Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

​“Өдрийн сонин”-д “Ханбогдод хот байгуулж өвөлждөг болцгооё” нийтлэл хэвлэгдлээ

Өглөө бүр тантай хамт байдаг “Өдрийн сонин”-ы баасан гаригийн дугаар 20 нүүрээр хэвлэгдэж, та бүхний гар дээр хүрч байна.

Сонгуулийн ерөнхий хорооны дарга Ч.Содномцэрэнтэй хийсэн ярилцлагыг нэг, хоёрдугаар нүүрэнд хэвлэлээ. Мөн НИТХ-ын дарга Р.Дагватай хийсэн яриаг нэг, дөрөв, тавдугаар нүүрнээс уншаарай.

Манай сонины нийтлэлйин бодлогыг тодорхойлдог гуравдугаар нүүрэнд нийтлэлч Д.Мөнгөндалайгийн “Ханбогдод хот байгуулж өвөлждөг болцгооё” нийтлэл хэвлэгдлээ.

Хуульч, арбитрч Т.Алтангэрэлтэй хийсэн ярилцлагыг 11 дүгээр нүүрнээс уншаарай.

Улсын драмын эрдмийн театрын жүжигчин Б.Одончимэгийн ярилцлагыг 15 дугаар нүүрнээс унших боломжтой.

Түүнчлэн “Нэг ангийнхан”, “Залуусын ертөнц”, “Ном ярьж өгье” уламжлалт булангуудаа баасан гарагийн шинэ дугаараасаа сонирхон уншаарай.

Дэлгэрэнгүй мэдээллүүдийг уншихыг хүсвэл дараах линкээр бүртгүүлж уншина уу. https://admin.dnn.mn/plugins/news/login/

Эдгээр болон бусад цаг үеийн мэдээ мэдээлэл, ярилцлага, сурвалжлагыг “Өдрийн сонин”-ы пүрэв гаригийн дугаараас уншаарай.

Эрхэм уншигч та, манай сонины өнөөдрийн дугаарыг “Монгол шуудан” компанийн нийслэл Улаанбаатар дахь 35 салбар, “Түгээмэл” шуудангийн салбаруудаас болон сонин борлуулах цэгүүд, Хэвлэлийн биржээс худалдан авах боломжтой. Мөн “Мөнгөн завъяа” дахь сонин борлуулах цэг, Сансрын үйлчилгээний төв дэх сонин борлуулах цэг, Хан-Уул дүүргийн 19 дүгээр хорооллын үйлчилгээний төвд байрлах сонин борлуулах цэг, Саппорогийн “Миний дэлгүүр” дэх сонин борлуулах гол гол цэгүүдээс худалдан авч болохыг дуулгая. Түүнчлэн “Өдрийн сонин”-ы өөрийн байранд ирж худалдан авч болно.

Уншигч та “Өдрийн сонин”-ыг захиалан уншихыг хүсвэл9911-2954, 8811-1375 дугаарт холбогдоно уу. Цахим хэлбэрээр нь захиалахыг хүсвэл 88085029 дугаарт холбогдож дэлгэрэнгүй мэдээллийг аваарай.

“Өдрийн сонин”-той холбоотой мэдээ мэдээллийг 19001987-гоос лавлана уу.

“ӨДРИЙН СОНИН” ӨГЛӨӨ БҮХЭН ТАНТАЙ ХАМТ

Categories
мэдээ нийгэм

Хүүхдийг угаарын хийн хордлогоос сэргийлье!!!

Сурагчдын өвлийн амралт эхэлж байгаатай холбогдуулан хүүхдийг угаарын хийн хордлогод өртөхөөс урьдчилан сэргийлэх зорилгоор эцэг эх, асран хамгаалагч та бүхэнд дараах сэрэмжлүүлгийг хүргэж байна.

Categories
мэдээ нийгэм

“Монгол наадам цогцолбор”-ын газрын давхцлыг шийдвэрлэв

Image result for “Монгол наадам цогцолбор”-

Нийслэлийн ИТХ-ын ээлжит XXX хуралдаан боллоо. Хуралдаанаар Улсын тусгай хэрэгцээний талбайн хэмжээ, хилийн заагт өөрчлөлт оруулах санал уламжлах тухай, Монгол Улсын Засгийн газрын 62 дугаар тогтоолын хэрэгжилтийг хангах талаар авч хэрэгжүүлж буй ажлын тухай танилцуулга, “Нийслэл дэх төр, хувийн хэвшлийн түншлэл” дэд хөтөлбөр батлах тухай, “Төр, хувийн хэвшлийн түншлэлээр төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх журам”-ын төсөл, Тогтоолд өөрчлөлт оруулах тухай зэрэг асуудлыг хэлэлцлээ. Улсын тусгай хэрэгцээний талбайн хэмжээ, хилийн заагт өөрчлөлт оруулах санал уламжлах тухай асуудлыг Улаанбаатар хотын ерөнхий менежер бөгөөд Захирагчийн Ажлын албаны дарга Т.Гантөмөр танилцуулав.

