Categories
мэдээ нийгэм

ЭМД-аас 259 мянгаас 38 сая хүртэлх өртөгтэй хүүхдийн түлэнхийн мэс заслыг бүрэн хариуцна

Сүүлийн гурван жилийн судалгаагаар бага насны 12 мянга гаруй хүүхэд түлэгдэж эрүүл мэндийн байгууллагын тусламж үйлчилгээ авсан бөгөөд дийлэнх хувь нь хүнд түлэгдэлтээр эрчимт эмчилгээний тасагт эмчлэгдэж, мэс засалд орж байна.

Тиймээс ЭМДҮЗ-ийн 2021 оны 03 дугаар тогтоолд хүүхдийн өндөр өртөгтэй түлэгдэлтийн эмчилгээг Эрүүл мэндийн даатгалын сангаас бүрэн хариуцахаар тусган, гуравдугаар сараас хэрэгжүүлж эхэлжээ.

Өөрөөр хэлбэл оношийн бүлгээс хамааран 259 мянган төгрөгөөс 38 сая төгрөг хүртэлх түлэгдэлтийн мэс заслын тусламж, үйлчилгээг ЭМД-ын сангаас 100 хувь бүрэн хариуцах болсон байна.

Categories
мэдээ онцлох-нийтлэл туслах-ангилал улс-төр

Х.Нямбаатар тэргүүтэй “Авлигын эсрэг комисс” байгуулах шийдвэр гарлаа

Засгийн газрын ээлжит бус хуралдаан дуусаж, гаргасан шийдвэрээ танилцууллаа.

Ерөнхий сайдын хэвлэлийн төлөөлөгч Ч.Болортуяа “Өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар “Авлигын эсрэг комисс” байгуулах шийдвэр гарлаа. Энэ удаад Транспэрэнси интэрнэшнэйл байгууллагын гаргадаг Авлигын төсөөллийн индексээр 100-аас доош оруулах зорилт тавигдаж байна.

Авлигын эсрэг ажлын хэсгийг Хууль зүйн сайд Х.Нямбаатар ахлах бөгөөд 15 хүнээс бүрдэнэ.

Энэ зун авлигыг бууруулахтай холбоотой хууль, эрх зүйн орчныг сайжруулах ажлыг хийхээр төлөвлөсөн.

Цар тахлын эсрэг хариу арга хэмжээг УОК-оос танилцуулдаг. Замын-Үүд боомтын үйл ажиллагаа өнөөдрөөс хэвийн ажиллаж эхэллээ. Өмнө нь өдөрт 100 орчим машин гарч байсан бол 120 болгон нэмэгдүүллээ. Тухайн боомтууд дээр байгуулагдсан ажлын хэсгийнхэн гацсан ачаа тээврийг төмөр замаар тээвэрлэж байна. Өчигдрийн байдлаар 39 вагон бараа орж ирсэн. Ажлын хэсгийн зүгээс анхааруулж байгаа нэг зүйл нь иргэдийг төмөр замаар ачаа бараагаа зөөхийг зөвлөж байна.

Гашуунсухайт боомт өнөөдрөөс үйл ажиллагаа нь эхэлсэн. Зэсийн баяжмалын 128 машин гарсан байна. Тус боомтод маргаашаас буюу долдугаар сарын 17-ноос эхлэн долоо хоногийн хугацаатай Цагаан хад суурьлын бүсэд хатуу хөл хорио тогтоох шийдвэр гарсан. Энэ хугацаанд ариутгал, халдваргүйтгэл хийж, жолооч нарыг шинжилгээнд хамруулан ногоон бүс болгох зорилтыг тавьж байна.

ЭМЯ-наас танилцуулснаар коронавирусийн халдварын тархалт болон хүнд, хүндэвтэр өвчтний тоо буурч буй. 16-17 насны хүүхдүүдийн халдварын тохиолдол 8% болж буурсныг танилцуулсан.

Монгол Улсын хувьд нийт хүн амын 4.2% нь халдварт өртөөд байна. Энэ нь дархлаажуулалтын ажлыг зохион байгуулсаны үр дүн юм гэж үзэж байгаа.

Гэхдээ тайвшрах болоогүй. Дельта вирус дэлхийн 111 оронд тархаад байгаа тул иргэд халдвар хамгааллын дэглэмээ баримталж байхыг ЭМЯ, УОК анхааруулж байна.

Монгол Улсын хувьд тавдугаар сард Дельта вирус бүртгэгдсэн ч тархалтыг хумьсныг ЭМЯ танилцуулсан.

Тиймээс халдвар хамгааллын дэглэмээ чанд баримтлахыг анхааруулж байна” гэв.


Categories
мэдээ нийгэм

ШӨХТГ-аас шатахуун импортлогч, үйлдвэрлэгч 26 компанийг торгохоо мэдэгдэв

ШӨХТГ-аас шатахуун импортлогч, үйлдвэрлэгч 26 компанид торгуулийн арга хэмжээ авахаа мэдэгдлээ.

