Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

ТОЙМ: “Тоглоомын Цэцийг даруйхан татан буулгах хэрэгтэй байна” хэмээн өгүүллээ DNN.mn


Өглөө бүр тантай хамт байдаг “Өдрийн сонин”-ы баасан гаригийн дугаар 12 нүүрээр хэвлэгдэж, та бүхний гарт хүрч байна.


“Өдрийн сонин”-ы тэргүүн нүүрт УИХ-ын гишүүн асан,
АН-ын Хууль зүйн асуудал
хариуцсан нарийн бичгийн
дарга О.Баасанхүү “УИХ-ын дарга чуулганы хуралд
О.Цогтгэрэлийг АН-ын бүлгийн дарга гэж
танилцуулах эрх зүйн боломжгүй” хэмээн ярьсныг “Улс төр” нүүрээс үргэлжлүүлж уншаарай.

Шинэ Үндсэн хуулийг
батлалцсан АИХ-ын депутатын нэг Д.Ламжав “Үндсэн хуулийг хянах эрх
Цэцэд Үндсэн хуулиар
олгогдоогүй” гэлээ.

НӨАТ-ын сугалааны санд их баримт
уншуулбал хонжвор өснө гэв. Энэ тухай XI нүүрээс уншаарай.

“Өдрийн сонин”-ы нийтлэлийн бодлогыг тодорхойлогч, ард түмний дуу хоолой болдог “Баримт, үзэл бодол” нүүрт “Тоглоомын Цэцийг даруйхан
татан буулгах хэрэгтэй байна” хэмээн өгүүллээ.

Ковидыг ялсан бол Эрүүл
мэндийн сайд С.Энхболд
үлдэнэ.

Нийслэлийн цагдаагийн
удирдах газрын хэлтсийн
дарга, цагдаагийн хурандаа Б.Батзориг: Хичээлийн шинэ жил дөхсөн
өдрүүдэд залилах болон хулгайлах
төрлийн гэмт хэрэг нэмэгддэг” гэснийг “Баримт, үйл явдал”-ын VII нүүрээс уншаарай.

Монгол Улсын Үндсэн хуульд оруулах
өөрчлөлтийн төслийг хэлэлцэн баталлаа.


Дэлгэрэнгүй мэдээллүүдийг уншихыг хүсвэл дараах линкээр бүртгүүлж уншина уу. https://admin.dnn.mn/plugi ns/news/login

Эдгээр болон бусад цаг үеийн мэдээ мэдээлэл, ярилцлага, сурвалжлагыг “Өдрийн сонин”-ы баасан гаригийн дугаараас уншаарай.


Эрхэм уншигч та, манай сонины өнөөдрийн дугаарыг “Монгол шуудан” компанийн нийслэл Улаанбаатар дахь 35 салбар, “Түгээмэл” шуудангийн салбаруудаас болон сонин борлуулах цэгүүд, Хэвлэлийн биржээс худалдан авах боломжтой. Мөн “Мөнгөн завъяа” дахь сонин борлуулах цэг, Сансрын үйлчилгээний төв дэх сонин борлуулах цэг, Хан-Уул дүүргийн 19 дүгээр хорооллын үйлчилгээний төвд байрлах сонин борлуулах цэг, Саппорогийн “Миний дэлгүүр” дэх сонин борлуулах гол гол цэгүүдээс худалдан авч болохыг дуулгая. Түүнчлэн “Өдрийн сонин”-ы өөрийн байранд ирж худалдан авч болно.

Уншигч та “Өдрийн сонин”-ыг захиалан уншихыг хүсвэл 9911-2954, 8811-1375 дугаарт холбогдоно уу.

Цахим хэлбэрээр нь захиалахыг хүсвэл 88111375 дугаарт холбогдож дэлгэрэнгүй мэдээллийг аваарай.

“Өдрийн сонин”-той холбоотой мэдээ мэдээллийг 19001987-гоос лавлана уу




“ӨДРИЙН СОНИН” ӨГЛӨӨ БҮР ТАНТАЙ ХАМТ

Categories
мэдээ нийгэм

Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна DNN.mn

Дохио!!! Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлэх мэдээ: Өнөө шөнө Сэлэнгэ, Төв аймгийн зүүн хэсэг, Хэнтий аймгийн газар тариалангийн бүс нутгаар хөрсөн дээр 0-5 хэм хүрч цочир хүйтэрнэ.

Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд: Өнөө шөнө газар тариалангийн бүс нутгаар хөрсөн дээр сулхан цочир хүйтэрч, нутгийн зүүн хагаст сэрүүхэн байхыг анхааруулж байна.


