Categories
гадаад мэдээ

Сармагчны цэцэг өвчний 6000 гаруй тохиолдол илэрчээ DNN.mn

Дэлхийн 58 улс оронд сармагчны цэцэг өвчний 6000 гаруй тохиолдол илрээд байгаагаас 80 гаруй хувь нь Европт бүртгэгдсэн талаар Дэлхийн эрүүл мэндийн байгууллага /ДЭМБ/ мэдээллээ.

ДЭМБ сармагчны цэцэг өвний тархалттай холбогдуулан олон улсын хэмжээнд онцгой байдал зарлах эсэх асуудлыг энэ сарын сүүлээр хэлэлцэх төлөвтэй байна гэж тус байгууллагын тэргүүн Тедрос Адханом Гебрейесус цахим хэвлэлийн бага хурлын үеэр хэлжээ.

Дэлхий даяарх халдварын цар хүрээ, тархалтад миний бие санаа зовнисоор байна гэж тэрбээр хэлээд, тандалт судалгааны ажил хангалтгүй явагдаж байгаагийн улмаас олон тохиолдол албан ёсны тоон мэдээлэлд тусгагдахгүй байгааг сануулсан байна.

“Африкт эндемик болсон уг вирусээр халдварласан тохиолдолд ихэвчлэн хөнгөн, томуутай төстэй байдлаар өвчилдөг боловч арьс салст гэмтдэг. Халдвар энэ оны тавдугаар сараас эндемик бус улс орнуудад бүртгэгдэж эхэлсэн юм.

ДЭМБ-ын Европын бүсийн асуудал хариуцсан дарга, доктор Ханс Клюгийн мэдээлснээр, халдварын тохиолдлуудын дийлэнх нь 21-40 насны эрэгтэйчүүд байгаагийн дийлэнх нь ижил хүйстэн эрчүүд байна.

Гэхдээ гэр бүлийн гишүүд, эсрэг хүйстэндээ татагддаг хүмүүсийн дунд, мөн бэлгийн бус хавьтлын замаар, хүүхдүүдийн дунд халдвар дамжсан цөөн тооны тохиолдол байгааг тэрбээр нэмж хэлжээ.

Categories
мэдээ нийгэм

Хүй 7 худаг дахь Хурдан морины салбар хорооны бэлтгэл ажлын явцыг Шадар сайд шалгалаа DNN.mn

Ардын хувьсгалын 100, 101 жилийн ойн баяр наадмын Хурдан морины уралдаан шинэчлэгдсэн хуулийн дагуу зохион байгуулагдахаараа онцлогтой. Шинэчлэгдсэн хуулиар Монгол үүлдрийн адууны санг бүрдүүлж дуустал ХХААХҮЯ, мэргэжлийн холбоодтой хамтран дүрэм баталж, тухайн жилийн баяр наадмыг зохион байгуулахаар болсон.

Энэ жилийн үндэсний их баяр наадмын хурдан морины уралдааныг зохион байгуулах дүрэмд морьдыг сэрвээний өндрөөр хэмжихээр заасан бөгөөд ингэхдээ телевиз болон цахим хуудсуудаар шууд дамжуулж, олон нийтэд нээлттэй байдлаар зохион байгуулахаар болсон билээ.

Тэгвэл Хүй 7 худагт морины сэрвээний өндрөөр хэмжих 5 төхөөрөмжийг суурилуулсан бөгөөд уралдаан эхлэх өдрөөс өмнө уяачид хүсвэл морьдоо өөрсдөө хэмжих боломжтой юм байна. Мөн морины сэрвээний өндөр хэмжих үед шууд дамжуулалтаар үзүүлэх дэлгэцийг суурилуулах, морьдын уралдах зам болон зам дагуух бартаа зэргийг засаж сайжруулах, цэвэрлэх ажил бүрэн хангагдсан байна. Түүнчлэн уралдаанч хүүхдүүдийг байрлуулах асар, майхнуудыг бэлджээ.

