Categories
гадаад мэдээ

Их Британид насанд хүрэгчдэд зориулсан сайтууд хэрэглэгчийн насыг заавал баталгаажуулдаг болно

Хүүхдүүд хориотой сайтыг хэрэглэж байгаа, эсэхийг хянах хуулийг Их Британид батлах гэж байна. Хуульд зааснаар насанд хүрэгчдэд зориулсан контент хүргэдэг сайтууд хэрэглэгчдийнхээ насыг 18-аас дээш гэдгийг хуулийн дагуу баталгаажуулах үүрэг хүлээнэ. Ингэхдээ тухайн хэрэглэгчийн картын мэдээллийг ашиглах юм байна.

Цахим аюулгүй байдлын хуулийг хүүхдүүдийг хамгаалах зорилгоор боловсруулжээ. Хэрэв хууль зөрчвөл тухайн сайтуудад мөнгөн торгууль ногдуулж, хандалтыг хязгаарлана. Хуулийн төслийг их Британийн парламент ирэх сард хэлэлцэх юм.

Тус улсад хүүхдүүд хориотой цахим хуудсанд нэвтрэхэд амархан байдаг, 11-13 насны хүүхдүүдийн тал нь садар самуун бичлэг үзсэн гэх судалгааны дүгнэлт гарсан тул хуулийн төслийг боловсруулжээ. Тус улсын Дижитал эдийн засгийн сайд Крис Филп “Энэ хуулийг баталснаар хүүхдэд сөрөг нөлөө үзүүлэх контентууд хүлээж авахгүй гэдэгт ээж аавууд итгэлтэй байж болно” гэжээ.

Энэ хуулийн төсөлтэй холбогдуулан хэрэглэгчдийн мэдээллийг сайтууд хакеруудаас хамгаалж чадах эсэх, тэд шаардлагагүй мэдээллийг ч хэрэглэгчээс нэхэх үү гэх мэт маргаан өрнөж байна. Зарим оронд цахимаар бооцоотой, мөрийтэй тоглоом тоглоход хэрэглэгч насаа заавал баталгаажуулдаг зохицуулалт хэдийнэ нэвтэрчээ.

Categories
мэдээ нийгэм

Чингис хаан музейн мэргэжилтнүүд Олон улсын музейн зөвлөлд нэгджээ

International Council of Museums (ICOM) буюу Олон улсын музейн зөвлөл нь ЮНЕСКО-гийн Эдийн засаг нийгмийн зөвлөлийн дэргэдэх А зэрэглэлийн статустай, дэлхийн байгаль, соёлын биет болоод биет бус өв санг хадгалах, хамгаалах, хөгжүүлэх үйл ажиллагаа эрхэлдэг, Францын нийслэл Парис хотноо төвтэй байгууллага юм. Тэгвэл Чингис хаан музейн мэргэжилтнүүд сарын 10-нд ОУМЗ-ийн гишүүнээр элсэж, үнэмлэхээ гардан авсан байна. ЮНЕСКО-гийн музейн хөтөлбөрийг хэрэгжүүлэгч ОУМЗ нь 1946 онд байгуулагдсан бөгөөд 2021 оны байдлаар 142 орны 49000 музейн мэргэжилтэнг эгнээндээ нэгтгээд байгаа аж. Дэлхийн олон улс оронд 32 салбар хороотой, ОУМЗ-ийн Монгол дахь үндэсний хорооны тэргүүнээр доктор, дэд профессор Д.Бумаа ажилладаг. 2021 онд 33 гишүүнтэй байсан Монгол дахь үндэсний хороо нийт 77 гишүүнтэй болж хүрээгээ тэлжээ.

Categories
мэдээ спорт

ОУОХ-ны гишүүн Б.Баттүшиг Томас Бахтай уулзлаа

МҮОХ-ны тэргүүн дэд ерөнхийлөгч, ОУОХ-ны гишүүн Б.Баттүшиг ОУОХ-ны ерөнхийлөгч Томас Бахтай уулзлаа.

Уулзалтын үеэр Б.Баттүшиг “Бээжин-2022” өвлийн олимпын наадам өндөр түвшинд зохион байгуулагдаж байгааг онцлон талархал илэрхийлэв.

Мөн энэ удаагийн олимпод Монгол Улс гүйлтийн цанын төрлөөр хоёр тамирчинтай оролцож байгааг дурдан цаашид Монгол Улсад өвлийн спортын төрлүүдийг онцгой анхааран хөгжүүлэх, өвлийн спортын төрлүүдийг нэмэхэд шаардлагатай ажлуудын төлөвлөгөөг танилцуулж, санал солилцлоо.

