Categories
мэдээ нийгэм цаг-үе

Өнөөдөр дархлаажуулалтын 14 цэг ажиллана

Өнөөдөр буюу 2021 оны долдугаар сарын 15-ны өдөр Улаанбаатар хотод 14 суурин цэгт, 20 багийн 141 эмч, ажилчид 3159 иргэнийг дархлаажуулна.

Дархлаажуулалтын цэгүүдийг дүүрэг тус бүрээр нь танилцуулж байна.


Categories
зурхай мэдээ нийгэм цаг-үе

Хөх хулгана өдөр

Аргын тооллын долдугаар сарын 15, Бархасвадь гариг. Билгийн тооллын 5, Харцага одтой, хөх хулгана өдөр. Өдрийн наран 05:09 цагт мандан, 20:48 цагт жаргана. Тухайн өдөр бич жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба үхэр, луу, хонь жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр найз нөхдийг түшиж элдэв үйлийг түргэн бүтээх, бүтээл туурвил эхлэх, бизнес эхлэх, цар ихтэй үйлийг эхлэх, бясалгал хийх, доодсыг асран өглөг, хандив өргөх, угаал үйлдэх, хүүхэд үрчлэн авах, улааны үйл, хур оруулах, дархны үйлд сайн. Төлгө тавих, морь уралдахад муу.

Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, туулай, морь, бич, тахиа болой. Хол газар яваар одогсод зүүн зүгт мөрөө гаргавал зохистой. Дашнямтай өдөр.
Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эд, мал арвидна
Categories
мэдээ нийгэм цаг-үе

Улаанбаатар хотод өдөртөө 28-30 хэм дулаан байна

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруунаас секундэд 6-11 метр. Шөнөдөө 12-14 градус, өдөртөө 28-30 градус дулаан байна.

Хур тунадас: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Шөнөдөө баруун аймгуудын нутгийн хойд хэсэг, төвийн аймгуудын нутгийн зарим газар, говийн аймгуудын нутгийн зүүн өмнөд, зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр, өдөртөө баруун болон зүүн аймгуудын нутгийн зүүн хэсэг, төвийн аймгуудын нутгийн зарим газраар бороо, дуу цахилгаантай аадар бороо орно.

Салхи: Салхи нутгийн зүүн хагаст баруун хойноос, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 6-11 метр, зарим газраар борооны өмнө түр зуур ширүүснэ.

Агаарын температур: Шөнөдөө Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Тэрэлж голын хөндийгөөр 5-10 градус, говийн бүс нутаг, Дорнод-Дарьгангын тал нутгаар 17-22 градус, бусад нутгаар 11-16 градус, өдөртөө Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчмоор 18-23 градус, говийн бүс нутгаар 31-36 градус, бусад нутгаар 25-30 градус дулаан байна.

БАГАНУУР ОРЧМООР: Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруунаас секундэд 6-11 метр. Шөнөдөө 8-10 градус, өдөртөө 28-30 градус дулаан байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Шөнөдөө багавтар үүлтэй, бороо орохгүй. Өдөртөө үүлшинэ, бага зэргийн аадар бороо орно. Салхи баруунаас секундэд 6-11 метр. Шөнөдөө 5-7 градус, өдөртөө 25-27 градус дулаан байна.

Categories
мэдээ нийгэм

Эмэгтэй тамирчдын тоо анх удаа эрэгтэйчүүдийнхээс давлаа

Токиогийн олимпод оролцох тамирчдын ихэнх нь буюу Монголын багийн 60 орчим хувь нь эмэгтэйчүүд боллоо.

43 тамирчин олимпод өрсөлдөх эрхээ аваад буй. Тэгвэл түүхэндээ анх удаа эмэгтэй тамирчид багийн бүрэлдэхүүний дийлэнхийг бүрдүүлжээ. Тухайлбал, энэ олимпод 25 эмэгтэй, 18 эрэгтэй тамирчин улсаа төлөөлөн өрсөлдөхөөр болоод байна.

Бүсгүйчүүд жин дарах болсон гол шалтгаан нь 3х3 сагсан бөмбөгийн эмэгтэй баг эрхээ авсан, чөлөөтийн охид бүх жинд өрсөлдөхөөр болсон, хүндийг өргөлт, буудлагад эмэгтэй тамирчид илүү эрх авсан зэрэг нь нөлөөлжээ.

