Categories
мэдээ нийгэм цаг-үе

Малын гоц халдварт шүлхий өвчин 16 аймгийн 79 суманд бүртгэгдээд байна

2022 оны эдийн засгийн өсөлтийн төлөвт шүлхий өвчин сөргөөр нөлөөлж байгааг Монголбанк анхаарууллаа.

Одоогоор Хөвсгөл, Завхан, Сэлэнгэ зэрэг 16 аймгийн 79 суманд малын гоц халдварт шүлхий өвчин бүртгэгдсэнийг Мал эмнэлгийн ерөнхий газраас мэдээлсэн байна. Өвчлөл гарсан сумдад хорио цээрийн хатуу дэглэм тогтоон дархлаажуулалтын ажлыг идэвхжүүлжээ.

Харин Архангай, Төв, Дархан-Уул зэрэг 11 аймгийн 57 суманд дархлаажуулалт хийж дууссан тул хорио цээрийн дэглэмийг цуцалсан байна.

Дархлаажуулалтын ажлыг идэвхжүүлэхээр Улсын онцгой комиссын шуурхай штабаас дөрвөн ажлын хэсэг томилон халдвар гарсан сумуудад ажиллаж байгаа аж.

Categories
мэдээ нийгэм

О.Батбаяр: Дэлхий дахинд омикрон хувилбар эрчимтэй тархаж байна

ЭМЯ-наас коронавирусийн омикрон хувилбарын талаар мэдээлэл хийж байна.

Дэлхийн хэмжээнд 12-р сарын 14-нд 77 омикрон хувилбар гараад байсан бол өнөөдрийн байдлаар 86 оронд бүртгэгдээд байна. ДЭМБ-аас улс орнуудын шинэ нөхцөлд бэлэн байхыг уриалж байна. Улс орнуудын эрүүл мэндийн салбарын хүний нөөцийн чадамж буурч, сульдаж байна.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Морь хөлсөлж явсан 13 настай унаач хүү ачааны машинд дайруулсан хэргийн мөрөөр…

Морины ажил хийж явсан 13 настай хүү машинд дайруулж газар дээрээ амьсгал хураасан хэрэг арванхоёрдугаар сарын 11-ний өдрийн бямба гаригт Багануур дүүргийн дөрөвдүгээр хорооны нутагт гарчээ. Эл хэргийн мөрөөр сурвалжиллаа.


Өвлийн дунд сар гарч, жавар тачигнасан өдрүүдэд нийслэлийн Багануур дүүргийн уяачдын ажил ид үргэлжилж байна. Ирэх жил Ардын хувьсгалын 100 жилийн ойтой. Том уралдаанд эртнээс бэлтгэж буй нь энэ аж. Тус дүүргийн гэр хороолол, тэр дундаа “Тогос уул”, “Талын булаг” гэх газруудад зүчээ барьсан уяачид олон бий. Тэд морины ажил хийхдээ Багануурын зүүн тийш гарч Хэрлэн голын хөвөө “Девиз” гэх газарт очдог гэнэ. Хэсэг хэсгээрээ очиж ойрхон газарт морьдоо тарлаж, хөлсийг авдаг юм байна. Ээлжит удаагийн морины ажлын үеэр золгүй явдал тохиож, морь унаач 13 настай хүү мориноосоо унан машинд дайруулж эмнэлгийн тусламж авч чадалгүй газар дээрээ амьсгал хураажээ.

Багануур дүүргийн дөрөвдүгээр хорооны Засаг дарга Ж.Мөнхцэцэгээс үйл явдлын талаар тодрууллаа.


-Өнгөрсөн долоо хоногийн бямба гаригт танай хорооны нутагт золгүй явдал тохиожээ. Морь унаж явсан 13 настай хүү машинд дайруулж амьсгал хураасан байна. Талийгаач танай хорооны хүүхэд үү?

-Золгүй явдал болсон. Морины ажил хийж явсан хүүхэд машинд дайруулж, эмнэлэгт хүргэгдсэн ч тусламж авч чадалгүй амьсгал хураасан талаар хорооны цагдаа өглөөний хурал дээр мэдэгдсэн. Тухайн мэдээг дуулсан даруйдаа холбогдох байгууллагуудаас мэдээлэл авахад хотоос ирж морины ажил хийж байсан хүүхдэд золгүй явдал тохиож амь насаа алдсан талаар хэлж байсан. Хэрэг манай хороонд үйлдэгдсэн нь үнэн. Гэхдээ уяач болон хүүхэд нь манай хороонд хамааралгүй. Хэргийг дүүргийн цагдаагийн хэлтэст шалгаж байгаа. Цагдаагийн хэлтсийн зүгээс бидэнд үүнээс илүү тодорхой мэдээлэл өгөхөөс татгалзаж байна лээ.

