Categories
мэдээ нийгэм

МХБ: 2021 онд 5.4 тэрбумын үйл ажиллагааны орлоготой ажилласан

МХБ: ҮҮРГИЙН ХЭРЭГЖИЛТ ХАНГАЛТГҮЙ ХУВЬЦААТ КОМПАНИУДЫГ БҮРТГЭЛЭЭС ХАСНА |  TDB Capital

Монголын Хөрөнгийн бирж 2021 онд 5.4 тэрбум төгрөгийн үйл ажиллагааны орлоготой ажилласан байна. Энэ нь өмнөх оноос 4.9 дахин өссөн үзүүлэлт болсон байна.

2020 онд нэг тэрбум төгрөгийн алдагдал хүлээж байсан бол өнгөрсөн онд 3.1 тэрбум төгрөгийн цэвэр ашигтай ажилласан байна.

2021 онд хөрөнгийн зах зээлийн үнэлгээ, арилжааны хэмжээ, “Топ 20” индекс, шинээр бүртгүүлсэн үнэт цаасны тоо зэрэг Хөрөнгийн биржийн гол үзүүлэлтүүд 30 жилийн түүхэн дээд үзүүлэлтүүддээ хүрчээ. Энэхүү өсөлтийг дотоодод төдийгүй олон улсад онцолж байна.

Тухайлбал: “Bloomberg”-ээс Монголын Хөрөнгийн биржийг дэлхийн хамгийн өндөр өсөлттэй зах зээлээр онцолжээ. Үүнд зах зээлийн ерөнхий чиг хандлагыг тодорхойлогч “Топ 20” индексийн үзүүлэлт 2021 оны 12 дугаар сарын тавны өдрийн байдлаар 104 хувь буюу хоёр дахин өссөн нь голлох нөлөөлөө үзүүлсэн байна.

Их Британийн “FTSE Russell” группээс Монголын хөрөнгийн зах зээлийг 2021 оны есдүгээр сард “Хөгжиж буй зах зээл”-ийн “Ажиглалтын жагсаалт”-нд оруулсан юм. Ингэснээр дотоодын зах зээлийг олон улсын хэмжээнд таниулж, олон улсын мэргэжлийн хөрөнгө оруулагчдыг зах зээлд нэвтрүүлэхэд чухал дэмжлэг болно гэдгийг тодотгож байна.

Цаашид зах зээлийн арилжааны идэвх, хөрвөх чадварыг нэмэгдүүлж, хөгжлийг хурдасгах нөхцөл бүрдүүлж байгаа юм.

Categories
мэдээ нийгэм соёл-урлаг

С.Болорчулууны үзүүлбэр Олон улсын “The Voice” шоуны 7 хоногийн шилдэг үзүүлбэрт багтжээ

The Voice of Mongolia багийн хамт олон түүнийг “Voice” шоунд эрэгтэй хүн ч гэсэн гоо үзэсгэлэнтэй байж болдог юм шүү гэдгийг харуулсан оролцогч хэмээн онцлоод байгаа

The Voice of Mongolia шоуны оролцогч, “Камертон” хамтлагийн ахлагч, Төрийн соёрхолт дуучин Д.Болдын багийн С.Болорчулууны үзүүлбэр олон улсын “The Voice” шоуны өнгөрсөн долоо хоногийн шилдэг үзүүлбэрт багтжээ.

С.Болорчулуун алдарт LINKIN PARK-ийн FAINT дууг өөрийн хэмнэлдээ оруулж, үзэл бодлоо шингээн дуулсан нь дөрвөн шүүгчийг байлдан дагуулж Войсынхоо аяллыг амжилттай эхлүүлсэн юм. The Voice of Mongolia багийн хамт олон түүнийг “Voice” шоунд эрэгтэй хүн ч гэсэн гоо үзэсгэлэнтэй байж болдог юм шүү гэдгийг харуулсан оролцогч хэмээн онцлоод байгаа.

No description available.

АШУҮИС-ийг төгссөн С.Болорчулууныг шүүгчид стиль имиж сайтай, дууны өнгө аясыг өөрийнхөөрөө чадварлаг гаргадаг, англи хэлний дуудлага сайтай зэргээр онцолж байсан бол Олон улсын “The Voice” шоуны баг ч энэ үнэлэмжээр түүний дууг шилдэгт багтаажээ.

Categories
мэдээ нийгэм

ЭМД-аар 0-17 насныхныг урьдчилан сэргийлэх үзлэгт хамруулна

ТАНИЛЦ:ЭМД-ын 2020 оны шимтгэлийн хувь хэмжээЭрүүл мэндийн даатгалаар эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэгт хамрагдах тусламж үйлчилгээний нэр төрөл болон тусламж авах насны бүлгийг 2022 оноос эхлэн нэмэгдүүлжээ. Энэ оноос өмнө 18-аас дээш насныхныг дөрвөн насны бүлэгт хуваан эрт илрүүлгийн багц тусламж үзүүлдэг байсан бол 2022 оноос Эрт илрүүлгийн тусламж үйлчилгээний журмыг шинэчилснээр 0-17 насны хүүхдүүдийг насны онцлогт тохирсон эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэгт хамруулахаар болов. Бага насны хүүхдүүдэд хүнд өвчин оношлогдох нь нэмэгдэж буй тул хүүхдүүдээ урьдчилан сэргийлэх хамруулахаар болжээ. Мөн хүүхдийн эхийнхээ хэвлийд ураг байхад нь оношлох тусламж үйлчилгээг эрүүл мэндийн даатгалд оруулсан байна.

Өмнөх жилүүдэд эрт илрүүлгийн хүрээнд 18 төрлийн үзлэг оношилгоо хийдэг байсан бол 2022 онд 30 нэр төрлийн үзлэг, оношилгоог эрүүл мэндийн даатгалаар хийлгэх жагсаалтыг Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлөөс гаргасан ба энэ ажилд Улсын төсвөөс 60.8 тэрбум төгрөг төсөвлөсөн. Эрт илрүүлгэд жилд нэг хүнд дунджаар 60 мянган төгрөг төсөвлөсөн бөгөөд эрүүл мэнддээ анхаарал хандуулахгүй явсаар өвдвөл нэг хүнд 11.2-12.3 сая төгрөгийн эмчилгээний зардал гарч эдийн засагт дарамт учрах тооцоо байна. Тиймээс иргэд эрт илрүүлгэд хамрагдаж, эрүүл мэндээ хамгаалахыг ЭМЯ-ны Нийтийн эрүүл мэндийн газрын дарга Д.Баярболд уриалав.

