Categories
мэдээ нийгэм

Гадаадад байгаа иргэд 5 сарын 30, 31-нд Ерөнхийлөгчийн сонгуулийн санал өгнө

Сонгуулийн Ерөнхий Хорооны ээлжит хуралдаан болж, Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулиар гадаадад суугаа иргэдээс санал авах өдрийг товлолоо.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн 8.3-т заасны дагуу ээлжит сонгуулийн санал авах өдрийг үндэслэн Монгол Улсаас гадаад улсад суугаа Элчин сайдын яам, Олон улсын байгууллагын дэргэд суугаа Монгол Улсын Байнгын Төлөөлөгчийн газар, Монгол Улсын Ерөнхий консулын газар, Консулын газар, Консулын төлөөлөгчийн газар байрладаг гадаад улсад байгаа сонгуулийн эрх бүхий иргэдийн санал авах өдрийг Төв комиссын саналыг харгалзаж 2021 оны тавдугаар сарын 30, 31-ний өдрүүдэд авахаар тогтжээ.

Он гарсаар Сонгуулийн ерөнхий хороо танхимд болон цахимаар хуралдаж, Монгол Улсын Их Хурлын сонгуулийн 28 дугаар тойрогт явагдах Улсын Их Хурлын гишүүний нөхөн сонгуулийг зохион байгуулах цаг хугацааны хуваарийг баталсан. Түүнчлэн Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулиар гадаад улсад байгаа сонгогчдын санал авах ажлыг зохион байгуулах Төв комиссыг Гадаад харилцааны яамнаас ирүүлсэн саналыг үндэслэн 7 хүний бүрэлдэхүүнтэй байгууллаа.

Мөн Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2021 оны ээлжит сонгуулийн үйл ажиллагааг зохион байгуулах цаг хугацааны хуваарийг эцэслэн баталсан байна.

Categories
мэдээ нийгэм

Б.Баатархүү: Гал унтраах гэж очсон цагдаагийн алба хаагч түлэгдэж, эмнэлгийн тусламж авсан

Сүхбаатарын талбайд болсон хэргийн талаар ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн дарга, цагдаагийн дэд хурандаа Б.Баатархүү дараах мэдээллийг өглөө.

Тэрбээр “Цогцсыг задлан шинжилгээнд хүргэсэн. Тухайн амь хохирогчийн биеэс 1987 онд төрсөн Э гэдэг хүний бичиг баримт гарч ирсэн. Гэхдээ энэ бичиг баримт тухайн иргэнийх мөн эсэхийг тодруулж шалгана. Тухайн үйл явдал болсон 13:32 цагт Сүхбаатарын талбайд ажиллаж байсан цагдаагийн алба хаагч гүйж очсон. Харамсалтай нь гал хурдан дэгдсэн. Галыг унтраах гэж очсон цагдаагийн алба хаагч түлэгдэн, эмнэлгийн тусламж авсан. Энэ хэргийн учир шалтгааныг тодруулахаар цагдаагийн байгууллага шуурхай ажиллаж байна.

Амь хохирогчийгн хэн болох, ямар учир шалтгаанаар ийм үйлдэл хийх болов гэдэг нь мөрдөн шалгах ажиллагааны дүнд тодорхой болно. Хэдхэн цагийн өмнө энэ асуудал гарсан. Цагдаагийн байгууллагаас бүх камерын бичлэгийн браимтжуулж авсан. Тухайн үйл явдал болоход цагдаагийн алба хаагчдад тусалсан иргэд бий. Зоригтой залуучууд цагдаагийн алба хаагчтай хамт галыг унтраах гэсэн боловч харамсалтай нь үйл явдал маш хурдан болж, тухайн иргэн амь насаа алдлаа” гэв.

Categories
гадаад мэдээ

БНХАУ-ын вакцин нийлүүлэх 13 орны жагсаалтад манай улс багтжээ

БНХАУ Ковид19-ийн эсрэг вакцинаа Пакистанд хүрсэн талаар CNN мэдээлжээ. Ингэснээр тус улс Хятадын вакцины дэмжлэгийг хүлээж авсан анхны улс болж буй юм. Тодруулбал, БНХАУ-ын боловсруулсан вакцин даваа гарагт Бээжингээс Пакистанд хүрсэн байна.

