Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

​Ес хоногт 81 мянган хүн хөдөө орон нутгийг зорьжээ

Баярын амралтын өдрүүдэд нийслэлчүүд хөдөө орон нутагт амарч байна. Үүнтэй холбоотой тоо, судалгааг танилцууллаа.

Хөвсгөл, Архангай, Увс, Дорнод, Баян-Өлгий, Өвөрхангай аймагт бөөгнөрөл ихтэй байна

Долдугаар сарын 7-ны өдрийн 06:00 цагаас долдугаар сарын 16-ны 06:00 цагийн хооронд Улаанбаатараас 38.055 тээврийн хэрэгслээр 81 мянган хүн орон нутгийг зорьжээ.

Өнөөдрийн байдлаар Хөвсгөл, Архангай, Увс, Дорнод, Баян-Өлгий, Өвөрхангай аймагт бөөгнөрөл их үүссэн байна.

Иргэдийн хувьд халдвар хамгааллын дэглэмээ сайтар баримтлан, амны хаалтаа тогтмол зүүж, нэг аяллын группт 5-аас дээшгүй хүн байх зөвлөмжийг УОК-оос өглөө.

Categories
мэдээ нийгэм

НӨАТ-ын сугалааны 20 саяын супер шагналын эзэн маргааш тодорно

НӨАТ-ын сугалааны ээлжит тохирол маргааш буюу долдугаар сарын 18-нд явагдана. Сугалааны тохирлын нэвтрүүлэг Ням гарагт Боловсрол телевизээр орон даяар шууд дамжуулах юм.

Татварын ерөнхий газраас иргэдийг зургадугаар сард худалдан авалт хийсэн төлбөрийн баримтаа өнөөдрийн 23:59 цагаас өмнө И-Баримтад бүртгүүлэхийг санууллаа.

Өмнө нь НӨАТ-ын урамшууллын зургадугаар сарын сугалааны тохирлоор супер шагналын эзэн тодроогүй. Гэхдээ 1.5 сая төгрөгийн 25 азтангын тохирол явагдсан билээ. Мөн энэ оны НӨАТ-ын урамшууллын хоёрдугаар улирлын буцаан олголтыг энэ сарын 20-ны дотор олгохоор болсон байна.

Categories
амьдралын-өнгө мэдээ

Замын-Үүд чөлөөт бүсийн үйл ажиллагааг наймдугаар сарын эхний долоо хоногт багтаан эхлүүлнэ

Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан, албаны хүмүүсийн хамтаар өнгөрсөн тавдугаар сард Дорноговь аймгийн Зам-Үүд суманд томилолтоор ажилласан. Энэ үер “Замын-Үүд” чөлөөт бүсийн ажлыг эхлүүлэх бэлтгэлийг хангах, тус сум дах Дулааны цахилгаан станцыг ажиллуулахтай холбоотой зардлын судалгаа гарах үүргийг холбогдох албан тушаалтнуудад өгсөн.

Тэгвэл энэ сарын эхээр хуралдсан Засгийн газрын ээлжит хуралдаанаар Замын-Үүд чөлөөт бүсийн байнгын үйл ажиллагааг наймдугаар сарын эхний долоо хоногт багтаан эхлүүлэх үүргийг өгч, Зам-Үүдэд баригдсан Цахилгаан станцын дулааны шугам сүлжээг шийдвэрлэхтэй холбоотой судалгаа тооцоонд үндэслэн эхний ээлжинд дулааны туршилт тохируулга хийхтэй холбоотой 1.5 тэрбум төгрөгийн зардлыг шийдвэрлэж, тус станци дээр салбар бүрийн сайд нараас бүрдсэн ажлын хэсэг байгуулан газар дээр очиж ажиллахыг Ерөнхий сайд чиглэл болгосон юм.

Мөн Чөлөөт бүсийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтсон.