Эрт илрүүлгэд жилд нэг хүнд дунджаар 60 мянган төгрөг
төсөвлөсөн бөгөөд эрүүл мэнддээ анхаарал хандуулахгүй явсаар өвдвөл нэг хүнд
11.2-12.3 сая төгрөгийн эмчилгээний зардал гарах тооцоо байна.

Манай улсад хорт хавдар халдварын бус өвчнийг тэргүүлдэг. Ходоод, улаан хоолой, элэг, умайн хүзүүний хорт хавдар нийт хавдрын 75 хувийг эзэлж ба эдгээр нь бүгд эрүүл мэндийн даатгалаар эрт илрүүлэх боломжтой өвчин. Жишээлбэл, 40 настай хүн даатгалаараа ходоодоо нэг удаа дурандуулахад өвчний шинж тэмдэг илрээгүй бол 50 наснаас дээш хоёр жилд нэг удаа дурандуулаад байвал хавдраар өвчлөх эрсдэлээс өөрийгөө бүрэн хамгаална.

Умайн хүзүүний хорт хавдраас сэргийлэхийн тулд эмэгтэйчүүд 30 наснаас эхлэн гурван жилд нэг удаа өрхийн эмнэлэгтээ хандан эсийн шинжилгээ хийлгэнэ. Хэрэв хавдрын урьтал шинж илэрвэл дараагийн шатлалын эмнэлэгт хандаж, эмчилгээ хийлгэх замаар өвчнөө эрт оношлуулж, бүрэн эмчлэх тогтолцоо бүрджээ.

ӨРХ ТОЛГОЙЛСОН ЭМЭГТЭЙЧҮҮД, ГАНЦ БИЕ ЭМЭЭ НАРЫН ТОО ӨСӨЖ БАЙНА

Иргэд эрүүл мэнддээ анхаарал тавьж, 1-2 жилд нэг удаа урьдчилан сэргийлэх үзлэгт хамрагддаг болох дадлыг хэвшүүлбэл өвчлөл, нас баралт буурна. Монгол эмэгтэй хүний дундаж наслалт 75.6 байгаа бол эрэгтэй хүнийх 66.1 байна. Монгол эрчүүдийн дундаж наслалт эмэгтэйчүүдийнхээс 9.5 насаар, эрэгтэйчүүдийн дундаж наслалтын дэлхийн үзүүлэлтээс 4.7 насаар бага байна.

Амьдралын буруу хэвшил, эрүүл мэнддээ тавих анхаарал сул байдгаас монгол эрчүүд эрт нас бардаг. Энэ мэт шалтгаанаас үүдэж өрх толгойлсон эмэгтэйчүүд, ганц бие эмээ нарын тоо өсөж байгаа нь нийгмийн эмзэг асуудлын нэг мөн билээ.

2020 онд улсын хэмжээнд 153 мянган хүн эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэгт хамрагдсанаар төсөвлөсөн санхүүжилтийн 8.8-хан хувийг зарцуулжээ. 2021 онд энэ үзүүлэлт буурч төсөвлөсөн зардлын 4.4 хувийг зарцуулсан байна. Эрт илрүүлгэд хамрагдах иргэдийн тоо өнгөрсөн онд буурсан нь ковидын нөлөөгөөр эмнэлэг халдварын эрсдэлтэй орчин болсонтой ч холбоотой юм.

Энэ жилийн тухайд эмнэлгүүдэд Эрүүл мэндийг дэмжих төв байгуулж, урьдчилан сэргийлэх үзлэгт ирсэн иргэд өвчтэй хүмүүстэй холилдохгүй байх зохион байгуулалт хийж буй аж. Өнөөдрийн байдлаар 11 аймгийн Нэгдсэн эмнэлэгт Эрүүл мэндийг дэмжих төв байгуулагдаад байна.

Урьдчилан сэргийлэх үзлэгийг Аймаг дүүргийн Нэгдсэн эмнэлэг, Бүсийн оношилгоо, эмчилгээний төвүүд болон гурав дахь шатлалын төрөлжсөн нарийн мэргэжлийн эмнэлгүүд, хувийн эмнэлэг лабораториудад хийх юм. Эрт илрүүлгийн тусламж, үйлчилгээний нэр төрлийг нэмэгдүүлж байгаатай холбогдуулан ЭМДЕГ-аас эмнэлгүүдийн дунд дахин сонгон шалгаруулалт хийх гэж байна.

Монгол Улс нэг хүнд ногдох эмнэлгийн орны тоогоор дэлхийд 10-рт эрэмбэлэгддэг. Хөгжсөн орнуудын хувьд эмнэлгийн орны тоо олон байх нь чухал үзүүлэлт биш бөгөөд иргэдийнхээ эрүүл мэндийн боловсролыг дээшлүүлэх замаар урьдчилан сэргийлэх үзлэг, оношилгоонд хамрагдах дадалд сургасан байдаг. Орны тоо олон байх нь эрүүл мэндийн салбарын зардлыг нэмэгдүүлэх сөрөг талтай хэмээн үздэг байна.

ЦАХИМААР ЦАГ ТОВЛООД ЦАГТАА ОЧИЖ АМЖИХГҮЙ БОЛ ЭРГЭЖ УТАСДААД ЦАГАА ЦУЦЛУУЛДАГ БОЛЪЁ

Манай улс ч иргэдээ мэдээллээр хангаж, эрт илрүүлгэд хамрагдах тэгш боломжийг иргэн бүрд олгох бодлого барин ажиллаж байна. 2021 онд бүх аймгийн Нэгдсэн эмнэлэг компьютер томографийн аппараттай болсон. Иргэд оношилгоо хийлгэх гэж заавал Улаанбаатарт ирэх хэрэггүй, орон нутагтаа өндөр нарийвчлалтай оношилгоо хийлгэх боломж бүрдсэн гэж ЭМЯ-ны Бодлого төлөвлөлтийн газрын дарга Б.Буянтогтох онцлов.

