Categories
мэдээ нийгэм энтертаймент-ертөнц

ӨмнөдМонголын дуучин Т.Цэцэнбилэг “Ганган Хул” цомгийн нээлтээ хийжээ

ӨмнөдМонголын залуу дуучин Т.Цэцэнбилэгийн “Ганган Хул” уран бүтээлийн цомгийн нээлт Хөххотод болжээ.

Цомогт “Өндөр халиун морь”, “Амьдрал өргөсөн ээж минь”, “Бурхан шажин огторгуй”, “Дөрвөн цагийн дурсамж”, “Өнчин цагаан ботго”, “Ганган Хул”, “Зүүдний говь”, “Үүр шөнийн нулимс”, “Зонхир луужын шил”, “Нартай сүү” гэсэн дуу багтжээ.

Монгол ардын уртын дуу, ардын дуу, зохиолын дууг өөрийн хоолойндоо тохируулан амилуулсан байна.

Т.Цэцэнбилэг нь Өвөр Монголын Шилийнгол аймгийн Зүүн Үзэмчин хошууны Хүрээтнуур сумын Харгант багийн Уугуул малчин Ц.Түмэн-Өлзий, Б.Жавзангийн том охин юм.

Тэрбээр Өвөр Монголын уртын дууны урлаг судлалын гишүүн, Үзэмчин уртын дууны нийгэмлэгийн гишүүн. Өвөр Монголын Урлаг жүжгийн хүрээлэнгийн Үлгэр урлагийн бүлгэмийн гоцлол дуучнаар ажиллаж байна.

Categories
мэдээ нийгэм

Толгойтын үйлдвэрийг Налайх руу нүүлгэнэ

Шадар сайд болон Эрчим хүчний сайд Н.Тавинбэх нар “Таван толгой түлш” ХК-ийн Толгойтын үйлдвэрийг Налайх руу нүүлгэж, энэ хэсэгт зөвхөн түлш нөөцөлнө гэдгийг хэллээ.

Шадар сайд С.Амарсайхан Таван толгой түлшний үйлдвэрт өнөөдөр ажиллаж тухайн хэсгийн орчны бохирдлыг бууруулахад онцгой анхаарч ажиллах үүрэг өглөө. Тэрээр “Толгойт дахь сайжруулсан түлшний тус үйлдвэрийг зүүн бүс буюу Налайх руу нүүлгэх үйл явцыг эрчимжүүлэх хэрэгтэй. Үйлдвэрээс гарч буй тоосжилтыг хамгийн боломжтой хувилбараар багасгахад анхаарч, энэ хэсгийг үйлдвэрлэсэн түлш ачиж буулгах, нөөцлөх цэг болгох хэрэгтэй” гэлээ.

Categories
мэдээ нийгэм

“Нэг хаалга-Нэг шинжилгээ” арга хэмжээний талаар чиглэл өглөө

Энэ сарын 11-нээс шилжих Гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдлын зэргийн үед нийслэлийн хэмжээнд “Нэг хаалга-Нэг шинжилгээ” тандалт илрүүлгийн шинжилгээг зохион байгуулна. Үүнтэй холбоотойгоор УОК-ын дарга , Шадар сайд С. Амарсайхан, НОК-ын дарга, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар, Ерөнхий сайдын ахлах зөвлөх Ж.Энхбаяр, ОБЕГ-ын дарга Г.Ариунбуян нарын албаны хүмүүс есөн дүүргийн Онцгой комисс, засаг захиргааны нэгжийн удирдлагуудтай уулзалт хийн; хөл хорионы хугацаанд хэрхэн ажиллах талаар үүрэг, чиглэл өглөө. Дээрх хугацаанд 411420 өрхөөс нэг гишүүнийг заавал шинжилгээнд хамруулах бөгөөд үүнд нийслэлийн 15184 албан хаагч үүрэг гүйцэтгэнэ. Шинжилгээг явуулын 50, түр 73 цэгээр авч, өдөрт 42250 хүнээс сорьц шинжилгээ авахаар төлөвлөж байна. Энэ үеэр нийгмийн халамж шаардлагатай 21000 өрхөд хүнсний тусламж үзүүлэх юм.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар энэ үеэр “Дүүрэг, хороодын Засаг дарга нар энэ ажилд бүх хүчээ дайчлан, зөв зохион байгуулалттай оролцох ёстой. Дүүрэг бүхэнд хэрэгжүүлэх ажлын нарийвчилсан төлөвлөгөөг гаргасан. Мөн шинжилгээний цэг, тандалтын баг, лабораторид ажиллах хүн хүчний судалгааг гаргах, аргазүйгээр хангах бэлтгэлээ түргэн хийж хэрэгжүүлээрэй” гэв.