Энэ үеэр Шадар сайд С.Амарсайхан уяачид, уралдаанч хүүхдүүд болон хэвлэлийнхэнд морьдын сэрвээг хэрхэн хэмжих, хүүхдүүдийг хаана байрлуулах зэргийг дэлгэрэнгүй мэдээлэх, уяачдыг асар майхнаа барих газруудыг тодорхой байлгах зэргээр тав тухтай наадах боломжоор хангахыг Хурдан морины салбар хорооныхонд үүрэг болголоо гэж Шадар сайдын Ажлын албанаас мэдээллээ.


Categories
мэдээ нийгэм

Үерийн аюулаас сэрэмжлүүлж байна DNN.mn

Үүр голын усны түвшин 105 см нэмэгдсэн байна.

7 дугаар сарын 8-ны өдрийн байдлаар Хөвсгөлийн уулсаас эхтэй Үүр голын усны түвшин өмнөх өдрийнхөөс 105 см нэмэгдэж, үерийн түвшинг 115 см даван хүчтэй үерлэж байна. Мөн түүнчлэн Сэлэнгэ мөрөн , Хэнтий нурууны баруун хажуугаас усжих Хүдэр, Тэрэлж, Сөгнөгөр, зүүн хажуугийн Онон, Хэрлэн, Улз зэрэг голын усны түвшин өмнөх өдрийнхөөс 5-25 см нэмэгдэж, Балж, Онон, Хэрлэн, Улз, Халх, Хархираа зэрэг голууд үерийн түвшинг 5-35 см даван тус тус үерлэж байна.

Маргааш буюу 7 дугаар сарын 9-нд Туул гол Улаанбаатар хот орчимд усны түвшин 15 см, Сэлэнгэ мөрний дагууд 5-15 см, Эг гол Хантай баг орчимд 30 см, Хэрлэн голын эхээр 10 см тус тус нэмэгдэх хандлагатай байна. Наадмын өдрүүдэд Орхон гол Сэлэнгэ мөрний сав газар болон нутгийн зүүн хэсгийн зарим газраар их хэмжээний аадар бороо орох төлөвтэй байгаа тул дээрх голууд болон жижиг гол, хуурай сайраар сүйтгэл ихтэй уруйн үер буух, гол мөрний усны түвшин нэмэгдэж, богино хугацаанд үерлэх магадлал өндөр байна.

Иймд голын эрэг дагуу суурьшиж, нутаглаж буй малчид, тариаланчид, аж ахуйн нэгж байгууллага, ард иргэд, аялал зугаалгаар яваа хүмүүс үерийн аюулаас сонор сэрэмжтэй байж голын эрэг хөвөө дагуу бууж сууршихгүй байх, бага насны хүүхдэд тавих анхаараал халамжаа сайжруулах, зориулалтын болон зориулалтын бус хөвөгч ашиглан голд орохгүй байхыг онцгойлон анхааруулж байна.

Мөн хот суурин газрын үерийн далангийн ус зайлуулах хоолойгоор ус чөлөөтэй урсах нөхцлийг бүрдүүлэхийг орон нутгийн холбогдох байгууллага анхааралдаа авч урьдчилан арга хэмжээ авахыг зөвлөж байна.

Ус, цаг уур, орчны судалгаа мэдээлэлийн хүрээлэн

Гадаргын усны судалгааны хэлтэс

Categories
мэдээ нийгэм

Улаанбаатарт шөнөдөө 12 хэм дулаан DNN.mn

Малчид, иргэд, тариаланчид, аялагчдад зориулсан мэдээ: Өнөө маргаашдаа төв болон зүүн аймгуудын нутгаар бороо, дуу цахилгаантай аадар бороо орж, нутгийн хойд хэсгээр сэрүүхэн байна.


2022 оны 07-р сарын 08-ны 20 цагаас 07-р сарын 09-ний 20 цаг хүртэлх
цаг агаарын урьдчилсан мэдээ

Хур тунадас: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Шөнөдөө баруун аймгуудын нутгийн баруун хэсэг, төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар, өдөртөө баруун аймгуудын нутгийн зүүн хойд хэсэг, төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Бусад нутгаар бороо орохгүй.

Салхи: Нутгийн баруун өмнөд хэсгээр баруун өмнөөс, бусад нутгаар баруун хойноос секундэд 6-11 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ.