Мөн шатахууны чанарын доголдол, стандарт шаардлагыг удаа дараа зөрчсөн зарим аж ахуйн нэгжүүдийн тусгай зөвшөөрлийг цуцлуулах саналыг Уул уурхай хүнд үйлдвэрийн яам болон Ашигт малтмал, газрын тосны газарт хүргэхээр болжээ.

Тус газраас энэ сарын 20-ны өдөр шатахуун чанар, стандарт шалгалтын дүнг олон нийтэд мэдээлэх юм байна.

Categories
гадаад мэдээ

Өмнөд Африкт болж буй бослогын улмаас 117 хүн нас баржээ

Өнгөрсөн долоо хоногт Өмнөд Африкийн Ерөнхийлөгч асан Жейкоб Зума сайн дураараа баривчлагдан, 15 сарын хорих ял сонссоны дараа тус улсад бослого, жагсаал эхэлсэн. Үүний улмаас нас барсан хүмүүсийн тоо 177 болжээ.

Зуу зуун дэлгүүр, бизнесүүдийг хүмүүс дээрэмдэн тонож, үүний улмаас хоол хүнс, эмийн бодисын хомстол үүсэх аюул тулгараад байгаа юм. Дээрэм тонуул их гарах болсон тул бизнес эрхлэгч иргэд хөрөнгөө хамгаалахын тулд галт зэвсэг худалдан авч эхэлжээ. Өнгөрсөн лхагва гарагт (2021.07.14) гэхэд 200 гаруй дээрэм тонуул, бусдын хөрөнгийг сүйтгэх явдал бүртгэгдсэн байна.

Одоогийн байдлаар тус улс 5 мянга гаруй цэргийг хууль сахиулахаар дайчилсан байгаа юм. Өмнөд Африкийн Батлан хамгаалахын сайд Носививе Маписа-Нкакула нэмэлтээр 25 мянган цэрэг КваЗулу-Натал, Гаутенг аймгууд руу илгээх хүсэлт гаргажээ.

Categories
мэдээ нийгэм

Зах худалдааны төвийн ажиллах хуваарь

Үндэсний их баяр наадмын өдрүүдээр энэ жил ес хоног амрахаар болсон. Тодруулбал, долдугаар сарын 10-18-нд буюу нийт ес хоног амарч, долдугаар сарын 24-нд бямба гарагт ажиллах юм.

Томоохон зах, худалдааны төвүүд өнөөдрөөс ажиллаж эхэлж байгаа аж.
Бөмбөгөр худалдааны төв:
  • Долдугаар сарын 11-17-ны өдрүүдэд амрах бөгөөд долдугаар сарын 18-наас эхлэн энгийн хуваарийн дагуу ажиллана.
Сандэй плаза:
  • Долдугаар сарын 10-нд ердийн хуваарийн дагуу ажиллана. Долдугаар сарын 11-15-ныг дуустал амарна.
Нарантуул худалдааны төв:
  • Долдугаар сарын 11-16-ныг дуустал амарна.
Баялаг-Ундраа төв:
  • Долдугаар сарын 11-16-ныг дуустал амарна.
Хархорин худалдааны төв:
  • Долдугаар сарын 11-15-ныг дуустал амарна. Долдугаар сарын 16-наас энгийн хуваарийн дагуу ажиллана.
Categories
мэдээ нийгэм

С.Амарсайхан: 200 мянга гаруй иргэн вакциндаа хамрагдах шаардлагатай байна

Шадар сайд С.Амарсайхан цар тахлын өнөөгийн нөхцөл байдлын талаар болон халдвар хамгааллын дэглэм сахих талаар ард иргэддээ хандан товч мэдэгдэл хийлээ.

Тэрбээр, Дэлхийн олон улс оронд халдварын дөрөв дэх давлагаа болох дельта вирусийн халдвар эрчимтэй тархсаны улмаас олон улс орон хязгаарлалт хийж, хатуу хөл хорио тогтоож, онц байдал ч зарлаж байна. Монгол Улсын Засгийн газар, УОК эх орондоо дельта вирусийн халдварыг тархаахгүйн тулд чармайн ажиллаж байна. Дельта вирусийн халдварлах чадвар өмнөх вирусээс 60 хувиар илүү хурдтай тархдаг. Хүний биед шинж тэмдэг илрэхээс өмнө хүндрэл өгдгийг ДЭМБ-аас анхааруулсаар байна.
Тиймээс та бүхэн аялах, зорчихдоо халдвар хамгааллын дэглэмээ чанд сахиж, өөрийгөө болон хайртай хүмүүсээ хамгаалаарай.

Монгол Улс өнөөдрийн /2021.07.16/ байдлаар насанд хүрсэн 2 сая 169 мянган иргэнийхээ 84 хувийг II тунд дархлаажуулаад байна. Мөн 12-17 насны 160 мянган хүүхдээ файзер вакцины I тунд, хөхүүл болон нярай хүүхэдтэй эхчүүдийг вакцинд хамруулах ажлыг эрчимтэй үргэлжлүүлж байна. Вакцин хийлгэснээр халдвар авсан ч хүндрэх эрсдэл бага гэдгийг эрдэмтэн судлаачид нотолж байна. ДЭМБ-аас ковидын эрсдэл 2-3 жилдээ арилахгүй гэж анхааруулсаар байна.

