын байцаагчийн актаар түр зогсоож, долоон аж ахуйн нэгжид Зөрчлийн хэрэг нээн зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулсан байна.

Мөн ил уурхайн аюулгүй байдлын дүрмийг мөрдөж ажиллаагүй, уурхайн талбайд тэмдэг тэмдэглэгээ, гэрэлтүүлэг хангалтгүй, маркшейдрийн хэмжилт тогтмол хийдэггүй зэрэг зөрчил дутагдал илэрсэн аж ахуйн нэгжүүдэд улсын байцаагчийн хамтарсан албан шаардлага хүргүүлжээ.

Түүнчлэн тусгай зөвшөөрөлгүй талбайд үйл ажиллагаа явуулсан, ашигт малтмалын ашиглалт олборлолт явуулсан талбайд нөхөн сэргээлтийг зохих журмын дагуу хийгээгүй, Туул голын онцгой хамгаалалтын бүсэд хууль бусаар ашигт малтмал олборлох үйл ажиллагаа явуулсан таван аж ахуйн нэгжид эрүүгийн хэрэг үүсгэхээр цагдаагийн байгууллагад харьяаллын дагуу шилжүүлээд байна.

Мэргэжлийн хяналтын газар болон холбогдох байгууллагаас хяналт, шалгалтыг үргэлжлүүлж байгаа талаар мэдээлэв.

зураг

Эх сурвалж: Мэргэжлийн Хяналтын Ерөнхий Газар

Categories
мэдээ нийгэм

Нийтийн тээврээр хөнгөлөлттэй зорчих картыг анх удаа авах оюутнууд цахимаар захиална DNN.mn

Тайлбар байхгүй.

Их, дээд сургуульд шинээр элссэн оюутнууд нийтийн тээврийн хэрэгслээр хөнгөлөлтэй зорчих Umoney картыг хэрхэн авах талаар Улаанбаатар смарт карт ХХК-аас дараах мэдээллийг гаргажээ.

Анх удаа оюутны Umoney карт захиалах гэж байгаа бол энэхүү холбоос дээр дарж, шинэ захиалгын анкетыг бөглөх юм. Ингэхдээ шаардлагатай бичиг, баримтыг заавал хавсаргах шаардлагатай юм. Хүсэлтийг тухайн компани хүлээж авсны дараа нийслэлийн холбогдох байгууллагаар баталгаажуулж, олголт бэлэн болсон талаар мэдээлэл хүргүүлнэ.

Бүрдүүлэх материал:

  • Оршин суугаа хорооны Засаг даргын тодорхойлолт
  • Иргэний үнэмлэхийн хуулбар/зураг
  • Суралцах эрхийн бичгийн хуулбар/зураг
  • Онлайнаар төлбөр төлсөн гүйлгээний зураг

Карт захиалах үнэ 4,600 төгрөг ба энд дарж төлбөрөө төлөн гүйлгээний зургийг баримтжуулж, анкетдаа хавсаргах шаардлагатай юм.

Харин картаа гээсэн эсвэл гэмтээсэн бол нийслэлийн Үйлчилгээний Нэгдсэн Төвийн салбарт очиж, шинээр авах боломжтой.

Categories
мэдээ цаг-үе

Энэ сарын 27-ноос есдүгээр сарын 3-ныг хүртэл автомашиныг тэгш, сондгойгоор хөдөлгөөнд оролцуулах шийдвэр гарлаа DNN.mn

Автомашинуудыг нийслэлийн замын хөдөлгөөнд оролцуулахдаа улсын дугаарын тэгш, сондгойгоор хязгаарлах эсэх шийдвэрийг танилцуулж байна.

Хэвлэлийн төлөөлөгч Н.Сугар “Автомашинуудыг наймдугаар сарын 27-ноос есдүгээр сарын 3-н хүртэл автомашины улсын дугаарын сүүлийн орны тэгш, сондгойгоор хязгаарлан хөдөлгөөн оролцуулах шийдвэр гарлаа. Энэхүү зохицуулалт өглөө 08:00-20:00 цаг хүртэл үйлчилнэ” гэв.зураг

Categories
мэдээ цаг-үе

Нэгдүгээр ангийн цахим бүртгэл өнөөдөр 17:00 цагт хаагдана DNN.mn

зураг

Ерөнхий Боловсролын Сургуулийн нэгдүгээр ангийн цахим бүртгэл өнөөдөр 17:00 цаг хүртэл явагдана. Энэ хичээлийн жилд улсын хэмжээнд 78,000 гаруй хүүхэд нэгдүгээр ангид шинээр элсэн суралцах юм.