Түүнчлэн БНХАУ өөрсдийн боловсруулсан Ковид19-ийн эсрэг вакциныг Азийн 13 оронд өгөхөөр төлөвлөж байгаа талаар тус улсын ГХЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Ван Вэньбин мэдэгдсэн байна. Үүнд Монгол, Бруней, Непал, Филиппин, Мьянмар, Камбож, Лаос, Шри Ланка, Палестин зэрэг улс багтаад буй юм

Categories
мэдээ нийгэм

Эрүүл мэндийн салбарын 4 баг Төрийн соёрхолт хүртлээ

Монгол Улсын Үндсэн хуулийн Гучин гуравдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 7 дахь заалт, Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2006 оны 302 дугаар зарлигаар батлагдсан Монгол Улсын Төрийн шагналын дүрмийг тус тус үндэслэн Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга зарлиг гаргаж, эрүүл мэндийн салбарын дөрвөн бүтээлд Төрийн шагнал хүртээлээ.

Тодруулбал,

  • Улсын нэгдүгээр төв эмнэлгийн Бөөр шилжүүлэн суулгах Үндэсний баг Улсын нэгдүгээр төв эмнэлгийн Элэг шилжүүлэн суулгах Үндэсний баг Гэмтэл согог судлалын Үндэсний төвийн Хиймэл үе суулгах мэс заслын баг ЭХЭМҮТ-ийн Эрүү нүүрний мэс заслын тасгийн эрхлэгч Г.Аянга ахлагчтай Уруул, тагнай төрөлхийн сэтэрхийн оношилгоо, эмчилгээг мэргэжлийн өндөр түвшинд гүйцэтгэж буй хамт олонд тус бүр хийсэн бүтээснээ үнэлүүлж, Төрийн соёрхолт шагналыг хүртлээ.

Улсын Нэгдүгээр төв эмнэлгийн Бөөр шилжүүлэн суулгах Үндэсний баг нь “Бөөр шилжүүлэн суулгах эмчилгээг Монгол Улсад нэвтрүүлсэн нь” сэдэвт хамтын гарамгай бүтээл туурвин, 1996 оноос анагаахын шинжлэх ухааны орчин үеийн дэвшилтэт нарийн технологи болох эд, эрхтэн шилжүүлэн суулгах эмчилгээг эх орондоо өндөр түвшинд нутагшуулан 233 хүнд бөөр шилжүүлэн суулгах эмчилгээг амжилттай хийж, Монголын анагаах ухааны хөгжил, ард иргэдийн эрүүл мэнд, амь насыг авран хамгаалах үйлсэд жинтэй хувь нэмэр оруулан ажиллаж байна.Багийн ахлагч

  1. Улсын Нэгдүгээр төв эмнэлгийн Урологи, андрологийн төвийн дарга, Тэргүүлэх зэрэгтэй эмч, Анагаах ухааны доктор, дэд профессор Дагвадоржийн Баян-Өндөр;

Багийн гишүүд

  1. Улсын Нэгдүгээр төв эмнэлгийн Урологи, андрологийн төвийн зөвлөх, Монгол Улсын Хүний гавьяат эмч, Төрийн шагналт, Анагаах ухааны доктор, профессор Даваажавын Нямсүрэн;
  2. .Монгол-Солонгосын Дорнын анагаах ухааны төвийн захирал, Монгол Улсын Хүний гавьяат эмч, Анагаах ухааны доктор, профессор Лхамсүрэнгийн Жамбалжав;
  3. “Мөнгөн гүүр” эмнэлгийн Мэс заслын зөвлөх, Тэргүүлэх зэрэгтэй эмч, Анагаах ухааны магистр, Клиникийн профессор Батчулууны Төмөрбаатар;
  4. “Энэрэл” эмнэлгийн дарга, Зөвлөх зэрэгтэй эмч, Анагаах ухааны магистр, Клиникийн профессор Бат-Очирын Бямбадаш;
  5. Улсын Нэгдүгээр төв эмнэлгийн Лабораторийн дарга, Тэргүүлэх зэрэгтэй эмч, Анагаах ухааны доктор, Клиникийн профессор Жигжидсүрэнгийн Саранцэцэг;
  6. Тэргүүлэх зэрэгтэй эмч, Анагаах ухааны доктор, дэд профессор Батсуурийн Бямбадорж;
  7. Улсын Нэгдүгээр төв эмнэлгийн Лабораторийн эмч, Тэргүүлэх зэрэгтэй эмч, Анагаах ухааны магистр, Клиникийн профессор Банзрагчийн Оюунбилэг нарт Төрийн шагнал хүртээлээ.

