Categories
мэдээ цаг-үе

Арьс шир, ноосны урамшуулал олгож эхэллээ DNN.mn

“Үндэсний боловсруулах үйлдвэрт арьс, шир бэлтгэн тушаасан хоршооны гишүүн малчин, мал бүхий этгээдэд мөнгөн урамшуулал олгох журам”-ын дагуу 2020 онд гүн боловсруулах үйлдвэрүүдэд 3,006,589 ширхэг бог, 183,810 ширхэг бод нийт 3,190,399 ширхэг арьс, шир бэлтгэн тушаасан 47,602 малчин, мал бүхий этгээдэд 11.8 тэрбум төгрөгийн мөнгөн урамшууллыг олгож эхэллээ.

Мөн “Хонь, тэмээний ноос бэлтгэж үндэсний үйлдвэрт тушаасан малчин, мал бүхий этгээдэд мөнгөн урамшуулал олгох” журмын шаардлага хангасан 99 үндэсний үйлдвэрүүдэд 2021 онд 19,358 тонн хонины ноос, 821,8 тонн тэмээний ноос бэлтгэн тушаасан 85,612 малчин, мал бүхий этгээдэд олгох мөнгөн урамшууллаас урьдчилан тооцсон хувь хүний орлогын албан татвар суутгасан дүнгийн 50 хувийг тус тус малчдын нэрийн дансанд Төрийн сангаас шууд шилжүүлэн олгож эхэлсэн талаар Хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд З.Мэндсайхан хэллээ.

Categories
гадаад мэдээ

Шинзо Абэ нас барлаа DNN.mn

Японы Ерөнхий сайд асан Шинзо Абэ өнөөдөр буюу баасан гаригийн өглөө Нара мужид үг хэлж байхдаа халдлагад өртөж, буудуулсан талаар “NHK” мэдээлсэн. Түүнийг Нара их сургуулийн эмнэлэгт хүргэж яаралтай арга хэмжээ авч байсан ч түүний амийг аварч чадсангүй. Энэ талаар “NHK” агентлаг албан ёсоор мэдээллээ.

Тэрээр 1954 оны 9 сарын 21-нд Ямагүчи аймгийн Нагато хотод төржээ. Сэйкэй их сургуулийн Хууль зүйн факультет, Улс төр судлалын тэнхимийг 1977 онд төгссөн. Улс төр судлалын магистр.

Их сургууль төгссөнийхөө дараа “Кообэ Сэймоо” компанид орсон бөгөөд дараа нь Гадаад хэргийн яамны төрийн нарийн бичгийн дарга байгаад, улс төрд орон парламентын гишүүнээр сонгогдсон. Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дэд дарга, Либерал ардчилсан намын ерөнхий нарийн бичгийн дарга, орлогч, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын даргын алба хашиж байгаад ерөнхий сайд болсон.

Ерөнхий сайд болоод жил орчим ажиллахдаа тэргүүлсэн танхимын нь гишүүд нь мөнгө төгрөгний асуудалтай хутгалдсан, хариуцлагагүй мэдэгдэл хийсэн зэргээсээ болж огцорч, сөрөг хүчний зүгээс сайд нарыг томилсон хүнийхээ хувьд хариуцлага хүлээх ёстой хэмээн шүүмжлүүлж байсан. Либерал Ардчилсан Нам удаан хугацаанд засгийн эрхийг барьснаас болоод Тэтгэвэрийн сангийн хөрөнгө буруу гараар орсон нь түүнийг засаг тэргүүлж байх үед илэрсэн нь нэрмээс болж, 2007 оны зун явагдсан парламентийн дээд танхимын сонгуульд ялагдал хүлээн, анх удаа цөөнх болов. Хэдийгээр доод танхимд Либерал Ардчилсан Нам үнэмлэхүй олонх хэдий ч иймэрхүү томоохон ялагдал хүлээсэн үед намын дарга хариуцлага хүлээж, албан тушаалаа өгдөг жишгийг тэр дагасангүй, ард түмэндээ амласан амлалтаа хэрэгжүүлнэ хэмээн мэдэгдэж байв.

