Categories
мэдээ нийгэм

ЭЕШ-ын цахим бүртгэл эхэллээ

Мэдээ.МН

Боловсролын үнэлгээний төвөөс ЭЕШ-ын бүртгэл, зохион байгуулалтын талаар мэдээлж байна.

Боловсролын үнэлгээний төвийн захирал Л.Ганбат:

Энэ жилийн ЭЕШ-ын онцлог №1: Хоёр удаа авна
ЭЕШ-ын эхний шалгалтыг 2022 оны 6-р сард авна. Урьдчилсан төлөвлөгөөгөөр ЕБС-ын зуны амралт зургаадугаар сарын 19-нд эхлэх ба 20-30-ны хооронд тодорхой дөрвөн өдрийг сонгож шалгалтыг зохион байгуулахаар төлөвлөж байна. Мөн хагас жилд буюу 12-р сарын шалгалтад дүн оноогоо ахиулахыг хүссэн, өмнөх ЭЕШ-д орж чадаагүй бол нэмэлт шалгалтдаа орох боломжтой.

Онцлог №2: Батламж хуудсаа хэзээ ч хэвлэж авч болно
Энэ жилийн нэг онцлог нь батламж хуудас, дүн оноог хэвлэж өгдөг байсан бол түүнийг хаяж гээгдүүлэх гэх мэт сөрөг талтай байгаа учраас шалгуулагч хүссэн үедээ хэвлэж авдаг байх системийг нэвтрүүлжээ.

Онцлог №3: ЭЕШ-ын дүнг олон улсын дүнтэй дүйцүүлнэ
ЭЕШ-ын дүн оноог Олон улсын дүн оноотой дүйцүүлэх журам гарсан ба үүнтэй холбогдуулан МУ-д суралцаж байгаа олон улсын сургуулийн сурагчид болон гадаадад сурч байгаа журамд заагдсан хичээлүүдээр шалгалт өгсөн сурагч нь ЭЕШ өгөхгүйгээр, тухайн улсынхаа дүн оноог дүйцүүлэн Монгол Улсын их дууд сургуулиудад элсэх боломжтой болж байгаа юм.

Монгол улсын хэмжээнд их, дээд сургуульд элсэгчдийн сурах ерөнхий чадвар, мэдлэгийн түвшинг тогтоох зорилготой “Элсэлтийн ерөнхий шалгалт”-ын 2022 оны онлайн бүртгэл өнөөдөр эхэлж байна. 2022 онд Монгол улсын хэмжээнд нийт 33 мянга гаруй суралцагч ерөнхий боловсролын 12 дугаар ангийг төгсөж байна.

Элсэлтийн ерөнхий шалгалтыг хоёр удаа зохион байгуулна

– 2022 онд элсэлтийн ерөнхий шалгалт болон Монгол хэл бичгийн шалгалтыг хоёр удаа зохион байгуулна.
– Олон улсын шалгалтын үнэлгээг Монгол Улсын Элсэлтийн ерөнхий шалгалтын үнэлгээтэй дүйцүүлэн тооцох боломжтой боллоо.
– Шалгуулагчид батламж хуудсаа www.eec.mn цахим хуудас болон e-mongolia апплекейшнээс хэвлэн авна.
– 12 дугаар ангийн шалгуулагчдад онлайн сэтгэл зүйн зөвлөгөө өгч ажиллана
– Шалгуулагчид “EEC” апплекейшнийг ашиглан өөрийн хувийн мэдээлэл болон ЭЕШ-тай холбоотой мэдээллийг нэг дороос, түргэн шуурхай авах боломжтой боллоо.
– Ажил мэргэжлийн чиг баримжаа олгох, зөвлөгөө өгөх myfuture.mn цахим хуудсыг ашиглалтад орууллаа.

