Categories
амьдралын-өнгө мэдээ нийгэм

Зургаан иргэнийг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна

Баяр, амралтын өдрүүдэд усны ослын дуудлага эрс нэмэгдээд байна.

Тухайлбал, 2021 оны долдугаар сарын 15-ны өдрийн байдлаар усны ослын 10 тохиолдол бүртгэгдэж, Улаанбаатар хотод 2, Сэлэнгэ, Баян-Өлгий, Булган, Хэнтий аймгуудад тус бүр нэг, нийтдээ 6 иргэнийг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна.

Цаг уурын байгууллагын ирүүлсэн мэдээллээр өнөөдөр буюу долдугаар сарын 16-нд төвийн аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын нутгийн зүүн, зүүн аймгуудын нутгийн баруун хэсгээр дуу цахилгаантай бороо орох төлөвтэй байна.

Мөн долдугаар сарын 17-нд баруун аймгуудын нутгийн хойд хэсэг, төвийн аймгуудын нутгийн зарим газар, зүүн аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын нутгийн зүүн хэсгээр, 18-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, төв болон говийн аймгуудын нутгийн баруун, зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр, 19-нд төв болон зүүн аймгуудын ихэнх нутгаар дуу цахилгаантай аадар бороо орно.

Түүнчлэн гол, усны осол нь ихэвчлэн иргэдийн анхаарал болгоомжгүй байдал, бага насны хүүхдийг хараа хяналтгүй орхисноос, эцэг, эхчүүдийн сонор сэрэмжгүй байдлаас, согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ гол усанд орох зэргээс шалтгаалж байна.

Иймд:

  • Иргэд үер усны аюулаас урьдчилан сэргийлж, гол, мөрөн нуурын ойролцоо амарч зугаалахдаа сонор, сэрэмжтэй байх,
  • Хүүхдийг гол усны эрэг дагуу явуулж, тоглуулахгүй байх, хүүхдэд тавих хараа, хяналтаа сайжруулах,
  • Согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ гол усанд орохгүй байх,
  • Баталгаатай гүүр, гарам, гарцтай газраар автомашинтай зорчиж гол, усны ослоос урьдчилан сэргийлэхийг Онцгой байдлын ерөнхий газраас анхааруулж байна.
Categories
мэдээ нийгэм спорт

Монголын баг тамирчдын эхний ээлж Токиог зорилоо

Өнөөдөр “Токио-2020” олимпийн наадамд оролцох Монголын баг тамирчдын эхний ээлж буюу бокс, 3х3 сагсан бөмбөгийн баг тамирчид Япон улсыг зорив.

“Токио-2020” зуны XXXII олимпын наадмын нээлтийн ёслол 7 дугаар сарын 23-нд болох бөгөөд тэмцээнүүд 7 дугаар сарын 21-ний өдөр хөл бөмбөг, бэйсбол, гимнастикийн төрлөөр эхэлнэ. Харин бокс болон 3х3 сагсан бөмбөгийн тэмцээн 7 дугаар 24-ний өдөр эхлэх хуваарьтай.

Боксын тамирчдын хувьд 7 дугаар сарын 22-ны өдрийг хүртэл Шизүока мужийн Шимада хотод бэлтгэлээ базаах юм.

Монголын багийн эхний ээлжийн бүрэлдэхүүнд Монголын спортын сэтгүүлчдийн холбооны Удирдах зөвлөлийн гишүүн, Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн, гэрэл зурагчин Ч.Ганбат, Спортын сэтгүүлч Д.Лхагва-Очир нар Токиог зорилоо.


Categories
мэдээ нийгэм

ЗӨВЛӨГӨӨ: Усанд живсэн хүнд үзүүлэх анхны тусламж

Баяр амралтын өдрүүдээр буюу долдугаар сарын 9-14-ний өдрүүдэд усны ослоор 13 хүн амь насаа алджээ.

Хүн усан орчинд зүрхний үйл ажиллагаа, зүрхний хэмнэл алдагдаж амьсгалын зам бүтэх явцыг живэлт гэдэг. Усанд живсэн хүнд үзүүлэх анхны тусламжийн талаар мэргэжлийн байгууллагаас зөвлөж байна.