“Замын-Үүд” чөлөөт бүс байгын ажиллагаатай болсноор гадаад дотоодын шууд хөрөнгө оруулалт нэмэгдэж ДНБ-д 1.6-2.3 хувийн өсөлт бий болно. Мөн Чөлөөт бүсэд 2500 орчим нэр төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх боломж бий болж, ачаа тээврийн урсгал нэмэгдэж, Замын-Үүдэд бөөгнөрч буй ачаа тээврийн нэвтрэх чадвар сайжрах юм.

Categories
мэдээ нийгэм

АНУ-ын Төрийн нарийн бичгийн даргын орлогч Монголд айлчилна

АНУ-ын Төрийн нарийн бичгийн даргын орлогч Венди Рут Шерман ирэх долоо хоногт Монгол Улсад айлчлахаар болжээ. Тэрбээр долдугаар сарын 18-25-ны өдрүүдэд мөн Япон, БНСУ улсуудад айлчлах юм байна.

Венди Рут Шерман Токио хотноо айлчлах хугацаандаа Японы төлөөлөгчидтэй уур амьсгалын хямралтай холбоотой асуудлуудтай тэмцэх, дэлхийн эрүүл мэндийн аюулгүй байдлыг бэхжүүлэх тэргүүтэй өргөн хүрээний асуудлуудаар хэлэлцэнэ.

Мөн Японы Гадаад хэргийн дэд сайд Мори Такэо, БНСУ-ын Гадаад хэргийн тэргүүн дэд сайд Чой Жон Кун нартай БНАСАУ-тай холбоотой бүс нутгийн асуудлууд, уур амьсгалын өөрчлөлт, дэлхий нийтийн эрүүл мэнд зэрэг талуудын өмнө тулгарч буй сорилтуудыг зохицуулах чиглэлд гурван талын хамтын ажиллагааг өрнүүлэх талаар хэлэлцэх юм.

Түүний дараа Төрийн нарийн бичгийн даргын орлогч БНСУ-ын төлөөлөгчидтэй уулзаж, Гадаад хэргийн тэргүүн дэд сайдтай стратегийн яриа хэлэлцээ өрнүүлэхээр Сөүл хотыг зорино.

Харин дараа нь Сөүлээс Улаанбаатар хотыг зорьж, Монгол Улсын төлөөлөгчидтэй хоёр талын стратегийн түншлэлийг бэхжүүлэх хийгээд ардчиллын хамтын үнэт зүйлс болон шашин шүтэх эрх чөлөө, уламжлалт соёлын онцлог, ёс заншлыг хүндэтгэх зэрэг хүний эрхийн талаар хэлэлцэхээр төлөвлөжээ.

Энэ удаагийн айлчлалын үеэр Энэтхэг, Номхон далайн бүсэд энх тайван, аюулгүй байдал, хөгжил цэцэглэлтийг хөхиүлэн дэмжих, олон улсын дүрэмд суурилсан дэг журмыг дагаж мөрдөх чиглэлд холбоотнууд, түншүүдтэйгээ хамтран ажиллах АНУ-ын үүрэг амлалтыг дахин нотлох ажээ.

Categories
мэдээ нийгэм

Үүрэг гүйцэтгэж буй Зэвсэгт хүчнийхэн Өмнөд Суданд баяр наадмаа тэмдэглэлээ

Бүгд Найрамдах Өмнөд Судан Улсад явагдаж буй НҮБ-ын “UNMISS” энхийг дэмжих ажиллагаанд үүрэг гүйцэтгэж буй Монгол Улсын Зэвсэгт хүчний 10 дугаар ээлжийн цэргийн багийн бие бүрэлдэхүүн Тулгар төрийн 2230, Их Монгол Улсын, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 110, Ардын Хувьсгалын 100 жилийн ой, үндэсний их баяр наадмыг ёслол төгөлдөр тэмдэглэн өнгөрүүлсэн юм.