Төрийн өмчийн сургуулийн нэгдүгээр ангийн элсэлтийн бүртгэлийг E-Mongolia системээр хүлээн авч байгаа.

Иймд эцэг эх, асран хамгаалагчид та бүхнийг цагийг нь тулгалгүй, E-Mongolia системд бүртгүүлэхийг уриалж байна. Бүртгэлийн систем ачаалалгүй хэвийн ажиллаж байгаа гэдгийг Цахим Хөгжил, Харилцаа Холбооны Яамнаас мэдээлсэн.

Categories
арын-нүүр булангууд мэдээ

СОНИНЫ АРЫН НҮҮР: Бид мөн ч их завтай байна даа DNN.mn

Монголчууд бид сошиал орчинд улс төр, урлаг соёл, геополитик, нийгэм, боловсрол гээд бүхий л салбарын бүх түвшний үйл явдал, асуудлыг болохоос болохгүй хүртэл нь шүүж байна. Хамгийн наад захын жишээ нь шинэхэн аварга О.Хангай иргэдийг үнэгүй тарвасаар дайлж байгаа үйл явдал. Тарвас хүртэх гэсэн иргэдийн байр байдлыг нийтээрээ шүүх шиг боллоо. Яасан ч завтай юм бэ.

Нэг монгол хүн өлсөж үхжээ гэсэн мэдээ ойр хавьд сонсогдсонгүй. Тиймээс хийж байхаа олж ядсан иргэд тэнд оочирлож өөрийгөө зугаацуулж байгаа бичлэгийг харчихаад эгдүүцэж байгаа та ч бас их завтай байгаагийн шинж биз ээ.

Өөр нэг нь допингийн шинжилгээ. Аль хэдийнэ наадмын үзүүр, түрүү нь тодорчихсон, бай шагналаа авдгаа авчихсан болоод өнгөрсөн зүйлд нэг харцага допинг хэрэглэсэн эсэх ямар нөлөө байна. Үндэсний бөх бол угаасаа жижиг зах зээлтэй. Бараг өв соёлын бэлгэдэл болчихлоо шүү дээ. Тиймээс бөхийн шээс шинжлээд монголчууд юу олж долоох юм бэ. Нийгэм, эдийн засгийн асуудалд нөлөөлөх юм уу. Улс төр, геополитикт нөлөөлөх юм уу.

Эдийн засаг хямраад амьдрах аргагүй боллоо л гэнэ. Бараа бүтээгдэхүүний үнэ өсөөд зүдэрч байна л гэнэ. Тийм л хүнд байгаа юм бол бид хэрэгтэй хэрэггүй зүйл мэдээлэл дээр шогширч, цэцэрхэж суухаар хэдэн цаас олохоор хөдөлмөрлөх нь дээр биш үү.

Categories
мэдээ цаг-үе

Ковидын 91 тохиолдол бүртгэгдэв DNN.mn

Кронавирус COVID-19 реабилитация в СПб | МЦ Данимед

Өнгөрсөн хоногт 91 хүн КОВИД-19-ийн халдвар авсан нь PCR шинжилгээгээр батлагдав.

Үүнээс

  • 47 нь Улаанбаатарт
  • 44 нь орон нутагт бүртгэгдсэн байна. Ингэснээр нийт бүртгэгдсэн халдварын тоо 977,256 болов.
    зураг

Орон нутагт бүртгэгдсэн халдварын тухайд, Архангайд нэг, Дархан-Уулд нэг, Дорноговьд 13, Орхонд хоёр, Өмнөговьд 20, Төв аймагт гурван тохиолдол илэрсэн байна.

Мөн сүүлийн 24 цагийн хугацаанд 656 хүн эдгэрсэн бол одоогоор 4,459 хүн хяналтад байна.

Ташрамд дурдахад, КОВИД-19-ийн тархалт сүүлийн долоо хоногт эрчимтэй буурч байгаа талаар Эрүүл мэндийн сайд С.Энхболд өчигдөр мэдээлсэн.

Тэрбээр “Хэвтэн эмчлүүлэгчдийн тоо ч мөн адил буурч байна. ЭМЯ, БШУЯ хамтран ажлын хэсэг байгуулж, хариу арга хэмжээ, өвчлөл, халдвар хамгааллын дэглэм барих зөвлөмжүүдийг хүргүүлсэн. Есдүгээр сарын нэгэнд хичээл сургууль орохоор томуугийн өвчлөл ихэснэ. Үүнд авах хариу арга хэмжээний зөвлөмжийг өгсөн байгаа” хэмээн хэлсэн юм.

