Categories
амьдралын-өнгө мэдээ

Замын-Үүдэд өнөөдрөөс эхлэн 19-нийг хүртэл хэсэгчилсэн хөл хорио тогтоолоо

Монгол Улсын Ерөнхий сайдын бүрэн эрхэт төлөөлөгч Л.Алтангэрэл Замын-Үүд боомтын үйл ажиллагааг хэвийн горимд шилжүүлэх зорилготой үе шаттай ажлуудыг хийж байна.

Тухайлбал, цар тахлын хор уршгийг арилгах, халдвар хамгааллын дэглэм мөрдүүлэх, түүнд тавих хяналтыг чангатгах, эрүүл бүс болох зорилгоор тус сумын зарим багийн нутаг дэвсгэрт 2021 оны долдугаар сарын 10-ны өдрийн 06:00 цагаас 19-ний өдрийг дуустал хэсэгчилсэн хөл хорио, хөдөлгөөний хязгаарлалт тогтоолоо.

Хэсэгчилсэн хөл хорио, хөдөлгөөний хязгаарлалт тогтоосонтой холбогдуулан Замын-Үүд сумын 160 төрийн алба хаагч нар гудамж, талбай, олон нийтийн газарт хөдөлгөөний хязгаарлалт, хорио цээрийн дэглэмийг сахиулан үүрэг гүйцэтгэж байна.

Мөн сумын хэмжээнд ариутгал халдваргүйтгэлийн ажил шат дараатай хийгдэж байгаа бөгөөд 2021 оны долдугаар сарын 09-ний өдөр нийтийн эзэмшлийн гудамжинд 66 км талбай буюу 396.000 м.кв талбайд халдваргүйтгэл хийгдсэн.

Түүнчлэн халдварын тархалтыг хумих зорилгоор 2021 оны долдугаар сарын 10-ны өдрөөс эхлэн Замын-Үүд суманд “1 өрх-1 шинжилгээ” аян зохион байгуулагдаж байна.

Улаанбаатар хот болон бусад аймгаас Замын-Үүд сум руу орох хүндэтгэн үзэх шалтгаантай буюу эрүүл мэнд, буяны ажлаас бусад иргэдийн зорчих хөдөлгөөнд тогтоосон хязгаарлалт хэвээр үргэлжилнэ.

Замын-Үүд сумын үндсэн оршин суугч, орон нутагт үйл ажиллагаа явуулдаг төрийн болон төрийн бус байгууллагын албан хаагчид 2021 оны 07 дугаар сарын 20-ны өдрөөс хойш нэвтрэхийг зөвшөөрөх ба PCR шинжилгээг үндэслэн нэвтрэх зөвшөөрөл олгож, долоо хоног гэрийн тусгаарлалтын дэглэмийг мөрдөх юм.

“Хилийн боомт тэдгээрийн дэглэмийн тухай” Монгол Улс, БНХАУ-ын Засгийн газрын 2004 оны хэлэлцээрийн 4.3-т заасны дагуу 2021 оны 07 дугаар сарын 11-ний өдрөөс 07 дугаар сарын 15-ны өдрийг дуустал баяр наадмын өдрүүд тохиож байгаа учир Монгол, Хятадын хилийн авто замын боомтууд ажиллахгүй

Categories
амьдралын-өнгө мэдээ нийгэм

Согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ гол ус руу орохгүй байхыг зөвлөж байна

Баяр наадмын үеэр иргэд гол ус руу орох нь ихэсдэг. Иймээс ЦЕГын Урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, хурандаа Б.Баттулгаас гол усны ослын талаар тодрууллаа.

"Согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ гол ус руу орохгүй байхыг зөвлөе"

-Баяр амралтын өдрүүд эхэлж байна. Иргэдэд хандаж юуг сэрэмжлүүлэх вэ?

-Ирэх долоо хоног бүхэлдээ бүх нийтийн амралтын өдөрт шилжиж, ес хоног амралтын өдрүүд үргэлжилж байна.

Цагдаа болон онцгой байдлын албанаас иргэддээ аялал, зугаалгаар явахдаа гол, уснаас хол буух, бага насны хүүхдэд тогтмол хараа хяналтаа тавих, гол усанд унах, живэхээс сэргийлэх, насанд хүрсэн иргэдийг архи, согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ гол ус руу орохгүй байх сэрэмжлүүлгийг удаа дараа өгч байгаа боловч иргэд гол усанд эндэх, осолдох байдал тасрахгүй байна.