Бээжингийн олимпод хүйсийн харьцаа 50:50 буюу 14 эрэгтэй, 14 эмэгтэй тамирчин оролцож байв. Харин бусад олимпод ямагт эрчүүд давамгайлсаар ирсэн билээ. 1972, 1976 оны олимпод ердөө хоёрхон эмэгтэй тамирчин улсаа төлөөлөн оролцсон түүх ч бий.

Бусад наадамд хэрхэн оролцсоныг харуулбал:

  • Токио – 1964 17 эрэгтэй, 4 эмэгтэй
  • Мехико – 1968 14 эрэгтэй, 4 эмэгтэй
  • Мюнхен – 1972 37 эрэгтэй, 2 эмэгтэй
  • Монреаль – 1976 30 эрэгтэй 2 эмэгтэй
  • Москва – 1980 39 эрэгтэй, 4 эмэгтэй
  • Сөүл – 1988 24 эрэгтэй, 4 эмэгтэй
  • Барселона – 1992 27 эрэгтэй, 6 эмэгтэй
  • Атланта – 1996 12 эрэгтэй, 4 эмэгтэй
  • Сидней – 2000 12 эрэгтэй, 8 эмэгтэй
  • Афин – 2004 13 эрэгтэй, 7 эмэгтэй
  • Бээжин – 2008 14 эрэгтэй, 14 эмэгтэй
  • Лондон – 2012 16 эрэгтэй, 13 эмэгтэй
  • Рио – 2016 26 эрэгтэй, 17 эмэгтэй
Categories
гадаад мэдээ

Сөүлийн фитнесс төвүүдэд хурдан хэмнэлтэй хөгжим тавихыг хоригложээ

Иргэдийг хөлрөөхгүйн тулд Сөүл хот болон ойр хавийн бүс дэх фитнес төвүүдэд хурдан хэмнэлтэй хөгжим тавих, хоёр цагаас илүү хугацаагаар хичээллэх, шүршүүрт орохыг хоригложээ. Халдварыг тархаахгүйн тулд энэ шийдвэрийг гаргасан байна.

Нэг минутад 120-иос дээш цохилттой хөгжмийг хурдан хэмнэлтэй гэж үзнэ. Мөн гүйлтийн замуудын дээд хурд 6 км/цаг байна. Эдгээр дүрмийг мөрдсөнөөр фитнесээр хичээллэх иргэд илүү хурдан амьсгалах, хөлрөх, хэн нэгний хөлс бусад руу үсрэхээс урьдчилан сэргийлнэ гэж тус улсын эрүүл мэндийн мэргэжилтнүүд үзжээ.

Шийдвэрийг танилцуулсны дараа к-попын алдартай хамтлагуудын нэг болох Blackpink-охидын хамтлагийн шүтэн бишрэгчид BTS хамтлагийн фэнүүдтэй харьцуулахад илүү хүнд байдалд орох нь гэх яриа таржээ. Фитнес төвүүд дээрх шийдвэрийг даваа гарагаас мөрдөж эхлэв. Зумба, аэробик болон спиннингийн төвүүд хурдан хэмнэлтэй хөгжимд дасгал хийлгэдэг. Иймд эдгээр төв хөгжмөө солих шаардлага үүсжээ. Мөн Нийслэл Сөүл болон эргэн тойрных нь спортын төвүүд 22.00 цаг хүртэл ажиллана. Сөүлд фитнесс төв ажиллуулдаг Кан Хюн-ку “Сонгодог хөгжим болон BTS-ийг тоглуулснаар халдварт ямар нөлөө үзүүлж буйг баталсан нотолгоо бий гэж үү” хэмээн дээрх шийдвэрт эргэлзэж байна. Мөн ихэнх хүн чихэвч зүүгээд дасгал хийдэг тул хэн ямар хөгжим сонсож буйг хянах боломжгүй гэжээ. Харин хотын эрх баригчид спорт төвүүд зөвлөсөн хөгжмийг тоглуулснаар бүр мөсөн хаагдах эрсдэлээс сэргийлнэ гэж найдаж байна.

Тус улсад нэг өдөрт 1100 тохиолдол бүртгэх болсноор шинэ хязгаарлалт тогтоож эхэллээ. Өнгөрсөн баасан гарагт Ерөнхий сайд Ким-Боо кюм мэдэгдэл хийж, “Бид хямралын хамгийн дээд түвшинд хүрсэн” гэжээ.