-13 настай хүүгийн амь нас хохирсон ноцтой хэрэг танай хорооны нутаг дэвсгэрт гарчихаад байна. Багануур дүүрэгт ч олон уяач байдаг. Цаашид хэдэн хүүхэд энэ жишгээр амиа алдахыг үгүйсгэх арга байхгүй. Сэрэмжлүүлэх үүднээс нийтэд мэдээлэл өгөх нь таны үүрэг байх.

-Манай хороонд олон уяач байхгүй. Өвлийн цагт зүчээнд морь тэжээдэг улсын олонх нь гуравдугаар хороонд бий.


-Тухайн өдөр юу болов?

-Яг тодорхой мэдээлэл надад алга. Мэдэж байгаагаар тухайн осол девизд болсон юм билээ. Мөнгөнморьт сум руу зам тавих ажил явж байгаа. Тус ажлын гүйцэтгэгч компанийн машин девиз рүү уруудаж явахдаа морины ажил хийж явсан хүүтэй таарсан юм шиг байна лээ. Машин наанаас уруудаж, хүүхэд цаанаас өгсөж явж таарсан юм шиг байгаа юм. Морь нь машинаас үргэж туйлаад хүү унахдаа машины дугуйн доогуур орж таарсан юмуу даа. Надад ийм л мэдээлэл байна. Хэргийг дүүргийн цагдаагийн хэлтэст шалгаж байгаа. Удахгүй олон нийтэд хүргэх байх гэх мэдээллийг өглөө.

Хүүхэд морь унах, тэр дундаа өвлийн цагт морь унах нь хүүхдийн эрүүл мэндийг эрсдэлд оруулж байгаа үйлдэл гэдгийг тэрбээр онцолж байлаа. Уяаны ажил хийж буй хүмүүст шаардлага, сэрэмжлүүлэг хүргэдэг ч тусгаж авах тал дээр учир дутагдалтай байгааг арга ядсан байдалтай хэлж байсан юм. Уяач нөхөд морио хурдлуулахаа бодохоос бус хахир хүйтэн цагт бага насны хүүхдийг морин дээр давхиулж эрүүл мэндийг нь эрсдэлд оруулж байгаагаа юман чинээ тоодоггүй бололтой юм. Олон хавар нэгэндээ гэдгийн жишгээр энэхүү эмгэнэлтэй явдал болжээ.

Хэргийн газар битүү цусанд будагдсан байсан гэв

Хорооноос цааш хэрэг болсон газар луу хөдөллөө. Багануурын гэр хорооллоос цааш ганц километр яваад л даваа давахад девизийн хуучин барилгууд харагдана. Хэрлэн голын хөндийд орших энэ барилгуудын харалдаа улаан зам дээр золгүй явдал болсныг ойр орчмынхон хэлж халаглаж сууна. Төв замаас холгүй орших айлаар орж хэргийн талаар тодрууллаа. Хэргийг энэ орчмын уяачид ихэд нууцалж байна. Болсон явдлын талаар ам нээх хүн тун ховор юм.

Хэрэг болох үед дэргэдээс нь харсан эх сурвалжтай цөөн хором ярилцсан юм. Эх сурвалж болох иргэнийх девизд хэрэг болсон газраас холгүй өвөлжиж байгаа аж.

-Өнгөрсөн бямба гаригт танайхаас холгүй зайд золгүй явдал болжээ. Үйл явдлын талаар тодруулахгүй юу. Хэрэг болох үед та гэртээ байв уу?

-Нэг их яриад байхаар зүйл ч биш л дээ. Морь унаж явсан нялх амьтан аймшигтайгаар амь үрэгдсэн. Тухайн үед би гэртээ байсан юм. 13:00 цагийн алдад л болсон явдал. Хажууд шуугилдахад нь гараад харахад хүмүүс бужигнаж байсан. Нэг их удалгүй эмнэлгийн машин ирээд аваад явсан.

-Морь унаж яваад л машин доогуур орж дээ.

-Багануурын уяачид энд ирж морины ажил хийдэг юм. Өдөр бүр л нэмнээтэй морь унасан хүүхэд давхиж яваа харагддаг. Ингэж яваад л машинаас морь үргээд асуудал үүссэн бололтой. Тухайн хүүхэд бага насны морь унаж явсан талаар энэ голынхон хэлж байна лээ.

-Хэргийн газрын нөхцөл байдал ямар байв?

-Хэргийн газрын үзлэг гээд нэлээн юм болсон. Эндээс харахад хэргийн газар битүү цусанд будагдсан нь анзаарагдаж байлаа. Нүд халтирмаар л явдал болсон.

-Та өөрөө ч морь уядаг бололтой. Хүүхэд мориноос унаж эндээд байгаа асуудлыг та хэрхэн харж байна вэ?

