Categories
мэдээ нийгэм

Барилга, хот байгуулалтын яамны 5 тусгай зөвшөөрөл цахимжиж, “e-Mongolia”-д нэгтгэлээ

Барилга, хот байгуулалтын яамны 5 тусгай зөвшөөрөл цахимжиж, “e-Mongolia”-д нэгтгэлээ

Барилга, хот байгуулалтын яамны 5 тусгай зөвшөөрөл цахимжиж, e-Mongolia платформд нэгтгэгдлээ. Тодруулбал,

  • Барилга, байгууламжийн зураг төсөл боловсруулах тусгай зөвшөөрөл
  • Барилгын ажил гүйцэтгэх тусгай зөвшөөрөл
  • Барилгын материалын үйлдвэрлэл эрхлэх тусгай зөвшөөрөл
  • Хот байгуулалтын баримт бичиг боловсруулах мэргэжлийн эрх
  • Өргөх байгууламж, түүний эд ангийн үйлдвэрлэл угсралт засвар үйлчилгээ үзүүлэх тусгай зөвшөөрөл зэрэг үйлчилгээг цахимаар авах боломжтой болсон байна.

Дээрх тусгай зөвшөөршлийг авахын тулд:

  • www.e-mongolia.mn сайтад нэвтрэх
  • Үйлчилгээ гэсэн цэс дээр дарах
  • Бизнес эрхлэлт гэсэн үйлчилгээг сонгох
  • Барилга, дэд бүтэц, эрчим хүч гэсэн дэд үйлчилгээг сонгоно.

Ингэснээр төрийн цахим үйлчилгээний нэгдсэн систем “e-Mongolia” -д төрийн 60 байгууллагын 611 үйлчилгээг нэгтгэгдээд байгаа юм. “e-Mongolia” нь энэ 2022 онд төрийн 100 байгууллагын 1000 гаруй үйлчилгээг цахимжуулахын зэрэгцээ 21 аймгийн нутгийн захиргааны 1200 үйлчилгээг цахимжуулахаар ажиллаж байна.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Ресторан, баар кафе 05:00 цаг хүртэл ажиллана

С.Амарсайхан: Цэнгээний газруудын зэрэглэл болон ажиллах цагийн хуваарийн  хязгаарыг тогтоох хэрэгтэй

Нийслэлийн нутаг дэвсгэрт согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэх тусгай зөвшөөрөлтэй худалдаа, үйлчилгээний газруудын үйл ажиллагаа явуулах цагийн хязгаарыг тогтоосон Хотын даргын захирамж гарчээ.

Тодруулбал зориулалтын байртай болон нийтийн орон сууцанд байрладаг түргэн үйлчилгээтэй сүлжээ хоолны газрууд 06:00-00:00 цаг хүртэл найман нэрийн барааны хүнсний дэлгүүрүүд 06:00-00:00 цаг хүртэл ажиллах боломжтой боллоо.

Түүнчлэн зориулалтын байртай ресторан, баар, кафе 05:00 цаг хүртэл ажиллаж болно. Эдгээр шийдвэрийн талаар НЗДТГ-аас өнөөдөр 10:30 цагаас мэдээлэл өгөх юм байна.

Categories
мэдээ нийгэм

Цэцэрлэг, сургуулийн хичээлийг тасралтгүй зохион байгуулахад эцэг эхийн дэмжлэг хэрэгтэй

Ундарга-Алтай” ОНӨААТҮГ | Мэдээлэл

21 аймаг, нийслэлийн нийт цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуулийн багш, ажилтан, эцэг эхийн зөвлөлийн төлөөллийг хамруулсан “КОВИД-19”-ЭЭС СЭРГИЙЛЭХЭД ЭЦЭГ, ЭХИЙН ОРОЛЦОО, ДЭМЖЛЭГ” сэдэвтэй сургалт өчигдрөөс эхэлж Баянзүрх дүүргийн 10 сургууль, 10 цэцэрлэгийн нийт 60 хүний төлөөллийг оролцуулсан сургалт боллоо.

Сургалтыг НҮБ-ын Хүүхдийн сан болон АНУ-ын Олон улсын хөгжлийн агентлагын санхүүжилттэйгээр Боловсрол, шинжлэх ухааны яам, Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв, Монголын Улаан Загалмайн нийгэмлэг хамтран хэрэгжүүлж байна.

