Categories
мэдээ нийгэм

Монгол Улс Дэлхийн хамгийн бохир хотын жагсаалтын 5-д бичигджээ

Дэлхийн улс орнуудын амьдралын түвшин, чанарын судалгаа хийдэг Numbeo сайтаас 2021 оны “Дэлхийн хамгийн бохир хот” жагсаалтаа гаргалаа. Жагсаалтад нийт 338 хот багтжээ.

Ингээд хамгийн бохир 10 хотыг танилцуулья.

10. Ноида, Энэтхэг

Бохирдолтын индекс: 92,48

9. Хошимин, Вьетнам

Бохирдолтын индекс: 92,48

Pollution River From Litter At Ho Chi Minh City, Viet Nam, Many.. Stock  Photo, Picture And Royalty Free Image. Image 140280056.

8. Дакка, Бангладеш

Бохирдолтын индекс: 93,10

Climate change in Bangladesh: The end of the line for climate migrants in  Dhaka - Qantara.de

7. Газиабад, Энэтхэг

Бохирдолтын индекс: 93,11

Ghaziabad (India) | India, Dolores park, Pictures

6. Бейрут, Ливан

Бохирдолтын индекс: 93,45

5. Улаанбаатар, Монгол

Бохирдолтын индекс: 93,59

Манай нийслэлийн талаар танилцуулгад “Улаанбаатар маш бохир агаартай. Нүүрсний цахилгаан станц, нүүрс түлдэг гэр хороолол гол шалтгаан нь. Зарим үед Улаанбаатарын дээгүүр утаан хөшиг татдагаас онгоц бууж чаддаггүй. Улаанбаатарт Монголын аж үйлдвэрийн тал хувь нь төвлөрдөг тул агаараас гадна байгаль орчин, Туул голыг бохирдуулдаг байна. Хүн амын тал хэвь нь нийслэлдээ амьдардаг. Хотын зах хог хаягдлаар дүүрэн” гэж бичжээ.

4. Аккра, Гана

Бохирдолтын индекс: 93,65

3. Фаридабад, Энэтхэг

Бохирдолтын индекс: 94,38

2. Тетово, Македон

Бохирдолтын индекс: 95,62

1. Катманду, Балба

Бохирдолтын индекс: 95,66

Categories
мэдээ нийгэм

Эх орны эрэлхэг хүү, эр цэрэг гүйж яваа

Цэргийн гавьяаны улаан тугийн одонт, Ардын Хатанбаатар С.Магсаржавын нэрэмжит Зэвсэгт хүчний 123 дугаар ангийн хөгжимчин, ахлах ахлагч Э.Даваажамцыг “Эх орны эрэлхэг хүү” хэмээн нэрийдэх болжээ. Монгол цэргийн тэсвэр хатуужил, зорилго тэмүүллийг өөрийн биеэр үлгэрлэн яваа эрхэм ахлагчийн алба хааж байгаа Ховдын хороо”-ны захирагч, хурандаа Х.Энхболдтой уулзаж ярилцсан юм.


No description available.Ирэх жил танай ангийн түүхт 100 жилийн ой тохионо. Ой угтсан бэлтгэл ажлаа хэрхэн хангаж байна вэ?

-Монголын ард түмэндээ “Ховдын хороо” нэрээр алдаршсан тус анги нь Зэвсэгт хүчний ууган ангиудын нэг бөгөөд ирэх жил 100 жилийн ойгоо ёслон тэмдэглэнэ. Энэхүү түүхт ойг угтаж бид бүхэн олон бүтээлч ажлыг хэрэгжүүлж байгаагийн дотор анги, салбар, бие бүрэлдэхүүний үүрэг гүйцэтгэх чадавх, бэлэн байдал, мэргэжлийн ур чадварыг ахиулах, цэргийн сургалт бэлтгэл, мэдээлэл, сурталчилгаа, соёл хүмүүжил, сэтгэл зүйн хангалтын чанар, үр нөлөөг нэмэгдүүлэх, сахилга, дэг журмыг бэхжүүлэх, хамт олны ажиллаж, амьдрах орчин, нөхцөлийг сайжруулах чиглэлд онцгой анхаарал хандуулж байгаа. Аливаа ойг бид өрнүүн амжилт, өндөр үр дүнтэй угтахыг ямагт эрхэмлэдэг учраас энэ удаад ангийн жагсаалын талбайг шинэчлэх, сургалтын материаллаг баазыг өргөжүүлэх, Ардын Хатанбаатар С.Магсаржавын нэрэмжит хөшөөг шинээр бүтээх, анги доторх барилга, байгууламжуудыг засварлаж, тохижуулах зэрэг зуун бүтээлч ажлыг төлөвлөсөн ба одоогийн байдлаар хэрэгжилт нь 30 гаруй хувьтай байна. Тэрхүү бүтээлч ажлын нэг нь тус ангийн хөгжимчин, ахлах ахлагч Эрхэмбаярын Даваажамцын гаргаж буй амжилт, холын зайн гүйлт мөн хэмээн дүгнэх бүрэн үндэстэй.

-Ахлах ахлагч Э. Даваажамц холын зайн гүйлтээ эхлүүлэх талаар Танд анх мэдэгдэхэд ангийн захирагчийн хувьд хэрхэн хүлээж авсан бэ?