Categories
мэдээ нийгэм

БШУЯ: Ковидын үеийн сургалтын хоцрогдлыг нэн түрүүнд арилгана

Монгол улсад мэргэжлийн боловсролын байгууллагын суурь 1920-1930 оны хооронд тавигдсан гэж үздэг. Өнөөдөр 75 сургалтын байгууллагад 4060 багш ажилтан ажиллаж, 40165 хүн суралцаж байна. Тэдний хамгийн олон нь буюу 31 хувь нь аж үйлдвэрийн чиглэлээр суралцдаг.

Хөдөлмөр нийгмийн хамгааллын яамны харьяалалд багтаж байсан мэргэжлийн боловсрол энэ оноос Боловсрол, шинжлэх ухааны яамны эрхлэх асуудалд хамаарах болсонтой холбогдуулан удирдах ажилтнуудын зөвлөгөөний зохион байгууллаа. Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан мэргэжлийн боловсрол цаашид хэрхэн хөгжих талаар төлөвлөлтийг танилцуулж, уулзалтад оролцогчдын саналыг сонссон.

Илтгэлд тусгаснаар:

– Яамдын нэгдмэл бодлого, хувийн хэвшлийн оролцоо, дэмжлэгийг авч, үндэсний зөвлөлийг бэхжүүлэн, ажлын албатай болгоно,

– Мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагуудын удирдлагын томилгоог улс төрөөс ангид байлгаж, тогтвортой байдлыг хангана,

– Мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагын хөгжлийн загвар, ангилалт, тодорхойлолтыг шинэчилж, МСҮТ хэв шинжийг орчин үетэй нийцүүлэн хөгжүүлнэ. \Бүх нийтийн боловсрол 12 жил\,

– Мэргэжлийн боловсролын 2.5 жилийн хөтөлбөрийг 3 жилийн хөтөлбөрт шилжүүлнэ,

– Ахлах сургууль, мэргэжлийн боловсрол, сургалт, дээд боловсролын байгууллагууд хоорондын кредит хөрвөх боломжийг олгоно,

– Гүйцэтгэл, үр дүнд суурилсан санхүүжилтийг нэвтрүүлж, мэргэжлийн өөрийн өртөгт суурилсан санхүүжилтийн үйл ажиллагаагтай болгоно,

– Сургуулиудын удирдлагад менежментийн зарим эрх чөлөөг олгож, сургалтын уян хатан, олон хувилбарт хэлбэрийг дэмжинэ,

– Багшийн ажил мэргэжлийн тодорхойлолтыг баталж, багш бэлтгэх сургалт, давтан сургалт, мэргэшүүлэх тогтолцоог бий болгоно. Үүнд ажил олгогчдын оролцоонд тулгуурлана,

– Мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагыг бүсчлэх, төрөлжүүлэх, гадаад хөтөлбөрийг нутагшуулах, 1+1, 3+2 хөтөлбөр хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлнэ,

– Өмчийн олон хэлбэрийн сургалтыг дэмжиж, дотоод гадаадын том ААН-ийн дэмжлэгийг авахад анхаарна,

– Сургуулиудын бие даасан байдал, санхүүгийн эрх чөлөөг нэмэгдүүлэн, сургалтын орчин, багшийн хөгжил, нийгмийн асуудалд оруулах хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлнэ,

– Цахим боловсрол, энтрепренершип боловсрол, Green TVET…,

– Ковидын үеийн сургалтын хоцрогдлыг нэн түрүүнд арилгана,

Зөвлөлдөх уулзалтын үеэр БШУЯ-ны Боловсролын нэгдсэн бодлого, төлөвлөлтийн газрын дарга П.Оюунаа “Техникийн болон мэргэжлийн боловсрол, сургалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын үзэл баримтлалын төсөл”-ийг мөн танилцуулсан гэж Боловсрол, шинжлэх ухааны яамнаас мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Яармаг-Сонгины орчмоор шөнөдөө 33-35 хэм хүйтэн байна

Өнөө маргаашдаа ихэнх нутгаар салхитай, хүйтэн байна.

2022 оны 02 сарын 13-ны 20 цагаас 02 сарын 14-ний 20 цаг хүртэл: Хур тунадас: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Говийн бүс нутгийн баруун өмнөд хэсэг, Хэнтийн уулархаг нутгаар цас орж, явган шуурга шуурна. Бусад нутгаар цас орохгүй.

