Categories
зурхай мэдээ цаг-үе

ЗУРХАЙ: Хонь, туулай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн

Аргын тооллын хоёрдугаар сарын 15, Ангараг гариг. Билгийн тооллын 14, үнэг одтой, шарагчин гахай өдөр. Өдрийн наран 7:59 цагт мандан, 18:14 цагт жаргана. Тухайн өдөр хонь, туулай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бич, тахиа жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр элдэв үйлд хянуур хандах хэрэгтэй ба ан гөрөө хийх, мал адгуус муулах, хараал, жатхыг буцаах, нялхсын хурим хийх, хийморийн дарцаг хатгахад сайн. Газар ухах, худаг гаргах, уул овоо тахихад муу.

Өдрийн сайн цаг нь үхэр, луу, морь, хонь, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод зүүн хойш мөрөө гаргавал зохистой.

Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эд, мал арвидна.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 16 хэм хүйтэн байна

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор 33-35 градус, бусад хэсгээр 26-28 градус, өдөртөө 14-16 градус хүйтэн байна.

Хур тунадас: Нутгийн баруун хагаст үүлшинэ. Бусад нутгаар солигдмол үүлтэй. Шөнөдөө Хэнтийн уулархаг нутгаар, өдөртөө Монгол-Алтайн уулархаг нутгаар цас орж, явган шуурга шуурна. Бусад нутгаар цас орохгүй.

Салхи: Нутгийн зүүн хэсгээр баруун хойноос, бусад нутгаар баруунаас секундэд 5-10 метр.

Агаарын температур: Шөнөдөө Увс нуур болон Дархадын хотгор, Завхан, Идэр, Тэс голын хөндийгөөр 38-43 градус, Их нууруудын хотгор болон Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Байдраг, Эг, Үүр, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр 31-36 градус, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр 17-22 градус, бусад нутгаар 26-31 градус, өдөртөө Увс нуур болон Дархадын хотгор, Завхан, Идэр, Тэс голын хөндийгөөр 26-31 градус, Их нууруудын хотгор болон Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчмоор 20-25 градус, Алтай, Хэнтийн уулархаг нутаг, Эг, Үүр, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндий болон Дорнод-Дарьгангын тал нутгаар 15-20 градус, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр 4-9 градус, бусад нутгаар 11-16 градус хүйтэн байна.

БАГАНУУР ОРЧМООР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр. Шөнөдөө 32-34 градус, өдөртөө 16-18 градус хүйтэн байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр. Шөнөдөө 33-35 градус, өдөртөө 15-17 градус хүйтэн байна.

Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

ТОЙМ: Өдрийн сонинд “Уйгаржин гэж байхаар англи хэлийг албан ёсны хоёрдугаар хэл болгомоор байна​” хэмээн өгүүллээ

Өглөө бүр тантай хамт байдаг “Өдрийн сонин”-ы мягмар гаригийн дугаар 16 нүүрээр хэвлэгдэж, та бүхний гарт хүрч байна.


“Өдрийн сонин”-ы тэргүүн нүүрт Баян
зам тээвэрчдийн холбооны
удирдах зөвлөлийн даргаП.Баярхүү “Боомтуудад Хятадын өндөр
технологийг оруулж ирье. Төр дийлэхгүй
бол компаниуд нэгдэх боломжтой” гэснийг XI нүүрээс үргэлжлүүлж уншаарай.

Монгол Улсын Соёлын
сайд Ч.Номин “Зөвхөн төрийн албан бичгийг
л уйгаржин бичигт шилжүүлье, кирилл
бичигтэйгээ хослуулан ашиглая гэж байгаа юм” гэв.

“Өдрийн сонин”-ы нийтлэлийн бодлогыг тодорхойлогч, ард түмний дуу хоолой болдог “Баримт, үзэл бодол” нүүрт “Уйгаржин гэж байхаар англи
хэлийг албан ёсны хоёрдугаар
хэл болгомоор байна” хэмээн өгүүллээ.

“Ургац хүдэр” ХХК-ийн
захирал Л.Цандэлэг “Тариаланчид хавар
тариалалтад гарах үндэсгүй болсон” гэлээ.

“Баримт, үйл явдал”-ын VII нүүрт УЕПГ-ын Олон нийттэй
харилцах албаны
дарга, ахлах прокурор Д.Дашмаа “Хөгжлийн банктай холбоотой хэрэг
нээхээс татгалзсан, хаасан болон хэрэгсэхгүй
болгосон 50 орчим материалыг хянаж дууслаа” хэмээн ярилаа.


Дэлгэрэнгүй мэдээллүүдийг уншихыг хүсвэл дараах линкээр бүртгүүлж уншина уу. https://admin.dnn.mn/plugi ns/news/login/

Эдгээр болон бусад цаг үеийн мэдээ мэдээлэл, ярилцлага, сурвалжлагыг “Өдрийн сонин”-ы мягмар гаригийн дугаараас уншаарай.

Эрхэм уншигч та, манай сонины өнөөдрийн дугаарыг “Монгол шуудан” компанийн нийслэл Улаанбаатар дахь 35 салбар, “Түгээмэл” шуудангийн салбаруудаас болон сонин борлуулах цэгүүд, Хэвлэлийн биржээс худалдан авах боломжтой. Мөн “Мөнгөн завъяа” дахь сонин борлуулах цэг, Сансрын үйлчилгээний төв дэх сонин борлуулах цэг, Хан-Уул дүүргийн 19 дүгээр хорооллын үйлчилгээний төвд байрлах сонин борлуулах цэг, Саппорогийн “Миний дэлгүүр” дэх сонин борлуулах гол гол цэгүүдээс худалдан авч болохыг дуулгая. Түүнчлэн “Өдрийн сонин”-ы өөрийн байранд ирж худалдан авч болно.

Уншигч та “Өдрийн сонин”-ыг захиалан уншихыг хүсвэл 9911-2954, 8811-1375 дугаарт холбогдоно уу.

Цахим хэлбэрээр нь захиалахыг хүсвэл 88111375 дугаарт холбогдож дэлгэрэнгүй мэдээллийг аваарай.

“Өдрийн сонин”-той холбоотой мэдээ мэдээллийг 19001987-гоос лавлана уу



“ӨДРИЙН СОНИН” ӨГЛӨӨ БҮР ТАНТАЙ ХАМТ

Categories
мэдээ нийгэм

Гүйлтийн цанын тэмцээнд Төв аймаг тэргүүлжээ

\

“Эрдэнэт- Мөнгөн өвөл 2022” аяны хүрээнд гүйлтийн цанын аймгийн аварга шалгаруулах тэмцээн өнгөрсөн амралтын өдөр “Сархиа” цанын баазад боллоо.

Тэмцээнд өсвөр үе, насанд хүрэгчдийн 7 насны ангилалд Орхон, Булган, Дархан, Төв аймаг болон “Алдар” спортын хороо, Зэвсэгт хүчний 186 дугаар ангийн нийт 78 тамирчин өрсөлдлөө. Өсвөр үеийн 10 нас хүртэл, 11-12 нас, 13-14 нас, 15-16 нас, 17-18 гэсэн таван насны ангилалд эрэгтэй, эмэгтэй тамирчид сонгомол, тэшилт гэсэн хоёр төрөлд өрсөлдсөн байна.

Харин насанд хүрэгчид 2-7,5 км-ын зайнд сонгомол төрлөөр уралдсан байна. Багийн нийт дүнгээр Төв аймаг 1-р байр, Орхон аймаг 2 дугаар байр, Булган аймаг 3 дугаар байрт оржээ.

Categories
мэдээ нийгэм

“Дөрвөн монгол оюутан Украинаас буцах хүсэлтээ өгсөн” гэв

Украины их, дээд сургуульд суралцаж байгаа оюутнууд эх орондоо ирэх хүсэлт гаргажээ. Тодруулба, өнөөдрийн байдлаар дөрвөн монгол оюутан эх орондоо буцахаар болсноо ЭСЯ-нд мэдэгдсэн байна.

Гадаад харилцааны яамнаас энэ талаар тодруулахад “Монгол Улсаас Польш Улсад суугаа Элчин сайдын яам болон Украин дахь Өргөмжит консулаараа дамжуулан тус улсад суралцаж байгаа монгол оюутнуудтай тогтмол холбоотой байж, шаардлагатай мэдээлэл, зөвлөгөө өгч байна. Өчигдөр тухайн улсад оршин суугаа, суралцаж байгаа оюутнуудтай цахим уулзалт хийсэн. Уулзалтаар тулгамдаж буй асуудал байгаа эсэх талаар ярилцахад байхгүй гэсэн хариулт өгсөн. Хэрэв асуудал үүссэн болон эх орон руугаа буцах хүсэлтэй байгаа бол ЭСЯ-нд хүсэлтээ гаргавал яаралтай буцаах, шийдвэрлэх зохицуулалт хийж байна.

