Categories
гадаад мэдээ

Ерөнхийлөгчөө огцрохыг шаардсан генералын мэдэгдэл юу болов

ОХУ-ын “Бүх Оросын офицеруудын цуглаан” ТББ-ын тэргүүн, бэлтгэл хурандаа генерал Леонид Григорьевич Ивашов ерөнхийлөгч В.Путиныг огцрохыг шаардсан мэдэгдэл гаргасан билээ.

Оросын түүхэнд төр, засгийнхаа эсрэг боссон алдарт декабристуудын нэг Василий Петрович Ивашевын үр удам, ОХУ-ын цэргийн хүчээр түрий барих гадаад бодлогын “загалмайлсан эцэг” Леонид Ивашев нь дэслэгч цолтой салаа командалж цэргийн амьдралаа эхэлсэн бөгөөд 1968 онд чех, словакуудыг танкаар дайрч, буудсан орос офицеруудын нэг. Цэргийн академи төгссөний дараахан идэр насандаа автомашины осолд орсноосоо хойш цэргүүдийн дунд орж ажиллаагүй “цагаан зах”-тай нэгэн. Тэрээр ЗХУ-ын үед Батлан хамгаалахын сайд, маршал Д.Ф.Устиновын шадар туслахуудын нэгээр ажиллаж байсан бол ОХУ-ын үед буюу 1992-1996 онд Хамтын Нөхөрлөлийн улсуудын Батлан хамгаалах зөвлөлийн Нарийн бичгийн дарга, 1996-2001 онд ОХУ-ын Батлан хамгаалах яамны Гадаад хамтын ажиллагааны ерөнхий газрыг толгойлон ажиллаж байсан. 1983 онд цэргийн ухааны дэд доктор, 1999 онд доктор болсон. Тэрээр НАТО-г Оросын хилд тулгахын эсрэг хатуу зогсдог нэгэн бөгөөд саяхан татан буугдсан бие биенээ хянах байнгын багийг гардан бий болгож байсан нэгэн.

Иймээс л түүнийг ОХУ-ын цэргийн хүчээр түрий барих гадаад бодлогын “загалмайлсан эцэг” гэдэг. Тэрээр их сургуульд багшлахаас гадна шүлэг тэрлэж, телевиз, сайтууд, сонин, сэтгүүлд ярилцлага өгч, олон арван ном хэвлүүлж, сонинд 700 гаруй нийтлэл бичсэн нэгэн. Өнөөдөр “Бүх Оросын офицеруудын цуглаан”-ны тэргүүнээс гадна “Геополитик судлалын академи” гэх ТББ-ыг толгойлон ажиллаж байна. Тэрээр ерөнхийлөгчөө огцор гэсэн мэдэгдэл гаргасны дараа “Эхо Москвы” сайтад ярилцлага өгч “Манай бэлтгэл офицерууд улсынхаа асуудлыг хэлэлцэн нэгдсэн нэг шийдвэрт хүрсэн учир энэхүү мэдэгдэл гарч тэдний 74% нь дэмжсэн.

Иймээс би ганцаараа энэ мэдэгдлийг бичсэн юм биш…Улсын маань бүх салбар уруудан доройтоод байна. Спортын салбар гэхэд л олимпийг хар. Манай тамирчид бүх хүчээ гаргаж байгаа ч тэдний хувцас дээр улсынх нь сүлд алга, сүлд дуу нь ч дуулагдахгүй байна. Ийм юм гэж байж болдог юм уу?… Дайн гарвал хүн ам нь цөөрсөөр байгаа манай улсын хамгийн үнэт баялаг болсон олон сайхан залуучууд амь үрэгдэнэ. Яг ямар аймшиг болохыг мэргэжлийн бид нар сайн мэдэж байна. Иймээс дайныг генералууд эсэргүүцэж, улстөрчид дэмжиж байгаа юм. Өнөөдөр дайн хийхийг олон сэтгүүлч дэмжин уриалж байна. Тэднийг дайн гарвал эм, эргүй хорт утааны баг өмсгөж, хуучин “АК” бариулж хамгийн түрүүнд галын тэргүүн шугаманд явуулна гэсэн албан шийдвэр гарч байж л дайны энэ хэнээрхэл намжина. Хэрэв дайн дэгдвэл В.Путин тэргүүтэй гэмтэнгүүд олон улсын шүүхийн өмнө очно… Манай улсад В.Путины оронд улсаа зөв замаар аваад явчих идэр залуус хаанаас ч олдоно” гэж ярьсан байна. Хамгийн сонирхолтой нь энэ генералын эвлэршгүй “дайсан”, 1991-1994 онд Москва хот, Москва орчмын бүс нутгийн КГБ болон Холбооны Аюулгүй байдлын албаны дарга байсан 1996 -1998 онд ОХУ-ын ерөнхийлөгчийн ажлын албаны боловсон хүчний орлогч дарга, ардчилсан үзлийг дэмжигч, улстөрч, одоо газрын тосны компани удирддаг бизнес эрхэлж буй “чекист”, техникийн ухааны доктор, хошууч генерал Евгений Вадимович Савостьянов “Дождь” сайтад ярилцлага өгчээ.

