Categories
мэдээ нийгэм

Манай улсад сүүлийн 5 жилд 700 гаруй ой, хээрийн түймэр гарчээ DNN.mn

Ой, хээрийн гал түймрийн нөхцөл байдал – Онцгой байдлын ерөнхий газар

Монгол Улсад сүүлийн 5 жилд 700 гаруй ой, хээрийн гал түймэр гарч, үүнд 44.2 сая га талбай шатаж, 160 орчим тэрбум төгрөгийн хохирол учирсан байна.

Уур амьсгалын өөрчлөлт, хүний буруутай үйлдлийн нөлөөгөөр Монголд төдийгүй дэлхий дахинд гамшгаас учрах хохирол, тааламжгүй үр дагавар улам бүр нэмэгдсээр байгааг “Монголын тэгш өндөрлөгийн ой, хээрийн түймрийн гамшигт үзэгдлийн судалгаа” эрдэм шинжилгээний хурлын үеэр МУИС-ийн Газар зүйн тэнхимийн эрхлэгч В.Батцэнгэл онцолж байлаа.

Тухайлбал, түймрийн тархалт хамгийн их 43 оронд сүүлийн 5 жилд дунджаар 3 сая орчим ой, хээрийн гал түймэр гарч, үүний улмаас 23 мянга гаруй хүн амь насаа алдсан тоо баримт байдаг аж.

Манай орны нийт нутгийн 55,3 хувь нь ой, хээрийн түймэр гарч болзошгүй бүсэд бий. Ой, хээр бүхий нутгийн 98,5 хувь нь гал түймрийн эрсдэлийн 1 ба 2 дугаар ангилалд багтдаг. Ой, хээрийн түймрийн 60 гаруй хувь нь намар, хавар ихэвчлэн 4-5 дугаар сард гардаг байна. 2020 онд гэхэд ой хээрийн гал түймэр нийслэл болон 15 аймгийн 74 суманд нийт 142 удаа ой, хээрийн түймэр гарч 9549,3 га ой, 234.762 га хээр, нийт 245.311 га талбай түймэрт өртөж, 3.2 тэрбум төгрөгийн хохирол учирсаныг хурлын үеэр ОБЕГ-ын харьяа Гамшиг судлалын үндэсний хүрээлэнгийн архив бичиг хэргийн эрхлэгч Д.Нарантуяа танилцуулсан юм.

“Монголын тэгш өндөрлөгийн ой, хээрийн түймрийн гамшигт үзэгдлийн судалгаа”-ны дүнд сансрын зургаас түймэрт шатсан талбайг ялган зураглахад шатсан талбайн хэмжээ 1164.27км квадрат байгаагаас 65 хувь нь сул, 34.7 хувь нь бага-дунд, 0.3 хувь нь өндөр-дунд зэрэглэлийн ангилалд багтжээ. Газрын бүрхэвчийн ангиллаар хээрийн бүс нутагт түймрийн хэмжээ, давтамж их байна. Монголын Дорнодын тал, ОХУ-ын Өвөр байгалийн хязгаар, БНХАУ-ын ӨМӨЗО-ны зүүн Байран хошуу, Шинэ байран хошууны нутагт түймэр хамгийн их гарчээ. Судалгаанаас харахад сүүлийн 16 жилд судалгааны талбайн 49.9 хувь нь түймэрт өртсөн бөгөөд газрын бүрхэвчийн ангиллаар 85 хувь нь хээрийн бүсэд гарчээ. Хиймэл дагуулын өгөгдөл ашиглан тооцоход түймэрт өртсөн талбайн 87,6 хувийг Монгол Улсад 12,4 хувийг ОХУ-ын нутагт гарч, 7181.52 га ой шатсан аж.