Элсэлтийн ерөнхий шалгалтын бүртгэл

– Элсэлтийн ерөнхий шалгалтын бүртгэл www.eec.mn цахим хуудсаар орон даяар, Улаанбаатар хотын цагаар 2022 оны 02-р сарын 14-ний өглөө 09:00 цагт эхэлж, 2022 оны 04-р сарын 25-ны өдрийн 18:00 цагт дуусна. Бүртгэлийн хугацаа, цагийг сунгахгүй ба нэмэлт бүртгэл хийхгүй.
– Элсэлтийн ерөнхий шалгалтад бүртгүүлэхдээ шалгуулагч зөвхөн өөрийн и-мэйл хаягийг ашиглана.
– Элсэлтийн ерөнхий шалгалтад монгол хэл, англи хэл, орос хэл, математик, физик, хими, биологи, газар зүй, монгол улсын түүх, нийгмийн тухай мэдлэг хичээлүүдээс хоёроос багагүйг сонгож бүртгүүлнэ.
– Элсэлтийн ерөнхий шалгалтын нэг хичээлийн төлбөр 5800 төгрөг байна
– Элсэлтийн ерөнхий шалгалтын бүртгэлийн хугацаанд шалгалт өгөх хичээлээ сонгож төлбөрөө төлсөн байна. Төлбөр төлөгдөөгүй тохиолдолд бүртгэл баталгаажихгүй.
– Хөгжлийн бэрхшээлтэй болон тусгай сургуулийн суралцагчид Элсэлтийн ерөнхий шалгалтад бүртгүүлсэн бол холбогдох бичиг баримт /өргөдөл, хүсэлт, эмчийн магадлагаа, тодорхойлолт, сургуулийн албан бичиг/-ыг бүртгэлийн хугацаанд БҮТ-д ирүүлнэ.
– Элсэлтийн ерөнхий шалгалтын бүртгэлтэй холбоотой мэдээлэл, жишиг даалгавар, теле хичээлийг БҮТ-ийн цахим зөвлөх help.eec.mn хуудаснаас авах боломжтой.

Монгол хэл бичгийн шалгалт

– Их, дээд сургуульд элсэн суралцахаар ЭЕШ-д бүртгүүлсэн шалгуулагч нь МУ-ын ЗГ-ын 37-р тогтоолын дагуу эх хэлний боловсролын чанар, хэрэглээ, иргэдийн харилцааны соёл, эх хэлний дархлааны түвшинг сайжруулах зорилготой “Монгол хэл бичгийн шалгалт”-д заавал хамрагдсан байна.

– Монгол хэл бичгийн шалгалтын бүртгэл Улаанбаатар хотын цагаар 2022 оны 02-р сарын 14-ний өглөө 09:00 цагт эхэлж, 2022 оны 03-р сарын 14-ний өдрийн 18:00 цагт дуусна. Энэ оны төгсөгч /2022 онд ерөнхий боловсролын сургууль төгсөх шалгуулагч/-д автоматаар бүртгэгдэнэ. Харин өмнөх оны төгсөгч /2022 оноос өмнө ерөнхий боловсролын сургууль төгссөн/-д ЭЕШ-д бүртгүүлэхдээ Монгол хэл бичгийн шалгалтыг сонгож бүртгүүлнэ. Монгол хэл бичгийн шалгалт нь үнэ төлбөргүй байна

– Монгол хэл бичгийн шалгалтын товыг БШУЯ-тай зөвшилцсөний үндсэн дээр зарлана.

– Монгол хэл бичгийн шалгалтыг жилд 2 удаа зохион байгуулах бөгөөд эхний шалгалтад хүндэтгэн үзэх шалтгаанаар хамрагдаж чадаагүй болон босго онооны болзол хангаж чадаагүй шалгуулагчид дахин шалгалтад орно.

– Элсэлтийн ерөнхий шалгалт болон монгол хэл бичгийн шалгалттай холбоотой нэмэлт мэдээллийг БҮТ-ийн фэйсбүүк хуудас, чатбот үйлчилгээ болон 75779498, 70119498 лавлах утаснаас авах боломжтой.

