Categories
мэдээ нийгэм

БНХАУ-ын их, дээд сургуульд суралцагч оюутнуудын анхааралд DNN.mn

Гадаад харилцааны яамнаас Бүгд Найрамдах Хятад Ард Улсын их, дээд сургуульд суралцаж буй монгол оюутнуудын бүртгэлийг хийж буй тул оюутан Та бүхнийг доорх холбоосоор орж, бүртгэлд идэвхтэй хамрагдахыг уриалж байна.

2022 оны 7 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хийгдэх энэхүү бүртгэл нь оюутнуудын бүртгэл, мэдээллийн санг бүрдүүлэх зорилготой тул Та бүхнийг мэдээллээ бүрэн гүйцэд, үнэн зөв бөглөхийг хүсье. Тус яамнаас 2022 оны 5 дугаар сард явуулсан бүртгэлд хамрагдсан оюутнууд дахин бүртгүүлэх шаардлагагүй бөгөөд гагцхүү тухайн бүртгэлд мэдээллээ дутуу, зөрүүтэй бүртгүүлсэн бол дахин бүртгүүлнэ үү.

Жич: Бүгд Найрамдах Хятад Ард Улсын их, дээд сургуулийн суралцаж буй Та бүхэн өөрийн суралцаж буй их, дээд сургуулиас “танхимаар зайлшгүй суралцах шаардлагатай” тухай тодорхойлолтыг авч байхыг үүгээр зөвлөж байна.

https://docs.google.com/forms/d/1TNCfvVrw7fh5fDS64fGC1GF95c1eW-dW2tGlJ0Qt6ic/viewform?ts=627a5a96&fbclid=IwAR0wZnSOZ97Sqj76jk0BDoGbeuUp1GwLJbZh0S9YLDGccdveXPO7MtXXbSs&edit_requested=true

КОНСУЛЫН ГАЗАР

Categories
мэдээ нийгэм

Улсын хэмжээнд 794 байцаагч урьдчилан сэргийлэх хяналт тавьж ажиллана DNN.mn

Мэргэжлийн хяналтын байгууллагаас Үндэсний их баяр наадмын үеэр хүнсний худалдаа, хоол үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгчдийн үйл ажиллагаанд улсын хэмжээнд 794 байцаагч урьдчилан сэргийлэх хяналт тавьж ажиллана. Мөн төв, орон нутгийн хяналтын газруудад хариуцлагатай жижүүрүүдийг томилж, шуурхай багууд бэлэн байдалд дуудлагаар ажиллана.

Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас Төв цэнгэлдэх хүрээлэн, Хүй долоо худагт худалдаа, үйлчилгээ эрхлэх зөвшөөрөл авсан аж ахуйн нэгжүүдэд сургалт зохион байгуулж, мэргэжил арга зүйн зөвлөгөө өгч, зөвлөмж тарааж байна. Мөн наадмын өдрүүдэд явуулын болон түр лабораторийг Төв цэнгэлдэх хүрээлэн, Хүй долоон худагт байршуулан худалдаанд буй хүнсний бүтээгдэхүүн, ундны усанд зарим үзүүлэлтээр шинжилгээ хийхээр бэлтгэл ажлыг хангуулаад байна.

Та бүхэн зөвшөөрөлтэй байршилд, зөвшөөрөлтэй үйл ажиллагаа эрхлэж буй газраар үйлчлүүлж, өөрийн болон гэр бүлээ болзошгүй эрсдэлээс сэргийлэхийг мэргэжлийн хяналтын байгууллагаас зөвлөж байна.