Салхи: Ихэнх нутгаар баруун хойноос секундэд 5-10 метр, Алтайн салбар уулс болон говь, талын нутгаар секундед 12-14 метр хүрч ширүүснэ.

Агаарын температур: Шөнөдөө Увс нуур болон Дархадын хотгор, Завхан, Идэр, Тэс голын хөндийгөөр 40-45 хэм, Их нууруудын хотгор болон Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Байдраг, Эг, Үүр, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр 31-36 хэм, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр 17-22 хэм, говийн бүс нутгийн зүүн хэсгээр 22-27 хэм, бусад нутгаар 25-30 хэм, өдөртөө Увс нуур болон Дархадын хотгор, Завхан, Идэр, Тэс голын хөндийгөөр 28-33 хэм, Их нууруудын хотгор болон Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчмоор 21-26 хэм, Алтай, Хэнтийн уулархаг нутаг, Эг, Үүр, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндий болон Дорнод-Дарьгангын тал нутгаар 15-20 хэм, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр 4-9 хэм, бусад нутгаар 11-16 хэм хүйтэн байна.


УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Шөнөдөө цас орохгүй. Өдөртөө цас хялмаална. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор 33-35 хэм, бусад хэсгээр 25-27 хэм, өдөртөө 14-16 хэм хүйтэн байна.

БАГАНУУР ОРЧМООР: Үүлшинэ. Шөнөдөө цас орохгүй. Өдөртөө ялимгүй цас орно. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө 31-33 хэм, өдөртөө 16-18 хэм хүйтэн байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө 33-35 хэм, өдөртөө 16-18 хэм хүйтэн байна.


2022 оны 02 дугаар сарын 15-наас 02 дугаар сарын 19-нийг
хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв

15-нд баруун аймгуудын нутгийн баруун хэсэг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 16-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 17-нд нутгийн хойд хэсгээр, 18-нд зарим газраар цас орж, явган шуурга шуурна. Салхи 15-нд нутгийн зарим газраар, 16-нд Алтайн салар уулс болон говь, тал, хээрийн нутгаар, 17, 18-нд говь, талын нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. 16-наас ихэнх нутгаар хүйтний эрч бага зэрэг суларч Увс нуур болон Дархадын хотгор, Завхан, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 38-43 хэм, өдөртөө 25-30 хэм, Их нууруудын хотгор, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Эг, Үүр, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 28-33 хэм, өдөртөө 14-19 хэм, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр шөнөдөө 13-18 хэм, өдөртөө 1-6 хэм, бусад нутгаар шөнөдөө 20-25 хэм, өдөртөө 9-14 хэм хүйтэн байна.

Categories
мэдээ спорт

Футзалын аварга шалгаруулах тэмцээн болно

Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор зохион байгуулагдах МХБХ-ны 21 аймгийн Футзалын аварга шалгаруулах тэмцээн цар тахлын улмаас хоёр жилийн дараа эргэн ирэхээр болжээ.

Тэмцээн энэ сарын 27-ноос ирэх гуравдугаар сарын 6-ны хооронд Баянхонгор аймгийн Эрдэнэмандал цогцолбор сургуулийн зааланд явагдах аж.

Энэхүү тэмцээн 2017 оноос хойш зохион байгуулагдахад “Дархан-Уул” аймгийн шигшээ баг гурван жил дараалан түрүүлсэн билээ.

Categories
мэдээ нийгэм

Цэцэрлэг, ЕБС-ийн танхимын хичээл маргааш эхэлнэ

Бүх шатны боловсролын байгууллагын хичээл маргааш буюу хоёрдугаар сарын 14-нөөс 100 хувь танхимаар явагдана.

Засгийн газраас Омикрон хувилбарын тархалт дотоодод их байгаатай холбогдуулан сургууль цэцэрлэгийн танхимын сургалтыг хоёрдугаар сарын 14-нөөс 5/9 зарчмаар хичээллүүлж, хоёрдугаар сарын 28-наас 100 хувь танхимаар явуулах шийдвэрийг гаргаж байсан. Тэгвэл халдварын тархалт буурч, дархлаажуулалтын хамрагдалт өндөр байгаа учраас энэхүү шийдвэрийг цуцалж буйгаа өнгөрөгч долоо хоногт мэдэгдсэн. Ингэснээр маргаашнаас бүх шатны боловсролын байгууллага танхимаар хичээллэнэ.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

1000 хүнд тамхинаас гарах эмчилгээг үнэ төлбөргүй хийнэ

АНУ-ын Лома линдагийн их сургууль, АШУҮИС, НЭМГ эндийн газар хамтран тамхинаас гаргах эмчилгээний төсөл хэрэгжүүлэх гэж байна. Энэхүү төсөл нь Улаанбаатар хотын төвийн зургаан дүүргийн эрүүл мэндийн төвийн Сэтгэц наркологийн кабинет, АШУҮИС-ийн НЭМС-ийн нийгэм, зан үйл эрүүл мэндийн төвийг түшиглэн хэрэгжих бөгөөд нийт 1000 хүнийг тамхинаас гаргах эмчилгээнд үнэ төлбөргүй хамруулах юм.

