Categories
мэдээ улс-төр

Хүүхдийн эрх, хүчирхийллийн эсрэг Ерөнхий хяналтын сонсголд иргэдийг оролцуулна

Монгол Улсын Их Хурлын Хууль зүйн болон Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооноос Хүүхдийн эрх, хүүхдийн эсрэг хүчирхийлэл, гэмт хэргийн эсрэг хууль тогтоомжийг хэрэгжүүлэх үүрэгтэй байгууллага, албан тушаалтны үйл ажиллагаанд хяналт тавих, уялдаа холбоог сайжруулах чиглэлээр хэрэгжүүлэх арга хэмжээ, түүнд төсөвлөгдсөн хөрөнгийн зарцуулалтын үр дүнтэй танилцах Ерөнхий хяналтын сонсголыг 2019 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 10.00 цагт Төрийн ордны “Жанжин Д.Сүхбаатар”-ын танхимд зохион байгуулах тул иргэн, хуулийн этгээд, хэвлэл мэдээллийн байгууллагын төлөөлөл Та бүхнийг урьж байна.

Бүртгэл: 2019 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн 17.00 цаг хүртэл явагдах тул Ерөнхий хяналтын сонсголд оролцох хуулийн этгээдийн төлөөлөл, иргэн нь овог нэр, оршин суугаа газрын буюу шуудангийн хаяг, гарын үсэг, холбогдох утасны дугаарыг бичсэн хүсэлтийг бичгээр болон цахим шууданд захидал илгээн бүртгүүлнэ. Оролцох хэвлэл мэдээллийн байгууллагууд хүсэлтээ албан бичгээр ирүүлнэ.

Оролцогчдын талаарх мэдээлэл: Оролцогчдын тоо хязгаартай тул хүсэлт ирүүлсэн дарааллаар баталгаажих бөгөөд бүртгэл дуусмагц нэрсийг Улсын Их Хурлын цахим хуудсанд байрлуулна. Оролцогч санал, тайлбар, мэдээлэл хийх бол мэдээллийг 2019 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн дотор бичгээр ирүүлнэ үү.

Шуудангийн хаяг: 14201 Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, Жанжин Д.Сүхбаатарын талбай 1, Төрийн ордон-401, Хууль зүйн байнгын хороо /лавлах утас: 264147/ Цахим шуудангийн хаяг: sonsgol@parliament.mn

Эх сурвалж: Хууль зүйн болон Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны ажлын алба

Categories
мэдээ улс-төр

УИХ-ын дарга Г.Занданшатарын ивээл дор “Гэр бүл, хүүхдэд ээлтэй эрх зүйн орчныг бүрдүүлье” үндэсний зөвлөгөөн эхэллээ

Өнөөдөр /2019.05.22/ Улсын Их Хурлын НББСШУ-ны Байнгын хорооноос ХНХЯ-тай хамтран УИХ-ын дарга Г.Занданшатарын ивээл дор гэр бүл, хүүхдэд ээлтэй орчныг бүрдүүлэх, түүний хэрэгжилтийг хангахад бүх шатны төрийн байгууллагуудын уялдаа холбоо, үүрэг оролцоог дээшлүүлэх, ажиллах нөхцөлийг сайжруулах зорилготой “Гэр бүл, хүүхдэд ээлтэй эрх зүйн орчныг бүрдүүлье” үндэсний зөвлөгөөнийг Төрийн ордонд зохион байгуулж байна. Тус зөвлөгөөнд хүүхдийн төлөө хуулиар үүрэг хүлээж байгаа байгууллага, төрийн албан хаагчид, ТББ, эцэг эхийн төлөөлөл, олон улсын байгууллагын төлөөлөл оролцож байна.

Зөвлөгөөнийг нээж УИХ-ын дарга Г.Занданшатарын хэлсэн үгийг бүрэн эхээр нь хүргэж байна.

Монгол Улсын Их Хурлын дарга Г. Занданшатар “Гэр бүл, хүүхдэд ээлтэй эрх зүйн орчныг бүрдүүлье”

үндэсний зөвлөгөөнийг нээж хэлсэн үг

“Гэр бүл, хүүхдэд ээлтэй эрх зүйн орчныг бүрдүүлье” Үндэсний зөвлөгөөнд хүрэлцэн ирсэн хүндэт зочид, эцэг эхчүүдийн төлөөлөгчид Та бүхэнд Монгол Улсын Их хурлын нэрийн өмнөөс болон хувиасаа чин сэтгэлийн талархал илэрхийлье.