Тэрээр “Би ярилцлагынхаа эхэнд та нараас уучлал гуймаар байна. Надаас ярилцлага авсны маргааш буюу өнгөрсөн оны наймдугаар сарын 20-ноос та нарыг “гадны төлөөлөгч” болгосон. Энэ надад анх удаа тохиолдож байгаа юм биш. Төв телевизээр “Вид” нэртэй нэвтрүүлэг гардаг байлаа. Надаас авсан ярилцлагаа гаргасны маргааш хаагдаж байсан юм… Би хурандаа генерал Леонид Ивашевыг таньдаг болоод 35 жил болжээ. Яг үнэндээ манай улсын цэргийн хүчээр түрий барих бодлогын “загалмайлсан эцэг” Ивашевыг ийм мэдэгдэл гаргасныг хараад эхлээд нүдэндээ итгээгүй шүү. Үнэхээр эх оронч мэдэгдэл байсан учир дэмжихээс өөр арга байсангүй. Энэ бол дарангуйлагчийн эсрэг дор нь байгаа янз бүрийн бүх хүчин нэгдэн эсэргүүцдэг тэр л үйл явц явагдаж байна гэсэн үг… В.Путин бол хятадын дарга, ираны шашны удирдагчтай адил бүх насаараа улсаа удирдаж, бусдын үзэл, бодлыг нухчин дардаг их гүрэн байгуулахаар санаархагч…Өнөөдөр дайн гарахгүй байх магадлал 85% байна… Алексей Навальный л гэнэ. Үнэндээ оросуудын ихэнх нь энэ хүнийг дэмждэггүй. В.Путиныг эсэргүүцэгчдийн олон нийтийн дунд эзлэх хувь ч үнэндээ бага. Энэ байдал нь В.Путины оршин тогтноход давуу байдал авчирдаг. Дайн гарвал эхлээд манай иргэдийн ихэнх нь баяр хөөр болон дэмжинэ. Яг л 100 гаруй жилийн өмнө 1914 онд дэлхийн дайн гарахад яаж баярлаж байсан шиг. Дараа нь юу боллоо. Бас Афганд цэргээ оруулахад яаж хөөрч баярлаж байлаа. Тэгээд “стийнгэр” пуужин гарч манай нисдэг тэрэгнүүд унаж явган цэрэг агаарын дэмжлэггүй болж цэргүүдийнхээ олон шарил ачигдаж ирэх болсны дараа юу гэцгээж байлаа. Яг л тийм зүйл болно.

Харин өөрийнх нь тогтоосон дэглэмийг эсэргүүцэгчид олон нийтийн дунд дийлэнх олонх болоод ирвэл энэ нь В.Путины хувьд жинхэнэ бодит том аюул, заналхийлэл мөн… Чечений Рамзан Кадыровын хувьд бүх зүйл тун энгийн, ойлгомжтой зүйл. Энэ хүн зүгээр л В.Путины “Наанаа шашин, үндэстэн хоорондын мөргөлдөөн гаргачихгүй бол бусад нь чиний асуудал” гэсэн тохиролцоог л биелүүлж байна… Бид нэг юмыг маш сайн ойлгож авах ёстой байгаа юм. Би энэ тухай өнгөрсөн жил бичиж байсан. Өнөөдөр барууны улсууд манай цэргийн хүчнээс айхаа больчихсон. Тэд өнөөдөр бидэнд асуудлаа энхийн замаар, эсвэл дайны замын аль дуртайгаа сонгон шийд гэж байгаа биз дээ” гэж ярилцлага өгсөн байна.