УОК-оос Сар шинийн баярын өдрүүдэд 12 хоногийн хугацаанд хатуу хөл хорио тогтоох шийдвэр гаргасан. Энэ үеэр халдварын голомтыг хумих арга хэмжээ авч, нийслэл даяар өргөжүүлсэн тандалтын шинжилгээ авах юм.

Categories
мэдээ нийгэм

Шимэгчтэх өвчний өвчлөл 2.6 хувиар буурсан байна

Өнгөрсөн онд шимэгчтэх өвчнөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээнд давхардсан тоогоор 89.6 сая мал, амьтан хамрагдахаас 79.8 сая мал хамрагдаж, шимэгчтэх өвчнөөс эмчлэн сэргийлэх арга хэмжээний төлөвлөгөө 89хувийн гүйцэтгэлтэйгээр биелж, өвчлөл 2.6 хувиар буурсан үзүүлэлттэй байна.

Улсын хэмжээнд 51.1 сая малыг угаалганд хамруулж, гүйцэтгэл 79%-тай, туулгалтад 15,8 сая мал хамрагдаж, гүйцэтгэл 117 хувь, боловсруултад 8.4 сая мал хамрагдаж, гүйцэтгэл 127 хувьтай, үхрийн арьсны гуурын боловсруултад 4.5 сая үхэр хамрагдаж, гүйцэтгэл 96 хувтай биелсэн байна.

Улсын хэмжээнд бог мал угаалгын 836 суурин ванн ашиглаж байна. Орон нутагт мал угаалгын суурин болон зөөврийн ванн хэрэгцээг хангаснаар мал шимэгчтэх өвчнөөс эрүүлжиж малын тарга хүч нэмэгдэж, малын гаралтай түүхийн эдийн чанар, гарц нэмэгдэх юм.

Мал сүрэгт шимэгчтэх өвчнөөс сэргийлэх арга хэмжээг технологит хугацаанд нь чанартай гүйцэтгэснээр малын арьс, ширний амьд үеийн гэмтэл 2019 оноос 5 хувиар буурсан мэдээ байна.

Эх сурвалж: ХХААХҮЯ
Categories
мэдээ нийгэм спорт

Сагсан бөмбөгийн хоёр тамирчин зуурдаар таалал төгсчээ

Монголын сагсан бөмбөгийн ирээдүй болсон хоёр тамирчин өнөөдөр /2021.02.07/ зуурдаар таалал төгсчээ. Тодруулбал, Монголын сагсан бөмбөгийн дээд лигийн 23 Стормс багийн тоглогч Т.Их-Уул болон Сити их сургуулийн сагсан бөмбөгийн тоглогч Х.Цогтсайхан нар нас барсан байна.

Т.Их-Уулын хувьд сагсан бөмбөгийн тамирчны замналаа С.Баярцогт багшийн удирдлага дор Этүгэн Ирвэсүүд багаас эхлүүлж, Сербийн Партизан Партизан багт дуудагдаж, сүүлийн жилүүдэд дээд лигийн 23 Стормс багт хүчин зүтгэж байсан юм. Харин Х.Цогтсайханы хувьд Сити их сургуулийн сагсан бөмбөгийн од тоглогч байсан бөгөөд оюутны лигийн өнгөрсөн улирлын финалын тоглолтонд багаа хөтөлж, мөнгөн медалийн эзэн болж байв.