Энэхүү үндэсний их баяр наадмын ёслолд “UNMISS” ажиллагааны хүчний командлагчийн орлогч, хошууч генерал МД Майн Уллах Човдхури, Юнити секторын командлагч МД Шамим Камал, Жуба секторын командлагч, бригадын генерал Б.Эрдэнэбат, “UNMISS” энхийг сахиулах ажиллагааны үндэсний ахлах төлөөлөгч, Өмнөд секторын штабын дарга, хурандаа Ж.Молорболд болон “UNMISS” ажиллагааны хүчний командлал, Юнити секторын штаб, НҮБ-ын ажиглагч офицерууд, гадаадын цэргийн багуудын удирдлага, бусад зочид оролцлоо.

Энэ үеэр “Дээлтэй Монгол” бие бүрэлдэхүүний жагсаал, Монгол үндэсний ёс заншлын болон урлаг, соёлын сонирхолтой үзүүлбэрүүд, хүчит бөхийн барилдаан, үндэсний шагайн харваа, хурдан морь уралдуулах шагайн наадгай зэрэг ёслол хүндэтгэлийн ажиллагааг зохион байгуулж, хүндэт зочид, наадамчин олноо баясгав. Хүчит бөхийн барилдаанд аймаг, сумын цолтой 64 бөх зодоглож, аймгийн харцага, дэд ахлагч Э.Ширнэн түрүүлж, сумын заан ахлах ахлагч С.Эрхэмбаяр үзүүрлэсэн бөгөөд сумын заан дэд ахлагч Э.Бүүвэйжаргал, сумын заан дэд ахлагч Х.Эрдэнэбат нар шөвгөрлөө. Мөн үндэсний шагайн харвааны тэмцээнд штаб, салбарын 7 баг цэц мэргэнээ сорьсноос ахлах ахлагч О.Азбаяр ахлагчтай баг тэргүүлж, дэд байрт ахлах ахлагч Д.Ганхавх ахлагчтай баг, удаах байрт дэслэгч Ц.Түмэнжаргал ахлагчтай баг удааллаа.





Categories
мэдээ нийгэм

​Даваа гаригаас Баянзүрх дүүрэгт хэрэглээний халуун ус хязгаарлана

Улаанбаатар дулааны сүлжээ компаниас долдугаар 19-н буюу Даваа гаригаас дулаан хангамжийн тоноглолд засвар хийж эхлүүлэх байршлуудыг зарлалаа.

Үүнд:

  • Жаргалан хотхон
  • МХАҮТанхим
  • Солонгос элчин
  • Оддын хотхон
  • Энкато таун
  • Маршал таун
  • Ривер гарден хотхон
  • Баян Монгол хороолол
  • Шинэ Монгол сургууль орчим Ногоон төгөл хотхон
  • 13-р хороолол УДДТ-26, 27
  • Нарантуул зах
  • Ахмадын хороолол
  • Сүнжин гранд зочид буудал Баянзүрх дүүрэг
  • Госпитал
  • БХЯам
  • 16-р хороолол
  • Амгалан орчмын хэрэглэгчид
  • Оттонтэнгэр дээд сургууль
  • Монгол кино нэгтгэл
  • Баянзүрх дүүрэг
  • ШУ-ны академийн хүрээлэн орчмын хэрэглэгчид хамаарч байна.

Энэ үеэр хэрэглээний халуун ус хязгаарлагдах бөгөөд засварын ажил 3-11 хоног үргэлжлэх нь.

Categories
мэдээ энтертаймент-ертөнц

ФОТО: Каннын кино наадмын улаан хивсний ёслолын онцлох загварууд

1946 оноос эхлэн зохион байгуулсан Каннын кино наадам энэ жил 74 дахь удаагаа зохион байгуулагдаж, өнөөдөр дуусах гэж байна. Уг кино наадмын улаан хивсний ёслол дэлхийн томоохон ёслолуудын нэг юм. Тиймээс ч наадамд оролцогч алдартнуудын хувцас тансаг, эрхэмсэг, энгийн бус бөгөөд үргэлж олны анхааралд байдаг. Ингээд 74 дэх Каннын кино наадмын улаан хивсний ёслолын шилдэг загваруудыг хүргэж байна.