БШУЯ, МУИС, Шинжлэх ухаан технологийн сан, БНХАУ-ын Зүүн хойдын их сургууль, ӨМӨЗО-ны Багшийн их сургууль хамтран “Монголын тэгш өндөрлөгийн ой, хээрийн түймрийн гамшигт үзэгдлийн судалгаа”-г хийхдээ Монгол орны зүүн өмнөд хэсэгт, байгалийн тал хээрийн бүс болох Шилийн богд уулсын орчимд гарсан түймрийн орчныг сонгон авчээ.

Categories
мэдээ нийгэм

С.Адъяасүрэн: Энэ жил 443 мянган автомашин хөдөлгөөнд оролцож 0 зогсох магадлалтай гэсэн тооцоо гарсан DNN.mn

Замын хөдөлгөөний шинэ дүрэм 11 сараас мөрдөгдөнө | Mand.mn

Замын хөдөлгөөний удирдлагын төвийн дарга С.Адъяасүрэн автомашины улсын дугаарыг тэгш, сондгойгоор хязгаарлах шийдвэр гарсантай холбоотойгоор мэдээлэл хийлээ. Тэрээр “Манай хотын хэмжээнд зорчиж байгаа тээврийн хэрэгслийн тоо, замын даац улам бүр хүнд болж байна. Ашиглалтаас хасагдаж байгаа болон импортоор орж ирсэн тээврийн хэсэгслийн харьцааг харахад ашиглалтаас хасагдаж байгаа нь бага байна. Зам дээрх тээврийн хэрэгслийн тоо 400 мянгаас давсан. Зорчилтын хурд 8.7 км/цаг болж ачаалал ихэсч байна.

Өнгөрсөн жилийн мөн үед буюу ЭЕШ-ын хоёрдугаар ээлжийн шалгалтын үед амралтын өдрүүдэд тэгш сондгойгоор хязгаарлаж байсан. Тухайн үед тээврийн хэрэгслийн эрчим өсчихсөн, 418 мянган автомашин хөдөлгөөнд оролцох тооцоо байсан бол энэ жил 443 мянган автомашин зорчих тооцоо гарч, 8-аас доош км/цагийн хурдтай болж, 0 зогсох тооцоо судалгаа гарсан” гэв.

Тээврийн Цагдаагийн Албаны Замын цагдаагийн газрын дэд дарга, хурандаа Б.Батболд “Хичээл эхлэх үед замын хөдөлгөөний ачааллын хүндрэлийн асуудал бидэнд тохиолддог. Өөрөөр хэлбэл жил бүрийн наймдугаар сарын 15-наас хойш замын хөдөлгөөний ачаалал нэмэгддэг.

2019 онд буюу цар тахлын өмнөх жилд хөдөө орон нутгаас нийслэлд нэвтэрсэн тээврийн хэрэгсэл 91000 орчим байв. Энэ жилийн хувьд 100000 гаруй тээврийн хэрэгсэл Улаанбаатар хотын хөдөлгөөнд нэмэгдэх нь.

Тээврийн хэрэгслийн ачаалал нэмэгдэхийн хэрээр зам тээврийн осол, зөрчил нэмэгддэг. Тиймээс гудамж талбайд замын цагдаагийн алба хаагчдыг нэмэгдүүлсэн байдлаар ажиллуулна. Улаанбаатар хотод энгийн өдрүүдэд 430000 орчим тээврийн хэрэгсэл байдаг. Үүн дээр орон нутгаас 100000 орчим тээврийн хэрэгсэл нэмэгдэхээр хичээлийн хэрэгслийн худалдаа, Нарантуул, Хархорин, Бөмбөгөр, 3, 4 дүгээр хорооллыг чиглэсэн хөдөлгөөний ачаалал огцом нэмэгдэж, хүндрэл үүсдэг” гэв.