2022 оны 08-р сарын 25-ны 20 цагаас 08-р сарын 26-ны 20 цаг
хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ

Хур тунадас: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Шөнөдөө зүүн аймгуудын нутгийн зарим газраар, өдөртөө Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Халх голын сав газраар бороо орно. Бусад нутгаар бороо орохгүй.

Салхи: Нутгийн зүүн хагаст баруун хойноос, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 6-11 метр,зүүн аймгуудын нутгийн зарим газраар секундэд 13-15 метр хүрч ширүүснэ.

Агаарын температур: Шөнөдөө Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Туул, Тэрэлж, Онон, Улз голын хөндий, Дарьгангын тал нутгаар 3 хэм хүйтнээс 2 хэм дулаан, Алтайн өвөр говиор 13-18 хэм, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 9-14 хэм, бусад нутгаар 2-7 хэм дулаан, өдөртөө Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз голын хөндий, Дарьгангын тал нутгаар 13-18 хэм, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр 23-28 хэм, бусад нутгаар 17-22 хэм дулаан байна.


УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө 0-2 хэм, хөрсөн дээр цочир хүйтэрнэ, өдөртөө 15-17 хэм дулаан байна.

БАГАНУУР ОРЧМООР: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр. Шөнөдөө 0-2 хэм хүйтэн, цочир хүйтэрнэ, өдөртөө 14-16 хэм дулаан байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр. Шөнөдөө 1-3 хэм хүйтэн, цочир хүйтэрнэ, өдөртөө 13-15 хэм дулаан байна.


2022 оны 08 дугаар сарын 27-ноос 08 дугаар сарын 31-нийг
хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв

27-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газар, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 28-нд баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төв болон говийн аймгуудын нутгийн зарим газраар, 29-нд баруун болон зүүн аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 30-нд зүүн аймгуудын нутгийн зарим газраар бороо орно. Салхи ихэнх хугацаанд секундэд 6-11 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Туул, Тэрэлж, Онон, Улз голын хөндийгөөр шөнөдөө 3 хэм хүйтнээс 2 хэм дулаан, өдөртөө 12-17 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 12-17 хэм, өдөртөө 23-28 хэм, бусад нутгаар шөнөдөө 4-9 хэм, өдөртөө 18-23 хэм дулаан байна.

Categories
мэдээ нийгэм

ТЦА: Яармагийн зам дээр том оврын машин осолдож, нэг явган зорчигч бэртсэн DNN.mn

Arslan.mn

Яармагийн зам дээр том оврын машин осолдож, нэг явган зорчигч бэртжээ.

Ослын талаар ТЦА-наас тодруулахад “ХУД-ийн 4-р хороо Нааадмчдын зам, Хүннү Mall дэлгүүрийн урд замд Sinotruck маркийн жолоочтой автомашин нь Toyota Land Cruiser-200, Toyota Harrier маркийн жолоочтой автомашинууд мөргөлдөж явган зорчигчийг мөргөсөн осол цагдаагийн байгууллагад бүртгэгдсэн. Мөрдөн шалгах ажиллагаагаар ослын шалтгаан нөхцөл тогтоогдоно.

Ослын улмаас хүний амь нас эрсдээгүй явган зорчигч осолд өртсөн одоо Гэмтэл согог судлалын үндэсний төвд хүргэгдсэн байна” гэв.

Categories
мэдээ нийгэм

Хууль бусаар алт олборлож байсан 360 гаруй иргэдийг албадан буулгалаа DNN.mn

Arslan.mn

Сэлэнгэ аймгийн Засаг даргын тамгын газар, Мэргэжлийн хяналтын газар, Цагдаагийн газар, Байгаль орчин, аялал жуулчлалын газар, Газрын харилцаа, хот байгуулалтын газрын хамтарсан ажлын хэсэг энэ сарын 18-ны өдөр Ерөө сумын Толгойтын даваа гэх газарт хууль бусаар ашигт малтмал олборлолт явуулж буй иргэдийн үйл ажиллагаанд хяналт шалгалт хийлээ.