Улсын Нэгдүгээр төв эмнэлгийн Элэг шилжүүлэн суулгах Үндэсний баг нь “Элэг шилжүүлэн суулгах эмчилгээг Монгол Улсад нутагшуулсан нь” сэдэвт хамтын гарамгай бүтээл туурвин, 2011 оноос хойш анагаахын шинжлэх ухааны орчин үеийн дэвшилтэт нарийн технологи болох эд, эрхтэн шилжүүлэн суулгах эмчилгээг эх орондоо өндөр түвшинд нутагшуулан 115 хүнд элэг шилжүүлэн суулгах эмчилгээг амжилттай хийж, Монголын анагаах ухааны хөгжил, ард иргэдийн эрүүл мэнд, амь насыг авран хамгаалах үйлсэд жинтэй хувь нэмэр оруулан ажиллаж байна.

Багийн ахлагч:

  1. Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуулийн Мэс заслын тэнхимийн эрхлэгч, Улсын Нэгдүгээр төв эмнэлгийн мэс заслын зөвлөх эмч, Монгол Улсын Хүний гавьяат эмч, Анагаахын шинжлэх ухааны доктор, профессор Оргойн Сэргэлэн;

Багийн гишүүд:

  1. Эрүүл мэндийн хөгжлийн үндэсний төвийн Эс эд, эрхтэн шилжүүлэн суулгахыг зохицуулах албаны дарга, Монгол Улсын Хүний гавьяат эмч, Тэргүүлэх зэрэгтэй эмч, Анагаах ухааны магистр Пандааны Батчулуун;
  2. Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуулийн Хоол боловсруулах эрхтэн судлалын тэнхимийн эрхлэгч, Анагаах ухааны доктор, профессор Дүгэрийн Даваадорж;
  3. Улсын Нэгдүгээр төв эмнэлгийн Эрчимт эмчилгээ, мэдээгүйжүүлэг, Яаралтай тусламжийн төвийн дарга, Тэргүүлэх зэрэгтэй эмч Донхимын Чулуунбаатар;
  4. Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуулийн Мэдээгүйжүүлэг, яаралтай тусламжийн тэнхимийн эрхлэгч, Зөвлөх эмч, Анагаах ухааны доктор, профессор Лүндэгийн Ганболд;
  5. Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуулийн Мэс заслын тэнхимийн ахлах багш, Мэс заслын зөвлөх эмч, Анагаах ухааны магистр Сандагийн Эрдэнэ;
  6. Улсын Нэгдүгээр төв эмнэлгийн Мэс заслын ерөнхий мэргэжилтэн, Монгол Улсын Хүний гавьяат эмч, Анагаах ухааны доктор Лувсандоржийн Амгалан;
  7. Улсын Нэгдүгээр төв эмнэлгийн Эмчилгээ эрхэлсэн орлогч дарга, Зөвлөх эмч, Анагаах ухааны доктор Очирхүрээгийн Баярмаа;
  8. “Дөрвөн билэг” эмнэлгийн Дүрс оношилгооны зөвлөх эмч, Анагаах ухааны магистр Бавуужавын Эрдэнэбилэг нар Төрийн шагнал хүртлээ.

Гэмтэл согог судлалын Үндэсний төвийн Хиймэл үе суулгах мэс заслын баг нь “Өвдөг, түнхэнд хиймэл үе суулгах мэс засал, эмчилгээний аргыг Монгол Улсад нэвтрүүлж нутагшуулсан нь” сэдэвт хамтын гарамгай бүтээл туурвин, 1999 оноос хойш анагаахын шинжлэх ухааны орчин үеийн дэвшилтэт технологи болох хиймэл үе суулгах эмчилгээг эх орондоо өндөр түвшинд нутагшуулан 3000 хүнд өвдөг түнхэнд хиймэл үе суулгах мэс засал, эмчилгээг амжилттай хийж, Монголын анагаах ухааны хөгжил, ард иргэдийн эрүүл мэнд, амь насыг авран хамгаалах үйлсэд үнэтэй хувь нэмэр оруулж буй.