ЖИВЭХЭЭС ХЭРХЭН СЭРГИЙЛЭХ ВЭ?

  • Бага насны хүүхдийг усан орчин буюу гол горхи, бассейнд хараа хяналтгүй орхихоос сэргийлэх,
  • Түргэн урсгалтай гүнзгий голын усанд сэлэхээс зайлсхийх,
  • Булчин шөрмөс татах үед усанд орохоос татгалзах,
  • Архи согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ гол нуурын усанд орохоос зайлсхийхийг зөвлөлөө.

УСАНД ЖИВСЭН ТОХИОЛДОЛД АНХНЫ ТУСЛАМЖИЙГ ХЭРХЭН ҮЗҮҮЛЭХ ВЭ?

  • Түргэн тусламжийн багийг дуудах,
  • Усанд осолдогчийг орчноос хамааран усны урсгалын дээд талаас олс, бургас, мөчир шидэж аврах,
  • Живж буй хүнийг татан гаргахдаа ар талаас нь сугадан уснаас гаргах,
  • Усанд осолдогч ухаангүй байвал нэн тэргүүнд ходоодонд залгигдсан усыг гаргах осолдогчийн ходоод хэсгийг өөрийн өвдөг дээрээ түрүүлгээ харуулан хэвтүүлж, ар нуруун дээр урагш чиглэлтэй таван удаа хүчтэй дарж өгөх.
  • Амьсгал зүрх судсыг дэмжих цээж шахалт болон амнаасаа амьсгал өгнө. Ингэхдээ 30 удаа цээж шахалт, аврагч өөрийн амнаас осолдогчийн ам руу хоёр удаа амьсгал өгөх юм гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

Өнөөдөр ажиллаж байгаа дархлаажуулалтын цэгүүд

Улаанбаатар хотод 16 суурин цэгт, 24 багийн 172 эмч, ажилчид 5765 иргэнийг дархлаажуулна.

Дархлаажуулалтын цэгүүдийг дүүрэг тус бүрээр танилцуулж байна.

Зургийн тодорхойлолт алга байна.

"нийслэлийн онцгой комисс дуурэг Ð/д 2021 оны 07-P сарын 16-ны едрийн дархлаажуулалтын телевлелт цэгийн байршил #UB хамтдаа багийн TOO ажиллах унии TOO спутник-у вакцины 2-P тун хийх цэг хамрагдах хороод сургууль сбд.9- хороо, долгоон уурын хонно 1 6 сухбаатар спутник-ѵ вакцины давтан тунд хамрагдах иргэд файзер, синофарм вакцины 1, 2-P тун хийх цэг 2 69- p цэцэрлэг сбд. 1×-p хороо, хангай хотхоны урд 10 файзерийн 2-p тун -14- 36 долоо хоногтой жирэмсэн эхчуудэд, файзерийн тун насны хуухдууд, бусад синофарм 18-aac дээш насны пргэд нийт 16 улаанбаатар хотод 16 суурин цэгт, 24 багийн 172 эмч, ажилчид 5765 пргэнийг дархлаажуулна." гэсэн бичвэр гэх мэтийн зураг байж болно

Зургийн тодорхойлолт алга байна.

Зургийн тодорхойлолт алга байна.

Зургийн тодорхойлолт алга байна.

Зургийн тодорхойлолт алга байна.

Categories
мэдээ спорт

Олимп эхлэхэд долоо хоног үлдлээ

Токиогийн Олимпийн наадам танхимын цөөн үзэгчтэйгээр эхлэхэд долоо хоногийн хугацаа үлдээд байна. Японы нийслэлд коронавирусийн халдварын тархалтыг хяналтад авахын тулд үргэлжлүүлэн хүчин чармайлт гаргаж буй үед энэхүү наадам болох юм.

Өнгөрсөн долоо хоногт Олимпийг зохион байгуулагчид Токио болон тус хоттой хөрш зэргэлдээ оршдог гурван мужид болох тэмцээнүүдийг танхимын үзэгчгүйгээр зохион байгуулахаар шийдвэрлэсэн юм. Харин зарим муж дахь спортын байгууламжуудад тодорхой тооны үзэгчдийг нэвтрүүлэхийг зөвшөөрсөн билээ.