Categories
мэдээ нийгэм

Наадмын өдрүүдэд өрх, сумын эмнэлгүүд 15:00 цаг хүртэл ажиллана DNN.mn

Эрүүл мэндийн яамнаас цаг үеийн асуудлаар өнөөдөр мэдээлэл хийлээ.

Энэ үеэр баяр наадмын өдрүүдэд эрүүл мэндийн байгууллагууд хэрхэн ажиллах талаар ЭМЯ-ны Анхан болон лавлагаа шатлалын тусламжийн хэлтсийн дарга Г.Навчаа мэдээлэл өглөө.

Тэрбээр “Эмнэлгийн тусламж үйлчилгээг зохицуулах тухай тушаалыг бүх шатны эрүүл мэндийн байгууллага гаргаж, баяр наадмын өдрүүдэд эмнэлгийн тусламж үйлчилгээний тасралтгүй байдлыг урьдын адил хангаж ажиллана. Нийслэл, аймгуудын эрүүл мэндийн газрууд шуурхай штабын хариуцлагатай жижүүр гарган бэлэн байдлыг хангах юм.

Ингэхдээ эрүүл мэндийн анхан шатны тусламж үйлчилгээ үзүүлэх төв буюу өрх, сумын эрүүл мэндийн төвүүд долдугаар сарын 11-18-ны өдрүүдэд 10:00-15:00 цагийн хооронд ажиллана.

Өрхийн эрүүл мэндийн төв тус бүр дээр жижүүр их эмч, сувилагч нар ажиллах бөгөөд товлосон төлөвлөгөөт эмийн эмчилгээ хийгдэхгүй. Тухайн өвчтөнд ямар нэг зовуурь илэрсэн, эмчид хандах шаардлага гарсан тохиолдолд жижүүр эмч нар үүргээ гүйцэтгэнэ.

Categories
их-уншсан мэдээ нийгэм туслах-ангилал

Ховд аймагт элэгний хорт хавдар тайрах мэс заслыг амжилттай хийжээ DNN.mn

Ховд аймгийн БОЭТ-ийн мэс заслын тасгийн эмч нар элэгний хорт хавдар тайрах мэс ажилбарыг амжилттай хийжээ.

Ховд аймгийн Булган сумын иргэн Ц.Б орон нутагт хийсэн энэ анхны хагалгаанд оржээ.

Өвчтөн “Надад одоо өвдөж зовиурлах зүйл юу ч алга, манай аймгийн эмч нар үнэхээр чадвартай юм байна, алтан гартаа эмч нартаа баярлалаа” хэмээн сэтгэгдлээ илэрхийлжээ.

Categories
мэдээ улс-төр

УИХ-ын Тамгын газар ахмадуудаа хүлээн авч, хүндэтгэл үзүүлэв DNN.mn

УИХ-ын Тамгын газар ажиллаж байгаад өндөр насны тэтгэвэрт гарсан ахмад ажилтнуудаа УИХ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Л.Өлзийсайхан болон Тамгын газрын удирдлагууд 2022 оны 7 дугаар сарын 07-ны өдөр Ардын хувьсгалын 100, 101 жилийн ой, үндэсний их баяр наадмыг тохиолдуулан хүлээн авч уулзаж, хүндэтгэл үзүүллээ.