Өнөөдрийн байдлаар 200 мянга гаруй иргэн вакциндаа хамрагдаагүй байна. Хэрэв та болон таны гэр бүлд вакцинд бүрэн хамрагдаагүй хүн байвал гэрийнхээ ойролцоох цэгт очиж вакцинаа хийлгээрэй гэж зөвлөе.

Categories
амьдралын-өнгө мэдээ

Хөвсгөлд нийт 25.000 орчим аялагч зорчиж, 30 гаруй тонн хог хаягдал үүсгэсэн байна

Хөвсгөлийн Байгалийн цогцолборт газрын Хатгал нэвтрэх цэгээр 2021 оны долдугаар сарын 16-ны өдрийн байдлаар 25.000 гаруй дотоодын аялагч амрагч, 8.500 гаруй тээврийн хэрэгсэл зорчжээ.

Энэ үеэр үүссэн 30 гаруй тонн хог хаягдлыг тээвэрлэн ачсан байна. Аялагч амрагчдыг хоггүй цэвэр аялахыг байгаль хамгаалагчид сануулан ажиллаж байгаа юм

Мөн бороо хур ихтэй байгаагаас үүдэн үер усны эрсдэлтэй байгааг анхааруулж байна гээд хоггүй цэвэр, хариуцлагатай аялахыг Хөвсгөлийн Улсын Тусгай Хамгаалалттай Газрын Хамгаалалтын Захиргаанаас уриаллаа.


Categories
мэдээ нийгэм

​Гашуунсухайт боомтын нүүрсний экспорт эхэллээ


Гашуунсухайт боомтын нүүрсний экспорт өнөөдөр үргэлжилж эхэлжээ. Цагаан хаданд ачаатай 1900 тээврийн хэрэгсэл хил гарч чадахгүй сар гаруй гацсан байсан юм.Тиймээс Өмнөговь аймгийн онцгой комисс, АТҮТ, хилийн мэргэжлийн байгууллагууд, Монгол тээвэр нэгдлийн ажлын хэсэг хамтран долдугаар сарын 7-10 ны өдрүүдэд нүүрс тээврийн 284 машиныг хилээр нэвтрүүлсэн. Харин өнөөдөр 100 машин хил нэвтрүүлэхээр төлөвлөжээ.

Categories
амьдралын-өнгө мэдээ

Дундговь аймгийн Адаацаг сумын нутагт гурван хүүхэд, нэг том хүн тогтоол усанд осолджээ

Дундговь аймаг, Адаацаг сумын Сүм багийн “Хаяа” гэдэг газар /аймгийн төвөөс хойд зүгт 90 км-т, сумын төвөөс урд зүгт 13 км-т/ дөрвөн хүн тогтоол усанд сэлэхээр ороод живсэн тухай дуудлагыг өчигдөр 15:20 цагт тус аймгийн онцгой байдлын албанд иржээ. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 25 дугаар ангийн алба хаагчид аймгийн Адаацаг сумын харьяат иргэн У /33 настай, эрэгтэй/, Ц/15 настай, эмэгтэй/, С/11 настай, эмэгтэй/, Х/11 настай, эмэгтэй/ нарыг эрэн хайх ажиллагааг зохион байгуулж, мөн өдрийн 19:34 цагт иргэн У, Ц, С, Х нарын цогцсуудыг олж, тус сумын Цагдаагийн хэсэгт шилжүүлж өгсөн байна.

Categories
амьдралын-өнгө мэдээ

Бүх аймагт коронавирусийн халдвар шинээр бүртгэгджээ

Эрүүл мэндийн яамнаас мэдээлснээр өнгөрсөн хоногт орон нутагт коронавирусийн халдварын 595 тохиолдол батлагджээ. Үүнийг задлаад харвал Дархан-Уул аймагт хамгийн олон буюу 108 тохиолдол нэмэгдсэн бол Ховд/2/, Завхан/3/ аймагт хамгийн цөөн илэрчээ.

Өнөөдрийн байдлаар Монгол Улсын 21 аймагт коронавирусийн халдвар бүртгэгдсэн бөгөөд Дорноговь/95/, Өмнөговь/73/ аймагт нийт тохиолдлын тоо хамгийн цөөн байна.

Орхон, Дархан-Уул, Төв, Баянхонгор аймагт нийт тохиолдлын тоо хамгийн олон буюу 3,000-ыг давжээ.

Долдугаар сарын 16-ны байдлаар орон нутагт нийт 37,526 халдварын тохиолдол бүртгэгдлээ.

Баяр наадмын амралт үргэлжилж орон нутгийг зорьж буй иргэдийн тоо нэмэгдсэн энэ үед халдвар хамгааллын дэглэмээ баримтлахыг мэргэжлийн байгууллагаас анхааруулж байна.

2021.07.16-ны байдлаар: