Categories
мэдээ нийгэм

“Усны үнэ нэмэгдсэн, дулаан, цахилгааны тарифт өөрчлөлт ороогүй” гэв

Эрчим хүчний зохицуулах хорооны 2021 оны хорин нэгдүгээр хурал болж нийт 10  асуудал хэлэлцлээ

Засгийн газраас ковидын нөхцөл байдалтай холбогдуулан хэрэглээний эрчим хүч, ус дулаан, хогны төлбөрийг төр хариуцаж ирсэн. Харин энэ сараас эхлэн иргэд өөрсдөө хэрэглээний төлбөрөө төлж эхэлж байгаа. Иргэдийн зүгээс холбогдох албад болон цахим орчинд цахилгаан, дулаан, байрны төлбөр өндөр гарч байна гэх гомдол, шүүмжлэл их байна. Бид холбогдох газруудаас тодруулга авч “Иргэд ахуйн хэрэглээний ус, дулааны төлбөр 40 хувиар нэмэгдсэн байна, төлбөр өндөр гарч байна гэх гомдол гаргаж байна. Энэ талаар мэдээлэл өгөөч” гэсэн асуултад хариулт авлаа.

Улаанбаатар дулааны сүлжээ ТӨХК: “Манайх Улаанбаатар хотын дулаацуулах байгууламжийн ашиглалт, засварыг хариуцах үүрэгтэй. Үнэ тарифыг Эрчим хүчний зохицуулах хорооноос асуугаарай. Манай дээр өнөөдрийн байдлаар үнэ тарифт өөрчлөлт орсон талаар ямар нэг мэдээлэл ирээгүй байна.”

Орон сууцны байцаагч: “Усны үнэ 50 хувь нэмэгдсэн байгаа шүү. Хүн амаараа буюу задгай хэрэглээтэй айл бол нэг хүний 21 мянган төгрөгөөр бодогдож байна. Тоолууртай бол арай бага гарна, гэхдээ 50 хувь нэмэгдсэн үнээрээ л бодогдоно. Тэгээд дээрээс нь дулаан, усны суурь үнэ нэмэгдэнэ. Дулааны үнэ нэмэгдээгүй, нэмэгдэнэ гэж яригдаж байгаа. Тог бол хөнгөлөлттэй байгаа.”

Эрчим хүчний зохицуулах хороо: Манайхаас өнөөдөр мэдэгдэл гаргана. 2019 оны 8 сараас эрчим хүчний үнэ тарифт ямар нэг өөрчлөлт ороогүй байгаа. Үүсээд байгаа асуудлын тухайд жил бүрийн 1, 2 сар хэрэглээ илүү өндөртэй үе байдаг. Мөн урьд саруудад төрөөс дааж байсантай ч холбоотой хэрэглээ өндөр байгаа болов уу. Хэрвээ манайх хэрэглээний төлбөр их гараад байна гэсэн гомдолтой хэрэглэгч байвал Улаанбаатар цахилгаан түгээх компани буюу эрчим хүчээр хангагдах гэрээ байгуулсан газартаа хандаад шалгуулж болно. Тэгэхээс биш дулаан, цахилгаан эрчим хүчний үнэ нэмэгдээгүй, ямар нэг өөрчлөлт ороогүй байгаа.

Тэгэхээр одоогийн байдлаар иргэдийн ахуйн хэрэглээний төлбөр дээр усны мөнгө л 50 хувиар нэмэгдсэн үнээр бодогдож байгаа юм байна. Ус сувгийн удирдах газар 2022 оны нэгдүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн усны үйлчилгээний үнэ шинэ тариф мөрдөхөөр болсон. Улмаар гэр хорооллын ус түгээх цэгт литр ус хоёр төгрөг, орон сууцны цэвэр усны үйлчилгээний тарифын үнэ литр тутамдаа 1,07 болж нэмэгджээ. Мөн аж ахуйн нэгж байгууллагын цэвэр, бохир усны үйлчилгээний үнэ нэмэгдсэн юм.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Украин руу зорчих иргэдэд нөхцөл байдлыг харгалзан үзэхийг зөвлөлөө

Украйны тухай АРВАН НАЙМАН баримт

Гадаад харилцааны яамны зүгээс Монгол Улсаас Польш Улсад суугаа ЭСЯ болон Украин дахь Өргөмжит консулаараа дамжуулан Украинд суралцаж байгаа монгол оюутнуудтайгаа тогтмол холбоотой байж, шаардлагатай мэдээлэл, зөвлөгөөг өгч байгаа гэв.