Засгийн газрын 2015 оны 456 дугаар тогтоолоор “Монгол наадам цогцолбор”-ын зориулалтаар улсын тусгай хэрэгцээнд авах газрын хэмжээ заагийг тогтоосон байдаг. Ингэхдээ Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хорооны нутаг дэвсгэрт хамаарах 551 га газрыг тусгай хэрэгцээнд авч, хил заагийг тогтоосон байдаг.

Тэгвэл газрын хэмжээ, хилийн заагт өөрчлөлт оруулах шаардлага гарсан аж. Учир нь “Монгол наадам цогцолбор”-ын оффис болон усан хангамж, ариутгах газар барьж байгуулахад нэмж 12 га газрыг нэмж тусгай хэрэгцээнд авах шаардлага гарсан байна. Мөн Сонгинохайрхан дүүрэг, Төв аймгийн газар олголтоос шалтгаалж давхцал үүсэх асуудал их гарчээ. Тиймээс давхцлыг арилгах, хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөний тодотголыг гаргах үүрэг бүхий Ажлын хэсэг гарч ажиллан, иргэдтэй зөвшилцөж, давхцлыг арилгаж ажилласан байна.

Ийнхүү “Монгол наадам цогцолбор”-ын 551 га газар дээр нэмэгдүүлэх давхцлыг арилгаж, Төв аймгийн Аргалант сумтай хиллэх нийт 565 га газрын цэсийг шинэчлэн тогтоохоор танилцуулав.

Categories
мэдээ нийгэм

Энэ сарын 28-наас хүйтний эрч эрс чангарна

Энэ сарын 28-нд ихэнх нутгаар, 29-нд нутгийн зүүн хагаст цас орж, цасан шуурга шуурч, ихэнх нутгаар хүйтний эрч эрс чангарахыг ЦУОШГ-аас онцгойлон анхаарууллаа.

-Арванхоёрдугаар сарын 28-наас 2020 оны нэгдүгээр сарын 1-нийг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв-

Арванхоёрдугаар сарын 28-нд баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төв, зүүн болон говийн аймгуудын ихэнх нутгаар, 29-нд нутгийн зүүн хагаст, 30-нд зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр цас орж, цасан шуурга шуурна.

Салхи 28-нд ихэнх нутгаар, 29-нд говь, тал, хээрийн нутгаар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ.

Ихэнх нутгаар хүйтний эрч эрс чангарч Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 40-45 градус, өдөртөө 30-35 градус хүйтэн байна.

Увс нуурын хотгор, Хүрэн бэлчир орчим, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Эг, Үүр, Орхон-Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз голын хөндийгөөр шөнөдөө 33-38 градус, өдөртөө 21-26 градус хүртэл хүйтэрнэ.

Харин говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 20-25 градус, өдөртөө 10-15 градус, бусад нутгаар шөнөдөө 27-32 градус, өдөртөө 16-21 градус хүйтэн байна.

Арванхоёрдугаар сарын 30-ны өдөр нутгийн баруун хэсгээр, 31-нд ихэнх нутгаар хүйтний эрч суларна.

Categories
мэдээ нийгэм

Олон улсын цээж тооллын тэмцээнд амжилт гаргасан хүүхдүүдийг хүлээн авч уулзлаа

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх Олон Улсын соробан сампин, цээж тооллын тэмцээнд багаараа амжилттай оролцож, аваргын цом авсан сурагчдыг өрөөндөө хүлээн авч уулзан хүндэтгэл үзүүлж, баяр хүргэн амжилт хүсээд гарын бэлэг өгөв.

