Categories
мэдээ нийгэм цаг-үе

Хөвсгөлийн Ханх суманд дахин газар хөдлөв

Хөвсгөл аймгийн Ханх суманд өчигдөр өглөөний 08:56 цагт, оройн 22:16 цагт “Адуут” гэдэг газар 4.3 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон байна.
Аймгийн Онцгой байдлын газраас авсан мэдээллээр газар хөдлөлт иргэдэд мэдрэгдсэн бөгөөд ямар нэгэн хохирол учраагүй гэнэ. Хөвсгөл аймагт он гарсаар ойр ойрхон газар хөдлөлт болж буй учраас иргэд болзошгүй эрсдэлээс сэргийлэхийг тулд өөрсдийн бэлтгэлээ сайтар базааж, газар хөдлөхөд айж, сандралгүйгээр гэрээсээ гарах, цонхноос хол байж, цахилгаан хэрэгслээ унтраахыг албаны хүмүүс сэрэмжлүүлж байна.
Categories
мэдээ нийгэм цаг-үе

Баянзүрх дүүрэгт өнөөдөр таван орон сууцыг тусгаарлалтад авлаа

Баянзүрх дүүргийн Онцгой комисоос өнөөдрийн /2021.02.07/ байдлаар Баянзүрх дүүргийн хэмжээнд цагдаагийн хамгаалалт авч тусгаарласан нийт таван байр байна гэж мэдээллээ. Үүнд:

  • 26-р хороо “Элизабит” хотхоны 214 дүгээр байрны 2-р орц,
  • 14-р хороо “Аман хуур” хотхоны 33в байрны 1-р орц,
  • 5-р хороо “Тарвалин” хотхон 48а байр,
  • 5-р хороо 205-р байр,
  • 14-р хороо “Шинэ-Үе” хотхоны 102-р байрны 2-р орц

Эдгээр байранд Баянзүрх дүүргийн онцгой комиссын голомтод ажиллах багийнхан ажиллаж, иргэдийг шинжилгээнд хамруулах, хүнс хүргэх, ариутгал халдваргүйжилт хийх, хог хаягдлыг ачиж, тээвэрлэх, айл болгоны хаалган дээр зөвлөмж мэдээлэл наах, утсаар холбогдож мэдээлэл хүргэх зэрэг шаардлагатай ажлуудыг шуурхай зохион байгуулж байна.

Тусгаарлалтад орсон байрны иргэд,

  • Эм болон эмнэлзүйн зөвлөгөө мэдээлэл авах бол 1800-1883
  • Хүнсний тусламж, хүргэлттэй холбоотой мэдээлэл авах бол 83023366
  • Бусад асуудлаар мэдээлэл авах бол Баянзүрх дүүргийн онцгой комиссын Шуурхай штабын 80535063, 93190092 утсанд хандаж зөвлөгөө, мэдээлэл авах боломжтой хэмээн Баянзүрх дүүргийн Онцгой комиссоос мэдээллээ.
Categories
мэдээ цаг-үе

Д.Сумъяабазар: N95 маскны тендерийн сонгон шалгаруулалтыг ЭМЯ-нд нь буцаа

Нийслэлийн Эрүүл мэндийн газар N95 маск нийлүүлэх тендерийн сонгон шалгаруулалтыг цахим хуудастаа нийтэлсэн байна. Ингэхдээ 20 мянган ширхэг маск буюу нэг N95 амны хаалтыг 20 мянган төгрөгөөр авахаар төлөвлөжээ. Энэ нь нийт 400 сая төгрөгийн үнийн дүнтэй болж байгаа юм.

Тодруулбал, 400 сая төгрөгийн өртөг бүхий уг худалдан авах ажиллагааны талаарх мэдээллээ 2021 оны хоёрдугаар сарын 5-ны буюу баасан гарагт цахим хуудаст байршуулж, материал хүлээн авах хугацааг хоёрдугаар сарын 8 гэж заажээ. Өөрөөр хэлбэл, 400 сая төгрөгийн бараа нийлүүлэх компанийг материалыг хүлээн авах хугацаа нь амралтын хоёр өдөртэй нийлээд гурван өдөрт багтаахаар төлөвлөсөн байна.