Украинд Монгол Улсын 90 орчим иргэн оршин сууж байгаагаас 20 орчим нь байнгын оршин суугч иргэд байна. Харин их, дээд сургуульд энэ хичээлийн жилд 68 монгол оюутан суралцаж байгаагаас цахимаар суралцдаг зургаа оюутан эх орон руугаа буцах болсноо ЭСЯ-нд мэдэгдсэн. Эдгээр оюутнуудын билет гарсан учраас удахгүй Монголд ирнэ. Оюутан болон иргэдээс өөр нэмэлт хүсэлт ирээгүй байна.

Ямар нэгэн бүртгэлгүй, Украин улсад оршин суугаа иргэд ЭСЯ-нд заавал биечлэн очих шаардлагагүй бөгөөд энэхүү цахим шуудангаар бүртгүүлэх боломжтой. Мөн ЭСЯ-ны +48 538 286 500 дугаарын шуурхай утсаар холбогдож болно. Хэрэв Украин улс руу зорчихоор төлөвлөж буй иргэд байвал нөхцөл байдлыг харгалзан үзэхийг зөвлөж байна” гэлээ.

Categories
мэдээ нийгэм

Вакцины III тунд 28491, IV тунд 1785 хүн хамрагджээ

Өнөөдрийн байдлаар коронавируст халдвараар 764 хүн эмчилгээтэй байгаагаас 255 хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна. Халдварын тархалт Арвайхээр Х архорин,Баянгол,Сант, Есөнзүйл, Нарийн тээл сумдад өндөр байгаа аж.

Сүүлийн 24 цагийн хугацаанд 21 хүнээс халдвар илэрсэн бөгөөд нийт халдвар авсан хүний тоо 21810 болж, үүнээс 21103 тохиолдол бүрэн эдгэрчээ. Нас баралт 61 байна. Вакцины II тунд 81720, III тунд 28491, IV тунд 1785 хүн хамрагдаад байна.

Categories
мэдээ нийгэм

Нийслэлийн нутаг дэвсгэрээс 52 тарвагыг нүүлгэн шилжүүлжээ

Нийслэлийн Байгаль орчны газраас мэдээлснээр Сүхбаатар, Чингэлтэй, Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрээс 52 бодгаль монгол тарвагыг барьж Багануур дүүргийн нутагт дэвсгэрт шилжүүлжээ.

Улмаар нутагшилтын байдлыг хянан тоо толгойн өсөлтөд мониторинг хийж байна.

Сүүлийн жилүүдэд суурьшил газрын бүс тэлж буйтай холбоотойгоор тарваганы тархац нутаг хумигдаж, идэш тэжээл хайн хотын бүс рүү орж ирэх тохиолдол их гарах болжээ. Үүнтэй холбоотойгоор Нийслэлийн байгаль орчны газар БОАЖЯ-наас тархац нутаггүй болж буй монгол тарвагыг шилжүүлэн нутагшуулах зөвшөөрлийг авч Улаанбаатар хотын суурьшлын бүсэд тархац нутаггүй болсон монгол тарвагыг ийнхүү нүүлгэн шилжүүлсэн байна.

Ташрамд дурдахад, Нийслэлийн Байгаль орчны газар “Агнуур судлалын нийгэмлэг” ТББ-тай хамтран нийслэлийн Баянзүрх, Сонгинохайрхан, Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт туруутан амьтны нягтшил бүхий 3 байршил газарт 4 тонн хужир, 150 боодол өвс тавьж техникийн арга хэмжээ аваад байна.

Categories
мэдээ нийгэм

Улс төрийн намын санхүүжилттэй холбоотой хуулийг Ерөнхийлөгч УИХ-д өргөн барина

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ улс төрийн намын санхүүжилттэй холбоотой хуулийг Ерөнхийлөгч өргөн барих гэж буй талаар мэдээлэл өглөө.