Categories
амьдралын-өнгө мэдээ

Өвөрхангай аймагт болсон шуурганы улмаас гурван айлын гэр нуржээ

Өвөрхангай аймагт хүчтэй шуурга болж гурван айлын гэр нурж, сүйджээ. Тухайлбал, Өвөрхангай аймгийн Баянгол сумын Хаяа багийн “Домбоны говь” гэдэг газар хүчтэй түр зуурын шороон шуурга шуурч, хоёр айлын хоёр гэр нуржээ. Шуурганд малчин Б, Б нарын 4 ханатай 2 гэр нурж, ашиглах боломжгүй эвдэрсэн байна. Мөн тус аймгийн Хайрхандулаан сумын Эмээлт багийн “Бүрдэн цохиот” гэдэг газар 20-24 м/с хүчтэй түр зуурын шороон шуурга шуурсны улмаас тус аймгийн Богд сумын харьяат малчин Д-ийн 4 ханатай гэр нуржээ.

Categories
гадаад мэдээ

Онгоцны хаалга онгойлгох гэсэн эмэгтэйг сандалтай нь хүлэв

АНУ-ын иргэний агаарын тээврийн компани нислэгийн турш хориотой хэд хэдэн үйлдэл хийж, эцэст нь онгоцны хаалга онгойлгохыг завдсан эмэгтэйд хатуу арга хэмжээ авчээ. Нислэгийн багийнхан тухайн эмэгтэйг суудалд нь наалддаг туузаар хүлж, амыг нь боосон байна. Болсон үйл явдлын талаар хүмүүс цахим орчинд өөр өөрийн үзэл бодлоо илэрхийлж байгаа аж.

Тухайлбал, Техасын Далласаас Умард Каролинагийн Шарлотте хүрэх нислэг нэгэн эмэгтэй зорчигчоос болоод тун хэцүү байдалтай үргэлжилсэн талаар мэдээлжээ. Зорчигчдын мэдүүлснээр онгоцонд байсан нэгэн эмэгтэй онгоц хөөрсний дараа гэнэт нисмээргүй байгаагаа хэлж орилж эхэлсэн байна. Бусад зорчигчид түүнийг тайвшруулахыг оролдсон ч бүтээгүй аж.

Харин “хэргийн эзэн” 30-аад насны, ногоон үстэй эмэгтэй суудлаасаа босоод онгоцны хаалгыг хөшиж онгойлгохоор оролдож эхэлжээ. Нислэгийн багийнхан нэн даруй түүнийг болиулж, эсэргүүцэл үзүүлэхээр нь ам, гарыг нь наалддаг туузаар ороож, сандалд нь хүлсэн байна.

Болсон явдлын талаар хожим нь иргэний агаарын тээврийн “American Airlines” компани тайлбар хийжээ. Тэд “Нислэгийн үеэр онгоцонд үүссэн ноцтой асуудлаас болоод нислэгийн багийнхан яаралтай арга хэмжээ авсан. Хэд хэдэн дүрэм зөрчсөн эмэгтэй зөвхөн бусдад саад болж, хаалга нээхийг завдахаас гадна нислэгийн багийн гишүүнийг зодож, хазсан байна. Харин ажилтнууд шуурхай арга хэмжээ авснаар зорчигчдыг Шарлотте хотод аюулгүй газардуулсан. Ажилтнуудын эсрэг ямар нэг хэрэг нээгдэж болзошгүй ч бид бусад зорчигчдыг авран хамгаалсан зоригт ажилтнуудаараа бахархаж байна” гэжээ.

Онгоц газардахад цагдаа нар тосч, хүлүүлсэн эмэгтэйг эмнэлэгт хүргэн сэтгэл зүйн эмчилгээ хийсэн байна. Харин компанийн зүгээс тэр эмэгтэйг хар жагсаалтад нэмж, дахин түүнд үйлчлэхгүйгээ мэдэгджээ.

Categories
мэдээ улс-төр

Б.ЭНХБАЯР: Авлигатай тэмцах газрыг байгуулсан улс төрийн дотоод шалтгаан нь Ц.Нямдорж байсан

Засгийн газар ирэх баасан гаригт ээлжит бусаар хуралдаж, Авилгын эсрэг комисс байгуулахаар болсон талаар мэдээлсэн. Үүнтэй холбоотой иргэдийн дунд Авлигатай тэмцэх газар/АТГ/-ыг татан буулгах эсэх талаар маргаан өрнөөд байна.