Сургалт 14 хоногийн хугацаанд цахим хэлбэрээр орон даяар үргэлжлэх бөгөөд нийт 7100 сургагч багшийг бэлтгэнэ. “Ковид-19”-ийн халдварын үед цаашид хичээл сургалтыг тасралтгүй зохион байгуулахын тулд хүүхдийнхээ эрүүл мэндийг хамгаалах, суралцахад нь тулгарч буй сэтгэл зүйн айдас түгшүүрийг хамтдаа даван туулах, сурлагын хоцрогдлын нөхөх, арилгах, хүүхдийн хөгжлийг дэмжих чиглэлээр СУРГУУЛЬ-БАГШ-ЭЦЭГ ЭХ нягт хамтран ажиллах хэрэгцээ шаардлага урган гарч байна.

Сургалтын нээлтийн ажиллагаанд Боловсрол, шинжлэх ухааны сайдын ахлах зөвлөх М.Батгэрэл, НҮБ-ын Хүүхдийн Сангийн Суурин төлөөлөгч Эваристе Коуасси-Комлан, АНУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Майкл С.Клечески, МУЗН-ийн Ерөнхий нарийн бичгийн дарга Н.Болормаа (цахимаар) оролцож, ковидын халдварын үед хичээл сургалтыг тасралтгүй явуулах, сурлагын хоцрогдлыг нөхөх, арилгах, хүүхдэд сэтгэл зүйн дэмжлэг үзүүлэхэд багш-хүүхэд-эцэг эхийн зөвлөлийн хамтын ажиллагаа чухал ач холбогдолтойг онцолж, оролцогчдод амжилт хүсэв.

Сургалтад оролцож буй эцэг эхчүүдэд хууль, дүрэм журам, стандарт ярихаас илүүтэйгээр гэр бүлийн орчинд хүүхдийн эрүүл мэнд, дархлааг дэмжих, хүүхдийн нийгэмшил, сэтгэл зүйд тулгарч буй сөрөг нөлөөлөл, бэрхшээлийг хүүхэдтэйгээ хамтдаа шийдвэрлэх арга зүйг зөвлөж байгаа нь энэхүү сургалтын онцлог юм.

Сургалт хуваарийн дагуу 2022 оны хоёрдугаар сарын 25-ны өдрийг хүртэл өдөр бүр үргэлжилнэ хэмээн БШУЯ-наас мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

ХЭҮК-ын гишүүний сонгон шалгаруулалтын нээлттэй сонсгол зохион байгуулна

ХҮНИЙ ЭРХИЙН ҮНДЭСНИЙ КОМИСС | News.MN

Монгол Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хорооны 2021 оны нэгдүгээр сарын 22-ны өдрийн 01 дүгээр тогтоолоор байгуулагдсан “Хүний эрхийн Үндэсний Комиссын гишүүнийг сонгон шалгаруулах” үүрэг бүхий ажлын хэсэг 2022 оны нэгдүгээр сарын 31-ний өдөр хуралдаж Хүний эрхийн Үндэсний Комиссын гишүүний сонгон шалгаруулалтад оролцохоо илэрхийлж хүсэлт гаргасан Т.Саруул, С.Дондов нарыг сонгон шалгаруулалтын оролцогчоор бүртгэсэн.

Ажлын хэсгийн хуралдаанаар Хүний эрхийн Үндэсний комиссын гишүүнд нэр дэвшигч Т.Саруул, С.Дондов, өмнө нь оролцогчоор бүртгэгдсэн Эрүүдэн шүүхээс урьдчилан сэргийлэх асуудал хариуцсан гишүүнд нэр дэвшигч Я.Цэлмэн, Б.Өнөрмаа, Ч.Отгончулуун нартай хийх томилгооны сонсголыг 2022 оны хоёрдугаар сарын 17-ны өдөр 11:00 цагаас хийхээр тогтсон.