Categories
мэдээ нийгэм

Өнөөдрөөс халамжийн мөнгөний олголт эхэлнэ

Maamuu · Хүүхдэд мөнгөний талаар сургахдаа анхаарах зүйлс

Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газраас 2022 оны хоёрдугаар сард тэтгэвэр, тэтгэмж олгох хуваарийг гаргасан байна. Тухайлбал, энэ сард тэтгэвэр, тэтгэмжийг 14-нээс эхэлж олгох нь. Харин хүүхдийн 100,000 төгрөг болон эх, эцэг, олон хүүхэдтэй өрх толгойлсон эх, эцэгт олгох тэтгэмжийг хоёрдугаар сарын 17-ноос олгох хуваарьтай байна. Хүүхдийн мөнгийг бэлнээр авах хүсэлтийг EHalamj, Ebarimt системээр дамжуулан бүх сараар нь гаргах боломжтой юм.

  • Нийгмийн халамжийн тэтгэврийг 2022.02.15, 2022.02.14
  • Онцгой тохиолдлын мөнгөн тэтгэмж 2022.02.15
  • Насны хишиг 2022.02.15, 2022.02.24
  • Хүүхдийн мөнгөн хуримтлал 2022.02.17
  • Эхийн алдар одонгийн мөнгөн тусламж 2022.02.15, 2022.02.24

Дэлгэрэнгүйг доорх зургаас харна уу.

Arslan.mn

Цахим системд нэвтрээд буй тэтгэмжийн төрлүүд:

  • Насны хишиг
  • Жирэмсэн эхийн тэтгэмж
  • 0-3 хүртэлх насны хүүхэд асарсны тэтгэмж
  • Ихэр хүүхдийн тэтгэмж зэрэг байгаа бөгөөд салбарын мэргэжилтэн цаашид бага багаар цахим шилжилт хийнэ. Ингэснээр иргэд заавал хороо, дүүрэг дээр очихгүйгээр бүртгүүлэн, хүссэн дансандаа төрийн халамжийн мөнгө, тэтгэмжээ авах боломжтой аж.
Categories
мэдээ нийгэм

Үзэг, дэвтрийн хавтас тасарч, бэлтгэлийн хувцас эрэлттэй байна

GOLDEN PEN & УБ ПРИНТ

Маргааш буюу хоёрдугаар сарын 14-нөөс бүх шатны боловсролын байгууллага танхимын хэлбэрээр хичээллэж эхэлнэ. Үүнтэй холбогдуулж, зах, бөөний худалдааны төвүүдэд хүүхдүүдийнхээ хичээлийн хэрэгслийг базаах эцэг, эхчүүдийн дугаарлалт ихэсчээ.

Мөн БНХАУ-ын хил дээрх ачаа бараа татан авалтын үйл явц хэвийн бус үргэлжилж буй тул зарим төрлийн хичээлийн хэрэгсэл лангуун дээр тасарсан байна. Тодруулбал, Zero, Pilot брэндийн үзэг болон дэвтрийн гялгар хавтас тасарсан талаар эцэг эхчүүд, худалдагчид мэдээлж байна.

“Оргил” худалдааны төвийн худалдагчдын хувьд “Яг есдүгээр сарын 1 шиг ачаалалтай байна. Зарим нэр төрлийн бараа дууссан, тасарсан. Өнгийн харандаа болон цавуу ихээр худалдан авч байна” гэлээ. Өнөөдөр барааны дэлгүүр, үсний салонууд хичээлийн бэлтгэл базаах аав, ээжүүдийн хөлд дарагдаж байна. Бэлэн хувцасны дэлгүүрүүдэд сурагчдын биеийн тамирын хослол, шорт эрэлт хэрэгцээ ихтэй байна. Дүрэмт хувцасны цамц, бэлтгэлийн хувцас нь өмсөөгүй байхад нь багадчихлаа, дахин авахаас гэсэн аав, ээжүүд цөөнгүй байна.

Categories
мэдээ нийгэм

Нийслэлийн хэмжээнд зарлагдсан 303 ажлын байр

MNBC - Mongolian Digital Broadcasting

2022 оны хоёрдугаар сарын 11-ний байдлаар нийслэл болон дүүргүүдийн хэмжээнд 82 ажил олгогч 303 байнгын ажлын байр зарласан байна.

Түүнчлэн нийслэлийн Хөдөлмөр Эрхлэлтийн газрын https://ubbirj.ub.gov.mn “Ажлын зар” хэсгээс өдөр бүр зарлагдсан байнгын болон түр ажлын байрны мэдээлэл авах боломжтой.