Хүнсний худалдаа, хоол үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгчдэд зориулсан зөвлөмж үзэх бол ЭНД ДАРНА УУ

Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

ДЭЭЛТЭЙ МОНГОЛ: Үндэсний хувцсаар гоёсон 8000 гаруй иргэн баярын жагсаалд оролцлоо DNN.mn

НЗДТГ, Нийслэлийн Аялал жуулчлалын газар, Монголын Аялал жуулчлалын холбоо, “Монгол костюмс” ХХК хамтран зохион байгуулж буй “Дээлтэй монгол наадам” Сүхбаатарын талбайд үргэлжилж байна. Энэхүү уламжлалт наадам нь монголчуудын уламжлалт өв соёл, үндэсний хувцасны язгуур хэв шинж, үндэстэн ястны дээл хувцас, эд хэрэглэл, ардын урлагийн биет болон биет бус өвийг сурталчлах, үндэсний хувцсаараа дамжуулан үр хойчдоо түүх, соёл, уламжлалаа өвлүүлэн үлдээх, нийслэл Улаанбаатар хотыг олон улсад сурталчлах, жуулчдын хэрэгцээнд нийцсэн хотын аяллын бүтээгдэхүүн, шинэлэг үйлчилгээг бий болгох зорилготой юм.

Энэ жилийн наадамд нийслэлийн есөн дүүргийн иргэдээс гадна зургаан аймгийн төлөөлөл хүрэлцэн ирж, баярын жагсаалд оролцсон юм. Нийтдээ 8000 гаруй оролцогч үндэсний хувцсаараа гоёж жагссан юм. Наадмыг сонирхох гадаадын жуулчид цөөнгүй байлаа.

Нийслэлийн Аялал жуулчлалын газрын дарга Д.Батсүх “Энэ жилийн “Дээлтэй монгол наадам” өргөн дэлгэр, сайхан болж байна. Нийслэл, дүүрэг, хороодын иргэд өргөнөөр оролцож байна. Мөн төрийн бус байгууллагууд, аж ахуйн нэгжүүд, цэцэрлэг, сургуулиуд, Монголын хүүхдийн ордны авьяаслаг сурагчид маань үндэсний хувцсаараа гоёж, оролцлоо. Морьт харваачдын төлөөлөл, Монголын бөөгийн холбоо зэрэг маш олон төлөөлөл оролцсоноороо онцлог болж байна. “Дээлтэй монгол наадам”-д оролцогчдоос шилдгүүдийг шалгаруулна. Ингэхдээ шилдэг дүүрэг, шилдэг байгууллага, шилдэг хос, шилдэг хүүхэд, бүжгийн аяны шилдэг оролцогч, шилдэг дээл урлаач зэрэг номинациар тодруулах юм. Түүнчлэн энэ жилийн “Дээлтэй монгол наадам”-аар залуучууддаа зориулж Дээлтэй диско арга хэмжээг зохион байгуулж байгаа. 18:00-20:00 цагийн хооронд шинэ үеийн залуучуудад зориулсан дуу хөгжмийн хөтөлбөрийг оруулсан байгаа” хэмээн өгүүллээ.

16 дахь удаагаа зохион байгуулж буй “Дээлтэй монгол наадам”-д оролцогчдын сэтгэгдлийг сонслоо.

Сүхбаатар дүүргийн иргэн Э.Батбилэг, Б.Болорцэцэг:

-Бид гэр бүлээрээ анх удаа “Дээлтэй монгол наадам”-даа оролцож байгаадаа маш их баяртай байна. Монгол хувцсаараа гоёод нийслэлийнхээ төв талбайд алхана гэдэг бахархмаар сайхан байдаг юм байна. Бидний өмссөн энэ хувцас бол бид хоёрын хуримын хувцас. Дөрвөн жилийн өмнө хуримаа хийхдээ оёулсан хувцсаараа энэ жилийн наадамд оролцож байна. Сэтгэгдэл өндөр байна.

Хан-Уул дүүргийн 19 дүгээр хорооны иргэн Ц.Оюун-Эрдэнэ:

-Манай гэр бүлийнхэн “Дээлтэй монгол наадам”-д анх 2016 онд оролцож байсан. Энэ жилийн хувьд хоёр дахь удаагаа энэ наадамд гэр бүлээрээ оролцож байна. Бид 2016 онд оролцохдоо гурван хүүхэдтэй байсан. Энэ жилийн хувьд бүл нэмээд дөрвөн хүүхэдтэй болоод, энгэрээ “Алдарт эх”-ийн одонгоор чимээд ирсэндээ баяртай байна. Монгол ёс заншил, өв соёлоо дээдлээд оролцож байгаа олон хүмүүсийг харахад сайхан байна. Баярын жагсаалд оролцоод алхаж явахдаа үндэсний хувцас дээлээрээ, өв соёлоо дээдэлсэн монгол түмнээрээ бахархаж байлаа. Гэр бүл, хүүхдүүдээрээ бахархаж байлаа. Үнэхээр сайхан байна.