Уулзалтыг нээж УИХ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга, хууль зүйн ухааны доктор Л.Өлзийсайхан, Монгол төрийн алба, түүн дотроо хууль тогтоох дээд байгууллагад ажиллаж, парламентат ёсыг бэхжүүлэн, төлөвшүүлэхэд залуу нас, мэдлэг чадвар, авьяас билэг, хүч хөдөлмөрөө зориулсан ахмадууддаа хүндэтгэлтэй хандаж, өндрөөр үнэлдэгээ илэрхийлэв. Тэрбээр мөн өнгөрсөн гурван жилд Монгол Улсад байнгын ажиллагаатай парламент, түүний Тамгын газар байгуулагдсаны 30 жилийн ой, Монгол Улсын ардчилсан шинэ Үндсэн хууль батлагдсаны 30 жилийн ой тохиосон ч “Ковид 19” цар тахлаас шалтгаалан ахмадуудтайгаа уулзаж чадаагүй ч аюул холдсон энэ боломжийг ашиглан уулзаж, хүндэтгэл үзүүлж буйгаа тэмдэглэн хэлээд Улсын Их Хурал, түүний Тамгын газрын онцлог үйл ажиллагаа, өөрчлөлт, шинэчлэл, дэвшүүлэн ажиллаж буй томоохон зорилтын хэрэгжилтийн талаар мэдээлэл өглөө.

Түүнчлэн ахмад ажилтнуудынхаа туршлага, зөвлөгөөг авч ажилладгаа илэрхийлэн, төрийн ажлын арвин мэдлэг, туршлагаас суралцах нь хойч үеийн бидэнд үнэлж баршгүй чухал байх болно гээд төрийн алба, хууль тогтоох дээд байгууллагад чин шударгаар хүчин зүтгэж, хөдөлмөрөө үнэлүүлэн, төрийн дээд одон медалиар шагнуулсан ахмад ажилтнуудад баяр хүргээд, нийт ахмадууддаа Үндэсний их баяр наадмаа үр хүүхдүүдтэйгээ дэлгэр сайхан баярлахыг хүсэн ерөөв.

УИХ-ын Тамгын газрын Ахмадын хороо нь Ардын Их Хурлын депутат, Улсын Бага Хурал болон УИХ-ын гишүүн, мөн Тамгын газарт ажиллаж байсан 98 ахмад ажилтантайгаас 63 нь өнөөдрийн уулзалт, арга хэмжээнд хүрэлцэн ирснийг УИХ-ын Тамгын газрын дэд дарга С.Батбаатар дурдлаа гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Categories
мэдээ нийгэм

“Триатлон 2022” тэмцээн цуцлагджээ DNN.mn

Архангай аймгийн Өгий нуурт өчигдөр буюу 07 дугаар сарын 07-ны өдөр “Триатло – 2022” улсын аварга шалгаруулах тэмцээн эхэлсэн билээ. Гэвч тус тэмцээнд оролцож байсан 42 настай тамирчин усанд осолдож амь насаа алдсан харамсалтай хэрэг гарчээ.

Улмаар уг тэмцээн цаашид үргэлжлэх боломжгүй болж цуцлагдсан байна. Дээрх тамирчны нас барсан хэргийг цагдаагийн байгууллагаас шалгаж байгаа аж. Талийгаач нь багийн холимог буухианд оролцож байсан бөгөөд барианд орохын өмнө осолдсон талаар тэмцээнд оролцогчдоос хэллээ.

Categories
мэдээ нийгэм

Хөшигийн хөндийн нисэх буудал руу нийтийн тээврийн автобус 05:00-01:40 цагийн хооронд явна DNN.mn

Хөшигийн хөндий дэх “Чингис хаан” олон улсын нисэх онгоцны буудлыг зорих иргэдэд нийтийн тээврийн үйлчилгээг зургаадугаар сарын 24-нөөс үзүүлж эхэлсэн.

“Чингис хаан” олон улсын нисэх онгоцны буудал-Драгон авто вокзал-5 шар”, “Чингис хаан” олон улсын нисэх онгоцны буудал-Улсын их дэлгүүр-120 мянгат” гэсэн чиглэлд үйлчилж буй нийтийн тээврийн үйлчилгээ ижил төрлийн үйлчилгээ дундаа хямд өртөгтэй гэдгээрээ онцлог. Тиймээс ч дотоодын болон олон улсын нислэгээр зорчигчдоос гадна “Чингис хаан” нисэх буудал болон Хөшигийн хөндий дэх албан байгууллагад ажиллагсдын хувьд хямд бөгөөд тухтай, тогтсон цагтай, тухлаг үйлчилгээ болоод буй юм.

