Categories
мэдээ нийгэм спорт

Төв аймгийн 11 уяач “Алдарт уяач” цолны болзол хангажээ

Адууны өв соёл, эртний сайхан уламжлалыг түгээн дэлгэрүүлж, үндэсний морин спортыг орон нутагтаа хөгжүүлэхэд хувь нэмрээ оруулж, улс, аймгийн баяр наадам, бүсийн наадмуудад уяж сойсон хүлэг морьд нь түрүүлж, айрагдсан амжилт үзүүлж, Үндэсний баяр наадмын тухай хуулийн дагуу Алтанбулаг сумын уяач Ингэний Гэлэнхүү

Архуст сумын уяач Балбарын Баярбаатар
Баян сумын уяач Батын Алтангэрэл
Баян-Өнжүүл сумын уяач Сосорбурамын Одхүү
Баянцагаан сумын уяач Хишигийн Батжаргал
Баянчандмань сумын уяач Банкны Ганболд
Борнуур сумын уяач Хүрлийн Хаянхярваа
Мөнгөнморьт сумын уяач Болдбаатарын Наранболд
Сүмбэр сумын уяач Цагаанын Ганбат
Угтаалцайдам сумын уяач Лхагвын Баярбат
Эрдэнэ сумын уяач Нэргүйн Нэргүй нар аймгийн “Алдарт Уяач” цолны болзлыг хангалаа.
Categories
мэдээ цаг-үе

Архангай аймгийн Эрдэнэбулган суманд ойрын хавьтлын 8 хүн очжээ

Халдвартай нь батлагдсан нэг иргэний ойрын хавьтлын 8 иргэн Архангай аймгийн Эрдэнэбулган суманд очсон талаар Архангай аймгийн ЗДТГ-аас мэдээллээ.

Тодруулбал, “Өнөөдөр ХӨСҮТ-д коронавирусийн халдвар батлагдсан нэг иргэний ойрын хавьтал болох найман иргэн Эрдэнэбулган суманд ирсэн гэх мэдээлэл авлаа. Тус иргэд хоёрдугаар сарын 5-ны өдөр Эрдэнэбулган суманд буяны ажлаар хоёр автомашинтай ирсэн бөгөөд Шуурхай штабаас хариу арга хэмжээ аван ажиллаж байна. Одоогийн байдлаар тус найман иргэний ойрын хавьтлын бүх иргэдийг тусгаарлаж эхэллээ. Мөн Эрдэнэбулган сумаас гарах хөдөлгөөн хаагаад байна.

АОК-аас хариу арга хэмжээ аван ажиллаж байгаа тул иргэн бүр хариуцлагатай байж, дэглэмээ баримтлан, шаардлагагүй тохиолдолд гэрээсээ гарахгүй байхыг анхааруулж байна” гэлээ.

Categories
мэдээ нийгэм

Төв талбайд 1 иргэн өөрийгөө шатааж амь насаа алдлаа

Сүхбаатарын талбайд 1 иргэн өөр дээрээ бензин асган шатаасан хэрэг дөнгөж сая гарлаа.

Тухайн үед ойрхон явсан иргэд галыг унтраасан боловч эмнэлгийн тусламж авч чадалгүй нас баржээ. Дуудлагаар ирсэн түргэн тусламжийн эмчийн хэлж буйгаар өөрийгөө шатаасан иргэн 34 настай эрэгтэй хүн байсан бөгөөд тусламж үзүүлэхээр ирэхэд нас барсан байсан гэдэг мэдээлэл өгөв.

Хэргийг харьяаллын дагуу Сүхбаатар дүүргийн Цагдаагийн хэлтэст шалгаж эхэлжээ

Categories
мэдээ нийгэм

А.Ариунзаяа: Тэтгэвэр өвлөгддөг болно

Тэтгэвэр өвлөгддөг болно. Энэ тухай Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа өөрийн цахим хуудаснаа нийгмийн даатгалын, тэр дотроо тэтгэврийн тогтолцооны шинэтгэлийн талаар товчхон мэдээлэл өгөв.

Тэрбээр “Төрөөс тэтгэврийн шинэчлэлийн талаар баримтлах бодлого батлах тухай хуулийг 2015 онд баталсан байдаг. Түүний дагуу Монгол Улс олон давхаргат тогтолцоонд шилжинэ. https://www.legalinfo.mn/annex/details/6790?lawid=11108

Хаврын Чуулганаар багц хууль батлуулахаар ажиллаж байгаа бөгөөд эхний ээлжинд 4 хуулийн үзэл баримтлал боловсруулж дууссан. Одоо нэг хууль үлдсэн.

Процессын хувьд тодорхой шат дараалалтай явагддаг.

  • Тэтгэврийн шимтгэлийн хувьд яг одоо ажил олгогч, ажилтан тус бүр 8.5 хувийг 07 сарын 01 хүртэл төлнө. 2017 онд ОУВС-ийн хөтөлбөрт нэгдэхдээ тэтгэврийн шимтгэлийн 2020 онд ажилтан, ажил олгогч нийлээд 19 хувьд хүргэх болсон нь 2007 оны түвшинд буцаан авчирсан хэрэг. Цар тахлын үед Засгийн газрын зүгээр 2020 оны 04 сараас эхлэн хөнгөлөлт, чөлөөлөлтийн бодлого хэрэгжүүлж ирсэн. Цаашид нөхцөл байдал дээрдэхгүй болэнэхүү бодлого мэдээж үргэлжилнэ.