-Ахлах ахлагч Э.Даваажамц энэ оны хоёрдугаар сард холын зайд гүймээр байна, бэлтгэлээ тогтмол хийж байгаад зургадугаар сард нийслэл хотын чиглэлд гүйлтээ эхлүүлж болох уу? хэмээн илтгэсэн. Миний хувьд юуны түрүүнд эрсдэлээ тооцоолсон бөгөөд биеийн эрүүл мэнд нь хэрхэх бол, цаг агаар ямар байх бол, хөл, гар нь устаж холгоод улдвал яана, замд зэрлэг ан амьтан, чоно, нохойтой таарвал яах бол зэргээр олон зүйл бодогдсон. Тиймээс бодон байж шийдвэрээ гаргана, би ч дангаараа шийдэх асуудал биш гэж хариу хэлсэн. Долоо хоногийн дараа тэр хариугаа сонсохоор миний өрөөнд дахин орж ирлээ. Энэ үед би Зэвсэгт хүчний Жанжин штабт мөн Зэвсэгт хүчний Хуурай замын цэргийн командлалд илтгэж, зөвшөөрөл авсан. Ингээд түүний бэлтгэлийн явцтай тогтмол танилцаж, хяналт тавьснаар Ховд аймгийнхаа төв талбайгаас гараанд хүндэтгэн үлдэхдээ юуны өмнө аливаа эрсдэлүүд бодогдсон ч дотроо залбирсаар үлдсэн. Өнөөдөр ч гэсэн санаа зовсоор л байгаа ч зорилгоо бүрэн хэрэгжүүлсэн цагт л би бүтэн нойртой хонох байх.

-Ангийн зүгээс бэлтгэл сургуулилтаа хангахад нь хэрэн дэмжив?

-Ангийн зүгээс цалинтай чөлөө олгож ажлаас нь түр чөлөөлсөн, хоол унд, уураг, витаминаар хангасан ба бэлтгэл сургуулилтаа тогтмол хийх бүхий л нөхцөл, боломжийг нь бүрдүүлж ажилласан. Энэ хугацаанд амралтын өдрүүдээр миний бие хамтдаа гүйж, зөвлөгөө өгч, бэлтгэлийг нь хангуулж байлаа. Үүний үр дүнд түүний бэлтгэл бүрэн хангагдаж өнөөдөр холын зайн гүйлтээ амжилттай үргэлжлүүлэн явж буйд баяртай байна. Анх Зэвсэгт хүчний Жанжин штабын даргын тушаалаар ирж, очих шатахууны зардлыг нь шийдвэрлэж өгсөн. Замын хоол, ундны асуудлыг нь зохицуулахад тус ангиас дэмжлэг үзүүллээ. Мөн аймгаас аймаг дамжин гүйх явцад Говь-Алтай, Өвөрхангай, Баянхонгор зэрэг аймгийн удирдлага, Зэвсэгт хүчний ангиудын бие бүрэлдэхүүн чин сэтгэлээсээ дэмжсээр байна.

-Сүүлийн үед Зэвсэгт хүчний талаарх таагүй мэдээллүүд зарим хэвлэлд гарах болсон. Мөн цар тахалтай холбоотойгоор иргэд, олон нийтийн сэтгэл зүйн байдал ч тогтворгүй байна. Ийм үед нийгэмд гэрэлтэй мэдээ түгээж байгаа түүний хувь нэмрийг хэрхэн үнэлж байна вэ?

-Зэвсэгт хүчний жирийн нэгэн ахлагчийн эр зориг, тэсвэр хатуужил, зорилго, тэмүүлэл нь нийгэмд сайн сайхны үлгэр дуурайллыг түгээсэн, эр цэрэг, эх орны хөвгүүдээр иргэд, залуус нь бахархсан үйл явдал болж байгааг онцлох хэрэгтэй. Өнөөдөр Монгол Улсын Зэвсэгт хүчний нийт алба хаагчид нь хуулиар хүлээсэн үндсэн болон бусад чиг үүргийг амжилт дүүрэн гүйцэтгэхийн зэрэгцээ энхийг дэмжих болон олон улсын цэргийн ажиллагаанд нэр төртэй оролцсоноор дэлхийн цэрэг болсныг түүний энэ бүтээлч үйл ажиллагаа улам бүр бататгаж байгаагийн дээр иргэн-цэргийн харилцааг бэхжүүлсэн, эр зориг, эрэлхэг баатарлагийн жишээг тод томруун илтгэсэн түүхэн амжилт гэж бид ойлгож, хүндэтгэж байгаа. Тиймээс манай офицер, ахлагч нарыг гадаадын цэрэг армийн дарга удирдагч нар үнэлэхдээ Монгол цэргүүд үүрэг гүйцэтгэх өндөр чадвартай, гүйцэтгэл сайтай, жинхэнэ мэргэжлийн бэлтгэгдсэн цэргүүд байдаг гэж ам уралдан ярьцгаадаг нь бидний бахархал гэдгийг тодотгомоор байна.

-Зарим эцэг, эх хүүхдүүдээ цэрэгт явуулна, явуулахгүй гэж их ярих боллоо. Тэгвэл эх орны хүү болж, эр цэргийн алба хаахын ач холбогдол нь юу вэ?