-Тухайлбал, усанд осолдох тохиолдол цагдаагийн байгууллагад нэлээд бүртгэгдсэн байна?

-Төв аймгийн нутагт Туул голын усанд 2021 оны долдугаар сарын 09-ний өдөр 15 настай иргэн живж нас барсан хэргийг Төв аймаг дахь цагдаагийн газар шалгаж байна. Тухайн иргэн усанд сэлж байгаад хөл алдаж живсэн, Онцгой байдлын албаны алба хаагч нар эрэн хайх ажиллагаа явуулж байгаа, одоогоор хүүхдийн цогцос олдоогүй байна.

Мөн Сэлэнгэ аймгийн Зүүнбүрэн сумын харъяат иргэн 58 настай эрэгтэй, 50 настай эмэгтэй нар нь долдугаар сарын 04-ний өдөр согтуурсан үедээ “Nissan Xtrail” маркийн тээврийн хэрэгсэлтэй гэрээсээ гараад сураггүй алга болжээ. Уг хэргийг Сэлэнгэ аймаг дахь цагдаагийн газар шалгалтын ажиллагаа явуулахад долдугаар сарын 09-ний өдөр Сэлэнгэ голын эргээс иргэн 58 настай иргэний цогцос, тээврийн хэрэгсэл олдсон бол 50 настай иргэний цогцос одоог хүртэл олдоогүй байна.

-Иргэдэд зөвлөгөө өгөхгүй юу?

-Иймд иргэддээ хандаж амралт зугаалга, аялалаар явахдаа гол уснаас хол буух, ялангуяа хүүхдүүдээ гол усанд оруулахгүй байх, насанд хүрсэн иргэд архи, согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ гол усанд орохгүй байж өөрийн болон бусдын амь насыг эрсдэлд бүү оруулаач ээ гэж дахин сэрэмжлүүлж байна.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Зах, худалдааны төвүүдийн ажиллах хуваарь

Үндэсний их баяр наадмын өдрүүдээр энэ жил ес хоног амрахаар болсон.

Тодруулбал, маргаашаас буюу долдугаар сарын 10-18-нд буюу нийт ес хоног амарч, долдугаар сарын 24-ний Бямба гаргит ажиллах юм.

Тухайн өдрүүдэд томоохон зах, худалдааны төвүүд ямар цагийн хуваариар ажиллах тухай Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас тодруулахад “Энэ жил нэгтгэсэн хуваарь гараагүй. Худалдааны төвүүд өөрсдийн зохион байгуулалтаараа хэд хоног амрах хуваариа гаргана” хэмээн мэдээлэв.

Иймд томоохон зах, худалдааны төвүүдийн наамдын өдрүүдэд амрах хуваарийг түүвэрлэн мэдээлж байна.

ТОМООХОН ЗАМ ХУДАЛДААНЫ ТӨВҮҮДИЙН НААДМЫН ӨДРҮҮДЭЭР АМРАХ ХУВААРЬ

Бөмбөгөр худалдааны төв:

  • Долдугаар сарын 10-ны өдөр 09:00-20:00 цаг хүртэл ажиллана.
  • Долдугаар сарын 11-17-ны өдрүүдэд амрах бөгөөд долдугаар сарын 18-наас эхлэн энгийн хуваарийн дагуу ажиллана.

Сандэй плаза:

  • Долдугаар сарын 10-нд ердийн хуваарийн дагуу ажиллана. Долдугаар сарын 11-15-ныг дуустал амарна.

Шөнийн худалдааны төв:

  • Долдугаар сарын 10-нд ердийн хуваарийн дагуу ажиллана.
  • Долдугаар сарын 11-нээс эхэлж амрах бөгөөд хэд хоног амрах талаар эцсийн шийдвэр гараагүй байгаа.

Нарантуул худалдааны төв:

  • Долдугаар сарын 10-нд ердийн хуваарийн дагуу ажиллана.
  • Долдугаар сарын 11-16-ныг дуустал амарна.

Баялаг-Ундраа төв:

  • Долдугаар сарын 10-нд ердийн хуваарийн дагуу ажиллана.
  • Долдугаар сарын 11-16-ныг дуустал амарна.