Багийн ахлагч:

  1. Гэмтэл, согог судлалын үндэсний төвийн Зөвлөх эмч, Эрүүл мэндийн яамны Гэмтэл согогийн ерөнхий мэргэжилтэн, Монгол Улсын Хүний гавьяат эмч, Клиникийн профессор Самдангийн Отгонгэрэл;

Багийн гишүүд:

  1. Гэмтэл, согог судлалын үндэсний төвийн Клиникийн тасгийн эрхлэгч, Гэмтлийн Зөвлөх зэрэгтэй эмч, Клиникийн профессор Базарын Батзориг;
  2. Гэмтэл, согог судлалын үндэсний төвийн Яс, үений гэмтлийн тасгийн эрхлэгч, Тэргүүлэх зэрэгтэй эмч, Клиникийн профессор Сандуйжавын Сүхбат;
  3. Гэмтэл, согог судлалын үндэсний төвийн Яс, үений гэмтлийн тасгийн Тэргүүлэх зэрэгтэй эмч, Клиникийн профессор Рэгзэнгийн Баяртулга;
  4. Гэмтэл, согог судлалын үндэсний төвийн Мэдээгүйжүүлэлтийн тасгийн эрхлэгч, Мэдээгүйжүүлэгч, Тэргүүлэх зэрэгтэй эмч, Клиникийн профессор Жуунайн Түмэн-Өлзий нарт Төрийн шагнал хүртээлээ.

Эх хүүхдийн эрүүл мэндийн Үндэсний төвийн Эрүү, нүүрний мэс заслын тасгийн Уруул, тагнайн төрөлхийн сэтэрхийн эмгэгийн мэс засал, эмчилгээний баг нь “Уруул, тагнайн төрөлхийн сэтэрхий эмгэгийн эмчилгээ, үйлчилгээг Монгол Улсын хэмжээнд цогц шийдсэн нь” сэдэвт хамтын гарамгай бүтээл туурвин 1999 оноос Уруул, тагнайн төрөлхийн сэтэрхий эмгэгийн судалгаа, эрдэм шинжилгээний ажил гүйцэтгэн оношилгоо, эмчилгээний арга, стандартыг боловсруулж, эмнэл зүйд амжилттай нэвтрүүлэн 3280 хүүхдэд уруул, тагнайн төрөлхийн сэтэрхий эмгэгийн мэс засал, эмчилгээ хийж, Монголын анагаах ухааны хөгжил, хүүхэд багачуудын төрөлхийн эмгэгийг мэс заслын аргаар эмчлэх үйлсэд үнэтэй хувь нэмэр оруулж буй.

Багийн ахлагч

  1. Эх, хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийн Эрүү, нүүрний мэс заслын тасгийн эрхлэгч, Зөвлөх эмч, Анагаах ухааны доктор, Клиникийн профессор Гонгоржавын Аянга;

Багийн гишүүд

  1. Эх, хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийн Эрүү, нүүрний мэс заслын тасгийн Тэргүүлэх зэргийн эмч, Анагаах ухааны магистр Жаргалдаваагийн Эрдэнэцогт;
  2. Эх, хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийн Эрүү, нүүрний мэс заслын тасгийн Тэргүүлэх зэргийн их эмч, Анагаах ухааны магистр, Клиникийн профессор Дашнямын Цэрэндулам;
  3. Эх, хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийн Эрүү, нүүрний мэс заслын тасгийн Хэл яриа заслын их эмч, Анагаах ухааны доктор, Клиникийн профессор Баасангийн Булган;
  4. Эх, хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийн Эрүү, нүүрний мэс заслын тасгийн Эрүү нүүрний гажиг заслын их эмч, Анагаах ухааны магистр, Клиникийн профессор Магсаржавын Эрдэнэсайхан нарт Төрийн шагнал хүртээлээ.

