Categories
мэдээ нийгэм

2000 оноос хойш эхийн эндэгдэл 4 дахин буурчээ

“Эх яагаад эндэв” итгэмжит лавлагаа судалгааны үр дүнг танилцуулах “Эхийн эндэгдэл-Нийгмийн хүчин зүйл” сэдэвт хэлэлцүүлэг өчигдөр ЭХЭМҮТ-ийн “Чингис хаан” хурлын танхимд боллоо.

“Монгол Улсын тогтвортой хөгжлийн үзэл баримтлал-2030” хөтөлбөрийн хүрээнд сэргийлж болох эх, хүүхдийн эндэгдэлд нөлөөлөх хүчин зүйлийг багасгаж, эхийн эндэгдлийн түвшинг 100000 амьд төрөлтөд 15 хүртэл бууруулах зорилт тавин ажиллаж байгаа юм байна.

“Эхийн эндэгдэл-Нийгмийн хүчин зүйл” сэдэвт хэлэлцүүлэг нь судалгаанаас гарсан зөвлөмжийн хүрээнд хийгдэж байгаа хариу арга хэмжээний нэг бөгөөд хэлэлцүүлэгт ЭМЯ-ны Эмнэлгийн тусламжийн бодлого хэрэгжилтийн газрын дарга Б.Буянтогтох, ЭХЭМҮТ-ийн ерөнхий захирал Ш.Алтантуяа, НҮБ-ын ХАС-ийн Шадар суурин төлөөлөгч Л.Оюунаа зэрэг албаны хүмүүс болон төрийн бус байгууллагын төлөөллүүд оролцжээ.

Эхийн эндэгдлийн “Итгэмжит лавлагаа” судалгаанд 2016-2019 онд Монгол Улсын хэмжээнд эндсэн эхийн мэдээллийг ашиглажээ. Судалгааны үр дүнгээс харахад,

Монгол Улсын Засгийн газраас эх, хүүхдийн эрүүл мэндийг сайжруулах стратеги, хөтөлбөрүүдийг үе шаттай хэрэгжүүлсний үр дүнд эхийн эндэгдэл 2000 оноос хойш тууштай буурсан ба 2000-2004 онд эхийн эндэгдлийн харьцаа 133.0 байсан бол 2016-2019 онд 31.5 болж 4.2 дахин буурчээ. Эхийн эндэгдэлд нөлөөлж буй нийгмийн хүчин зүйлүүдэд эмийн бодисын хамаарал, архины хамаарал, архаг тамхидалт, ар гэрийн хайр халамж дутмаг, гэр бүлийн хүчирхийлэл зэрэг нөлөөлж байна.

Categories
мэдээ нийгэм

Австралийн Засгийн газраас амиа хорлолтыг хуулиар хүлээн зөвшөөрлөө

Австралийн Засгийн газраас өнгөрөгч нэгдүгээр сард амиа хорлолтыг хуулиараа хүлээн зөвшөөрчээ.

Өмнө нь амиа хорлохыг завдсан тохиолдолд тав хүртэлх жилийн хорих ялтай байв. Эмчлэгдэхийн аргагүй хүнд өвчтэй, үхлээ хүлээж буй хүмүүсийг амар тайван, зовлонгүй явуулахад уг хуулийн заалт чиглэжээ.

Гол нь тухайн хүн шийдвэр гаргах чадвартай, сэтгэцийн хувьд асуудалгүй байх ёстой аж. Европын бусад орнуудад Бельги, Люксембург, Нидерланд, Испанид өөрийнхөө амийг егүүтгэхийг завдах, хүнд шийтгэлтэй юм.

Эх сурвалж: www.rte.ie

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Хүүхдээ цэцэрлэгт явуулах хүсэлтийг өнөөдөр авч дуусна

УОК-ын шийдвэрээр сургуулийн өмнөх боловсролын байгууллагын үйл ажиллагааг түр зогсоохоор шийдвэрлэсэн. Ингэхдээ зайлшгүй тохиолдолд хүүхдээ цэцэрлэгт хамруулах эцэг эхийн хүсэлтийг харгалзан үзэхээр болсон. Уг хүсэлтийг хүлээн авах хугацаа өнөөдөр /2021.12.17/ дуусах юм.