Тэгвэл нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар НОКын шуурхай штабт ажиллах үеэрээ дээрх асуудлыг ярилцсан юм. Энэ үеэр тэрбээр “НОКын ажил багадаагүй. Энэ маскны асуудлыг НЭМГ хариуцахгүй. Үүнийгээ Эрүүл мэндийн яаманд нь буцаа. Наана чинь ашиг сонирхлын зөрчил байна” гэлээ.


Categories
гадаад мэдээ цаг-үе

Мьянмарт бослого гарч, интернэт сүлжээг хоригложээ

Мьянмарт цэргийн хүчнийхэн өнгөрсөн даваа гаригт төрийн эргэлт хийж, тус улсын удирдагч Аун Сан Су Чи болон бусад эрх баригчдыг баривчилсан билээ. Тэгвэл үүнтэй холбогдуулан өчигдөр Мьянмар Улсын олон хотод эсэргүүцлийн жагсаал зохион байгуулагджээ. Жагсагчид хоригдож буй эрх баригчдыг суллахыг шаардан цэргийнхэнтэй мөргөлдсөн байна. Харин жагсаалд оролцоогүй олон иргэд жагсагчдад хоол, хүнсний бүтээгдэхүүн бэлдэн, жагсаалыг тасалдуулахгүй байхыг зорьж байсан ч орой болоход жагсагчид тарсан аж.

Үүнтэй холбогдуулан Мьянмарын цэргийн хүчнийхэн улсын интернэт сүлжээг нийтэд нь хориглосон байна. Интернэт сүлжээг ашиглан иргэд жагсаал цуглаан зохион байгуулах, зэвсэгт жагсаал сэдэж, зохион байгуулж болзошгүй хэмээн үзсэн аж.

Цэргийн хүчнийхэн төрийн эргэлт хийж, улмаар тус улсад нэг сарын хугацаатай онц байдал зарласан. Дараа нь фэйсбүүк, инстаграм, твиттер зэрэг томоохон сүлжээг хориглоод байсан юм. Өнгөрсөн оны арваннэгдүгээр сарын 8-нд сонгуулиар илт давуу ялалт байгуулсан Аун Сан Су Чигийн сонгуулийн дүнг Мьянмарын нөлөө бүхий цэргийн генералууд хүлээн зөвшөөрөх татгалзаж байжээ. Үүнээс үүдэн төрийн эргэлт гарсан байж болзошгүй хэмээн шинжээчид үзэж байна.

Categories
мэдээ нийгэм

ГССҮТ-д 289 хүн осол гэмтлийн шалтгаанаар үйлчлүүлжээ

ЭМЯ-ны харьяа төрөлжсөн мэргэшлийн эмнэлгүүд болон тусгай мэргэжлийн төвүүдийн тусламж, үйлчилгээ үзүүлсэн хоногийн мэдээ /2021.02.07/-г хүргэж байна.

Яаралтай түргэн тусламжийн 103 дугаарт 1673 дуудлага ирснээс 694 нь яаралтай тусламж, 979 нь зөвлөгөө мэдээлэл авчээ. Харин 1800-0119 зөвлөгөө мэдээллийн дугаараас 706 хүн мэдээлэл авчээ. ЭХЭМҮТ-д 34 хүүхэд шинээр мэндэлжээ. Нийт 37 мэс засал хийгдлээ. ГССҮТ-д 289 үйлчлүүлэгч осол гэмтлийн шалтгаанаар үйлчлүүлжээ.

Коронавируст халдвар, цар тахлын үед олон нийтийн газраар явалгүй, халдвар хамгааллаа сахиж, гараа ариутган амны хаалтаа тогтмол зүүж, гэртээ байж урьдчилан сэргийлэхийг анхааруулж байна.