Иж бүрэн түншлэл бүхий хойд хөршид маань байдал ийм л байна. Өнөөдөр Оросын бодит үнэнийг хэлдэг хэвлэл, мэдээллийнхэн “You­Tube” дээр гарч төр, засгийн эсрэг иргэдийн үзэл бодлыг нэвтрүүлж, латинаар “petitio” буюу “петиция” гэх иргэдийн саналыг цуглуулдаг болоод байна. Яг өнөөдөр гэхэд хууль бус үйл ажиллагаа явуулж, дураараа дургиж буй Чечений удирдагч Рамзан Кадыровыг огцруулах санал асуулгад өдөрт л 150 мянган хүн нэгдэж байна.

Гэхдээ энэ бүхэн ОХУ ардчилсан шинэчлэлийн ирмэг дээр ирээд байна гэсэн үг болохоос бус хойд хөршид юу юугүй бослого тэмцэл гарах гэж байна гэсэн үг огт биш юм. Маш товчоор иж бүрэн түншлэл бүхий монгол, хятад хоёр хөрш нь В.Путиныг байгаа дээр хийн хоолой, хурдны авто зам, төмөр замаа хурдан тавьж, хойд хөршийнхөө орлогыг нэмэгдүүлж, тэдний болон өөрсдийнхөө амар амгалан байдалд тус бол гэсэн үг.

Г.АМАРСАНАА

Categories
мэдээ цаг-үе

Өнөө өглөө зам тээврийн 110 осол гарчээ

Өнөөдөр бүх шатны боловсролын байгуууллагын танхимын сургалт эхэлж буйтай холбоотойгоор замын ачаалал, хөдөлгөөн эрс нэмэгдээд байна. Тээврийн цагдаагийн албаны Урьдчилан сэргийлэх хэлтсийн ахлах мэргэжилтэн, цагдаагийн ахмад Г.Отгонбаяр “Яармагийн зам баруунаасаа зүүн чиглэл рүү хөдөлгөөний ачаалал их байна. Мөн Энхтайвны өргөн чөлөө зүүнээсээ баруун, 100 айл зүүнээсээ баруун, хорооллын эцэс баруунаасаа зүүн чиглэл рүү автомашины хөдөлгөөн их байна. Цагдаагийн алба хаагчид замын уулзвар бүрт байрлаж бүрэн бүрэлдэхүүнээрээ ажиллалаа. Мөн сургууль, цэцэрлэгийн гол холбоос зам дээр ажиллаж байгаа. Өнөөдөр өглөө нийт 110 зам тээврийн ослын тухай дуудлага ирлээ. Иймээс жолооч нар автомашины бүрэн бүтэн байдлыг хянаж замын хөдөлгөөнд оролцоорой. Хялмаа унасны улмаас халтиргаа гулгаа үүсэж байгаа тул хурдаа зөв тохируулах шаардлагатай. Сургууль, цэцэрлэгийн хичээл орж эхэлсэнтэй холбоотой явган хүний хөдөлгөөн ихэсдэг. Гарцаар гарч буй иргэдэд зам тавьж өгөх, явган хүний гарц руу ойртож байгаа тохиолдолд хурдаа сааруулах хэрэгтэйг сануулья” гэлээ.

Categories
гадаад мэдээ

Кёрлингийн түүх

Таван зуун жилийн түүхтэй “чулуун данх”-ны тухай жаахан хөөрөлдье. Бичиг баримттай, мөсөн дээгүүр өнхрүүлж байсан чулуутайгаа түүх 1541 оноос эхэлнэ. Тэр үед сүм хийд, лам хуваргууд бусдыгаа бодвол арай илүү бичиг номтой, үйл явдлаа дэс дараалалтай бичиж хадгалж чаддаг байсан нь кёрлингийг Шотланд улсад үүссэн гэдгийг батлах хамгийн эртний эх сурвалж болон үлджээ.

Жон Склэйтир гэдэг лам Гэвин Гамильтоны хийдийн лам нарыг керлингийн тэмцээнд уриалан дуудаж навс хожлоо хэмээн цэгцтэйхэн бичиж үлдээсэн нь өнөөдөр нэр хүнд, үзэгчид, хөгжөөн дэмжигчдийн армиа хурдацтай дээшлүүлж буй керлингийн спортын анхны протокол болон хоцорчээ. Яагаад Шотландад гэж, яагаад Испани, Германд ч юмуу, эсвээс цас мөсний орон Орост анхлан тоглож эхлээгүй байдаг билээ гэж асуумаар. Уг нь эдгээр орнуудад эрт үеэс мөсөн дээр тоглодог янз бүрийн наадгайнууд зөндөө л байсан. Голландчууд тэгж яривал шотландуудаас хавьгүй өмнө бас керлингтэй адил тоглоомоор нааддаг байсан гээд л маргадаг. Монголчууд тэднээс хавьгүй өмнө мөсөн шагай гэдгийг тоглоод Тэмүүжин, Жамуха хоёр андгай тавьж байсан түүх ч бий шүү дээ. Хамгийн гол нь өөрийнхөө наадгайны дүрэм горимыг он цагийн элээнд гээгээгүй хадгалж, хөгжүүлж чадсан нь шотландчууд юм. XVIII зуун гэхэд Шотландад өөрийн гэсэн сонирхогчдын багууд үүсч яг одоо олимпод ашиглагдаж буй дүрмийн эх сууриар тоглоод эхэлсэн, чулуу нь хүртэл данх хэлбэрт шилжсэн байлаа. Харин XIX зууны эхэнд мөн л Шотландад бүх нийтийн хүлээн зөвшөөрсөн албан ёсны дүрмийг баталж хэрэгжүүлж эхэлсэн нь өнөө хүртэл бараг өөрчлөлтгүйгээр мөсөн дээр наадах горим хэвээр үргэлжилсээр. Харин чулуу нь техник, технологийн хөгжлөө дагаад их өөрчлөгдсөн. Анхны чулуунууд овгор гүтгэр ихтэй, мөс нь өөрөө тэгш, гөлгөр биш байсан тул Керлинг гэдэг нэр хүртсэн гэдэг. Уг үгийг шотланд хэлнээс хөрвүүлбэл “Дуут чулуун тоглоом” гэдэг утга илэрхийлдэг гэх юм. Задгай талбайд хүйтэн мөсөн дээр хатуу чулуу өнхрөхдөө овоо дуу гаргадгийг мэдэх л байлгүй.

Ер нь анх тоглож байх үедээ хувь хүний авьяасаас илүүтэй мөсний байдал, чулууны том жижиг их нөлөөдөг, Шотландын муж бүр өөрийн гэсэн чулуутай байсан гэлцдэг. Зарим нэг чулууны жин 80 кг хүрч, өнхрүүлээд шидчих хүн тийм их олдоод байдаггүй байжээ. Харин тэр XIX зууны эхээр баталсан нийтийг хамарсан дүрмийн дагуу чулууг бөөрөнхийлж жинг нь 20 кг-аас хэтрүүлэхгүй гэдгийг хуульчилжээ. Бас энэ чулууны тухай бяцхан түүх өгүүлэхэд олимп, дэлхийн тэмцээнүүдэд зөвхөн Шотландын Эйлс Крейг арал дээрх гантигаар уг чулуун данхыг хийдэг, учир нь энэ гантиг ус бараг шингээдэггүй тул мөсөн дээр удаан байх чанартай гэж бичдэг юм

Categories
мэдээ нийгэм

АТГ: УИХ-ын 76 гишүүнээс 32 нь ХОМ-ээ өгөөгүй байна

Авлигад "амташсан" хурган дарга нарыг АТГ онилов | News.MN

Албан тушаалтнуудын 2021 оны Хувийн ашиг сонирхлын болон хөрөнгө, орлогын мэдүүлэг (ХАСХОМ)-ийг бүртгэх, хүлээн авах үйл ажиллагааг Авлигатай тэмцэх газраас улсын хэмжээнд зохион байгуулан ажиллаж байна.

Төрийн болон төрийн өмчит хуулийн этгээд 1800 гаруй салбар байгууллагаас тус газарт ирүүлсэн урьдчилан дүнгээр мэдүүлгээ гаргавал зохих 46.8 мянган албан тушаалтнаас 2022 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 09:00 цагийн байдлаар 45.6 мянган албан тушаалтан буюу 97.5 хувь нь мэдүүлгээ гаргаад байна. Харин АТГ-т шууд мэдүүлгээ гаргах үүрэгтэй 338 төрийн өндөр албан тушаалтнууд байгаагийн 91 буюу 26.6 хувь нь гаргаагүй буюу үүнээс УИХ-ын 76 гишүүнээс 32 нь мэдүүлгээ гаргаагүй байна.