Улсын нэгдүгээр төв эмнэлгийн Бөөр шилжүүлэн суулгах Үндэсний багийн гишүүд

Улсын нэгдүгээр төв эмнэлгийн Элэг шилжүүлэн суулгах Үндэсний багийн гишүүд:

Categories
мэдээ нийгэм

Л.Энх-Амгалан: Боловсролын салбарынханд зориулсан хотхон бий болгож, орон сууцжуулна

Нийслэлийн боловсролын салбарын хөрөнгө оруулалт, төсөл арга хэмжээ, сурагчдын хоцрогдол, цар тахлын нөхцөл байдалд танхимын болон зайн сургалтаар боловсролын үйлчилгээг хүртээмжтэй хүргэх асуудлаар Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан, дэд сайд Г.Ганбаяр тэргүүтэй яамны удирдлагууд, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар нарын нийслэлийн удирдлагууд харилцан санал солилцлоо.

Уулзалтын эхэнд Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан хэлэхдээ “Нийслэлийн хэмжээнд гурван ээлжээр хичээллэдэг байсан бүх сургууль өнөөдөр бүгд хоёр ээлжтэй болсон. Гэхдээ ачааллыг дахин багасгах шаардлагатай 12 сургууль бий. 2021 онд нийслэлд 38 цэцэрлэг, 32 сургууль, 10 сургууль, цэцэрлэгийн цогцолборын хөрөнгө оруулалт тусгаж өгсөн.

viber_image_2021-02-05_17-18-16-2-1024x682 Боловсролын салбарынханд зориулсан хотхон бий болгож, орон сууцжуулна

Одоо нийслэлд 30 гаруй мянган хүүхдийн цэцэрлэгийн асуудлыг шийдвэл сургуулийн өмнөх боловсрол бүрэн хангагдахаар байна. Сургуулийн тухайд бага сургуулиудыг барьж асуудлыг шийдвэрлэх боломжтой. Сургууль, цэцэрлэг барих гэхээр газрын асуудал хүндэрдэг. Гарах гарц нь гэр хорооллын айлуудтай тохирч газрыг чөлөөлөх ганцхан арга байна.

Нийслэлийн хэмжээнд 10 гаруй мянган хүүхэд компьютер, зурагтгүй, тог цахилгаангүй газар амьдарч байгааг хороо, дүүргийн ажилтнуудаар дамжуулж туслах боломж юу байна.

Нийслэлд 20943 багш, ажилтнууд бий. Иймд орлогод нийцсэн орон сууцанд хамруулах асуудлыг нийслэлийн удирдлагуудтай хамтраад шийдвэрлэх шаардлага байгаа юм. Боловсролын салбарт гар татаж болохооргүй цаг үе ирсэн” гэдгийг онцоллоо.

Энэ үеэр Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар “Нийслэлийн Боловсролын газар, яамтайгаа хамтран салбарт хийгдэх хөрөнгө оруулалт, төсөл арга хэмжээний ажлуудыг харилцан уялдаа холбоотой гарган ажиллах хэрэгтэй.

b88e1e4aadca74833833d5cfe8b31c2a_x3 Боловсролын салбарынханд зориулсан хотхон бий болгож, орон сууцжуулна

Сургууль, цэцэрлэг барихад газрын асуудал тулгамддаг. Энэ асуудлыг хамтраад шийдвэрлээд явах бүрэн боломжтой гэж харж байна. Боловсролын салбарт тулгамдаж байгаа төсөв санхүүгийн асуудалд онцгойлон анхаарч ажиллах болно. Хичээл, сургуулийн хоцрогдлын асуудлыг тооцоо судалгаанд үндэслэн хамтран ажлын хэсгийн түвшинд ярилцъя.

Мөн нийслэлийн хэмжээнд түрээслээд өмчлөх хэлбэрээр орон сууцжуулах зургаан байршилд барилгын ажлыг эхлүүлнэ. Тэгэхээр аль нэг байршилд нь боловсролын салбарынханд зориулсан хотхон бий болгож, орон сууцжуулах бүрэн боломжтой” гэсэн юм.

Уулзалтын төгсгөлд Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан салбарын сайд, хотын захирагчийн түвшинд жилд хоёр удаа уулзалт зохион байгуулаад тулгамдсан асуудлыг шийдвэрлээд явах бүрэн боломжтой гэлээ.

Мөн тэрбээр “Сургууль, цэцэрлэгийн газрын асуудлыг нийслэлтэй хамтарч шийдвэрлэх, төрийн өмчит сургууль, цэцэрлэгийн газрыг зарахгүй байхад анхаарах, хоцрогдлыг арилгах зорилгоор танхим болон зайн хэлбэрээр сургалтын үйл ажиллагаа явуулахад ариутгал, халдваргүйтгэл зэрэг зохион байгуулалтын ажилд хамтрах, багш, ажилтнуудыг орон сууцжуулах зэрэг асуудлаар ажлын хэсгийн түвшинд ярилцаж, шийдвэрлэе” хэмээв.