Бидний хувьд харин Тогтолцооны шинэтгэлд анхаарлаа илүүтэй хандуулан ажиллаж байна” гэжээ.

Categories
мэдээ цаг-үе

Тусгай үүргийн нислэгээр эх орондоо ирсэн иргэдийн анхааралд

Улсын онцгой комиссын шийдвэрийн дагуу 2020 оны 12 дугаар сараас хойш тусгай үүргийн нислэгээр ирсэн иргэдийг 14 хоног тусгаарлаж байна.

Иймд тусгаарлах байр, хоолны зардлын мөнгөө 21 хоногоор төлсөн иргэд өргөдөл, шилжүүлгийн баримтын хуулбар, бичиг баримтын хамт авчирч, зөрүү мөнгөө авах боломжтой.

Бичиг баримтыг obeg.sankhuu@gmail.com хаягаар явуулна уу гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Categories
мэдээ цаг-үе

Хөвсгөл аймагт очсон иргэний түргэвчилсэн шинжилгээний хариу эерэг гарчээ

Хөвсгөл аймгийн онцгой комиссоос өнөөдөр \2021.02.08\ мэдээлэл хийлээ.

Энэ үеэр голомттой бүсээс Хөвсгөл аймагт очсон ачаа тээврийн жолоочийн түргэвчилсэн шинжилгээний хариу эерэг гарсан талаар мэдээллээ. Тус жолоочтой хамт явж байсан туслах жолоочийн түргэвчилсэн шинжилгээний хариу сөрөг гарсан хэдий ч хоёуланг нь аймгийн нэгдсэн эмнэлэгт аваачин тусгаарлажээ. Мөн постон дээр ажиллаж байсан төрийн албан хаагчийн түргэвчилсэн шинжилгээний хариу эерэг гарсан тул тус гурван иргэнийг яаралтай тусгаарлан PCR шинжилгээг хот руу илгээсэн байна.

Categories
мэдээ нийгэм

Малчин Х.Ренцэндорж Хөдөлмөрийн баатар боллоо

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга сар шинийн баярын босгон дээр эрхэлсэн ажилдаа амжилт гаргасан салбар бүрийн төлөөллийг төрийн алдар, цолоор шагнах зарлиг гаргаж, шагналыг нь гардууллаа. Төв аймгийн Баянжаргалан сумын харьяат, Монгол Улсын гавьяат малчин Х.Ренцэндоржийг хөдөлмөрийн баатар цолоор шагнууллаа.

Categories
мэдээ нийгэм

МУГЖ, дуучин С.Батсүх Ардын жүжигчин цолоор шагнууллаа

Монгол Улсын Гавьяат жүжигчин С.Батсүх Ардын жүжигчин цолоор шагнууллаа.

Тулгар төрийн 2230 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 815 жил, Ардын хувьсгалын 100 жил, Ардчилсан хувьсгалын 32 жилийн ой, Монголын үндэсний уламжлалт цагаан сарын баярыг тохиолдуулан эрхэлсэн ажилдаа олон жил үр бүтээлтэй ажилласан аж үйлдвэр, эрүүл мэнд, болосрол, хөдөө аж ахуй, барилга, соёл урлаг, нийгэм үйлчилгээний салбарын хүмүүст шагналыг гардуулж байна.

Ард түмэндээ Завханы хэмээн танигдсан С.Батсүх өнөөдөр төрийн тэргүүнээс Ардын жүжигчин цол тэмдгээ гардсан юм.

Categories
мэдээ нийгэм

Нэвтрүүлэгч С.Чимгээ Соёлын гавьяат зүтгэлтэн цолоор шагнууллаа

Монгол телевизийн дэд захирал, нэвтрүүлэгч С.Чимгээ Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн цолоор өнөөдөр шагнууллаа.

Тэрбээр СУИС-ийн жүжигчний ангийг төгсөж, МҮОНРТ-ээс ажлын гараагаа эхэлсэн. Өдгөө Монгол телевизийн дэд захирлаар ажиллаж байна.

Categories
мэдээ нийгэм

С.Тулга Гавьяат дасгалжуулагч боллоо

Монголын үндэсний сагсан бөмбөгийн холбооны ерөнхий нарийн бичгийн дарга, сагсанбөмбөгийн 3х3 төрлийн үндэсний шигшээ багийн дасгалжуулагч Сүхбаатарын Тулга Монгол Улсын Гавьяат дасгалжуулагч боллоо.

Тэрбээр сагсанбөмбөгийн салбараас гавьяат цол хүртэж буй гурав дахь дасгалжуулагч бөгөөд өнгөрсөн хугацаанд багийн спортын төрлөөр тив, дэлхийн тэмцээнээс нийт 27 медаль хүртэхэд дасгалжуулагчаар ажилласан байна.

Тулгар төрийн 2230 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 815 жил, Ардын хувьсгалын 100 жил, Ардчилсан хувьсгалын 32 жилийн ой, Монголын үндэсний уламжлалт цагаан сарын баярыг тохиолдуулан эрхэлсэн ажилдаа олон жил үр бүтээлтэй ажилласан аж үйлдвэр, эрүүл мэнд, болосрол, хөдөө аж ахуй, барилга, соёл урлаг, нийгэм үйлчилгээний салбарын хүмүүст шагналыг гардуулж байна.

С.Тулга дөнгөж сая Ерөнхийлөгчөөс цол тэмдгээ гардан авлаа.