Манай улсын 90 орчим иргэн тус улсад оршин сууж байгаагаас 20 орчим иргэн нь Украин улсад байнга оршин суудаг иргэд.

Тус улсын их, дээд сургуульд энэ хичээлийн жилд 68 монгол оюутан суралцаж байгаагаас зургаа нь эх орноосоо цахимаар суралцаж байгаа бол одоогоор 4 оюутан эх орондоо буцахаар болсноо ЭСЯ-нд мэдэгджээ.

ЭСЯ-ндаа бүртгүүлээгүй Украин улсад оршин суугаа иргэд tuvshin@ambasadamongolii.pl цахим шуудангаар бүртгүүлэх шаардлагатай бөгөөд ЭСЯ-ны +48 538 286 500 дугаарын шуурхай утсаар холбогдох боломжтой байна.

Түүнчлэн Украин руу зорчихоор төлөвлөж буй иргэддээ нөхцөл байдлыг харгалзан үзэхийг зөвлөлөө.

Categories
мэдээ нийгэм

Камила Валиева тэмцээнээ үргэлжлүүлэхээр боллоо

ОХУ-ын уран гулгалтын тамирчин Камила Валиева 2022 оны Бээжингийн өвлийн олимпын наадмаа цааш нь үргэлжлүүлэхээр боллоо. Ийнхүү 15 настай тэрбээр тэмцээний бэлтгэлдээ гарлаа.

Тодруулбал, Спортын Арбитрын Шүүх /CAS/-ээс Камила Валиеваг маргааш /2022.02.15/ болох уран гулгалтын ганцаарчилсан тэмцээнд оролцохыг нь зөвшөөрсөн шийдвэр гаргажээ.

Учир нь, Спортын Арбитрын Шүүх Камила Валиевагийн допингийн хэргийн асуудлаарх Олон Улсын Олимпын Хороо /ОУОХ/ болон Дэлхийн Допингийн Эсрэг Агентлаг /WADA/, мөн Олон Улсын Тэшүүрийн Холбоо /ISU/ зэрэг байгууллагуудын гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгосныг зарлалаа.

Хоёрдугаар сарын 15-нд уран гулгалтын ганцаарчилсан тэмцээний богино хэмжээний хөтөлбөр товлогдсон ба Валиева эл тэмцээнд 26 дугаартай оролцохоор боллоо.

Categories
мэдээ нийгэм

71 жолооч согтуугаар жолоо барьж, 202 хүн эрүүлжүүлэгджээ

Цэргийн баярын өдөр 324 хүн эрүүлжүүлэх газар хоножээ!Энэ сарын 13-нд цагдаагийн байгууллагын 102 дугаарын утсанд нийт 1513 гомдол мэдээлэл бүртгэгджээ. Үүнээс зөрчлийн дуудлага мэдээлэл 1221, хулгайтай холбоотой 40, гэр бүлийн хүчирхийллийн дуудлага 133, гэмт хэргийн шинжтэй 103 мэдээлэл бүртгэгдсэн байна.

Мөн автомашин согтуу жолоодсон 71, олон нийтийн газар зүй бусаар биеэ авч явж, танхайрсан 127, хүний биед халдсан 53, Архидан согтуурахтай тэмцэх тухай хууль зөрчсөн 95, эрүүлжүүлэх байранд хоносон 202, оршин суугчдын амгалан тайван байдал алдагдуулсан 75 тохиолдол гарчээ.

Categories
мэдээ нийгэм

Литва улс Украин руу пуужингууд илгээв

Литва улс Украин руу пуужингууд илгээв

Украин улс өчигдөр /2022.02.13/ Литва улсаас стингер зенит пуужингийн систем болон сум бүхий илгээмж хүлээж авчээ. Түүнээс гадна өчигдөр үүрээр АНУ-аас 180 тонн орчим сумыг Украинд нийлүүлсэн гэж Батлан хамгаалахын сайд Олеский Резников мэдэгдэв. Энэ мэтчилэн Украин улс өнөөдрийг хүртэл 17 нислэгээр 1500 тонн сум хүлээн авчээ.