-Ирэх жил их ойтой. Уяачид үүнд бэлдэж ажилдаа эрт орж байгаа бололтой. Багануурт уяачид олон байдаг. Морины ажил ч тогтмол хийдэг. Хүйтэнд хөлдүү газар давхиж байгаа учраас асар сонор сэрэмжтэй байж, морь унаж дадсан хүүхдээр унуулахгүй бол энэ мэт золгүй явдал дахиад хэд гарахыг үнэндээ таах аргагүй. Хүүхэд унаж эндээд байгаа гол асуудал нь монгол адуу бараг уралдахаа больсонтой холбоотой. монгол адууны давхил зөөлөн байдаг. Өөрөөр хэлбэл, газар мэдэрч давхидаг. Харин энд тэндхийн адуутай эрлийзжээд ирэхээрээ монгол адуу мэдрэмжээ алддаг. Газар мэдрэхгүй галзуу юм шиг л давхина. Хүүхдэд ч халтай. Энэ нь өөрөө энэхүү өв соёлыг устахад хүргэж байна. Ийм эгзэгтэй үед уяач бид хүүхдийн аюулгүй байдалд онцгой анхаарах шаардлагатай. Уяачдын хандлагыг анзаарахад дүүрэг юмуу, аймгийн наадамд морио айрагдуулаад өндөр үнээр зарахыг л боддог болж. Айрагдсан морийг бизнесмэн улс багадаа 10 саяар үнэлж авна. Үүний тулд жилийн дөрвөн улиралд морины ажил хийнэ. Зөвхөн мориндоо л анхаарна. Завсарт нь хүүхдийн аюулгүй байдал гээгдээд байна л даа. Эрлийз, хурлийз янз бүрийн адуу уяад л хотоос хүүхэд авчраад унуулна. Өнөөх нь моринд сайн дадаагүй хүүхэд байх ч тохиолдол гарна. Энд л хүүхдийн аюулгүй байдал хөндөгдөж байгаа юм” гэв.

Тэрбээр уяачид морины ажил хийхээс гадна амралтын өдрүүдэд ил далд хэлбэрээр бооцоот уралдааныг тогтмол зохион байгуулдаг талаар хэлж байна. Бэл бэнчинтэй нөхөд бооцоот уралдаан харж байгаад нүдэнд туссан адуугаа үнэ хаяж авдаг жишиг тогтоод удаж байгаа ажээ. Жавар тачигнаж байхад л нялх хүүхдийг морины нуруунд суулгаад хөлдүүс болсон газар дээгүүр уралдуулдаг аж.

Хүүхэд гэмтэж бэртэх тохиолдол ч нэг биш удаа гарч байж. Ийм эрсдэлтэй учраас уяачид өөрийн хүүхдээр морь унуулдаггүй ажээ. Унаач хүүхдүүдийг хөлсөлж унуулна. Унаач хийж амьдралаа залгуулдаг хүүхэд олон байдгийг иргэд онцолж байна. Энэ дунд адууны дэргэд өсөөгүй, морь сайн удаж чадахгүй хүүхэд ч олон байдгийг уяачид хэлж байгаа юм.

Өнгөрсөн бямба гаригт амь насаа алдсан хүү ч хотоос ирж морь унаж байсныг хүмүүс онцолж байна. Тухайн хүүхэд хотоос очиж сарын 500.000 төгрөгийн хөлсөөр морь унадаг байж. Ийм хөлсөөр морь унадаг хүүхэд олон байдаг аж.

Хэрэг болох үед ачааны машинтай зөрөхөд унаж явсан морь нь үргэж булгиснаар хүүхэд ард талын дугуйны доогуур орсон байна. Ачааны автомашины жолооч согтууруулах ундаа хэрэглээгүй байсныг Багануур дүүргийн цагдаагийн хэлтсээс мэдээлжээ. Одоогоор жолоочийг хэрэгт холбогдуулан мэдүүлэг авч байгаа аж.

Тухайн хүүг хөлсөлж морь унуулж байсан уяачаас тодруулга авахаар хандсан ч мэдээлэл өгөхөөс эрс татгалзсан юм. Түүний тухайд аймгийн болон дүүргийн наадамд хэд хэдэн морь айрагдуулж байсныг ойр орчмынх нь хүмүүс хэлж байна. Өөрөө морь уяхаас гадна бизнесмэнүүдийн морийг уяж цалин авдаг байсан гэх мэдээлэл байгаа юм. Уяач болон ачааны машины жолоочийг эрүүгийн хариуцлагад татаад байгаа гэнэ.