Тодруулбал, энэ сарын 8-ны дөрвөн сайдын /ЭМЯ, БШУЯ, ХННЯ, Шадар сайд/ хамтарсан тушаалаар 2021 оны арванхоёрдугаар сарын 20-31-ны хүртэл халдвар, хамгааллын дэглэмийг чанд сахин, сургалтын үйл ажиллагааг зохион байгуулахыг цэцэрлэгийн эрхлэгч нарт үүрэг болгосон. Ингэхдээ зайлшгүй хүүхдүүдээ цэцэрлэгт хамруулах шаардлагатай гэх эцэг, эхчүүдийг хүсэлтэд үндэслэхээр болсон.

Эцэг, эхчүүд хүүхдээ үргэлжлүүлэн суралцуулах хүсэлтээ суралцаж буй цэцэрлэгт гаргаснаар бүлэг зохион байгуулалтыг хийх аж. Мөн цэцэрлэгүүдийг төр эсвэл хувийн хэвшлээр ялгахгүй бөгөөд өмчийн хэлбэр үл харгалзан дөрөв, таван настнууд цэцэрлэгтээ суралцах боломжтой юм байна. Цэцэрлэгийн үйл ажиллагаа түр зогсох хугацаанд цахим болон теле хичээл зогсч, хүүхдүүд амрах юм.

Categories
мэдээ нийгэм

Сонгинохайрхан дүүрэг 2022 оныг их бүтээн байгуулалтын жил болгохоо мэдэгдлээ

ИТХ-ын долдугаар хуралдаан буюу оны сүүлийн хурал өнөөдөр боллоо. Хуралд ИТХ-ын дарга Б.Хуягбааатар, дүүргийн Засаг дарга Н.Алтаншагай, ИТХ-ын төлөөлөгчид, ЗДТГ-ын дарга, Засаг даргын орлогчид, дотоод болон харьяа хэлтэс албадын дарга нар оролцлоо. Энэ удаагийн хурлаар Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2020-2021 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн биелэлтийн явцад үнэлэлт, дүгнэлт өгч, 2022 оны төсвийг баталж шийдвэрлэлээ. Хурлын төгсгөлд “Сонгинохайрхан дүүргийн хувьд 2022 он бол их бүтээн байгуулалтын жил байх болно.

Бид хороо бүрт бүтээн байгуулалтыг эрчимжүүлж, боловсрол, эрүүл мэнд болон тэргүүлэгч салбаруудын хүртээмжийг нэмэгдүүлэхэд олон талт хамтын ажиллагааг өргөжүүлнэ. Дүүргээс сонгогдсон УИХ-ын гишүүд, Нийслэл, дүүргийн Иргэдийн төлөөлөгчидтэй хамтран иргэдэд тулгамдаж буй нийтлэг асуудлуудыг шийдвэрлэж, цаашид хэрэгжих томоохон бүтээн байгуулалтуудыг эхлүүлэн, ажлын байрны хүртээмжийг нэмэгдүүлэхэд анхаарч, ЗДТГ-ын баг хамт олон дүүргийн хөгжил цэцэглэлт, иргэдэд ээлтэй бодлого шийдвэрүүдийг гаргахын тулд ажлаас хойш суулгүй, эрчтэй, хурдтай ажиллах болно. Бидний өргөн барьсан 2022 оны төсвийг баталж, үнэлэлт дүгнэлт өгч, холбогдох шийдвэрүүдийг гаргасан нийт төлөөлөгчдөдөө баярлалаа. Та бүхний цаашдын ажил хөдөлмөрт өндөр амжилт хүсье” хэмээн Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга Н.Алтаншагай хэллээ.