Энэ талаар цагдаагийн байгууллагаас тодруулах гэсэн боловч маргааш албан ёсоор тайлбар өгөх аж.

Categories
мэдээ нийгэм

Сонгинохайрхан дүүргийн 2087 хүн PCR шинжилгээнд хамрагдлаа

Сонгинохайрхан дүүрэгт “Covid-19” халдварын илрүүлэг, тандалт шинжилгээг ес, 12, 36, 62, 67, 83 дугаар сургууль дээр авч байна. Өчигдрийн байдлаар /2020.02.06/ дүүргийн хэмжээнд нийт 2087 иргэн PCR шинжилгээнд хамрагдсан байна.

Шинжилгээ авч буй цэгүүдийн халдвар хамгааллын дэглэм, ариутгалын хэрэгжилтэд өдөр бүр мэргэжлийн хяналтын улсын байцаагчид хяналт тавьж ажиллаж байна. Улаанбаатар хотод өнгөрсөн 24 цагийн хугацаанд Covid-19 халдварын 34 тохиолдол бүртгэгдлээ. Эдгээр нь өмнөх батлагдсан тохиолдлуудын ойрын хавьтлуудын анхны болон давтан шинжилгээ ба сайн дураар шинжилгээ өгсөн хүмүүсээс илэрсэн.

Улсын хэмжээнд нийт батлагдсан тохиолдол 2023 байгаагаас эдгэрсэн 1463, эмчлэгдэж байгаа 547 хүн байгаа талаар эрүүл мэндийн яамнаас мэдээлсэн.

Эх сурвалж: СХД-ийн Онцгой комисс

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Тэтгэврийн зээлгүй байсан ахмадуудад нэг сая төгрөг олгох ажлыг эхлүүлнэ

Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга /2021.02.06/ Дундговь аймагт ажиллаж, “Салхитын алт, мөнгөний орд”-ын үйл ажиллагаатай танилцлаа.

Монгол Улсын Үндсэн хуульд заасан байгалийн баялаг ард түмний мэдэлд байх зарчимд нийцүүлэн “Салхитын алт, мөнгөний орд”-ыг 2043 он, 2047 он хүртэл ашиглах тусгай зөвшөөрлүүдийг 2018 онд цуцалж, төрийн мэдэлд шилжүүлсэн билээ. Улмаар 2019 онд тус ордод хайгуул хийх, ашиглах тусгай зөвшөөрлийг “Эрдэнэс Силвер Ресурс” ХХК-д шилжүүлж, төсвийн хөрөнгө оруулалтгүйгээр олборлолтын үйл ажиллагааг нь эхлүүлсэн байдаг.

Ийнхүү “Салхитын алт, мөнгөний орд”-ыг эдийн засгийн эргэлтэд оруулснаар тэтгэврийн зээлтэй өндөр настнуудын тэтгэврийн зээлийг нэг удаа чөлөөлсөн нь Монгол Улс түүхэндээ анх удаа байгалийн баялгийн үр өгөөжийг ард иргэдэд шууд хэлбэрээр хүртээсэн сайн жишиг болсон юм.

“Эрдэнэс Силвер Ресурс” ХХК ирэх даваа гаригт /2021.02.08/ 105 тэрбум төгрөг буюу 37 сая ам.долларыг Монголбанканд тушааж, тэтгэврийн зээлгүй байсан ахмадуудад нэг сая төгрөг олгох ажлыг эхлүүлнэ хэмээн “Эрдэнэс Силвер Ресурс” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Т.Мөнхбаяр Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулгад танилцууллаа. Өөрөөр хэлбэл 2019 онд тэтгэврийн зээлгүй байсан ахмадуудад энэ оны тавдугаар сард багтаан нийт 210 орчим тэрбум төгрөгийг олгох юм.