Ээжийнхээ өврөөс гараагүй насан дээрээ айлын ажилд тусалж, тасхийм морь унаж тэвчишгүй хөдөлмөр эрхэлж буй дүр зураг 21 аймаг 365 суманд байгааг хүүхдийн эрхийг хамгаалах байгууллагаас мэдээлдэг ч баян цатгалан улс хүүхдээр тэвчишгүй хөдөлмөр эрхлүүлж зугаагаа гаргадаг явдал тасрахгүй байгаа нь энэ жишээнээс ил цагаан харагдаж байна. Өвлийн цагт нууцаар бооцоот уралдаан зохион байгуулж хүүхдийн эрүүл мэндийг эрсдэлд оруулдаг явдал гарсаар л байгаа. Гол төлөв амьжиргааны түвшин доогуур, харж хандах хүнгүй, асуудал боллоо гэж үзэхэд араас нь хэл ам хийгээд явах хүн хомс хүүхдүүдийг сонгож морь унуулдаг талаар ч унаачид хэлж байна. Өвлийн уралдааныг хориглосон тогтоолыг Засгийн газраас гаргасан ч хэрэгжихгүй, хэдэн арван хүүхэд гэмтэж бэртэж, цаашлаад амь насаараа хохирч байгааг хүүхдийн эрхийг хамгаалах байгууллагаас онцолж байгаа юм.

Categories
мэдээ нийгэм

Хэрэглээний бараа, үйлчилгээний үнийн индекс 10 хувиар өсчээ

Хэрэглээний бараа, үйлчилгээний үнийн индекс Дундговь аймагт 10,1 хувиар өссөнийг аймгийн Статистикийн хэлтсээс мэдээллээ.

Тодруулбал, хүнсний бараа, согтууруулах бус ундаа 16,2 хувь, согтууруулах ундаа, тамхи 4,2 хувь, хувцас, бөс бараа, гутал 11,1 хувь, орон сууц, ус, цахилгаан, хийн болон бусад түлш 8,6 хувиар, гэр ахуйн тавилга, гэр ахуйн бараа 9,5 хувь, эм тариа 4,0 хувиар, тэврийн хэрэгслийн үйлчилгээний үнэ 13,4 хувиар тус тус өссөн байна.

11 дүгээр сарын сүүлээр тус аймгийн төвд 1 дүгээр зэргийн нэг кг гурил 1650, нэг кг хонины мах 7500, ямааны мах 6500, элсэн чихэр 3110, цагаан будаа 2930, шингэн сүү 3500, А-80 шатахуун 2230, А-92 2260, дизель түлш 2830 төгрөгийн үнэ ханштай байна.

Өнгөрсөн оны 12 дугаар сарын хэрэглээний гол нэрийн бараа бүтээгдэхүүний үнэтэй харьцуулахад гурилын үнэ харьцангуй тогтвортой ба 10 төгрөгөөр, нэг кг хонины мах 700 төгрөгөөр, ямааны мах 500, элсэн чихэр 580, цагаан будаа 370, А-80 шатахуун 750, А-92 шатахуун 720, дизель түлш 700 төгрөгөөр тус тус өссөн байна.

Хэрэглээний үнийн индекс нь хэрэглэгчдийн худалдаж авсан бараа, үйлчилгээний нэр төрөл, чанар тогтвортой байхад үнэ дунджаар хэрхэн өөрчлөгдөж байгааг хэмждэг үзүүлэлт бөгөөд нийт өрхөөр нь тооцдог үнийн дундаж өөрчлөлтийг харуулдаг

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Улаанбаатарт амьдардаг солонгос иргэнийг монгол залуус зодсон талаар MBC мэдээллээ

Улаанбаатар хотод амьдардаг солонгос иргэнийг таван монгол залуу зодсон талаар БНСУ-ын MBC телевиз мэдээллээ. Тус телевизийн мэдээлснээр, эл хэрэг энэ сарын 6-ны үүрээр болсон бөгөөд тухайн солонгос иргэнийг ажлаа тараад явж байхад нь ямар ч шалтгаангүйгээр зодон, машиндаа суулган, авч явахыг завдсан гэнэ. Энэ үеэр солонгос иргэнийг өмөөрөхөөр ирсэн хоёр нутаг нэгтэн нь мөн зодуулжээ.

БНСУ-д зодуулсан 13 настай охины хэрэгтэй холбоотой, хариуг нь авахын тулд ийм үйлдэл хийсэн байж болзошгүй гэж MBC тодотгосон байна.

Тодотгоход, БНСУ-ын дунд сургуулийн сурагчид сургуулийнхаа монгол охиныг зодож, хүчээр архи уулган, зургаан цаг өрөөнд нь хорьж, дарамталсан хэрэг гарсан юм.