Томилгооны сонсголд оролцох хүсэлтэй иргэн, хуулийн этгээд, хэвлэл мэдээллийн байгууллага, олон нийтийн байгууллага “Томилгооны сонсголд оролцогчийн бүртгэлийн хуудас”-ыг бөглөж 2022 оны хоёрдугаар сарын 16-ны өдрийн 17.00 цагаас өмнө galsanbatb@parliament.mn имэйл хаяг руу явуулах боломжтой аж.

Томилгооны сонсгол явуулахтай холбогдуулан иргэд, олон нийт нэр дэвшигчдийн мэдээлэлтэй танилцаж, сонирхож буй асуулт, санал, хүсэлтээ ажлын хэсгийн 51-267155 утсаар болон дээрх имэйл хаяг руу ирүүлэх боломжтой.

Хүний эрхийн үндэсний комиссийн гишүүнд нэр дэвшигч С.Дондов:

Эрдмийн зэрэг:
1984-1989 онд Монгол Улсын Их сургууль, Хууль зүйн сургуульд эрх зүйч

Ажилласан байдал:

– 1989-1991 онд Баянхонгор аймгийн өмгөөлөгчдийн зөвлөлд Өмгөөлөгч
– 1991-1996 онд Баянхонгор аймгийн өмгөөлөгчдийн зөвлөлийн Дарга
– 1996-2002 онд Нийслэлийн өмгөөлөгчдийн зөвлөлд Өмгөөлөгч
– 2002-2010 онд Хүний эрх хөгжил төв ТББ-д Хүний эрхийн хөтөлбөрийн Зохицуулагч
– 2010 оноос Нийслэлийн өмгөөлөгчдийн холбоонд Өмгөөлөгч

Хүний эрхийн үндэсний комиссийн гишүүнд нэр дэвшигч Т.Саруул:

Эрдмийн зэрэг, цол:
– 1992-1996 он Улсын Багшийн Их Сургуулийн Орхон аймаг дахь салбар сургуулийн Гадаад хэлний сургуульд Англи-Орос хэлний орчуулагч /Бакалавр/
– 2001-2006 он Монгол Улсын Их сургууль, Хууль зүйн сургуульд эрх зүйч /Бакалавр/
– 2010-2013 он ХБНГУ, Оснабрюкийн их сургуульд Хууль зүйн магистр /LL.M/
– 2010-2012 он ХБНГУ, Оснабрюкийн их сургуульд Улс төрийн магистр /M.А/

Ажилласан байдал:
– 1996-1998 онд МУИС-ийн Орхон аймаг дахь салбар сургуульд Англи хэлний багш
– 2007-2009 онд GCE ХХК, Хуулийн зөвлөх
– 2009-2010 онд GT’s Адвокатс Хуулийн зөвлөх
– 2013.05-2013.06 сард Хууль зүйн үндэсний хүрээлэнд Судлаач
– 2013.06-2013.08 сард Шүүхийн ерөнхий зөвлөлд Гадаад харилцааны хэлтэст Даргын үүрэг гүйцэтгэгч
– 2013-2015 онд Хууль зүйн үндэсний хүрээлэнд Бодлогын Судлаач
– 2014 оноос Түгээмэл эрх хөгжил ТББ-ын Тэргүүн
– 2019 оноос Эко соёл сан ТББ-ын Тэргүүн
– Өмгөөлөгч

Categories
мэдээ нийгэм

Биеийн тамир, спортын байгууллагын заал, танхимыг 06:30-07:30 цагт үнэгүй болгоно

Ж.Батбилэг: Сурагчдад биеийн тамирын хичээл цахим хэлбэрээр орж байгаа.  Сургуулиудын спорт заал нээгдээгүй

Биеийн тамир, спортын улсын хорооноос 2022 оныг иргэдийг идэвхтэй дасгал хөдөлгөөнд урилах хүрээнд дөрвөн зорилт дэвшүүлэн ажиллаж байна. Тухайлбал, Эртэч, идэвхтэй нийгмийг бий болгох, Эртэч идэвхтэй иргэн, Хүртээмжтэй аюулгүй орчин, Нэгдмэл зохицуулалтай тогтолцоог эрхэм болгожээ.