Хархорин худалдааны төв:

Долдугаар сарын 11-15-ныг дуустал амарна. Долдугаар сарын 16-наас энгийн хуваарийн дагуу ажиллана.

Categories
мэдээ нийгэм

Монгол Улсын 3 сая дахь иргэнийг өлгийдөн авсан хүйн ээж Б.Буянаа ЭМГА цол хүртлээ

Өнөөдөр буюу долдугаар сарын 10-нд 10.000 гаруй хүүхэд эх барьсан, Монгол Улсын 3 сая дахь иргэнийг өлгийдөн авсан Хүйн ээж, төрд 30 жил ажилласан эх баригч Б.Буянааг Эрүүл мэндийн гавъяат ажилтан цолоор Ерөнхийлөгч шагналаа.


Categories
мэдээ нийгэм

​Туул голд сэлж байсан 15 настай хүүхэд живжээ

Ирэх долоо хоног бүхэлдээ бүх нийтийн амралтын өдөрт шилжиж, ес хоног дараалан амарна.

Цагдаа болон онцгой байдлын албанаас аялал, зугаалгаар явахдаа гол, уснаас хол буух, бага насны хүүхдэд тогтмол хараа хяналтаа тавих, гол усанд унах, живэхээс сэргийлэх, насанд хүрсэн иргэдийг архи, согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ гол ус руу орохгүй байх сэрэмжлүүлгийг удаа дараа өгч байгаа боловч иргэд гол усанд эндэх, осолдох байдал тасрахгүй байгааг мэдээллээ. Тухайлбал,

  • Төв аймгийн Лүн сумын нутагт Туул голын усанд 2021 оны долдугаар сарын 9-ний өдөр С.С /эр.15н/ живж нас барсан хэргийг Төв аймаг дахь цагдаагийн газар шалгаж байна. Амь хохирогч усанд сэлж байгаад хөл алдаж живжээ. Онцгой байдлын албаны алба хаагч нар эрэн хайх ажиллагаа явуулж байгаа бөгөөд одоогоор хүүхдийн цогцос олдоогүй байна.
  • Сэлэнгэ аймгийн Зүүнбүрэн сумын харъяат иргэн С.Д /эр.58н/, Н.Н /эм.50н/ нар нь долдугаар сарын 4-ний өдөр согтуурсан үедээ “Nissan Xtrail” маркийн тээврийн хэрэгсэлтэй гэрээсээ гараад сураггүй алга болсон хэргийг Сэлэнгэ аймаг дахь цагдаагийн газар шалгалгалтын ажиллагаа явуулахад 9-ний өдөр Сэлэнгэ голын эргээс иргэн С.Д-ийн цогцос олджээ. “Nissan Xtrail” маркийн тээврийн хэрэгсэл болон Н.Н /эм50н/ олдоогүй голд живсэн байж болзошгүй байгаа тул эрэн хайх ажиллагаа явагдаж байна.

Иймд иргэддээ хандаж амралт зугаалга, аялалаар явахдаа гол уснаас хол буух, ялангуяа хүүхдүүдээ гол усанд оруулахгүй байх, насанд хүрсэн иргэд архи, согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ гол усанд орохгүй байж өөрийн болон бусдын амь насыг эрсдэлд оруулахгүй байхыг ЦЕГ-аас сэрэмжлүүллээ.

Categories
мэдээ нийгэм

“Pfizer” компани вакциныхаа Дельта хувилбараас хамгаалах гурав дахь тунг гаргахаар болжээ


Pfizer/BioNTech компаниуд вакциныхаа коронавирусийн Дельта хувилбараас хамгаалах гурав дахь тунг гаргахаар бэлдэж байгааг өчигдөр зарлажээ.

Хэдхэн сарын өмнө Энэтхэгт анх илэрсэн Дельта хувилбар нь халдварлах чадвар хамгийн өндөртэй вируст тооцогдож байгаа. Уг хувилбар өнөөдөр дэлхийн олон оронд тархаж, вакцинжуулалтын хувь өндөр улс орнуудад ч өвчлөлийг нэмэгдүүлж байна.

Pfizer/BioNTech компаниуд вакциныхаа Дельта хувилбарын эсрэг үйлчилгээтэй гурав дахь тунг бүртгүүлэх хүсэлтийг ойрын үед АНУ, Европ болон бусад улс орнуудын засгийн газарт гаргахаар болжээ.