Categories
мэдээ нийгэм

ЭХЭМҮТ-д 34 хүүхэд мэндэлжээ

ЭМЯ-ны харьяа төрөлжсөн мэргэшлийн эмнэлгүүд болон тусгай мэргэжлийн төвүүдийн тусламж, үйлчилгээ үзүүлсэн хоногийн мэдээг хүргэж байна.

Яаралтай түргэн тусламжийн 103 дугаарт 1673 дуудлага ирснээс 694 нь яаралтай тусламж, 979 нь зөвлөгөө мэдээлэл авчээ.

Харин 1800-0119 зөвлөгөө мэдээллийн дугаараас 706 хүн мэдээлэл авчээ. ЭХЭМҮТ-д 34 хүүхэд шинээр мэндэлжээ. Нийт 37 мэс засал хийгдлээ. ГССҮТ-д 289 үйлчлүүлэгч осол гэмтлийн шалтгаанаар үйлчлүүлжээ.

Коронавируст халдвар, цар тахлын үед олон нийтийн газраар явалгүй, халдвар хамгааллаа сахиж, гараа ариутган амны хаалтаа тогтмол зүүж, гэртээ байж урьдчилан сэргийлэхийг анхааруулж байна.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Сүүлийн 24 цагт 14 хүн эдгэрч, эмнэлгээс гарлаа

ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа 34 хүнээс шинээр халдвар илэрсэн талаар мэдээллээ.

Мөн тэрээр, Сүүлийн 24 цагт 14 хүн эдгэрч эмнэлгээс гарч, эдгэрсэн хүний тоо 1463 буюу 72.3 хувь нь эдгэрлээ. Одоогоор ХӨСҮТ, Цэргийн төв эмнэлэг, Хан-Уул дүүргийн 300 ортой эмнэлэг, УНТЭ-т 547 хүн эмчлүүлж байна. Үүнээс маш хүнд нэг, хүнд 5, хүндэвтэр 80, хөнгөн 461 хүн байна.

2021 оны хоёрдугаар сарын 6-ны өдөр улсын хэмжээнд 14978 хүнд PCR шинжилгээ хийхэд 34 хүнээс коронавирус илэрлээ. Халдвар бүгд Улаанбаатарт бүртгэгдсэн. Халдвар авсан иргэдийн хавьтал болон сайн дурын шинжилгээ өгөх цэгүүдэд ирсэн иргэдээс коронавирус илэрсэн.

Улсын хэмжээнд халдвар авсан хүний тоо 2023, дотоодын халдвар 1513 тохиолдол бүртгэгдлээ. Улаанбаатар хотод 1187 тохиолдол бүртгэгдлээ.

Сүүлийн 24 цагт халдвар авсан иргэдийн ойрын хавьтал 218 хүнийг тусгаарласан. Халдвар авсан иргэдийн ойрын хавьтал 958, хоёрдогч хавьтал 4700 гаруй хүн бүртгэгдлээ. Хавьтлуудын тоо нэмэгдэх тусам халдвар тархах эрсдэл өндөр болох тул олон нийтийн газраар аль болох явахгүй байхыг анхааруулж байна.

Categories
мэдээ нийгэм соёл-урлаг

О.Баяржаргал: “Хүүхнүүд ээ гэж” дууны клип гарах гэж хоёр жил болсон доо

“Энэ хүүхнүүд үү” киноны хөгжим дууны аялгуу болно гэж хэн санах билээ. Уг аялгуунд донжтой нь аргагүй дуулсан “Испани дууны” хэмээх тодотголтой дуучин О.Баяржаргалтай ярилцлаа.


-Таны шинэхэн уран бүтээл “Хүүхнүүд ээ гэж” клипийг саяхан сонссон. Шинэ уран бүтээл мөртлөө танил сонсогдоод байгаа нь хуучны сайхан киноны аялгуутай холбоотой болов уу. Энэ клипийг хэр удаан хийсэн бэ, яагаад “Энэ хүүхнүүд үү”-гийн аялгууг сонгож авсан юм бол?