Сурагч Ө.Гэгээн-Анир:

-“Дээлтэй монгол наадам”-д оролцсондоо үнэхээр баяртай байна. Монгол ард түмэндээ наадмын баярын мэнд хүргэе. Сайхан наадаарай.

Дөрвөн арвайт брэндийн үүсгэн байгуулагч Д.Тулга:

– Манайх үндэсний дээл, хувцас урладаг салон байгаа. Энэ жилийн наадмаас харахад монголчууд үндэсний биет соёлоо ихэд эрхэмлэн авч үздэг болжээ. Сайхан өргөн дэлгэр наадам болж байна.

Эгч дүүс Б.Эгшиглэн, Б.Энхрийлэн:

– “Дээлтэй монгол наадам”-д анх удаа оролцож байна. Сэтгэгдэл маш сайхан байна. Бид хоёр Сүхбаатар аймгаас оролцож байгаа. Өнөөдөр олон төрлийн хувцас харахад үндэсний хувцсаараа бахархах сэтгэл төрж байна. Би ямар нэг баяр, үйл явдлаар дээлээ гаргаж өмсдөг болохоор олон дээлтэй хүн зэрэг харахад бахархам байлаа.

Дөрвөн настай бяцхан оролцогч Т.Сийлэн:

-Сая би жагсаалд алхсан. Ёстой гоё байна. Бас дээл өмсөх гоё. Сайхан наадаарай, ах эгч нар аа, бас найзууд аа.

52 дугаар сургуулийн сурагч Т.Тансагмэргэн:

-Дүүргүүдийн Скаутын холбооноос манай Хан-Уул дүүргийн холбоо энэ наадамд оролцож байна. Дээлтэй наадмыг дагалдуулаад манай холбоо бэсрэг наадам зохион байгуулж байгаа. Хүүхдүүдийг бөх барилдуулж, шагайн харваа зохион байгуулсан. Мөн шагайгаар хурдан морь уралдууллаа. Монгол ёс заншлаа хүүхдүүдэд таниулж байгаад баяртай байна. Жагсаалд анх удаагаа алхлаа. Үндэсний хувцсаа өмсөөд алхаж яваа монголчуудыг гадаадын жуулчид сонирхон баясаж байгааг харахад бахархалтай байсан хэмээн өгүүллээ.

“Дээлтэй монгол наадам” бүтэн өдрийн турш үргэлжлэх бөгөөд наадамд оролцогчдоос шилдгүүдийг тодруулна. Мөн “Дээлтэй диско” буюу орчин үеийн залуучуудын дуртай дуучид, хамтлаг, DJ нарын тоглолт болно гэж НИЙСЛЭЛИЙН СУРГАЛТ, СУДАЛГАА, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ГАЗРААС МЭДЭЭЛЛЭЭ.

Categories
гадаад мэдээ

Шинзо Абэгийн дурсгалыг хүндэтгэн Энэтхэг, Бразил улс гашуудлын өдөр зарлав DNN.mn

Японы Ерөнхий сайд агсан Шинзо Абэгийн гэгээн дурсгалыг хүндэтгэн Энэтхэгийн Ерөнхий сайд Нарендра Моди долоодугаар сарын 9-ний өдөр үндэсний гашуудал зарлажээ.

Нарендра Моди “Миний эрхэм нөхдийн нэг эмгэнэлтэйгээр хорвоог орхисонд цочирдон, гашуудаж байна. Тэр дэлхийн гайхамшигтай төрийн зүтгэлтэн, чадамгай удирдагч байсан” гээд Абэ бүх амьдралаа Япон улс болон дэлхий дахиныг илүү сайн, сайхан болгоход зориулсан гэж мэдэгджээ.

