Categories
мэдээ нийгэм

Нийт дуудлагын 91,8 хувийг ахуйн гал түймэр эзэлжээ

Нийслэлийн хэмжээнд 2019 онд 3148 удаагийн аюулт үзэгдэл, ослын дуудлага бүртгэгдсэн байна. Онцгой байдлын анги, байгууллагын алба хаагчид дээрх дуудлагаас 1345 хүний амь нас, 43,3 сая төгрөгийн өмч хөрөнгийг авран хамгааллаа.


Аварсан хүний тоо, эд хөрөнгө өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад өссөн үзүүлэлттэй байгаа юм.

Нийт дуудлагын 91,8 хувийг ахуйн гал түймэр, 7,9 хувийг эрэн хайх, аврах ажиллагаа, 0,3 хувийг ой, хээрийн түймрийн дуудлага эзэлж байна гэж нийслэлийн Онцгой байдлын газраас мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

“Соёл урлагийн менежмент Монголд” хөтөлбөрийн төгсөгчид гэрчилгээгээ гардав

“Соёл урлагийн менежмент Монголд” Соёл урлагийн удирдлага, менежмент, залуу манлайлагчдын мэргэжил дээшлүүлэх ахисан түвшний сургалт, солилцооны хөтөлбөрийг Улаанбаатар болон Берлин хотноо хэрэгжүүлж, хөтөлбөрийн анхны төгсөгчид гэрчилгээгээ гардан авлаа.

Хөтөлбөрийг БСШУСЯ, Соёл урлагийг дэмжих сан болон ХБНГУ-ын “Freie Universitat Berlin”-ий дэмжлэгээр “Соёл урлаг, хэвлэл мэдээллийн төслийн менежмент, зөвлөгөө” НҮТББ, ХБНГУ-ын “Соёл урлаг, хэвлэл мэдээллийн эдийн засгийн хүрээлэн”-гийн хамтын ажиллагааны хүрээнд хэрэгжүүлсэн юм.

Соёл, урлагийн салбарын байгууллагын менежмент, удирдлага зүй, хүний нөөцийн ур чадварыг олон улсын мэргэжлийн арга зүйгээр дээшлүүлэх замаар соёл урлагийн дэд бүтэц, түүний тогтвортой хөгжил, хамтын ажиллагааг өргөжүүлэн тэлэх зорилго бүхий энэхүү хөтөлбөрт тайз дэлгэцийн урлаг, галерей, энтертайнмэнт, орон нутгийн соёлын төв, сонсголгүй иргэдийн соёлын төв, соёл урлагийн үйл ажиллагаа явуулдаг төрийн бус байгууллага зэрэг төрийн болон төрийн бус соёл урлагийн олон талт үйл ажиллагаа эрхлэгч байгууллагын удирдлага, менежер зэрэг 9 мэргэжилтэн хамрагдсан юм.

Монгол Улс, ХБНГУ-тай дипломат харилцаа тогтоосны 45 жилийн ойн хүрээнд 2019 онд хэрэгжүүлж эхэлсэн “Соёл урлагийн менежмент Монголд” хөтөлбөр нь 2020, 2021 онд үргэлжлэх юм.

Categories
мэдээ нийгэм эдийн-засаг

“Хан-Уулд үйлдвэрлэв” борлуулалтын цэгийн нээлт боллоо

Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг Шинжлэх ухаан, үйлдвэрлэл, инновацын газар, Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газар хамтран 12 дугаар сарын 24-ний өдөр “Орон нутгийн үйлдвэрлэлийн түншлэл” дэд хөтөлбөрийн хүрээнд жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчдийн борлуулалтыг нэмэгдүүлэх зорилгоор “Дельта комплекс трейдинг” ХХК-ийн “Монгол Фармер” худалдааны төвд 39м2 талбай бүхий “Хан-Уулд үйлдвэрлэв” борлуулалтын цэг байгууллаа.

Борлуулалтын цэгт Хан-Уул дүүргийн арьс шир, ноос ноолуур, эсгий болон савхин эдлэл, гар урлал, үндэсний хувцас, бэлэн хувцас, хүүхдийн дээл хувцас, гоёл чимэглэлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэгч жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчийн бараа, бүтээгдэхүүнийг худалдан борлуулж, үйл ажиллагааг сурталчилж байна.