Дараах нэр бүхий байгууллагад мэдүүлэг гаргах явц харьцангуй бага хувьтай байна. Тухайлбал:

  • Улсын Их Хурлын Тамгын газар
  • Шүүхийн ерөнхий зөвлөл
  • Боловсрол, шинжлэх ухааны яам
  • “Эрдэнэс Монгол” ХХК
  • Ашигт малтмал, газрын тосны газар
  • Соёл, урлагийн газар
  • Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар
  • Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн хурал
  • Сэлэнгэ аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн хурал
  • Увс аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн хурал
  • Дорнод аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн хурал
  • Өвөрхангай аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн хурал
  • Булган аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн хурал
  • Баян-Өлгий аймгийн Засаг даргын Тамгын газар

Албан тушаалтнууд жил бүрийн хоёрдугаар сарын 15-ны дотор Авлигатай тэмцэх газрын https://meduuleg.iaac.mn/ цахим хуудсаар дамжуулан мэдүүлгээ шинэчлэн гаргах үүрэгтэй тул хуулийн хугацаанд Хувийн ашиг сонирхлын болон хөрөнгө, орлогын мэдүүлгээ гаргахыг уриалж байна. Албан тушаалтан дээрх үүргээ хэрэгжүүлээгүй буюу ХАСХОМ-ийг хугацаанд нь гаргаж өгөөгүй тохиолдолд нийтийн албанаас халах хүртэл сахилгын шийтгэл хүлээх эрх зүйн зохицуулалттай.

Хуулийн хугацаа дуусахад 1 хоног үлдлээ.

Categories
мэдээ нийгэм

Камила Валиеваг олимпод оролцуулах эсэх шийдвэрийг өнөөдөр танилцуулна

С такими баллами можно выигрывать у мужчин: Камила Валиева – лучшая на  последнем этапе Гран-при | Спорт на БИЗНЕС Online

Спортын арбитрын шүүх (CAS) өнгөрсөн Ням гаригт Олимпийн уран гулгалтын аварга Камила Валиевагийн давж заалдах гомдлыг хянан хэлэлцсэн байна. Шүүхийн ерөнхий нарийн бичгийн дарга Матье Рибе сэтгүүлчдэд “Асуудлыг удаан хэлэлцлээ. Би түүний үр дүнгийн талаар тайлбар хийхгүй. Бид шийдвэрээ нэг, хоёр, гурван цагийн дараа (орон нутгийн цагаар) сайт дээрээ зарлана гэж найдаж байна” гэж мэдэгджээ.

CAS ОХУ-ын уран гулгагч Камила Валиеваг Бээжингийн өвлийн олимпийн наадамд оролцуулах эсэх тухай шийдвэрээ хоёрдугаар сарын 14-ний Даваа гаригт зарлана гэж мэдэгджээ. Тус шүүхийн цахим хуудаст өнгөрсөн Бямба гаригт “Шийдвэрийг хоёрдугаар сарын 14-ний Даваа гаригийн үдээс хойш талуудад танилцуулах төлөвтэй байна” гэж мэдээлсэн байна.

Тус мэдээлэд “Шийдвэр Ням гаригт Бээжингийн цагаар 20:30 цагт гарна” гэж онцлон тэмдэглэжээ.

Олон улсын тэшүүрийн холбоо мөн К.Валиевагийн асуудлаар CAS-д гомдол гаргасан бөгөөд түүнийг ОУОХ, WADA-ийн гомдлын хамт бүртгэж, гурван гомдлыг хамтад нь авч хэлэлцэхээр болсон байна. К.Валиевагийн сэргээшийн асуудалтай холбоотой хэргийн арбитрчаар Итали, Америк, Словенийн шүүгч нар томилогджээ.

Categories
гадаад мэдээ

Украин улс 48 цагийн дотор ОХУ-ын талтай уулзах санал гаргалаа

Хил дээрх нөхцөл байдлын талаар 48 цагийн дотор ОХУ-тай уулзаж, хэлэлцэх саналыг Украин улсын засгийн газар гаргажээ.

Уг уулзалтад Европын аюулгүй байдлыг хариуцсан төлөөлөгчид оролцох юм байна.

Хоёр улсын хил дээрх цэргийн ажиллагааныхаа талаар тайлбар өгөх Украин улсын хүсэлтийг Оросын тал хэрэгсэхгүй байгаа тул ийм санал гаргаж байгааг Украины гадаад хэргийн сайд Дмитро Кулеба мэдэгджээ.

Оросын эрх баригчид Украинд халдан довтлох төлөвлөгөөгүйгээ олон удаа илэрхийлсэн ч тус улсын хилийн орчимд 100,000 гаруй цэрэг хуримтлуулаад байгаа юм.

Өрнөдийн орнууд эзлэн түрэмгийлэх дайн хэзээ ч эхэлж магадгүй болсныг анхааруулж байгаа.

