Categories
мэдээ нийгэм

Амралтын өдрүүдэд зам тээврийн ослын улмаас 5 хүн амиа алджээ

Зам тээврийн ослын улмаас 2020 онд 430 хүн амиа алджээ

Өнгөрөгч амралтын өдрүүдэд ТЦА-ны жижүүрийн шуурхай удирдлагын хэлтэст нийт 468 дуудлага мэдээлэл хүлээн авснаас зам тээврийн ослын шинжтэй 364 дуудлага мэдээллийг хүлээн авч шийдвэрлэж ажилласан.

Бүртгэгдсэн зам тээврийн ослын улмаас 10 хүн гэмтэж бэртсэний 7 нийслэлд, 3 орон нутагт бүртгэгдсэн байна. Ноцтой зам тээврийн ослын улмаас орон нутагт 5 хүний амь нас хохирсон байна.

Хүн гэмтсэн ослыг хэлбэрээр нь авч үзвэл:

Нийслэлд:

  • Явган зорчигч мөргөх хэлбэрээр 4 осол бүртгэгдэж, 4 хүн гэмтсэн.
  • Мөргөлдөх хэлбэрээр 2 осол бүртгэгдэж, 2 хүн гэмтсэн.
  • Үл хөдлөх зүйл мөргөх хэлбэрээр 1 осол бүртгэгдэж, 1 хүн гэмтсэн.

Орон нутагт:

  • Онхолдох хэлбэрээр 2 осол бүртгэгдэж, 2 хүн гэмтэж, 2 хүний амь нас хохирсон.
  • Мөргөлдөх хэлбэрээр 3 осол бүртгэгдэж 1 хүн гэмтэж, 2 хүний амь хохирсон байна.
  • Үл хөдлөх зүйл мөргөх хэлбэрээр 1 осол бүртгэгдэж, 1 хүн гэмтсэн байна.

Гудамж замд зохион байгуулсан хяналт, шалгалтаар согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон 147 зөрчил бүртгэгдсэний нийслэлд 107, орон нутагт 40 зөрчил тус тус илрүүлж, учирч болох эрсдэлээс урьдчилан сэргийлэн ажилласан.

Архи согтууруулах ундааны төрлийн зүйл хэрэглэсэн бол тээврийн хэрэгсэл жолоодохгүй байхыг цагдаагийн байгууллагаа анхааруулж байна.

Өнөөдрөөс бүх шатны сургууль, цэцэрлэгийн хичээл эхэлсэн. Иймд эцэг эхчүүд та бүхэн хүүхдээ тавих хараа хяналтыг сайжруулах 10 хүртэлх насны хүүхдийг бие даан хөдөлгөөнд оролцуулахгүй байхыг анхааруулж байна.

Явган зорчигч нь 10 хүртэлх насны хүүхдийг замын хөдөлгөөнд харгалзаж явахдаа өөрөөсөө салгахгүй хөтлөх, тэврэх, үүрэх, хүүхдийн тэргэнд түрэх гэх мэт авч явахаар заасан байдаг тул эцэг, эх, асран хамгаалагч та бүхэн хүүхдийнхээ аюулгүй байдлыг хангаж хөдөлгөөнд оролцоно уу.

Хүүхдийг тээврийн хэрэгсэлд авч явахдаа аюулгүй байдлын хангаж, хүүхдийн зориулалтын суудалд тээвэрлэх, зориулалтын суудалгүй тохиолдолд суудлыг бүсийг зүүж хэрэглэхийг хэвшүүлэхийг цагдаагийн байгууллагаас та бүхэнд зөвлөж байна.

Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрэмд жолооч нь зам болон цаг агаарын нөхцөл байдлаас шалтгаалан тээврийн хэрэгслийг зогсоох боломжтой бага хурдтай зорчхоор заасан байдаг. Иймд замын хөдөлгөөнд оролцогч та бүхэн өвлийн улиралд тээврийн хэрэгслийнхээ дугуйг зориулалтын өвлийн улирлын дугуйгаар солих, халтиргаа гулгаатай замд хурдыг зөвшөөрөгдсөн хэмжээнээс 20-30 хувиар бууруулж зорчихыг Тээврийн цагдаагийн албанаас анхааруулж байна.

Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

ЗГ: Алтанбулаг, Замын-Үүд, Эрээнцав зэрэг боомтод өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэг тогтооно

Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаас коронавируст халдварын цар тахалтай тэмцэх, эрсдэлийг бууруулах зорилгоор улсын хэмжээнд засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, төрийн болон нутгийн захиргааны байгууллага, хуулийн этгээдийг гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн хугацааг цуцаллаа.

Халдварын тархалт, хүн амын вакцинд хамрагдсан байдал, Эрүүл мэндийн яам, Улсын онцгой комиссын хуралдаанаас гаргасан шийдвэр зэргийг үндэслэн ийн шийдвэрлэжээ.

Ингэхдээ хил гаалиар зорчих хөдөлгөөнд хязгаарлалт хийхгүй.