– Төрийн соёрхолт хөгжмийн зохиолч С.Соронзонболдтой багш, шавь хэрнээ найзууд л даа. Багш маань надад “Л.Мөрдорж багшийн энэ хөгжим Монголын үндэсний джаз байхгүй юу” гэж хэлсэн юм. Би түүнийг нь соргогоор хүлээж аваад, “Үүн дээр дуу хийж болох юм уу” гэсэн чинь “Чи үнэхээр сайн хийж чадна гэвэл асуудалгүй” гэлээ. Оюуны өмчийг нь судлаад үзэхэд 50 жил илүү гарчихсан ард түмний өмч болсон байв. Яруу найрагч Ч.Алтантүлхүүр, Завханы С.Батсүх гавьяат гурвуулаа сууж байгаад яруу найраг биш, этгээд үгтэй байвал зүгээр гэж ярилцсан. Энэ уран бүтээл дээр удаан ажилласан. Сонсоход бэлэн болгох гэж жил болсон. Клип нь гарах гэж хоёр жил болсон доо.

-Сайн ажилласан болохоор хүмүүст хүрч байгаа болов уу, өөрөө ч маш донжтой дуулсан байна лээ. Эхний сонсогчид яаж хүлээж авсан бэ?

-Насны онцлогоос болоод хандлага нь өөр байсан. Үг нь жаахан этгээд байсан болохоор залуу хүмүүсийг татсан болов уу гэж бодсон. Тэд “Хөөх” гээд хүлээж авсан. Манай аав, ээжийн насныхан болохоор “Энэ чинь нэг л танил юу билээ” гэх жишээтэй. Сонсохоор танил, тэгсэн хэрнээ шинэ байх юм гэсэн л дээ.

-Сонсоход гоё хэрнээ дагаж дуулах гэвэл хэцүү үгтэй юм шиг ээ?

-Дуулах гэж үзвэл хэцүү. Дээрээс нь Л.Мөрдорж гэдэг хүн Монголын хөгжмийн түүхийн анхдагч гэдэг утгаараа энэ дууг Монголын анхны джаз дуу гэж хэлчихэд болно доо. Хөгжмийн хувьд зохиогчийнх нь хэв маягийг эвдээгүй. Найруулгаараа орчин үеийнх байлгах гэж зорьсон. Киногоо бүтэн үзээд, хөгжмийн элементүүд, зарим хэсгээс авах санаануудаа сайн бодож байгаад, залуу дуучин Э.Гэрэлсайхантай харьцаж дуулсан юм.

-Ингэхэд таны хувьд хүүхнүүд гэж хэн бэ?

-Амьдралыг эмэгтэй хүн авч явдаг гэдэгтэй би санал нийлдэг. Хүүхнүүд гэж хэн бэ гэвэл хүчирхэг эр хүн бүхний баттай ар тал нь юм даа. Бүсгүй хүний ухаан дээр үндэстэн оршин тогтдог шүү дээ.

-Таныг ямар ч төрлөөр дуулдаг гэдэг юм билээ. Сайнаар хэлбэл та олон талын авьяастай байж таарах нь. муу талаас нь харвал өөрийгөө олоогүй байж магадгүй шинжтэй. Аль нь танд илүү тохирох вэ?

– СУИС төгсөөд, өөрийгөө хайж их явсан. Одоо бол яг өөрийгөө олсон гэж хэлж болно. Бүх төрлийн дуу дуулж чаддаг гэдгийг бол хөрвөх чадвартай гэж дүгнэж болно. Би хөдөө орон нутгаар явж олон тоглолтод оролцдог л доо. Сонсогчдоо мэдрэх чухал санагддаг. Хөшиг яраад харахад хөгшид олон байвал Улаанбаатарынхны сонсдог дууг хүлээж авахгүй дээ. Зрительдээ тохируулаад эхний дуугаа сонгодог. Тэр сайхан хөгшдийг хүндэтгээд, ардын дуу дуулаад, дараа нь эстрадын дуу дуулж болно шүү дээ. Би СУИС-ийн дуурийн дуулаачийн анги төгссөн л дөө. Хөдөө өссөн, Дундговьд мал хариулаад явж байсан хүүхэд. СУИС төгсөөд болсон болоогүй карьер хөөгөөд явъя гэж бодоогүй. Нийтийн дуу дуулах гэж үзсэн, болоогүй л дээ. “Өөртөө таалагдаж байж, өрөөлд таалагдана шүү” гэж миний багш хэлдэг байсан. Бусдаас өөр байх, давтагдахгүй байх гэдэг эрэл хайгуул их хийсэн юм болов уу гэж боддог.