Categories
мэдээ нийгэм

Эмзэг бүлгийн иргэдийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг сайжруулна

Монгол Улсын Засгийн газар, Азийн хөгжлийн банк хамтран хэрэгжүүлэх “Эмзэг бүлгийн иргэдийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний хүртээмжийг сайжруулах хөрөнгө оруулалтын хөтөлбөрийн I үе шатны төсөл”-ийн Зээлийн хэлэлцээрүүдэд гарын үсэг зурах эрхийг сайд Ч.Хүрэлбаатарт олгохоор болов.

Төсөл гурван хэсэгтэй бөгөөд Азийн хөгжлийн банк 158 сая ам.доллар зарцуулах юм. Эхний шат буюу 2019-2024 онд ХУД-ийн эмнэлгийг загвар эмнэлэг болгон шинэчилж засварлан хоёр аймгийн нэгдсэн эмнэлгийг өргөтгөнө. Мөн хотын гэр хорооллийн дөрвөн өрхийн эмнэлгийг жишиг төв болгож, таван сумын эмнэлгийг шинэчлэхээр төлөвлөжээ.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Онон хатан ижий аврагдах цаг холдсоор, яах вэ гишүүд ээ?

Монгол Улсын Засгийн газар нэр бүхий есөн газрыг улсын тусгай хамгаалалтад авахаар төлөвлөж УИХ-д өргөн мэдүүлээд байгаа билээ. Хаа сайгүй газар хөндөж, байгаль ээжийг уйлуулж байгаа энэ үед ийм шийдвэрийг олон нийт талархан хүлээн авсан юм. Арга ч үгүй биз, үе үеийн Засгийн газар байгалиа ухаж ашиг олохоо урьтал болгож байснаас биш тусгайлан хамгаалахад ач холбогдол өгч байсан нь цөөн. Харамсалтай нь, У.Хүрэлсүхийн Засгийн газрын энэ санаачилга УИХ-д очоод таг болчихлоо. Өнгөрсөн долоо хоногт Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороогоор уг асуудлыг хэлэлцэх байсан ч сайд нь байхгүй гэсэн шалтгаанаар хойшилсон, энэ долоо хоногт бас л чимээгүй. Байгаль орчин, аялал жуулчлалын яамныхан ч мэдэхгүй, хэзээ дуудах юм бол гээд хүлээгээд сууж байна. Уг нь манай УИХ-ын гишүүд зарим асуудлыг баяр ёслол, шөнө оройг умартан хуралдаад л шийдчихдэг. Гэтэл унаган байгалиа хамгаалалтад авч хойч үедээ үлдээх буянтай ажил өөрсдөд нь санхүүгийн хувьд ашиггүй байдаг юм уу, эсвэл хэн нэгний эрх ашиг хөндөгдөөд байгаа юм уу, ямар ч л гэсэн Засгийн газраас өргөн мэдүүлсэн есөн газрыг улсын тусгай хамгаалалтад авах ажил яст мэлхийн хурдаар явж байна. Магадгүй хойшилсоор, энэ асуудал таг зогсч мэдэхээр боллоо.

Тусгай хамгаалалтад авахаар төлөвлөсөн газруудаас олны анхаарлыг хамгийн ихээр татаж, тэр хэрээр “хэл аманд” өртөж буй нь Гутайн даваа-Хөмүүл голын эх юм. Энэ газрыг байгалийн цогцолборт газрын ангиллаар тусгай хамгаалалтад авахаар төлөвлөжээ. Анхаарал татаж байгаа нь чучиртай. Яагаад гэвэл, энэ нь Онон хатан ижий хэмээн дээдлэн шүтдэг Онон голын хувь заяатай холбоотой юм. Тодорхой хэлбэл, Хэнтий аймгийн Батширээт сумын нутагт байрлах Гутайн даваанд алт олборлохоор зэхэж байгаа бөгөөд ингэснээр Онон гол бохирдох аюултайг мэргэжлийн хүмүүс анхааруулан хэлж байна.Ялангуяа Онон, Шургадаг, Тулгат, Баруун, Зүүн Гутай, Арангатайн голууд, Хөх чулуу, Сэрүүн, Манат, Ламын, Арын булгууд болон Арангатайн рашаан, Цагаан нуур зэрэг гадаргын усыг бохирдуулах эрсдэл маш өндөр аж.

Гутайн даваа алтны хэнээтнүүдийн гарт ороод цөөнгүй жилийг үджээ. Эндгурван компани бий. Хоёр нь шороон, нөгөө нь үндсэн ордтой. Үндсэн орд нь “Пегматит майнинг” компанийнх. Үндсэн орд нь ой дотор, шороон орд нь ой модны хажууханд байдаг. Гутайн даваа дахь бэрхшээлтэй асуудал алтны үндсэн орд болоод байгаа юм.Битүү ой модонд, бараг уулын орой шахуу газар. Ийм газар алт олборлохыг нутгийн иргэд эрс эсэргүүцэж байгаа юм. Тиймээс У.Хүрэлсүхийн Засгийн газар энэ газрыг тусгай хамгаалалтад авч, олборлолт хийхээс урьдчилан сэргийлэхээр болсон нь сайшаалтай. Ерөнхий сайд зүгээр ч нэг сэтгэлийн хөөрлөөр энэ шийдвэрийг гаргаагүй. Нутгийн иргэдийн хүсэлт, байгаль экологид үзүүлж болзошгүй хор нөлөө, аялал жуулчлалыг хөгжүүлэх Засгийн газрын бодлого зэргийг харгалзан үзжээ. Энэ нь чбаримтат үндэслэлтэй байв.

Гутайн даваа Онон голын сав газарт байдаг. Энэ сав газар эзэн Чингис хаантай холбоотой түүхэннутаг. Түүний амьдрал, уналт, сэргэлттэй холбоотой олон үйл явдал болсон, бараг музей гэхээр газар. Мянганы суут хүн болох гараагаа энэ л нутгаас эхэлсэн болохоор Онон голын сав газар үгээр илэрхийлэхийн аргагүй үнэ цэнтэй.

Онон голын сав газар зөвхөн их түүхийн гэрч болсон нутаг биш. Байгалийн үзэсгэлэн төгөлдөр бүрдсэн, ховор ургамал, амьтан амьдрах таатай нөхцөл бүрдсэн нутаг. Энд 223зүйл шувуу бүртгэгдсэнээс 172 зүйл нь нүүдлийн ховор шувууд. Дэлхийд нэн ховор цэн тогоруу үрждэг маш чухал газар. Энэ газар 260 зүйл ургамал бүртгэгдсэнээс 19 нь ховор, 15 нь нэн ховор ургамал. Эмийн болон ашигт ургамал нь нийт ургамлын зүйлийн 31 хувийг эзэлж байгаа нь хамгааллын үүднээс төдийгүй байгалийн нөөцийг тогтвортой ашиглах боломжийн хувьд нэн чухал газар болохыг баталгаажуулдаг.

Энэ сав газрын гол амин сүнс нь Онон гол. Онон голд 28 зүйл загас амьдардаг бөгөөд дэлхийд ховор тул загасны орон гэр юм. Цөөнгүй сумын 20 мянга гаруй хүнийг ундаалдаг Онон гол бохирдвол энэ сав газрын экосистемд маш аюултайг судлаачид анхааруулан хэлж байгаа. Хэрвээ Гутайд алтны олборлолт эхэлбэл энэ аюул шууд ороод ирнэ. Дэлхийн хэмжээнд зайлшгүй хамгаалах шаардлагатай 35 экобүси болох Амар мөрний эх ньОнон голын ай савд хамаардаг.Энэ утгаараа монголчуудын төдийгүй, Амар мөрний сав дагуух ОХУ, Хятад улсын нутагт амьдарч буй олон сая хүний эрүүл, аюулгүй амьдрах орчныг хангахад онцгой үүрэгтэй, үнэ цэнэтэй нутаг.

“Гутайн даваанд алт олборлуулахгүйгээр шийдлээ гэхэд нинжа нар ороод ирнэ. Тэрний оронд компани нь ашиглаад татвараа төлсөн нь дээр ” гэж сумын удирдлага болон яамны зарим эрх мэдэлтнүүдийн зүгээс хэлдэг. Энэ үг ганц энд ч биш, Монгол орны баялагтай нутаг болгонд сонсогддог, компаниуд алт ухахыг зөвтгөдөг үндсэн шалтгаан болдог. Тэгвэл тэднээс айж, тэдний нэрийг барьжэрх ашгаа хангадаг компаниудад цаашид боломж өгсөөр байх уу. Үгүй, үүнийг одоо л зогсоох ёстой. Монгол бол тусгаар улс. Хуультай, шүүхтэй, цагдаатай. Ийшээ орж алт ухаж болохгүй л гэсэн бол болохгүй. Дундад Азийн баялагтай орнуудад 1990-ээд оны эхээр байдал яг иймбайв. Манайхаас ялгаатай нь, тухайн орны удирдагчид хууль зөрчсөн хэнийг ч хуулийн дагуу хорьж, хатуу шийтгэж байсан. Төрийн төмөр нударгыг үзүүлсэн болохоор ийм байдал нам зогссон байдаг.