Гашуудлын өдрөөр Энэтхэгийн Парламентын ордон, “Rashtrapati Bhavan” Ерөнхийлөгчийн ордон болон Энэтхэгийн нэрийн хуудасны нэг болсон Улаан цайз дээрх төрийн далбааг бөхийлгөжээ. Бразилын улс мөн гурван өдрийн гашуудал зарлав.

Ерөнхийлөгч Жаир Болсонару Шинзо Абэ Бразилын дотнын анд, гайхалтай удирдагч байсан гэдгийг мөн онцолжээ.

Categories
мэдээ энтертаймент-ертөнц

“LIL PUMP” Монголд ирнэ DNN.mn

“Covid-19” цар тахалтай холбоотойгоор хоёр жил завсарласан байсан “Хуур” хөгжмийн наадам наймдугаар сарын 19-нд зохион байгуулагдана. Харин 16 ба түүнээс дээш насныхан оролцох боломжтой болж юм.

Хамгийн сонирхолтой нь хүн бүхний хамгийн сайн мэдэх 2017 оны хит дуу “Gucci Gang”-ийг дуулсан “LIL PUMP” тус наадамд хүрэлцэн ирэхээр болсныг “XMF” албан ёсны цахим хуудсаараа дамжуулан мэдэгдлээ.

Түүний жинхэнэ нэрийг “Gazzy Garcia” гэдэг бөгөөд 2000 онд Америкийн Нэгдсэн Улсын Миами мужид төржээ.

Categories
мэдээ нийгэм

Ерөнхийлөгчийн зарлигаар Дотоодын цэргийн штабыг “Сүхбаатарын одон”-гоор шагналаа DNN.mn

Тулгар төрийн 2230, 2231, Их Монгол Улс байгуулагдсаны 815, 816, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 110, 111, Ардын хувьсгалын 100, 101 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх зарлиг гаргаж, Дотоодын цэргийн штабыг Сүхбаатарын одонгоор шагналаа.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигийн дагуу шагнал гардуулах ёслол өнөөдөр болж, шагналыг Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Я.Содбаатар гардууллаа.

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ЗАРЛИГТ:

“Эх орныхоо тусгаар тогтнол, үндэсний аюулгүй байдлыг хангах, гэмт хэрэгтэй тэмцэх, нийтийн хэв журмыг хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах зэрэг үүргээ нэр төртэй биелүүлж, улс орны бүтээн байгуулалт, энхийг сахиулах ажиллагаанд оруулсан үнэтэй хувь нэмрийг нь үнэлж Дотоодын цэргийн штабыг Монгол Улсын Төрийн дээд шагнал “Сүхбаатарын одон”-гоор шагнасугай” гэжээ.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигийг уншиж сонордуулсны дараа Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Я.Содбаатар Сүхбаатарын одонг Дотоодын цэргийн штабын туганд зүүж өглөө.

Шагнал гардуулсныхаа дараа тэрбээр Монгол Улсын тусгаар тогтнол, аюулгүй байдал, улсын онц чухал обьектыг хамгаалах, нийгмийн хэв журмыг сахиулах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах зэргээр хуулиар хүлээсэн чиг үүргээ нэр төртэй биелүүлж байгаа дотоодын цэргийн нийт бие бүрэлдэхүүнд баяр хүргэв.

Дотоодын цэргийн штабыг Сүхбаатарын одонгоор шагнаж байгаа нь дотоодын цэргийн түүхийг бүтээлцсэн үе үеийн ахмад буурлууд, алба хаагчдын гавьяа зүтгэлийг үнэлж байгаагийн тод илэрхийлэл юм гэлээ.

Цаашид ололт, амжилтаа бататган, төрийн хуулийг чанд мөрдөж, үндэсний аюулгүй байдлыг хангах хуулиар хүлээсэн чиг үүргээ хэрэгжүүлэхийн төлөө бүхий л боломж нөөцөө дайчлан ажиллана гэдэгт итгэлтэй байгаагаа хэлэв.