Харин энэ үеэр ИТХ-ын дарга Б.Хуягбаатар “Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга Н.Алтаншагай танд төрийн үйлчилгээ, Төрийн үйлийг үргэлжлүүлэх үйлсэд нь өндрөөс өндөр амжилт хүсье ерөөе. Бид бүхэн дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын ээлжит долдугаар хуралдааныг амжилттай зохион байгуулж дууслаа. 2022 онд хэрэгжүүлэх бодлогын баримт бичгүүдээ Монгол Улсын 2022 оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс бид Монгол Улсын Үндсэн хууль, Монгол улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль, Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотын эрх зүйн байдлын тухай хууль заалтуудад уялдуулан боловсруулж баталж байгаагаараа энэхүү хуралдааны онцлог байлаа” хэмээн хэллээ.

Хурлаар:

  • Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2020-2021 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн биелэлтийн явцад үнэлэлт, дүгнэлт өгөх тухай- Сонгинохайрхан дүүргийн 2022 оны төсөв батлах тухай
  • Сонгинохайрхан дүүргийн 2021 оны төсөвт өөрчлөлт оруулах
  • Сонгинохайрхан дүүргийн 2021 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөний биелэлтийг дүгнэж,
  • 2022 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөг батлах тухай зэрэг асуудлуудыг хэлэлцэн, шийдвэрлэлээ.
Categories
мэдээ нийгэм

“IBU CUP”-д Э.Энхсайхан 57, М.Должинсүрэн 59 дүгээр байрт орлоо

Австрийн Обертиаллихт өчигдөр эхэлсэн Олон улсын биатлоны холбооны зэрэглэлээрээ хоёрт ордог “IBU Cup”-д Монголын биатлоны тамирчид өрсөлдлөө. Эхний өдөр эрэгтэйчүүдийн 20 км, эмэгтэйчүүдийн 15 км-ын хувийн гараа болж, манай биатлончдоос хамгийн өндөр амжилтыг эрэгтэйчүүдээс Э.Энхсайхан (0+1+0+2) 119 тамирчнаас 57, эмэгтэйчүүдээс М.Должинсүрэн (0+2+0+1) 107 тамирчнаас 59 дүгээр байрт оров. Бусад тамирчид болох Ц.Адъяажаргал 84 (2+2+0+0), О.Гантулга 110 (2+2+3+2), эмэгтэйчүүдээс Т.Ариунболд 102 (5+2+2+2), Э.Ариунтунгалаг 103 (2+5+5+1) дугаар байрт орлоо. Манай улсын биатлончид түүхэндээ анх удаа хувийн гараанд бусад орны тамирчидтай өрсөлдсөн нь энэ юм.

Categories
мэдээ нийгэм

“Өвлийн идэш-2021” худалдаа энэ сарын 20-ныг хүртэл үргэлжилнэ

Нийслэлийн хүн амын махны хэрэгцээг хангах, хангамжийг нэмэгдүүлэх, үнийг тогтворжуулах зорилгоор ХХААХҮЯ, Улаанбаатар хотын захирагчийн ажлын албанаас санаачлан “Өвлийн идэш-2021” өргөтгөсөн худалдааг өнгөрсөн сарын 25-наас эхлэн нийслэл болон зарим аймгийн төвд зохион байгуулсан. “Өвлийн идэш” худалдаанд эрүүл бүс нутаг 16 аймгаас мах татан авч, мал эмнэлгийн гарал үүсэл тодорхой, аль аймаг, сум, багийн иргэнээс ирсэн нь тодорхой, баталгаатай махыг иргэд цаг хугацаа хэмнэн гэрээсээ ойрхон газраас худалдан авах боломжийг бүрдүүлсэн. Энэхүү хоёр үе шаттай үргэлжилж байгаа махны худалдаа ирэх даваа гараг хүртэл буюу энэ сарын 20-ныг хүртэл дараах цэгт үргэлжилнэ.