Нээлттэй зарлагдсан ажлын байруудын жагсаалт

Categories
мэдээ нийгэм

Ангид коронавирусийн халдвартай хүүхэд батлагдвал тухайн анги цахимаар хичээллэнэ

Н.ЭНХБАЯР: ХИЧЭЭЛ, СУРГУУЛЬ 12-Р САР ХҮРТЭЛ ОРОХГҮЙ БАЙХ МАГАДЛАЛТАЙ –  1000Мэдээ.Com

Өнөөдрөөс эхлэн бүх ЕБС-ийн хичээлийг танхимаар эхлүүлнэ.

Сурагчдын арван хоёрдугаар сарын 18-наас эхэлсэн улирлын амралт дуусаж, хичээлдээ орлоо. Манай улсад тархсан омикрон хувилбарын улмаас сурагчдын амралтыг хойшлуулсан юм.

Танхимаар хичээллэх үед ангид коронавирусийн халдвартай хүүхэд батлагдвал тухайн ангийн хичээлийг цахимд шилжүүлнэ. Гурав хоног танхимаар хичээллүүлэхгүй гэж УОК-ын дэргэдэх эрдэмтдийн зөвлөл зөвлөжээ.

Мөн цэцэрлэгийн танхимын сургалт, үйл ажиллагаа 2022 оны хоёрдугаар сарын 14-ний өдөр эхлэх бөгөөд дунд, ахлах, бэлтгэл бүлгийн хүүхдүүд хамрагдана. Хүүхдийн насыг хичээлийн жилээр тооцож бүлгийн зохион байгуулалт хийдэг бөгөөд бэлтгэл бүлэгт 2016 онд, ахлах бүлэгт 2017 онд, дунд бүлэгт 2018 онд төрсөн хүүхэд тус тус хамрагдана.

Categories
мэдээ онцлох-нийтлэл туслах-ангилал улс-төр

АН-ын үнс нурман дундаас ардчиллын галт шувууг дахин төрүүлье

Ардчилсан нам ардчилсан хувьсгал хийсэн гэж 30 жил гай, гавьяаг нь үүрч байна. Энэ нам одоо гай, гавьяа хоёрын гай нь дийлэнх болчихоод байна. Ягаад гэвэл ардчилал сорилтод орчихлоо. Ардчилал бол маш эмзэг зүйл, түүнийг байнга хамгаалж, тордож байх ёстой. Ер нь ардчиллыг үргэлж додомдож явахгүй бол болдоггүй гэж ярьдаг. Ингэхгүй бол ардчиллын цэцэрлэгт хогийн өвс дорхноо л ургадаг гэцгээдэг. Одоо Монголын ардчилал яг ийм л байдалтай болчихсон. Ерөнхийдөө ардчилал хумигдаж байна. Сүүлийн зургаан жил нэг нам дангаараа төрийн эрхийг барьж байна. Сүүлийн жил гаруйн хугацаанд гэхэд л бүх л түвшинд МАН дангаараа эрх барьж байна. Хүний эрх, эрх чөлөө, ардчилал өдөр хоногоор хумигдаж байна. Эрх баригчдыг бодитоор шүүмжлэх, үзэл бодлоо илэрхийлэх, үг хэлэх, жагсаал цуглаан хийх, эдлэх ёстой эрхийнхээ төлөө тэмцсэн бүхэн алгуурхнаар гэмт хэрэг болж хувираад байна. Ардчилал гэнэт үгүй болохгүй ч, сонгуулиас сонгуульд хумигдаж, сөрөг хүчингүй эрх баригчид өөрсдийг нь шүүмжлэн дуугарсан нэгнийг шийтгэх нэг намын системд эргэн ороход ойртоод байна. Ард түмэн ядуурч, төгрөгийн ханш унаж, улсыг удирдаж байгаа цөөхөн хэдэн хүмүүс хагартлаа баяжиж, тэднийг дагаж яваа хэдэн гэр бүл хөлжиж байгаа дүр зураг л өнөөгийн нийгмийг тод томруунаар илэрхийлж байна. Энэ бүгдэд ардчиллын нэр барьж, хувийнхаа эрх ашгийн төлөө өөрсдөө баяжих гэж зүтгэж ард түмнээ умартсан АН-ынхны буруу. Тэд ард түмнээ боддоггүй байсан юм байна гэдэг нь сүүлийн хэдэн жил намаа яаж устгаж, би л биш бол юун ардчилал, юун нам гэж улангасан тэмцэлдэж байхыг хараад ойлгогдож байна.