-Монгол Улсын 18 нас хүрсэн иргэн Үндсэн хуульд заасан журамт үүргийнхээ дагуу цэргийн алба хаах учиртай, мөн үүрэгтэй. Цэргийн албыг биеэр хаах нь тухайн хүнд өөрт нь ч туйлын өндөр ач холбогдолтой. Өнөө цагт цэргийн алба хаасан залуусыг төрийн албанд авч ажиллуулах болсон бөгөөд үүнтэй холбоотойгоор тэд цэргийн алба хааж бие хүн болон төлөвшихийн хамт цаашид төрийн албанд ажиллах хүсэл эрмэлзэл нь нэмэгдэж буй. Ер нь 1990-2000 оны эхээр цэргийн алба хааж байсан залуучуудын боловсролын төвшнийг өнөөгийн залуустай харьцуулахад тэс өөр болсон. Өдгөө цэргийн алба хаахаар ирж байгаа залуучуудын ихэнх нь их, дээд сургууль төгссөн, өндөр боловсролтой, 2-3 гадаад хэлний мэдлэгтэй, мэргэжлийн өндөр ур чадвар эзэмшсэн шилдэг залуус алба хааж байгаа нь цэргийн албаны нэр хүндийг өндөрт өргөж байгаа. Зарим нэг нь цэргийн алба хаахгүй гэдэг байсан бол харин ч эсрэгээрээ нийгмийн сэтгэл зүй өөрчлөгдөн цэргийн албыг заавал хаана гэх залуус олширсонд талархдаг.

-Таны хувьд хугацаат цэргийн алба хааж, дараа нь цэргийн сургууль, академийг дүүргэсэн. Мөн Зэвсэгт хүчний Жанжин штабт ажиллаж байгаад тодорхой хугацааны дараа тус ангийн захирагчаар томилогдсон гэж сонссон. Манай уншигчдад өөрийгөө танилцуулна уу?

-Би 1996 онд тус ангид хугацаат цэргийн алба хаасан ба тухайн үеийн захирагч, дарга нарын санал, өөрийн хүсэл зорилгоор одоогийн Үндэсний Батлан Хамгаалахын Их Сургуульд элсэн суралцсан. Тус сургуульд ерөнхий цэргийн мэргэжлээр 4 жил суралцаж төгсөөд 2001-2006 онд Зэвсэгт хүчний 123 дугаар ангид салааны захирагчаас сургалтын албаны дарга хүртэлх албан тушаалд ажилласан. Дараа нь Зэвсэгт хүчний Жанжин штабын Хүний нөөцийн хэлтэст мэргэжилтнээр томилогдсон. Мөн 2011-2013 онд Батлан Хамгаалахын Удирдлагын Академид суралцаж төгссөнөөр Үндэсний Батлан Хамгаалахын Их Сургуулийн Цэргийн албаны тасгийн даргаар, Зэвсэгт хүчний 167 дугаар ангийн захирагчийн орлогч болон ангийн захирагчийн нэгдүгээр орлогч, штабын даргын албан тушаалыг хашиж байлаа. Өнгөрсөн оноос алдар түүхтэй энэ ангийнхаа захирагчаар томилогдон ажиллаж байгаа нь миний амьдралд тохиосон онцлох үйл явдлын нэг юм.

-Өөрийн удирдаж байгаа ангидаа цэргийн хугацаат албаны байлдагчаас ангийн захирагч болтлоо ажил, амьдралаараа холбогджээ. Тиймээс амжилт ололт, алдаа дутагдал бүхнийг хэн бүхнээс илүүтэй ойлгох байх. Шинээр цэргийн албанд татагдан ирж байгаа залууст хамгийн түрүүнд ямар зүйлийг захиж сургадаг вэ? Мөн тэдэнд ямар орчин, нөхцөлийг бүрдүүлж өгөхийг хүсдэг вэ?

-Аливаа хүн өөрийн хичээл зүтгэл, идэвх санаачилга, бүтээлч үйл ажиллагааны үр дүнд амжилтад хүрдэг. Ер нь хэнбугай ч багаасаа төлөвшин томоожиж, тэсвэр хатуужил сууж, сэтгэл зүйн өндөр бэлтгэлтэй байж л цаашдын ажил, амьдралаа авч явна гэж ойлгодог. Миний аав сум, нэгдэлд насаараа ажилласан жолооч, ээж маань сургуулийн үйлчлэгч байсан. Бид ээж, ааваасаа арвуулаа, манайх долоон банди, гурван охинтой айл. Манай гэр бүлээс хоёр хурандаа төрж, Монгол Улсынхаа Зэвсэгт хүчинд алба хааж яваадаа бахархдаг. Цэргийн албанд татагдан ирсэн байлдагч нартаа ахын ёсоор, аавын ёсоор хандан цангачих вийдээ, өлсчих вийдээ гэж санаа тавин ая тухыг нь хангаж, алба хаах орчныг сайжруулахыг ямагт хичээж ажилладаг. Ер нь үе үеийн захирагч нарын залгамж халааг нь авч, өндөр үүрэг хариуцлага хүлээсэн захирагч, даргын хувьд өмнөх амжилтаа улам бататгахын төлөө ямагт чармайн ажилладаг.

-Монголын Зэвсэгт хүчнийг өөрийн биеэр сурталчлан яваа үлгэр жишээ алба хаагчийн хувьд ахлах ахлагч Э.Даваажамцын эр зориг, амжилтыг хэрхэн үнэлэх бол гэсэн хүлээлт нийгэмд үүсээд байна.

Зорилгоо биелүүлж, барианд орсны дараа Батлан хамгаалах яам, Зэвсэгт хүчний Жанжин штаб, Хуурай замын цэргийн командлал дахин хүлээж авч, хүндэтгэл үзүүлэх байх. Ахлах ахлагч Э.Даваажамц маань Үндэсний Батлан Хамгаалахын Их Сургуулийн Цэргийн Нэгдсэн Дээд Сургуульд элсэн суралцах бодол ч бий болов уу?. Харин Ховд аймгийн удирдлага, анги, хамт олны хэмжээнд тусгайлан хүндэтгэл үзүүлнэ. Энэхүү ёслолд аймгийн төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагуудын зүгээс ч дэмжлэг үзүүлнэ гэдэгт итгэлтэй байгаа.