Нийслэлийн Засаг даргын хэвлэлийн төлөөлөгч Н.Сугар “2022 он гарснаас хойш 58 мянган тээврийн хэрэгсэл нэмж Монгол Улсад бүртгэгдсэн. Үүний 30 гаруй мянган тээврийн хэрэгсэл нь Улаанбаатар хотод бүртгэгдээд байна. Жид тутамд 70-80 мянган тээврийн хэрэгслийг Улаанбаатар хотод бүртгэж, улсын дугаар олгодог. Өнөөдрийн байдлаар Монгол Улсад 1.3 сая гаруй тээврийн хэрэгсэл бүртгэлтэй байгаагийн 640 орчим мянга нь нийслэлд бүртгэлтэй. Үүнээс 100 орчим мянга нь ямар нэг шалтгаанаар хөдөлгөөнд оролцдоггүй гэж үзвэл үндсэндээ хагас сая тээврийн хэрэгсэл Улаанбаатар хотод өдөр тутам хөдөлгөөнд оролцож байна.

Автомашины тоо нэмэгдэхийн хэрээр замын хүрэлцээ дутмаг болдог. Энэ жилийн хувьд шинээр зам тавих, зам засах ажлууд харьцангуй эрт эхэлж, эрт дууссан. Наймдугаар сарын 25-аас хойш хаалттай зам бараг байхгүй. Өнгөрсөн жил Зайсангийн чиглэлийн замд л гэхэд дулааны шугамын засвар орсон байснаас замын ачаалал өндөр байсан. Энэ ачаалал үүсгэхээр засварын ажил байхгүй” гэсэн юм.

facebook sharing button
Categories
мэдээ цаг-үе

Нэгдүгээр ангийн элсэлтийг баталгаажуулах хугацааг наймдугаар сарын 29-ний 12:00 цаг хүртэл сунгалаа DNN.mn

Нэгдүгээр ангийн сурагчдын цахим элсэлтийг маргаашнаас баталгаажуулна

Нэгдүгээр ангийн элсэлтийг баталгаажуулж амжаагүй эцэг эх, асран хамгаалагчид 2022 оны наймдугаар сарын 29-ний өдрийн 12:00 цаг хүртэл бүртгүүлэх боломжтой боллоо.

Өнөөдрийн 15:00 цагийн байдлаар 72,170 хүүхэд бүртгүүлэх боломжтойгоос 39,045 хүүхдийн бүртгэл албажсан байна.

Түр түдгэлзүүлсэн төлөвт байгаа хүүхдийн эцэг эх, асран хамгаалагчид сургуулийн элсэлтийн комисстой биечлэн уулзаж, мэдээллээ баталгаажуулахыг БШУЯ-наас зөвлөв.

Нэгдүгээр ангийн элсэлтийг баталгаажуулах хугацаа өнөөдөр 17:00 цагт дуусахаар байсныг ийнхүү сунгалаа.

зураг

Categories
мэдээ нийгэм

“Арваннэгдүгээр сараас нийтийн тээврийн 500 шинэ автобус орж ирнэ” гэв DNN.mn

Ирэх жилд 500-600 автобусны парк шинэчлэл хийхээр төлөвлөжээ

Нийтийн тээврийн автобусны парк шинэчлэлийн ажлын явцын талаар Хотын даргын хэвлэлийн төлөөлөгч Н.Сугар мэдээлэл өглөө.

Тэрбээр “Нийслэлийн нийтийн тээвэрт эхний ээлжид 75 автобусыг шинэчилсэн. Нэг давхар 65, хоёр давхар 10 автобусыг үйлчилгээнд гаргаад байгаа. Есдүгээр сарын 1-нээс өмнө 500 гаруй автобусыг оруулж ирэх үүрэг даалгаврыг Хотын дарга холбогдох албан тушаалтнуудад өгч байсан.