Камбож Улсын нийслэл Пномпень хотод энэ сарын 7-8 нд болсон Олон Улсын соробан сампин, цээж тооллын USMAS тэмцээнд дэлхийн 40 улсын 4000 хүүхэд 10 ангилалд оюуны чадвараараа өрсөлдсөн байна. Тус тэмцээнд Тояа хүүхэд хөгжлийн академийн сурагчид оролцож 38 аваргын цом, 36 алтан цом, зургаан мөнгөн цом хүртсэн байна. Тэмцээнд Улаанбаатар хот болон Өвөрхангай, Хөвсгөл, Дорнод аймгийн 6-14 насны сурагчид амжилттай оролцсон бөгөөд дээд түвшний оноог Хөвсгөл аймгийн Түнхэл тосгоны ЕБС-ын наймдугаар ангийн сурагч н.Тэргэл авсан байна. Ерөнхий сайд оюун ухааны чадвараа хөгжүүлээд зогсохгүй эх орноо төлөөлж Олон улсын тэмцээнд өндөр амжилттай оролцож, Монгол Улсынхаа нэрийг мандуулж, монгол хүний оюуны чадамжийг дэлхийд харуулж, хичээл зүтгэл гаргасанд хүүхдүүдэд талархал илэрхийлж улам их амжилт хүслээ. Мөн эдгээр хүүхдийг бэлтгэн сургаж, хүмүүжүүлж, төлөвшүүлж буй багш нарт талархан, бахархаж байна гэсэн юм.

Categories
мэдээ нийгэм улс-төр

ОХУ-аас Дархан хотод суух Ерөнхий консул Зайнутдинов Руслан Амирович үүрэгт ажилдаа орлоо

Гадаад харилцааны дэд сайд Б.Батцэцэг ОХУ-аас Монгол Улсын Дархан хотод суух Ерөнхий консул Зайнутдинов Руслан Амировичид өнөөдөр экзекватурыг гардуулан өгч, үүрэгт ажилдаа албан ёсоор орж байгаатай нь холбогдуулан ажлын амжилт хүсэв.

Уулзалтын үеэр Монгол Улс, ОХУ-ын харилцаа, хамтын ажиллагаа, хилийн бүс орчмын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг хөгжүүлэх, гаалийн шалган нэвтрүүлэх үйл ажиллагааг сайжруулах, чөлөөт худалдааны бүсийн хамтын ажиллагааг идэвхжүүлэх зэрэг асуудлаар санал солилцлоо гэж Гадаад Харилцааны Яамнаас мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

Боомтуудын амрах цагийн хуваарь

Image result for Боомтууд

“Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээсний баярын өдөр” болон “Шинэ жилийн баяр”-ын өдрүүдэд хилийн боомтуудын амрах хуваарийг хүргэж байна.

Categories
мэдээ нийгэм

У.Хүрэлсүх оны онцлох хүүхдүүдэд шагнал гардууллаа

Монгол Улсын Ерөнхий сайд, Хүүхдийн төлөө Үндэсний зөвлөлийн тэргүүн У.Хүрэлсүх “Оны онцлох хүүхэд”-үүдийн шагналыг Төрийн ёслол хүндэтгэлийн өргөөнд гардууллаа.

2019 онд үндэсний болон олон улс, тив, дэлхийн түвшинд оюун ухаан, мэдээллийн технологи, спорт, байгаль хамгаалал, хүмүүнэг, сайн үйлсийн төрөлд 119 хүүхэд өрсөлдөж онцгой амжилт гарган эх орноо сурталчилж, үе тэнгийн хүүхдүүдээ манлайлсан 35 хүүхэд “Оны онцлох хүүхэд”-ээр шалгарлаа. Мөн Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 25 дугаар тусгай сургуулийн 9б ангийн 15 хүүхэдтэй тусгай ангийн хамт олон, “Би нар” гэр бүлийн уран сайхны киноны 10 авъяаслаг хүүхдүүд багийн амжилтаар тус тус “Оны онцлох хүүхэд”-ээр тодорч, Монгол Улсын Ерөнхий сайдаас өргөмжлөл, шагнал, гарын бэлгээ гардан авав.

Монголд Улсын Ерөнхий сайд Монгол Улсын Засгийн газраас хүүхдийн хөгжил, төлөвшил, ёсзүйтэй иргэн болж өсөхөд онцгой анхаарч, хүүхэд эцэг эхээ хайрлах, бусдыг хүндлэх, туслах, эх орон байгаль орчноо хамгаалах, хууль ёсыг сахих, үндэсний өв уламжлалаа дээдлэн хүндлэх амьдрах арга ухааны дадал чадвар эзэмшүүлэх , оюун ухаан, бие бялдар авъяас чадвараа хөгжүүлэх бүх боломжийг бүрдүүлэх, дэмжин ажиллах чиглэлээр бодлогоо хэрэгжүүлж ажилладаг гэв. 2019 онд зуслан, хүүхэд хөгжүүлэх ордонд хамрагдсан хүүхдийн тоо өмнөх оноос 50 хувиар өссөн зэрэг нь бодлогын хэрэгжилтийн эерэг дүн юм. Иймд хүүхэд та бүхэн шударга хүн болж хүмүүжин төлөвшиж, ээж аавдаа энэрэлтэй, эх орондоо хайртай хүмүүс болоорой гэв.

