Categories
мэдээ спорт

Токиогийн олимпийн хотхон 11 мянга гаруй тамирчин хүлээж авна

Энэ сарын 23-нд эхлэх “Токио 2020” зуны олимпийн наадамд зориулсан Токио хотын далайн эргийн Харуми дүүрэгт байрлах хотхон нээгдэж, тамирчдыг хүлээн авч эхэлсэн талаар бид өмнө нь мэдээлсэн.

Энэ үеэр Токиод “Ковид-19” цар тахалын халдвараас урьдчилан сэргийлэх дөрөвдэх удаагийн онц байдлын дэглэм хэрэгжиж байгаатай холбогдуулан тамирчид, төлөөлөгчдийг байрлуулах Олимпийн хотхоныг нээх ёслол зохион байгуулаагүй юм.

Токиогийн булангийн эрэгт 44 га талбайд тохижуулсан олимпын хотхоны 21 барилгад 11 мянга гаруй тамирчин, тэднийг дагалдан ирэх ажилчид байрлана.

Олимп зохион байгуулах хороо цар тахлын халдвараас сэргийлэхийн тулд тамирчдыг зөвхөн хотхон дотроо болон тэмцээн болох цэнгэлдэх хооронд зорчихыг зөвшөөрч, бусад бүх үйлчилгээг олимпийн хотхон дотроос авахаар зохион байгуулжээ.

Олимпийн хотхон нь 700 гаруй нэр төрлийн хоолоор 24 цагаар үйлчлэх ресторан, хүнсний сүлжээ дэлгүүр, шуудан зэрэг бүх төрлийн үйлчилгээний газартай. Мөн Цар тахлын халдвараас сэргийлэхийн тулд хотхонд халдварын шинж тэмдэг илэрсэн тамирчдыг шалгах тусгай түр эмнэлэгүүд 24 цагаар ажиллах юм байна.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Сөүл-Улаанбаатар чиглэлийн нислэгээр 246 иргэн эх орондоо ирлээ

Сөүл-Улаанбаатар чиглэлийн КЕ8867 рейсийн агаарын хөлөг 10:43 цагт Чингис хаан” олон улсын нисэх буудалд газардлаа.

Тус нислэгээр 246 иргэн ирсэн бөгөөд иргэдийг “Кемпински”, “Новотел”, “Аврора”, “Ибис”, “Монголика”, “Вэнзоу”, “Мичид-2” зочид буудлуудад тусгаарлалаа.

Түүнчлэн коронавируст халдвар /Ковид-19/-ын эсрэг вакцины бүрэн тун хийлгээд 14 хоносон 111, дагаж явсан хүүхэд 5, нийт 116 зорчигчийг энгийн горимоор хил нэвтрүүлж, гэрийн ажиглалтад шилжүүллээ гэж УОК-ын Шуурхай штабаас мэдээллээ.

Categories
мэдээ улс-төр

​Засгийн газар маргааш ээлжит бусаар хуралдана

Засгийн газар баяр наадмын амралтын өдрүүдэд ажиллаж байгаа. Тэгвэл маргааш ээлжит бусаар хуралдах юм байна.

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ УОК-ын Шуурхай штабт ажиллах үеэрээ Засгийн газар Авлигын индексийг бууруулах комисс байгуулахаар болсныг мэдэгдсэн.

Маргаашийн ээлжит бус хуралдаанаар тус комиссыг байгуулах шийдвэрийг албан ёсоор гаргах юм байна.

Categories
мэдээ энтертаймент-ертөнц

​Дэлхийн попын ертөнцийн шинэ өнгө Билли Айлиш

Хурц өнгө, өвөрмөрц шийдлээрээ орчин цагийн хөгжмийн ертөнцөд хувьсал хийж чадсан Билли Айлишийг энэ удаагийн энтертаймент буландаа онцолж байна.