-Та яагаад дуурийн дуулаачийн ангийг сонгосон бэ, уртын болон ардын дуу ойрхон санагдаагүй юу?

-СУИС-д конкурс өгөөд орж байхад С.Жавхлан, Т.Баясгаланг шүтэж хошуурч байсан үе л дээ. Уртын дууны ангид оръё гэсэн бодолтой очсон боловч мэргэжлийн багш маань “Эндээ зохимжтой юм байна” гэсэн. Тухайн үедээ би юу ч мэдэхгүй “түүхий” хүн очсон болохоор мэргэжлийн хүмүүсийн зөвлөгөөг дагасан. Тэр маань ч зөвдсөн гэж одоо боддог. Би уртын дуу дуулж чадна шүү дээ. “Ар хөвчийн унага”, “Эр бор харцага”, “Эрдэнэ засгийн унага” дуулах дуртай. Монгол ардын богино дуу ч дуулахыг хичээдэг. Үндэсний цөөхүүл хөгжимтэй дуулах гоё байдаг. Ардын дуу баялаг. Өөрөө студитэй болохоор ардын дууг джаз болгож болж байна, ямар л бол ямар болгож болж байна.

-Дуурийн дуу дуулъя гэж боддог уу?

-Сургууль төгссөнөөс хойш дуурьт дуулаагүй. Гэхдээ шинэ жилийн үеэр бол “Хундаганы дуу” байнга л дуулна л даа. Төгсөх үедээ хүн чигээ олдог. Би мэргэжлийн урлагийн байгууллагад ажиллаж үзсэн. Цэргийн дуу бүжгийн чуулга, Улаанбаатар чуулгад дуучин байж үзсэн. Хайрцагт баригдахгүй, цагт баригдахгүй ажиллах дуртай гэдгээ ойлгосон л доо.

-Та “Амирлахуйн чимээ” гээд тоглолт хийж байсан гэсэн үү?

-2016 онд Улаанбаатар чуулгад хийж байсан. Анхны тоглолт. Тухайн үед сэтгэл хөдлөлөөр юманд ханддаг байж. Чаддаг юмаа мэдэрч амжаагүй байхдаа юм юм руу тэмүүлж, тоглолт хийнэ, болчихно гэж боддог байсан. Одоо бодоход дутуу дулимаг болсон санагддаг юм.

-Таны “Хүүхнүүдээ гэж” хүмүүст таалагдсан байх. Үүний дараа шинэ уран бүтээлийн урилга, хамтарч ажиллах санал ирэв үү?

-Шинэ уран бүтээлийн санал ирж байгаа. Хоёр ч нот хүлээж аваад сууж байна.

-Таныг хамгийн их хөгөлдөг зүйлс юу вэ?

-Миний ажилладаг орчин байна. Байнга хөгжим сонсож ажилладаг болохоор тэр л намайг хөгөлдөг болов уу.

-Та Дундговь аймгийн Адаацаг сумынх гэсэн. Нутагтаа хэр их очдог вэ?

-Нутагтаа очдог. Ээж маань хөдөө малтай. Би дунд сургуульд сурч байхын л хот, хөдөөг хослуулж өссөн. Намар хичээл орохоор хотод ирээд хичээл тарахаар хөдөө очдог байлаа.

-Таны амьдралд хэрэг болсон зөвлөгөө байсан уу?