Оросын түрэмгийлэл хаяанд ирээд буй Украин улс холбоотнуудын тусламжтайгаар зэвсэгт хүчнээ улам бэхжүүлэв. Америк болон Их Британийн танк эсэргүүцэх систем, Туркийн нисгэгчгүй онгоцны тухай энд онцлон дурдах хэрэгтэй.

АНУ болон холбоотнууд Орос хэзээ мөдгүй Украинд довтлоход бэлэн болсон гэж үзэж буй. Харин Украины ойролцоо 100 мянга гаруй цэрэг цуглуулсан Орос улс ийм төлөвлөгөөгүйгээ баталсаар байна.

Литва болон Украин улсууд 1918 оноос өмнө Оросын эзэнт гүрний нэг хэсэг, 1991 он хүртэл ЗХУ-ын бүрэлдэхүүнд байсан. Хоёр улс өнөөдрийг хүртэл сайн харилцаагаа хадгалсаар яваа бөгөөд 2014 оны Украины хямралын үед ч литвачууд туслахад бэлэн гэдгээ илэрхийлж байсан билээ.

Categories
мэдээ нийгэм эдийн-засаг

Өнгөрсөн долоо хоногийн арилжааны тойм

Өнгөрсөн долоо хоногийн арилжааны тойм

“Монголын хөрөнгийн бирж” энэ сарын 07-ноос 11-ний өдрүүдэд таван удаа үнэт цаасны арилжаа зохион байгуулжээ. Нийт 2.5 тэрбум төгрөгийн арилжаа хийсэн байна.

ХУВЬЦААНЫ АРИЛЖАА:

Нийт 72 компанийн 5,724,442 ширхэг хувьцаа 2,396,544,614.77 төгрөгөөр арилжаалсан.

Хоёрдогч зах зээлийн арилжаанд идэвхтэй арилжаалсан үнэт цааснууд:

Симбол

Компанийн нэр

Тоо ширхэг

Үнийн дүн

1

AARD

АРД САНХҮҮГИЙН НЭГДЭЛ

125,484

735,279,820.00

2

APU

АПУ

314,535

546,703,767.00

3

MFC

МОНОС ХҮНС

1,907,923

278,649,124.52

4

TUM

ТҮМЭН ШУВУУТ

243,979

156,261,444.97

5

AIC

АРД ДААТГАЛ ХК

89,951

91,108,531.00

6

MNDL

МАНДАЛ ДААТГАЛ

716,955

89,385,256.97

7

ERDN

ЭРДЭНЭ РЕСУРС ДЕВЕЛОПМЕНТ КОРПОРЭЙШН ХК

97,644

88,027,165.90

8

MFG

Мандал Ирээдүйн Өсөлт

80,174

79,634,752.70

9

CUMN

CЭНТРАЛ ЭКСПРЕСС СИ ВИ ЭС

311,601

60,160,784.31

10

GOV

ГОВЬ

192,836

57,970,810.53

Хоёрдогч зах зээлийн арилжаанд идэвхтэй оролцсон үнэт цаасны компаниуд:

Симбол

Компанийн нэр

Тоо ширхэг

Үнийн дүн

1

MNET

Ард секюритиз ХХК

1,308,999

1,305,661,970

2

TTOL

Апекс Капитал ҮЦК

2,259,256

766,573,293

3

MIBG

Мандал Капитал Маркетс ҮЦК

682,644

693,105,736

4

GLMT

Голомт Капитал ХХК

1,795,945

390,827,081

5

ZGB

Таван Богд Капитал ХХК

1,939,545

343,677,118

6

ARD

Өлзий энд КО капитал ХХК

888,562

315,208,050

7

TDB

Ти ди би секьюритис ХХК

680,947

296,241,058

8

BDSC

БиДиСек ХК

837,900

273,811,461

9

BUMB

Бумбат-Алтай ХХК

454,915

238,094,632

10

STIN

Стандарт инвестмент ХХК

386,479

106,381,346

Жич: Авсан, зарсан арилжааны нийлбэр үнийн дүнгээр гаргав.

Компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаанд 21 ширхэг бондыг нийт 2,091,600 төгрөгөөр арилжаалав.