Мах худалдан борлуулах цэг

Сонгинохайрхан-Орбитын тойрог, Тунгалаг төвийн үүдэнд

Сонгинохайрхан-Хөтөл, Мөнгөн унага дэлгүүрийн үүдэнд

Чингэлтэй-Тусгаар тогтнолын талбайд

Баянзүрх-Дүнжингарав Худалдааны төв

Сүхбаатар-Бэлх захын гадна талбайд

Чингэлтэй-280-р цэцэрлэгийн гадна

Баянгол-IV хорооны цогцолбор байрны дунд

Баянзүрх-Тэнгэр плаза худалдааны төв

Баянгол-Алтай хотхоны дунд

Хан-Уул-Буянт-Ухаа спорт цогцолборын гадна талбайд

Хан-Уул-Фүүд сити худалдааны төв

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Хувцас солих өрөө, караоке, саун зэрэг газар камер байрлуулахыг хориглоно

Цахимын дөрвөн багц хууль буюу Нийтийн мэдээллийн тухай, Кибер аюулгүй байдлын тухай, Цахим гарын үсгийн тухай, Хүний хувийн мэдээллийг хамгаалах тухай зэрэг хуулиудын эцсийн хэлэлцүүлгийг УИХ-ын чуулганаар хэлэлцэн хуулийн төслүүдийг баталсан. Үүнтэй холбогдуулан багц хуулийн төслүүдийн талаар ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар мэдээлэл хийлээ.

Тэрбээр “Хувь хүний мэдээллийг хамгаалах тухай хуулийн гол агуулга нь цахим орчинд хүний эрхийг хэрхэн хамгаалах тухай юм. Цаашид бид дуу, дүрсний бичлэгийн төхөөрөмжийг хаана байршуулах, хаана байршуулах боломжгүйг хуулиар зааж өгсөн.

Хувцас солих өрөө, караоке, зочид буудлын өрөө, эрүүл мэндийн тусламж авдаг өрөө бие засах газар, саун зэрэг хувь хүний чөлөөтэй байх эрхэд ил халдсан газар дуу дүрсний камер байрлуулахыг хориглож байгаа. Ингэсэн тохиолдолд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ.

Тухайн камерыг нийтийн эзэмшилд гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэхээр байршуулна. Цаашид камерын нэгдсэн системийг бий болгохоор ажиллаж байна. Хэн хүссэн хүн дуу, дүрсний нэгдсэн системд нэвтрэхийг хориглож байгаа.

Супермаркет, худалдааны байгууллагуудад хадгалагдаж байгаа биометрик мэдээллийг хураан авах ажлыг зохион байгуулна” гэв.

Categories
мэдээ нийгэм

Х.Нямбаатар: Улсын зардлаар 67 багц мэдээлэл нээлттэй болно

Кибер аюулгүй байдлын тухай хууль батлагдсантай холбогдуулан ЗГХЭГ-ын дарга Ц.Нямдорж, Хууль зүйн сайд Х.Нямбаатар болон ажлын хэсгийн гишүүд мэдээлэл хийлээ.

Хууль зүйн сайд Х.Нямбаатар “Засгийн газраас өргөн мэдүүлсэн цахим шилжилтийг хийхэд шаардлагатай байгаа хуулийг УИХ-аас эцэслэн баталлаа. Нийтийн мэдээллийн ил тод байдал, Хувь хүний мэдээллийг хамгаалах, Цахим гарын үсгийн, Кибер аюулгүй байдал, Виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчийн тухай хуулийг тус тус эцэслэн баталсан. Ингэснээр цахим үндэстэн болох хууль эрх зүйн орчин бүрдлээ. Эдгээр хууль ирэх оны тавдугаар сарын 1-нээс үйлчилж эхэлнэ.

Төрд хадгалагдаж байгаа мэдээллийг гурван хэсэгт ангилахаар болж байгаа.

Нийтийн мэдээллийн ил тод байдлын хууль батлагдсанаар

  • Тусгай зөвшөөрөлтэй холбоотой, хот болон газар зохион байгуулалт төлөвлөлт түүнд оруулж буй нэмэлт өөрчлөлт, газар эзэмшигчийн бүхий л мэдээлэл
  • Төрийн болон төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн гүйцэтгэх удирдлагын болон үйл ажиллагаа
  • Шинээр баригдаж байгаа барилгыг хэзээ улсын комисс хүлээж авах, ашиглалтад орох,
  • Тусгай хамгаалалттай нутаг дэвсгэрт олгосон газар ашиглах гэрчилгээ байгуулсан гэрээ газар ашигласны төлбөр,
  • Улс төрийн намын дүрэм, гишүүнчлэл, хандив,
  • Давамгай байдалтай аж ахуй эрхлэгчийн үнийн бүрдэл,
  • Мэдээлэл хариуцагчийн зардлаар суралцагчдын талаар, (Дарга нарын хүүхэд төрийн зардлаар гадаадад сурч, мөнгөө эргэж төлдөггүй гэсэн мэдээлэл олон яригддаг. Энэ чиглэлээрх зохицуулалт юм) зэрэг мэдээлэл нээлттэй болж байна.