“Хүдэр баяжуулах үйлдвэр-II”-ийг энэ оны тавдугаар сард ашиглалтад оруулна

“Эрдэнэс Силвер Ресурс” ХХК нь төр-хувийн хэвшлийн хамтын ажиллагааг бэхжүүлэх зорилтынхоо хүрээнд “Салхитын алт, мөнгөний орд”-д зөвхөн дотоодын аж ахуйн нэгжүүдийг туслан гүйцэтгэгчээр ажиллуулж, шууд болон шууд бусаар 1,000 орчим өрхийн орлогын баталгааг хангаж байна.

Мөн тус ордын тусгай зөвшөөрлийг өмнө нь эзэмшиж байсан компаниас үлдсэн, жилд 300 мянган тонн хүдэр баяжуулах хүчин чадалтай үйлдвэрт монгол инженерүүд 80 хувийн сэргээн засварлалт хийжээ. Улмаар дээрх үйлдвэрээс хоёр дахин өндөр хүчин чадал бүхий “Хүдэр баяжуулах үйлдвэр-II”-ийг энэ оны тавдугаар сард ашиглалтад оруулахаар төлөвлөн ажиллаж байна.

“Салхитын алт, мөнгөний орд” нь монголчууд өөрсдөө менежмент хийж, улмаар байгалийн баялгийн үр шимийг иргэдэд хүртээсэн амжилттай туршлага болсон бөгөөд цаашид 21 аймагт байгаа орд газар, байгалийн баялгийг энэ жишгээр ашиглан, монголын ард түмэн үр өгөөжийг хүртэх боломж их байгааг монгол инженерүүд хэлж байлаа.

“Монгол хүн мэргэжлийн түвшинд ажил хийж болдог, хөдөлмөрлөж чаддагийг энэ төсөл харуулж байна”

Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга “Салхитын алт, мөнгөний орд”-ын үйл ажиллагаатай танилцах үеэр хэлсэн үгэндээ,

“Салхитын алт, мөнгөний орд”-ын асуудлаар маш их маргаантай асуудлууд гарсан ч Үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөр асуудлыг зөв зүйтэй шийдвэрлэж чадсан. Түүнээс хойш энэ орд үндсэндээ нэг жил орчмын хугацаанд хөдөлгөөнгүй байсан. Харин 2020 оны эхээр ордын үйл ажиллагаа монгол инженер, монгол ажилтнуудын хүчээр зогсолтгүй үргэлжилж байна. Би анх удаа энд ирж, үйл ажиллагаатай нь танилцаж байна.

Монгол Улс байгалийн баялгаа анх удаа иргэддээ, ахмад настнууддаа хүртээж, зургаан сая хүртэлх тэтгэврийн зээлтэй байсан ахмадуудын өрийг дарсан. Тухайн үед зээлгүй байсан ахмадуудад энэ оны таван сард багтаан нэг сая төгрөгийг олгох болно. Энэ төсөл нийт таван жилийн хугацаанд үргэлжилнэ. Ирэх Даваа гарагаас Монголбанканд мөнгөө тушааж эхлэх юм байна. Монголбанк үүнд зориулсан данс нээж, уул уурхайн салбартай хамтраад ажиллах хэрэгтэй.

Дараагийн анхаарах зүйл бол энэхүү уурхайн хүчин чадлыг нэмэгдүүлж, ордоос олох орлого, бүтээгдэхүүнийг өсгөх ажил юм. Ахмадуудын тэтгэврийн зээлийг тэглэх ажлыг энэ уурхайд түшиглэн амжилттай хэрэгжүүлсэн учраас цаашид энэ жишигт тулгуурлан байгалийн баялгийн үр шимийг ард түмэн хүртэх боломжтойг харууллаа. Нэг ийм жижиг ордыг нийт ахмадууддаа зориулж, өр зээлийг нь тэглэж болж байгаа нь цаашид бусад ордыг энэ жишгээр ашиглаж, ард иргэдээ дэмжих боломжтойг харууллаа.