Categories
мэдээ энтертаймент-ертөнц

Алтан Бөмбөрцөг 2022: “Squid Game” кино гурван төрөлд нэр дэвшжээ

“Алтан Бөмбөрцөг” наадмын нэр дэвшигчдийг зарлажээ. Кино болон телевизийн салбарын шилдгүүдийг тодруулдаг уг шагнал гардуулах ёслол ирэх оны нэгдүгээр сарын 9-ны өдөр болж болох юм.

Уг наадамд нэр дэвшсэн бүтээлүүд болон заавал үзэх кино, цувралыг танилцуулж байна


Шилдэг утга уянгын кино

  • “Belfast”
  • “CODA”
  • “Dune”
  • “King Richard”
  • “The Power of the Dog”


Утга уянгын киноны шилдэг эмэгтэй жүжигчин

  • Жессика Честейн, “The Eyes of Tammy Faye”
  • Оливия Колман, “The Lost Daughter”
  • Николь Кидман, “Being the Ricardos”
  • Леди Гага, “House of Gucci”
  • Кристен Стюарт, “Spencer”

Утга уянгын киноны шилдэг эрэгтэй жүжигчин

  • Махершала Али, “Swan Song”
  • Хавьер Бардем, “Being the Ricardos”
  • Бенедикт Камбербэч, “The Power of the Dog”
  • Дензел Вашингтон, “The Tragedy of Macbeth”
  • Уилл Смит, “King Richard”
Алтан Бөмбөрцөг 2022: “Dune”, “Squid Game” болон бусад нэр дэвшигчид (фото 3)

Шилдэг туслах дүрийн эмэгтэй жүжигчин

  • Кайтриона Балфе, “Belfast”
  • Ариана ДеБосе, “West Side Story”
  • Кирстен Данст, “The Power of the Dog”
  • Аунжану Эллис, “King Richard”
  • Рут Негга, “Passing”

Шилдэг туслах дүрийн эрэгтэй жүжигчин

  • Бен Аффлек, “The Tender Bar”
  • Жэйми Дорнан, “Belfast”
  • Сиаран Хиндс, “Belfast”
  • Трой Коцур, “CODA”
  • Коди Смит-Макфи, “The Power of the Dog”

Шилдэг найруулагч

  • Кеннет Брана, “Belfast”
  • Жейн Кэмпион, “The Power of the Dog”
  • Мэгги Жилленхол, “The Lost Daughter”
  • Стивен Спилберг, “West Side Story”
  • Дени Вильнёв, “Dune”

Шилдэг кино зохиол

  • “Being the Ricardos”
  • “Belfast”
  • “Don’t Look Up”
  • “Licorice Pizza”
  • “The Power of the Dog”
Алтан Бөмбөрцөг 2022: “Dune”, “Squid Game” болон бусад нэр дэвшигчид (фото 5)

Шилдэг хөгжмийн зохиол

  • Ханс Зиммер, “Dune”
  • Жермен Франко, “Encanto”
  • Александр Десплат, “The French Dispatch”
  • Альберто Иглесиас, “Parallel Mothers”
  • Жонни Гринвуд, “The Power of the Dog”

Шилдэг дуу

  • “Be Alive”, King Richard
  • “Dos Oruguitas”, Encanto
  • “Down to Joy”, Belfast
  • “Here I Am (Singing My Way Home)”, Respect”
  • “No Time to Die”, No Time to Die

Шилдэг анимэйшн кино

  • “Encanto”
  • “Flee”
  • “Luca”
  • “My Sunny Maad”
  • “Raya and the Last Dragon”

Шилдэг мюзикл эсвэл инээдмийн кино

  • “Cyrano”
  • “Don’t Look Up”
  • “Licorice Pizza”
  • “Tick, Tick…Boom!”
  • “West Side Story”

Шилдэг гадаад кино

  • “Compartment No. 6” (Финлянд)
  • “Drive My Car” (Япон)
  • “The Hand of God” (Итали)
  • “A Hero” (Иран)
  • “Parallel Mothers” (Испани)

Drive My Car (2021) | MUBI


Телевизийн шилдэг олон ангит кинонд нэр дэвшсэн бүтээлүүд:

Watch Squid Game | Netflix Official Site

  • “Lupin”
  • “The Morning Show”
  • “Pose”
  • “Squid Game”
  • “Succession”
Алтан Бөмбөрцөг 2022: “Dune”, “Squid Game” болон бусад нэр дэвшигчид (фото 7)

Утга уянгын цувралын шилдэг эмэгтэй жүжигчин:

  • Узо Адуба, “In Treatment”
  • Женнифер Энистон, “The Morning Show”
  • Кристин Барански, “The Good Fight”
  • Элизабет Мосс, “The Handmaid’s Tale”
  • Микаэла Хаэ Родригес, “Pose”