Categories
мэдээ цаг-үе

Урт хугацааны виз нь дуусаагүй оюутнууд дахин виз мэдүүлэхгүйгээр БНХАУ руу зорчих боломжтой DNN.mn

Сургалтын урт хугацааны виз нь дуусаагүй оюутнууд дахин виз мэдүүлэхгүйгээр  БНХАУ руу зорчих боломжтой

Цар тахлын улмаас БНХАУ-ын Засгийн газраас тогтоосон хязгаарлалттай холбогдуулан тус улс руу зорчиж, танхимаар хичээллэх боломжгүй байсан БНХАУ-ын их, дээд сургуульд суралцагч гадаадын оюутнууд, тэдний гэр бүлийн гишүүд 2022 оны наймдугаар сарын 22-ны өдрөөс эхлэн сургалтын урт хугацааны виз мэдүүлж, визээ авсны дараа танхимаар суралцах боломжтой болсон талаар Консулын газраас мэдээллээ.

БНХАУ-ын их, дээд сургуульд зургаан сараас дээш хугацаагаар танхимаар үргэлжлүүлэн суралцах хүсэлтэй оюутнууд “Сургуульд буцаж очих тодорхойлолт”, 2022-2023 оны хичээлийн жилд шинээр элсэн орж буй оюутнууд “БНХАУ-д суралцах гадаадын оюутны визийн мэдүүлэг” /JW201 эсвэл JW202/ болон сургуулийн урилгыг авсан байх шаардлагатай.

Дээр дурьдсан баримт бичгийг сургуулиасаа хүлээн авсан оюутнууд БНХАУ-ын сургалтын ангиллын /X1/ виз мэдүүлэхэд шаардлагатай бусад баримт бичгийг бүрдүүлэн БНХАУ-аас Монгол Улсад суугаа ЭСЯ-ны Консулын хэлтсийн consulatemng@gmail.com цахим шууданд илгээж визээ мэдүүлнэ үү. Сургалтын ангиллын урт хугацааны виз нь дуусаагүй байгаа оюутнууд БНХАУ-ын ЭСЯ-нд дахин виз мэдүүлэхгүйгээр БНХАУ-д шууд зорчих боломжтой.

Виз мэдүүлэхтэй холбоотой дэлгэрэнгүй мэдээлэл болон лавлагааг БНХАУ-аас Монгол Улсад суугаа ЭСЯ-наас авна уу.

http://mn.china-embassy.gov.cn/mn/lsfw/lsxw/202208/t20220823_10749377.htm

http://mn.china-embassy.gov.cn/mn/lsfw/lsxw/202206/t20220617_10705582.htm

Categories
мэдээ цаг-үе

Худалдааны салбарын борлуулалтын орлого 4.4 их наяд төгрөгөөр нэмэгджээ DNN.mn

Хүнсний гол нэрийн бараа бүтээгдэхүүний үнэ огцом өссөн байна

Худалдааны салбарын борлуулалтын орлого энэ оны эхний хагас жилд 16.8 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеийнхээс 4.4 (35 хувь) их наяд төгрөгөөр нэмэгдлээ.

Худалдааны салбарын энэ оны эхний хагас жилийн борлуулалтын орлогын 22.9 хувийг хүнсний, 77.1 хувийг хүнсний бус бүтээгдэхүүний борлуулалт эзэлжээ. Хүнсний бүтээгдэхүүний бөөний болон жижиглэн худалдаа мөн хугацаанд 3.9 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеийнхээс 683.5 (21.5 хувь) тэрбум төгрөгөөр, хүнсний бус бүтээгдэхүүний бөөний болон жижиглэн худалдаа 13.9 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеийнхээс 3.7 (39.7 хувь) их наяд төгрөгөөр нэмэгдэв. Хүнсний бус бүтээгдэхүүний өсөлтөд шатахууны бөөний болон жижиглэн худалдаа өмнөх оны мөн үеийнхээс 2.5 (72.1 хувь) их наяд төгрөгөөр нэмэгдсэн нь нөлөөлсөн гэж Үндэсний статистикийн хороо мэдээллээ.

Худалдааны салбарын энэ оны эхний хагас жилийн борлуулалтын орлогын 41.3 хувь нь бөөний, 58.7 хувь нь жижиглэн худалдааны салбарт ногдож байна. Жижиглэн худалдааны борлуулалтын орлого дээрх хугацаанд 9.9 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеийнхээс 2.4 (31.6 хувь) их наяд төгрөг, харин бөөний худалдааных 6.9 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеийнхээс 2 (40.3 хувь) их наяд төгрөгөөр нэмэгджээ.