Харин хилийн боомт орчимд коронавируст халдварын тархалт нэмэгдэж, экспорт, импортын үйл ажиллагаа тасалдахаас урьдчилан сэргийлэх зорилгоор Алтанбулаг, Булган, Боршоо, Гашуунсухайт, Замын-Үүд, Сүхбаатар, Ханги, Шивээхүрэн, Цагааннуур, Эрээнцав хилийн боомт байрлаж буй бүсэд Гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэг тогтоож, халдварын тархалтаас урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч хэрэгжүүлэхийг Баян-Өлгий, Дорноговь, Дорнод, Өмнөговь, Сүхбаатар, Сэлэнгэ, Увс, Ховд аймгийн Засаг дарга нарт тус хуралдаанаас үүрэг болгосон байна.

Categories
мэдээ нийгэм спорт

Чөлөөт бөхийн Азийн аварга шалгаруулах тэмцээн ирэх дөрөвдүгээр сард болно

Монголын чөлөөт бөхийн холбоо олимпын багаа зарлалаа

“Улаанбаатар-2022” насанд хүрэгчдийн чөлөөт бөхийн Азийн аварга шалгаруулах тэмцээн ирэх дөрөвдүгээр сард Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотноо болно. Уг тэмцээн өрсөлдөөн, нэр хүндийн хувьд Азид дээгүүр эрэмблэгдэх билээ.

Үүнд оролцох Монголын баг тамирчдыг сонгох “Сорилго” тэмцээн Сонгинохайрхан дүүргийн спорт хорооны зааланд болсон юм.

Үүнд дараах тамирчид оролцоно.

Эрэгтэйчүүд:

57 кг:

З.Занабазар (Хилчин)

Э.Дөлөө (Алдар)

Н.Насанбуян (Хасу-Мегастарс)

М.Даваабанди (Алдар)

61 кг:

Н.Наранхүү (Хасу-Мегастарс)

Д.Балжинням (Алдартан)

Ц.Мандалсүрэн (Алдартан)

Ц.Чинзориг (Алдар)

65 кг:

Ц.Цогбадрах (Алдар)

Э.Төгсжаргал (Хасу-Мегастарс)

Т.Тулга (Хүч)

Б.Буд (Харгант цамхаг)

70 кг:

Э.Тэмүүлэн (Хасу-Мегастарс)

Б.Батмагнай (Алдар)

Ш.Дэлэг (Их шавь)

Г.Бэгзжав (Аваргууд академи)

74 кг:

Б.Бямбадорж (Сүлд)

Ч.Гэндэн-Яримпил (МУБИС)

О.Сүлдхүү (Хасу-Мегастарс)

М.Мөнхбат (Аваргууд академи)

79 кг:

  1. Э.Бямбадорж (Баянхонгор)
  2. Д.Батзул (Хасу-Мегастарс)
  3. Л.Батбаяр (Женко)
  4. А.Дөлгөөн (Хасу-Мегастарс)

86 кг:

  1. М.Тэмүүжин (МУБИС)
  2. Б.Бат-Эрдэнэ (Хилчин)
  3. Б.Цэрэндаш (Орхон, Ирээдүйн одод)
  4. Д.Төгс-Эрдэнэ (Хангарьд)

92 кг:

  1. Д.Оргилох (Хасу-Мегастарс)
  2. М.Цогтгэрэл (Хангарьд)
  3. А.Мягмарсүрэн (МУБИС)
  4. Н.Шинэтөр (МУБИС)

97 кг:

  1. Ө.Батзул (Хангарьд)
  2. Ц.Мөнхбаяр (Хангай хүчтэн)
  3. Э.Уугангэрэл (Арслан)
  4. О.Үйтүмэн (Алдар)

125 кг:

  1. Э.Батмагнай (Алдар)
  2. М.Лхагвагэрэл (Хилчин)
  3. Ч.Алтангэрэл (Хилчин)
  4. Б.Нямсамбуу (Аврагч)

Эмэгтэйчүүд:

62 кг:

Б.Хонгорзул (Баянхонгор)

С.Цэрэнчимэд (Алдар)

Э.Гантуяа (Хилчин)

65 кг:

Ө.Пүрэвсүрэн (Баянхонгор)

Т.Энхжин (Алдар)

А.Даваажаргал (Налайх)

68 кг:

Э.Дэлгэрмаа (Хүч)

З.Болортунгалаг (Хилчин)

Б.Найдансүрэн (Алдар)

72 кг:

Э.Даваанасан (Алдар)

Д.Цогзолмаа (Орхон, Ирээдүйн одод)

Э.Цэвэгмид (Алдар)

76 кг:

Г.Ариунжаргал (Алдар)

Г.Уртнасан (Хилчин)

Н.Загардулам (Хилчин)

50 кг:

  1. Ц.Намуунцэцэг (Хасу-Мегастарс)
  2. Д.Отгонжаргал (Женко)
  3. Б.Энхзул (Хилчин)
  4. Б.Мөнхнар (Алдар)