Энэ сарын 23-нд болох наадмын нээлтийн ёслолд зөвхөн улс орнууд, спортын байгууллагуудын төлөөлөгчид оролцоно. Ийнхүү оролцох хүмүүсийн тоог 10 мянга орчмоор хязгаарлахаар анх төлөвлөж байсан бол ойрын хугацаанд хэдэн зуугаар бууруулах төлөвтэй байна.

Олимпийн хотхоны хувьд хэдийнээ нээгдээд байгаа бөгөөд олон тамирчин бэлтгэлээ бүрэн базаахаар Японд ирээд буй юм. Гэвч зарим тамирчний коронавирусийн шинжилгээний хариу эерэг гарснаас үүдэн халдварын улмаас тэмцээний хуваарь өөрчлөгдөж болзошгүй гэдэгт тамирчид санаа зовних болжээ.

Иймээс зохион байгуулагчид Олимпийг аюулгүй зохион байгуулахын төлөө шаардлагатай бүхий л арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлэх сорилттой тулгарч байна. Токиогийн Олимпийн эхний тэмцээн болон софтболын тэмцээн энэ сарын 21-нд буюу наадмын нээлтийн ёслолоос өмнө болно.

Categories
амьдралын-өнгө мэдээ

Өдөртөө дуу цахилгаантай аадар бороо орно

Малчид, иргэдийн анхааралд:

Төвийн аймгуудын нутгийн зарим газар, зүүн аймгуудын нутгийн баруун, говийн аймгуудын нутгийн зүүн хэсгээр дуу цахилгаантай аадар бороо орох тул, мөндөр, нөөлөг салхи, аянга цахилгаан, үер усны аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна.

Долдугаар сарын 16-ны 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:

Хур тунадас: Төв болон говийн аймгуудын нутгаар үүлэрхэг, бусад нутгаар солигдмол үүлтэй. Шөнөдөө баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төв болон говийн аймгуудын нутгийн зарим газраар, өдөртөө баруун аймгуудын нутгийн баруун хэсэг, төвийн аймгуудын ихэнх нутаг, зүүн аймгуудын нутгийн баруун, говийн аймгуудын нутгийн зүүн хэсгээр бороо, дуу цахилгаантай аадар бороо орно.

Салхи: Салхи төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр баруун өмнөөс хойш эргэж, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 6-11 метр, Алтайн уулархаг нутгаар секундэд 15-17 метр хүрч, нутгийн зарим газраар борооны өмнө түр зуур ширүүснэ.

Агаарын температур: Шөнөдөө Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Тэрэлж голын хөндийгөөр 7-12 градус, говийн бүс нутггийн өмнөд хэсгээр 21-26 градус, говийн бүс нутгийн хойд хэсэг, Дорнод-Дарьгангын тал нутгаар 17-22 градус, бусад нутгаар 13-18 градус, өдөртөө Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар 19-24 градус, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр 32-37 градус, Хангайн нурууны өвөр бэл болон говийн бүс нутгийн зүүн хэсгээр 28-33 градус, бусад нутгаар 24-29 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Шөнөдөө бороо орохгүй. Өдөртөө дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи зүүн өмнөөс секундэд 6-11 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. Шөнөдөө 16-18 градус, өдөртөө 26-28 градус дулаан байна.

БАГАНУУР ОРЧМООР: Үүлшинэ. Шөнөдөө бороо орохгүй. Өдөртөө дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи зүүн өмнөөс секундэд 6-11 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. Шөнөдөө 13-15 градус, өдөртөө 26-28 градус дулаан байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлшинэ. Шөнөдөө бороо орохгүй. Өдөртөө дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи зүүн өмнөөс секундэд 6-11 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. Шөнөдөө 10-12 градус, өдөртөө 24-26 градус дулаан байна.