-Тэрээр анх 7 дугаар сарын 10-ны өдөр Улаанбаатар хотод барианд орох төлөвлөгөөтэй гүйлтээ эхлүүлсэн. Гэтэл гүйлтийн маршрутаа цааш сунгасан. Энэ шийдвэрийг хэрхэн гаргасан бэ?

-Монгол Улсын Төрийн далбааны өдрөөр буюу жил бүрийн 7 дугаар сарын 10-ны өдөр төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагуудын алба хаагчид оролцсон цэргийн ёслолын жагсаалыг зохион байгуулдаг. Энэ жил тэр л уламжлалаараа цэргийн ёслолын жагсаалыг зохион байгуулах байсан ч цар тахлын нөхцөл байдлаас шалтгаалан хойшлогдсон. Тиймээс тэрээр “Дорнод аймгийн төв хүртэл гүйж, улсын рекордыг эвдмээр байна. Миний бие сэтгэл, бэлтгэл сургуулилт бүрэн хангагдсан, гүйх тусам бие улам бүр хөнгөрч, жигдэрч байна. Иймд уламжилж өгнө үү? хэмээх хүсэлтийг тавьсны дагуу удирдах албан тушаалтнуудад илтгэж, зөвшөөрөл авсан. Мөн мэргэжлийн хүмүүсээс зөвлөгөө авсны үндсэн дээр гүйлтээ цаашид үргэлжлүүлж яваа. Одоогоор манай ахлах ахлагч Э. Даваажамц Хэнтий аймгийн Цэнхэрмандал сумын нутагт гүйлтээ үргэлжлүүлж байна. Хамгийн сүүлийн мэдээгээр тэрээр 1662 км туулаад байна. Төлөвлөгөө ёсоор 2021 оны 07 дугаар сарын 17ны өглөө Дорнод аймгийн Чойбалсан хотын төв талбайд очих юм.

-Холын зайн гүйлтийн рекордыг эвдэх тухайд …?

-Өмнө нь Говь-Алтай аймгийн харьяат Б.Болдбаатар хэмээх тамирчин 1000 гаруй километрийн зайд гүйсэн амжилт байдаг юм билээ. Тэгвэл ахлах ахлагч Э.Даваажамцын хувьд 2100 километр газрыг туулж, өөрийн эх оронд холын зайн гүйлтийн дээд амжилтыг тогтоохоор зорьж байгаа юм. Энд тодруулахад, Б.Болдбаатар нь мэргэжлийн тамирчин бол ахлах ахлагч Э.Даваажамц маань жирийн л нэг хөгжимчин ахлагч гэдгээрээ ялгаатай болов уу.

-Гүйлтийн явцад өөрийн тамирчиндаа хандаж ангийн зүгээс ямар зөвлөгөө өгч байгаа вэ?

-Бидний зүгээс түүнд хандаж хэд хэдэн зүйлийг байнга сануулж байгаа. Тухайлбал, цар тахлаас ямагт урьдчилан сэргийлж, халдвар хамгааллын дэглэмээ сайн барь, өөрийн эрүүл мэнддээ онцгой анхаар, цаг агаарын нөхцөл байдлаас өөрийгөө хамгаалж, эрсдэлээ тооц гэсэн үндсэн гурван чиглэлээр үүрэг өгч, өглөө, орой бүр утсаар холбогдож байгаа. Түүнийг дагалдан тус ангийн эмч, мөн жолоочоор хүргэн ах нь, тогоочоор эхнэр нь хамт явж байгаа. Тэд Зэвсэгт хүчний Жанжин штабын даргын тушаалын дагуу нэг баг болж үүргээ амжилттай гүйцэтгэсээр явна.

-Холын зайн гүйлтээ цэргийн хувцастайгаа туулж байгаа нь бахархмаар боловч нөгөө талаар биед эвтэйхэн тамирын хувцас өмсөж болдоггүй юм болов уу? гэсэн сэтгэгдлүүд олон харагдсан шүү.

-Тэрээр цэргийн алба хаагчийн хувьд цэргийн дүрэмт хувцастайгаа гүйж яваа. Өөрийн орны Зэвсэгт хүчин, анги, салбараа сурталчилж байгаагийн хувьд энгийн хувцас хольж өмсөх аваас энгийн иргэн, тамирчин, цэргийн алба хаагчийн аль нь ч мэдэгдэхгүй явбал зохимжгүй шүү дээ. Нөгөө талаасаа нэр төрийн хэрэг, цэрэг хүний бахархал гэж ойлгож болно.

-Нийт монголчууддаа хандаж юу гэж хэлэх вэ?

-Юуны өмнө Зэвсэгт хүчнийхээ нийт бие бүрэлдэхүүнд мөн өгөөмөр сайхан сэтгэлтэй Монгол түмэндээ, хандан алс холын зайд гүйж яваа ахлагчийг маань чин сэтгэлээсээ дэмжиж, түүний зорилго, хүсэл эрмэлзэлдээ хүрэх дардан замыг нь засаж буйд талархаж байгаагаа илэрхийлье. Түүний дотор залуустаа хандаж Үндсэн хуулиар хүлээсэн иргэний үүргээ нэр төртэй биелүүлэн эр цэргийнхээ албыг хаагаарай, бие бялдар-сэтгэл зүйн өндөр бэлтгэлтэй, эрүүл чийрэг залуус болж төлөвшөөсэй гэж уриалъя.

Ахлах ахлагч Э.Даваажамц маань зорьсон зорилгоо амжилт дүүрэн биелүүлж чадна гэдэгт итгэл төгс байна.