53 кг:

  1. Б.Хулан (Аврагч)
  2. Б.Болортуяа (Женко)
  3. М.Мөнхгэрэл (МЖ клуб)

55 кг:

  1. Г.Отгонжаргал (Алдар)
  2. Б.Энхцэцэг (Хилчин)
  3. А.Наранцацрал (Аваргууд академи)
  4. М.Дөлгөөн (Налайх)

57 кг:

  1. Х.Болортуяа (Аврагч)
  2. Э.Сумъяа (Хилчин)
  3. Б.Марал (Женко)
  4. П.Шинэхүү (Алдар)

59 кг:

  1. Б.Шоовдор (Аврагч)
  2. Б.Сансармаа (Архангай)
  3. Ц.Должинсүрэн (Архангай)
  4. Б.Эрдэнэсувд (Женко)
Categories
мэдээ нийгэм

Л.Оюун-Эрдэнэ: Монгол Улс бэлэн байдлын зэргээ цуцалж, хилээ нээлээ

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өндөржүүлсэн бэлэн байдлын зэргийг бууруулахтай холбогдуулан мэдээлэл хийлээ. Тэрээр “Гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн бадлын зэргийг цуцлах тухай Монгол Улсын Засгийн газрын тогтоолыг хэлэлцэн баталлаа. Өнөөдрийн байдлаар вакцины бүрэн тунд зорилтот бүлгийн 92 хувь, нэмэлт гуравдугаар тунд зорилтот бүлгийн 52 хувь, дөрөвдүгээр тунд 90 орчим мянган иргэн хамрагдсан байна. Мөн халдвар хамгааллын эрсдэлийн үнэлгээнд тулгуурлаж Монгол Улс олон улсын зорчих хөдөлгөөнд бүрэн нээлттэй улс болсноо зарлаж байна. Ингэснээр иргэн та амны хаалтаа зүүж, зайгаа барьж, гараа ариутгаж, вакциндаа идэвхтэй хамрагдах зөвлөмжөөс бусад цар тахлын үеийн бүхий л хязгаарлалтууд цуцлагдаж байна. Манай улсыг зорин ирэх хөрөнгө оруулагчид, жуулчид вакцины бүрэн тунд хамрагдсан бол хүлээн авахад бэлэн байна. Вакцинд хамрагдаж чадаагүй бол Монгол Улсад хүрэлцэн ирж вакцинд хамрагдах боломж нээлттэй. Монгол Улс 2020 оны 11 дүгээр сарын 12-ний өдрөөс эхлэн хоёр жилийн хугацаанд нийт 7 удаагийн хатуу хөл хорио тогтоож, улаан түвшинд 79 хоногийг өнгөрөөсөн байна. Үүнээс бусад цаг хугацаанд Улбар шар түвшинд байлаа. Энэ үед экспорт тасарч, олон улсын ачаа тээврийн эргэлт эрс удааширч, хичээл сургууль танхимаар хичээллэх боломжгүй болж, үйлчилгээний газрууд үүд хаалгаа барьж, 200 гаруй мянган ажлын байр эрсдэлд орсон. Монгол Улсын эдийн засаг 1992 оноос хойш анх удаа -5.3 хувь хүртэл агшсан. Улсын төсвийн орлого 23 хувиар тасарсан амаргүй цаг үе байлаа. Цар тахлын хүндрэл одоо ч үргэлжилж байна. Цар тахал манай улсын хувьд төдийгүй дэлхий дахинд Дэлхийн II дайнаас хойш тулгараагүй хүндрэл бэохшээлийг учруулсаар байна. Монгол Улсын Засгийн газар эрүүл мэнд, эдийн засаг бол тусдаа асуудал биш, харилцан уялдаатай,цогц асуудал хэмээн үзэж, эдийн засгаа үе шаттайгаар нээж, энгийн амьдралдаа алхам алхмаар шилжих бодлого дэвшүүлж, вакцинжуулалтыг орон даяар цаг алдалгүй шуурхай зохион байгуулсаны үр дүнд ийнхүү өнөөдөр Шар түвшинд хоёр жилийн дараа шилжиж байна. Өнгөрсөн хугацаанд Засгийн газрын амаргүй шийдвэрүүдэд хүлээцтэй хандаж, вакцинжуулалтад идэвхтэй хамрагдаж, хамтран ажилласан иргэд, аж ахуйн нэгжүүддээ гүн талархал илэрхийлье. Гэхдээ цар тахлын сорилт бүрэн дуусаагүй үргэлжилсээр байна. Тиймээс иргэд, аж ахуйн нэгжүүд сонор сэрэмжээ бууруулалгүйгээр вакциндаа идэвхтэй хамрагдаж, амны хаалтаа зүүж, халдварын эрсдэлээс өөрийгөө болон бусдыг хамгаалах Иргэний журамт үүргээ хариуцлагатай биелүүлнэ гэдэгт итгэж байна. Монгол Улсын Засгийн газар “Шинэ сэргэлтийн бодлого”-ын хүрээнд цар тахлын улмаас өнгөрсөн хугацаанд алдагдсан боломжийг нөхөж, эдийн засгаа сэргээж, хөрөнгө оруулалтаа нэмэгдүүлэх талаар баримталсаар ирсэн байр суурин дээрээ цаашид хатуу зогсох болно. Хамтдаа хичээж, эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээж, цар тахлыг даван туулж, Ногоон түвшин буюу энгийн амьдралдаа удахгүй шилжиж чадна гэдэгт итгэлтэй байна.” гэлээ.

Categories
мэдээ нийгэм

ЦЕГ: “Хэнийг ч буудсан аав ар даачихна” гэсэн хүүхэд хаалттай бүлгээс бичлэгээ алдсан

Б.Баатархүү: Хэрэг эцэслэн батлагдаагүй байхад худал мэдээлэл тараахгүй  байхыг хүсье · Dorgio.mn

Өсвөр насны хүү “Би хэнийг ч буудсан манай аав арын маань даачихна” гэж ярих сурагчдын дүрс бичлэг цахим орчинд тархсан. Бичлэгээс харахад тэд мансууруулах бодис болон сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл хэрэглэсэн байж болзошгүй бөгөөд нийгмийн сүлжээнд хэн нэгэн албан тушаалтны хүү гэж “дүгнэж” байсан. Энэ талаар Цагдаагийн Ерөнхий Газрын хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албаны дарга Б.Баатархүүгээс тодрууллаа.

Тэрбээр “Хоёр сурагч пиво уусан байсан. Сэтгэцэд нөлөөлөх эм бэлдмэл хэрэглэсэн эсэх шинжилгээг авсан. Урьдчилсан байдлаар пиво хэрэглэсэн нь тогтоогдсон. Мөн хүүхдүүдийн эцэг, эх нь өндөр албан тушаалтан байгаагүй. Энгийн ардын хүүхдүүд байсан. Найзуудаараа хаалттай бүллэгт лайв хийсэн нь задарсан байна” гэлээ.

Categories
мэдээ нийгэм

“Хөгжлийн банк” данс барьцаалж “Эрэл” компанид 109.7 тэрбум төгрөгийн зээл олгожээ

МОНГОЛ УЛСЫН ХӨГЖЛИЙН БАНК БИРЖИЙН БУС ЗАХ ЗЭЭЛД 142.5 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН  БОНД АРИЛЖЛАА

Хөгжлийн банкны булхай луйвар ил болж, сүүлийн үед олны анхаарлыг ихэд татаж байна. Барьцаа хөрөнгө шаардалгүйгээр нөлөө бүхий эрх мэдэлтнүүдэд зээл олгож, өнөөдөр дампуурах эрсдэлд ороод байгаа нь иргэдийн эгдүүцлийг хүргээд байсан бол дэлхийд байхгүй жишгээр “Эрэл” компанид зээл олгосонд иргэд илүү бухимдаж байна.

Тодруулбал, “Эрэл” компани нь 2013-2015 онуудад Хөгжлийн банкнаас гурван удаагийн зээл авсан бөгөөд ингэхдээ ирээдүйд олох ашигаасаа төлөх, мөнгөгүй данс барьцаалах, мөн газар доорх шугам сүлжээг барьцаалж, 2013 онд 39.887 тэрбум, 2014 онд 44.220 тэрбум, 2015 онд 25.642 тэрбум төгрөгийн зээл буюу нийт 109.7 тэрбум төгрөгийн зээл авчээ. Тус зээлүүд нь Хөгжлийн банкны эргэлзээтэй, анхаарал хандуулах зээлийн ангилалд багтсан төдийгүй, эргэн төлөлт нэг ч хийгдээгүй байна.

272190712_686859498993592_7924372503205145871_n
260017251_463291482135050_5204835569676935102_n
272654097_464144652018753_3603306122516089221_n
258884134_3069771916623701_4146974566034838190_n

Үүний зарим хэсгээс сийрүүлбэл, “Эрэл” ХХК нь 2014 оны 04 сарын 28-ны өдрийн Б-БҮК-ХО2014-53 тоот Харилцах данс барьцаалах гэрээгээр

-Эрэл ХХК-ийн Төрийн банк дах төгрөгийн 106000026462 тоот данс

-Эрэл ХХК-ийн Төрийн банк дах ам.долларын 106000026470 тоот дахь дансаа,

2013 оны 08 сарын 16-ны өдрийн Б-БҮК-ХО2013-144 дугаартай барьцааны гэрээгээр

-Зам талбай дулааны шугам цэвэр бохир усны шугам, тоног төхөөрөмж бараа материал

2015 оны 10 сарын 15-ны өдрийн Б-БҮК-ХО2015-83 дугаартай барьцааны гэрээгээр

-Хөгжлийн банкнаас БҮК-1 төсөлд олгосон зээлийн хөрөнгөөр худалдан авсан болон гүйцэтгүүлсэн ажлын үр дүнд бий болсон хөрөнгө зэрэг уг санхүүжилтээр ирээдүйд бий болох бүх хөрөнгүүдийг барьцаалж зээл олгосон байна.