Агаарын температур: Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Завхан голын эх, Идэр, Тэс, Тэрэлж голын хөндийгөөр 2-7 хэм, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн зүүн өмнөд хэсгээр 12-17 хэм, Алтайн өвөр говиор 17-22 хэм, бусад нутгаар 7-12 хэм, өдөртөө Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Идэр, Тэс, Эг, Үүр, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 17-22 хэм, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн зүүн өмнөд хэсгээр 27-32 хэм, Алтайн өвөр говиор 31-36 хэм, бусад нутгаар 22-27 хэм дулаан байна.


УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Бага зэргийн аадар бороо орно. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. Шөнөдөө 10-12 хэм, өдөртөө 20-22 хэм дулаан байна.

БАГАНУУР ОРЧМООР: Үүлшинэ. Шөнөдөө бороо орохгүй. Өдөртөө дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. Шөнөдөө 8-10 хэм, өдөртөө 19-21 хэм дулаан байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлшинэ. Шөнөдөө бага зэргийн бороо орно. Өдөртөө дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. Шөнөдөө 5-7 хэм, өдөртөө 18-20 хэм дулаан байна.


2022 оны 07 дугаар сарын 10-наас 07 дугаар сарын 14-нийг
хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв

10-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын ихэнх нутаг, зүүн аймгуудын нутгийн хойд, говийн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 11-нд баруун болон зүүн аймгуудын нутгийн зарим газар, төв болон говийн аймгуудын ихэнх нутгаар, 12-нд нутгийн зарим газраар, 13-нд нутгийн хойд хэсгээр бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи ихэнх хугацаанд секундэд 6-11 метр, 11-нд зарим газраар, 12-нд нутгийн зүүн хагаст секундэд 13-15 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. Дархадын хотгор, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 1-6 хэм, өдөртөө 14-19 хэм, говийн бүс нутгийн хойд хэсгээр шөнөдөө 11-16 хэм, өдөртөө 22-27 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 16-21 хэм, өдөртөө 28-33 хэм, бусад нутгаар шөнөдөө 7-12 хэм, өдөртөө 19-24 хэм дулаан байна.

Categories
мэдээ нийгэм

Наадмаар улсын хэмжээнд мэргэжлийн хяналтын 794 байцаагч ажиллана DNN.mn

Мэргэжлийн хяналтын байгууллагаас Үндэсний их баяр наадмын үеэр хүнсний худалдаа, хоол үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгчдийн үйл ажиллагаанд улсын хэмжээнд 794 байцаагч урьдчилан сэргийлэх хяналт тавьж ажиллах юм байна. Мөн төв, орон нутгийн хяналтын газруудад хариуцлагатай жижүүрүүдийг томилж, шуурхай багууд бэлэн байдалд дуудлагаар ажиллуулах ажээ.

Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас Төв цэнгэлдэх хүрээлэн, Хүй долоо худагт худалдаа, үйлчилгээ эрхлэх зөвшөөрөл авсан аж ахуйн нэгжүүдэд сургалт зохион байгуулж, мэргэжил арга зүйн зөвлөгөө өгч, зөвлөмж тарааж байна. Мөн наадмын өдрүүдэд явуулын болон түр лабораторийг Төв цэнгэлдэх хүрээлэн, Хүй долоон худагт байршуулан худалдаанд буй хүнсний бүтээгдэхүүн, ундны усанд зарим үзүүлэлтээр шинжилгээ хийхээр бэлтгэл хангажээ.

Иргэд санал хүсэлт, гомдол, мэдээллээ Улаанбаатар хотод 7012-8012 дугаарын утсаар, орон нутагт тухайн аймгийнхаа Мэргэжлийн хяналтын газрын шуурхай утсанд холбогдож өгөх боломжтой аж.

Categories
мэдээ соёл-урлаг

Урианхай, Тува түмний соёлын өвийн өдрүүд энэ сарын 25, 26-нд болно DNN.mn

Монголын язгуурын овог, аймгуудын нэг Урианхай, Тува түмний соёлын өвийн өдрүүд энэ сарын 25, 26-нд Баян-Өлгий аймгийн Толбо сумын нутаг Толбо нуурын хөвөөнөө болно.