Д/д

Өдөр

Үнэт цаасны нэр

Арилжсан ширхэг

Үнийн дүн

дээд

доод

1

2022.02.07-2022.02.11

ICBN-BD-17/08/23-C0016-13

1

99,600

99,600

99,600

LNBD-BD-02/07/23-C0014-14

20

1,992,000

99,600

99,600

НИЙТ

21

2,091,600

Хөрөнгө оруулалтын сангийн хоёрдогч зах зээлийн арилжаанд 283,558 ширхэг нэгж эрхийг 114,175,381.17 төгрөгөөр арилжаалав.

Симбол

Компанийн нэр

Тоо ширхэг

Үнийн дүн

1

MFG

Мандал ирээдүйн өсөлт

80,174

79,634,753

2

XOC

Үндэсний хувьчлалын сан

203,384

34,540,628

Зах зээлийн үнэлгээ 5.7 их наяд төгрөг болж, ТОП-20 индекс 41,278.51 нэгж болж өмнөх долоо хоногоос 0.80 хувиар буурсан гэж Монголын хөрөнгийн биржээс мэдээлэв.

Categories
мэдээ нийгэм

“Хөгжлийн Банкийг татан буулгахгүй, эксим банк болгоно” гэв

ХӨГЖЛИЙН БАНК УЧИРЧ БОЛОХ 17.2 ТЭРБУМЫН ХОХИРЛЫГ ХААСАН | News.MN

Засгийн газрын ээлжит бус хуралдаанаас гаргасан шийдвэрийн талаар Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ мэдэгдэл хийлээ.

Тэрбээр “Монгол Улсын Засгийн газар, Хөгжлийн Банкны зээлийг хоёр хувааж үзнэ.

Шинэ сэргэлтийн бодлогын хүрээнд тус банкийг татан буулгахгүй. Бас Засгийн газар хариуцлагагүй зээлдэгчдийн зээлийг төлөхгүй. Цаашид Хөгжлийн Банк Эксим банк буюу экспортыг дэмждэг, импортыг орлуулахыг дэмждэг банк болж, олон улсын жишгийн дагуу ажиллах хэрэгтэй. Харамсалтай нь тус банк яг зорилгоороо ажиллаж чадаагүй. Тодорхойгүй статустай байсан. Үүний үр дүнд 3.2 их наяд төгрөг Хөгжлийн Банкны хүүгийн багцын үлдэгдэл болж, Монголбанкны тогтоосноор 1.8 их наяд төгрөг чанаргүй зээлийн ангилалд орсон нөхцөл байдал үүссэн.

Хөгжлийн Банкнаас зээл аваад зориулалтын дагуу ашигласан, барьцаа хөрөнгө нь хангалттай, Монгол Улсын хөгжилд тодорхой хувь нэмрээ оруулсан төслүүдийн тасалдсан нөхцөл байдлыг Засгийн газар хэвийн зээл гэж үзнэ. Баялаг бүтээгчдээ дэмжиж ажиллана.

Улс төрийн нөлөөлөл ашиглаж, авсан зээлээ зориулалтын бусаар ашигласан, барьцаа хөрөнгө нь хангалтгүй зээлүүд бий. Мөн шүүхэд шилжиж, маргаан үүсгэсэн асуудал бий. Эдгээр хариуцлагагүй хүмүүсээс үүдэн баялаг бүтээгчдийн нэр хүндийг унагаж, Хөгжлийн Банкийг өнөөдрийн түвшинд хүргэсэн хүмүүстэй Засгийн газар хуулийн дагуу арга хэмжээ авна. Мэдээлэл нээлттэй болох тусам илүү хүчтэй болох тохиолдол байдаг. Хөгжлийн Банкийг илүү том түвшинд зээл гаргадаг, арилжааны банк санхүүжүүлж болох төслүүд рүү ордоггүй банк болгох ёстой. УИХ хөгжлийн төсөл гэж үзсэн төслийг санхүүжүүлдэг банк болгож байж манай улс эдийн засгийн хувьд бэхжих боломжтой.

Тус банк байгуулагдсан цагаас хойших бүх хэргүүдийг, чанаргүй, барьцаа хөрөнгөгүй, зориулалтын бусаар зээл авсан хүмүүст Эрүүгийн хуулийн дагуу мөнгө угаах хэргээр шалгаж өгөх хүсэлтийг Засгийн газрын хуралдаанаар Ерөнхий прокурорт гаргасан. Нэг үгээр хэлбэл, зээл түгжигдсэн гэдэг асуудлаар ихэнх нь иргэний хуулиар буюу хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэсэн агуулгаар бондын үеэр олон албан тушаалтнууд мултарч үлдэх асуудал бий.