Cindy Bruna

cannes red carpet

Hana Cross

cannes film festival red carpet

Sharon Stone

cannes, france   july 14 sharon stone attends the

Marta Lozano

cannes film festival red carpet

Isabeli Fontana

cannes film festival 2021 all the red carpet fashion

Tilda Swinton

cannes film festival 2021

Bella Hadid

cannes film festival 2021 all the red carpet fashion

Tina Kunakey

cannes film festival 2021 all the red carpet fashion

Jodie Turner-Smith

cannes film festival 2021 all the red carpet fashion

Malea Emma Tjandrawidjaja

cannes film festival 2021 all the red carpet fashion

Izabel Goulart

cannes film festival 2021 all the red carpet fashion

Spike Lee

cannes film festival 2021 all the red carpet fashion

Н.ЦОГЗОЛМАА


Categories
амьдралын-өнгө мэдээ

Тоглож байгаад сураггүй алга болсон гурван настай хүүхдийг хилчид ОХУ-ын хилийн зурвасаас олжээ

Дорнод аймгийн Баян-Уул сумын Өвөр-Эрээн багийн “Ульхан суурин” гэдэг газар /аймгийн төвөөс хойд зүгт 260 км-т, сумын төвөөс хойд зүгт 60 км-т 25 хүн Баян-Уул сумын “Ульхан” суурингийн орчим 11:00 цагийн орчим гурван настай Э тоглож байгаад сураггүй болсон байна.

Улмаар тус аймгийн Онцгой байдлын газрын Баян-Уул сум дахь Гал түймэр унтраах, аврах 53 дугаар анги, Цагдаагийн тасаг, Хилийн 0207 дугаар заставын алба хаагчид, орон нутгийн иргэд мөн өдрийн 15:00 цагаас гурван настай охиныг эрэн хайх ажиллагааг ажиллагааг зохион байгуулах явцад мөн өдрийн 20:00 цагт ОХУ-ын Мангут хэсгийн Бүрэн эрхт төлөөлөгчийн газраас хилийн 840 дүгээр тэмдэгт орчмоос тухайн хүүхдийг тус улсын хилчид эсэн мэнд олжээ.

Мэдээллийн дагуу Хилийн 0207 дугаар заставын ерөнхий жижүүрээр ахлуулсан бүрэлдэхүүн хилийн бүсэд очиж, тухайн хүүхдийг 23:00 цагт авчирч, ар гэрийнхэнд нь хүлээлгэн өгсөн байна.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Гадаадаас ирж буй иргэдийг тусгаарлахгүйгээр шинжилгээ авна

УОК-ын шийдвэрээр хилийн чанадаас ирж буй гадаад, дотоодын иргэдээс шинжилгээ авахаар боллоо. Тодруулбал, өмнө нь гадаадаас ирж буй иргэдийг нисэх буудлаас гэрийн ажиглалт долоо хоног тусгаарлаж байв. Харин ЭМЯ болон судлаачид хилээр нэвтэрч буй иргэдийг вакцинд хамрагдсан эсэхийг үл харгалзан, тусгаарлах байранд 7-10 хоног хянах саналыг Улсын онцгой комисс харгалзан үзжээ. Иймд гадаадын улс орнуудаас ирсэн иргэдийг тусгаарлахгүйгээр гэрийн ажиглалтыг чангаруулж, шинжилгээ авахаар болсон байна.

Categories
мэдээ нийгэм

​Вакцинд хамрагдаагүй хүүхдүүдийн өвчлөл тэлэх хандлагатай байна

Эрүүл мэндийн яамны өнөөдрийн мэдээллээр тус яамны Эмнэлгийн тусламжийн бодлого зохицуулалтын газрын дарга Б.Буянтогтох оролцож, орон нутгийн халдварын нөхцөл байдал болон вакцинжуулалтын нөлөөний талаарх судалгааг танилцууллаа.