Энэ хүрээнд хоёрдугаар сарын 16-наас зургадугаар сарын 1-н хүртэл орон даяар “Илүүдэл жингүй-Эртэч Монгол” аяныг эхлүүлж, 21 аймаг, есөн дүүргийн Биеийн тамир, спортын байгууллагын спорт заал, танхимыг 06:30-07:30 цагийн хооронд үнэ төлбөргүй болгож, иргэдийг идэвхтэй дасгал хөдөлгөөнөөр хичээллэхийг уриалж байна.

Аян маргааш Спортын төв ордны А зааланд эхлэх бөгөөд дасгал, хөдөлгөөнийг дасгалжуулагч Л.Саруулбат, Э.Мөнх-Оргил удирдан явуулна.

Categories
гадаад мэдээ

Владимир Жириновский эмнэлэгт хүргэгджээ

ОХУ-ын Либерал ардчилсан нам “ЛДПР” гэх нэрэндээ огт тохирохгүй бүр тэс ондоо шовинист намыг үндэслэн тасралтгүй удирдаж яваа, 1991, 1996, 2000, 2008, 2012 оны ОХУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд тасралтгүй өрсөлдсөн, 2000-2011 онд Төрийн Думын дэд спикер, 1993 оноос тасралтгүй Төрийн Думын гишүүн, Оросын армийн хурандаа, ОХУ-ын гавьяат хуульч, маршал Жуковын одонт Владимир Жириновский гэх адтай еврей өвөг дээдсийнхээ ясыг одоо хүртэл өндөлзүүлсээр, еврей нарыг мөн ч их харааж яваа. ЗХУ тарсан, Орос орон доройтсон гол буруутан нь шууд л еврей нар гэдэг нэгэн. Шовинизм гэдэг нь үндсэрхэг дээрэнгүй үзэл. Тэрээр “Хүмүүсийн жирийн амьдрал дээрх харилцааг авч үзье. Бүгд л хамгийн хөөрхөн эмэгтэй, хамгийн хүчтэй эр хүнийг үзэн яддаг, дургүй байдаг шүү дээ. Улс хоорондын харилцаа ч адилхан. Бүгд аугаа, хүчирхэг Орос орныг үзэн яддаг. Жишээ нь, Монгол, Балба, Афганистан гэсэн улсуудыг дэлхий дээр хэн ч тоодоггүй. Тэд бол хүнээр төсөөлөх юм бол царай муутай, сул дорой хүмүүс гэсэн үг. Харин Орос орны асар том газар нутгийг хараад л Барууны улсууд атаархаж, шүлс нь асгардаг юм” гэнэ. Тэгснээ “Орос цэргүүд “ура” гэхээ болих хэрэгтэй. Энэ чинь монголчуудаас авсан, чонын “аа…уу…аа” гэх дуу” гэнэ. Жинхэнэ, ясны поп улстөрч. Поп гэдэг нь худалч бас хулгайч гэсэн үг. Тэгвэл Оросын “ЛДПР” -ийн Төв аппаратаас “Манай намын дарга Владимир Жириновскийг олон нийтийн сүлжээгээр үхсэн хэмээн худал цуурхал тарааж байна” гэж мэдэгдэв. ОХУ-ын ЛДПР намын дарга Владимир Жириновский уушгиных нь 50-75 хувь нь гэмтэж, 75 настай улстөрчийн биеийн байдал хүндэрч, амьсгалын аппарат залгасан гэж энэ сарын 9-нд “РИА Новости” мэдээлсэн. Харин Владимир Жириновский омикрон штаммаар халдварлан эмнэлэгт хүргэгдсэн ч биеийн байдал ноцтой бус байгаа гэж энэ сарын 12-нд Эрүүлийг хамгаалах яамны хэвлэлийн алба мэдэгдээд байсан юм.

Ковидын халдварын эсрэг вакцины найм дахь тунд хамрагдсан гэж Жириновский өнгөрөгч 2021 оны 12 дугаар сарын сүүлээр олон нийтэд зарлаж байсан билээ.