Улсын ерөнхий прокурор цохогчоор оролцож, төрийг хохиролгүй болгох бичиг өгсөн. Ингээд зарим үл хөдлөх хөрөнгийг битүүмжлэх шийдвэр гарч байна. Энэ шийдвэрийг баялаг бүтээгчдэд, бизнес цэвэр өрсөлдөөний төлөө гаргаж байгаа.

Нэр бүхий 15 хүрэхгүй хүмүүс Хөгжлийн Банктай холбоотой асуудал дээр 1.5 их наяд төгрөгийн голлох зээлдэгч байгаа юм. Шаардлагатай бол үл хөдлөх хөрөнгийг дуудлага худалдаагаар борлуулж, Хөгжлийн Банкийг хохиролгүй болгох ажлыг хийнэ” гэлээ.

Categories
мэдээ нийгэм

Улс төрийн намын санхүүжилттэй холбоотой хуулийг Ерөнхийлөгч УИХ-д өргөн барина

Энэ сарын хүүхдийн мөнгө, тэтгэвэр тэтгэмжийг 13-наас олгоно

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ улс төрийн намын санхүүжилттэй холбоотой хуулийг Ерөнхийлөгч өргөн барих гэж буй талаар мэдээлэл өглөө.

Тэрбээр “Намын дүрмийг дарга, ерөнхий нарийн бичгийн дарга ч бай бүгд дагах ёстой. Ингэж байж улс төрийн нам шаардлага тавьж чаддаг, төрийг цэвэр тунгалаг болгохын төлөө хичээх ёстой. Намуудын хувьд нэр дэвшилт, сахилга хариуцлагын томоохон шаардлага тавьдаг, иргэний нийгмийн байгууллагуудтай хамтарч ажилладаг, шахаж чаддаг энэ зүйл рүү орж байж, авлигын индексээ бууруулж, төрийн үйлчилгээ илүү хүнд сурталгүй болно.

Мөн хөрөнгө оруулалт татна. Эдийн засгаа илүү том болгоход улс төр саад болж болохгүй. Тиймээс энэ асуудалд хатуу байр суурь баримтлах болно.

Улс төрийн намын санхүүжилтийг цэгцлэх ёстой. Цаашид УИХ-д хамгийн бага зардлаар сонгогддог жишиг рүү явах нь зөв. Иргэдийг төлөөлөхдөө мөнгөтэй, мөнгөгүй гэсэн ялгаатай байдлыг арилгаснаар илүү шударга засаглал тогтдог. Тиймээс улс төрийн намын санхүүжилттэй холбоотой эрх зүйн зохицуулалтыг Ерөнхийлөгч өргөн барина гэсэн мэдээлэлтэй байна. Улс төрийн нам бодлогын нам байх тал дээр МАН түрүүлж томоохон алхам хийнэ” гэв.

Categories
мэдээ нийгэм

“Шинэ сэргэлтийн бодлого-аялал жуулчлал” сэдэвт хэлэлцүүлэг өнөөдөр болно

Мөс цөмрөх аюулаас болгоомжил | News.MN

Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Б.Бат-Эрдэнийн санаачилгаар “Шинэ сэргэлтийн бодлого-аялал жуулчлал” сэдэвт хэлэлцүүлгийн өнөөдөр “Туушин” зочид буудалд 14.00 цагаас болно.

Хэлэлцүүлэгт:

  • Байгаль орчин, аялал жуулчлалын яам
  • Гадаад харилцааны яам
  • Зам, тээврийн хөгжлийн яам
  • Соёлын яам
  • Эрүүл мэндийн яам
  • Аялал жуулчлалын хөгжлийн төв
  • Монголын аялал жуулчлалын холбоо
  • Мэргэжлийн холбоод зэрэг аялал жуулчлалын салбарын 250 гаруй төлөөлөл оролцоно.
Categories
мэдээ нийгэм

Л.Оюун-Эрдэнэ: Хөгжлийн банктай холбоотой асуудлыг Эрүүгийн хуулийн дагуу шийдвэрлэнэ

Хөгжлийн банкинд бүтцийн өөрчлөлт хийнэ | News.MN

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Хөгжлийн банкны чанаргүй зээлдэгчдийн асуудлаар байр сууриа илэрхийллээ.