зураг

Нийслэлийн Нийтийн тээврийн газрын ахлах мэргэжилтэн А.Оргилсайхан

-“Чингис хаан” олон улсын нисэх буудлын чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээнд цэвэрлэгээ, халдваргүйжүүлэлтэд анхаарч ажиллаж байна. Нэг удаагийн эргэлтээс ирмэгцээ халдваргүйжүүлэлт, чийгтэй цэвэрлэгээ хийдэг. Мөн үйлчлүүлэгчид бэлэн мөнгө, автобусны карт, банкны картын аль алинаар нь төлбөр тооцоо хийж болно.

Аль ч хэлбэрээр тооцоо хийсэн НӨАТ-ын баримт олгож байгаа. Энэ чиглэлд цахилгаан автобус болон Зорчигч тээвэр-III нэгтгэлийн давхар автобусаар үйлчилж буй юм. Аялал жуулчлалын улирал эхэлж байгаатай холбоотойгоор тухлаг бөгөөд багтаамж сайтай автобусыг сонгон явуулж байгаа. Автобусны чиглэл, цагийн хуваарийн талаар монгол болон англи хэлээр танилцуулж байгаа гэсэн юм.

“Чингис хаан” олон улсын нисэх онгоцны буудлын чиглэлд үйлчилж буй хамгийн эхний автобус өглөөний 05:00 цагаас явдаг бол шөнийн 01:40 цаг хүртэл үйлчилдэг. Одоогоор зорчигч урсгал бага байгаа ч алсдаа нэмэгдэнэ гэдэгт эргэлзэхгүй байгаа юм.

Автобусны цагийн хуваарийг онгоцны нислэгтэй уялдуулж гаргаж буй тул зорчигчид онгоцноос хоцрох вий гэж болгоомжлох хэрэггүйг мэргэжилтнүүд хэлж байлаа.

зураг

Зорчигч тээврийн нэгтгэл ОНӨААТҮГ-ын II баазын жолооч Э.Алтан-Од:

-“Чингис хаан” нисэх буудлын чиглэлд хагас сарын хугацаанд ажиллаж байна. Өглөөний 05:00 цагаас Баруун дөрвөн замаас зорчигчдоо суулган, шөнө 01:40 цагт Баруун дөрвөн замд зорчигчдоо буулгадаг. Өдөрт дөрвөн удаа эргэдэг. Иргэд сэтгэл ханамжтай, баяртай байгаа нь анзаарагдаж байна. Одоогоор хүмүүс төдийлөн мэдээгүйгээс нэг удаагийн эргэлтэд 4-5 зорчигч явж байгаа. Алсдаа нэмэгдэнэ гэдэгт итгэлтэй байна.

-Та цахилгаан автобусаар үйлчилгээ үзүүлж байгаа юм байна. Нэг удаа цэнэглээд хэдий хэр зам туулдаг вэ?

-Нэг удаа цэнэглээд 100 км гаруй зам туулж байна. Хөшигийн хөндий рүү очоод ирэхэд 110 км болдог. Тэр замыг бол асуудалгүй туулж байгаа. Нэг удаад 20 минут цэнэглэхэд хангалттай цэнэг авдаг. Эргэлт хооронд 30 минут орчим хүлээдэг. Тэр хугацаанд цэнэглэдэг. Цэнэг дуусна гэсэн болгоомжлол байхгүй.