Телевизийн олон ангит киноны шилдэг эрэгтэй гол дүрд нэр дэвшигчид:

  • Брайан Кокс, “Succession”
  • Ли Жон Жэ, “Squid Game”
  • Билли Портер, “Pose”
  • Жереми Стронг, “Succession”
  • Омар Си, “Lupin”

Шилдэг мюзикл, инээдмийн цуврал

  • “The Great”
  • “Hacks”
  • “Only Murders in the Building”
  • “Reservation Dogs”
  • “Ted Lasso”
Алтан Бөмбөрцөг 2022: “Dune”, “Squid Game” болон бусад нэр дэвшигчид (фото 8)

Мюзикл, инээдмийн цувралын шилдэг эмэгтэй жүжигчин

  • Ханна Эйнбиндер, “Hacks”
  • Эль Фаннинг, “The Great”
  • Исса Рае, “Insecure”
  • Трейси Эллис Росс, “black-ish”
  • Жан Смарт, “Hacks”

Мюзикл эсвэл инээдмийн цувралын шилдэг эрэгтэй жүжигчин

  • Энтони Андерсон, “black-ish”
  • Николас Холт, “The Great”
  • Стив Мартин, “Only Murders in the Building”
  • Мартин Шорт, “Only Murders in the Building”
  • Жейсон Судейкис, “Ted Lasso”

Шилдэг богино цуврал, телевизийн кино

  • “Dopesick”
  • “Impeachment: American Crime Story”
  • “Maid”
  • “Mare of Easttown”
  • “The Underground Railroad”
Алтан Бөмбөрцөг 2022: “Dune”, “Squid Game” болон бусад нэр дэвшигчид (фото 9)

Богино цуврал, телевизийн киноны шилдэг эмэгтэй жүжигчин

  • Жессика Честейн, “Scenes from a Marriage”
  • Синтия Эриво, “Genius: Aretha”
  • Элизабет Олсен, “WandaVision”
  • Маргарет Куалли, “Maid”
  • Кейт Уинслет, “Mare of Easttown”

Богино цуврал,телевизийн киноны шилдэг эрэгтэй жүжигчин

  • Пол Беттани, “WandaVision”
  • Оскар Айзак, “Scenes from a Marriage”
  • Майкл Китон, “Dopesick”
  • Эван МакГрегор, “Halston”
  • Тахар Рахим, “The Serpent”

Телевизийн цувралын шилдэг туслах дүрийн эмэгтэй жүжигчин

  • Женнифер Кулиж, “White Lotus”
  • Кейтлин Девер, “Dopesick”
  • Энди МакДауэлл, “Maid”
  • Сара Снук, “Succession”
  • Ханна Ваддингем, “Ted Lasso”

Телевизийн олон ангит киноны шилдэг эрэгтэй туслах дүрд нэр дэвшигчид:

  • Билли Крудуп, “The Morning Show”
  • Киран Калкин, “Succession”
  • Марк Дупласс, “The Morning Show”
  • Бретт Голдштейн, “Ted Lasso”
  • Ён Су, “Squid Game”

Алтан Бөмбөрцөг 2022: “Dune”, “Squid Game” болон бусад нэр дэвшигчид (фото 11)

“Алтан бөмбөрцөг” наадамд нэр дэвшүүлж буй уран бүтээл, жүжигчдийн дэлгэрэнгүй жагсаалтыг ЭНД дарж хүлээн авна уу.

Эх сурвалж: Buro

latimes

Categories
мэдээ нийгэм

Чөлөөт бөхийн УАШТ ирэх сард болно

Монголын чөлөөт бөхийн холбоо/МЧБХ/-ны ерөнхийлөгчийн санаачилгаар хуралдсан Дасгалжуулагчдын зөвлөлийн өргөтгөсөн хурал амжилттай боллоо.

Хурлаар шийдвэрлэсэн гол асуудал чөлөөт бөхийн 2022 оны насанд хүрэгчдийн улсын аварга шалгаруулах тэмцээнийг 2022 оны нэгдүгээр сарын 11-14-нд Буянт-Ухаа спорт цогцолборт 4 дэвжээн дээр зохион байгуулахаар болсон байна.

Categories
мэдээ онцлох-нийтлэл туслах-ангилал улс-төр

Ц.Туваан: Эрэгтэй хүн 65 хүрээд дунджаар жил орчим тэтгэвэр аваад бурханы орон руу явж байна

Нийгмийн дунд хүлээлт ихтэй байсан Нас барсан иргэний тэтгэврийн зээлийг чөлөөлөх тухай хуулийн төслийг өргөн барьсан УИХ-ын гишүүн Ц.Туваанаас тодруулга авлаа.