Шалгалтаар гар аргаар ухаж эвдрэлд оруулсан, дунджаар 4.5-11 м гүнтэй 206 ширхэг шруп (нүх) ухсан, нийт 1.42 га талбай олборлолтод өртөж эвдэрсэн нь тогтоогдсон. Ажлын хэсгээс хууль бусаар ашигт малтмалыг гар аргаар олборлож байсан 360 гаруй иргэдэд хууль эрх зүйн зөвлөгөө өгч, уулнаас албадан буулгаж, тухайн газарт хамгаалалтын бүс тогтоон, эвдэрсэн 1.42 га газарт нөхөн сэргээлт хийлгэхээр боллоо.Шалгалтын явцад бүртгэгдсэн гэмт хэргийн шинжтэй найман гомдол мэдээллийг цагдаагийн байгууллага шалгаж байна.

Arslan.mn

Arslan.mn

Categories
мэдээ нийгэм

“Иргэний орон зайг хамгаалах нь” хурлыг зохион байгуулна DNN.mn

Иргэний нийгмийн консорциумаас “Иргэний орон зайг хамгаалах нь” хурлыг энэ сарын 29-нд зохион байгуулна. Иргэний нийгмийн байгууллагууд эв санаагаа нэгтгэх энэ хурлаар иргэний нийгэм, эрдэмтэн судлаач, хэвлэл мэдээллийн төлөөллийн иргэний орон зайг хамгаалах талаарх олон ургальч дуу хоолойг шийдвэр гаргагчдад хүргэж, олон нийтэд мэдээлнэ.

Монгол Улсад нээлттэй иргэний орон зай яагаад чухал болох, уг орон зайг хадгалахын учир шалтгаан, иргэний нийгмийн ардчилалд үзүүлдэг ач холбогдол, ФАТФ-ын зөвлөмжийн тухай буруу ойлголтыг хэрхэн залруулах, нээлттэй иргэний орон зайд хэвлэл мэдээллийн үүрэг, хэвлэлийн эрх чөлөө, судалгаанд суурилж салбарын төлөөллийг оролцуулсан хамтын бодлого боловсруулах аж.

Монгол Улсад иргэний нийгмийн байгууллагын үйл ажиллагааг хумих эрсдэлтэй Холбооны эрх зүйн байдлын тухай болон Сангийн эрх зүйн байдлын тухай хуулийн төслийг иргэний нийгмийн байгууллагууд эсэргүүцэж байгааг “Глоб Интернэшнл төв” мэдээлсэн юм. Учир нь дээрх хоёр хуулийн төсөлд “Холбоо”, “сан” гэсэн хэлбэрийг хуульчилснаар Монголын иргэний нийгмийн өнөөгийн олон янз байдлыг бүрэн илэрхийлж чадахгүй. ТББ-уудын төрлийг хэт явцууруулан тодорхойлж, зохион байгуулалт, удирдлагын тогтолцоог хатуу хуульчилснаар иргэний нийгэм, ашгийн бус салбар цаашид хөгжихийг хязгаарлана гэж тус төвийн хуульч Б.Пүрэвсүрэн тэмдэглэлээ.

“Глоб Интернэшнл төв”-өөс ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатарт энэ оны 6 сарын 7-нд Эрүүгийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төслийн 13.15 дахь хэсэг “доромжлох”-ыг гэмт хэрэгт тооцохыг эрс эсэргүүцэж байгаа тухай албан бичиг хүргүүлжээ. Учир нь “доромжлох” гэмт хэргийг дахин Эрүүгийн хуульд оруулах хэрэгцээ шаардлага байхгүй, энэ нь зохицуулалтгүй бус зохицуулалттай байгаа юм. Нөгөө талаас, Эрүү болон Зөрчлийн хуульд буй гүтгэх, доромжлох, худал мэдээлэл тараахтай холбоотой зохицуулалтын “илт худал мэдээлэл”, “худал мэдээлэл тараах”, “олон нийтийг төөрөгдүүлэх” гэх тодорхойлолт бүрхэг, нэг мөр болоогүй байгаа нь эрх бүхий этгээдээс хуулийн заалтыг дур зоргоор тайлбарлах, хэвлэн нийтлэх, үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөг хязгаарлах эрсдэл үүсгэж байна. Иймд “доромжлох” заалтыг яагаад Эрүүгийн хуулийн нэмэлт өөрчлөлтөд оруулах шаардлагагүй үндэслэлийг хуульч Б.Пүрэвсүрэн танилцуулав.

Categories
мэдээ нийгэм

Ус дахин боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалт эхэллээ DNN.mn

Монгол Улсын Засгийн газрын 111 сая, АНУ-ын Мянганы сорилтын корпорацын 350 сая ам.долларын санхүүжилт бүхий Компакт гэрээний хүрээнд Ус дахин боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалт Сонгинохайрхан дүүрэгт өнөөдөр эхэллээ.