Гэвч дайны болон Ковидын нөхцөл байдлаас болж дэлхийн эдийн засаг хямарсантай холбоотойгоор хөрөнгө оруулалтад хугацаа алдсан асуудал байна. Гэхдээ хөрөнгө оруулалтын асуудлыг шийдсэн. Ирэх 11 дүгээр сараас арванхоёрдугаар сарын хооронд эдгээр шинэ автобуснууд орж ирнэ гэсэн мэдээллийг ажил хариуцсан хүмүүс өгсөн” гэв.

Categories
мэдээ улс-төр

Давхар дээлийг дөрвөөр хязгаарлаж байсан Үндсэн хуулийн заалтыг хүчингүй болгох хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ DNN.mn

Улсын Их Хурлын 2022 оны хаврын ээлжит чуулган эхэллээ | Мэдээллийн  дэлгэрэнгүй | Parliament

Үндсэн хуулийн цэцээс “давхар дээл”-тэй холбоотой заалтыг хүчингүй болгох тогтоол гаргаснаар Үндсэн хуульд өөрчлөлт оруулах шаардлага үүсээд буй.

Энэ дагуу Монгол Улсын Үндсэн хуульд оруулах өөрчлөлтийн төслийг нэр бүхий гишүүд өнөөдөр өргөн барьсан.

Хуулийн төсөлд Монгол Улсын Үндсэн хуулийн Гучин есдүгээр зүйлийн 1 дэх хэсгийн “… Ерөнхий сайд болон Засгийн газрын дөрвөөс илүүгүй гишүүн Улсын Их Хурлын гишүүний албан тушаалыг хавсарч болно” гэснийг хүчингүй болгохоор тусгасан байна.

Монгол Улсын Үндсэн хуулийн цэц энэ оны наймдугаар сарын 15-нд Үндсэн хууль дахь “давхар дээл”-тэй холбоотой заалтыг Үндсэн хуультай зөрчилдөж байна гэдэг дүгнэлт гаргасан билээ. Тодруулбал, 2019 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр баталсан Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтөөр өөрчлөн найруулсан Үндсэн хуулийн Гучин есдүгээр зүйлийн 1 дэх хэсгийн “… Ерөнхий сайд болон Засгийн газрын дөрвөөс илүүгүй гишүүн Улсын Их Хурлын гишүүний албан тушаалыг хавсарч болно.” гэсэн заалт нь Үндсэн хуулийн суурь үзэл баримтлалд харшилж байна гэж үзсэн тул уг заалтыг хүчингүй болгох шийдвэр гаргасан юм.

Монгол Улсын Үндсэн хуульд оруулах өөрчлөлтийн төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг явуулснаар чуулганы хуралдаан үргэлжилж байна

Categories
мэдээ нийгэм

Төвийн аймгуудын нутгийн зүүн хэсгээр бороо орно DNN.mn

Өнөөдөр нутгийн зүүн хагаст усархаг бороо, дуу цахилгаантай аадар бороо  орно – updown.mn

Өнөөдөр ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Төвийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар бороо орно. Бусад нутгаар бороо орохгүй. Салхи ихэнх нутгаар баруун хойноос секундэд 6-11 метр, говь, тал, хээрийн нутгаар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз голын хөндий, Дарьгангын тал нутгаар 10-15 градус, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр 24-29 градус, бусад нутгаар 17-22 градус дулаан байна. Нутгийн баруун өмнөд хэсгээр бага зэрэг дулаарна.

  • УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. 12-14 градус дулаан байна.
  • БАГАНУУР ОРЧМООР: Үүлшинэ. Бага зэргийн бороо орно. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр. 11-13 градус дулаан байна.
  • ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлшинэ. Бага зэргийн бороо орно. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр. 10-12 градус дулаан байна.
Categories
мэдээ нийгэм

Улаанбаатар хотод өнөөдөр дархлаажуулалтын суурин 64, түр 2 цэг ажиллана DNN.mn

Ковид-19-ийн эсрэг вакцин 90 хувийн ҮР ДҮНТЭЙГ баталлаа

Улаанбаатар хотод өнөөдөр суурин 64, түр 2 цэгт 66 багийн 273 эмч, ажилтан ажиллана.