Гэр бүл бол хүний амьдралын хамгийн чухал үнэт зүйл, эх сурвалж, бас ирээдүй. Учир нь хүн төрөлхтний үнэт зүйлс, уламжлал, ёс заншил зэргийн талаар хамгийн анхны ойлголтыг хүүхэд гэр бүлээс олж авч, түүнийгээ насан туршдаа баяжуулж бататгаж явдаг. Сүүлийн үеийн шинжлэх ухааны ололт, ялангуяа тархи судлал буюу нейро шинжлэх ухааны ололт нь хүүхдийн ирээдүйн хүмүүжил, зан төрхийн үндэс нь эхийн хэвлийд байхаас 5 нас хүртэлх хугацаанд төлөвшдөг болохыг тогтоосон байна. Ийм ч учраас монголчууд “Хүн болох багаасаа, хүлэг болох унаганаасаа” гэж ярьдаг байсан. Тиймээс хүүхдийг хамгаалах, гэр бүлийн институцийг бэхжүүлэх, сургуулийн өмнөх насны хүүхдийн хүмүүжил боловсролын асуудал бол улс орны тэргүүлэх зорилго бөгөөд Монгол Улсын төр засгаас гэр бүл, хүүхдийн эрх хамгааллын асуудалд байнга анхаарал хандуулж, бодлого үйл ажиллагаагаа чиглүүлэн ажиллаж байна.

Сүүлийн жилүүдэд Монгол Улсын хууль тогтоох дээд байгууллага Улсын Их Хурлаас “Монгол Улсын төрөөс гэр бүлийн талаар баримтлах бодлого (2003), “Төрөөс хүн амын хөгжлийн талаар баримтлах бодлого”(2016), “Монгол Улсын Тогтвортой хөгжлийн үзэл баримтлал-2030”(2016), “Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай” (2016), “Хүүхдийн эрхийн тухай” (2016), “Хүүхэд хамгааллын тухай” (2016), “Хүүхэд харах үйлчилгээний тухай” (2016), “Залуучуудын хөгжлийн тухай” (2017) зэрэг цөөнгүй хууль тогтоомжийг батлан хэрэгжүүлж байна.

Нийгмийн хөгжлийн өөрчлөлт, хэрэгцээ шаардлагад үндэслэн хууль, тогтоомж дагаж өөрчлөгдөж байдаг жамтай. Монгол Улсын Гэр бүлийн тухай хууль 1999 онд батлагдсанаас хойш тус хуульд нийт 6 удаа нэмэлт, өөрчлөлт оруулсан боловч гэр бүлийн харилцаанд тулгамдсан асуудлыг шийдэхээсээ салбарын харилцааг зохицуулсан бусад хуулийн шинэчлэлийг дагалдан эдгээр өөрчлөлтүүд хийгдсэн байна. Иймээс Монгол Улсын Их Хурлын 2017 оны 11 дүгээр тогтоолоор баталсан “ Монгол Улсын хууль тогтоомжийг 2020 он хүртэл боловсронгуй болгох үндсэн чиглэл”-ийн дагуу Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас Гэр бүлийн тухай хуулийн төслийн шинэчилсэн найруулгыг энэ онд Улсын Их Хуралд өргөн бариад байна.

Эрхэм хүндэт эцэг эхчүүд ээ,

Өнөөдөр манай нийгэмд хүүхдийн эрх зөрчигдөх, хүүхдийн эсрэг хүчирхийлэл буурахгүй байна. Энэ нь хүүхдийн өсөж торних, сурч хөгжих, энэрэн хайрлагдах анхдагч орчин болох гэр бүлд хүрч үйлчлэх төрийн үйлчилгээний тогтолцоог цаашид улам боловсронгуй болгож, хүүхэд нэг бүрийн эрхийг хангасан хүүхдэд ээлтэй орчин бүрдүүлэхийг шаардаж байна. Бүх хүүхдүүд энэрэл хайраар дүүрэн орчинд өсөж бойжих эрхтэй.

Сүүлийн үед хүчирхийлэлд өртсөн хүүхдүүдийг хамгаалах, асрах байгууллагуудаар явж байхад, энэ чиглэлээр ажиллаж байгаа хүмүүстэй уулзахад үндсэн эх сурвалж нь гэр бүлийн харилцаанаас шалтгаантай, гэр бүл салсан, эцэг эхчүүд архинаас хамааралтай болсон. Ийм гэр бүлд хүүхдийн эрх зөрчигдөх явдал түгээмэл байна.