Уг гэрээний хүрээнд Улаанбаатар хотод Ус гүн цэвэршүүлэх болон Ус дахин боловсруулах хоёр үйлдвэр барьж, ус хангамжтай холбоотой цогц хөтөлбөр хэрэгжүүлэхээр шийдвэрлэсэн. Ингэснээр хотын ус хангамж 80 гаруй хувиар нэмэгдэж, нийслэл хот баруун тийш өргөжин тэлэх, энэ хэрээр эдийн засаг өсөх таатай боломж бүрдэх юм. Энэ хүрээнд өнөөдөр эхний үйлдвэрийн бүтээн байгуулалт эхэлж буй юм.

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх ёслолыг нээж хэлсэн үгэндээ, 2018 онд Монгол Улсын Засгийн газар, АНУ-ын Мянганы сорилтын корпорац хооронд байгуулсан хоёр дахь Компакт гэрээний хүрээнд хийж байгаа энэ бүтээн байгуулалт Улаанбаатар хотын ус хангамжийг шийдвэрлэхэд чухал ач холбогдолтойг онцлов.

Тэрбээр, “2025 оны хоёрдугаар улиралд ашиглалтад орох Ус дахин боловсруулах үйлдвэр шинэ Төв цэвэрлэх байгууламжаас Туул голд нийлүүлэх цэвэрлэсэн уснаас өдөрт 50 мянган шоо метр ус авч, дахин боловсруулан Дулааны III, IV цахилгаан станцын хэрэглээнд нийлүүлнэ. Ингэснээр жилд 18 сая гаруй шоо метр буюу хотын орон сууцанд амьдарч байгаа 100 гаруй мянган айл өрхийн жилийн хэрэглээний 50 хувьтай тэнцэх хэмжээний гүний цэвэр ус хэмнэнэ” гэлээ.

Мөн нэг жилийн өмнө Улаанбаатар хот, цаашид дагуул хотууд, шинэ суурьшлын бүсүүдийг усаар хангах Ус гүн цэвэршүүлэх үйлдвэрийн барилгын ажил эхэлж байсныг дурдав. Төслийн санхүүжилт, барилга угсралт зэргийг төлөвлөгөөний дагуу хэвийн явуулах нөхцөлийг бүрдүүлэхэд төрийн холбогдох байгууллагууд, мэргэжлийн холбоодын идэвхтэй оролцоо чухал байгааг тэмдэглэв.

АНУ-ын Мянганы сорилтын корпорацын Компакт гэрээний үйл ажиллагааны газрын Дэд ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэгч Камерон Алфорд “Дэлхийн хамгийн их усны хомстол, уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөнд өртөж болзошгүй Улаанбаатар хотод энэ үйлдвэрийг барьснаар хүн ам, үйлдвэр, аж ахуйн нэгжүүдийг аюулгүй, тогтвортой усаар хангаж, хотын уур амьсгалын өөрчлөлтөд тэсвэртэй байдлыг нэмэгдүүлэх боломж бүрдэнэ” гэдгийг хэлэв.

АНУ-ын Зүүн Ази, Номхон далайн хэрэг хариуцсан Туслах Төрийн нарийн бичгийн дарга Даниел Ж.Критенбринк “462 сая ам.долларын хамтарсан энэ хөрөнгө оруулалт хоёр орны ард түмний түншлэлийн бэлгэ тэмдэг” гэдгийг онцоллоо.

Төслийн ерөнхий гүйцэтгэгчээр “Эм Си Эс проперти” шалгарсан бөгөөд үйлдвэрийн технологийн зураг төслийг БНФУ-ын “Egis Water and Maritime”, “Veolia Water Technologies” компани хариуцаж байна.

Ус дахин боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтын нээлтийн ёслолд Монгол Улсаас АНУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ө.Батбаяр, АНУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Майкл Клечески, Гадаад харилцааны сайд бөгөөд Монголын Мянганы сорилтын сангийн Удирдах зөвлөлийн дарга Б.Батцэцэг, УИХ, Засгийн газар, агентлаг, нийслэлийн төр, захиргааны байгууллага, гүйцэтгэгч болон хамтрагч аж ахуйн нэгжийн төлөөлөл болон албаны бусад хүн оролцов.