ОХУ нь Европын Аюулгүй Байдал, Хамтын Ажиллагааны Байгууллагын (OSCE) гишүүн орнуудын Венад байгуулсан гэрээний дагуу явуулж буй цэргийн ажиллагааныхаа талаар мэдээлэл өгөх үүрэгтэй гэж Кулеба үзэж байна. Венийн гэрээнд ОХУ нэгдсэн байдаг.

Украины хямралыг намжаах дипломат үйл ажиллагаа үргэлжилж, өрнөдийн удирдагчид Москва, Киевийг зорьсоор байна.

Германы канцлер Олаф Шольц өнөөдөр Киев хотод айлчилж, ерөнхийлөгч Зеленскийтэй уулзах бол маргааш Москвад ерөнхийлөгч Владимир Путинтэй уулзах юм.

Эх сурвалж: BBC

Categories
мэдээ нийгэм

Жуулчид Филиппин улс руу зорчих боломжтой боллоо

Жуулчид Филиппин улс руу зорчих боломжтой боллоо

Филиппин Улс коронавируст халдвар /Ковид-19/ цар тахлын улмаас гадаадын иргэдийн зорчих хөдөлгөөнд тавьсан хязгаарлалтаа энэ сарын 10-ны өдрөөс эхлэн цуцаллаа. Ингэснээр Филиппин Улсад визгүй зорчих хэлэлцээртэй гадаад улсын иргэд тус улсад хэвийн зорчих боломжтой болов. Монгол Улсын бүх төрлийн паспорттай иргэд Филиппин Улсад 21 хүртэл хоног визгүй зорчих хэлэлцээртэй.

Филиппинд зорчих гадаадын иргэд коронавируст халдвар /Ковид-19/-ын эсрэг дархлаажуулалтын вакцины бүрэн тунд хамрагдсан байх шаардлагатай бөгөөд Филиппинд хүрэлцэн ирсний дараа 7 хоногийн хугацаанд өөрийн эрүүл мэндийн байдлыг хянаж, коронавируст халдвар /Ковид-19/-ын шинж тэмдэг илэрсэн тохиолдолд орон нутгийн Эрүүл мэндийн байгууллагад яаралтай хандах юм.

Зорчигчид дараах шаардлагыг хангасан байна. Үүнд:

  • Нислэгээс 48 цагийн өмнө өгсөн ПГУ шинжилгээний сөрөг хариутай байх,
  • Коронавируст халдварын эсрэг дархлаажуулалтын вакцинд хамрагдаагүй хүүхдийг асран хамгаалж яваа эцэг, эх, асран хамгаалагч нь вакцины бүрэн тунд заавал хамрагдсан байх,
  • Коронавируст халдварын эмчилгээний зардлыг даатгасан аяллын даатгалтай (35,000 ам.доллароос дээш) байх,
  • Гар утсандаа “TRAZE” аппликейшныг суулгасан байх шаардлагатай.

Жич: Филиппин Улс нь хэдийгээр гадаадын иргэдийг хүлээн авч эхлэн, зорчих хөдөлгөөнийг сэргээсэн боловч тус улсад коронавируст халдварын тархалт, эрсдэл өндөр байгааг иргэд та бүхэнд сэрэмжлүүлж байна.

Categories
мэдээ нийгэм

Н.Түвшинбаярыг хүний амь хэрцгийгээр хөнөөсөн хэрэгт яллагдагчаар тооцлоо

Н.Түвшинбаяр МҮОХ-ны тамгыг аваад “зугтаажээ” – Өнөөдөр

Хөдөлмөрийн баатар, олимпийн аварга Н.Түвшинбаярт холбогдор хэргийн зүйлчлэлийг Хан-Уул дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурор өөрчилжээ. Түүнийг өмнө нь хуулийн 11.1-2.1 -т заасан “Хүнийг онц харгис хэрцгийгээр хөнөөсөн” гэж эрүүгийн хэрэг үүсгэн, мөрдөн байцаалтын ажиллагааг үргэлжлүүлж буй аж. Өөрөөр хэлбэл улсын өсөх идэр начин Э.Энхбатыг хэрцгийгээр хөнөөсөн гэж яллагдагчаар тооцсон байна.