Уг соёлын өдрүүдийн арга хэмжээг Монгол Улсын Их хурлын гишүүн Ш.Адьшаа, УИХ-ын гишүүн Ч.Ундрам нар санаажилж, Соёлын яамны дэмжлэгтэйгээр зохион байгуулж байгаа аж.

Энэхүү өдрүүдийн хүрээнд дээрх угсаатнуудын язгуур өв соёл, зан заншил, уламжлалыг харуулсан нээлт, хаалтын концерт, 108 магтаалч, бий бийлээчид, 21 цуурчийн өвөрмөц уран бүтээлүүдийг өргөх юм. Мөн язгуур урлагийн аман билгийн тууль, ерөөл магтаал, хөгжим, шоо яриа, дуу болон эрт цагаас уламжлагдан ирсэн нэн ховордсон хуучны тоглоом наадгайн тэмцээн ч болох юм байна. Үүнээс гадна Урианхайчууд газар ус, тэнгэр шүтэх, овоо тахих, хурим найрын онцгой зан үйлтэй ард түмэн. Эдгээр уламжлалыг ч соёлын өдрүүдэд үйлдэх аж.

Түүнчлэн БНТува улс, ШУӨЗА, Өвөрмонголын соёлын өвлөн уламжлагчид, Урианхай, Тува түмнээс төрөн гарсан урлагийн алдартнууд уран бүтээлээ өргөнө. Наадмын Ерөнхий найруулагчаар ХЦДБЧ-ын Ерөнхий бүжиг дэглээч дэд хурандаа С.Алтансэлэм, Улсын драмын эрдмийн театрын жүжигчин СТА, О.Гэрэлсүх нар ажиллах талаар зохион байгуулагчдаас мэдээллээ.

Дашрамд дурьдахад Урианхай, Тувачуудыг судлаачид гарал үүслийн хувьд нэг гэж үздэг бөгөөд газарзүйн байршил, түүхэн цаг үеийн нөлөөгөөр хэлний болоод соёлын зарим шинжид тодорхой хэмжээний “ондооших үзэгдэл болсон” гэж онцолдог.
Урианхайчуудын хувьд өнөөгийн Монгол угсаатнууд дундаас хамгийн эртний нэрээрээ мөн өв соёлоо хадгалан хамгаалж яваа ард түмэн гэдгийг судлаачид бүтээлүүдээрээ илэрхийлсэн нь бий.

Тэдний түүх, үүслийн талаарх судлаачдын тэмдэглэсэн бүтээлүүд түүн дотроос Персийн түүхч РаШид Ад Дины “Судрын чуулган”-д язгуур овог буюу Нукуз /урианхайчууд/ Хиад /боржигон/-аас монгол овог, угсаатан бүрэлдэн тогтсон гэж үзснийг гадаад дотоодын эрдэмтэд хүлээн зөвшөөрч, бүтээлүүддээ ашигласан байдаг аж.

Мөн хүн төрөлхтний нэн яаралтай хамгаалах соёлын биет бус өвийн жагсаалтад орсон Хүннүгийн үед тоглож байсан модон цуур, тууль түүнчлэн хэл аялгуу, хавчаахай нум, зан үйл, ахуйн хэрэглэл, уламжлалаараа судлаачдын анхааралд хамгийн их өртдөг ард түмэн юм байна.
Та бүхэн соёлын өдрүүдтэй холбоотой дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж авахаас гадна дор харуулсан удирдамжуудаас мэдээлэл авч болох юм.