-Юу ч мэддэггүй байхад ах нар сургаал айлддаггүй, үзэж туулсан гашуун нясуунаасаа ярьдаггүй байсанд жаахан харамсдаг. Хоёрдугаар курст байхдаа сургалтын төлбөрөөс болоод жилийн чөлөө авах дээрээ тулаад, анги хариуцсан багш маань “Одоо цагт зовлон тоочсон хүнтэй найзалдаггүй, золбоотой хийморьтой яваатай нь очиж наалддаг цаг” гэж байсан юм. Тэр үг надад их юм бодогдуулсан.

Би бас хэвлэлээс мундаг хүмүүсийн яриан дундаас юм олж авдаг.

-Танд зөвлөж тусалдаг уран бүтээлийн хамтрагч нарынхаа тухай яриач?

-”Инээмсэглэл” хамтлагийн даралтат хөгжимчин, төгөлдөр хуурч, хөгжмийн зохиолч, Соёлын гавьяат зүтгэлтэн Г.Пүрэвдорж ах маань байна. “Гэрлэж амжаагүй явна” кинон дээр “Насны хувьд зөрүүтэй ч бид найзууд” гэдэг шиг бид хоёр бас их найзууд. Г.Пүрэвдорж ахын “Тэргүүн сар” гээд Цагаан сарын тухай дууг нь би дуулаад, дүрсжүүлсэн, youtube-д бий. Г.Пүрэвдорж ах маань миний уран бүтээлийг дэмжиж, зөвлөдөг. С.Соронзонболд багш маань байна. Багш маань их залуу сэтгэлгээтэй. Надтай хамт дуулсан Э.Гэрэлсайхан дүү маань байна. Бидний дараагийн хамтын уран бүтээл хийгдэж байгаа. Би эрэл хайгуулдаа хөтлөгдөөд испани дууг монгол ардын хөгжимтэй найруулсан, удахгүй дуулах гээд хөгжмийн найруулга нь хийгдсэн. Ятга, шанз, ёочин бишгүүр хөгжимтэй дуулна.

-Та яагаад испани дуунд дурлах болсон юм бэ?

-Үеэл эгч маань Америкт байдаг. СУИС төгсөөд “Дүү нь Монголын урлагийг гаднаас нь хармаар байна” гэхэд тэр эгч маань зааж зөвлөдөг байсан. Баруунд ийм байна, дэлхий нийтээр иймэрхүү байна гэдэг. “Ийм нэг сонин юмнууд яваад байх юм“ гэдэг. Латин Америкийн домог болсон алдартай хамтлагуудын дууг илгээдэг байсан. Энэ дуунуудыг сонсоод сураад дуулж яваад, Moon dance хамтлагийн дэлхийн аваргад оролцсон “Марина” гээд хөгжмийн найруулгад дуулагддаг дууг дуулсан. 2015 оноос хойш испаниар дуулж болох юм байна гэсэн бодол төрсөн юм. Эгчээсээ цахимаар испани хэлний дасгал хичээлүүдийг авсан. Миний урын санд арваад испани дуу бий. Нэг тоглолт дээр Б.Сарантуяа эгчтэй таарсан чинь “Наадахын чинь өмнө гарахгүй бол бужигнуулж хаячихаад гараад явдаг юм байна лээ шүү” гэсэн түүх бий. (инээв)

-Таныг испани дууны О.Баяржаргал гэх юм билээ. Ингэхэд испаничууд таны дууг хэр хүлээж авдаг вэ?

-Би испаничуудын өмнө гараад дуулж үзсэн. Нэг жуулчны баазад дуулсан чинь ихэнх нь америкчууд байсан. 17-18 испани хүн байсан. Монголын тал нутагт явж байхдаа ийм дуу сонссон чинь гоё байна гэсэн. Жаахан онгирч хэлэхэд, Монголд байгаа олон германууд миний дууг сонсох дуртай. “Монгол Германы гүүр” гэж төрийн бус байгууллага бий. Тэднийх жил болгон Монголд байгаа германуудыг, Германд боловсрол эзэмшсэн монголчуудыг цуглуулж арга хэмжээ зохиодог. Надаас уйдна гэж байхгүй, байнга урина. Тэнд цугладаг хүмүүс намайг андахгүй.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Улсын хэмжээнд кластер өвчлөлийн голомтод 1513 тохиолдол бүртгэгджээ

Эрүүл мэндийн яамнаас ээлжит мэдээллээ хүргэлээ.

ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа “Өчигдөр улсын хэмжээнд 14,978 хүнд PCR шинжилгээ хийхэд 34 хүнээс шинээр халдвар илэрлээ.

Эдгээр халдвар нь бүгд Улаанбаатар хотод хамаарч байгаа бөгөөд өмнөх тохиолдлуудын ойрын хавьтлуудын анхны болон давтан шинжилгээ ба цэгээр сайн дураар шинжилгээ өгсөн хүмүүсээс илэрсэн байна.

Шинээр Баянзүрх, Баянгол, Сонгинохайрхан дүүрэгт шинээр халдвар бүртгэгдэж, Улаанбаатар хотод коронавирусийн батлагдсан тохиолдол 1,187, улсын хэмжээнд нийт 2,023 боллоо.

Улсын хэмжээнд кластер өвчлөлийн голомтод 1,513 тохиолдол бүртгэгдсэн. ХӨСҮТ, Цэргийн төв эмнэлгээс 14 хүн эдгэрч, гэртээ гарсан.

Нийт улсын хэмжээнд коронавиурсийн батлагдсан тохиолдол 2,023 болсон. Үүнээс эдгэрсэн 1,463 буюу 72.3 хувь нь эдгэсэн байна.
Одоогоор ХӨСҮТ-ийн Халдвартын клиник, Цэргийн төв эмнэлэг, Хан-Уул дүүргийн 300 ортой эмнэлэг болон улсын нэгдүгээр төв эмнэлэгт нийт 547 батлагдсан тохиолдол эмчлэгдэж байна.

Үүнээс биеийн байдлыг авч үзвэл:

-Маш хүнд-1

-Хүнд-5

-Хүндэвтэр-80

-Хөнгөн-461 хүн байгаа юм” гэв.

-ХӨСҮТ-д 235 хүн эмчлэгдэж байна.

Улаанбаатар хотод-1,187 /сүүлийн хоногт 34 тохиолдол нэмэгдэв/

-Орхонд-25

-Архангайд-3

-Сэлэнгэд-217

-Дархан-Уулд-45

-Говьсүмбэр-4

-Дорноговь-32 тохиолдол тус тус бүртгэгдээд байна.

Categories
мэдээ нийгэм

​”Дагшин Алтай” ТББ-ынхан ахмадуудад хүндэтгэл үзүүллээ

“Дагшин Алтай” ТББ-ын залуус Өлгий хотын Буддын шашны Раашгэмпэллин хийдтэй хамтран XVII жарны “Цөөвөр” хэмээх Төмөр үхэр жилийн Сар шинийн баярыг угтан ахмад настнуудад хүндэтгэл үзүүлж, гарын бэлэг гардуулжээ.

Тус байгууллага нь Баян-Өлгий аймгийн уугуул монголчуудын биет болон биет бус өв соёлыг судлах, сурталчлах зорилготой залуусын нэгдэл аж. Тэд “Бид 75 наснаас дээш настай ахмадууддаа хүндэтгэл үзүүлсэн. Энэ сайн үйлсийг хийж явахдаа 100 настай урианхай эмээтэй уулзсан. Гэтэл тэр хүний талаар аймгийн удирдлагууд мэдээгүй байсан нь харамсалтай санагдсан. Тиймээс манай ТББ-ын залуус цаашид уугуул монголчуудынхаа нийгмийн байдалд анхаарал хандуулж, энэ чиглэлд олон ажил санаачлан хийх болно. Биднийг дэмждэг бүх хүмүүст баярлалаа” гэлээ.

No description available.No description available.

No description available.

No description available.

No description available.