Хэдхэн жилийн өмнө оросууд хилийн цаана алт ухаж бохир ус нь Ононд орж бөөн асуудал болж билээ. Манайхны хүсэлтээр Оросын эрх баригчид тэр дор нь арга хэмжээ авч компаниудаа хаасан түүхтэй. Онон хатан ижийг оросууд ингэж хамгаалж байхад бид алт ухаж бохирдуулна гээд байгаа нь үнэндээ шившиг. Тиймдээ ч Гутайн давааг хамгаалалтад авч Онон голыг хамгаалах У.Хүрэлсүхийн Засгийн газрын шийдвэрийг нутгийн иргэд дэмжиж байна. Гутайн давааг хамгаалалтад авах ажилд Хэнтий аймгаас сонгогдсон УИХ-ын гишүүн, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрындарга Л.Оюун-Эрдэнэ, УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ нар эхнээс нь идэвх зүтгэлтэй оролцож байсан, нутгийн иргэд ч тэдэнд алга ташиж байгаа. Харин одоо тэд эхлүүлсэн ажлаа дуусгахад анхаарч, асуудлыг яг гартаа барьж, араас нь явах чухал цаг үе иржээ. Бас Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны дарга Х.Болорчулуун ч идэвх, сэтгэл гаргамаар байна. Тэгэхгүй бол хойшилсоор, хойшилсоор замхарч мэдэх юм.

Уг нь унаган байгалиа хойч үедээ үлдээх Засгийн бодлогыг эсэргүүцэх “мунхаг” төрийн түшээ энэ УИХ-д арай ч байхгүй биз ээ.

Г.БАТБАЯР

Categories
булангууд мэдээ шинжлэх-ухаан-технологи

“Mercedes-Benz” цахилгаан хөдөлгүүртэй бүхээгтэй машинаа танилцуулжээ

Германы автомашин үйлдвэрлэгч “Mercedes-Benz” компани цахилгаан хөдөлгүүртэй “eSprinter” ачааны бүхээгтэй тэргээ танилцуулжээ.

Энэхүү шинэ автомашин нь нэг удаагийн цэнэглэлтээр 168 км зам туулах бөгөөд цагт 120 км хурдалдаг байна.

Түүнчлэн хурдан цэнэглэгчийн тусламжтайгаар цахилгаан машины батарейг ердөө хагас цагийн дотор тэгээс 80 хувь хүртэл цэнэглэх боломжтой гэнэ. “Mercedes-Benz”-ийн “eSprinter”-ийн худалдаалагдах үнэ одоогоор тодорхойгүй байна.

Categories
мэдээ нийгэм

Д.Сүхбаатарын талбайн мөсөн хотхоны нээлт өнөөдөр болно

Д.Сүхбаатарын талбайн мөсөн хотхоны нээлт өнөөдөр болно

“Цэвэр Агаартай хот” аяны хүрээнд хийгдэж буй мөсөн хотхоны нээлт өнөө орой 18.00 цагаас Сүхбаатарын талбайд нээлтээ хийнэ. Нээлтэд нийслэлийн удирдлагууд болон холбогдох албаны хүмүүс, урлаг соёлын төлөөллүүд оролцох юм.

Энэ үеэр Д.Сүхбаатарын талбайн мөсөн коток нээлтээ хийж, сүлд модны гэрэл асаах ёслолын үйл ажиллагаа, урлагын тоглолт, 3D лазер нь үзүүлбэр толилуулагдах юм.

Мөсөн хотхон нь насанд хүрэгсэд болон хүүхэд гулгах зориулалттай мөсөн гулгуурын талбай, гэрэлтүүлэг, гэрлэн чимэглэл бүхий өвлийн олимпийн болон чөлөөт сэдэвт мөсөн баримлуудаас бүрдэж байгаа аж.

Өвлийн спортыг хөгжүүлэх, сурталчлах, иргэдийн гэр бүлээрээ ая тухтай амарч, чөлөөт цагаа зөв зохистой өнгөрөөх боломжийг бүрдүүлэх зорилгоор бүтээгдсэн энэхүү мөсөн хотхонд зочилсон иргэд дэлхийд танигдсан уран бүтээлчдийн хийж бүтээсэн мөсөн хотхоныг үзэж сонирхох, мөсөн гулгуурын талбайд тэшүүрээр гулгах боломжтой.