Түүчлэн Зэвсэгт хүчнийхээ удирдлага, нийт бие бүрэлдэхүүндээ Тулгар төрийн 2230, Их Монгол Улс байгуулагдсаны 815, Ардын хувьсгалын 100 жил, Зэвсэгт хүчний 100 жил, Ховд аймаг байгуулагдсаны 90 жил, Анги байгууллагынхаа түүхт 99 жилийн ойн баярын мэндийг танай сониноор дамжуулан хүргэе.

Ярилцсанд баярлалаа.

Categories
мэдээ нийгэм

Давхардсан тоогоор 50 мянга гаруй хүн өдөр бүр идэвхтэй хөдөлгөөн хийжээ

Гүйлтийн аппликэйшн ашиглан зохион байгуулсан тус арга хэмжээнд нийт 93 байгууллага хамтран ажиллаж, төв, орон нутгийн 30 мянга гаруй иргэд алхаж, гүйж, дугуй унаж идэвхтэй хөдөлгөөнөөр биеийн дархлаагаа дэмжжээ.

Давхардсан тоогоор 50 мянга гаруй хүн өдөр бүр идэвхтэй хөдөлгөөн хийжээ. Тухайлбал алхалт гүйлтээр 316.449 км, дугуй унаж 257.185км зам туулж, улсын нэгдсэн дүнгээр 600 мянга орчим км замыг туулсан тооцоолол гарлаа.

“Дасгал хөдөлгөөн хийцгээе” идэвхтэй хөдөлгөөнийг дэмжих сарын аяныг сургалт, үйл ажиллагаа гэсэн үндсэн хоёр хэлбэрээр зохион байгуулсан. Тодруулбал, “Иогоор хичээллэе” цуврал 10 видео хичээл, “Шагайт дасгал” цуврал гурван видео хичээл болон бусад мэдээ мэдээлэл, зөвлөмжүүд 100 мянга хандалт авсан аж.

Түүнчлэн улсын дүн мэдээг нэгтгэвэл:

Алхах-гүйх арга хэмжээ (аймаг):

I байрт: Увс аймгийн Биеийн тамир, спортын газар;

II байрт: Булган аймгийн Биеийн тамир, спортын газар;

III байрт: Өмнөговь аймгийн Биеийн тамир, спортын газар;

Тусгай байрт: Архангай, Орхон аймгийн Биеийн тамир, спортын газар.

Алхах-гүйх арга хэмжээ (дүүрэг):

I байрт: Сонгинохайрхан дүүргийн Биеийн тамир, спортын хороо;

II байрт: Хан-Уул дүүргийн Биеийн тамир, спортын хороо;

III байрт: Налайх дүүргийн Биеийн тамир, спортын хороо;

Дугуй унах арга хэмжээ (аймаг):

I байрт: Увс аймгийн Биеийн тамир, спортын газар;

IIбайрт: Өмнөговь аймгийн Биеийн тамир, спортын газар;

III байрт: Баянхонгор аймгийн Биеийн тамир, спортын газар;

Тусгай байрт: Өвөрхангай, Дорнод аймгийн Биеийн тамир, спортын газар;

Дугуй унах арга хэмжээ (дүүрэг):

I байрт: Баянгол дүүргийн Биеийн тамир, спортын хороо;

II байрт: Хан-Уул дүүргийн Биеийн тамир, спортын хороо;

III байрт: Багануур дүүргийн Биеийн тамир, спортын хороо шалгарлаа.

Categories
мэдээ нийгэм

Д.Сумъяабазар: Архивын хадгалалт, хамгаалалтад онцгой анхаарч, дэмжиж ажиллана

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар Архивын ерөнхий газрын үйл ажиллагаатай танилцлаа. Тус байгууллага нь 94 жилийн түүхтэй бөгөөд Монголын түүхийн баримтуудыг хадгалах, олон нийтэд хүргэх, судалгааны эргэлтэд оруулах үндсэн чиг үүрэгтэй.

Архивын ерөнхий газрын удирдлагууд энэ үеэр Хотын даргад хоёр зүйлийг уламжилсан. Тодруулбал, Буянт-Ухаагийн тойргоос хурдны зам хүртэлх буюу архивчдын гудамжны асуудлыг шийдэж өгөхийг хүссэн юм. Мөн Нийслэлийн архивын газрын барилга баригдаж байгаа бөгөөд ирэх жил ашиглалтад орно. Барилгын төсөв зогссон тул үүнийг шийдвэрлэж өгөхийг хүслээ.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар “Улаанбаатар хот төдийгүй улс орны хувьд архивын хадгалалт, хамгаалалт гэдэг туйлын чухал. Архивын баримт гэдэг бол бидний үнэт зүйл, өв соёл. Бид хаана амьдарч байсан, хаашаа явж байсан, цаашид хаашаа явах, бид хэн байсан бэ гэдгийг тодорхойлох хамгийн чухал зүйл бол архив. Нийслэл Улаанбаатар хотын удирдлагын зүгээс архивын барилгыг стандартын дагуу барьж байгуулахад анхаарна. Түүхээ үнэн зөвөөр нь хадгалах, ирээдүй хойч үедээ өвлүүлэн үлдээх үүргийг Архивын ерөнхий газар хүлээж байгаа. Тиймээс үе үеийн архивч нартаа талархал илэрхийлье. Архивын хадгалалт, хамгаалалтад Нийслэлийн Засаг даргын хувьд онцгой анхаарч, хөрөнгө, санхүү болон бусад зүйл дээр дэмжиж ажиллана” хэмээн ярилаа.