Худалдааны салбарын борлуулалтын орлого энэ оны 6 дугаар сард 3.8 их наяд төгрөг болж, өмнөх сарынхаас 662.5 (21.2 хувь) тэрбум төгрөгөөр нэмэгдсэн байна. Худалдааны салбарын борлуулалтын орлого энэ оны 6 дугаар сард өмнөх сарынхаас нэмэгдэхэд шатахууны бөөний болон жижиглэн худалдаа 378.5 (33.3 хувь) тэрбум, моторт тээврийн хэрэгслийн сэлбэг, эд ангийн худалдаа жижиглэн худалдаа 78.3 (43.6 хувь) тэрбум төгрөгөөр нэмэгдсэн нь нөлөөлжээ. Аймгуудын худалдааны салбарын борлуулалтын орлого энэ оны эхний хагас жилд, өмнөх оны мөн үеийнхээс 11.3-80.6 хувиар нэмэгдсэн аж.

Categories
мэдээ цаг-үе

ҮХЦ-ээс Үндсэн хуулийг хамгаалах хуулийн заалтууд DNN.mn

Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлт албан ёсоор хүчин  төгөлдөр мөрдөгдөж эхэлнэ

УИХ-ын чуулганы өчигдрийн хуралдаанаар Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт оруулах болон дагалдах хуулиудыг батлав.

Энэхүү өөрчлөлтөөр Үндсэн хуулийн цэц Монгол Улсын Үндсэн Хуульд шууд гар дүрэхийг хориглосон гэдгийг УИХ-ын дарга онцолсон.

Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт оруулах болон хамт өргөн мэдүүлсэн Монгол Улсын Үндсэн Хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах журмын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслүүдийн өөрчлөлтийг танилцуулж байна.

Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт оруулах тухай

  • 541.1.Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн эцсийн шийдвэр /тогтоол/-ээр Монгол Улсын Үндсэн хуульд өөрчлөлт оруулах асуудлыг Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах журмын тухай хуулийн 18 дугаар зүйлд заасан журмын дагуу хэлэлцэнэ.
  • 541.2.Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах журмын тухай хуулиар зохицуулаагүй асуудлыг энэ хуулийн 5 дугаар бүлэгт заасан хууль хэлэлцэх ерөнхий журмыг баримтлан хэлэлцэнэ.
  • 541.3.Монгол Улсын Үндсэн хуульд оруулах өөрчлөлтийн төслийг Байнгын хороо болон нэгдсэн хуралдаанаар хэлэлцэхэд гишүүний асуулт асуух хугацаа 5 минутаас илүүгүй, нэмэлт асуулт асуух хугацаа 1 минутаас илүүгүй, гишүүний асуултад хариулах хугацаа 5 минутаас илүүгүй, нэмэлт хариулт, тайлбар өгөх хугацаа 1 минутаас илүүгүй, гишүүн үг хэлэх хугацаа 5 минутаас илүүгүй байна.
  • 541.4.Монгол Улсын Үндсэн хуульд оруулах өөрчлөлтийн төсөл хэлэлцэхэд энэ хуулийн 9.1, 9.3 дахь хэсэг хамаарахгүй.”

Монгол Улсын Үндсэн Хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах журмын тухай хуульд нэмэлт оруулах тухай