Туршилтын эхний үр дүнгээс харвал гурав дахь тун нь коронавирусийн анхны хувилбар болон Бета хувилбараас (Өмнөд Африкаас гаралтай) хамгаалах чадварыг эхний хоёр тунтай харьцуулахад 5-10 дахин өсгөж байгаа гэнэ.

Дельта хувилбарын эсрэг хамгаалалт мөн ийм түвшинд хүрэх төлөвтэй байгааг мэдээлжээ.

Гэхдээ вакцины гурав дахь тун хэрэгтэй эсэх асуудал маргаантай хэвээр байна. Тухайлбал АНУ-ын Хүнс, Эмийн хэрэг эрхлэх газраас саяхан гаргасан мэдэгдэлд “Вакцинжуулалтад бүрэн хамрагдсан Америкчуудад одоогоор нэмэлт тун хэрэггүй гэж үзэж байна” гэжээ.

Дельта хувилбараас хамгаалахад бүрэн вакцинжуулалт чухал болохыг Пүрэв гарагт Nature сэтгүүлд нийтлэгдсэн Францын Пастерын хүрээлэнгийн эрдэмтдийн туршилтын үр дүн харуулсан юм.

Лабораторид явуулсан туршилтаар Pfizer болон AstraZeneca вакцины эхний тунг тариулсан хүмүүсийн биед Дельта хувилбараас хамгаалах эсрэг биет маш бага хэмжээтэй үүсч байжээ. Харин хоёр дахь тунг тариулсны дараа Дельта хувилбараас хамгаалахад хангалттай хэмжээний эсрэг биет үүссэн байна.

Мөн вакцинжуулалтад хамрагдаагүй, коронавирусийн халдвараар өвчилж эдгэрсэн хүмүүсийн бие дэх Дельта хувилбарын эсрэг биетийн хэмжээ вакцинжуулалтад бүрэн хамрагдсан хүмүүсийнхээс дөрөв дахин бага байгааг Францын эрдэмтэд тогтоожээ.

Коронавирусийн Дельта хувилбараас хамгаалагдахад өвчилж үүссэн байгалийн дархлаа хангалттай биш, бүрэн вакцинжуулалт зайлшгүй шаардагатай гэж эрдэмтэд эндээс дүгнэсэн байна.

Categories
мэдээ нийгэм

Ирэх сард үйлдэх олон улсын нислэгийн хуваарь

Тусгаарлан ажиглах байр шаардлагагүй буюу вакцины бүрэн тунд хамрагдаад 14 хоносон, КОВИД-19 халдвараар өвчлөөд эдгэсэн зорчигч тээвэрлэн ирэх тохиолдолд агаарын тээвэрлэгчид Сөүл чиглэлээс бусад чиглэлд нэмэлт нислэгийн зөвшөөрөл олгох боломжтой аж.

Тасалбар борлуулалт болон нислэг төлөвлөлтийн арга хэмжээ хэвийн горимд шилжиж байгаа тул батлагдсан нислэгийн хуваарийн дагуу тасалбар худалдан авах иргэд агаарын тээвэрлэгчдэд шууд хандана уу гэж ИНЕГ-аас мэдээллээ.

Доорх хуваарь нь цар тахлын нөхцөл байдлаас шалтгаалж Засгийн газар, Улсын онцгой комиссын шийдвэртэй уялдуулах өөрчлөгдөх боломжтой юм.




Categories
амьдралын-өнгө мэдээ нийгэм

Наадмын өдрүүдээр ихэнх нутгаар дуу цахилгаантай бороо орно

Малчид иргэдийн анхааралд:

Өнөө маргаашдаа төв болон говийн аймгуудын нутгийн баруун хэсгээр усархаг, дуу цахилгаантай аадар бороо орох тул, мөндөр, нөөлөг салхи, аянга цахилгааны аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна.

2021 оны долдугаар сарын 11-нээс 16-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв:

11-нд нутгийн зарим газраар, 12-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, төв болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсэг, говийн аймгуудын нутгийн зүүн хэсгээр, 13, 14-нд нутгийн хойд хэсгээр бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи ихэнх хугацаанд секундэд 6-11 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 5-10 градус, өдөртөө 21-26 градус, говийн бүс нутгаар шөнөдөө 19-24 градус, өдөртөө 33-38 градус, бусад нутгаар шөнөдөө 11-16 градус, өдөртөө 23-28 градус дулаан байна. Нутгийн өмнөд хэсгээр халуун байна.