Categories
мэдээ нийгэм

Энэ сард болох үндэсний бөхийн барилдааны хуваарь

Хантайшир” бөхийн дэвжээний 20 жилийн ойд зориулсан барилдаан болно
Монголын үндэсний бөхийн холбооноос энэ хоёрдугаар сард
болох барилдаануудын хуваарийг гаргасан байна. Эрхэм уншигч танд энэ сард болох
үндэсний бөхийн барилдаануудын хуваарийг хүргэж байна.
  1. Хоёрдугаар сарын 18-нд 12:00 цагаас Сумын цолтон залуу бөхчүүдийн ээлжит барилдаан,
  2. Хоёрдугаар сарын 19-нд 12:00 цагаас Улс, аймгийн алдар цолтой 128 бөхийн барилдаан,
  3. Хоёрдугаар сарын 20-нд 12:00 цагаас Дундговь аймгийн Сайхан-Овоо сумын харьяат, улсын өсөх идэр начин Цэгмэдийн Улаанхүүгийн нэрэмжит аймаг, цэргийн цолтой болон залуу 256 бөхийн барилдаан,
  4. Хоёрдугаар сарын 26-нд 12:00 цагаас Ховд аймгийн Манхан сумын харьяат, Аймгийн хурц, бадрангуй, хичээлт арслан Бат-Очирын Ичинхорлоогийн нэрэмжит аймаг, цэргийн цолтой болон залуу 256 бөхийн барилдаан,
  5. Хоёрдугаар сарын 27-нд 12:00 цагаас Бизкон аудит ХХК-ний 20 жилийн ойд зориулсан “Монгол Улсын начин цолны хүндэтгэл” Улс, аймгийн алдар цолтой 256 бөхийн барилдаан тус тус болно.
Categories
мэдээ нийгэм

АТГ-т ирсэн эрүүгийн 579 хэргээс 10-г нь шүүхэд шилжүүлжээ

АТГ-т 33 гомдол шалгагдаж байна | News.MN

Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэс 2022 оны хоёрдугаар сарын 7-11-ний өдрүүдэд гэмт хэргийн шинжтэй 23 гомдол, мэдээлэл хүлээн авч, нийт 90 гомдол, мэдээллийг шалгав. Үүнээс 28 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, 22 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах саналтайгаар прокурорт шилжүүлсэн бөгөөд одоогоор 38 гомдол, мэдээллийг хянан шалгаж байна.

Түүнчлэн эрүүгийн 579 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулснаас 10 хэргийг шүүхэд шилжүүлэх, 16 хэргийг хаах, 1 хэргийг харьяаллын дагуу шилжүүлэх саналтай прокурорт шилжүүлэв. Мөрдөн шалгах ажиллагаанд одоогоор 552 хэрэг шалгагдаж байна.

Өнгөрсөн долоо хоногт Хөгжлийн банкны зээл олголт, төлөлтийг шалгах эрүүгийн хэрэгт зарим объектод нэгжлэгийн ажиллагаа явуулж, Гэмт хэрэг үйлдэгдсэн шалтгаан, нөхцөлийг арилгуулахаар Мөрдөгчийн мэдэгдэл хоёрыг бичиж, холбогдох байгууллагуудад хүргүүлжээ.

Categories
мэдээ нийгэм

Монгол Улсад энгийн паспорттой 23, албан паспорттой 63 улсын иргэн визгүй зорчино

Засгийн газраас Монгол Улсын олон улсын зорчих хөдөлгөөнийг бүрэн нээлттэй болгож, цар тахлын үеийн хязгаарлалтыг цуцалж буйг албан ёсоор зарласантай холбогдуулан БОАЖЯ-ны санаачилгаар “Шинэ сэргэлтийн бодлого-Аялал жуулчлал” хэлэлцүүлэгт өчигдөр боллоо.

Монгол Улсын “Алсын хараа-2050” урт хугацааны хөгжлийн бодлогыг үр дүнтэй хэрэгжүүлэх, төрийн бүтээмжийг сайжруулах зорилгоор Засгийн газраас “Шинэ сэргэлтийн бодлого” түүнийг үе шаттай хэрэгжүүлэх хөтөлбөр, хөгжлийн томоохон төслүүдийг баталсан юм.

Хэлэлцүүлгийн үеэр цар тахлын дараах улс орны эдийн засгийг эрчимжүүлэхэд аялал жуулчлалын салбар нэн чухал үүрэгтэйг онцолж, ГХЯ-наас манай улсыг зорин ирэх гадаадын иргэдийг хилээр чөлөөтэй нэвтрүүлэх, аялал жуулчлалын хамтын ажиллагааг дэмжих чиглэлд анхаарал хандуулж, тодорхой ажлуудыг гүйцэтгэж буйг Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг онцоллоо.