Монгол орон бол газрын доорх байгалийн баялаг ихтэй орон. Гэвч манай улсын байгалийн баялгийг ихэвчлэн гадны компаниуд, лицензтэй эрх бүхий хүмүүс, намын төлөөлөл ашигладаг биш, харин монголын мэргэжилтнүүд ирж ажиллаад, гурван сая монголчууддаа хишгийг нь хүртээдэг, ямар нэгэн байдлаар иргэдийнхээ амьдралыг дэмжих ажлыг хийх ёстой.

Аймаг бүрт жижиг, том хэмжээний уурхай байдаг. 21 аймагт төсвийг царай алдахгүйгээр жижиг уурхайнууддаа өөрсдөө менежмент хийж, зээл авахгүйгээр мөнгөө босгоод, яг ийм жишгээр ажиллах боломж байна. Энийг л эрх баригчид ойлгоод, улс орондоо хэрэгтэй ийм ажилд сэтгэл зүрхээ зориулбал улс орон хөгжинө. Ийм жишиг байна гэдгийг “Салхитын алт, мөнгөний орд” харуулж чадлаа.

Цаашлаад “Хармагтайн орд” энэ жишгээр ажиллаж болно. Тус ордын техник, эдийн засгийн үндэслэл нь гуравдугаар сарын дундуур бэлэн болох байх. Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам нь энэ ажлыг хурдан шийдээд ажиллах байх гэж найдаж байна.

Жишээ нь Сэлэнгэ аймагт байршилтай “Бороо гоулд” алтны уурхайг бид мэднэ. Энэ бол үндсэн орд. Монгол залуучууд, монгол инженерүүд энэ ордыг технологийнх нь дагуу ажиллуулж чадаагүй. Канадууд орж ирсэн, харин монголчуудад ухсан нүх л үлдсэн, алт нь Монголдоо тушаагдаагүй.

Одоо “Хармагтайн орд”-ыг яг “Салхитын алт, мөнгөний орд” шиг монголчууд өөрсдөө үндсэн ордод нь олборлолт хийж, ашиглаж болдог, үр өгөөж нь Монголдоо үлддэг, ард түмэндээ хүртээдэг энэ жишгээр ажил нь яваасай гэж хүсэж байна” гэж Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга мэдэгдлээ.

Categories
мэдээ улс-төр цаг-үе

Х.Баттулга: 21 аймаг дахь бусад ордод түшиглэн иргэдийн амьдралыг өөд татах боломж бий

Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга өчигдөр Дундговь аймагт ажиллаж, “Салхитын алт, мөнгөний орд”-ын үйл ажиллагаатай танилцлаа.

Монгол Улсын Үндсэн хуульд заасан байгалийн баялаг ард түмний мэдэлд байх зарчимд нийцүүлэн “Салхитын алт, мөнгөний орд”-ыг 2043 он, 2047 он хүртэл ашиглах тусгай зөвшөөрлүүдийг 2018 онд цуцалж, төрийн мэдэлд шилжүүлсэн билээ. Улмаар 2019 онд тус ордод хайгуул хийх, ашиглах тусгай зөвшөөрлийг “Эрдэнэс Силвер Ресурс” ХХК-д шилжүүлж, төсвийн хөрөнгө оруулалтгүйгээр олборлолтын үйл ажиллагааг нь эхлүүлсэн байдаг.

Ийнхүү “Салхитын алт, мөнгөний орд”-ыг эдийн засгийн эргэлтэд оруулснаар тэтгэврийн зээлтэй өндөр настнуудын тэтгэврийн зээлийг нэг удаа чөлөөлсөн нь Монгол Улс түүхэндээ анх удаа байгалийн баялгийн үр өгөөжийг ард иргэдэд шууд хэлбэрээр хүртээсэн сайн жишиг болсон юм.