Монголд байтугай дэлхийд ч байхгүй жишгээр “Эрэл” компанид давуу эрх олгосон нь “doublestandart” , шударга ёсыг нэхэхээс өөр аргагүйд хүрч байгаа юм.

Учир нь арилжааны банк, банк бус санхүүгийн байгууллага, тэр байтугай мөнгө хүүлэгчид хүртэл барьцаа хөрөнгөгүйгээр сохор зоос ч хялаалгадаггүй. Иргэд болон татаасгүй, шударгаар үйл ажиллагаагаа явуулж буй ААН-үүд зээл авахын тулд маш чанга шалгуурыг давж, бараг зээл авах шаардлагагүй мэтээр орлогоо нотлох, авах гэж буй зээлийн хэмжээг давсан барьцаа тавьж байж нэг юм зээл авдаг. Гэтэл Хөгжлийн банк “Эрэл” компанид давуу эрх олгож, ирээдүйд олох орлого, мөнгөгүй данс, газар доорх шугам сүлжээг барьцаалж зээл олгосон нь дэндүү шударга бус, увайгүй үйлдэл юм.

“Эрэл” компанийн жишгээр бол барьцаа хөрөнгө байхгүй гартаа ганц үзэгтэй, тархиндаа төсөлтэй, бүтэлгүй бизнес санаатай мянган мянган залуус ирээдүйд орлого олно гэж төсөөлөн, төсөөллийн байшин сав, машин унаа, хөрөнгө мөнгөө барьцаалаад Хөгжлийн банкнаас зээл авч болох нь. Үндсэн хуулинд хүн бүр тэгш эрхтэй гэж заасан байдаг. “Эрэл”-ийн Б.Эрдэнэбат ирээдүйн хөрөнгөө барьцаалаад зээл авч болоод байхад иргэд яагаад ирээдүйд асар их мөнгө олно гэж төсөөлөөд, түүнийгээ барьцаалаад Хөгжлийн банкнаас зээл авч болохгүй гэж…

Categories
мэдээ нийгэм

Г.Занданшатар: Шүгэл үлээгч сэтгүүлчдийг ажлын хэсэгт орж ажиллахыг урьж байна

Хөгжлийн банкинд бүтцийн өөрчлөлт хийнэ | News.MN

УИХ-ын дарга өнөөдөр Хөгжлийн банкнаас авсан зээл төлүүлэх ажлын хэсгийн гишүүд болон энэ асуудлаар хэлэлцүүлэг зохион байгуулсан сэтгүүлч Н.Өнөрцэцэг, Ч.Лодойсамбуу нартай уулзлаа.

Уулзалтад ажлын хэсгийн гишүүн Б.Бат-Эрдэнэ, С.Чинзориг нар оролцов.

УИХ-ын дарга Г.Занданшатар хэлэхдээ “Олон талын хамтын ажиллагааны үр дүнд өнөөдрийн байдлаар 50 гаруй тэрбумын өр төлөгдсөн байна. Нэгдүгээр улиралдаа багтааж 200 гаруй тэрбумын өр барагдуулах амлалт аваад ажиллаж байгаа юм байна.

АТГ-т 10, ЭЦГ-т гурав, дүүргийн цагдаад хоёр, шүүх дээр 25 хэрэг, шийдвэр гүйцэтгэлийн шатанд найм, хяналтын шатанд зургаа, анхан шатанд 10, магадлах шатанд нэг хэрэг шалгаад явж байгаа юм байна.

Ажлын хэсэг энэ сарын 21-ний байдлаар эцсийн дүгнэлт гаргаснаар нээлттэй сонсгол хийнэ. Нээлттэй сонсголын тухай хуулиар 14 хоногийн өмнө олон нийтэд мэдээлэх ёстой. Шүгэл үлээгч сэтгүүлчдээ сонсгол зохион байгуулалтын ажлын хэсэгт орж ажиллах санал тавьж байна. Ажлын хэсэг 22 хүнтэй ажиллаж байна” гэлээ.

Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

Доктор О.Одгэрэл: Цус ойртолт аюулын хэмжээнд хүрсэн гэдгийг батлах баталгаа нь алга

МУИС-ийн генийн инженерчлэлийн лабораторийн эрхлэгч, доктор, дэд профессор О.Одгэрэлтэй ярилцлаа.


-“Монгол хүний удмын сангийн аюулгүй байдлыг хамгаалах, хүн амын өсөлтийг дэмжих талаар авах арга хэмжээний тухай” тогтоолыг баталлаа. Энэ тогтоолыг баталснаар монгол хүнийудмын сангийн аюулгүйбайдлыг хамгаалах, үндэстнийдархлааг бэхжүүлэх зэрэг ач холбогдолтойгэж үзсэн байна лээ. Таны зүгээс ач холбогдлыг нь хэрхэн харж байна вэ?