зураг

Зорчигч тээврийн нэгтгэл ОНӨААТҮГ-ын I баазын ахлах инженер М.Гэрэлчулуун:

-Зорчигчдын аюулгүй байдлыг хангах үүднээс бид автобусаа бүрэн камержуулж, камерын системээ онлайнд холбосон. Ямар автобус, хаана, хэдэн зорчигчтой явж байгааг хянах боломжтой. Зорчигчид манай ээлжийн инженерийн утсанд талархал илэрхийлж байгаа. “Урьд нь Хөшигийн хөндийгөөс Улаанбаатарт таксигаар ирэхэд 170-180 мянган төгрөг төлдөг байсан бол одоо 10 мянган төгрөгөөр таксинаас дутахгүй тухтай үйлчлүүлж байгаадаа баяртай байна” гэсэн сэтгэгдэл ч ирсэн гэлээ.

Иргэд нийтийн тээврийн үйлчилгээгээ цаашид тогтмол явуулахыг хүсэж байв. Тиймээс эхэн үедээ огт зорчигчгүй байсан ч цагийн хуваарийн дагуу үйлчилсээр байгаа юм.

зураг

Цагийн хуваарь:

Харин “Чингис хаан” олон улсын нисэх онгоцны буудлаас Улаанбаатар хот руу өглөө 07:10, 08:10 цаг, өдөр 12:20, 13:20 цаг, орой 17:50, 18:50 цаг болон шөнө 23:00, 00:00 цагуудаас тус тус хөдлөх юм.

Үйлчилгээний үнэ тариф:

Том хүн 10,000 төгрөг

Хүүхэд 5,000 төгрөг

зураг

Дахин сануулахад, үйлчилгээний цагийн хуваарийг нислэгийн цагийн хуваарьтай уялдуулан боловсруулсан бөгөөд нэг талдаа 1 цаг 20 минутаас 1 цаг 40 минут зарцуулна гэж тооцоолжээ. Хөшигийн хөндийг зорьж буй иргэд та бүхнийг өргөнөөр үйлчлүүлэхийг Нийслэлийн Нийтийн тээврийн газраас хүслээ.

НИЙСЛЭЛИЙН СУРГАЛТ, СУДАЛГАА, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ГАЗАР

Categories
арын-нүүр булангууд мэдээ

НОМ ЯРЬЖ ӨГЬЕ: Габриель гарсиа Маркес “шилмэл тууж, өгүүллэгийн түүвэр” DNN.mn

Үлгэр домог, ид шидийг өдөр тутмын бодит амьдралд тусган хүүрнэдэг ХХ зууны уран зохиолын нэгэн гайхамшигт үзэгдэл бол шидэт реализм юм. Орчуулагч еншөөбү Э.Ганболд тэрхүү шидтэнгүүдийн нэг Колумбын зохиолч, Нобелийн шагналт Габриель Гарсиа Маркесийн “Ирендира охины итгэмээргүй гунигт түүх” тууж, бусад есөн өгүүллэгийг англи хэлнээс орчуулан гаргажээ. Эхний туужид харгис хатуу эмэг эхдээ зарагдаж байгаа, осолдож гал алдсан хөөрхий охины биеийг үнэлүүлж төлбөр төлүүлж байгаа гунигт түүх гардаг. Энэ түүхийг хил дамнуулан наймаалагчид, цөлд тэнүүчлэгч даяанч санваартан, алдуул зайгуул эрчүүд, гуйлгачин ядуу индианчууд, тонуулчин дээрэмчин, янхадын түүхтэй сүлжилдүүлэн өгүүлэх ажээ. Эцэстээ охины сахиусан тэнгэр мэт царайтай дурлалт хөвгүүн эмэг эхийг нь хутгалан цэв цэнхэр цус олгойдон нас барж байна. Харин “Үхэл дурлалаас ч хүчтэй” өгүүллэгт сонгуулийн сурталчилгаа хийж яваа сенатын гишүүн нэгэн сайхан хүүхэнд дурласан ч тэрхүү хүүхэн нь төмөр агтавчтай, агтавчных нь түлхүүр аавд нь байх бөгөөд эцэстээ сенатын гишүүн аавынх нь хууль бус хүсэлтийг биелүүлэх ам өгнө.