Соёлын өдрүүдийн хөтөлбөр

Урианхай, Тува түмний соёлын өдрүүд

Ерөнхий удирдамж

Урианхайн соёлын өвийн өдрүүд

Урианхай, Тува түмний соёлын өвийн өдрүүд удирдамж

Урианхай, Тува түмний соёлын өвийн өдрүүд удирдамж

Урианхай, Тува түмний соёлын өвийн өдрүүд удирдамж

Урианхай, Тува түмний соёлын өвийн өдрүүд удирдамж

Хувцас, урлал тэмцээний удирдамж

https://www.facebook.com/uriankhaituva/videos/1686512761715212/

Тууль, магтаалын удирдамж

Урианхай, Тува түмний соёлын өвийн өдрүүд удирдамж

Хөгжмийн төрлийн удирдамж

Урианхай, Тува түмний соёлын өвийн өдрүүд удирдамж

Цуур хөгжмийн удирдамж

Урианхай, Тува түмний соёлын өвийн өдрүүд удирдамж

Хөөмэйн уралдааны удирдамж

Урианхай, Тува түмний соёлын өвийн өдрүүд удирдамж

Ардын уртын дуу дуулаачдын удирдамж

Урианхай, Тува түмний соёлын өвийн өдрүүд удирдамж

Урианхай, Тува түмний соёлын өвийн өдрүүд удирдамж

Богино дуу дуулаачдын удирдамж

Урианхай, Тува түмний соёлын өвийн өдрүүд удирдамж

Бий биелгээний удирдамж

Урианхай, Тува түмний соёлын өвийн өдрүүд удирдамж

Шилдэг баг шалгаруулах

Урианхай, Тува түмний соёлын өвийн өдрүүд удирдамж

Эрдэм шинжилгээний хурлын удирдамж

Урианхай, Тува түмний соёлын өвийн өдрүүд удирдамж

Урианхай, Тува түмний соёлын өвийн өдрүүд удирдамж

Categories
мэдээ цаг-үе

“Дээлтэй монгол” наадмын хөтөлбөр DNN.mn


“Дээлтэй монгол” наадам маргааш буюу долоодугаар сарын 8-нд Сүхбаатарын талбай дээр болно. Эл наадмын хөтөлбөртэй танилцана уу.

11:40-13:30 цагт: Монгол үндэсний хувцастай иргэдийн баярын жагсаал

Нээлт

13:30-13:10 цагт: Морин хуурийн чуулга, Өнө уртын дууны чуулга

13:40-13:50 цагт: Соёлын сайд Ч.Номин, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар үг хэлнэ.

13:50-14:00 цагт: Ардын урлагийн тоглолт- Мэргэжлийн урлагийн байгууллагуудын мэндчилгээ

14:00-14:25 цагт: Үндэсний хувцасны загварын үзүүлбэр

14:25-15:15 цагт: Ардын урлагийн тоглолт- Мэргэжлийн урлагийн байгууллагуудын мэндчилгээ

Шилдгүүдийг тодруулна

15:15-15:45 цагт:

  • Шилдэг байгууллага
  • Шилдэг дүүрэг
  • Шилдэг хос
  • Шилдэг эрэгтэй
  • Шилдэг эмэгтэй

15:45-16:00 цагт: Ардын урлагийн тоглолт- Мэргэжлийн урлагийн байгууллагуудын мэндчилгээ

Шилдгүүдийг тодруулна

16:00-16:50 цагт:

  • Шилдэг хүүхэд
  • Шилдэг эрэгтэй /гадаад/
  • Шилдэг эмэгтэй /гадаад/
  • Бүжгийн аяны шилдэг оролцогч

16:50-17:10 цагт: “Тойрон бүжиг” Намнаа хамтлаг

17:15-19:50 цагт:

  • Орчин үеийн хамтлаг дуучдын тоглолт
  • Дээлтэй диско

19:50-20:00 цагт: Хаалт

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Categories
мэдээ нийгэм

ШӨХТГ-аас шатахууны жижиглэнгийн худалдаа эрхлэгчдэд шаардлага хүргүүллээ DNN.mn

Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар хэрэглэгчээс ирүүлсэн болон цахим орчинд гарсан мэдээллийн дагуу Стандарт, хэмжилзүйн газартай хамтран шатахуун түгээх газруудын АИ-92 автобензиний түгээгүүрийн хошууны шахалт (дутуу шахалт)-ын хэмжээнд хяналт шалгалт хийжээ. Шалгалтад Баянзүрх дүүргийн наймдугаар хороонд байрлах “Петровис ШТС-23”, 11 дүгээр хороонд байрлах “Тэс петролиум ШТС-91”, 12 дугаар хороонд байрлах “МТ ШТС-14”, “Жаст ойл ШТС-11”, “Шунхлай ШТС-14”, Налайх дүүргийн нэгдүгээр хороонд байрлах “МТ ШТС-152” шатахуун түгээх станцуудыг хамруулсан байна.