Монгол Улсад дотоодын цэрэг үүсэж хөгжсөний 100 жилийн ойн баярын мэндийг хүргэж, ажлын өндөр амжилт хүслээ.

Categories
мэдээ нийгэм

Ковидын 93 тохиолдол бүртгэгдэв DNN.mn

Улсын хэмжээнд өнгөрсөн хоногт хийсэн коронавирусийг илрүүлэх PCR шинжилгээгээр 93 тохиолдол шинээр батлагджээ.

Илэрсэн тохиолдлуудын

  • 43 нь Улаанбаатар хотод,
  • 50 нь орон нутагт бүртгэгдсэн байна.

Ингэснээр нийт бүртгэгдсэн халдварын тоо 920,065 болж нэмэгдэв.

Орон нутагт илэрсэн халдварыг аймаг тус бүрээр авч үзвэл, Баян-Өлгийд нэг, Говь-Алтайд нэг, Дорноговьд 11, Орхонд хоёр, Өмнөговьд 28, Сүхбаатарт нэг, Ховдод зургаан тохиолдол бүртгэгджээ.

Мөн сүүлийн 24 цагийн хугацаанд 129 хүн эдгэрсэн бол одоогоор 776 хүн хяналтад байна.

Categories
мэдээ спорт

Улсын наадамд 110 багийн 800 гаруй харваач цэцээ сорино DNN.mn

Тулгар төрийн 2230, 2231, Их Монгол Улсын 815, 816, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 110, 111, Ардын хувьсгалын 100, 101 жилийн ой, Үндэсний их баяр наадмын шагайн харваа өнөөдөр Төв цэнгэлдэх хүрээлэнгийн Шагайн харвааны асарт уухайн түрлэгтэй эхэллээ.

Энэ жилийн улсын баяр наадмын шагайн харваанд 17 аймаг, 9 дүүрэг, Америк, Европ, Австрали тивээс 110 багийн 800 гаруй харваач оролцож байна. Тодруулбал,

Монгол Улсын Даяар дуурсагдах дархан мэргэн цолтой-2

Үлэмж дархан мэргэн цолтой-46

Дархан мэргэн цолтой-11

Гарамгай мэргэн цолтой-31

Хошой мэргэн цолтой-42

Мэргэн цолтой-90 гаруй

Аймгийн гоц мэргэн цолтой 230 гаруй, залуу харваач 300 гаруй оролцож байна.

Үндэсний их баяр наадмын шагайн харвааны хэсгийн тоглолт өнөө, маргааш үргэлжилж, хагас шигшээ тоглолт Төв цэнгэлдэх хүрээлэн дэх Шагайн харвааны асарт маргааш үргэлжилнэ.

Categories
мэдээ улс-төр

Монгол Улс, БНФУ-ын Гадаад харилцааны яам хоорондын улс төрийн зөвлөлдөх уулзалт болов DNN.mn

Монгол Улсын Гадаад харилцааны яам, Бүгд Найрамдах Франц Улсын Европ, гадаад хэргийн яам хоорондын улс төрийн 8 дугаар зөвлөлдөх уулзалт 2022 оны 7 дугаар сарын 8-ны өдөр Улаанбаатар хотноо болов.

Уулзалтыг монголын талаас Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн дарга Н.Анхбаяр, францын талаас Европ, гадаад хэргийн яамны Ази, далайн орнуудын газрын Ерөнхий захирал Б.Лартолари нар тэргүүлэв.

Уулзалтаар Монгол, Францын харилцаа, хамтын ажиллагааны өнөөгийн байдал, хэтийн төлөвийн талаар зөвлөлдөж, хамтран хэрэгжүүлж буй төсөл хөтөлбөрийн явц болон бүс нутаг, олон улсын харилцааны өргөн асуудлаар санал солилцов.