Мөн тэрбээр, Эрүүл мэндийн байгууллагуудын боломжтой тусламж үйлчилгээг цахим хэлбэрт шилжүүлж байна. Эхний ээлжинд:

  • Эмнэлэгт үзүүлэх цаг захиалах
  • Шинжилгээний хариу авах
  • Эмнэлэгт хэвтээд гарахдаа эмчдээ очиж лист бичүүлэх, тамга даруулах зэргээр явдал чирэгдэл болдог ажлууд цахимд шилжлээ гэв.

Иргэд 1800-0119 дугаарын утас руу залгаж, эмнэлэгт үзүүлэх цаг авах үйлчилгээ нэвтрээд удаж байна. Захиалсан цагтаа очиж амжихгүй болсон бол эргэж утасдаж, цагаа цуцлуулдаг соёлтой болмоор байна хэмээн тэрбээр анхааруулав. Жишээлбэл, Нэгдүгээр эмнэлэгт үзүүлэхээр урьдчилан цаг авсан иргэдийн 30 хувь нь цагтаа ирдэггүй гэж эмнэлгийн удирдлагууд хэлж байна. Энэ нь эмнэлэгт яаралтай үзүүлэх шаардлагатай бусдадаа хүндрэл учруулж байгааг бодолцож, хариуцлагатай хандахыг анхааруулмаар байна.

Categories
мэдээ нийгэм

Хөгжлийн банкны дуулиан арилжааны банкуудын “хар түүх”-ийг давтвал яах вэ?

Хөгжлийн банк тойрсон улс төр ид дундаа яваа энэ үед эргэж харж, эргэлзэж асуумаар олон асуулт тодорч байна. МАН-ын томчууд ч эхнээсээ “Бага хүүтэй зээл авч дураараа дургиж дунд чөмгөөрөө жиргэсэн улс төрчдийг нэг нам гэлтгүй хашраагаад өгье” гэсэн утгатай үгс унагаж эхэллээ. Энэ удаагийнх бүлэглэл хоорондын дажин ч гэлээ өмнө нь эвийлж хаацайлаад байснаасаа нэг алхам ч гэсэн урагшилсанд нь талархах учиртай байх. УИХ-д сонгогдсон 40 гаруй гишүүд нь иргэдээс ЖДҮ-ийн зээл“булаасан” нь илрэхэд гурав, дөрөвхөн гишүүнээрээ туг тахьсан болоод бусдыг төөрөгдүүлж, үлдсэн нөхдөө сонгуульд дэвшүүлж, дарга, сайдын сэнтийд залж чаддаг МАН-ын хувьд яаж ч бодсон дэвшилттэй алхам л даа. Хөгжлийн банкнаас үйлдвэр байгуулжбизнес хийх хүсэлтэйяваа баялаг бүтээгчдийн авах ёстой байсан өчнөөн тэрбумын бага хүүтэй зээлийг “булаан” авч, хэтэвчээ зузаатгасанулстөрчдөд хариуцлага хэрэгтэй, улсаас авсан мөнгийг нь эргэж төлүүлэх ёстой.

Хөгжлийн банкны энэ удаагийн шүгэл үлээлтийн цаана хоёр том шалтгаан анзаарагдаж байна. Нэг талд нь хэт даварсан улс төрчдийг хазаарлах, харин нөгөө талд нь улс төр, бизнесийн бүлэглэлүүдийн нэг нь нөгөөгөө намнах дайн өрнөж байх шиг. Тэгж хардах хангалттай олон шалтаг байна. Наад захын жишээ гэхэд л иргэдийнхээ боломжийг булаан байж авсан зээлээ салхинд хийсгэсэн улс төрчдийг чичлэхээс илүү үндэсний том компаниудынхаа үйлдвэрлэл, хөгжүүлэх гэж авсан зээлийг улс төржүүлж, баялаг бүтээгчид рүүгээ дайрч давшлаад эхэлчихлээ. Хөгжлийн банкийг дампууруулах цаад санаагаар эхлүүлсэн улс төр байхыг ч үгүйсгэх арга алга. Улс төрчид ийм зорилгоор өөр зуураа “дайтаж” байгаа бол иргэдэд, энэ улсад ямар ч өгөөжгүй. Үр дүнд нь эрх мэдэлтнүүд ахиад л хэтэвчээ зузаатгаж, жирийн олон хохироод үлдэнэ. Өнгөрсөн түүхээ эргээд харахаар жижиг зах зээл дээр аль чадахаараа, бор зүрхээрээ зүтгэж явсан арилжааны банкууд улс төрчдийн ашиг сонирхлын золиос болж дампуурсан.1990 оноос хойш Ард, Даатгал, Монгол хоршоо, Анод, Хотш, Капитал гээд яривал хорь гаруй банк улс төрийн оролцоотой үүдээ хаасан түүхтэй. Эцэст ньарилжааны банкны хувьцаа эзэмшигчид, жирийн иргэд хохироод үлдсэнийг зориуд тодотгоё.

“Товчхондоо банк хэрхэн дампуурдаг вэ” гэсэн асуулт тавьж, хариу хаймаар өдрүүд үргэлжилж байна. Шуудхан хэлэхэд банкуудын дампуурлын түүх бүрийн цаана улстөрчдийн ашиг сонирхол ямар нэг хэлбэрээр нуугдаж байдаг. Наад захын жишээ гэхэд л “Анод” банк байна. 17 жилийн түүхтэй, 300 тэрбумын актив, 200 тэрбумын зээлтэй байсан энэ банкны дампууралд удирдлагуудынх нь буруу бий ч улстөр, эдийн засгийн бүлэглэлүүдийн дарамт шахалт нөлөөлсөн гэх хардлага хүчтэй дуулддаг. Хардлага гэхэд зөөлдөхөөр фактууд өчнөөн сонсогддог. Захын жишээ хэлэхэд л өчнөөн тэрбумын зээл авсан улстөрчид “Анод”-ыг дампуурахад нөлөөлсөн нь бодитой үнэн. Сүүлийн халуун жишээ гэвэл “Капитал” банк байна. Хожуу өрнөсөн үйл явдал, жишээ баримтууд нь өнөө ч шинэхнээрээ байгаа болохоор энэ банкны түүх уншигчдад илүү ойр буух байх.