Categories
мэдээ энтертаймент-ертөнц

Жүжигчин Хён Бин “Tom Ford Beauty” брэндийн төлөөлөгчөөр сонгогджээ

“Crash Landing On You” цувралын гол дүрийг бүтээсэн БНСУ-ын жүжигчин Хён Бин “Tom Ford Beauty” брэндийн Ази, Номхон далайн хэсгийн төлөөлөгчөөр сонгогджээ.

Тэрээр “Би дизайнер Том Фордыг эртнээс шүтэн биширсээр ирсэн. Тиймээс түүний удирдан явуулдаг брэндийн бүс нутгийн анхны төлөөлөгчөөр сонгогдсондоо баяртай байна. Энэ миний хувьд нэр төрийн хэрэг” гэж мэдээлжээ.

Categories
мэдээ улс-төр цаг-үе

Л.Оюун-Эрдэнэ: Эрүүл мэндийн сайд асан хүмүүст хууль бус үйлдлээ таслан зогсоохыг эелдгээр сануулж байна

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ төсвийн тодотгол, цаг үеийн асуудлаар мэдээлэл хийж байна.

Тэрээр “PCR оношлуурт 125 тэрбум төгрөг
Төгсөх дамжааны оюутан, сайн дурын ажилтны цалинд 3,7 тэрбум төгрөг
Нэмэлтээр 2000 орыг дэлгэхээр 115 тэрбум төгрөг
Мөн Барилга угсгалт, өргөтгөл хийх, тандалт судалгааны ажилд

Төсвийн тодотголоор олгож буй эрүүл мэндийн салбар дахь 735 тэрбум төгрөгийн нэмэлт санхүүжилтийг туйлын арвич хямгач, шаардлагатай гэсэн зүйлдээ зарцуулах нь чухал юм. Ирэх жил энэхүү мөнгөн дүнг төсөв “даахгүй” ч байж магадгүй.

Эрүүл мэндийн салбарт гүйцэтгэлээрээ цалингаа нэмэх боломжтой болсон ч үүнийг бүрэн төгөлдөржүүлэхийг удирдлагуудад үүрэг болгож байна.

Эрүүл мэндийн салбарыг улс төрөөс ангид байлгана шүү. Цар тахлын энэ амаргүй үед улс төрийн асуудал байвал Ерөнхий сайд дээр ярь. Өмнө нь вакцин дээр ийм асуудал үүссэн. Цаашид энэ байдал тасрахгүй бол би зохион байгуулж байгаа хүмүүсийг нэрийг хэлнэ шүү. Цар тахалтай тэмцэх ажлыг цалгардуулах үйл ажиллагааг тангараг өргөсөн улс төрч хийх ёсгүй. Монгол Улсын Ерөнхий сайд нэг номерийн мэдээлэлтэй хүн. Хөшигний урд, ард юу болж байгааг мэдэж байгаа.

Эрүүл мэндийн сайд асан хүмүүст хандан хэлэхэд, хууль бус үйлдлээ таслан зогсоохыг эелдгээр сануулж байна. Цаашлаад үргэлжлүүлбэл ерөнхий сайдын гүйцэтгэх засаглалын эрх мэдлээ хэрэгжүүлэх болно. Надад хуулиар олгогдсон эрх мэдэл бий. Ард иргэдээ хамгаалахын төлөө ингэхээс өөр арга байхгүй. Бид эх орон, иргэдийнхээ өмнө өргөсөн тангарагтай хүмүүс.

Эдийн засаг 15,7 хувиар өссөн.Өнгөрсөн оны 5-р сараас 59 хувиар нэмэгдсэн сайн мэдээтэй байна. Бид эдийн засаг, эрүүл мэндийн салбараа аль алийг нь давхар авч явах шаардлагатай байна. Нээгдээд явж байгаа эрүүл мэндийн салбарын нөр их хөдөлмөрийг хувийн хэвшлийнхэн хүндэтгэх ёстой. Халдвар тараах эрсдэлийг нэмэгдүүлж болохгүй.

Цаашид цар тахал хэрхэн яаж үргэлжлэхийг бид ч төдийгүй дэлхий дахин мэдэхгүй, таамаглаж чадахгүй байна. Харин бидний тэсвэр тэвчээр хэрэгтэй байна. Үүнд бид хэн нэгнийг буруутгаад хэрэггүй. Учир нь дэлхий дахинд мөн л ижил дүр зурагтай байна. Ийм л хүнд үеийг даван туулах хүн төрөлхтний нэг хэсэг болсон.

Цар тахал манай эрүүл мэндийн салбарыг дутагдалтай талыг ил болголоо. Цаашид шинэчлэх шаардлагатай байгаа техник, технологи, арга зүй байна. ДЭМБ-ын зүгээс халдвар хамгааллын дэглэмээ барихыг зөвлөж байгаа ч манайд хөл хорио тавигдахаар хөдөлгөөний эрчим нэмэгдэж байна. Хамтын хариуцлага нэмье. Таны болон хайртай хүмүүсийг тань эрсдэлд оруулна шүү гэдгийг цаг тутамд анхаарч, хариуцлагатай байж дасан зохицох хэрэгтэй байна.

Унаж туйлдсан ч ажиллаж, ард иргэдийн эрүүл мэндийн энхийн манаанд зогсож буй эмнэлгийн байгууллагын нийт ажилтанд Монгол Улсын Засгийн газрын өмнөөс чин сэтгэлээсээ талархаж байна. Иргэд, ААН-үүд эмч, эмнэлгийн байгууллагын хөдөлмөрийг хүндэтгэж, хариуцлагатай байхыг хүсэж байна” гэлээ.

Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

“ЭМ-ийн салбарын ажилчдад урамшуулал олгохоор 45 тэрбум төгрөгийг улсын төсвөөс гаргахаар болсон” гэв

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Төв талбайд суулт зарласан эрүүл мэндийн салбарынхантай Төрийн ордонд уулзаж байна.
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Вакцинжуулалтад гэхэд бид 300 орчим тэрбум төгрөгийг нэг жилийн хугацаанд зарцуулсан. Шинжилгээнд өдөр тутамд 500 сая төгрөг зарцуулж байгаа.
Даатгал болон улсын төсөв нийлээд 735 тэрбум төгрөгийн нэмэлт санхүүжилтийг эрүүл мэндийн салбарт олгохоор болж байгаа. 13 мянга, мөн бусад эрүүл мэндийн салбарын ажилчдад мөнгөн хэлбэрийн урамшуулал олгохоор болсон. Үүнд шаардлагатай 45 тэрбум төгрөгийн нэмэлт зарцуулалтыг улсын төсвөөс гаргахаар болсон.
Цар тахлын үеийн эм тариа бусад тоног төхөөрөмжийн санхүүжилтийг улсын төсвөөс гаргана. PCR шинжилгээнд 125 тэрбум төгрөгийг төлөвлөж байна. Нэмэлтээр 2,000 орыг дэлгэхэд шаардлагатай 110 тэрбум төгрөгийг гаргах нь зүйтэй гэж улсын төсөв баталсан.
Улстөр байвал Ерөнхий сайдтай хийх хэрэгтэй. Арайхийн тогтож байгаа улстөрийг Эрүүл мэндийн салбарынхан дээр хийж болохгүй. Вакцины асуудлаар би нэр зарласан. Цаашид ийм байдлаараа байвал нэрийг нь зарлана.

Эрүүл мэндийн салбартай холбоотой улс төржилтийн асуудлыг таслан зогсоохын тулд хатуу арга хэмжээг авах болно” гэлээ.

Categories
мэдээ спорт

“Токио 2020” олимпийн наадамд оролцох Монголын багийн тугчаар Ө.Дүүрэнбаяр, О.Хулан нар сонгогдлоо

Олимпийн наадамд бэлтгэх дэд ажлын хэсгийн хуралдааны үеэр спорт холбоодоос ирүүлсэн саналыг үндэслэн жүдо бөхийн тамирчин Өлзийбаярын Дүүрэнбаяр, сагсан бөмбөгийн тамирчин Онолбаатарын Хулан нарыг Токиогийн олимпод оролцох Монголын багийн тугчаар сонголоо.

ОУОХ-ноос жендэрийн тэгш байдлыг хангах, спорт, олимпизмийн хөдөлгөөнд эмэгтэйчүүдийн үүрэг оролцоог нэмэгдүүлэх бодлого барьж буй. Олимпийн наадамд оролцох Монголын багийн ахлагч, МҮОХ-ны тэргүүн дэд ерөнхийлөгч, ОУОХ-ны гишүүн Б.Баттүшигийн санал болгосны дагуу энэхүү бодлогод нийцүүлэн багийн спортын төрлөөр анх удаа олимпийн наадамд өрсөлдөж буй 3х3 сагсан бөмбөгийн тамирчин О.Хуланг эмэгтэй тугчаар сонгосон байна.
О.Хулангийн хувьд 1999 онд төрсөн, сагсны багийн хамгийн залуу тамирчин. Биеийн өндөр 180 см, жин 65 кг. МУИС-ийг төгссөн. Нэлээд хожуу буюу оюутан болсноосоо хойш сагсаар хичээллэж эхэлсэн ч богино хугацаанд ур чадвараа ахиулсаар үндэсний шигшээ багийн гишүүн болж чадсан юм. 23 хүртэлх насны ДАШТ-д тавдугаар байр эзэлсэн багийн гишүүн. Өдгөө дэлхийн чансааны 70-д, 23 хүртэлх насны чансаанд 11-д бичигдэж байна.
Ө.Дүүрэнбаярын хувьд 1994 онд төрсөн, 27 настай. 184 см өндөр, 135 кг жинтэй. ДАШТ-ий хүрэл, Азийн наадмын хошой хүрэл, Азийн АШТ-ий хүрэл, армийн ДАШТ-ий алтан медальт, манай улсын хүнд жингийн шилдэг бөхчүүдийн нэг юм.
Дашрамд сануулахад олимпийн наадамд оролцох Монголын багт хүндэтгэл үзүүлж, төрийн далбаа гардуулан өгөх ёслол маргааш төрийн ордонд болно. Энэ үеэр Монголын багийн ахлагч, Монголын багийн тугчид Ерөнхийлөгч У.Хүрэлсүхээс төрийн далбаагаа гардан авах юм.
Categories
мэдээ нийгэм

Иргэн, хуулийн этгээдэд зориулсан төрийн 20 үйлчилгээ “E-MONGOLIA”-д нэмэгдлээ

2018 онд нийслэлд хэрэгжүүлсэн төрийн үйлчилгээний “Цахим шилжилт” төслийн хүрээнд нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудаас үзүүлж буй зарим үйлчилгээг цахим хэлбэрт шилжүүлж, төрийн үйлчилгээний талаарх мэдээлэл авах, үйлчилгээний хүсэлт гаргах, гаргасан хүсэлтийнхээ шийдвэрлэлтийн явцыг харах болон үнэлгээ өгөх шинэ стандарт бүхий цахим үйлчилгээний https://eservice.ulaanbaatar.mn системийг хэрэглээнд нэвтрүүлсэн. Улмаар 13 байгууллагын 112 төрлийн үйлчилгээг үе шаттайгаар цахимжуулж, 2018-2020 он хүртэлх хоёр жилийн хугацаанд 43.391 төрийн үйлчилгээг цахимаар болон оператораар иргэн, хуулийн этгээдэд хүргэсэн билээ.