Таван чиглэлийн 67 багц мэдээллийг нээлттэй мэдээлэл болгож байгаа” гэв.

Categories
мэдээ нийгэм

Цэцэрлэгийн холимог бүлэгт хамрагдах хүүхэд нэг өдөр ирээгүй тохиолдолд дахиж авахгүй

Цэцэрлэгийн 4,5 настай зарим хүүхэд өнөөдөр хичээллээд 2022 оны нэгдүгээр сарын 31-нийг хүртэл амарна. Гэхдээ эцэг эх, харгалзан дэмжигч нь харах боломжгүй, гэртээ цоожлогдох эрсдэлтэй, гэрт нь харах хүн байсан ч тэр нь өндөр настай эсвэл хүнд өвчтэй, түлээ нүүрс, халуун хоол ундгүй өрхийн хүүхдийг цэцэрлэгт нь үргэлжлүүлэн хамруулна.

Энэ мэтчилэн хүүхдээ цэцэрлэгт нь заавал явуулах шаардлагатай хүмүүс ангийн багшид нь хүсэлтээ хүргүүлнэ гэдгийг БШУЯ-ны Сургуулийн өмнөх боловсролын газрын дарга Ж.Мягмар хэлсэн.

Мөн Шадар сайд, Боловсрол, шинжлэх ухааны сайд, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд, Эрүүл мэндийн сайдын хамтарсан тушаал 2021 оны арванхоёрдугаар сарын 8-нд гарсан.

Энэ тушаалд, 2021 оны арванхоёрдугаар сарын 20-ноос нэгдүгээр сарын 31-нийг хүртэл хугацаанд халдвараас сэргийлэх дэглэмийг баримтлан, эцэг эх, асран хамгаалагчийн зөвшөөрлөөр 4,5 настай хүүхдүүдийг цэцэрлэгт үргэлжлүүлэн хамруулахыг цэцэрлэгийн эрхлэгч нарт үүрэг болгожээ.

Харин эхний аравт багтан, хүсэлтээ өгч амжсан эцэг эхчүүд 2021 оны арванхоёрдугаар сарын 20-ноос 2022 оны нэгдүгээр сарын 31-нийг хүртэлх хугацаанд хүүхдээ нэг өдөр ч таслуулалгүй цэцэрлэгт нь явуулна. Нэг л таслуулбал дахиж хүлээн авахгүй. Мөн хүүхдээ өглөө 09:00 цагаас хүргэж өгч, орой 16:00 цагт авах шаардлага тавьжээ.

Дөрвөн сайдын хамтарсан тушаалд “Халдвараас сэргийлэх дэглэмийг баримтлан…” гэсэн үг, өгүүлбэр байх ч тарах цагийг наашлуулж, тасалбал авахгүй байх тухай журам алга.

Categories
мэдээ нийгэм

53 толгой мал хулгайлсан бүлэг этгээдийг баривчиллаа

Сүхбаатар аймгийн Онгон, Наран, Дарьганга сумдын нутаг дэвсгэрээс иргэдийн 32 бод, 21 бог нийт 53 тооны малыг 15 удаагийн үйлдлээр Наран сумын харьяат С бусадтай бүлэглэн, тээврийн хэрэгсэл ашиглан хулгайлсан хэрэг гарчээ.

Уг гэмт хэргийг илрүүлэн шалгалтын ажиллагаа үргэлжилж буй бөгөөд одоогоор мал хулгайлах гэмт хэргийн хохирогч нь тогтоогдоогүй байна.