“Эрдэнэс Силвер Ресурс” ХХК ирэх даваа гаригт /2021.02.08/ 105 тэрбум төгрөг буюу 37 сая ам.долларыг Монголбанканд тушааж, тэтгэврийн зээлгүй байсан ахмадуудад нэг сая төгрөг олгох ажлыг эхлүүлнэ хэмээн “Эрдэнэс Силвер Ресурс” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Т.Мөнхбаяр Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулгад танилцууллаа. Өөрөөр хэлбэл 2019 онд тэтгэврийн зээлгүй байсан ахмадуудад энэ оны тавдугаар сард багтаан нийт 210 орчим тэрбум төгрөгийг олгох юм.

“Хүдэр баяжуулах үйлдвэр-II”-ийг энэ оны тавдугаар сард ашиглалтад оруулна

“Эрдэнэс Силвер Ресурс” ХХК нь төр-хувийн хэвшлийн хамтын ажиллагааг бэхжүүлэх зорилтынхоо хүрээнд “Салхитын алт, мөнгөний орд”-д зөвхөн дотоодын аж ахуйн нэгжүүдийг туслан гүйцэтгэгчээр ажиллуулж, шууд болон шууд бусаар 1,000 орчим өрхийн орлогын баталгааг хангаж байна.

Мөн тус ордын тусгай зөвшөөрлийг өмнө нь эзэмшиж байсан компаниас үлдсэн, жилд 300 мянган тонн хүдэр баяжуулах хүчин чадалтай үйлдвэрт монгол инженерүүд 80 хувийн сэргээн засварлалт хийжээ. Улмаар дээрх үйлдвэрээс хоёр дахин өндөр хүчин чадал бүхий “Хүдэр баяжуулах үйлдвэр-II”-ийг энэ оны тавдугаар сард ашиглалтад оруулахаар төлөвлөн ажиллаж байна.

“Салхитын алт, мөнгөний орд” нь монголчууд өөрсдөө менежмент хийж, улмаар байгалийн баялгийн үр шимийг иргэдэд хүртээсэн амжилттай туршлага болсон бөгөөд цаашид 21 аймагт байгаа орд газар, байгалийн баялгийг энэ жишгээр ашиглан, монголын ард түмэн үр өгөөжийг хүртэх боломж их байгааг монгол инженерүүд хэлж байлаа.

“Монгол хүн мэргэжлийн түвшинд ажил хийж болдог, хөдөлмөрлөж чаддагийг энэ төсөл харуулж байна”

Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга “Салхитын алт, мөнгөний орд”-ын үйл ажиллагаатай танилцах үеэр хэлсэн үгэндээ,

“Салхитын алт, мөнгөний орд”-ын асуудлаар маш их маргаантай асуудлууд гарсан ч Үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөр асуудлыг зөв зүйтэй шийдвэрлэж чадсан. Түүнээс хойш энэ орд үндсэндээ нэг жил орчмын хугацаанд хөдөлгөөнгүй байсан. Харин 2020 оны эхээр ордын үйл ажиллагаа монгол инженер, монгол ажилтнуудын хүчээр зогсолтгүй үргэлжилж байна. Би анх удаа энд ирж, үйл ажиллагаатай нь танилцаж байна.

Монгол Улс байгалийн баялгаа анх удаа иргэддээ, ахмад настнууддаа хүртээж, зургаан сая хүртэлх тэтгэврийн зээлтэй байсан ахмадуудын өрийг дарсан. Тухайн үед зээлгүй байсан ахмадуудад энэ оны таван сард багтаан нэг сая төгрөгийг олгох болно. Энэ төсөл нийт таван жилийн хугацаанд үргэлжилнэ. Ирэх даваа гаригаас Монголбанканд мөнгөө тушааж эхлэх юм байна. Монголбанк үүнд зориулсан данс нээж, уул уурхайн салбартай хамтраад ажиллах хэрэгтэй.