Өргөн навсгар хувцас, өнгө өнгийн үс, жихүүдэс хүргэм клипүүдээрээ бусдаас ялгарч чадсан Билли ирэх арванхоёрдугаар сард 20 нас хүрнэ. Тэрээр 2001 онд Калифорни мужийн Лос-Анжелес хотод төрж өсчээ. Түүний жинхэнэ нэрийг Билли Айлиш Пайрат О’Коннелл гэдэг. Дээрээ дөрвөн насны зөрүүтэй ганц ахтай. Биллигийн эцэг, эх нь энтертаймент салбарынх. Тэд хүүхдүүддээ гэрээр боловсрол олгож байжээ. Ээж нь хоёр хүүхдэдээ хэрхэн дуу бичихийг заадаг байсан бол аав нь Биллиг төгөлдөр хуур тоглуулж сургажээ. Билли дөрөвхөн настайдаа анхны дуугаа бичсэн тухайгаа нэгэн сэтгүүлд ярьсан байдаг. Хар нүхний талаарх уг дууны нэр нь “Fingers crossed”. Энэ дуугааБилли өөрийн үзэх дуртай цуврал болох “Walking D**d” – с улбаалан бичиж байснаа дурсжээ.
No description available.
Билли найман настайдаа Лос-Анжелес хотын хүүхдийн найрал дууны хамтлагт орж, 11 настайгаасаа эхлэн өөрөө дуунуудаа бичих болжээ. Тэрээр ах Финнеас О’Коннеллтой эвсэг бөгөөд уран бүтээлийн хамтрагчид юм. Одоогоос таван жилийн өмнө буюу 14 настайдаа ахынхаа зохиосон “Ocean Eyes” нэртэй дуугаа SoundCloud тавцан дээр цацсанаар од болох гараагаа эхлүүлсэн гэдэг. Үүнээс хойш 15 настай авьяаслаг дуучин “Don’t Smile At Me” нэртэй мини цомог гаргав. Мөн хөгжмийн ертөнцийн нөлөө бүхий Interscope дуу бичлэгийн компанийн гэрээг өөрийн болгож чаджээ. Үүгээр ч зогсохгүй түүний шүтэн бишрэгчдийн дунд Nirvana хамтлагийн экс бөмбөрчин, Foo Fighters хамтлагийн ахлагч Дэйв Грол, Radiohead-ын Том Йорк, дуучин Сэм Смит нар багтдаг.
No description available.
Билли нэгэн сэтгүүлд өгсөн ярилцлагадаа “Би 13 настайдаа “Revolution Dance Center” гэх бүжгийн төвд элссэн ч энэ газарт тийм ч сайхан дурсамжууд үлдээгүй юм. Эндээс Body Dysmorphia буюу өөрийн биеийнхээ талаар таагүй зүйлс бодох өвчин эхэлсэн. Тэнд байхдаа маш тухгүй байдаг байсан бөгөөд сүүлдээ өөрийгөө толинд ч харж чадахаа больсон. Үүнээс болж үргэлж том сулбагар хувцас, малгайтай цамц өмсдөг болсон” гэжээ.
No description available.
Хэнтэй ч адилтгах аргагүй зөөлөн хэрнээ гүнзгий хоолойгоор дуугаа дуулдаг Билли 18 -хан насандаа гайхалтай амжилтын эзэн болж байв. АНУ-ын Лос Анжелес хотноо дэлхийн дуу хөгжмийн хамгийн том наадмуудын нэг Грэммийн таван гол шагналыг хүртсэн юм. Тэрбээр оны шилдэг дуу, шилдэг шинэ залуу уран бүтээлч, шилдэг цомог, шилдэг бичлэг, шилдэг поп цомгийн шагналын эзэн болсон. Тэрээр хамгийн өрсөлдөөнтэй дөрвөн төрөлд шагнал хүртсэн хамгийн залуу уран бүтээлч болоод зогсохгүй дуучин Тэйлор Свифтийн амжилтыг эвдэж түүхэнд бичигдсэн билээ.
No description available.
Биллигийн уран бүтээлийн жанр нь бараан талдаа. Зарим дуунууд нь жихүүдэс хүргэм. Тэгсэн атлаа түүний зөөлөн хоолойгоор меланхолик, мөрөөдөмтгий, готик өнгө аястай дуунууд залуусыг байлдан дагуулдаг. Билли Айлишийн бүтээлүүдэд хагас өнгүүд, зөөлөн аялгуу, айдас төрүүлэм шивнээ давамгайлдаг гэх үү дээ. Дууны шүлгүүдэд нь гэгээн хайрын тухай мөртүүд үзэгдэхгүй. Харин айдас, шаналал, гуниг, түнэр харанхуйн тухай этгээд текстүүд хөвөрнө. Билли Айлишийг “BBC Music” дэлхийн хамгийн ирээдүйтэй залуу уран бүтээлчдийн нэгээр нэрлэж байсан юм. Instagram-д 87.7 сая дагагчтай болж чадсан энэ эршүүд маягийн охин Spotify стриминг тавцан дээр нэг тэрбум хандалт авч, тоглолтуудынх нь тасалбар үргэлж “sold-out” гэсэн бичигтэй байдаг байв. “When We Fall Asleep Where Do We Go?” нэртэй анхны цомгийг нь“Apple Music” тавцанд худалдаанд гарахаас нь өмнө 800 мянган хүн хүлээж байсан удаатай юм. Тус стриминг үйлчилгээний бүх цаг үеийн рекордыг тогтоогоод байсан билээ.
No description available. Дэлхийн хөгжмийн ертөнцөд гялалзаж яваа 19-хөн настай дуучин Билли саяхан мөн л инстаграмын рекордыг эвдсэн юм. Энэ удаад гадаад өнгө төрхөндөө эрс өөрчлөллтийг хийж, сая, сая дагагчдадаа таашаагджээ. Неон ногоон үсээ шаргал болгосноор цэнхэр нүд нь тодорч, ялдамхан эмэгтэйлэг дүр төрхийг бүтээжээ. Үснийхээ өнгийг өөрчилсөн зургаа инстаграммдаа тавьсан даруйд зургаахан минутын дотор нэг сая гаруй лайк авч,шинэ рекорд тогтоосон байна. Ингэснээр инстаграмын бүх цаг үеийн хамгийн олон лайктай арван постыннэг болсон юм. Тэрээр өнгөрсөн хоёрдугаар сард “Billie Eilish: The World’s a Little Blurry” хэмээх баримтат киногоо цацахаас өмнө, “Баримтат кино маань нээлтээ хийсний дараа үснийхээ өнгийг өөрчилнө. Үүгээр нэг эрин үе дуусч, дараагийн эрин үе эхэлж буйг илэрхийлнэ” гэж байсан нь энэ ажээ.