  • 18.1.Монгол Улсын Үндсэн хуулийн Жаран дөрөвдүгээр зүйлийн 1 дэх хэсэг, Жаран зургадугаар зүйлийн 4 дэх хэсэг, Жаран долдугаар зүйл, Жаран наймдугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан үндэслэлээр Монгол Улсын Үндсэн хуулийн холбогдох заалтыг хүчингүй болгосон бол хууль санаачлах эрх бүхий байгууллага, албан тушаалтан Монгол Улсын Үндсэн хуульд оруулах өөрчлөлтийн төслийг Улсын Их Хуралд өргөн мэдүүлснийг Төрийн байгуулалтын байнгын хороо хэлэлцүүлэгт бэлтгэж нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлнэ.
  • 18.2.Үндсэн хуулийн цэцийн эцсийн шийдвэр /тогтоол/-ээр Монгол Улсын Үндсэн хуульд оруулах өөрчлөлтийн төслийг Улсын Их Хуралд өргөн мэдүүлэхэд энэ хуулийн 3.3 дахь хэсэг, 10 дугаар зүйл, 11.4 дэх хэсэг, Хууль тогтоомжийн тухай хуулийн 40.1 дэх хэсэгт заасныг баримтлахгүй байж болно.
  • 18.3.Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанд тухайн Байнгын хороонд харьяалагддаг нийт гишүүний гуравны хоёроос доошгүйн ирсэн бол, нэгдсэн хуралдаанд Улсын Их Хурлын нийт гишүүний дөрөвний гурав /57/-аас доошгүйн ирсэн бол түүнийг Монгол Улсын Үндсэн хуульд оруулах өөрчлөлтийн төслийг хэлэлцэхэд хүчин төгөлдөр ирцтэй гэж үзнэ.
  • 18.4.Монгол Улсын Үндсэн хуульд оруулах өөрчлөлтийн төслийг хоёр хэлэлцүүлгээр шийдвэрлэнэ.
  • 18.5.Нэг дэх хэлэлцүүлгээр Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн эцсийн шийдвэр /тогтоол/-ээр хүчингүй болгох Монгол Улсын Үндсэн хуулийн зүйл, хэсэг, заалт тус бүрээр Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн гуравны хоёроос доошгүйн саналаар шийдвэрлэж, санал, дүгнэлтийн хамт нэгдсэн хуралдаанд оруулна.
  • 18.6.Нэгдсэн хуралдаан Төрийн байгуулалтын байнгын хорооны санал, дүгнэлтийг хэлэлцэн Монгол Улсын Үндсэн хуульд оруулах өөрчлөлтийн төслийн зүйл, хэсэг, заалт тус бүрээр Улсын Их Хурлын нийт гишүүний дөрөвний гурваас доошгүйн саналаар санал хураан шийдвэрлэнэ.
  • 18.7.Нэг саналаар 3 хүртэл удаа санал хурааж болох бөгөөд 2 удаа Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн гуравны хоёроос доошгүйн дэмжлэг авсан, нэгдсэн хуралдаанд Улсын Их Хурлын нийт гишүүний дөрөвний гурваас доошгүйн дэмжлэг авсан саналыг дэмжигдсэн санал гэж үзнэ.
  • 18.8.Нэгдсэн хуралдаанаар санал хураалт явуулж дууссаны дараа Монгол Улсын Үндсэн хуульд оруулах өөрчлөлтийн төслийг хоёр дахь хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төрийн байгуулалтын байнгын хороонд шилжүүлнэ.
  • 18.9.Төрийн байгуулалтын байнгын хороо нэгдсэн хуралдаанаар дэмжигдсэн саналыг нэгтгэн Монгол Улсын Үндсэн хуульд оруулах өөрчлөлтийн төсөл болгон эцсийн хувилбарыг бэлтгэн санал, дүгнэлтийн хамт нэгдсэн хуралдаанд оруулна.
  • 18.10.Нэгдсэн хуралдаанаар Төрийн байгуулалтын байнгын хорооны санал, дүгнэлтийг сонсож, Улсын Их Хурлын нийт гишүүний дөрөвний гурав, түүнээс дээш хувь нь “батлах” санал өгсөн бол Монгол Улсын Үндсэн хуулийн холбогдох зүйл, хэсэг, заалтыг хүчингүй болсонд тооцож, нийтэд зарлан мэдээлнэ.
  • 18.11.Монгол Улсын Үндсэн хуулийн холбогдох зүйл, хэсэг, заалтыг хүчингүй болгосноос хойш ажлын хоёр өдрийн дотор Монгол Улсын Их Хурлын дарга Монгол Улсын Ерөнхийлөгчид биечлэн хүргэж, танилцуулна.
  • 18.12.Монгол Улсын Ерөнхийлөгч танилцсанаас хойш ажлын гурван өдрийн дотор “… оны … дугаар сарын …-ны өдөр Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан өөрчлөлтийн уг эх мөн болой. Монгол Улсын Ерөнхийлөгч …” гэсэн гарын үсэг зурж, төрийн тамга дарж баталгаажуулан Монгол Улсын Үндсэн хуулийн уг эхийн хамт хадгална.
  • 18.13.Монгол Улсын Ерөнхийлөгчийн нотлон баталгаажуулсан уг эхийг Монгол Улсын Үндсэн хуульд байршуулж, “Төрийн мэдээлэл” эмхэтгэлд нийтлэх бөгөөд түүнийг албан ёсны эхэд тооцно.”

Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуульд нэмэлт оруулах тухай

  • 1 дүгээр зүйл.Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн 13 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1 дэх заалтын “хууль” гэсний өмнө “Монго