Тамхинаас гаргах эмчилгээнд оролцсоноор нарийн мэргэжлийн эмчийн үзлэгт хамрагдаж, ЭМНА-ны мэргэжлийн зөвлөгөөг авч, 25-28 хоногийн курс эмчилгээнд үнэ төлбөргүй хамрагдана.

Тамхинаас гаргах эмчилгээнд оролцохыг хүсвэл харьяа дүүргийн эрүүл мэндийн төвийн сэтгэц, наркологийн кабинетад хандах эсвэл доорх утсаар дэлгэрэнгүй мэдээлэл авах боломжтой. Дашрамд дурдахад, Монгол Улсын насанд хүрсэн нийт иргэдийн 24.2, эрэгтэйчүүдийн 49.1, эмэгтэйчүүдийн 5.3 хувь, 13-15 насны хүүхдийн 14.3 хувь нь тамхи татдаг гэсэн судалгаа гарчээ.

Мөн Монгол Улсад 2017-2019 оны хооронд импортоор оруулж ирсэн электрон тамхины хэмжээ 68 дахин өсчээ. Тиймээс салбарын яамнаас ирэх зургадугаар сард багтаан Тамхины хяналтын тухай хуульд, нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулж, Засгийн газарт өргөн барихаар болсныг мэдэгдсэн юм.

Төсөлд хамрагдахыг хүсвэл доорх дугаарууд руу холбогдоно уу.

  • Баянзүрх дүүрэг – 99983860, 85114129
  • Баянгол дүүрэг- 95955643, 96265556
  • Чингэлтэй дүүрэг – 88390004, 94341413
  • Хан-Уул дүүрэг – 99751018, 88435868
  • Сонгинохайрхан дүүрэг – 88800639, 88983568
  • Сүхбаатар дүүрэг – 98119037, 99608414
Categories
гадаад мэдээ

БНХАУ ковидын эсрэг үйлчилгээтэй “Paxlovid” эмийг эмчилгээнд хэрэглэхээр болжээ

БНХАУ-ын Засгийн газар “Paxlovid” эмийг “Ковид-19” өвчний эсрэг эмчилгээнд хэрэглэх зөвшөөрлийг иргэддээ өглөө. Энэ нь тус улсад албан ёсоор зөвшөөрөгдсөн “Ковид-19” өвчний анхны эм болж байна. Эмийг АНУ-ын Pfizer компани бүтээсэн бөгөөд өнөөдрийн байдлаар 100 гаруй улсад ханган нийлүүлэх талаар яриа, хэлэлцээр хийж байгаа аж.

Энэхүү үйл явдалд Pfizer компанийн төлөөлөгч мэдэгдэл хийсэн байна. Тэрээр “Дэлхийн даяар цар тахлын эсрэг эрчимтэй тэмцэж байна. БНХАУ-ын тал “Paxlovid” эмийг хүлээн зөвшөөрсөн нь ард иргэдийнхээ эрүүл мэндийг бодсон сайн шийдвэр юм” гэжээ. Гэвч БНХАУ-ын тал тус эмийг худалдаж авах болсон эсэх талаар мэдээлэл өгөөгүй юм.

БНХАУ-д Ковид19 халдварын тохиолдол өдөрт 250 бүртгэгдэж байна. Энэ нь хорио цээрийн хатуу бодлоготой холбоотой гэж хөндлөнгийн шинжээчид үзэж байгаа аж.

Categories
мэдээ нийгэм

Дархлаажуулалтын цэг дүүрэг тус бүрээр

Өнөөдөр /2022.02.13/ Улаанбаатар хотод суурин 110 цэгт 110 багийн 495 эмч, ажилтан ажиллана. Та өөрт ойр вакцины аль ч цэгт очиж дархлаажуулалтад хамрагдах боломжтой. Дархлаажуулалтын цэгүүд 10:00-18:00 цаг хүртэл ажиллана.

Дархлаажуулалтын цэгийг дүүрэг тус бүрээр танилцуулж байна.