Тэрээр “Хөгжлийн банкнаас олгосон нийт 75 орчим зээл, 66 зээлдэгчийн мэдээлэлд дүгнэлт гаргаж ЗГ-ын хуралдаанд танилцуулсан. Би өөрийн байр сууриа тодорхой илэрхийлэхэд Хөгжлийн банкны зээлийг хоёр хувааж үзнэ. Шинэ сэргэлтийн бодлогын хувьд татан буулгахгүй. Мөн ЗГ хариуцлагагүй зээлдэгчийн өмнөөс төлөхгүй. Харин цаашдаа экспорт, импортыг дэмжиж олон улсын үйл ажиллагааны дагуу ажиллуулах болно. Харамсалтай нь үүсгэн байгуулагдсан цагаасаа хойш банк шиг биш харин хадгаламж зээлийн хоршоо эсвэл сангийн үйл ажиллагаа шиг байсаар ирсэн. Зээлийн 3,2 их наяд төгрөг үлдэгдэлтэй болж 1,7 их наяд төгрөг чанаргүй зээлийн ангилалд орсон.

Шаардлагатай бол зарим үл хөдлөх хөрөнгийг дуудлага
худалдаагаар борлуулж, хохиролгүй болгох олон улсын зарчмын дагуу шийдвэрлэнэ

Нэгдүгээрт, зориулалтын дагуу ашиглагдсан зээлээр хэрэгжиж байгаа төсөл цар тахлын улмаас тасалдсаныг нь хэвийн гэж үзнэ. Хоёрдугаарт, улс төрийн нөлөөлөл ашиглаж, зээлээ зориулалтын бусаар өөр зүйлд ашиглаж, барьцаа хөрөнгө хангалтгүй зээл бий. Мөн шүүхэд шилжүүлж маргаан үүсгэсэн нь ч бий. Эдгээрээс болж баялаг бүтээгчдийн нэр хүндийг унагасан, улсын хөгжилд чухал хувь нэмэр оруулах ёстой хөгжлийн банкны зарим алдагдуулсан нөхөдтэй хатуу арга хэмжээ авах болно. Экзим банк буюу илүү том түвшинд зээл гаргадаг, мега төслүүдэд зээл олгож, санхүүжүүлж байж Монгол Улс эдийн засгийн хувьд илүү бэхжих боломжтой.

Бидний хувьд Хөгжлийн банк байгуулагдсан 2011 оноос хойш бүх хэргүүд, дээрх асуудлуудыг Эрүүгийн хуулийн дагуу мөнгө угаах гэмт хэргээр шалгаж өгөх хүсэлтийг ерөнхий прокурорт гаргасан. Зээл зөрчигдсөн гэдэг асуудлын ихэнх нь иргэний хуулиар, 2011 онд буюу хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэх шалтгаанаар мултарч үлдэх боломжтой учир энэхүү зүйлчлэлийг өөрчлөөд энэ бол зээл биш харин мөнгө угаах гэмт хэрэг, улсын татвар төлөгчдийн санхүүжилтэд ноцтой хохирол учруулсан агуулгаар шалгах хүсэлт бүхий бичиг хүргүүлсэн ба зарим зээлдэгчийн хөрөнгийг битүүмжилж байна.

Үүнийг баялаг бүтээгчдийн эсрэг хийж байгаа үйлдэл гэж ойлгож болохгүй, харин ч тэдний төлөө, цаашдаа бизнесийн чөлөөт өрсөлдөөнийг бий болгох, хувийн хэвшлийн төлөө, Хөгжлийн банк зөв зарчмын дагуу ажилладаг байхын төлөө хийж байна. Жагсаавал 15 хүрэхгүй хүн л 1,7 их наяд төгрөгийн голлох зээлдэгч байгаа юм. Шаардлагатай бол зарим үл хөдлөх хөрөнгийг дуудлага худалдаагаар борлуулж, хохиролгүй болгох олон улсын зарчмын дагуу шийдвэрлэнэ. Тиймээс Хөгжлийн банктай холбоотой асуудлыг Эрүүгийн хуулийн дагуу шийдвэрлэнэ” гэлээ.