Монгол Улсад коронавирусийн халдварын нийт тохиолдол хүн амын 4.2 хувь-д хүрсэн бол Улаанбаатарт 6.6 хувь-д хүрсэн байна.

Аймгуудаас Говь-Алтайд өвчлөл хамгийн өндөр байгаа бол араас нь Орхон, Төв аймаг бичигдэж байна.

НОК-оос өгч байгаа мэдээллээр нийслэлээс 40 гаруй мянган машин, 80 гаруй мянган хүн хөдөө орон нутгийг зорьжээ.

Орон нутагт хэвтэн эмчлүүлж байгаа 5,200 орчим хүн байна. Ихэнх нь буюу 77.5 хувь хөнгөн байгаа бол 28 орчим хүн хүнд байна.

Цаашдаа орон нутагт өвчлөл нэмэгдэх хандлагатай байна.

Хэвтэн эмчлүүлж байгаа хүмүүсийн эмнэл зүйн байдлыг хоёр давалгааны дараах байдлаар харьцуулахад

  • Нэн хүнд – 1.1 хувь
  • Хүнд – 1,002 буюу 8.8 хувь
  • Хүндэвтэр – 3,030 буюу 25.5 хувь -ийг эзэлж байна.

хэвтэн эмчлүүлж байгаа хувь Монгол Улсад өндөр байна.

Энэ нь өндөр тоо болохыг тэрбээр хэллээ. Тухайлбал, Израилд нийт хүн амын 9.9 хувь нь халдвараар өвчилсөн байхад нэг өдөрт эмнэлэгт хэвтсэн хүний тоо 2,500 хүрч байсан бол Монгол Улсад өвчлөл 4.5 хувь байгаа ч нэг өдөрт эмнэлэгт хэвтэн эмчлүүлэгчдийн тоо 14,500 орчимд хүрсэн. Энэ үзүүлэлт эргээд хүндрэл, нас баралтаас сэргийлсэн алхам болсон гэж үзэж байгаа гэдгийг онцлов.

Нийт нас барсан хүмүүсийн 86.5 хувь нь вакцинд хамрагдаагүй болон 2 дахь тундаа ороод 14 хоноогүй хүмүүс байна.

Манай улс 12-оос дээш насныхан вакцинд хамруулж эхэлсэн.

Үүний үр дүнд сүүлийн 7 хоногт 12-17 насны хүүхдийн өвчлөл 15.5-аас 8.65 хувь болтлоо буурсан нь вакцины нөлөө гэж үзжээ. Вакцинд хамрагдаагүй хүүхдүүдийн өвчлөл тэлэх хандлагатай байна.

Жирэмсэн эмэгтэйчүүдийн халдварын тоо мөн буурч байна. Зургадугаар сарын давалгаа маш өндөр буюу зургадугаар сарын 15 нд 81 тохиолдол бүртгэгдсэн. Хүндрэх магадлал өндөр байгаа нвь вакцинд хамрагдаагүй сегмэнтээс харагдаж байна.

Нас баралтын хувьд гурван томоохон хүчин зүйл нөлөөлж байна гэж үзжээ.

  1. Архаг суурь өвчтэй хүмүүс нас баралтын 80%-ийг эзэлжээ. Тэр дундаа зүрх судас, таргалалт, бөөр, чихрийн шижин зэрэг суурь өвчтэй хүмүүс нас барах эрсдэл өндөр байна.
  2. Нас. 65-аас дээш насныхан нийт нас баралтын 62%, 50-аас дээш насныхан 88%-ийг эзэлж байна.
  3. Вакцин. Нийт нас барсан хүмүүсийн 86.5% нь вакцинд хамрагдаагүй болон 2 дахь тундаа ороод 14 хоноогүй хүмүүс байна.

Нас баралтыг бусад улстай харьцуулахад, дэлхийд 190 сая хүн коронавирусээр өвчилж, 4 сая гаруй нь нас барсан. Нас ббаралтын хувь 2.05%-тай байгаа бол Монгол Улсад 0.5% байна.