Эх сурвалж: БШУЯ

Categories
мэдээ нийгэм

Нийслэлийн Эрүүл мэндийн газрын даргаар Б.Бямбадоржийг томиллоо

Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг Нийслэлийн Эрүүл мэндийн газрын даргаар Батсуурийн Бямбадорж томилж, өнөөдрөөс ажилдаа орлоо.

Б.Бямбадорж нь хүний их эмч, эрүүл мэндийн удирдлагын зөвлөх зэрэгтэй, төрийн захиргааны менежмент болон удирдахуйн ухааны магистр, анагаах ухааны доктор, дэд профессор цолтой.

  • 1988 онд Өвөрхангай аймгийн 10 жилийн дунд сургууль,
  • 1995 онд Анагаах ухааны их сургууль,
  • 2002 онд Удирдлагын академи,
  • 2015 онд АНУ-ын Харвардын Кеннедийн Төрийн захиргааны сургууль,
  • 2017 онд Гүрэн дээд сургуулийг тус тус төгссөн.

Орос, англи хэлний мэдлэгтэй.

  • 1988-1989 онд Халдварт өвчнийг анагаах клиникийн төв эмнэлэгт асрагч,
  • 1994-1995 онд Нэгдсэн II эмнэлэгт сэхээний тасгийн эмч,
  • 1996-1999 онд АУИС-ийн Клиникийн төв эмнэлэгт их эмч,
  • 1999-2018 онд Улсын клиникийн төв эмнэлэг /I эмнэлэг/-т клиникийн эрхлэгч, эмчилгээ, сувилгаа эрхэлсэн захирал, Бөөр шилжүүлэн суулгалтын их эмч, Гемодиализийн төвийн эрхлэгч, эмчилгээ хариуцсан орлогч дарга, ерөнхий захирал,
  • 2018 оны 01 дүгээр сараас Эрүүл мэндийн сайдын зөвлөх,
  • 2019 оны 01 дүгээр сараас ЭМЯ-ны Төрийн нарийн бичгийн даргаар тус, тус ажиллаж байсан.
Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

DNN-ФОТО: Төрийн одон, медаль гардууллаа

Гэрэл зургуудыг Ц.МЯГМАРСҮРЭН

Categories
мэдээ нийгэм

Товчоодоор хот руу 8614 иргэн нэвтэрчээ

Өнөөдөр өглөөний 08:00 цаг хүртэлх өнгөрсөн 24 цагийн хугацаанд нийслэлийн авто тээврийн шалган нэвтрүүлэх товчоодоор албан ажил, эмнэлэг, эрүүл мэнд, ахуйн гачигдал, оршин суух гэрийн хаягаар, хүнс, шатахуун тээвэрлэлт хийх зорилгоор 8,614 хүн нэвтэрчээ.

Тухайлбал 1,837 тээврийн хэрэгслээр 3,752 зорчигч хот руу нэвтэрч, 1,944 тээврийн хэрэгслээр 4,862 зорчигч хотоос гарсан байна. Авто тээврийн шалган нэвтрүүлэх есөн товчоонд эрүүл мэнд, онцгой байдал, цагдаа, мал эмнэлэг, мэргэжлийн хяналтын 82 ажилтан үүрэг гүйцэтгэлээ. Үүнээс эрүүл мэндийн байгууллагын 29 албан хаагч ажиллаж, авто тээврийн товчоодоор нэвтэрсэн нийт зорчигчдод эрүүл мэндийн хяналт хийхэд сэжигтэй тохиолдол бүртгэгдээгүй байна.

2020 оны 11 дүгээр сарын 10-ны өдрөөс хойш нийт 242,709 автомашины 576,124 иргэнд эрүүл мэндийн хяналт хийжээ.

Эх сурвалж: Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс

Categories
мэдээ цаг-үе

Э.Эрдэнэбаатар​: Цагаан сараар золговол 500 мянган төгрөгөөр торгоно

Энэ сарын 11 буюу Цагаан сарын битүүний өдрөөс 23-ны 06.00 цаг хүртэл нийслэлийг Гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдлын зэргийн тавдугаар түвшинд шилжүүлэх шийдвэрийг УОК-оос гаргасан.