-Таны өргөн барьсан хуулийн төсөл нийгмийн дунд хүлээлт ихтэй байсныг хуульчид болон судлаачид ярьж, бичиж байна. Уг хуулийн төслийнхөө талаар тайлбарлахгүй юу?

-Монгол Улсад өнөөдрийн байдлаар 450 мянган тэтгэвэр авагч бий. Үүнээс нас барсны дараа тухайн хүн зээлтэй байх юм бол тэрхүү зээлийг ар гэрийнхэн нь төлдөг. Банкаас зээл авахаар тухайн өрхийн хэн нэг нь заавал батлан даагч болж байдаг. Тухайн хүн нас барсан тохиолдолд тэр зээлийг ар гэрийнхэн нь төлдөг. Хүмүүс ажил явдалтай үед тэр зээлийг төлөх, дээрээс нь нас барсны гэрчилгээ авахын тулд тухайн хүний зээлийг төлж байж авдаг учир тус зээлийг чөлөөлөх нь зүйтэй гэсэн хуулийн төсөл юм. Энэ бол анх удаа хийгдэж байгаа арга хэмжээ биш. Монгол Улсын Ерөнхийлөгч асан Х.Баттулгын санаачилгаар тэтгэврийн зээлийн үлдэгдлийг тэглэж байсан. Нийтдээ 240 мянган тэтгэвэр авагчийн 760 гаруй тэрбум төгрөгийн зээлийг тэглэсэн. Мөн тэтгэврийн зээлгүй байсан 210 гаруй мянган тэтгэвэр авагчид нэг сая төгрөг өгч нийтдээ 900 гаруй тэрбум төгрөгийн асуудлыг шийдэж өгсөн. Өнөөдрийн байдлаар Монгол Улсад бүрэн тэтгэврийн доод хэмжээ 350 мянга, хувь тэнцүүлсэн тэтгэврийн доод хэмжээ 300 мянга орчим байгаа. Тэгэхээр юмны үнэ өссөн энэ үед тэтгэвэр авагчдын маань тэтгэвэр амьжиргаанд нь хүрэлцэхгүй байна. Иймээс энэхүү хуулийн төслийг санаачилсан.

-Хөдөлмөрийн тухай хуулиар тэтгэвэр авах насыг нэмэгдүүлсэн. Үүнтэй бас энэхүү хуулийн төсөл хэрхэн уялдах вэ?

-Энэ хуулиар эрэгтэй 65, эмэгтэй 60 настай тэтгэвэрт гарна. Улирал тутам гурав, гурван сараар нэмэгдээд явж байгаа. Манай улсад эрэгтэй хүний дундаж нас 66, эмэгтэй хүнийх 75 байна. Үүнээс юу харагдаж байна гэхээр эрэгтэй хүн 65 хүрээд ойролцоогоор жил орчим тэтгэвэр аваад бурханы орон руу явж байгаа. Ийм байж болохгүй ээ. Энэ бол шударга бус, хүндээ ээлгүй төрийн үзэгдэл. Тухайн хүн насаараа нийгмийн даатгалын шимтгэлийг цаг тухайд нь төлж явж байгаад маш бага хугацаанд тэтгэвэр гэж хэдэн төгрөг аваад бурхан болдог байж болохгүй юм аа. Тиймээс ийм нийгмийн тулгамдсан асуудал байгаа учраас энэхүү хуулийн төслийг оруулж ирж байна.

-Ерөнхийлөгч асан Х.Баттулга ахмадын тэтгэврийн зээлийг нэг удаадаа тэглэсэн. Түүнээс хойш хичнээн ахмад настан хэдэн төгрөгийн зээлтэй байна. Хууль санаачлагчийн хувьд олон судалгааг үзсэн байх?

-Нэг удаад тэглэснээс хойш өдийг хүртэл нийт 71 мянган тэтгэвэр авагч 90 орчим тэрбум төгрөгийн зээлийг дахиад авсан байна. Яагаад зээл авч байгаа нь тодорхой. Тэр хүмүүсийн амьдралд тэтгэврийн 350 мянган төгрөг хаанаа ч хүрэлцэхгүй байна. Энэхүү иргэдийн тодорхой тооны хүмүүс бурханы орон руу явж байгаа.

Ар гэрийнхний энэхүү хүндрэлийг чөлөөлж, тэтгэврийн зээлийг нь нэг удаа тэглэх ийм хуулийн төсөл юм аа.

-Өөр нэг асуудал бий шүү дээ. Малчид, хувиараа хөдөлмөр эрхлэгчдийн нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай хууль. Уг хуулийн хүчинтэй хугацаа дуусах дөхөж байгаа. Энэ талаар УИХ ямар нэгэн бодлого зохицуулалт хийж байна уу?