Тухайлбал, өндөр дээш түвшний айлчлал хэрэгжүүлэхийг эрмэлзэж байгаагаа талууд нотолж, харилцааны түвшинг ахиулах, худалдаа, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэхийн зэрэгцээ соёл, боловсрол, хүрээлэн буй орчин, хөдөө аж ахуй, эрчим хүч, уул уурхай зэрэг тогтвортой хөгжлийн зорилтуудаа хангах чиглэлд хоёр талын харилцааг өргөжүүлэх алхамуудыг хэлэлцэв.

Гадаад хэргийн яамд хоорондын улс төрийн зөвлөлдөх уулзалт хоёр талын харилцааг бэхжүүлэхэд чухал үүрэгтэй механизм бөгөөд уулзалтаар хэлэлцэж, тохиролцсон олон чухал асуудлыг үр дүнтэй, эрчимтэй хэрэгжүүлэхээ талууд илэрхийллээ.

Categories
мэдээ нийгэм

Баяр наадмын өдрүүдэд банкнуудын ажиллах цагийн хуваарь DNN.mn

Тулгар төрийн 2230, 2231, Их Монгол Улс байгуулагдсаны 815, 816, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 110, 111, Ардын хувьсгалын 100, 101 жилийн ой, Үндэсний их баяр наадмын өдрүүдэд арилжааны банкнуудын ажиллах цагийн хуваарийг хүргэж байна.

-Хаан банк-

Долдугаар сарын 11-15-ны өдрийг дуустал Хаан банкны бүх салбар нэгж ажиллахгүй. Харин иргэд тус банкны үйлчилгээг цахим сувгууд, АТМ, киоск машинаас авах боломжтой.

-Хас банк-

Наадмын амралт буюу долдугаар сарын 11-15-ны өдрүүдэд Хасбанкны бүх салбар, тооцооны төв амарна. Долдугаар сарын 18-наас бүх салбар хэвийн цагийн хуваариар ажиллаж эхэлнэ.

-Голомт банк-

Долдугаар сарын 11-15-нд Хан-Уул И Март салбар 09:00-21:00 цаг хүртэл ажиллана. Харин долдугаар сарын 14-15-ны өдрүүдэд Шинэ Нисэх салбар 09:00-17:00 цаг хүртэл ажиллах юм. Ингэхдээ долдугаар сарын 18-наас эхлэн хэвийн ажиллаж эхэлнэ.

-Төрийн банк-

Үндэсний их баяр наадмын өдрүүдэд дараах салбар нэгжүүд 11:00-16:00 цагийн хооронд ажиллана.

  • Долдугаар сарын 11-нд “Цэнгэлдэх” тооцооны төв
  • Долдугаар сарын 12-нд “120 мянгат” , “Өргөө” тооцооны төв
  • Долдугаар сарын 13-нд “Таван шар” , “Чингэлтэй” тооцооны төв
  • Долдугаар сарын 14-нд “Өнөр” , “13-р хороолол” тооцооны төв
  • Долдугаар сарын 15-нд “Чулуун овоо”, “Баянгол” тооцооны төв
  • Бусад нэгжүүд амарна

-Ариг банк-

Ариг банкны “Дархан олон улс тооцооны касс”, “Дархан зах” тооцооны төвүүд долоодугаар сарын 09-нд 09:00-17:00 цагийн хооронд ажиллана. Бусад салбар нэгжүүд амрах ба долоодугаар сарын 18-наас хэвийн цагийн хуваариар ажиллана.

-Капитрон банк-

Долдугаар сарын 12-14-ний өдрүүдэд 09:00-17:00 цагийн хооронд Их тойруу салбарын “Улаанбаатар буян” ХХК дахь салбар тооцооны төв ажиллана. Харин бусад салбар нэгжүүд долоодугаар сарын 15-ныг дуустал амарна. Долоодугаар сарын 18 буюу Даваа гарагаас хэвийн ажиллаж эхэлнэ.

-Богд банк-

Долдугаар сарын 11-17-ны өдрийг дуустал бүх салбар амрах бөгөөд долоодугаар сарын 18-наас ердийн цагийн хуваариар ажиллана. Харин Хархорин салбар нь долоодугаар сарын 19-ны өдрөөс эхэлж ажиллах юм.

-Худалдаа хөгжлийн банк-

May be an image of text