Тэрбээр “Намын дүрмийг дарга, ерөнхий нарийн бичгийн дарга ч бай бүгд дагах ёстой. Ингэж байж улс төрийн нам шаардлага тавьж чаддаг, төрийг цэвэр тунгалаг болгохын төлөө хичээх ёстой. Намуудын хувьд нэр дэвшилт, сахилга хариуцлагын томоохон шаардлага тавьдаг, иргэний нийгмийн байгууллагуудтай хамтарч ажилладаг, шахаж чаддаг энэ зүйл рүү орж байж, авлигын индексээ бууруулж, төрийн үйлчилгээ илүү хүнд сурталгүй болно.

Мөн хөрөнгө оруулалт татна. Эдийн засгаа илүү том болгоход улс төр саад болж болохгүй. Тиймээс энэ асуудалд хатуу байр суурь баримтлах болно.

Улс төрийн намын санхүүжилтийг цэгцлэх ёстой. Цаашид УИХ-д хамгийн бага зардлаар сонгогддог жишиг рүү явах нь зөв. Иргэдийг төлөөлөхдөө мөнгөтэй, мөнгөгүй гэсэн ялгаатай байдлыг арилгаснаар илүү шударга засаглал тогтдог. Тиймээс улс төрийн намын санхүүжилттэй холбоотой эрх зүйн зохицуулалтыг Ерөнхийлөгч өргөн барина гэсэн мэдээлэлтэй байна. Улс төрийн нам бодлогын нам байх тал дээр МАН түрүүлж томоохон алхам хийнэ” гэв.

Categories
мэдээ нийгэм

Тамирчдаас олимпийн хотхонд авсан бүх зургаа устгахыг шаардав

Тамирчдаас олимпийн хотхонд авсан бүх зургаа устгахыг шаардав

Хятадын засгийн газраас олимпийн тамирчдын хотхонд авсан зураг, бичлэгүүдээ устгахыг тамирчдаас шаарджээ. Жишээ нь, Финландын цанын спортын тамирчин Катри Лилинпера олимпийн наадмын үеэр тамирчны хотхонд ус үерлэж, гэрлийн чийдэнгээс ус урсаж буйг харуулсан зураг, бичлэгийг олон нийтийн сүлжээнд нийтэлсэн байна.

Тэмцээний зохион байгуулагчид түүн рүү худал мэдээлэл гэх үндэслэлээр зураг, бичлэгүүдээ устгахыг шаардсан мессэж илгээжээ. Тус мессэжийг Лилинпера өөрийн цахим хуудастаа нийтэлснээр олон улсын шүүмжлэгчдын анхааралд өртсөн байна.

Цахим сүлжээний хэрэглэгчид Хятадын албаны хүмүүсийн шаардлагыг хүний эрхэд халдсан гэж шүүмжилжээ. Мөн дан ганц Лилинпера бус, бусад хэд хэдэн тамирчдыг өөрсдийн дарсан зургуудаа устгаж, Олимпийн хорооны талаар сөрөг мэдээлэл түгээхгүй байхыг сануулсан байна.

Categories
мэдээ нийгэм

ЭМЯ: Ковидын хөнгөн хэлбэрээр өвдсөн хүүхэд, томчуудад зориулсан эмчилгээ

КОВИД-19 ГЭРИЙН ЭМЧИЛГЭЭ - Хан-Уул Эрүүл мэндийн төв

Ковидын үед хөнгөн хэлбэрээр өвдсөн тохиолдолд гэрээр эмчилгээг хэрхэн хийх талаар ЧД-ийн 19-р хорооны “Ундах-Ирээдүй” ӨЭМТ-ийн Их эмч Ж.Алтантуул зөвлөлөө.

– Гэрийн нөхцөлд тусгаарлан ажиглана
– Ихэнх хөнгөн хэлбэрт өвөрмөц эмчилгээ хийх заалтгүй аяндаа эдгэрнэ
– Шингэн зүйл сайх уух, хангалттай илчлэгтэй, витаминаар баялаг, шингэц сайн хоол хүнс хэрэглэх
– Шаардлагатай тохиолдолд халуун бууруулах, өвдөлт намдаах эмчилгээ хийнэ
– Дархлаа дэмжих Д аминдэм 4000 тунгаар өдөрт нэг удаа 14 хоног уух, С аминдэм 1000мг-аар өдөрт нэг удаа хоолны дараа уух
– Өвчин хүндрэх эрсдэл ажиглагдахгүй бол вирусийн эм бэлдмэл, антибиотик болон даавар эмчилгээ болон даавар эмчилгээ хэрэглэхийг зөвлөж байна.