Тэгвэл нийслэлийн Онцгой комиссын Шуурхай штабын удирдлагын багийн гишүүн, дэд хурандаа Э.Эрдэнэбаатар “Нийслэлийн хэмжээнд коронавируст халдварын идэвхтэй 21 голомт байна. Засгийн газраас сар шинийн баярыг тэмдэглэхийг хориглосонтой холбогдуулан зохион байгуулах арга хэмжээний талаар тодорхой шийдвэрүүдийг гаргаж буй. Өмнө нь тогтоосон хөл хорионы арга хэмжээг энэ удаад ч үргэлжлүүлнэ. Гэхдээ арай өөр, онцлог байдлаар ажиллана. Энэ хугацаанд Засгийн газар, УОК-оос “Нэг хаалга, нэг хүн” арга хэмжээ хэрэгжүүлнэ. Нийслэлд 412 000 орчим өрх бий гэсэн тооцоо судалгаа бий. Бид энэ сарын 11-нээс эхлэн 420 000 хүнээс шинжилгээ авахаар тооцон, бэлтгэлээ хангаж эхэлсэн. Хэвлэл мэдээллийн хэрэгслээр цаг үеийн мэдээллийг шуурхай өгнө.

Иргэд гэрээсээ огт гарахгүй. Нийслэлийг тэр чигт нь цагдаагийн байгууллага хяналтдаа авч, хязгаарлалт тогтооно. Хэрэв иргэд аав, ээж, ах, дүү, хамаатан садныдаа очиж золговол Зөрчлийн тухай хуулийн дагуу арга хэмжээ авна. Өөрөөр хэлбэл, иргэнийг 500 мянган төгрөгөөр аж ахуйн нэгж, байгууллагыг таван сая хүртэлх төгрөгөөр торгоно гэсэн үг. Хөл хорио тогтоосон үед иргэд аливаад ухамсартай хандах хэрэгтэй. Нийт хүн амын хэмжээнд шинжилгээ авах гэж байна, айл хэсэж, золгоно гэсэн асуудал байхгүй” гэлээ.

Categories
мэдээ нийгэм нүүр-хуудасны-шинэ-оцлох цаг-үе

Төрийн дээд цол, одон медалиар энгэрээ мялаасан эрхмүүд

Тулгар төрийн 2230 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 815 жил, Ардын хувьсгалын 100 жил, Ардчилсан хувьсгалын 32 жилийн ой, Монголын үндэсний уламжлалт цагаан сарын баярыг тохиолдуулан эрхэлсэн ажилдаа олон жил үр бүтээлтэй ажилласан аж үйлдвэр, эрүүл мэнд, болосрол, хөдөө аж ахуй, барилга, соёл урлаг, нийгэм үйлчилгээний салбарын хүмүүст шагнал гардууллаа.

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ЗАРЛИГААР:

Үндэсний үнэт зүйл болсон уламжлалт мал аж ахуйн өв соёлоо хадгалан,Монголын хөдөө аж ахуйн салбарын хөгжил болон үндэсний соёл уламжлалаа залуу үедээ өвлөн уламжлуулах, дэлгэрүүлэн хөгжүүлэх үйлсэд жинтэй хувь нэмэр оруулсан Төв аймгийн Баянжаргалан сумын малчин Хандын Рэнцэндоржийг Монгол Улсын Хөдөлмөрийн баатар цолоор шагналаа.

Ард түмний сэтгэл зүрхэнд хоногшсон олон уран бүтээл туурвин, Монголын дуу хөгжмийн сан хөмрөг, үндэсний соёл урлагийн хөгжилд оруулсан үнэтэй хувь нэмрийг үнэлж, Завхан аймгийн хөгжимт драмын театрын дуучин Санжаажавын Батсүхийг Монгол Улсын Ардын жүжигчин цолоор шагналаа.