Өнөөдрийн /07 дугаар сарын 10-ны/ 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:

Хур тунадас: Нутгийн төв хэсгээр үүлшинэ, бусад нутгаар солигдмол үүлтэй. Шөнөдөө баруун болон зүүн аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр, өдөртөө баруун аймгуудын нутгийн хойд хэсэг, төв болон говийн аймгуудын нутгийн баруун хэсгээр бороо, дуу цахилгаантай аадар бороо орно.

Салхи: Салхи нутгийн баруун хагаст баруун хойноос, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 6-11 метр, зарим газраар борооны өмнө түр зуур ширүүснэ.

Агаарын температур: Шөнөдөө Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Орхон-Сэлэнгийн сав газар, Хараа, Ерөө, Тэрэлж голын хөндийгөөр 5-10 градус, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн хойд хэсэг, Хэрлэн, Халх голын хөндий, Дорнод, Дарьгангын тал нутгаар 15-20 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 20-25 градус, бусад нутгаар 11-16 градус, өдөртөө Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар 18-23 градус, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн зүүн өмнөд хэсгээр 32-37 градус, бусад нутгаар 26-31 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи зүүн өмнөөс секундэд 6-11 метр. Шөнөдөө 11-13 градус, өдөртөө 26-28 градус дулаан байна.

БАГАНУУР ОРЧМООР: Үүлшинэ. Шөнөдөө бага зэргийн бороо орно, өдөртөө бороо орохгүй. Салхи зүүн хойноос секундэд 6-11 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. Шөнөдөө 9-11 градус, өдөртөө 27-29 градус дулаан байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи зүүн өмнөөс секундэд 6-11 метр. Шөнөдөө 7-9 градус, өдөртөө 25-27 градус дулаан байна.

Categories
мэдээ нийгэм

2017 оноос хойш эрхээ хасуулсан жолооч нарын эрхийг сэргээлээ

Тулгар төр байгуулагдсаны 2230 жил, Их Монгол Улсын 815 жил, Ардын хувьсгалын 100 жилийн ойг тохиолдуулан хүмүүнлэг, энэрэнгүй ёсны зарчмыг удирдлага болгон коронавируст халдвар /КОВИД-19/-ын цар тахлын нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах зорилгоор зарим гэмт хэрэг, зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдийг эрүүгийн хариуцлага, зөрчлийн болон бусад шийтгэлээс нэг удаа өршөөн хэлтрүүлэх, чөлөөлөх, хасах, ялын төрлийг солихтой холбогдсон харилцааг зохицуулахаар болсон билээ.

Энэ хүрээнд 2017 оны долдугаар сарын 1-нээс 2021 оны зургадугаар сарын 24-ний хугацаанд тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан жолооч нарын эрхийг сэргээсэн болохыг ЦЕГ-ын Бүртгэл хяналтын төвөөс мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

Ахмад тамирчин Б.Болдбаатар 1250 км замыг туулж, маргааш Сүхбаатарын талбайд барианд орно

Орон даяар өрнөж байгаа “Дасгал хөдөлгөөн хийцгээе” сарын аяны гүйлтийн үйл ажиллагааг дэмжин хөнгөн атлетикийн ахмад тамирчин, Олон улсын хэмжээний мастер Б.Болдбаатар “Говь-Алтай-Завхан-Архангай-Улаанбаатар” чиглэлийн 1250 км замыг туулахаар энэ сарын 15-нд Жанчив баатрын талбайгаас замдаа гарсан билээ.

Б.Болдбаатар 15 хоногийн хугацаанд Ганцын даваа, Загастайн даваа, Солонготын даваа, Цагаан давааг туулан Архангай аймгийг дайран долдугаар сарын 8-ны өдрийн байдлаар 1185 км туулж Төв аймгийн Баянцогт суманд хүрсэн байна. Тэрээр цаг агаарын нөхцөл байдлаас шалтгаалан өдөрт 42-50 км зам туулж байгаа бөгөөд ийнхүү гүйсээр энэ сарын.11-ний 11-12 цагт Сүхбаатарын талбайд бариандаа орох ажээ.