No description available.

No description available.

Categories
мэдээ нийгэм

Монгол залуу Франц улсын “Цэргийн гавьяаны одон”-гоор шагнуулжээ

Өчигдөр /2021.07.14/ Франц улсын үндэсний баяр болох тусгаар тогтнолын өдөр болсон билээ. Уг тэмдэглэлт өдөртэй холбогдуулан Монгол легионер Манлайбаярыг 2020 оны Барканы ажиллагаанд байгуулсан гавьяаг нь үнэлж “Цэргийн гавьяаны одон”-гоор шагнасан байна.

Монгол цэрэг эрсийн дайчин бахархлыг нэр төртэйгөөр цуурайтуулж яваа Монгол залуудаа аз жаргал, эрүүл энх, амжилтын дээдийн хүсэн ерөөе.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Сэлж чаддаггүй хүүхэд 20-60 секундын дотор живэх эрсдэлтэй

Сэлж чаддаггүй хүүхэд 20-60 секундын дотор живэх эрсдэлтэй.

2020 онд улсын хэмжээнд 20 хүн усанд живж, нас баржээ. Үүнээс хүүхэд 8, том хүн 12 байна. 2015-2019 онд усанд осолдсон тохиолдлын 52 хувь нь амралт зугаалга, 19 хувь нь гармаар гарах, зорчих үед, 15 хувь нь эцэг, эхийн хараа хяналтгүй байдлын улмаас эндсэн бага насны хүүхдүүд байжээ.