Хэвлэл мэдээллийн байгууллагууд, нийгэм тэр чигтээ нэг намын дарангуйллын байдалд дасаж, ийм л байсан, ийм л байх ёстой мэт сурталчилж, иргэд ч ийм л байдаг гэж ойлгодог боллоо. Ардчиллын 30 жилд манай улс ийм дүр төрхтэй байгаагүй гэдгийг санаж байгаа, энэ бүгд ардчилал алгуурхнаар мөхөж байгаагийн илрэл гэдгийг мэдэх хүмүүс улам цөөрсөөр. Гэтэл өнөөдөр ардчиллыг түгээн дэлгэрүүлж, сахин хамгаалж, ард түмнийхээ төлөө зогсохоор байгуулагдсан Ардчилсан нам хаана байна вэ. Тэд юу хийж байна вэ. АН-д ардчилал, ард түмэн, тусгаар тогтнол огт хамаагүй юү. Тэдэнд зөвхөн хэн дарга болох, хэний бүлэглэл намын толгойд байж нийгмийн баялгийн өрмийг хамах нь энэ бүгдээс илүү чухал болчихсон байна. Хүний эрх, эрх чөлөө, үг хэлэх эрх зэрэг ардчиллын анхдагч үнэт зүйлээсээ АН ухарсаар, иргэдийн итгэлийг алдсаар байгаа нь үнэн. Үнэт зүйлгүй, чиглүүлэх манлайлагч, чирэх зүтгүүргүй л болчихсон, Ардчилсан нам. АН-ын асуудал бол зөвхөн гишүүд, дэмжигчдийнх нь бус, бүх монголчуудынх юм аа. Хамгийн гол нь өнөөдөр ардчиллын манаач байх үүрэгтэй АН нь өөрөө амьгүй болчихсон.

Саяхан гэхэд л Дээд шүүх энэ намын үндсэн дүрмийн нэмэлт, өөрчлөлтийг бас л бүртгэсэнгүй. Ардчилсан нам учраа олж байж л уул нь ардчиллын жам ёсны өрсөлдөөнт улс төр эхлэх учиртай. Одоо ч тэгээд улсаараа АН-ыг харж, горьдож, шинэчлэгдэхийг нь хүлээх хэрэггүй болж байх шив дээ. Тэднээс шинэчлэлийг хүлээх хэрэггүй гэдгийг тэнэг хүн ч ойлгохоор болсон биз. Ийм л дүр төрхтэй, эв нэгдэл, ойлголцолд хүрэхэд хол байна даа гэж харагдах Ардчилсан нам арван таван толгойтой атгаалжин мангас болчихоод байгаа нь л зовлонтой. Сонгогч, дэмжигчид нь Ардчилсан намаас арван таван толгойтой атгаалжин мангас биш эв нэгдэл, ойлголцлыг хүлээсээр өдийг хүрсэн. Ардчилсан нам сэргэж, ардчилал бодит болж ард түмний нуруу тэнэгэр, санаа амар бизнесээ эрхэлж, гар амар хөл хөсөр жаргах болов уу гэж хүлээсээр цөхөрлөө. Шүүх эрх баригчдын гар хөл болж, биднийг шахаж хавчиж байна гэсэн тэдний үлгэрт одоо итгэх хүн байхгүй болсон. Сонгуулиас сонгуульд Ардчилсан намд итгэсээр ирсэн сонгогчдын итгэл хөрсөн. АН-ын үйл хэргийг нь зүрх сэтгэлээрээ дэмжиж байсан олон мянган иргэдийг тэд гонсойлгосон. Энэ нам ард түмний урмыг хугалсан.