Н.Түвшинбаярыг цагдан хорьж шалгах 30 хоног дуусах болсонтой холбоотойгоор Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд хэрэг хяналт тавьж байгаа прокурор нь хорьж мөрдөх хугацааг сунгуулах саналыг энэ сарын 10-нд хүргүүлсэн аж. Уг саналыг нь өнгөрсөн баасан гарагт хэлэлцээд цагдан хорих хугацааг нэг сар сунгасан юм.

Categories
мэдээ нийгэм

Туслах малчдын 28 орчим хувь нь албадан хөдөлмөрийн золиос болж байна

Малын хорогдлын 56 хувийг ямаа эзэлж байна

Хүний эрхийн Үндэсний Комисс “Туслах малчдын нийгэм, эдийн засгийн нөхцөл байдал, хүний эрхийн хэрэгжилт”-ийн талаарх судалгааг 2020-2021 онд Европын Холбооны санхүүжилтээр хийж дуусжээ. Судалгаанд зургаан аймгийн 18 сумын 1,244 малчин хамрагдсан байна.

Энэхүү судалгаа нь Монгол Улсад туслах малчны нийгэм, эдийн засгийн байдал, иргэний ба улс төрийн, эдийн засаг, нийгэм, соёлын болон хөдөлмөрлөх эрхийн хэрэгжилтийн асуудлыг хөндсөн АНХНЫ ТҮҮВЭР СУДАЛГАА гэдгээрээ онцлогтой.

Судалгааны зарим дүнгээс танилцуулбал:

  • Туслах малчин өрхүүдийн жилийн дундаж орлого орон нутгийн өрхийн жилийн дундаж орлоготой харьцуулахад 65.4 хувиар бага байна. Туслах малчин гурван өрх тутмын хоёр нь амьжиргааны баталгаажих түвшнээс доогуур амьдралтай байна.
  • Давхардсан тоогоор туслах малчдын 28 орчим хувь нь албадан хөдөлмөрийн золиос болж, хөдөлмөрийн гэрээ байгуулдаггүй байдал нь туслах малчны хөдөлмөрийн маргааныг шүүхийн журмаар шийдвэрлэхэд хөлсөөр ажиллах гэрээгээр зүйлчлэн шийдвэрлэх нөхцөлийг бүрдүүлж байна.
  • Ажлын байрны дарамт, ялангуяа хүч хэрэглэх, зодох зэрэг зөрчилд 3.6 хувь нь өртдөг. Ингэхдээ эрүүл мэндийн үйлчилгээ авахыг нь хориглох (зорчих эрхийг нь хязгаарлах байдлаар), ажлын байрны дарамтаас эмээж туслах малчид ажил олгогчдоо гомдол санал гаргах, шаардлага тавихаас зайлсхийх байдал нь зөрчлийг улам даамжруулж байна.
  • Туслах малчид нь амралтын өдөргүй, ажлын тогтсон цаггүй гэр бүлийн гишүүд нь цалин хөлсгүй ажиллаж байна. Тухайлбал, туслах малчин өрхийн гурван хүүхэд тутмын хоёр нь эцэг, эхийн хүлээсэн үүргийн дагуу ажил олгогч өрхийн мал аж ахуйн ажилд нь цалин хөлсгүй ажилладаг байна.
  • Туслах малчид нь эрхэлж буй ажил үүрэгтэй холбоотойгоор хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн сургалт, хэрэглэлээр хангагдах байдал хангалтгүй байна. Үүнээс болоод хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн стандартыг хэрэгжүүлэхэд хүндрэлтэй байдал үүсдэг. Өөр нэг ноцтой асуудал нь туслах малчид сонгуулийн өдөр, ажил олгогчтойгоо цуг явж саналаа өгдөг нь ажил олгогчийн зүгээс санал өгөх, сонголтод нөлөөлөх нөхцөл үүсдэг, “саналыг худалдаж авах” зэргээр улс төрийн эрхийг зөрчиж байж болзошгүй байна.

Судалгааны үр дүнг “Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 20 дахь илтгэл”-д тусад нь бүлэг болгон оруулж, УИХ-аар хэлэлцүүлэн холбогдох шийдвэрийг гаргуулаад байна.

Categories
мэдээ нийгэм

Загасыг үржлийн үед нь баривал бүрмөсөн устах аюултай

Iran catches 88 tons of bony fish from Caspian Sea

Загасыг үржлийн үед нь барьж, загас барих хугацааг мөрдөөгүйн улмаас агнуурын загасны нөөц хомсдож, бүрмөсөн устах аюултай.