Categories
мэдээ нийгэм

БНХАУ-ын Эрүүл мэндийн байгууллагатай хамтын ажиллагаагаа өргөжүүлнэ

БНХАУ-ын Эрүүл мэндийн үндэсний хороотой хамтран КОВИД-19 халдварын оношилгоо, эмчилгээний асуудлаарх цахим хурлыг зохион байгууллаа.

Энэ удаагийн цахим хурал нь КОВИД-19 халдварын оношилгоо, эмчилгээнд гарсан ололт амжилт, ахиц дэвшил, халдварын тархвар зүй, вакцинжуулалт, вакцины дараах дархлаа тогтоцын байдал зэрэг асуудлаар харилцан мэдээлэл, туршлага солилцох зорилготой байлаа.

Уг хуралд Эрүүл мэндийн сайдын зөвлөх болон ЭМЯ-ны холбогдох газар, хэлтсийн дарга, мэргэжилтнүүд, ХӨСҮТ-ийн удирдлага, нөгөө талаас БНХАУ-ын Үндэсний эрүүл мэндийн хороо, Хятадын Өвчний хяналт, сэргийлэлтийн төв болон Бээжингийн Дитан эмнэлгийн удирдах албан тушаалтнууд оролцлоо.

Хурлын үеэр Эрүүл мэндийн сайдын зөвлөх О.Батбаяр Монгол Улс дахь КОВИД-19 халдварын нөхцөл байдал, хариу арга хэмжээ сэдвээр, Бээжингийн Дитан эмнэлгийн Дэд ерөнхийлөгч Др.Жиан Ронгмен КОВИД-19 халдварын оношилгоо, эмчилгээний асуудлууд сэдвээр, Хятадын Өвчний хяналт, сэргийлэлтийн төвийн Дархлаажуулалтын үндэсний хөтөлбөр хариуцсан Дэд профессор Др.Ву Дан КОВИД-19 вакцины дараах дархлаа тогтоц, практик асуудлууд сэдвээр тус тус илтгэл хэлэлцүүлж, дэлгэрэнгүй танилцуулга хийлээ.


Хурлын явцад хуралд оролцогчид илтгэл презентацитай холбоотой болон өөрсдийн сонирхсон сэдвээр харилцан ярилцаж, асуулт, хариулт өрнөлөө. Цаашид хоёр улсын эрүүл мэндийн байгууллага хоорондын хамтын ажиллагааг улам өргөжүүлэн хөгжүүлэх тодорхой саналуудыг дэвшүүлснээр уулзалт амжилттай болж өндөрлөв.

Categories
мэдээ нийгэм

120-оос олон удаа цусаа бэлэглэсэн хүндэт донорууд “Шударга журам” медалиа гардан авлаа

Жил бүрийн 6 дугаар сарын 14-ний өдөр буюу “Цусны донорын Дэлхийн өдөр”-ийг тохиолдуулан 120 ба түүнээс дээш удаа цусаа хандивласан Хүндэт донорыг “Шударга журам” медалиар шагнадаг.

Өнөөдөр цаг үеийн нөхцөл байдлаас шалтгаалан шагналаа гардан аваагүй байсан Б.Хатанбаатар, С.Бямбацогт /орон нутагт ажиллаж байгаа тул аавд нь/ нарт ЦССҮТ-ийн Ерөнхий захирал Н.Эрдэнэбаяр “Шударга журам” медалийг гардуулан өгч хүндэтгэл үзүүллээ.

Categories
амьдралын-өнгө мэдээ

Аймаг, сумдын хязгаарлалт тогтоосон хугацаа болон холбогдох утасны дугаар

Баяр наадмын амралтын өдрүүдэд ихэнх аймаг, сум хөл хориогоо цуцалж, нийслэл болон бусад газраас ирэх иргэдийг нэвтрүүлэх боломжтой болсон.

Өнөөдрийн байдлаар долоон аймгийн 50 гаруй сум нийслэл болон бусад аймаг, сумдаас ирэх иргэдийг нэвтрүүлэхгүй байгаа юм.