ГХЯ-ны хувьд дэлхийн улс орнуудын сайн жишгийг үндэслэн Монгол Улсыг зорих гадаадын иргэдийн зорчих нөхцөлийг хөнгөвчлөх, аялал жуулчлал, хөрөнгө оруулалтыг татахад чиглэсэн эрх зүйн орчныг боловсронгуй болгох чиглэлээр идэвхтэй ажиллаж байна. Одоогийн байдлаар, гадаадын нийт 25 улсын энгийн паспорттай иргэд, 63 улсын дипломат, албан паспорттай иргэд манай улсад визгүй зорчих нөхцөлийг бүрдүүллээ.

Монгол Улсад богино хугацаагаар ирэх гадаадын 36 улсын иргэнд 3 төрлийн визийг 20-72 цагийн дотор цахимаар олгох evisa.mn системийг туршилтаар нэвтрүүлж байна. Мөн Монгол Улс, БНХАУ-ын хооронд олон жил ярьж ирсэн хил орчмын аялал жуулчлалын асуудлыг дээрх хууль тогтоомжид тусгаж, хил орчмын нутаг дэвсгэрээр жуулчлах иргэдэд зориулсан 3 хоногийн хугацаатай К3 ангиллын визийг бий болголоо.

Монгол Улсын гадаад бодлогын үзэл баримтлал, “Алсын хараа-2050” урт хугацааны хөгжлийн бодлого, Засгийн газрын 2020-2024 оны ажлын хөтөлбөрийг хэрэгжүүлэх хүрээнд дэлхийн улс орнуудтай соёлын харилцаагаа өргөжүүлэн хөгжүүлэх замаар гадаад сурталчилгааг эрчимжүүлэхэд чиглэсэн “Монгол Үндэсний үнэлэмж” цогцхөтөлбөрийг батлан хэрэгжүүлж байна.

ГХЯ Монгол Улсаас хилийн чанадад суугаа 46 ДТГ-аараа дамжуулан Монгол Улсын хууль, Засгийн газрын бодлого шийдвэр, ажлыг тогтмол сурталчилж байна. Олон улсын аялал жуулчлалын зах зээлд Монгол Улсын өрсөлдөх чадварыг нэмэх, тогтвортой аялал жуулчлалыг хөгжүүлэхэд чиглэсэн “Төрөөс аялал жуулчлалыг хөгжүүлэх талаар баримтлах бодлого”-ыг сурталчлан таниулах, дэлхийн улс орнуудтай эдийн засаг, аялал жуулчлалын хамтын ажиллагааг хөгжүүлэхэд дэмжин ажиллаж байна.

Хилийн чанадад оршин суугаа иргэдийг Монгол Улсаа сурталчлахад татан оролцуулж “1 монгол 1 жуулчин”, аялал жуулчлалын шинэ нөөц боломжуудыг гадаад, дотоодод сурталчлах, жуулчдын урсгалыг нэмэгдүүлэх зорилгоор “21 аймаг 21 улс” зэрэг төслийг “Аялал жуулчлалын хөгжлийн төв”-тэй хамтран зохион байгуулахаар бэлтгэл хангаад байна.

Мөн “Олон улсын аяллын эрүүл мэндийн гэрчилгээ” буюу вакцины гэрчилгээг харилцан хүлээн зөвшөөрөхөөр Казахстан, Унгар, Турк, Япон, Энэтхэг, ИБУИНХУ-тай албан ёсоор тохирсон, ЕХ, Канад, АНЭУ, БНСУ, БНХАУ, ОХУ зэрэг улстай яриа хэлэлцээ үргэлжилж байгаа аж.