“Капитал”-ын дампууруулсныг зарлахын өмнөхөн тухайн үеийн төв банкны ерөнхийлөгч, зарим улс төрчийн УИХ-ын чуулган, байнгын хорооны үеэрхэлсэн мэдэгдэл байр сууриуд, Н.Баяртсайханы өмнөх Монгол банкны ерөнхийлөгчийн энэ банктай холбоотой гаргаж байсан шийдвэрүүд, банк дампуурахын өмнөхөн эдийн засагт өрнөсөн үйл явц, ОУВС-гийн шахалтаар хийгдсэн активын чанарын үнэлгээ, яг тэр цагийн банкны өөрийн чадамж гээд олон зүйлийг эргэж харж, уяж ухаж анзаарахад “Капитал”банк-ыг улс төрийн шалтгаанаардампууруулчихсан юм биш үү” гэсэн хардлага төрдөг.

Асуултандаа хариу хайхын өмнө Капитал банк дампуурах үедээ хэр чадамжтай байсныг эргэж харъя. 2019 оны дөрөвдүгээр сарын 8-нд татан буугдахдаа актив нь 551,1 тэрбум, пассив 624 тэрбум төгрөг байсан энэ банк тухайн үедээ 5.2 тэрбумын ашигтай ажиллаж байж. Авлага нь 31,6 тэрбум, зээлийн өрөнд хураагдсан хөрөнгө 150 тэрбум ,зээлийн үлдэгдэл 241 тэрбум, зээлийн хүүгийн авлага нь 58 тэрбум төгрөгөөр хэмжигдэж байсныг тухайн үеийн хэвлэлийн мэдээнээс харчихаж болно. Төгсгөлд нь онцлоходалдагдал ньачир дээрээ зуу гаруй тэрбумаар л хэмжигдэж байж. Яагаад гэсэн асуултын хариу хойно тодрох учир ингэсгээд орхиё. Мэдээж гаргасан зээлийнх нь хэмжээг хоёр нугалахаар хэмжээний үнэлгээ бүхий барьцаа хөрөнгөнийх нь тухай дурьдахгүй орхиж болохгүй.

Баримт-1Капитал банкны дампуурал халуун сэдэв болж байх тэр үед З.Энхболд гишүүн УИХ дээр “Энэ эрсдэлтэй банкны чинь асуудал 2019 оноос эхэлсэн гэж төв банкны мэдээлэлд бичсэн байна” гэсэн нь бий. Төв банкнаас “Капитал” банкны асуудал2019 оноос эхэлсэн гэж мэдээлж байж л дээ. “Энэ банк дампуурах эхлэл яг хэзээ тавигдсан бэ” гэсэн асуулт тавиад хариу хайхаар бүр эрт 2015 оноос үйл ажиллагааг нь боомилж төв банкнаас дарамт шахалт үзүүлсэн байдаг. Өөрөөр хэлбэл Монгол банк УИХ-д буруу мэдээлэл өгсөн гэсэн үг. Түүх сөхье. Н.Золжаргал төв банкийг удирдаж байхдаа 2015 оны арван хоёрдугаар сарын 18-ны өдөр H 51 тоот тушаал гаргаж байж. Энэ тушаалын гол агуулга нь “Капитал” банкны бүх зээл олгох, арилжаа хийх, барьцаа хөрөнгийг худалдан борлуулах зэрэг тусгай зөвшөөрлүүдийг хүчингүй болгосноор тухайн банкны үйл ажиллагаа доголдож эхэлсэн байдаг. Товчхондоо зөвхөн тэтгэврийн болон хадгаламж барьцаалсан зээлийн үйлчилгээг нь үлдээгээд бусдыг нь хаачихаж. Энэ шийдвэр гарахаас өмнөх жилд хүүгийн орлогоос 80 тэрбум төгрөг олдог байсан банкны хүүгийн орлого дараа жил нь 57 хувиар буурч 35 тэрбум төгрөгийн хүүний зардал буюу алдагдал хүлээснийг банкны тайлангаас харчихаж болно. Хоёр жилийн дараа жилдээ 80 тэрбумаар олдог байсан хүүгийн орлого нь 37 тэрбум руу уруудсан нь бас тус банкны тайланд дурайж байна. Алдагдал нь 2018 онд 311 тэрбум болж огцом цойлсон нь харин өөр шалтгаантай. Зээлээ төлөхгүй 180 хоноход барьцаа хөрөнгөөс үл шалтгаалж тухайн зээлийн хэмжээгээр сан байгуулж байршуулдаг, санд байршсан банкны мөнгө алдагдалд тооцогддог гэсэн шалтгаанаар “Капитал” банкны алдагдал огцом өсч байж. Санд “алдагдал” нэрээр байршсан мөнгө 197 тэрбум төгрөг байсан гэхээр банкны тухайн жилийн цэвэр алдагдал 217 тэрбумд хүрсэн гэсэн үг. Хүнээр зүйрлэвэл хүчээр боосноос болж амьсгал нь тасалдсаныг сая дурдсан тоонууд нотолж байна. Банкууд орлогынхоо 80-90 орчим хувийг хүүгийн орлогоноос, үлдсэнийг нь шимтгэл үйлчилгээ, валют арилжааны үйлчилгээнээс олдгийг энэ дашрамд онцолъё.