-Энэ хууль 2022 оны нэг сарын 1 хүртэл хүчинтэй байна. Тэгэхээр манай малчид, хувиараа хөдөлмөр эрхлэгчид маань өнөөдрөөс эхлээд 15 хоног байна. Энэ хугацаанд амжиж сарын 42 мянга буюу жилийн 504 мянган төгрөгийг төлөх хэрэгтэй. Ингэснээр нийгмийн даатгалын шимтгэл тань цаг хугацаандаа төлөгдсөнөөр орно гэдгийг анхааруулж хэлье ээ. Энэ боломжоо сайн ашиглаарай. Хуулийн тухайд УИХ-аас уг хуулийг дахих сунгах боломжгүй гэж харж байгаа. Манай улс нийт 280 мянган орчим малчинтай гэсэн тоо байдаг. Үүнээс ердөө 20 гаруй мянган хүн л нийгмийн даатгалын шимтгэлээ төлөөд явж байна. Малчдын тэтгэврийн насыг нааш нь татсан хууль бас бий. Өөрөөр хэлбэл, малчин эрэгтэй хүн 55, малчин эмэгтэй хүн 50 насандаа тэтгэвэрт гарах хууль хэрэгжиж байгаа шүү. Хэдийгээр ийм хууль байгаа ч малчид маань тогтмол орлогогүйгээсээ болоод нийгмийн даатгалын шимтгэлээ сар сараар нь төлөх боломжгүй байдаг. Тиймээс дээрх хуулийн боломжийг сайн ашиглаасай гэж хүсч байна.

-Тэтгэвэрт гарсан иргэд дээд тал нь хэдэн төгрөгийн зээл авах боломжтой юм бэ. Мөн хэдэн ч төгрөгийн зээл авсан тухайн иргэн өөд болчихвол тэглэх тухай хуулийн төсөл гэж ойлгож болох уу?

-Нэг удаагийн тэтгэврийн зээл тэглэсэн асуудлыг нийт 900 гаруй тэрбум төгрөгөөр шийдсэн. Үүнд зургаан сая хүртэлх төгрөгийн зээлтэй хүмүүс хамрагдсан. Тэрнээс хойш дахин хууль гарсан. Тэр нь банкууд тэтгэврийн зээлийг жилдээ нэг удаа зургаан сараас дээш олгохгүй гэдэг хууль. Тэгэхээр хэмжээ нь багасаад хоёроос гурван саяын дотор ороод ирсэн гэсэн үг. Өнөөдрийн энэ 70 мянган тэтгэвэр авагч 90 тэрбум гэдэг бол нэг иргэн дунджаар 1.3 сая төгрөгийн тэтгэврийн зээл авч болж байгаа хуулийн зохицуулалттай л гэсэн үг. Тиймээс хэмжээний хувьд тийм өндөр гарахгүй ээ.

Categories
мэдээ нийгэм

Өвөрхангай аймагт 4.4 магнитудын хүчтэй газар хөдөлжээ

Өвөрхангай аймгийн Гучин-Ус сумын төвөөс зүүн урд зүгт есөн километрт орших Гучин багийн “Задгай” гэдэг газар өчигдөр 22:05 цагт 4.4 магнитудын хүчтэй газар хөдлөлт болжээ. Энэ тухай Одон орон геофизикийн хүрээлэнгээс 22:13 цагт цахимаар мэдээлсэн байна. Иргэдэд чичирхийлэл мэдрэгдсэн бөгөөд хохирол учраагүй гэж ОБЕГ-аас мэдээллээ. Мөн тус аймгийн Төгрөг сумын иргэдэд чичирхийлэл мэдрэгдсэн, хохирол учраагүйг сумын Засаг даргын Тамгын газрын дарга мэдээлсэн байна.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Халдварын улмаас “Дэлхийн мисс-2021” тэмцээний финал хойшиллоо

Цар тахлын нөхцөл байдлын улмаас АНУ-ын Пуэрто Рикогийн нийслэл Сан Хуаны “José Miguel Agrelot Coliseum” цэнгэлдэх хүрээлэнд болохоор төлөвлсөн “Дэлхийн мисс 2021” тэмцээний финал өчигдөр болох байсан ч түр хугацаагаар хойшлогдоо.

Тэмцээнд оролцогчид, арын албаны ажилтнууд, багийнхан болон нийтийн эрүүл мэнд, аюулгүй байдлыг эрсдлээс хамгаалах үүднээс ийн хойшилсон бөгөөд 90 хоногийн дотор дахин товлох тухай “Miss World”-ийг зохион байгуулагчид албан ёсоор мэдээлсэн байна.

Вирусийн тархвар судлаач, эмнэлгийн мэргэжилтнүүд Пуэрто Рикогийн Эрүүл мэндийн газартай ярилцан зөвшилцсөнөөр уг шийдвэрийг гаргасан аж.