“Алдагдсан цагийн тэнгис” өгүүллэгт хөдөө тосгонд ирсэн америк баяны тухай өгүүлнэ. Америк баян хүн бүгдэд мөнгө өгөх бөгөөд сүүлдээ тэнгист загас мэт хөвж явахдаа олон талийгаач улам залуу сайхан болсныг гайхан үзэж байна. Төрөлх тосгон нэгтнүүдээ тонон дээрэмдэж огцом баяжсан нэгний тухай “Монтиелийн бэлэвсэн эхнэр” өгүүллэгт гарна. Үхсэнийх нь дараа бэлэвсэн эхнэр нь ганцаардан зожгирсоор үхэж буй тухай, гадаадад дүрвэн гарсан хүүхдүүд нь гэртээ хэзээ ч эргэн ирэхгүй тухай энэ өгүүллэгт хүүрнэсэн байна. Тэгвэл нэгэн бүс нутгийг үе дамжин эзэгнэж засаг захиргаа, улстөрчдийг бүрэн эрхшээлдээ оруулсан айхтар нөлөөт эмгэний оршуулгыг тойрсон мянган адал явдал түмэн үйл явдлыг “Их ээжийн оршуулга” өгүүллэгт дүрслэн харуулсан байна.

“Зургаан цагт ирсэн бүсгүй” бол бас тун сонин өгүүллэг. Өгүүллэгийн гол баатар бүсгүй хоолны газарт хэдэн цагт ирэв, хэн гэгч вэ, ердийн дурлалт бүсгүй юм уу, биеэ үнэлэгч юм уу, цаашид яах гэж байна гэдэг нь оньсого таавар мэт харилцан ярианд тулгуурласан зохиол ажээ. “Тутгалжингийн шөнө” өгүүллэгийн баатрууд хараатай ч юм шиг, сохор ч юм шиг, өдөр ч гараад байх шиг, шөнө ч болоод байх шиг, зүүд ч юм шиг, бодит ч юм шиг гайхам сонин ертөнцөд амьдарч байна.

“Хиймэл сарнай” хэмээх бэсрэгхэн өгүүллэгт Мина гэж сарнай урладаг нэгэн үзэсгэлэнт эмэгтэй түүний сохор эмэг эх хоёрын талаар түлхүү өгүүлнэ. Хэт нуршуу биш үйл явдал тодорхой байхын зэрэгцээ сохор хэрнээ охиныхоо үйл хөдлөл хөдөлгөөн хийгээд сэтгэл зүйн байдлыг нүдээр харсан мэт мэдэх эмэг эхийн зөн мэдрэмжийг маш нарийн харуулсан. Мина бүсгүй өдөрт нь сарнайгаа урлаж олон сайхан цэцгэн баглааг шимтэн хийнэ. Эх, охин, эмэг эх гурван бүсгүйн ээдрээт амьдрал бүсгүй хүний зан байдлыг нас насны онцлогт тохируулан харуулсан ээдрээт өгүүллэг юм. Мина гэх үзэсгэлэнт эмэгтэйн амьдрал хэрхэхийг энэхүү өгүүллэгээс уншиж болно.

“Нэгэн өдрийн явдал” өгүүллэгт нэгэн тосгоны шүдний эмч залуугийн нэгэн өдрийн амьдрал гарах бөгөөд тэрхэн зуур ганцхан өдрийн ажил амьдрал шиг боловч уг өгүүллэгт хүний хандлага, зан араншин ёс суртахууны байдлыг тодоор харуулна. Хүн гэдэг өчүүхэн амьтан ганц шүд өвдөхөд л дарга цэрэг, хөгшин залуу ялгаагүй өвчиндөө дардагдан шаналж нойр хоолоо хасан бишгүй зовно. Тэрхүү нэгэн өвчин зовууриасаа салж сая өвдөөгүй мэт аашлах өчүүхэн тосгоны даргаар төлөөлүүлэн нийгэм давхаргын ялгааг энэхүү өгүүллэгт ил тод харуулна.