Нэг нам Засгийн бүх эрхийг авснаар ажил сайжирна гэдэг худал гэдгийг одоо бүгд харж байна. Хаалттай, хяналтгүй төр засаг улам бүр хариуцлагагүй болж, доройтдог гэдэг үнэн аж. Хэрүүлтэй уруултай ч оролцоотой, нээлттэй, өрсөлдөөнтэй ардчилсан төр илүү дээр. Нэг намын хэт эрх мэдлийг хязгаарлах, эрх баригчдыг шахаж шаардаж ажил хийлгэх, хянах үүргийг ард түмний өмнөөс сөрөг хүчин л хийнэ. Гэтэл өнөөдөр Монголд хагас дарангуйлал аль хэдийнэ бий болж улс орноороо уруудах өнгөндөө орчихлоо. Эдийн засаг доройтож, төрийн хулгай гаарч, эдийн засгаараа нэг улсын харьяанд орох зам мөр рүү шуударч байгаа нь зөв бурууг нь хэлээд өгөх сөрөг нам байхгүй болсны л үр дүн. Энэ бүгдийн хариуцлагыг Ардчилсан намын жирийн гишүүд хүлээхгүй ээ. Харин энэ намыг удирдаж ирсэн, удирдах гэж санаархаж байгаа үе үеийн дарга, удирдлагууд хүлээх болно.

Гэхдээ Ардчилсан нам улс төрийн тавцангаас арчигдах нь яавч сайн зүйл биш. Учир нь ардчилсан тогтолцоот улсад нэг нам ноёрхох нь аль ч тохиолдолд хортой. Ардчилсан нам 2016 оноос хойш тувт уруудсан. Эцэст нь, тэд улс төрийн хоёр дахь хүчин гэж нэрлэгдэж байсан орон зайгаа алдахад ч тун ойртсон. Ерөнхийдөө ардчилсан нам ёроолдоо уначихсан. Сүүлийн үед энэ намаас дуулдаж байгаа сураг чимээг сонсоход аль хэзээний үеэ өнгөрөөсөн хуучин лидертэйгээ нэгдэх юм л дуулдах боллоо. Хэрэв тэрэндээ тулбал энэ намыг татан буулгаж, суурин дээр нь шинэ нам байгуулах хэрэгтэй. Энэ намыг дагаж ажил амьдралаа зориулсан, хавчигдаж яваа хүмүүс мөн энэ намыг дэмждэг, ардчиллыг дэмждэг Монголын ард түмэнд энэ нь илүү ашигтай. Одоо энэ намыг дээрээс нь биш, доороос нь өөрчлөх хэрэгтэй байна. Дээрээс нь шинэчлэх гээд хэдэн жил үзээд барсангүй. Тиймээс одоо байгаа АН-ыг татан буулгаж, шинээр нам байгуулах хэрэгтэй. Ардчилал жамаараа ард түмний хүслээр бий болсон нь үнэн л юм бол үүнийг МАХН зохиомлоор бий болгоогүй. Үнэхээр ардчиллын лидерүүд ард түмний дундаас төрсөн нь үнэн л юм бол ингэхэд ямар ч асуудалгүй. АН-ын гишүүд аймаг, сум бүртээ шинээр намаа байгуулж үүрийн дарга нараа сонгож, тэд нь Их хурлаараа даргаа сонгох нь зүйтэй. Монголын ардчилал хяналтгүй, манаачгүй болчихоод байна. Монголчуудын тусгаар тогтнолын гол хүчин зүйл бол ардчилал, олон нам бүхий ардчилсан парламентат төр засаг. Энэ утгаараа АН хэдхэн лидерийнхээ төлөө бус, АН-ын эрх ашгийн төлөө ч бус, тусгаар тогтнол, ардчиллаа амьд байлгахын тулд дахин босож, дахин нэгдэх үүрэгтэй. Одоо АН шинэчлэлээ дорвитой эхлүүлмээр байна. Энэ бол АН-ын нийгэмд үүрэх ёстой үүрэг, хүлээх ёстой хариуцлага мөн. Дэлхий даяар галт шувууг шударга ёс, ардчилал эрх чөлөөний бэлгэдэл гэж үздэг.Тэгвэл галт шувуу үнс нурман дундаас төрдөг гэцгээдэг. Ардчиллын галт шувууг шатаж дуусаад одоо зөвхөн утаа нь уугьж байгаа АН-ын үнс нурман дундаас шинээр бий болгоё оо, ардчилалд дуртай, ардчиллыг эрхэмлэдэг монголчууд аа.