“Капитал”-ыг дампууруулах шийдвэр гаргасан Н.Баяртсайханы Монголбанкийг удирдаж явахдаа хэлсэн нэг байр суурийгэшилье. Тэрээр төв банкны ерөнхийлөгчөөр ажиллаж байхдаа “Банкны зээл олгож байгаа мөнгө бол нөгөө талдаа харилцах хадгаламжийн эх үүсвэр татагдаж ирсэн гэрээний үндсэн дээр зохицуулагддаг мөнгө. Тэгэхээр зээлийн хүүг ч юм уу үндсэн өрийг чөлөөлнө гэдэг маань нөгөө талд байгаа харилцах хадгаламжийг өгөхгүй гэж хэлж байгаатай адилхан” гэсэнудаатай. Товчхондоо мань эрактив талдаа зээлийг нь, хүүг нь зогсоочихвол харилцах, хадгаламжийг өгөхгүй гэж хэлж байгаатай ялгаагүй үзэгдэл болно гэдгийг тов тодорхой хэлчихсэн байдаг. Ингээд харахаар Н.Баяртсайханы өмнөх төв банкны ерөнхийлөгчийн Капитал банкинд“зориулж гаргасан” шийдвэр хүнээр бол эргэлдэх ёстой цусны урсгалыг нь хаачихсан гэсэн үг.Шуудхан хэлэхэд зүгээр л “үх” гээд орхичихсонтой ялгаагүй шийдвэр гаргаж байж. Бүр энгийнээр хэлбэл Н.Баяртсайханы хэлж байсны эсрэг шийдвэр 2015 онд гарсан нь цагаан дээр хараар дурайж байна. Тухайн үед төв банкнаас “Капитал”-тай холбоотой дөрвөн тушаал гарч байсан юм билээ. 2015 оны шийдвэрээс гадна 2016 оны Н52, 2018 оны А146,2019 оны тушаалуудыг сөхөж харвал Капитал банкны дампуурлын цаад шалтгаан тодроод ирнэ лээ.

Нэг улстөрч нь нөгөөгөө “Капитал” банкнаас санхүүждэг гэж хардаад, дарж авахын тулд нүүдлээ эхэлсэн нь сүүлдээ эндүүрлээр дууссан гэж улстөрийн хүрээнийхэн жиг жуг хийдэг нь ортой байх өндөр магадлалтай. “Капитал” руу онцгойлж хандсан удаа дараагийн шийдвэрийг гаргасан эрхэм сүүлдээ өнөө том улстөрчийн зөвлөхөөр ажилласан гэх мэт барим тавим сэжим бий. Н.Баяртсайханы хувьд Сангийн сайд байсан учраас тэр зүгийн мэдрэмж өндөртэй, төв банк талдаа Н.Золжаргалын дайны мэдэрч сэтгэх чадвар дутмаг,ажлаа авахад нь хяналт шалгалтын хэсэгт нь өмнөх ерөнхийлөгчийн хүмүүс ажиллаж байсан гэх мэт шалтгаанууд Капитал банкийг дампууруулах шийдвэр гаргахад нөлөөлсөн байхыг үгүйсгэхгүй.

Баримт-2 Капитал банкны дампуурлын цаадах том шалтгаан ньулстөр байсныг өөр нэг өнцгөөр нотолъё. Тухайн үед Монгол банкны ерөнхийлөгчөөр ажиллаж явсан Н.Баяртсайханы үгийг ахиад эшилье. “Монгол улс 2017 оны тавдугаар сарын 24-ний өдөр ОУВС-тай хөтөлбөр тохирч ажлаа эхлүүлсэн. Энэ хөтөлбөрийн нэг үндсэн шаардлага бол Монголын 14 арилжааны банкинд активийн чанарын үнэлгээ хийлгэх байсан. Активийн чанарын үнэлгээг Монгол банк гадаадын аудитын компаниас зөвлөгөө авч хийж хэрэгжүүллээ. Активын чанарын үнэлгээгээр Монголын банкууд 511 тэрбум төгрөгийн хэмжээтэй өөрийн хөрөнгийн дутагдалтай нь ил болсон юм. Энэдутагдлаа 2018 оны 12 дугаар сарын 31-ний дотор нөхөж дуусгах даалгаврыг Монгол банкнаас арилжааны банкуудад өгсөн зургаан сарын хугацаатай даалгавар байлаа.12 дугаар сарын 31-ний байдлаар зургаан банк 466 тэрбум төгрөгөөр өөрийн хөрөнгөө нэмэгдүүлсэн. Нэг банк өөрийн хөрөнгөө нэмэгдүүлэх алхам хийгээгүй. Тэр нь Капитал. Тийм учраас Капитал банкийг татан буулгах арга хэмжээг 2019 оны дөрөвдүгээр сард монгол банк авч хэрэгжүүлсэн” гэсэн мэдээллийг УИХ-ын гишүүдэд өгч байж.

Төв банкны экс ерөнхийлөгч УИХ-д мөн л ташаа мэдээлэл өгснийг баримтаар нотолъё.

ОУВС-ийн “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр”-ийн хүрээнд арилжааны банкуудад хийсэн “Активын чанарын үнэлгээний үр дүн”-гээр Капитал банк 48 тэрбум төгрөгийн эрсдэлийн сан байгуулахаар хангалттай үнэлгээтэй шалгагдсан байдаг.Гэтэл энэ явдлаас ердөө сарын дараа буюу 2018 оны есдүгээр сард Монголбанкны Хяналт шалгалтын газраас ээлжит бус гэнэтийн ойлгомжгүй шалгалт оруулж, Эрсдэлийнсан байгуулах дүнг 189 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлж 237 тэрбум төгрөг болгож банкны алдагдлыг өсгөж байж. Дүрмийн сангаа 40 гаруй тэрбумаар нэмэгдүүлснийг нь дурдахгүй орхисон нь бас хачирхалтай. Н.Баяртсайханы мэдэгдлээс харахад тухайн үед Капитал банкны өөрийн хөрөнгийн дутагдал 50 тэрбум төгрөг байсныг нэмэх, хасах үйлдэл мэддэг хэн ч бодоод олчихно. Харамсалтай нь тухайн үед төв банк Капитал банкинд өөрийн хөрөнгөө 50 тэрбумаар нэмэгдүүл гэсэн шаардлага тавиагүй байдаг. Давтаад онцлоход Монгол банк тухайн үед 311 тэрбумаар өөрийн хөрөнгөө нэмэгдүүл гэсэн шаардлагыг тавьж явсан нь баримт нотолгоотойгоо дурайж байна. Активийн чанарын үнэлгээгээрбанкны системийн хэмжээнд 511 тэрбум төгрөгийн өөрийн хөрөнгө дутагдалтай гэсэн тоо гарсан байхад нийт системийн гуравхан хувийг эзэлдэг Капитал банк 311 тэрбумын өөрийн хөрөнгийн дутагдалтай байна гэдэг яаж ч бодсон төсөөлөлд багтах хэмжээ биш.