-Энэ тогтоолын төслийн гарчиг ба агуулга нь туйлын зөрүүтэй. Удмын сан гэж юугаа хэлээд байна, үндэстний дархлаа гэж юугаа хэлээд байна гэдэг талаар нэг мөр дундын ойлголттой болмоор байгаа юм. Энэ тогтоол нь удамшлын өвчнөөс хамгаалах, эсвэл багасгах, элдэв хортой мутаци, өвчин үүсгэгч хувилбараас цэвэрлэх, цус ойртолтоос хамгаалж эрүүл чийрэг ард түмэн бий болгох гэсэн зорилготой бол бүтэхгүй. Бүхэл бүтэн ард түмэн дээр ийм манипуляци хийх боломжгүй.

Ялангуяа XXI зуунд, худлаа үнэн ч гэсэн ардчилсан оронд шүү дээ. Үндэсний дархлаа гэж юуг хэлээд байгааг нь би ойлгохгүй байна. Соёлын дархлаа гэж ойлголт бий, биологийн дархлаа гэсэн ойлголт бий. Аль нь юм бол доо? 

-Соёлын дархлааг сайжруулна гэж байгаа.

-Хүний соёлын дархлаа биологитой холбоогүй. Цэвэр хүмүүнлэг зүйл шүү дээ. Соёлын дархлааны хамгийн чухал нь монгол хэл. Монгол хэлээ цэвэр, тунгалаг байлгах асуудал бол харин ёстой байж болох асуудал. Тийм тогтоолыг бол би зөв зүйтэй зүйл гэж үзнэ.

-Монгол Улсын хүн амын цус ойртолтын түвшний судалгаагаар 21 аймаг бүрт цус ойртолт тодорхой түвшинд байгаа гэдгийг ажлын багаас онцолж байсан. Нөхцөл байдал үнэхээр ийм дээрээ тулчихаад байгаа юм уу?

-Тухайн судалгаа үнэн эсэх нь туйлын эргэлзээтэй. Цус ойртолт захын зарим сумдуудад цэгэн байдлаар ажиглагдсан байж болно. Хэрвээ тийм бол энэ нь хүн амын шилжилт хөдөлгөөн багатай байгаагаас л үүснэ. Үүнийг хэдхэн жилийн дотор саармагжуулж болно. Ер нь бол тухайн популяцид цус ойртолт болжээ гэдгийг илэрхийлэх хэд хэдэн шинж байдаг. Нэгдүгээрт, оюуны хомсдолтой хүмүүсийн хувь, хоёрдугаарт, удамшлын өвчний хувь, гуравдугаарт, зулбалтын хувь, мөн үргүйдлийн хувь, давжаарах шинж. Эдгээр шинжүүд монгол хүн амд өссөн баримт байхгүй байна. Мэдээж цаашид нарийн судлах нь зүйтэй.

-Хүн амын өсөлт буураад байгаа, энэ тогтоолоор өсгөх зорилготой гэж ойлгож байгаа шүү дээ?

-Төрөлтийн коэффициент буурсан нь үнэн боловч энэ нь Монголын түүхэн дэх хамгийн өндөр төрөлттэй байсан 60, 70-аад оны үеийнхтэй харьцуулахад л бага байгаа. Тухайн үеийг Baby boomer үе гэдэг юм. Одоо бол хэзээ ч дахин тэр үе шиг өндөр коэффициент гарч ирэхгүй байх. Энэ нь цус ойртолтоос болоод цөөн хүүхэд төрүүлээд байгаа биш, харин нийгмийн хүчин зүйл, соёл боловсролтой холбоотой. 90-ээд онд бүр огцом багасаад одоо бол бас нэлээн өссөн байдаг. Энэ тогтоол хүн амын өсөлтийн коэффициентийг нэмэгдүүлж чадахгүй. Маш хүчтэй халамжийн бодлогоор нэмэгдүүллээ гэхэд нэгж хүний чанарын асуудал гарч ирнэ. Ер нь ийм демографийн асуудлыг ултай суурьтай үндэсний судалгааны баг бүрдүүлж байж судалгаа хийлгэж, шинжлэх ухаанч хэлэлцүүлж байж тогтоол гаргамаар байгаа юм.

-Цус ойртолтоос үүдэн гарч болох хор уршиг юу вэ?

-Одоогоор цус ойртолт тухайн ард түмэнд нийтээрээ илрээд ийм тийм гамшиг боллоо гэсэн түүх алга. Хамгийн тодорхой түүх бол Европт язгууртнуудын хүрээлэл дотор үеэлүүд хоорондоо маш түгээмэл гэр бүл болсноор хаадын өвчин гэдэг зүйл их илэрдэг болсон юм. Гемофил гэдэг өвчин л дөө. Угаасаа байдаг л өвчин. Энэ өвчин хамаатнууд дотор түгээмэл илэрдэг болсон гэсэн үг. Тэгэхээр энэ түүхээс харвал хэрвээ тухайн ард түмэн нийтээрээ цус ойртвол янз бүрийн өвчин ихэсч, эрүүл мэндийн үйлчилгээний зардал ихсэх нь тодорхой. Мөн нийтээрээ маанагдуу л болно гэсэн үг. Гэхдээ ийм түүх баримт одоо болтол алга.