Төрийн үйл ажиллагааг ил тод, нээлттэй, хурдан шуурхай хүргэх, төр өөрт байгаа мэдээллээ иргэдээсээ нэхдэггүй байх зэрэг асуудлыг нийслэлээс технологийн дэвшил бүхий https://eservice.ulaanbaatar.mn системээр шийдсэн нь Монгол Улсад сайн туршлага болсон. Энэхүү системд тулгуурлан Харилцаа холбоо мэдээллийн, технологийн газраас https://e-mongolia.mn системийг нэвтрүүлсэн бөгөөд нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудын илүү олон үйлчилгээг цахимжуулж, орон зай, цаг хугацаанаас үл хамааран гэрээсээ төрийн үйлчилгээ авах боломжийг бүрдүүлэхээр хамтран ажиллаж байна.

Түүнчлэн 2021 онд Азийн сангийн “Хотын засаглалыг сайжруулах төсөл”-тэй хамтран Нийслэлийн Мэдээлэл, технологийн газраас нэмэлтээр аж ахуйн нэгжид үзүүлдэг эрэлт өндөртэй дараах 20 үйлчилгээг Төрийн үйлчилгээний нэгдсэн https://e-mongolia.mn порталаар цахимаар хүргэхэд бэлэн болоод байна.

Ийнхүү цахимд шилжиж буй найман байгууллагын 20 үйлчилгээнүүдийг танилцуулж байна.

НИЙСЛЭЛИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ГАЗАР

  1. Эмнэлгийн чиглэлээр мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх байгууллагуудад ажлын байрны дүгнэлт гаргах
  2. Эмийн сангийн чиглэлээр мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх байгууллагуудад ажлын байрны дүгнэлт гаргах
  3. Сувиллын чиглэлээр мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх байгууллагуудад ажлын байрны дүгнэлт гаргах
  4. Ахуйн хортон шавж, мэрэгч устгал, ариутгалын үйл ажиллагаа эрхлэх байгууллагуудад ажлын байрны дүгнэлт олгох
  5. Эрүүл мэндийн чиглэлээр мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл (Шинээр олгох, сунгах)
  6. Эмийн сангийн чиглэлээр мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл (Шинээр олгох, сунгах)
  7. Сувиллын чиглэлээр мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл (Шинээр олгох, сунгах)
  8. Ахуйн хортон шавж, мэрэгч устгал, ариутгалын үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл (Шинээр олгох, сунгах)

НИЙСЛЭЛИЙН ТЭЭВРИЙН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ГАЗАР

  1. Техникийн оношилгоо, үйлчилгээ, засварын үйлчилгээ эрхлэх зөвшөөрөл
  2. Авто тээврийн хэрэгсэл түүний сэлбэг хэрэгсэл, эд ангийн худалдаа эрхлэх зөвшөөрөл
  3. Авто тээврийн хэрэгсэл, түүний эд ангийг хадгалах үйлчилгээ эрхлэх зөвшөөрөл
  4. Ажилчдын автобус, жолооч бүртгэх үйлчилгээ
  5. Сурагчийн автобус, жолооч бүртгэх үйлчилгээ

НИЙСЛЭЛИЙН ЦАГДААГИЙН УДИРДАХ ГАЗАР

  1. Хяналтын камерын тодорхойлолт гаргах

ЗАМЫН ХӨДӨЛГӨӨНИЙ ТӨЛӨВЛӨЛТ, ИНЖЕНЕРЧЛЭЛИЙН ГАЗАР

  1. Дугаарын хязгаарлалтаас түр чөлөөлөх хүсэлт гаргах үйлчилгээ

АВТО ТЭЭВРИЙН ҮНДЭСНИЙ ТӨВ

  1. Жуулчин тээврийн автобус, жолооч бүртгэх үйлчилгээ

ОНЦОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР

  1. Галын аюулгүй байдлын дүгнэлт

Тун удахгүй нэмэгдэх үйлчилгээнүүд:

НИЙГМИЙН ДААТГАЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР

  1. Сайн дурын даатгуулагчаар бүртгүүлэх үйлчилгээ

НИЙСЛЭЛИЙН ТАТВАРЫН ГАЗАР

  1. Сургалтын төлбөрийн татварын хөнгөлөлт, чөлөөлөлт эдлүүлэх
  2. Орон сууцны татварын хөнгөлөлт, чөлөөлөлт эдлүүлэх

НИЙСЛЭЛИЙН МЭДЭЭЛЭЛ, ТЕХНОЛОГИЙН ГАЗАР

Categories
мэдээ эдийн-засаг

Энэ оны эхний хагас жилийн татварын тайланг хүлээн авах хугацааг сунгалаа

Монголын татварын албанаас 2021 оны эхний хагас жилийн буюу улирлаар тайлагнах татварын тайланг хүлээн авах хугацааг энэ сарын 24-ний өдрийг дуустал сунгасныг мэдэгдлээ.

Тухайлбал, Цар тахлын үед татвар төлөгчдийг дэмжих, Монгол Улсын Засгийн газрын 2021 оны зургаадугаар сарын 29-ний өдөр баталсан “Ажлын өдөр шилжүүлэх тухай” 175-р тогтоол, Сангийн Яамнаас санхүүгийн тайлан хүлээн авах хугацааг сунгасантай холбогдуулан энэ оны эхний хагас жилийн татварын тайлан хүлээн авах хугацааг долоодугаар сарын 24-ний өдрийг дуустал болгон сунгасан байна.