Дараагийн анхаарах зүйл бол энэхүү уурхайн хүчин чадлыг нэмэгдүүлж, ордоос олох орлого, бүтээгдэхүүнийг өсгөх ажил юм. Ахмадуудын тэтгэврийн зээлийг тэглэх ажлыг энэ уурхайд түшиглэн амжилттай хэрэгжүүлсэн учраас цаашид энэ жишигт тулгуурлан байгалийн баялгийн үр шимийг ард түмэн хүртэх боломжтойг харууллаа. Нэг ийм жижиг ордыг нийт ахмадууддаа зориулж, өр зээлийг нь тэглэж болж байгаа нь цаашид бусад ордыг энэ жишгээр ашиглаж, ард иргэдээ дэмжих боломжтойг харууллаа.

Монгол орон бол газрын доорх байгалийн баялаг ихтэй орон. Гэвч манай улсын байгалийн баялгийг ихэвчлэн гадны компаниуд, лицензтэй эрх бүхий хүмүүс, намын төлөөлөл ашигладаг биш, харин монголын мэргэжилтнүүд ирж ажиллаад, гурван сая монголчууддаа хишгийг нь хүртээдэг, ямар нэгэн байдлаар иргэдийнхээ амьдралыг дэмжих ажлыг хийх ёстой.

Аймаг бүрт жижиг, том хэмжээний уурхай байдаг. 21 аймагт төсвийг царай алдахгүйгээр жижиг уурхайнууддаа өөрсдөө менежмент хийж, зээл авахгүйгээр мөнгөө босгоод, яг ийм жишгээр ажиллах боломж байна. Энийг л эрх баригчид ойлгоод, улс орондоо хэрэгтэй ийм ажилд сэтгэл зүрхээ зориулбал улс орон хөгжинө. Ийм жишиг байна гэдгийг “Салхитын алт, мөнгөний орд” харуулж чадлаа.

Цаашлаад “Хармагтайн орд” энэ жишгээр ажиллаж болно. Тус ордын техник, эдийн засгийн үндэслэл нь гуравдугаар сарын дундуур бэлэн болох байх. Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам нь энэ ажлыг хурдан шийдээд ажиллах байх гэж найдаж байна.

Жишээ нь Сэлэнгэ аймагт байршилтай “Бороо гоулд” алтны уурхайг бид мэднэ. Энэ бол үндсэн орд. Монгол залуучууд, монгол инженерүүд энэ ордыг технологийнх нь дагуу ажиллуулж чадаагүй. Канадууд орж ирсэн, харин монголчуудад ухсан нүх л үлдсэн, алт нь Монголдоо тушаагдаагүй.

Одоо “Хармагтайн орд”-ыг яг “Салхитын алт, мөнгөний орд” шиг монголчууд өөрсдөө үндсэн ордод нь олборлолт хийж, ашиглаж болдог, үр өгөөж нь Монголдоо үлддэг, ард түмэндээ хүртээдэг энэ жишгээр ажил нь яваасай гэж хүсэж байна” гэж Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга мэдэгдлээ.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Дэлхий дахинд өдөрт дунджаар 4.7 сая хүн коронавирусийн эсрэг вакцин хийлгэж байна

ЭМЯ-ны газрын дарга Д.Нарангэрэлийн мэдээллийг хүргэж байна.
Тэрбээр, Сүүлийн 24 цагт манай улсад коронавирусийн халдварын 34 тохиолдол батлагдлаа. Улаанбаатар хотод халдварын 11 голомт идэвхтэй, халдвар эрчимтэй нэмэгдэх хандлага байгааг тархвар зүйн муруйнаас харж болно. Гэр бүл, хамт олны хүрээнд халдвар дамжиж байна. Эрүүл мэндийн байгууллагуудын долоон тусгай дугаарын утсанд сүүлийн 24 цагийн хугацаанд 2451 иргэн хандаж, коронавирусийн халдварын талаар зөвлөгөө, мэдээлэл авлаа.