Иргэд өөрт ойр вакцины аль ч цэгт очиж дархлаажуулалтад хамрагдах боломжтой. Дархлаажуулалтын цэгүүд 9.00-16.00 цаг хүртэл ажиллана. Дархлаажуулалтын цэгийг дүүрэг тус бүрээр танилцуулж байна.






Categories
мэдээ нийгэм

Өчигдөр 87 жолооч согтуугаар жолоо барьж, 116 хүн эрүүлжүүлэгджээ DNN.mn

Drink driving limits: How long you should wait before you drive the next  morning - Mirror Online

Үүнээс зөрчлийн дуудлага мэдээлэл 1353, хулгайтай холбоотой 25, хүүхэд, гэр бүлийн хүчирхийллийн дуудлага 81, гэмт хэргийн шинжтэй 90 мэдээлэл бүртгэгдсэн байна.

Үүнээс гадна автомашин согтуу жолоодсон 87, хүний биед халдсан 80, эрүүлжүүлэх байранд хоносон 116 тохиолдол гарчээ

Categories
мэдээ нийгэм

Монгол, АНУ-ын хооронд шууд нислэгтэй болох тухай хэлэлцээр байгуулахаар тохиролцжээ DNN.mn

Монгол Улсын Гадаад харилцааны яам, АНУ-ын Төрийн департамент хоорондын XV зөвлөлдөх уулзалт болон анхдугаар стратегийн яриа хэлэлцээ 2022 оны 8 дугаар сарын 24-нд Улаанбаатар хотноо зохион байгуулагдав.

Зөвлөлдөх уулзалтыг монголын талаас ГХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Н.Анхбаяр, америкийн талаас Төрийн департаментын Зүүн Ази, Номхон далайн орнуудын асуудал хариуцсан Туслах төрийн нарийн бичгийн дарга Д.Критенбринк нар тус тус тэргүүлж, хоёр талаас нийт 10 гаруй байгууллагын 40 гаруй төлөөлөгчид оролцов.

Энэхүү уулзалт нь хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 35 жилийн ойн хүрээнд болж байгаагаараа онцлог байж, уулзалтын хүрээнд анхдугаар стратегийн яриа хэлэлцээ, улс төр, худалдаа, эдийн засаг, хөгжлийн хамтын ажиллагаа болон иргэд хооронд, хүмүүнлэгийн харилцаа, АНУ-аас Монгол Улсад үзүүлж буй тусламж зэрэг сэдэвчилсэн 4 хуралдааныг зохион байгуулав.

Уулзалтаар талууд Монгол, Америкийн Стратегийн түншлэлийг улам бататган бэхжүүлэх, эдийн засгийн хамтын ажиллагааг гүнзгийрүүлэн өргөжүүлэх, цар тахлын дараах үеийн эдийн засгаа сэргээхэд хамтран ажиллах, дээд, өндөр түвшний харилцан айлчлалыг хэрэгжүүлэх зэрэг өргөн хүрээтэй асуудлаар санал солилцов.

Уулзалтын үеэр Монголын талаас улс төр, эдийн засаг, нийгмийн сүүлийн үеийн нөхцөл байдлын талаар болон эдийн засгийг сэргээхэд чиглэгдсэн арга хэмжээ, “Алсын хараа 2050” урт хугацааны хөгжлийн бодлого болон дунд хугацааны зорилтот хөтөлбөр “Шинэ сэргэлтийн бодлого” зэргийн талаар танилцуулж, ялангуяа гадаадын түүний дотор Америкийн хөрөнгө оруулагчдыг татах, итгэлийг сэргээхэд төрийн зүгээс авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар мэдээлэл өгөв. Манай талаас АНУ нь Монгол Улсын чухал гуравдагч хөрш гэдгийг нотлон илэрхийлж, хамтын ажиллагаагаа бүхий л салбарт өргөжүүлэн хөгжүүлэх эрмэлзлээ нотлон илэрхийлэв