Харин генийн дрифт гэсэн ойлголт байдаг юм. Энэ нь юу вэ гэхээр тодорхой популяциас гэнэт ямар нэгэн шалтгаанаар их хэмжээний бодгаль амь үрэгдэж, улмаар ямар нэгэн тодорхой генийн хувилбарын хувь хэмжээ гэнэт ихэсч, багасахыг хэлдэг юм. Ийм тохиолдол харин Монголын түүхэнд байсан байх боломжтой гэж би боддог. Энэ нь 1937 оны их хэлмэгдүүлэлт. Лам нар, сэхээтнүүдийг түүж аваад буудчихаар монгол хүн амын генийн бүрдэлд нөхөж баршгүй хохирол учирсан байх боломжтой. Насанд хүрсэн таван эрэгтэй хүний нэгийг нь буудна гэдэг асар өндөр хувь. Тэгээд санамсаргүй түүврийн аргаар сонгож аваад буудаагүй, лам, сэхээтнүүдийг сонгож буудаж байгаа болохоор тодорхой генийн хувилбарын хувь хэмжээнд савлагаа үүсгэсэн байх боломжтой. Ийм учраас үнэхээр монгол хүний удмын сан гэдгийг генүүдийн баялаг байдал гэж ойлговол монгол үндэстэнд дахиж хэзээ ч 37 он давтагдах ёсгүй. Ямар нэг масс аллага, хүчирхийлэл гарах ёсгүй. Гадны төрийн бодлого, түрэмгийлэлд монгол үндэстэн өртөх ёсгүй. Монгол хүний амь нас, эрх чөлөөг хангана гэдэг ёстой жинхэнэ удмын сангийн аюулгүй байдал мөн. Үүнийг хамгаалах гэж л угаасаа үндсэн хууль байдаг, төр засаг оршин байгаа гэж ойлгож байна ш дээ.

-Манайд нэг сумынхан, нэг голынхон хоорондоо суух элбэг. Энэ нь цус ойртох эрсдэлтэй талаар хүмүүс онцолдог. Үүнээс яаж хамгаалах вэ. Олон улсад урьдчилан сэргийлдэг ямар жишиг байна?

-Монголчууд мал аж ахуй эрхэлдэг учраас цус ойртолтыг сайн мэддэг юм. Бэр гуйхад цаад удам судрыг нь харна, гэх мэтчилэн. Ургийн бичгийг хөтөлж байсан. Тэгэхдээ феодлууд нь хөтлөөд, ардууд бас сүртэй хөтөлдөггүй байсан болов уу. Олон улсад бол тийм жишээ байхгүй дээ. Германд бол асар том ургийн бичиг харж л байсан. Гэхдээ тэр нь цус ойртолтоос сэргийлэх зорилготой биш. Овгийнхоо түүх, алдар сууг хойч үедээ өвлүүлж бахархуулах зорилготой юм билээ. Удмын сан гэсэн ойлголтыг дэлхийд хүн амынхаа удмын сангийн аюулгүй байдлыг хамгаалсан түүхтэй ганц орон байна. Энэ нь фашист Герман. Тэд хүний анатомид стандарт тогтоож түүнээс зөрсөн нь бохир цустай гэж үзэж, энэ бохир цуснаас цэвэр цусаа хамгаалах ухааны бодлого явуулж байсан юм.

-“Манайд цус ойртолт аюулын хэмжээнд хүрээгүй. Үүний ард мөнгө угаах ажил явж байна” гэх байр суурийг илэрхийлэх хүмүүс байх юм. Өөрөөр хэлбэл, онцын шаардлагагүй ажил гэх тайлбар хэлж байна.

-Цус ойртолт аюулын хэмжээнд хүрсэн гэдгийг батлах баталгаа нь алга. Дорнодын Матад, Халх гол, Баянхонгорын Баянлиг зэрэг зарим нэг сумуудад оюуны хомсдолтой хүмүүсийн хувь их байгаа судалгаа баримт бол бий. Тэгэхдээ эдгээр цөөн сумд Монгол Улсын нийт хүн амыг төлөөлөх боломжгүй. Хөдөө таван айлаар орчихоод Монголын бүх хүн гэрт амьдардаг гэж дүгнэлт гаргаж болохгүй биз дээ. Зөвхөн зарим нэг сумдад цус ойртолт их байна гэж үзэх боломжтой. Үүний шалтгаан нь монгол хүний удмын сандаа ч биш. Хүн амын сэлгэлт хөдөлгөөн маш бага байсантай холбоотой. Социализмын үед монгол хүн ийш тийш чөлөөтэй явах ч эрхгүй л байсан шүү дээ. Ерөөсөө оюуны хомсдолтой хүмүүс манай хүн амд дэлхийн дунджаас их байна уу, бага байна уу гэдгийг л харах хэрэгтэй.