Categories
мэдээ нийгэм

Энэ ням гаригт 20 сая төгрөгийн хонжвортой НӨАТ-ын сугалааны тохирол явагдана

НӨАТ-ын урамшууллын 2021 оны долдугаар сарын сугалааны тохирлын нэвтрүүлэг долдугаар сарын 18-ны ням гаригт Боловсрол телевизээр орон даяар шууд явагдана.

Татварын ерөнхий газраас сануулснаар 2021 оны зургадугаар сарын 1-нээс 31-ний өдөр хүртэлх хугацаанд худалдан авалт хийсэн төлбөрийн баримтаа 2021 оны долдугаар сарын 17-ны өдрийн 23 цаг 59 минутаас өмнө цахим төлбөрийн баримтын системд бүртгүүлснээр НӨАТ-ын урамшууллын сугалаанд хамрагдан азтан болох боломжтой юм.

Энэ удаагийн тохирлын супер хонжвор 20 сая төгрөг байх аж.

Categories
мэдээ нийгэм

Эмнэлэг болон тусгаарлан ажиглах байранд 11.848 иргэн байна

Улсын хэмжээнд өнөөдрийн байдлаар 350 эмнэлэг болон тусгаарлан ажиглах байранд 11.848 иргэн байна. Үүнээс нийслэлд 51 эмнэлэгт 5.425, тусгаарлан ажиглах 20 байранд 642 иргэн, орон нутагт 279 эмнэлэг болон тусгаарлан ажиглах байранд 5.781 иргэн байгаа юм.

Эмнэлэг, тусгаарлан ажиглах байранд Онцгой, Цагдаа, Эрүүл мэндийн байгууллагын нийт 3.431 төрийн алба хаагч үүрэг гүйцэтгэж байна гэж УОК-ын Шуурхай штабаас мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

ЭМЯ: Шинээр 1364 тохиолдол бүртгэгдэж, 3730 иргэн эдгэрлээ

“Ковид-19” халдварын нөхцөл байдлын талаарх мэдээллийг хүргэж байна.

Сүүлийн 24 цагт коронавируст халдварын 1364 тохиолдол илэрчээ. Эдгээр тохиолдлын 769 нь Улаанбаатар хотод, 595 нь орон нутагт бүртгэгдсэн байна.

Мөн есөн хүн нас барж, нийт нас баралт 716 болов.

Сүүлийн 24 цагт 3730 хүн эдгэрч, эмнэлгээс гарчээ.

бичвэр гэх мэтийн зураг байж болно

Categories
мэдээ спорт

“Токио-2020” олимпод оролцох боксын тамирчид Японыг зорилоо

“Токио-2020” зуны XXXII олимпийн наадмын боксын төрөл долдугаар сарын 24-нөөс наймдугаар сарын 8-ны өдрийн хооронд зохион байгуулагдана.

Монгол Улсаас эрэгтэйчүүдийн 57 кг жинд үндэсний шигшээ баг, ШШГЕГ-ын харьяа “Сүлд” спорт хороо болон Ажнай корпорацийн тамирчин, МУГТ Э.Цэндбаатар, эрэгтэйчүүдийн 63 кг жинд ҮШБ, Зэвсэгт хүчний “Алдар” спорт хороо болон Капитрон банкны тамирчин, ОУХМ Б.Чинзориг, эмэгтэйчүүдийн 75 кг жинд ҮШБ, Уулын баяжуулах Эрдэнэт үйлдвэрийн “Хангарьд” спорт хорооны тамирчин, ОУХМ М.Мягмаржаргал оролцоно.

Монголын боксын холбооны ерөнхийлөгч Т.Мөнхбаяр өчигдөр /2021.07.15/ Хандгайт дахь Олимп цогцолборт зочилж “Токио-2020” зуны XXXII олимпын наадамд оролцох баг тамирчиддаа амжилт хүсэн, үдэн гаргажээ.

Олимпийн рингэд хүч, ур чадвараа сорих баг тамирчид өнөөдөр өглөө дасгалжуулагч М.Буянжаргал, О.Батхүү болон бэлтгэл хангагч тамирчдын хамтаар Япон улсыг зорьж байна. Тэд Японы Шизүока мужийн Шимада хотноо долдугаар сарын 22-ны өдрийг хүртэл бэлтгэлээ хангах юм.