Тэгвэл УИХ-ын гишүүн Б.Энхбаяр энэ талаар байр сууриа илэрхийлжээ. Тэрбээр өөрийн цахим хуудастаа “Н.Энхбаяр Ерөнхийлөгч байхдаа АТГ-г 2006 онд хуулийг нь гаргаж, 2007 оноос байгуулсан улс төрийн дотоод шалтгаан нь 2000-2004 оны Хууль зүйн сайд Ц.Нямдорж авлига, албан тушаалын гэмт хэрэгтэй олигтой тэмцэж өгөхгүй, цагдааг шантаажны “хүч”, зэвсэг болгосноос ангижрах явдал байв” гэжээ.
Categories
мэдээ нийгэм

Орон сууц нийтийн аж ахуйн удирдах газраас зам дээр тогтсон 110 тонн усыг цэвэрлэжээ

Бүх нийтийн баяр, амралтын өдрүүдэд Орон сууц нийтийн аж ахуйн удирдах газар нь орон сууцны оршин суугчдын ая тухтай байдлыг хангахын тулд өдөрт 220 гаруй ажилчид 24 цагийн турш ажиллаж байна. Мөн усархаг хур бороо ихтэй байгаа энэ үед үер усны аюул их тохиолдож байгаатай холбоотой Орон сууц нийтийн аж ахуйн удирдах газар ОНӨААТҮГ нь энэ сарын 13-ны 05:00 цагийн үед орсон их хэмжээний борооны тогтсон усыг соруулахаар Нийслэлийн шуурхай алба, Захирагчийн ажлын албанаас ирсэн дуудлагын дагуу 10 тонны ус соруулах машинаар Баянгол дүүргийн Алтай хотхонны зам дээр тогтсон усыг зургаан удаа 60 тонн, Хан-Уул дүүрэг Яармагийн гүүрний дэргэдэх Шунхлай шатахуун түгээх станцын зам дээр тогтсон усыг таван удаа 50 тонн усыг соруулж нийт 110 тонн усыг тээвэрлэн ажиллажээ.

Уриалга: Аялал зугаалгаар явахаар төлөвлөж байгаа хэрэглэгчиддээ усаа хаасан эсэхээ сайтар шалгаж, ус алдах эрсдлээс урдчилан сэргийлэхийг тус газраас уриалж байна.

Categories
булангууд мэдээ сав-шимийн-ертөнц

Сарны тойрог замд “чичирхийлэл” үүссэнээр гамшгийн хэмжээний үер болж болзошгүй

Сарны тойрог замд өөрчлөлт үүссэнээр дэлхий дээрх үерийн хэмжээ дээд хэмжээндээ хүрч болзошгүй гэж НАСА-гаас таамаглаж байна.

АНУ-ын бүх далайн эрэгт тус “чичирхийлэл”-ээс болж далайн төвшний хэмжээ өсөж, үерийн урсгал нэмэгдэж болжээ. Тэгвэл саяхан “Nature Climate Change” сэтгүүлд нийтлэгдсэн НАСА ба Хавайн Их Сургуулийн хамтарсан судалгаагаар сарны тойрог замд удахгүй өөрчлөлт орвол ойрын арван жилд дэлхий дээр урьд хожид байгаагүй их үер бууна гэх дүн гарсан байна.

Сарны татах хүч дэлхийн гадаргаас усыг татаж түрлэгийг үүсгэдэг. Сар дэлхийтэй хэр ойр байна, төдий чинээгээр усны түвшин өндөрсөж, том түрлэг бий болдог байна. Далай тэнгисүүд өөр өөр байршилд оршдог учир хоорондоо ялгаатайгаар саранд ойртдог. Тиймээс түрлэгийн хэмжээ нь ч ялгаатай байдаг байна.

Судлаачид Үндэсний далай ба агаар мандлын захиргааны (NOAA) далайн төвшний өсөлт, үер болон одон орны мөчлөгт шинжилгээ хийжээ. Тэд 2030-аад оны үед Америкийн далайн эргийн хотуудад үер хэд дахин хүчтэй болж, ард иргэдийг нүүлгэхээс өөр аргагүй болно гэж үзэж байгаа аж.

Сарны хэлбэлзэл нь үнэндээ байгалийн үзэгдэл бөгөөд тодорхой давтамжтайгаар үүсдэг. 1728 онд анхны ийм хэлбэлзэл бүртгэгдэж байжээ. Шинжлэх ухаанд үүнийг төдийлөн аюултайг гэж үздэггүй. Гэвч энэ удаагийн хэлбэлзэл маш хүчтэй байна гэдгээрээ эрдэмтдийн санааг илүүтэй зовоож байгаа юм.