Дэлхийн 73 улс оронд өнөөдрийн мэдээгээр 128 сая хүн тун вакциныг иргэддээ хийгээд байна. Дэлхий дахинд нэг өдөрт дунджаар 4.7 сая хүн коронавирусийн эсрэг вакцин хийлгэж байна гэсэн үг. Вакцины хүрэлцээ хангамжаас шалтгаалж эхний ээлжинд эрсдэл бүлэг болох эрүүл мэндийн байгууллагын ажилтнууд болон онцгой, цагдаа, мэргэжлийн хяналтын албан хаагчид, өндөр настнууд, архаг суурь өвчтэй иргэдэд хийж байна. Манай улс ч гэсэн эхний ээлжинд дээрх эрэмбэ дарааллаар иргэдээ вакцинжуулалтад хамруулна.

Сар шинийн баяр ойртож байгаатай холбоотой иргэдийн хөл хөдөлгөөн нэмэгдлээ. “Цахимаар золгоё” уриалгыг ЭМЯ-наас дэмжиж байна. Ялангуяа Улаанбаатар хот халдварын өндөр эрсдэлтэй, идэвхжилтэй голомт болсон. Сүүлийн өдрүүдэд өндөр настан болон архаг хууч өвчтэй иргэд хүндэрч эмнэлэгт ирж байна.

Халдвар ахуйн хавьтлаар дамжиж байгаа тул энэ жилийн цагаар сараар айлаар зочлохгүй, цахимаар золгохыг иргэддээ уриалж байна гэв.

Categories
мэдээ спорт

С.Тулга сагсан бөмбөгийн 3х3 төрлөөр анхны гавьяат дасгалжуулагч болов

Сагсанбөмбөгийн 3х3 төрлийн үндэсний шигшээ багийн дасгалжуулагч Сүхбаатарын Тулгад Монгол Улсын гавьяат дасгалжуулагч цол олгохоор болжээ.

Монголын сагсанбөмбөгийн 3х3 төрлөөр дэлхийд амжилтаараа танигдах болсон нь С.Тулгын хөдөлмөр зүтгэлийн үр шим ихээхэн шингэсэн билээ. Улаанбаатар хотноо 1981 онд төрсөн С.Тулга бага наснаасаа дасгалжуулагч Дэмбэрэл багшийн шавь болж сагсан бөмбөгийн спортоор хичээллэж, улмаар 1998 онд Улсын өсвөрийн аварга шалгаруулах тэмцээн болон 2002 оны Улсын Залуучуудын АШТ-ий алтан медаль тус тус хүртэж МУИС-ийн шигшээ багт тоглож байсан юм.

Улмаар 2005 онд “Лидер” багтаа тоглож, Лигийн аварга болжээ. Тэрбээр 2004 онд “TLG-13” Төрийн бус байгууллагыг байгуулан, тамирчдаа багаас нь бэлтгэн хичээлүүлж, “Спрайт” лигийг зохион байгуулан үндэсний сагсан бөмбөгийн хөгжлийн түүхэнд бичигдэх амжилтыг гаргаж чадсан гэж спортынхондоо үнэлэгддэг. Өнөөдөр Монголын эмэгтэй сагсан бөмбөгийн 3х3 төрлийн шигшээ баг Токиогийн олимпын наадамд өрсөлдөх эрхээ авчихаад байгаа бол эрэгтэй багийн хувьд энэ хүндтэй эрхийг авах боломж нээлттэй байгаа нь С.Тулга багшийн зорьсон, хэрэгжүүлсэн ажлын үр дүн гэж болно.

Ийнхүү багийн спортоор дэлхийд танигдах амжилтыг үзүүлээд байгаа 3х3 сагсан бөмбөгийн баг тамирчдын амжилтыг үнэлж, сагсан бөмбөгийн 3х3 төрлөөр анхны гавьяат дасгалжуулагч төрж байна.

Монголын сагсан бөмбөгчдийн хувьд С.Тулга 3 дахь /Ц.Цэвэрбал, Б.Дамба/ гавьяат дасгалжуулагч болж байна.