Баримт-3 Капитал банкны хамаарал бүхий улстөрч эмэгтэй нийгмийн даатгалын 240 гаруй тэрбум төгрөгийг хувьдаа завшсан мэтээр хэт нэг талыг баримтласан, хувь хүний нэр төрийг харлуулсан цуурхал сошиал орчинд өрнөснөөр өнөөг хүрсэн нь бас хачирхалтай. Нийгмийн даатгалын сангийн мөнгөний хувьд өсгөх зорилгооршалгуур үзүүлэлтийг хангасан арилжааны банкуудтай гэрээ байгуулжзохих хүүтэйгээр байршуулж,байршсан мөнгөөр нь банкууд зээлийн үйлчилгээ үзүүлсээр ирсэн нь одоо ч мөрдөгдөж байгаа жишиг. Товчхондоо хяналт өндөртэйбанк санхүүгийн үйл ажиллагаанд хэн нэгэн хүн дур мэдэн оролцож хувьдаа хөрөнгө, мөнгө завших боломжгүйг төдийгөөс өдий хүртэл хэрэгжсээр ирсэн энэ шийдлээс харчихаж болно. Арилжааны банкуудын тухайд том банкууд нь тэтгэмж, тэтгэвэр тараах гэх мэт жижиг сажиг, хатуу хэцүү үйлчилгээг сонирхдоггүй, уул уурхай, үйлдвэр үйлчилгээний салбарын өндөр ашигтай төслүүдийг санхүүжүүлж, хүүгийн орлогоороо дажгүй аж төрдөг. Харинжижиг банкуудынхувьд тэдний “голсон” төрийн үйлчилгээг үзүүлсээр ирсэн нь нуух юмгүй ил үнэн. Товчхондоо ХААН-ыг эс тооцвол Капитал шиг жижиг банкууд тэтгэвэр,халамж тавих үйлчилгээг хүссэн хүсээгүй үзүүлсээр ирсэн гэсэн үг. Хэдэн жилийн өмнө тэтгэвэр, халамж олгох процесс амар байгаагүй, бөөн дугаар дараалал, бухимдал стресстэй үйлчилгээнийн нэгд жагсдаг байсныг уншигчид санаж суугаа байх.“Капитал”-ын хувьд энэ төрлийн үйлчилгээг анхнаас нь үзүүлж ирсэн учраас нийгмийн даатгалын мөнгийг олон жилийн турш байршуулж ирсэн байдаг. Мэдээж шалгуурыг нь хангасны үндсэн дээр. Бас олон жилийн турш бага багаар хуримтлуулсаар зуу гаруй тэрбум төгрөг байршуулсан, хүүтэйгээ нийлээд 200 гаруй тэрбум төгрөг болсон гэдгийг онцлох нь зүйтэй байх. Энэ мөнгөний 80 тэрбумыг нь одоогоор барагдуулаад байгаа юм билээ. Ашиглаж, завшсан гэж давшилдаг хэрнээ төлж барагдуулсныг нь дурдахыг ч хүсдэггүй нь гайхмаар хэрэг шүү. Амьдрах боломжтой банкны амыг барьсныг батлахуйц мэдээ, мэдээллийг албаныхан өнөөг хүртэл нийтэд дэлгэхгүй таг чиг яваа нь мөн л гайхашрал төрүүлдэг. Капитал банкны зээлдэгчдийн хэчнээн хувь нь зээлээ эргэн төлж, Монголбанкнаас томилогдсон “Капитал банк”-ны эрх хүлээн авагч зээлдэгчдийн барьцаа хөрөнгийг худалдан борлуулж хэдий хэмжээнийзээлийн төлбөр хаагдсан бол…? Томоохон зээлдэгчийн төлөгдөхгүй байгаа зээлийн өрийнүлдэгдлийг эзэнтэй нь холбож яагаад хөгжлийн банкных шиг олон нийтэд мэдээлэхгүй яваа юм бол?Банкны эрх хүлээн авагч, Монголбанкны удирдлагаас лавламаар асуулт. Энэ өнцгөөс дуугарахыг хүсдэггүйн цаана ямар учир байна вэ? Хамгийн сүүлд дампуурлаа зарласан энэ банкны үүдийг хаасан шийдвэрийн цаана улстөр гэх том шалтгаан байгаа юм биш биз? Энэ мэт олон асуулт “Капитал”-ын дампуурлын цаана нуугдаж байна.

Хэрвээ тэр үед амьдрах чадвартай байсан энэ банкны амыг хүчээр бариагүй бол ажиллагсад нь, харилцагчид нь, хувьцаа эзэмшигчид нь цаг хугацаа, ажил амьдрал, хөрөнгө мөнгөөрөө хохирч үлдэхгүй байв. Банкны дампуурлын хамаг хүнд ачаа дампууруулах шийдвэр гаргасан эрх мэдэлтнүүдэд хожоотой, энгийн ардад хохиролтой байдгийг энэ мэт олон жишээнээс харж болно. Хөгжлийн банк энэ гашуун түүхийг давтвал хэсэг иргэн, хэсэг хувьцаа эзэмшигч биш улсаараа хохирч үлдэх том эрсдэл бий. Ямар ч улсын хөгжлийн түүхийг том төслүүдгүйгээр төсөөлшгүй. Том төслүүдийг санхүүжүүлэх гол газар нь Хөгжлийн банк. Хэтэвчээ зузааалах мөчид санаархлаар улсын эдийн засгийн хөгжилд зайлшгүй хэрэгтэй энэ бүтцээ нураачихгүйхэн шиг аваад үлдээсэй. Улстөрчдөд боломжоо булаалгаж дээрэмдүүлсэн ард түмэн тэдний авсан тэрбум, тэрбумын зээлийг татварт төлсөн мөнгөнөөсөө төлөх байдалд хүргэхгүйн төлөө банкуудын дампуурсан түүхийг үргэлжлүүлэн хүргэх болно гэдгээ нийтлэлийнхээ төгсгөлд онцолъё.