Categories
мэдээ нийгэм

Хамт ажилладаг, нэг зүгт гэртэй хүмүүсийг “Car sharing” соёлд суралцахыг зөвлөв DNN.mn

Нэг зүгт гэртэй хүмүүс машиндаа хамт зорчих “car sharing” үйлчилгээ  нэвтрүүлэхийг зөвлөжээ – updown.mn

Нийслэлийн замын хөдөлгөөнд оролцох автомашиныг найм хоногийн турш улсын дугаараар нь хязгаарлахтай холбоотойгоор нийтийн тээврийн ачаалал нэмэгдэхээр байгаа.

Үүнийг хэрхэн зохицуулах талаар нийслэлийн Засаг даргын Хэвлэлийн төлөөлөгч Н.Сугар “Аль чиглэлд хэдий хэр ачаалал үүсэхийг тооцоолоод зохицуулалт хийгээд явах боломжтой. Мөн иргэд нийтийн тээврээс гадна “car sharing” үйлчилгээг нэвтрүүлэх шаардлагатай байгаа. Нэг байгууллагын нэг зүгт гэртэй хүмүүс машиндаа хамт зорчих энэхүү үйлчилгээг дэлхийн олон улсад нэвтрүүлсэн байдаг. Улаанбаатар хотын иргэд энэ соёлд суралцахад зүгээр болов уу гэсэн зөвлөмж бий.

Орон нутгаас 100 мянга орчим тээврийн хэрэгсэл богино хугацаанд орж ирдэг учир түр хугацаанд авч хэрэгжүүлж буй арга хэмжээ” гэсэн юм.

“Замын хөдөлгөөний түгжрэл, ачааллыг бууруулах талаар авах зарим арга хэмжээний тухай” энэхүү захирамжид дурдсанаар автомашины улсын дугаарын сүүлчийн орон нь сондгой тоо (1,3,5,7,9)-оор төгссөн бол наймдугаар сарын 27, 29, 31 болон есдүгээр сарын 2-ны өдөр замын хөдөлгөөнд оролцуулна. Харин автомашины сүүлчийн орон нь тэгш тоо (0,2,4,6,8)-гоор төгссөн бол наймдугаар сарын 28, 30, есдүгээр сарын 1, 3-ны өдөр 08:00-20:00 цагийн хооронд замын хөдөлгөөнд оролцуулах зохион байгуулалт хийнэ.

Түүнчлэн ажил үүрэг гүйцэтгэж яваа тээврийн хэрэгсэл болон дипломат байгууллагын автомашин, зочид төлөөлөгчдийн цуваа, нийтийн тээврийн хэрэгсэл, стандартын шаардлага хангасан такси, таних тэмдэг бүхий хэвлэл мэдээллийн байгууллагын тээврийн хэрэгсэлд уг зохицуулалт хамаарахгүй юм.
Categories
мэдээ цаг-үе

Өнөө шөнө Сэлэнгэ, Төв, Хэнтий аймгийн газар тариалангийн бүс нутгаар хөрсөн дээр цочир хүйтэрнэ DNN.mn

Баруун болон төвийн аймгуудын нутгаар цочир хүйтэрнэ

Өнөө шөнө Сэлэнгэ, Төв аймгийн зүүн хэсэг, Хэнтий аймгийн газар тариалангийн бүс нутгаар хөрсөн дээр 0-5 градус хүрч, цочир хүйтэрнэ хэмээн Цаг уурын байгууллагаас мэдээллээ.

Наймдугаар сарын 25-ны 20:00 цагаас 26-ны 20:00 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ

Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Шөнөдөө зүүн аймгуудын нутгийн зарим газраар, өдөртөө Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Халх голын сав газраар бороо орно. Бусад нутгаар бороо орохгүй.

Салхи нутгийн зүүн хагаст баруун хойноос, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 6-11 метр,зүүн аймгуудын нутгийн зарим газраар секундэд 13-15 метр хүрч ширүүснэ.

Шөнөдөө Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Туул, Тэрэлж, Онон, Улз голын хөндий, Дарьгангын тал нутгаар 3 градус хүйтнээс 2 градус дулаан, Алтайн өвөр говиор 13-18 градус, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 9-14 градус дулаан.

Бусад нутгаар 2-7 градус дулаан, өдөртөө Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз голын хөндий, Дарьгангын тал нутгаар 13-18 градус, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр 23-28 градус, бусад нутгаар 17-22 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө 0-2 градус, хөрсөн дээр цочир хүйтэрнэ, өдөртөө 15-17 градус дулаан байна.
БАГАНУУР ОРЧМООР: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр. Шөнөдөө 0-2 градус хүйтэн, цочир хүйтэрнэ, өдөртөө 14-16 градус дулаан байна.
ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр. Шөнөдөө 1-3 градус хүйтэн, цочир хүйтэрнэ, өдөртөө 13-15 градус дулаан байна.