НҮБ-аас 2015 онд баталсан “Тогтвортой хөгжлийн зорилгууд”-ыг хэрэгжүүлэх талаар авсан амлалтаа хэрэгжүүлж, нэг ч хүнийг түүний дотор нийгмийн хамгийн эмзэг бүлгийн хүүхдүүд, хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд, залуучуудыг ардаа орхилгүй хөгжих зарчимд тулгуурлан нийгмийн тэгш байдлыг тогтооход манай парламентын үйл ажиллагаа чиглэж байна. Дэлхий нийтийн эрдэмтдийн судалгаанаас үзэхэд архидалт, гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн хүчирхийлэл, нийгэмд тулгамдж байгаа олон асуудлуудын эх сурвалж уг үндэс нь нийгмийн тэгш бус байдлаас үүдэлтэй байна. Нийгмийн тэгш бус байдлын цаад үндэс нь ядуурал, ажилгүйдэл юм. Иймээс гол асуудлаа шийдвэрлэхийн төлөө Улсын Их Хурал, Засгийн газар онцгой анхаарал тавьж, нийгмийн шударга ёсыг хангах, тэгш бус байдлыг халах, орлогын хэт ялгаатай байдлыг тэгшитгэж байж чинээлэг дундаж давхаргыг бүрдүүлснээр нийгмийн асуудлуудыг шийднэ гэсэн олон улсын эрдэмтдийн дүгнэлтийг авч хэлэлцэж байна. Үүнийг ч бид онцгой анхаарч ажиллаж байна.

Хүүхдийн эсрэг хүчирхийлэл, хүүхдийн эсрэг гэмт хэрэг, хүүхдийн эрүүл мэндийн доройтол, оюун ухааны өвчлөлт зэрэг нийгмийн сөрөг үзэгдлүүдийн үндэс нь нийгмийн тэгш бус байдал юм.

Хэрэв бид илүү сайн сайхан нийгэм байгуулъя гэвэл аль болох орлогын тэгш байдлыг хангахад л гол анхаарлаа төвлөрүүлэх ёстой.

Бидний тодорхойлж байгаа энэ том санаа, шийдвэрлэх хүчин зүйл бол хүмүүсийн хооронд итгэл дүүрэн харилцаа бий болгосон, хүүхэд залуучуудад чанартай боловсрол эзэмших боломжийг бүрдүүлсэн, стресс, хүчирхийлэл багатай, сэтгэл зүйн хувьд тогтвортой эрүүл нийгмийг тогтооход туслах асар их хүчтэй юм.

Махатма Ганди хэлэхдээ “Улс орны хүч чадал нь сул дорой иргэддээ хэрхэн хандаж байгаагаар хэмжигдэнэ” гэжээ.

Монгол Улсын хөгжлийн үндэс болсон гэр бүл, хүүхдийн хүмүүжил, хөгжил, хамгааллын асуудлыг хэлэлцэж буй энэ зөвлөгөөнөөс төрийн бодлого, үйл ажиллагаанд тусгах ажил хэрэгч санал санаачилга олноор гарна гэдэгт итгэлтэй байна.

Монголын үр сад нэг бүр хүчирхийллээс ангид баталгаатай, тогтвортой, ээлтэй орчинд өсөж, нийгэмдээ идэвхтэй, аз жаргалтай иргэн болох боломжийг нь бүрдүүлэхийн төлөө хамтран ажиллацгаая. Үүнд хүн бүрийн хүчин зүтгэл чухал юм. Удахгүй болох олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөр, эх үрсийн баярыг тохиолдуулан монголынхоо нийт эхчүүд, хүүхдүүддээ баярын мэндчилгээ дэвшүүлж, аз жаргал, сайн сайхан, баяр хөөрөөр дүүрэн явахыг хүсэн ерөөе.

Улсын зөвлөгөөнд амжилт хүсье.