Categories
мэдээ цаг-үе

УОК цаг үеийн асуудлаар хуралдаж байна

Өнөөдөр 09:00 цагт Улсын Онцгой комисс хуралдахаар болжээ. Үргэлжлүүлээд Монгол Улсын Засгийн газар ээлжит бусаар хуралдах юм.

Цар тахлын нөхцөл байдалтай холбогдуулан зарим нэг зохицуулалт, шийдвэрүүдийг гаргах бөгөөд цаг үеийн асуудлаар хэлэлцэнэ хэмээн УОК-ын шуурхай штабаас мэдээллээ.

Улсын Онцгой комиссын ээлжит хуралдааны шийдвэрийг эргэн мэдээлэх болно

Categories
мэдээ цаг-үе

Бээжин-2022: Өнөөдөр 4 багц медалийн эзэд тодорно

Өнөөдөр олимпийн наадмын дэвжээн дээр спортын дөрвөн төрөлд дөрвөн багц медалийн эзэд тодорно. Та бүхэндээ спортын төрөл, шигшээ тэмцээн эхлэх цагийн хуваарийг хүргэе.

“Бээжин 2022” өвлийн олимпын наадам

Хоёрдугаар сарын 14

Шигшээ тэмцээн болох спортын төрлүүд

Уран гулгалт

Мөсний бүжиг

09.15 /Монголын цагаар/

Бобслей

Монобоб, эмэгтэй

09.30 (Гурав дахь гараа)

11.00 (Дөрөв дэх гараа)

Фристайл

Акробат, эмэгтэй

15.00 (Сонгон шалгаруулалт)

19.00 (Шигшээ 1)

20.00 (Шигшээ 2)

Трамплин

Багийн тэмцээн, эрэгтэй,

19.00 (Эхний үсрэлт)

20.00 (Хоёр дахь үсрэлт)

Categories
мэдээ цаг-үе

Хөвсгөлийн Ханх суманд 4.4 магнитудын хүчтэй газар хөдөлжээ

Хөвсгөлийн Ханх суманд нэгдүгээр сарын 12-нд газар хөдөлснөөс хойш хүнд  мэдрэгдэм хүчтэй 300 гаруй давтан хөдлөлт болжээ

Хөвсгөл аймгийн Ханх суманд өчигдөр 4.4 магнитудын газар хөдлөлт болжээ.

Тодруулбал, тус сумын Хороо багийн “Хачим” гэдэг газар өчигдөр /02.13-ны/ 20:45 цагт 4.4 магнитудын газар хөдлөлт болсон тухай мэдээллийг 20:51 цагт ООГХ-ээс цахим шуудангаар ирүүлсэн.

Тус аймгийн Онцгой байдлын газраар дамжуулан тус сумын Засаг даргын Тамгын газрын даргаас тодруулахад иргэдэд чичирхийлэл бага мэдрэгдсэн бөгөөд хохирол учраагүй тухай мэдээлжээ.

Categories
мэдээ цаг-үе

Яармаг, Энх тайваны өргөн чөлөө, Нарны зам ачаалалтай байна

Өнөөдөр автомашины дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй

Өнөөдөр ерөнхий боловсролын сургуулийн хоёрдугаар улирлын хичээл, цэцэрлэгийн үйл ажиллагаа танхимаар эхэлж байгаатай холбоотойгоор замын ачаалал өндөр байна.

Тодруулбал, /08:20 цагийн байдлаар/ Яармагийн баруунаас зүүн чиглэлд, Нарны зам, Энх тайваны өргөн чөлөө буюу Таван шараас Баруун дөрвөн хүртэл гэх мэт бараг бүх зам өндөр ачаалалтай байгаа талаар Тээврийн цагдаагийн албанаас мэдээллээ.

/08:30 цагийн байдлаар/ Замын ачааллын талаар Замын хөдөлгөөний удирдлагын төв мэдээлж байна.