Эх сурвалж: ЦУОШГ


Categories
мэдээ нийгэм

Дугаарын хязгаарлалтын бүс өөрчлөгдөөгүй DNN.mn

Шинэ хичээлийн жил эхлэх гэж буйтай холбогдуулан автомашинуудыг улсын дугаарын тэгш, сондгойгоор замын хөдөлгөөнд оролцуулах болсон талаар Хэвлэлийн бага хурал зарлаж мэдээлэл өглөө.

Хэвлэлийн бага хуралд Замын хөдөлгөөний удирдлагын төв ОНӨТҮГ-ын захирал С.Адъяасүрэн, Тээврийн цагдаагийн албаны Замын цагдаагийн газрын дэд дарга, хурандаа Б.Батболд, Нийслэлийн Засаг даргын хэвлэлийн төлөөлөгч Н.Сугар нар оролцов.

Улаанбаатар хотын хувьд авто замын оргил ачааллын үе ирээд байна. Замын хөдөлгөөний удирдлагын төвөөс гаргасан судалгаанаас харахад энэ оны наймдугаар сарын байдлаар Монгол Улсад 1.3 сая тээврийн хэрэгсэл бүртгэлтэй байгаа нь өмнөх оноос 5.96 хувиар өссөн үзүүлэлт юм.

Түүнчлэн Улаанбаатар хотоос гарах тээврийн хэрэгслийн тоо сүүлийн гурван долоо хоногт 28.1 хувиар буурсан бол хот руу орох автомашины тоо 22.1 хувиар өссөн байна. Энэ бүхэн 2022 оны хичээлийн шинэ жил эхлэх гэж буйтай холбоотой юм. Тиймээс нийслэл хотод наймдугаар сарын 27-ноос эхлэн долоо хоног, найман өдрийн турш автомашинуудыг улсын дугаарын сүүлийн орны тэгш, сондгойгоор ангилж хөдөлгөөнд оролцуулах шийдвэр гаргасныг Нийслэлийн Засаг даргын хэвлэлийн төлөөлөгч Н.Сугар танилцуулсан. Энэхүү зохицуулалт есдүгээр сарын 3-ны өдрийг дуустал 08:00-20:00 цагийн хооронд үйлчилнэ.

ӨМНӨХ ЖИЛ ОРГИЛ АЧААЛЛЫН ҮЕД 418,800 ТЭЭВРИЙН ХЭРЭГСЭЛ ЗОРЧСОН БОЛ ЭНЭ ЖИЛ 443 МЯНГА ДАВСАН

Замын хөдөлгөөний удирдлагын ОНӨТҮГ-ын захирал С.Адьяасүрэн:

-Хотын хэмжээнд зорчиж байгаа тээврийн хэрэгслийн тоо, замын даацын харьцаа хэтэрсэн, хүнд байдалтай байна. Жил бүр импортоор ирж буй тээврийн хэрэгслийн тоо, ашиглалтаас гарч байгаа тээврийн хэрэгслийн тоотой харьцуулахад харьцангуй их. Үүнээс үүдэн замын хөдөлгөөний эрчим оргил үедээ 8.7 км цагийн хурдтай болж, ачаалал илт ихсэж байна. Тиймээс нийслэлийн хэмжээнд долоо хоног буюу найман өдрийн хугацаанд тэгш сондгойгоор хөдөлгөөнд оролцуулах тухай Нийслэлийн Засаг даргын захирамж гарсан. Энэ нь хичээл сургуулийн бэлтгэл хангахтай холбоотойгоор авч хэрэгжүүлж байгаа түр арга хэмжээ юм. Түрүү жил тээврийн хэрэгслийн тоо 418,800 давж байсан бол энэ жилийн байдлаар 443,000 давах судалгаа гарсан. Иймд замд зорчих хурд 8 км-ээс доош орж, тэг зогсож болзошгүй учир тодорхой хугацаанд хязгаарлахаас өөр боломжгүй. Хугацааны хувьд наймдугаар сарын 27, 29, 31, есдүгээр сарын 2-ны өдрүүдэд сондгой дугаартай тээврийн хэрэгсэл хөдөлгөөнд оролцоно. Харин наймдугаар сарын 28, 30, есдүгээр сарын 1, 3-ны өдрүүдэд тэгш дугаараар төгссөн тээврийн хэрэгсэл хөдөлгөөнд оролцох юм.