Анхаарал тавьсанд баярлалаа

Categories
мэдээ улс-төр

АНУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд ноён Майкл С.Клеческийг хүлээн авч уулзлаа

ОБЕГ-ын дарга, хошууч генерал Т.Бадрал өнөөдөр АНУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд ноён Майкл С.Клеческийг хүлээн авч уулзлаа. Уулзалтын эхэнд хошууч генерал Т.Бадрал, “Онцгой байдлын ерөнхий газар нь АНУ-ын Номхон далайн арми, АНУ-ын Энэтхэг, Номхон далайн цэргийн командлал, Аляскын үндэсний гвард, АНУ-ын Ойн албатай хамтран ажиллаж байна. Хамтын ажиллагааны нэг томоохон үйл ажиллагаа нь 2009 оноос хойш АНУ-ын Энэтхэг, Номхон далайн цэргийн командлал, Аляскийн үндэсний гвардтай хамтран зохион байгуулж байгаа “Говийн чоно” гамшгийн хор уршгийг арилгах дасгал сургууль, туршлага солилцох үйл ажиллагаа юм. Тус дасгал сургууль нь жилээс жилд өргөжин тэлж, дотоод, гадаадын оролцогчдын тоо өсөн нэмэгдэж, цар хүрээ, үр дүн нь өсч байна. Энэ жил Дорноговь аймагт зохион байгуулахаар төлөвлөж, бэлтгэл ажлыг ханган ажиллаж байна” хэмээн онцолсон юм.

Мөн Онцгой байдлын байгууллагын алба хаагчид АНУ-ын Элчин сайдын яамны дэмжлэгтэйгээр АНУ болон Ази, Номхон далайн бүс нутагт зохион байгуулагдаж буй гамшгаас хамгаалах чиглэлийн хурал, семинар, сургалт, дасгал ажил зэрэг арга хэмжээнд тогтмол хамрагдаж байна. Цаашид ч Онцгой байдлын байгууллагын алба хаагчдын чадавхыг нэмэгдүүлэхэд дэмжлэг үзүүлж, богино, урт хугацааны мэргэжлийн сургалт, дасгал сургуульд хамруулах талаар харилцан мэдээлэл солилцлоо.

This image has an empty alt attribute; its file name is DSC4389-1024x519.jpg

Categories
мэдээ нийгэм

“Student Miss Mongolia 2019” наадмын бүртгэл эхэлжээ

“Student Miss Mongolia 2019” наадам энэ жил улсын хэмжээнд 5 дахь жилдээ зохион байгуулагдах гэж байна. Таван жилийн ойдоо зориулж урьд жилүүдээс шагналын сан болон хамрах хүрээгээ өргөжүүлсэн бөгөөд өнгөрсөн жилийн тэргүүн мисс маань БНСУ-д зохион байгуулагдсан Дэлхийн оюутан мисс наадамд улсаа төлөөлөн маш амжилттай оролцоод ирсэн билээ. Энэ жил мөн адил тэргүүн мисс болсон оролцогч тус наадамд улсаа төлөөлөн оролцох эрхээр шагнагдах юм. Дашрамд дуулгахад тэмцээнд оролцох бүх зардлыг тэмцээний зохион байгуулагчид гаргадаг юм. Мөн шагналт байрын миссүүд гадаадад аялах эрх болон мөнгөн шагнал, хамтран ажиллах байгууллагын шагнал гэх мэт шагналуудын эзэн болдог билээ. Тэмцээний анхан шатны шалгаруулалт 2019 оны 05 сарын 26-нд явагдах бөгөөд нийт бүртгүүлсэн оролцогчдоос шилдэг 20-25 охид үлдэн финалын шатанд өрөсөлдөх юм. Тус тэмцээнд ЕБС болон их дээд сургуулийн 15-23 насны охид хамрагдах боломжтой бөгөөд тэмцээний бүртгэл 2019 оны 05 сарын 25 хүртэл “Тансаг мода” агентлагийн байранд өдөр бүр явагдана. Тэмцээний талаарх илүү дэлгэрэнгүй мэдээллийг 90915115, 99082177 утсаар болон “Student Miss Mongolia” фейсбүүк хуудаснаас авах боломжтой.

Categories
мэдээ нийгэм

Зуслангийн замын түгжрэлийг багасгана

Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн ээлжит хуралдаан өнөөдөр Хангарьд ордонд боллоо. Энэ үеэр Нийслэлийн Зам, тээврийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Б.Отгонсүх мэдээлэл өгсөн юм.