Монгол Улсын Аж үйлдвэрийн гавьяат ажилтан цолоор

“Монгол Базальт” ХХК-ийн захирал Лхагважавын Ариунболд,

Дөргөний усан цахилгаан станцын зөвлөх инженер Пүрэвийн Баатар нарыг,

Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн цолоор

“Sound of Mongolia” ХХК-ийн продюсер Хүрэлбаатарын Дамдинсүрэн,

“МОНЦАМЭ” агентлагийн ахмад сэтгүүлч Гажидын Баатарчулуун,

Монголын Зохиолчдын эвлэлийн хорооны гишүүн, яруу найрагч Долгорсүрэнгийн Доржготов,

“Монголын үнэн” сонины ахмад сэтгүүлч Цэнд-Аюушийн Мишигдорж,

“Зууны мэдээ” сонины ахмад сэтгүүлч Дуламын Цэрэннадмид,

“Монгол” телевизийн нэвтрүүлэгч Саранцэцэгийн Чимгээ нарыг,

Монгол Улсын Урлагийн гавьяат зүтгэлтэн цолоор

Улсын драмын эрдмийн театрын жүжигчин, Олон улсын “Найрамдал” төвийн дэд захирал Баатарын Отгонбат,

Монголын Урчуудын эвлэлийн хорооны гишүүн, уран бүтээлч Лувсандамбын Батцэнгэл,

“Циркус Монголиа Хадгаа” циркийн захирал Чулуунцэндийн Хатанбаатар,

Хөгжмийн зохиолчдын холбооны гишүүн, хөгжмийн зохиолч Бадарчийн Магсаржав,

Улсын драмын эрдмийн театрын ерөнхий найруулагч Намнангийн Наранбаатар нарыг,

Монгол Улсын Үйлчилгээний гавьяат ажилтан цолоор

Төр засгийн үйлчилгээ эрхлэх газрын ахмад ажилтан Дашдондогийн Адьяахүү,

Хан-Уул дүүргийн Цагдаагийн хоёрдугаар хэлтсийн цагдаа, ахлах ахлагч Пүрэвжавын Мөнхбаатар,

Хөвсгөл аймгийн Шинэ-Идэр сумын Цагдаагийн хэсгийн байцаагч, сургагч ахлагч Палангийн Хатанбаатар нарыг,

Монгол Улсын Хөдөө аж ахуйн гавьяат ажилтан цолоор

Өвөрхангай аймгийн Хархорин сумын Засаг даргын Тамгын газрын ахмад ажилтан Даваасамбуугийн Нүрэнзэд,

Монгол Улсын Худалдааны гавьяат ажилтан цолоор

“Номин Холдинг” ХХК-ийн Ерөнхийлөгч Шагдарсүрэнгийн Баярсайхан,

Монгол Улсын гавьяат багш цолоор

Санхүү, эдийн засгийн их сургуулийн ахисан түвшний сургалт хариуцсан проректор Жамьяандоржийн Батхуяг,

Бэрс дээд сургуулийн захирал Чимидийн Гомбосүрэн,

Шинжлэх ухаан, технологийн их сургуулийн Барилга, архитектурын тэнхимийн багш Чимидийн Дагшигдорж нарыг,

Монгол Улсын гавьяат барилгачин цолоор

ГБЭТ ХХК-ийн захирал, Монгол Улсын зөвлөх инженер Баатарын Эрхэмбаяр,

Монгол Улсын гавьяат дасгалжуулагч цолоор


Монголын тулааны урлаг, тулалдааны спортын хорооны Ерөнхийлөгч Машбатын Бөхбат,

Монголын 3х3 сагсанбөмбөгийн үндэсний шигшээ багийн дасгалжуулагч Сүхбаатарын Тулга,

Монгол Улсын гавьяат жүжигчин цолоор

Улсын дуурь, бүжгийн эрдмийн театрын балетын гоцлооч Баясгалангийн Саруул,

Монгол Улсын гавьяат холбоочин цолоор

Харилцаа холбооны зохицуулах хорооны дарга Гончигийн Чинзориг,

Монгол Улсын гавьяат эдийн засагч цолоор

Монголын хөрөнгийн биржийн ахмад ажилтан Очирбатын Батбилэг,

Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын ахмад референт Нямсамбуугийн Буяндэлгэр,

Монгол Улсын гавьяат эмч цолоор

Гэмтэл согог судлалын үндэсний төвийн ахмад эмч Сламханы Татар нарыг,

Сүхбаатарын одонгоор

Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Ахмадын хорооны дарга Лодойн Ойдовсамбууг тус тус шагналаа.