Цаашид Монгол Улсын аялал жуулчлалыг хөгжүүлэхэд тулгамдаж буй асуудлыг тодорхойлж шийдвэрлэх, салбарын олон улсад өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх, төр, хувийн хэвшил, иргэдийн хамтын ажиллагаанд тулгуурлан аялал жуулчлалын орчин, нөхцөлийг сайжруулахад чиглэсэн ажлыг эрчимжүүлэхэд холбогдох байгууллага хоорондын бодлого, ажлын уялдааг хангаж, гадаад сурталчилгааг цогц хэлбэрээр “нэг цонх”-оор удирдан зохион байгуулах нь нэн чухалыг онцлон тэмдэглэв.

Categories
гадаад мэдээ цаг-үе

ОХУ Украин руу халдан довтлох аюул хэвээр байна

ОХУ Украин руу өнөөдөр халдан довтлох төлөвлөгөөтэй байгаа тухай АНУ-ын тагнуулын тайлан мэдээллийг тус улсын өндөр албан тушаалтнууд батлаагүй гэдгийг мэдэгдэв. Гэхдээ ОХУ-ын төлөвлөгөөний талаар мэдсэн зүйлсээ хуваалцах замаар “гэнэтийн халдлагаас” сэргийлэх оролдлого хийнэ гэжээ. Цагаан ордны Үндэсний аюулгүй байдлын зөвлөх Жейк Салливан ОХУ Украин руу хэзээ ч халдан довтолж магадгүй гэдгийг давтан мэдэгдсэн бөгөөд ерөнхийлөгч Жо Байден Украиныг дэмжиж, Умард Атлантын гэрээний байгууллагын нутаг дэвсгэрийг хамгаална гэдгээ илэрхийлээд байна.

“Бид Оросууд хэдийд довтлох өдрийг яг таг урьдчилан таамаглах боломжгүй ч нөхцөл байдлыг ажиглаж эхлээд тодорхой хугацаа өнгөрч байна. ОХУ ойрын хугацаанд Украин руу халдан довтолж, тус улсад томоохон цэргийн ажиллагааг эхлүүлж болзошгүй хэвээр байна. Үүнд Олимпийн наадам дуусахаас өмнөх долоо хоног багтаж байна” гэж Ж.Салливан хэлжээ. Мөн Пентагоны хэвлэлийн төлөөлөгч Жон Кирби лхагва гаригийн товтой холбоотой мэдээллийг батлахаас татгалзсан ч ОХУ-ын цэргийн ажиллагаа хэзээ ч эхэлж магадгүй гэж ярьсан байна.

Украины асуудлаар цэргийн ажиллагаанаас зайлсхийх Өрнөд, Москвагийн сөргөлдөөнийг зохицуулах дипломат үйл ажиллагаа үргэлжилсээр байгаа юм. Тухайлбал, өнгөрсөн бямба гаригт ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путинтэй утсаар ярьсан АНУ-ын төрийн тэргүүн Жо Байден мөн Украины ерөнхийлөгч Владимир Зеленскийтэй утсаар ярьсан талаар АНУ, Украины албан төлөөлөгчид мэдээлсэн юм. Ж.Салливан, Ж.Кирби нарын хэн хэн нь Украиныг орхин явахыг америкчуудад анхааруулсан мэдэгдлийг давтан хийсэн бөгөөд 10 гаруй улс Украинаас иргэдээ татаж зарим томоохон нисэх компаниуд тус улсын дээгүүр нисэх нислэгээ зогсоогоод байгаа юм. Мөн Японы ерөнхий сайд Кишида Фүмио Украины байдалтай холбогдуулан өчигдөр Үндэсний аюулгүй байдлын зөвлөлөө яаралтай хуралдуулсан аж.

Энэ тухай тус улсын сайд нарын танхимын ерөнхий нарийн бичгийн дарга Хироказү Мацүно “Токио Украины тусгаар тогтнол, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлыг тууштай дэмжиж байгаа бөгөөд нөхцөл байдалд хариу арга хэмжээ авахад Их Британи, Герман, Итали, Канад, АНУ, Франц зэрэг “Долоогийн бүлэг”-ийн бусад оронтой нягт хамтран ажиллахаар төлөвлөж” байгааг онцлон тэмдэглэсэн байна. Украины эргэн тойрон дахь нөхцөл байдлын талаар мэдээлэл цуглуулж, дүн шинжилгээ хийх хямралын штабыг Японы Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дэргэд өнгөрсөн долоо хоногт байгуулжээ.