ХЯЗГААРЛАЛТЫН БҮС ӨӨРЧЛӨГДӨӨГҮЙ

Тээврийн цагдаагийн албаны Замын цагдаагийн газрын дэд дарга, хурандаа Б.Батболд:

-Хичээлийн шинэ жил эхлэхтэй холбоотой замын ачаалал наймдугаар сарын 15-аас нэмэгддэг. 2019 оны үед буюу цар тахлаас өмнөх жилүүдэд хөдөө орон нутгаас 91 мянган тээврийн хэрэгсэл нэвтэрсэн. Энэ жил мөн тэр хэмжээний хэрэгсэл нэвтэрнэ гэсэн таамаг байна. Иймд ойролцоогоор 100 мянган тээврийн хэрэгсэл Улаанбаатар хотын хөдөлгөөнд ачаалал үүсгэж, хөдөлгөөнд нэмж оролцох нь. Мөн энэ үед зам тээврийн осол, дуудлага, зөрчил ихэсдэг. Үүнтэй холбогдуулан Тээврийн цагдаагийн албанаас Замын цагдаагийн алба хаагчдыг нэмэгдүүлэн ажиллуулж байна. Өмнөх жилүүдэд зөвхөн амралтын өдрүүдэд тэгш сондгойгоор зорчих хөдөлгөөнийг зохицуулж байсан бол энэ жил долоо хоногийн хугацаатай зохицуулалт хийхээр болсон. 2020 онд Нийслэлийн Засаг даргын захирамжаар тогтоосон хязгаарлалтын хүрээнд зорчих хөдөлгөөнийг хязгаарлана. Хязгаарлалт эхлэх цэг нь хойд зүгт 32-ын тойрог, урд зүгт Тэмээтэй хөшөөний уулзвар, Баруун зүгт Саппорогийн тойрог, зүүн тийш Чулуун овооны пост хүртэл байна. Торгууль, шийтгэл биет болон телекамерийн тусламжтай дугаарын хязгаарлалтаар зорчсон зөрчлийг илрүүлж ажилладаг. Энэ чиглэлд жолооч нар дугаарын хязгаарлалттай өдөртөө хөдөлгөөнд оролцохгүй, бидний ажлыг дэмжин ажиллана гэж итгэж байна.

“CAR SHARING” ҮЙЛЧИЛГЭЭГ НЭВТРҮҮЛЭХИЙГ ЗӨВЛӨЖ БАЙНА

Мэдээлэл өгсөн албан тушаалтнууд сэтгүүлчдийн асуултад хариуллаа.

-Энэхүү хязгаарлалттай холбоотой нийтийн тээврийн үйлчилгээний ачаалал нэмэгдэх үү, мөн автобусны үйлчилгээнд өөрчлөлт орох уу?

-Автомашины дугаарын хязгаарлалттай холбоотойгоор нийтийн тээврийн үйлчилгээний ачаалал нэмэгдэнэ. Үүнтэй холбоотойгоор аль чиглэлд хэдий хэрийн ачаалал үүсэхийг тооцоолоод зохицуулалт хийгээд явах боломжтой. Иргэд нийтийн тээврээр үйлчлүүлэхээс гадна “car sharing” үйлчилгээг нэвтрүүлэхийг зөвлөж байна. Нэг байгууллагын нэг зүгт гэртэй хүмүүс машиндаа хамт зорчих энэхүү үйлчилгээг дэлхийн олон улсад нэвтрүүлсэн байдаг. Улаанбаатар хотын иргэд энэ соёлд суралцахад илүүдэхгүй болов уу. Орон нутгаас 100 мянга орчим тээврийн хэрэгсэл богино хугацаанд орж ирдэг учир түр хугацаанд авч хэрэгжүүлж буй арга хэмжээ гэдгийг тодотгоё.

-Энэ онд шинээр нэмэгдсэн тээврийн хэрэгслийн тоо мэдээллийг өгнө үү?