Тодруулбал, Баянхонгор аймгийн 20 сум энэ сарын 15-ныг хүртэл хөл хорио тогтоогоод буй юм. Мөн Говьсүмбэр аймгийн гурван сум долдугаар сарын 20-ныг хүртэл орох, гарах хөдөлгөөнийг нээхгүй болохоо мэдэгдсэн бол Булган аймгийн Баян-Агт сум тодорхойгүй хугацаанд хөл хорио тогтоожээ. Мөн Дорноговь, Завхан, Өмнөговь, Сэлэнгэ зэрэг аймгуудын зарим сум гаднаас ирж буй иргэдийг хүлээж авахгүй байгаа аж. Тиймээс аялалд гарахаасаа өмнө очихоор зорьж буй газрынхаа Онцгой комисстой холбоо барьж, хөл хорио тогтоосон эсэхийг нь тодруулах шаардлагатай.

Долдугаар сарын 13-ны байдлаарх аймгуудын мэдээлэл:

  • Архангай аймаг- 70331111 /АОК/
  • Баян-Өлгий аймаг- 70422483 /АОБГ/
  • Баянхонгор аймаг- Долдугаар сарын 16-ныг хүртэл 20 сум бүгд хязгаарлалт тогтоосон 89920105 /АОБГ/
  • Булган аймаг- Баян агт сум тодорхойгүй хугацаагаар хязгаарлалт тогтоосон 70342430 /АОБГ/
  • Говь-Алтай аймаг- 77480101 /АОБГ/
  • Говьсүмбэр аймаг- Гурван сум долдугаар сарын 20-н хүртэл хязгаарлалт тогтоосон 70543434 /ЗДТГ/
  • Дархан-Уул аймаг- 70371212 /ЗДТГ/
  • Дорнод аймаг- 70582233 /ЗДТГ/
  • Дорноговь аймаг- Наймдугаар сарын 31-нийг хүртэл 14 сум бүгд хязгаарлалт тогтоосон 70521111 /ЗДТГ/
  • Дундговь аймаг- 70592221 /Шуурхай штаб/
  • Завхан аймаг- Гурван суманд долдугаар сарын 18-н хүртэл хяүгаарлалт тогтоосон 70461212 /ЗДТГ/
  • Орхон аймаг- 70350119 /АОБГ/
  • Өвөрхангай аймаг- 7032101
  • Өмнөговь аймаг- 15 сум бүгд долдугаар сарын 20-н хүртэл хязгаарлалт тогтоосон 70530001
  • Сүхбаатар аймаг-70510111 /ЗДТГ/
  • Сэлэнгэ аймаг- Дөрвөн суманд долдугаар сарын 18-ныг хүртэл хязгаарлалт тогтоосон 7036101
  • Төв аймаг- 70273570
  • Увс аймаг- 70452222 /ЗДТГ/
  • Ховд аймаг- 70433801 /АОБГ/
  • Хөвсгөл аймаг- 70381101 /ЗДТГ/
  • Хэнтий аймаг- 7056101 /АОБГ/
Categories
мэдээ нийгэм цаг-үе

Аянга цахилгаан, үер усны аюулаас сэрэмжлүүлж байна

МАЛЧИД, ИРГЭДИЙН АНХААРАЛД:

Өнөөдөр Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар усархаг, дуу цахилгаантай аадар бороо орох тул, мөндөр, нөөлөг салхи, аянга цахилгаан, үер усны аюулаас сэрэмжтэй байхыг онцгойлон анхааруулж байна. Ихэнх нутгаар солигдмол үүлтэй.
Баруун болон зүүн аймгуудын нутгийн зүүн хэсэг, төвийн аймгуудын нутгийн зарим газраар бороо, дуу цахилгаантай аадар бороо орно.
Салхи нутгийн зүүн хагаст баруун хойноос, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 6-11 метр, зарим газраар борооны өмнө түр зуур ширүүснэ. Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчмоор 18-23 градус, говийн бүс нутгаар 31-36 градус, бусад нутгаар 25-30 градус дулаан байна.