Categories
мэдээ нийгэм

Морины уралдаан дагасан машин осолдож, 2 хүн нас баржээ

Засгийн газраас гаргасан журмын дагуу жил бүрийн 11-р сарын нэгнээс тавдугаар сарын 01 хүртэл хурдан морины уралдаан зохион байгуулахыг хориглосон байдаг.

Гэтэл эл журмыг зөрчиж, орон нутагт уралдаан, сунгаа зохион байгуулах зөрчил гарсаар байна. Улмаар хүний амь эрсдэх тохиолдлууд ч гарч эхэллээ.

Тухайлбал, өнгөрсөн долоо хоногт Дорноговь аймагт хурдан морины уралдаан дагаж явсан автомашинтай таван хүн осолдож, хоёр хүн амиа алдсан осол гарчээ. Ослын улмаас гэмтсэн гурван хүний бие хүнд, нэг хүнийг хотод авч ирсэн гэх мэдээлэл байна.

Categories
мэдээ нийгэм

Японы ГХЯ: Украинаас дипломатуудаа эргүүлэн татсан

Японы Гадаад Хэргийн Яам Украйнаас бараг бүх дипломатуудаа эргүүлэн татсан талаар “Эн-Эйч-Кэй” /NHK/ агентлаг мэдээллээ.

Тус телевизийн мэдээлснээр, Японы Гадаад Хэргийн Яам Украйнд хурцадмал байдал үүссэнтэй холбогдуулан тус улс дахь Элчин Сайдын Яамны цөөн хэдэн ажилтнaa эргүүлэн татсан байна.

Украйны нийслэл Киев дэх Японы Элчин Сайдын Яам ихэнх дипломатуудаа нүүлгэн шилжүүлсний дараа зөвхөн хязгаарлагдмал чиг үүрэгтэйгээр ажиллана хэмээн яамнаас мэдэгдлээ.

Түүнчлэн, Украйн улсад ажиллаж, амьдарч буй Японы иргэдийг тус улсаас нэн даруй гарахыг уриалжээ. Японоос гадна бусад улс орнууд ч Украйн дахь Элчин Сайдын Яамдынхаа үйл ажиллагааг зогсоох, ажлын цагийг багасгах шийдвэр гаргажээ.

АНУ-ын Ерөнхийлөгчийн Засаг захиргаа ойрын 24-48 цагийн дотор бүх америк ажилтнуудыг Киев хотоос эргүүлэн татахаар бэлтгэж эхэлсэн талаар “CBS News” агнетлаг өмнө нь баттай эх сурвалжаас эш татан мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

Их цасны улмаас зарим тэмцээн хойшлов

Олимпийн эргэн тойронд: Их цасны улмаас зарим тэмцээн хойшлов

Өвлийн олимпийн наадамд хиймэл цас ашиглах нь түгээмэл байдаг. Энэ удаагийн Бээжин 2022 наадам ч ялгаагүй хиймэл цасан дээр зохион байгуулагдаж буй билээ.

Хятадын цаг уурын албанаас олимпийн наадам болж буй Бээжин хот тэргүүтэй хойд зүгийн бүс нутгуудаар хүчтэй цасан шуурга шуурахыг өчигдөр /2022.02.13/ анхааруулав. Зарим бүс нутгуудаар Бямба гаригаас цас ороод эхэлжээ. Бээжин хотын хувьд цас орох нь ховор, ердийн жилүүдэд нийтдээ 15 см ч хүрэхгүй бага цас ордог. Олимпийн наадам эхэлснээс хойш ийнхүү анхны цас орж буй хэдий ч Бээжинд агаарын хэм ердөө -6 байна.

Гэнэт орсон цас хэвийн хэмжээнээс хэтэрснээр зарим тэмцээнүүд хойшлоод байна. Тухайлбал, Жанжякоу хотод болох байсан чөлөөт цанын тэмцээн хойшилж, эрэгтэйчүүдийн слалом цанын тэмцээн ч их цасан дунд явагджээ. Эрэгтэй цаначдыг эхний тойргоо дуусгасны дараа зохион байгуулагчид хоёр дахь тойргийг хойшлуулах санал гаргасан. Түүнчлэн эмэгтэйчүүдийн цанын уруудах төрлийн бэлтгэл цуцлагдаж, Мягмар гариг хүртэл хойшлов.

Хятадын эрх баригчид онцын шаардлагагүй гадаах үйл ажиллагаануудаа зогсоохыг иргэдэд зөвлөжээ.

Categories
мэдээ нийгэм

Цахимаар зар тавьж, охидын биеийг хүчээр үнэлүүлж байсан этгээдүүдийг баривчилжээ

Хүн худалдаалах гэмт хэрэг үйлдэж байсан этгээдүүдийг баривчилжээ.

Тодруулбал, энэ сарын 9-10-нд шилжих шөнө Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарын утсанд “Иргэн Ө гэгч нь бусадтай бүлэглэж насанд хүрээгүй охид, эмэгтэйчүүдийг эрхшээлдээ оруулан гэртээ орогнуулж, зорчих эрхийг нь хязгаарлан цахим орчинд зар байршуулж бусдад хүчээр биеийг нь үнэлүүлж, хүн худалдаалах гэмт хэрэг үйлдэж байна” гэсэн мэдээлэл ирсний дагуу Эрүүгийн цагдаагийн албаны Хүн худалдаалах гэмт хэрэгтэй тэмцэх тасгийн алба хаагчид гэмт этгээдүүдийн хууль бус үйлдлийг дайчлан баривчилсан байна.

Эх сурвалжийн мэдээлж байгаагаар, тухайн гэмт этгээдүүд нь цахим зарын групп сайтуудад 881*****, 892***** гэх дугааруудаар “sanhvv awna” гэх утгатай зар байршуулж, 17 болон 19 настай хоёр охиныг хүчээр биеийг нь үнэлүүлж төлбөр тооцоогоо бэлнээр болон дансаар авдаг байсан нь хохирогчдын мэдүүлгээр болон дансны орлого, зарлага, гүйлгээгээр нотлогдоод байгаа аж.