Нэг загаснаас олон мянган түрс гарах ч үр тогтсоны дараа авгалдай, жарамгай, жараахай болж бие гүйцэх хүртэлээ үхэж хорогдсоор багахан хувь нь мэнд үлддэг. Иймд үржлийн үед агнаснаар тухайн жилийн төл авч чадахгүйд хүрнэ. Загас агнахдаа төрөл, зүйлээс нь хамаарч хуулиар хориглосон хугацаанаас бусад үед, ахуйн зориулалтаар загас барих журмыг мөрдөх шаардлагатайг ШУА-ийн Биологийн хүрээлэнгийн Гидробиологи, загас судлалын лабораторийн эрхлэгч, доктор Ч.Аюушсүрэн тэмдэглэжээ.

Амьтны тухай хуульд хавар түрсээ шахдаг загасыг жил бүрийн 4 дүгээр сарын 1-нээс 6 дугаар сарын 15 хүртэл, Дархадын цагаан загасыг 8 дугаар сарын 1-нээс 10 дугаар сарын 20 хүртэл, Омоль загасыг 8 дугаар сарын 30-наас 10 дугаар сарын 30 хүртэл, цагаан зарам загасыг 9 дүгээр сарын 5-наас дараа оны 1 дүгээр сарын 30 хүртэл агнахыг хориглодог.

Загас нь гадаад үр тогтолттой. Эм загасны түрс бэлгийн сүвээр гоожиж усны ургамал, хайрга чулуунд наалдана. Түүн дээр эр загас сүнгээ шахдаг. Үр тогтсон түрс бойжиж, хальсан дээр бүдэг толбо бий болон улмаар хөврөлийн хальсаа цоолж авгалдай гардаг аж.

Хөгжлийн энэ хугацаа нь загасны төрөл зүйлээс хамаарч өөр байдаг. Тухайлбал, хилэм загас 30-45, тул 28-30, цагаан загас 200-250, хадран 14-30, цурхай 10-20, улаан нүдэн 12-13, сугас 5-6, булуу цагаан, хэлтэг, улаан далбаат, өлгөр цагаан, цулбуурт, алгана зэрэг загас 3-6 хоног шар уургаар хооллоно. Шинээр гарсан авгалдай нэг эстэн, бактери, замаг, хүрд хорхойг барьж иддэг.

Монголд хавар-зун, намар-өвөл түрсээ шахдаг зүйлүүд тархана. Тухайлбал, хавар 4 дүгээр сараас 3 настай цурхай загас, усны температур 3-6 хэм хүрэхэд гүехэн устай, элсэрхэг хурдас бүхий ургамалтай хэсгээр 74 000-236 500 ш түрс шахдаг. Зэвэг загас 6-7 наснаас үржилд орж усны температур 6-12 хэм хүрэхэд голын харгиа, хайрга чулуун дээр 2300-7700 ш түрс, хадран загас усны температур 4-6 хэмд харгиатай хэсгийн чулуун дээр 2000-18000 ш түрс гаргадаг байна.

Хилэм загас 8 наснаасаа эхлэн 5 сард голын усны температур 9-15 хэм болоход элсэрхэг хурдсанд 88800-636000 ш түрс орхино. Тул загас 5-6 наснаасаа голын харгианд тогоо үүсгэн бэлтгэж, усны температур 10 хэм хүрэхэд 8500-30 000 ш түрс гаргадаг. Сугас, булуу цагаан, хэлтэг, морин загас, улаан живэрт, монголын улаан далбаат, өлгөр цагаан, цулбуурт, алгана загас 2-5 насандаа үржилд орж 10 000-30 0000 ш түрс нуур, голын гүехэн устай хэсэгт ургамал дээр 12-25 хэм болох үед шахна. Булууцагаан, хэлтэг, алтайн шар сугас зэрэг зарим загас түрсээ 7-10 өдрийн зайтай 2-3 удаа хэсэг, хэсгээр таслаж гаргана.

Дархадын цагаан загас, омоль, цагаан хадир, цагаан зарам загас 2 нас хүрээд намар 8 дугаар сараас өвөл 1 дүгээр сард, усны температур 12-1.4 хэм болж буурахад 5000-98 000 ш түрс элс, хайрга чулуурхаг хурдсанд, гутаарь 3-4 наснаас голын элс, хайрга-чулуун дээр 0.5-1 хэмд 20 000-350 000 ш түрс шахдаг.

Үржлийн үед ялангуяа эр загас гоёмсог өнгөтэй болж, толгой, биен дээр мөнгөлөг товгор үүсэж, сэлүүрүүдийн толбо тодордог аж.