АНУ-ын зүгээс Монгол Улсыг тогтвортой, эдийн засгийн хувьд ололт амжилттай, бат бөх ардчилсан тогтолцоотой байхын төлөө байдгийг илэрхийлж, талууд хэд хэдэн чиглэлээр хамтран ажиллахаар тохиролцов. Тухайлбал, талууд Монгол, АНУ-ын хооронд шууд нислэгтэй болох Агаарын тээврийн хэлэлцээрийг байгуулах, Монгол Улсын Засгийн газар, АНУ-ын Мянганы сорилтын корпорацтай хамтран хэрэгжүүлж буй Усны компакт гэрээний хэрэгжилтийг хангах зэрэг болно.

Туслах Төрийн нарийн бичгийн дарга Д.Критенбринк АНУ нь Монгол Улстай хөгжүүлж буй Стратегийн түншлэлийн харилцаанд өндөр ач холбогдол өгдөг болохыг онцлон тэмдэглээд, Америк, Монголын харилцаа сүүлийн гуч гаруй жилд хамтын ажиллагааны бүхий л салбарт амжилттай хөгжиж ирснийг онцлоод цаашид улам бүр гүнзгийрүүлэн хөгжүүлэх бололцоо ихээхэн байгааг тэмдэглэв.

Уулзалтын дүнгээр хамтарсан мэдэгдэл гаргаж, Монгол-АНУ-Японы гурван талт уулзалт, Монгол Улс, АНУ-ын Эдийн засгийн бодлогын ээлжит зөвлөлдөх уулзалт болон Монгол-Америкийн Засгийн газар хоорондын Худалдаа, хөрөнгө оруулалтын хамтарсан хорооны ээлжит хуралдааныг ойрын хугацаанд зохион байгуулахаар тохиролцов.

Categories
мэдээ нийгэм

“Давхар дээл”-тэй холбоотой Үндсэн хуулийн өөрчлөлтийг өргөн барилаа DNN.mn

Монгол Улсын Ерөнхийлөгч Шүүхийн тухай хуулийн асуудлаар Үндсэн хуулийн  цэцэд хандах нь зөв үү? - Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын Газар

Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2022 оны 02 дугаар тогтоолтой холбоотойгоор Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг Н.Энхболд нарын гишүүд УИХ-ын даргад өргөн барилаа.

Монгол Улсын Үндсэн хуулийн цэц энэ оны наймдугаар сарын 15-нд Үндсэн хууль дахь “давхар дээл”-тэй холбоотой заалтыг Үндсэн хуультай зөрчилдөж байна гэдэг дүгнэлт гаргасан билээ. Тодруулбал, 2019 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр баталсан Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтөөр өөрчлөн найруулсан Үндсэн хуулийн Гучин есдүгээр зүйлийн 1 дэх хэсгийн “… Ерөнхий сайд болон Засгийн газрын дөрвөөс илүүгүй гишүүн Улсын Их Хурлын гишүүний албан тушаалыг хавсарч болно.” гэсэн заалт нь Үндсэн хуулийн суурь үзэл баримтлалд харшилж байна гэж үзсэн тул уг заалтыг хүчингүй болгох шийдвэр гаргасан юм.

Ийнхүү “давхар дээл”-тэй холбоотой цэцийн дүгнэлтийг үндэслэн Үндсэн хуулийн дээрх заалтыг хүчингүй болгож, өөрчлөлт оруулах хуулийн төслийг өргөн барив.

Хуулийн төслийг Төрийн байгуулалтын байнгын хороогоор хэлэлцсэний дараа өнөөдрийн 15:00 цагт УИХ-ын чуулган хуралдаж, Үндсэн хуулийн өөрчлөлтийг хэлэлцэнэ.