“Чулуун овооны Петровис ШТС-аас АИ-92 автобензин худалдан авахад хий шахсан. 45 л ордог банкинд 48 л бензин орсон” гэх иргэний гомдлын дагуу “Петровис ШТС-23”-д шалгалт хийжээ. Эталон мерникд 5 л, 10 л АИ-92 автобензин шахаж MNS 3015:2014 стандартын дагуу шалгахад зөрчилгүй тухайн хэмжээндээ зааж, лац хөндөгдөөгүй хэвийн байжээ.

Магнай трейд, Шунхлай, Петровис, Тэс петролиум компаниудын шатахуун түгээх газруудад хяналт хийж үзэхэд шатахууныг заасан хэмжээнд бүрэн шахаж байсан бөгөөд ямар нэг зөрчил дутагдал илрээгүй байна.

Зарим шатахуун түгээх газрууд гомдол маргааныг газар дээр нь шуурхай шийдвэрлэхэд хэрэглэх хэмжилтийн сав байхгүй, дотоод хяналтын баг ирэхийг хүлээж цаг алддаг ажээ. Иймд шатахуун түгээх газрууд хэмжилтийн сав тогтмол байлгах, гомдол маргааныг шуурхай шийдвэрлэх талаар дотоод хяналтын журмаа сайжруулах, дотоод хяналтыг тогмол хийж байх талаар албан шаардлага хүргүүлжээ.

Categories
мэдээ нийгэм

Өчигдөр 123 хүн эрүүлжүүлэгджээ DNN.mn

Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт 2022 оны 07 дугаар сарын 07-ны өдөр нийт 1853 дуудлага, мэдээлэл бүртгэгдсэнээс зөрчлийн шинжтэй 1496, гэмт хэргийн шинжтэй 84 дуудлага, мэдээлэл байна.

Categories
гадаад мэдээ

Японд хуучин автомашины үнэ өсчээ DNN.mn

Дэлхий нийтийг хамарч буй чипний хомсдолын улмаас автомашины үйлдвэрлэл буурч байгаа нь Японд хуучин автомашины үнэ өсөхөд нөлөөлж байна. Тодруулбал, Японд хуучин автомашины арилжааны дундаж үнэ түүхэн дээд үзүүлэлтэд хүрчээ.

Хуучин автомашины дуудлага худалдааны “USS” фирмийн мэдээлснээр, зургаадугаар сард гэрээний үнэ дунджаар нэг сая иен давж, ойролцоогоор 8000 орчим ам.долларт хүрсэн байна. Энэ нь өмнөх оны мөн үеийнхээс 25 хувиар өссөн үзүүлэлт болсон бөгөөд энэ үнийн дүн хоёрдугаар сар анх удаагаа нэг сая иений босгыг даваад байжээ.

Дэлхий даяар чип хомсдож, Шанхай хотод коронавирусний халдварын улмаас хөл хорио тогтоосон нь өнгөрсөн сард автомашин үйлдвэрлэлийн салбарт хүнд цохилт болсон байна. Тухайлбал, зарим загварын автомашины захиалгаас нийлүүлэгдэх хугацаа зургаан сараас хэтрээд байгаа бол зарим загварын захиалгыг авах боломжгүй болжээ. Энэ нь хуучин автомашины эрэлтийг нэмэгдүүлсэн байна.

Нэгэн шинжээчийн хэлснээр, шинэ автомашины нийлүүлэлт хилийн чанадад ч мөн адил хойшлох болоод байгаа бөгөөд улмаар Японоос хуучин автомашин импортлох эрэлт өндөр хэвээр байна. Мөн тэрбээр зарим хуучин автомашины чанар шинэтэйгээ ойролцоо байдгийг онцлоод, хуучин автомашины үнэ тодорхойгүй хугацаанд өндөр байна гэж урьдчилан таамаглажээ.