“Оны онцлох хүүхэд”-ээр тодорсон хүүхдүүд Монгол Улсынхаа ирээдүйн хөгжлийг түүчээлэн, зөв монгол хүн болж төлөвшин, Монгол Улсаа хөгжүүлэхийг найзууддаа уриалж байна гэсэн юм.

Техник сэтгэлгээ, шинэ санаачилга, сурлагын амжилт, урлаг уран бүтээл, биеийн тамир спорт, эх орны түүх соёл, өв уламжлал, байгаль хамгаалал, эрүүл аюулгүй орчин, хүмүүнлэг энэрэнгүй сайн үйлс, хүүхдийн өөрийн удирдлагын байгууллагын чиглэлээр явуулсан үйл ажиллагааны үр дүн болон багийн амжилт үзүүлсэн байдлаар нь есөн төрлөөр шалгаруулалт явуулж тодруулсан байна.

Оны онцлох хүүхэд шалгаруулах ёслолын ажиллагааг Хүүхдийн төлөө Үндэсний зөвлөлийн ажлын алба, Засгийн газрын Хэрэгжүүлэгч агентлаг Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газраас 28 дахь жилдээ ийнхүү уламжлал болгон зохион байгуулж байна.

Categories
мэдээ нийгэм

Археологийн хосгүй үнэт олдворыг эрдэнэсийн санд шилжүүлэн авлаа

Архангай аймгийн Өндөр-Улаан сумын Балгасын тал дахь Гол мод-2-ын Хүннүгийн 1, 10, 189-р язгууртны булшнаас Улаанбаатарын Их сургуулийн археологичдын 2001-2011, 2019 оны малтлага судалгаагаар олж, илрүүлсэн Монгол Улсын түүх, соёлын хосгүй үнэт зүйлийн жагсаалтад бүртгэгдсэн алт, мөнгө, хаш эдлэл, эртний Ромын шилэн аяга, хүрэл эдлэлүүдийг Монголбанкны Эрдэнэсийн санд шилжүүлэн авч, үзмэрийн танхимдаа дэлгэн байршуулаад байгаа билээ.

Энэхүү “ГОЛ МОД II” Хүннүгийн язгууртны бүлэг булшны зарим олдворыг АНУ-ын археологийн хүрээлэнгийн “Археологи” сэтгүүлээс “2019 оны дэлхийн шилдэг 10 олдвор”-ын нэг хэмээн зарласан байна. Эдгээр үзмэрийг иргэд Эрдэнэсийн санд хүрэлцэн ирж үзэх нь нээлттэй бөгөөд https://www.mongolbank.mn/museumrequest.aspx линкээр хүсэлтээ оруулж, бүртгүүлэх боломжтой.

Categories
мэдээ нийгэм

Соробан сампингийн Олон Улсын тэмцээнд амжилттай оролцсон хүүхдүүдэд хүндэтгэл үзүүллээ

Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ё.Баатарбилэг, дэд сайд Г.Ганбаяр, Төрийн нарийн бичгийн дарга Б.Баярсайхан болон яамны бусад удирдлага соробан сампингийн Олон Улсын тэмцээнд амжилттай оролцсон хүүхдүүдийг хүлээн авч хүндэтгэл үзүүллээ.

Камбож улсад зохион байгуулагдсан түргэн цээж бодолтын олон улсын тэмцээнд Монгол Улсаас “Тояа” академийн 83 сурагч, 13 багш оролцож 41 улсын 4000 гаруй хүүхэдтэй өрсөлдөн багийн дүнгээр нэгдүгээр байр эзэлсэн юм. 81 орны гишүүнчлэлтэй олон улсын боловсролын байгууллагаас зохион байгуулдаг тус тэмцээнд Монголын 38 сурагч дэлхийн аварга, 36 сурагч алтан цом, 6 хүүхэд мөнгөн цом, 3 хүүхэд хүрэл цомын эзэн болж монгол хүүхдийн оюуны чадамжийг дэлхийд таниулсан билээ.

Олон улсын тэмцээнд амжилт гаргасан сурагчид БСШУСЯ-ны удирдлагуудад нэг секундэд хоёр бодлого гарах 100 мөртэй бодлогыг цээж бодолтын аргаар бодож сонирхуулсан юм.

БСШУС-ын сайд Ё.Баатарбилэг “Ирэх онд зохиогдох хамгийн чухал тэмцээнд нь сайд болон яамны зүгээс дэмжлэг үзүүлэх болно” гээд бусад удирдлагуудын хамт бяцхан оюунлаг сурагчдад шинэ жилийн бэлэг гардууллаа.