Габриель Маркесийн “Шилмэл тууж өгүүллэгийн түүвэр”-ээс эдгээр болон бусад өгүүллэг, туужийг сонирхон уншиж болно. Орчуулагч еншөөбү Э.Ганболд нь Уолт Уйтмен, Лин Кофин, Имре Золдос зэрэг гадаадын яруу найрагчдын бүтээлийг монгол хэлнээ Данзангийн Нямсүрэн, Дамбийн Дашдондов зэрэг найрагчдын шүлгийг англи хэлэнд хөрвүүлсэн, үргэлжилсэн үгийн хэд хэдэн номыг монголчилсон туршлагатай орчуулагч юм.

Categories
мэдээ нийгэм

Наадмаар худалдаа эрхлэлтийн зөвшөөрөлтэй 310 гаруй аж ахуйн нэгж ажиллана DNN.mn

Тулгар төрийн 2230, 2231, Их Монгол Улсын 815, 816, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 110, 111, Ардын хувьсгалын 100, 101 жилийн ой, Үндэсний их баяр наадмын худалдаа эрхлэлтийн зөвшөөрөлтэй 310 гаруй аж ахуйн нэгж ажиллана.

Худалдаа эрхлэлтийн зөвшөөрөл авах аж ахуйн нэгжүүдийн хүсэлтийг 2022 оны 6 дугаар сарын 29-нөөс 7 дугаар сарын 1-ний хооронд цахимаар авсан бөгөөд энэ жил 1100 орчим аж ахуйн нэгж цахимаар хүсэлтээ ирүүлсэн байна. Наадмын талбайг тохижуулснаар зай талбай багассан учир Хүй долоон худаг болон төв цэнгэлдэх хүрээлэнд нийт 310 гаруй аж ахуйн нэгж наадмын өдрүүдэд ажиллахаар болжээ. Дүүргүүд хуваарилалтаа хийж энэ сарын 5-наас аж ахуйн нэгжүүдэд сургалт, зөвлөгөө өгч зөвлөмж тараасан байна.

Улмаар 10-ны өдөр Төв цэнгэлдэх хүрээлэнгийн гаднах талбайд хуваарилалтын дагуу аж ахуйн нэгжүүдэд асааа байршуулан худалдаа эрхлэх талбайгаа хүлээж авах юм байна. Мандатны мөнгө, бараа бүтээгдэхүүн зөөх машины зөвшөөрлийн хураамж авахаас өөр хураамж авахгүй. Хяналтын чиг үүргийн дагуу хоол хүнсний эрүүл аюулгүй байдалд мэргэжлийн хяналтын газар хяналт тавих юм. Түүнчлэн наадмын үеэр мэргэжлийн хяналтын газрын байцаагчид болон цагдаагийн албан хаагчид уламжлал ёсоор хяналт тавьж ажиллах юм байна.

Categories
мэдээ цаг-үе

ЭМЯ: Ковидын 71 тохиолдол бүртгэгдэв DNN.mn

Улсын хэмжээнд өнгөрсөн хоногт хийсэн коронавирусийг илрүүлэх PCR шинжилгээгээр 71 тохиолдол шинээр батлагджээ.

Илэрсэн тохиолдлуудын

  • 36 нь Улаанбаатар хотод,
  • 35 нь орон нутагт бүртгэгдсэн байна. Ингэснээр нийт бүртгэгдсэн халдварын тоо 929,653 болж нэмэгдэв.
зураг

Мөн хугацаанд 128 хүн эдгэрсэн бол одоогоор 724 хүн хяналтад байгаа юм.

Орон нутагт илэрсэн халдварыг аймаг тус бүрээр авч үзвэл Архангайд нэг, Дархан-Уулд зургаа, Орхонд гурав, Өмнөговьд 22, Ховдод гурван тохиолдол бүртгэгджээ.

зураг