Мөн өвлийн аялал жуулчлалыг нэмэгдүүлэх зорилгоор мөсөн хотхоныг байгуулж байгааг холбогдох албаны хүмүүс онцолж байгаа юм. Өвөрмөц шинэлэг шийдэлтэй энэхүү мөсөн хотхоныг зураач, мөсөн гоёл урлаач, Д.Цэрэнбат нарын уран бүтээлчид бүтээж байгаа бөгөөд сар шинийн баяр хүртэл Улаанбаатар хотын төв талбайг чимэх аж.

Categories
мэдээ нийгэм

Улаанбаатар тусгай замын автобус, дүүжин зам болон соронзон галт тэрэгтэй болно

“Нийслэлийн нийтийн тээвэрт дүүжин замын тээвэр нэвтрүүлэх төсөл”-ийн санхүүжилтийг Бүгд Найрамдах Франц Улсын хөнгөлөлттэй зээлийн хүрээнд шийдвэрлэх талаар яаралтай судалж, ондоо багтаан тус улсад албан хүсэлтээ уламжлах болов.

Зээлийн хөрөнгөөр эхний ээлжинд Баянхошуу орчмоос III, IV хороолол хүртэл болон Энхтайваны гүүр, Чингисийн өргөн чөлөөний замын түгжрэлийг бууруулах зорилготой хоёр шугам нээхээр төлөвлөж байна. Дүүжин тээврээр цагт 2,500-3,000 хүн үйлчлүүлэх бөгөөд Баянхошуунаас Ард Аюушийн өргөн чөлөө хүртэл 16 минут, Зайсангаас хотын төв рүү найман минутад зорчино гэж тооцоолжээ.

“Цахилгаан соронзон тээвэр төсөл”-ийг олон улсын албан ёсны хөгжлийн санхүүжилт болон төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд хэрэгжүүлнэ. Эхний ээлжинд Таван шар орчмоос Офицеруудын ордон хүртэл 14 зогсоолтой шугам тавих юм. Энэ чиглэлд өдөрт 21 мянга орчим хүн зорчих бөгөөд Энхтайвны өргөн чөлөөний ачаалал 68 хувь буурна.

Тусгай замын автобус BRT-г 2020 онд эхний ээлжинд Нисэх-Долоон буудал чиглэлд 15 буудалтай байхаар нэвтрүүлнэ. Дараагийн шатанд хотын төв замуудад тойрог хэлбэрийн маршрутаар 60 орчим буудалтай байхаар төлөвлөжээ. Ингэснээр замын түгжрэл 20-30 хувь буурна гэж тооцоолсон байна. Энэ автобус нь замын голоор тусгайлан зассан, зөвхөн өөрийн зориулалтын замаар зорчих бөгөөд бусад тээврийн хэрэгсэлтэй зам булаалддаггүй онцлогтой юм.

Categories
мэдээ нийгэм эдийн-засаг

Ирэх хаврын хэрэглээнд зориулж 20 тонн мах нөөцөлнө

Image result for мах

Засгийн газрын шийдвэрээр нийслэлчүүдийн 2020 оны өвөл, хаврын улирлын хэрэглээнд зориулж 20 мянган тонн мах нөөцлөхөөр болжээ. Үүнд 11 тэрбум төгрөг шаардлагатай гэсэн тооцоо гарсан байна. Цаашид арилжааны банкны эх үүсвэрээр мал, мах бэлтгэхэд зээлийн хүүгийн хөнгөлөлтийн хувь хэмжээ, зээлийн хугацааг Монгол банкны бодлогын хүү болон оролцогч аж ахуйн нэгжүүдтэй тохиролцон жил бүр тогтоож байх болов.

Нийслэлчүүдийн өвөл, хаврын улирлын хэрэгцээнд зориулж өөрийн болон бусад эх үүсвэрээр мал, мах бэлтгэсэн аж ахуйн нэгжүүдтэй гэрээ байгуулж, арилжааны банкны хөрөнгөөр мал, мах бэлтгэж нөөцөлсөн аж ахуйн нэгжүүдэд олгодог зээлийн хүүгийн хөнгөлөлтийн хувь хэмжээтэй адил хөнгөлөлт үзүүлэх юм.

Categories
мэдээ нийгэм

28-наас ихэнх нутгаар хүйтний эрч чангарна

2019 оны 12 дугаар сарын 26-наас 12 дугаар сарын 30-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв байдлаар:

27-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр

28-нд ихэнх нутгаар

29-нд нутгийн зүүн хагаст цас орж, цасан шуурга шуурна.

Арванхоёрдугаар сарын 28-наас ихэнх нутгаар хүйтний эрч чангарахыг анхааруулъя. Орон нутгийн замд анхаарал болгоомжтой зорчихыг зөвлөж байна.