-2022 он гарснаас хойш 58 мянган тээврийн хэрэгсэл нэмж Монгол Улсад бүртгэгдсэн. Үүний 30 гаруй мянган тээврийн хэрэгсэл нь Улаанбаатар хотод бүртгэгдээд байна. Жид тутамд 70-80 мянган тээврийн хэрэгслийг Улаанбаатар хотод бүртгэж, улсын дугаар олгодог. Өнөөдрийн байдлаар Монгол Улсад 1.3 сая гаруй тээврийн хэрэгсэл бүртгэлтэй байгаагийн 640 орчим мянга нь нийслэлд бүртгэлтэй. Үүнээс 100 орчим мянга нь ямар нэг шалтгаанаар хөдөлгөөнд оролцдоггүй гэж үзвэл үндсэндээ хагас сая тээврийн хэрэгсэл Улаанбаатар хотод өдөр тутам хөдөлгөөнд оролцож байна. Автомашины тоо нэмэгдэхийн хэрээр замын хүрэлцээ дутмаг болдог. Энэ жилийн хувьд шинээр зам тавих, зам засах ажлууд харьцангуй эрт эхэлж, эрт дууссан. Наймдугаар сарын 25-аас хойш хаалттай зам бараг байхгүй. Өнгөрсөн жил Зайсангийн чиглэлийн замд л гэхэд дулааны шугамын засвар орсон байснаас замын ачаалал өндөр байсан. Энэ ачаалал үүсгэхээр засварын ажил байхгүй гэсэн юм.

“Замын хөдөлгөөний түгжрэл, ачааллыг бууруулах талаар авах зарим арга хэмжээний тухай” энэхүү захирамжийг мэргэжлийн байгууллагын санал, тооцоо судалгаанд үндэслэн гаргасан юм. Захирамжид дурдсанаар автомашины улсын дугаарын сүүлчийн орон нь сондгой тоо (1,3,5,7,9)-оор төгссөн бол наймдугаар сарын 27, 29, 31 болон есдүгээр сарын 2-ны өдөр замын хөдөлгөөнд оролцуулах аж. Харин автомашины сүүлчийн орон нь тэгш тоо (0,2,4,6,8)-гоор төгссөн бол наймдугаар сарын 28, 30, есдүгээр сарын 1, 3-ны өдөр 08:00-20:00 цагийн хооронд замын хөдөлгөөнд оролцуулах зохион байгуулалт хийж буйг дахин сануулъя. Түүнчлэн ажил үүрэг гүйцэтгэж яваа тээврийн хэрэгсэл болон дипломат байгууллагын автомашин, зочид төлөөлөгчдийн цуваа, нийтийн тээврийн хэрэгсэл, стандартын шаардлага хангасан такси, таних тэмдэг бүхий хэвлэл мэдээллийн байгууллагын тээврийн хэрэгсэлд уг зохицуулалт хамаарахгүй юм.

Categories
гадаад мэдээ энтертаймент-ертөнц

“BLACKPINK” хамтлагийн цомгийн урьдчилсан захиалгын тоо 2 сая давжээ DNN.mn

Binance, BLACKPINK's K-pop agency to develop NFTs

БНСУ-ын “K-pop” урсгалаар уран бүтээлээ туурвидаг “BLACKPINK” охидын хамтлагийн удахгүй худалдаанд гаргах хоёр дахь бүрэн хэмжээний цомог болох “Born Pink”-ийн урьдчилсан захиалгын тоо хоёр сая давсан талаар тус хамтлагийн менежментийг хариуцдаг агентлаг өнөөдөр мэдээлжээ.

“Ингэснээр “K-pop” охидын хамтлагийн хувьд түүхэн дээд амжилт тогтоолоо. Цомог худалдаанд гарахад цаашид гурван долоо хоног орчмын хугацаа үлдээд байгаа тул урьдчилсан захиалгын тоо гурван саяд хүрнэ хэмээн таамаглаж байна” гэж “YG” энтертайнмент мэдээлсэн байна.

“BLACKPINK” 2020 онд “The Album” нэртэй анхны бүрэн хэмжээний цомгоо гаргаснаар цомгийнх нь борлуулалт нэг саяын босгыг давсан анхны “K-pop” охидын хамтлаг болж байжээ.

Харин есдүгээр сарын 16-нд худалдаанд гаргахаар товлоод байгаа “Born Pink” цомгийн хувьд урьдчилсан захиалга авч эхэлснээс долоо хүрэхгүй хоногийн дотор 1.5 сая хувь урьдчилан захиалагдсан тул борлуулалтын өмнөх амжилтыг эвдэх төлөвтэй байна.

Өнөө өглөө хамтлагийн дөрвөн гишүүн АНУ-ын Нью-Жерси муж улсын Ньюарк хотноо наймдугаар сарын 28-нд болох “MTV Video Music Awards-2022” наадамд үзүүлбэрээ толилуулахаар Инчеоны олон улсын нисэх буудлаас хөдөлжээ. Энэхүү наадамд тэд “Оны шилдэг хамтлаг” зэрэг гурван шагналд нэр дэвшсэн байна.