Энэ нь Монгол Улсын Эрүүгийн хуулийн 13.1 дүгээр зүйлд заасан, Монгол Улсын нэгдэн орсон Үндэстэн дамнасан зохион байгуулалттай гэмт хэргийн эсрэг НҮБ-ын конвенцын нэмэлт болох “Хүн, ялангуяа хүүхэд, эмэгтэйчүүдийг худалдаалахаас урьдчилан сэргийлэх, таслан зогсоох, шийтгэх тухай” протоколын 3-р зүйлд заасан хүнийг бэлгийн мөлжлөгийн зорилгоор худалдаалсан гэмт хэргийн шинжтэй үйлдэл юм.

Categories
мэдээ нийгэм

Маргаашнаас зарим автобусны чиглэлд өөрчлөлт орно

Өдрийн цагаар нийтийн тээврийн хэрэгсэл цөөн тоогоор үйлчилнэ

Ерөнхий боловсролын сургуулийн хоёрдугаар улирлын хичээл эхэлсэн тул сургуулийн автобусыг үйлчилгээнд гаргажээ. Энэ талаар Нийтийн тээврийн газрын газраас “Өнөөдрөөс эхлэн долоон аж ахуйн нэгжийн 24 автобус 19 сургуульд үйлчлэхээр гарч байна. Эдгээр сургуулийн нийт 861 хүүхэд автобусаар зорчсон” гэв. Тус газраас гаргасан сургуулийн автобусны чиглэлийг танилцуулбал,

No description available.

Түгжрэлийг бууруулах зорилготой 2019 онд нийслэлийн нийтийн тээврийн газар, Нийслэлийн боловсролын газраас сургуулийн автобусыг үйлчилгээнд гаргаж байв. Тухайн үед 33 сургууль руу 40 автобусаар давхардсан тоогоор 115 мянган хүүхэд зорчсон гэх тоон судалгаа бий. Сургуулийн автобусыг үйлчилгээнд гаргаснаар замын ачааллыг тодорхой хэмжээгээр бууруулсан гэж Нийслэлийн боловсролын газраас үздэг. Мөн тус газраас түгжрэлийг бууруулах зорилгооор 59 сургуулийн цагийн хуваарьт өөрчлөлт оруулах тухай санал яригдаж байгаа юм.

Сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагаа эхэлсэнтэй холбоотойгоор өнөөдрөөс замын хөдөлгөөний ачаалал эрс нэмэгдээд буй. Тээврийн цагдаагийн алба болон нийтийн тээврийн газраас мэдээлснээр Ард кинотеатр, Мөнгөнзавьяа, 120, МУБИС, Төв номын сангийн чиглэл хамгийн ачаалалтай байна.

Нийслэлийн хэмжээнд өдөр тутамд 97 чиглэлд 940 орчим автобус үйлчилгээнд гарч байгаа юм. Автобусны хүрэлцээг нэмэгдүүлэх зорилгоор маргаашаас /2022.02.15/зарим чиглэлийг уртасгаж, өөрчлөлт оруулахаар болжээ.

Энэ талаар тус газрын мэргэжилтэн А.Оргилсайхан хэлэхдээ “Нийтийн тээврийн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлж, иргэдэд нийтийн тээврийн үйлчилгээг ойртуулах зорилгоор Ч:57 чиглэлийг Улаанчулуутын эцсээс Алтан овоо чиглэлийг 1.8 км буюу гурван зогсоолоор сунгаж байна. Мөн Ч:18А чиглэлийг Хасбаатарын гудамж буюу Бичил зургадугаар хорооллоор хотын төвийн чиглэлд үйлчилгээ үзүүлэхээр төлөвлөсөн. Тус чиглэл нь III, IV хороолол-ДЦС-3-Ард кинотеатр чиглэлд зорчдог байсныг ийнхүү өөрчилж байна” гэлээ.

Ч:57 чиглэлийн автобус Ч:57Б болж, “Алтан овоо48-Улаанчулуут-Их наран-МУИС” болж өөрчлөгдөв

Ч:18А чиглэл Ч:18Б болж “3,4 дүгээр хороолол-Бичил6-ДЦС-3-Цэцэг төв” болж өөрчлөгдөв.

Categories
мэдээ нийгэм

Хөгжмийн Зохиолч Б. Магсаржавын “Мялаалга” тоглолт энэ сарын 18-нд болно

Монгол Улсын Урлагын Гавьяат Зүтгэлтэн, Хөгжмийн зохиолч Бадарчийн Магсаржавын “Мялаалга” хүндэтгэлийн цэнгүүн хоёрдугаар сарын 18-нд буюу баасан гаригт UBpalace их танхимд 19:00 цагт болох юм.

Тоглолтод МУАЖ А.Долгор, МУАЖ С.Батсүх , МУГЖ Ж.Найдан, МУГЖ Ц.Өлзий-Орших, МУГЖ Д.Батбаяр, МУГЖ Ч.Туул, МУГЖ Б.Туяа, МУГЖ Б.Сийлэгмаа, МУГЖН.Амгалан, МУГЖ С.Жавхлан, МУГЖ Ө.Уянга, МУГЖ Л.Болдбаатар, МУГЖ М.Бямбажав, МУГЖ Б.Батбаатар, МУГЖ С.Цогтсайхан, МУГЖ Б.Энхбаатар, МУГЖ М.Баярмагнай, МУГЖ Д.Амаржаргал, МУГЖ Б.Батмэнд, МУСТАС.Баттулга, МУСТА Э.Төрмандах, МУСТА Ц.Энхтайван, МУСТА Л.Сөрөлт, МУСТА Д.Осгонбаяр, МУСТА Б.Анар, МУСТА С.Болор, МУСТА Ж.Ганчимэг, Б.Отгончимэг,Г.Энхцэцэг, Д.Дэмбэрэлнямбуу нар оролцож ая дуугаа өргөх юм. Мөн ҮУИТеатрын уран бүтээлчид, ЗХЖШ-ын дэргэдэх Үлгэр Жишээ Үлээвэр найрал хөгжим бүрэн бүрэлдэхүүн, ЦДБЭЧуулга бүрэн бүрэлдэхүүнээрээ оролцох юм.

Тасалбарыг UB PALACE-н касс болон Ноён Зууч19001950 худалдаалж байгаа аж.