Мөнгөний хувьд бол генетик оношилгооны нэгдсэн төв байгуулах асуудлыг хөндөж байгаа. Манай анагаахын салбарт байгууллага мундаагүй. Үндэсний төв нэртэй өч төчнөөн энэ чиглэлийн байгууллага байхад дахиж ийм байгууллага үүсгэх нь үр ашиггүй байх.

Categories
мэдээ нийгэм

10 хүртэлх насны хүүхдийг бие даан хөдөлгөөнд оролцуулахгүй байхыг анхааруулж байна

ErenNews.MN

Өнгөрсөн амралтын өдрүүдэд ноцтой зам тээврийн ослын улмаас орон нутагт таван хүний амь нас хохирсон болохыг Тээврийн цагдаагийн албанаас мэдээллээ.

Мөн бүртгэгдсэн зам тээврийн ослын улмаас 10 хүн гэмтэж бэртсэний долоо нь нийслэлд, гурван хүн орон нутагт бүртгэгдсэн байна.

Хүн гэмтсэн ослыг хэлбэрээр нь авч үзвэл:

Түүнчлэн согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон 147 зөрчил бүртгэгдсэний нийслэлд 107, орон нутагт 40 зөрчил тус тус илрүүлж, учирч болох эрсдэлээс урьдчилан сэргийлсэн байна.

Өнөөдрөөс бүх шатны сургууль, цэцэрлэгийн хичээл эхэлсэн билээ. Иймд эцэг эхчүүд та бүхэн хүүхдэдээ тавих хараа хяналтаа сайжруулж, 10 хүртэлх насны хүүхдийг бие даан хөдөлгөөнд оролцуулахгүй байхыг анхааруулж байна.

Замын хөдөлгөөөний дүрэмд явган зорчигч нь 10 хүртэлх насны хүүхдийг замын хөдөлгөөнд харгалзаж явахдаа (энэ дүрмийн 5.4-т заасны дагуу жагсаалаар авч яваагаас бусад тохиолдолд) өөрөөсөө салгахгүй (хөтлөх, тэврэх, үүрэх, хүүхдийн тэргэнд түрэх гэх мэт) авч явна гэж заасан байдаг.

  • Хүүхдийг тээврийн хэрэгсэлд авч явахдаа аюулгүй байдлын хангаж, хүүхдийн зориулалтын суудалд тээвэрлэх, зориулалтын суудалгүй тохиолдолд суудлыг бүсийг зүүж хэрэглэхийг хэвшүүлэхийг цагдаагийн байгууллагаас та бүхэнд зөвлөж байна.
  • Замын хөдөлгөөнд оролцогч та бүхэн өвлийн улиралд тээврийн хэрэгслийнхээ дугуйг зориулалтын өвлийн улирлын дугуйгаар солих, халтиргаа гулгаатай замд хурдыг зөвшөөрөгдсөн хэмжээнээс 20-30 хувиар бууруулж зорчихыг Тээврийн цагдаагийн албанаас анхааруулж байна.
Categories
мэдээ спорт

“Челси” анх удаагаа хөлбөмбөгийн багуудын ДАШТ-д түрүүллээ

Арабын Нэгдсэн Эмират улсад зохиогдсон хөлбөмбөгийн багуудын ДАШТ-д Европ тивийг төлөөлөн оролцож буй (Аваргуудын лигийн аварга учир) Лондонгийн “Челси” баг нэмэлт цагт Бразилийн “Палмейрас”-ыг 2:1-ээр буулган авч анх удаагаа уг цомыг хүртэж үзлээ. Тэд 2012 онд уг тэмцээнд анхлан оролцохдоо финаль хүртэл тоглоод аваргын төлөө Бразилийн “Коринтианс”-т нухуулан хоосон үлдэж байсан юм. “Челси” багийн ахлах дасгалжуулагч Томас Тухель, багийн эзнийхээ талаар “Би түүнтэй ялалтын дараа талбай дээр таарсан. Тэгээд энэ ялалт бол таных, таны багийн төлөө юм шүү. Таны хичээнгүй зүтгэлт, хөрөнгө оруулалтын үр дүн гэдгийг нь хэлсэн” гэв. Учир нь “Челси” багийн эзэн Оросын тэрбумтан Роман Абрамовичийн үед тус баг 21 дэх цомоо хүртсэн, уг хүн өөрөө тухайн тоглолтыг хүрэлцэн ирж үзээд тоглолтын дараа багийнхантайгаа хамт байж баяраа хуваалцсан бөгөөд ийм үедээ Тухельтай удаан хугацаагаар ярилцаж байсан нь сэтгүүлчдийн анхаарлыг татжээ. Тухель сүүлийн үед багийнхантайгаа ам мурийж тааламжгүй байгаа, суудлаасаа ховхорч магадгүй гэж таамаглах болсонд энэ ялалтаараа хариу барилаа.

Д.БАТ-ЭРДЭНЭ