Тэрээр “Түгжрэлийг бууруулах ажлын хэсэг бий. Бид эхний ээлжинд 30-40 орц, гарцыг нээхээр ажиллаж байна. Зуслангийн замд ирэх долоо хоногоос “Хөрвөх эгнээ”-г хэрэгжүүлэхээр төлөвлөсөн. Орой зуслан чиглэлийн, өглөө хотын төв чиглэлийн эсрэг урсгалын нэг эгнээг тухайн чиглэлийн автомашин зорчдог болгоно гэсэн үг. Цаашид хаана хөрвөх эгнээ хийж болохоор байршлуудыг судалж, хэрэгжүүлнэ. Мөн бид хоёр түвшний замын судалгааг гаргаж, зарим замыг нэг чигийн хөдөлгөөтэй болгохыг ажлыг ирэх долоо хоногоос эхлүүлнэ” гэв.

Өглөө зуслангаас хотын төв рүү ажил руугаа ирэх иргэдийн хөдөлгөөн ихэсдэг. Энэ үед эсрэг урсгал буюу хотын төвөөс зуслан хүртэлх зам сул байдаг тул энэ замын хоёрдугаар эгнээг түр хугацаагаар зуслангаас ирж буй авто машинуудад нээх юм.

Ийнхүү хөрвөх эгнээтэй болсноор авто замын ачаалал ихээхэн буурах юм байна.

Categories
мэдээ спорт

М.Ананд аварга тэргүүтэй 3 бөх 9 даваатай башёг тэргүүлж байна

Японы мэргэжлийн сумо бөхийн Нацү башёгийн 10 дахь өдрийн барилдаанд 71 дэх Их аварга Какүрюү М.Ананд өрсөлдөгч бөх Абиг хатакакоми мэхээр давснаар 9 даваатай болов.

Энэ өдөр Сэкиваке Точиношин Митакүэмигээр 9 дэх даваагаа авсан бол Озэк Гойэдо, Такаясү нар өрсөлдөгч бөхчүүдээ даван 7 даваатай боллоо. Харин Маэгашира Тамаваши Б.Мөнх-Оргил Мёогирюүг давж 6 даваа болов. Өнөөдөр Чиёотайрюүтай барилдана. Маэгашира Дайшёохо Ч.Шижирбаяр, Чиёошома Г.Мөнхсайхан нар энэ өдөр даваагаа ахиулж чадсангүй.

Жюүрёо зиндааны бөхчүүдээс Сэйро А.Өнөболд, Миторюү Б.Төрболд нар хоорондоо барилдан Миторюү давлаа. Мөн Азамарюү С.Тодбилэг, Араваши Э.Дөлгөөн нар өрсөлдөгч бөхчүүдээ давсан бол Кирибаяма Б.Лхагвасүрэн, Кёкүшюүхо Эрдэнэбаатар нар учраа бөхдөө уналаа.

Categories
мэдээ нийгэм

Зургаан давхраас үсрэхийг завдсан эрэгтэйг эсэн мэнд аварчээ

Зургаан давхраас үсрэхийг завдсан эрэгтэйг эсэн мэнд буулгажээ.

Тодруулбал, нийслэлийн Баянзүрх дүүргийн 16 дугаар хорооны “Саруул тэнгэр хотхон”-ы 47 дугаар байр болох цутгамал есөн давхар барилгын зургаан давхраас хүн унах гээд байна” гэсэн дуудлага 2019.05.21-ний өдрийн 17:24 цагт Онцгой байдлын албанд ирсэн байна.

Дуудлага мэдээллийн дагуу Нийслэлийн Онцгой байдлын газрын Аврах ангийн найман алба хаагч, хоёр автомашинтай 10 км зам туулан 17:35 цагт очиж, тус байрны оршин суугч иргэн М /25 настай, эрэгтэй/ зургадугаар давхрын тагтнаас үсрэх гэж байсныг эсэн мэнд буулгаж тус дүүрэг дэх Цагдаагийн Нэгдүгээр хэлтсийн жижүүрийн бүрэлдэхүүнд шилжүүлэн өгчээ.

Categories
мэдээ нийгэм

Согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ сурагчдаа зодсон багшийг ажлаас нь чөлөөлжээ

Өчигдөр ХУД-ийн 114 дүгээр сургуулийн технологийн багш хичээлийн цагаар согтууруулах ундаа хэрэглэж, сурагчдаа зодсон хэрэг гарсан билээ.

Тодруулбал “Багшийг хичээлээ заахаар ангидаа ороход нь өрөөнийх нь цонх хагарсан байсан учраас хүүхдүүдэд гар хүрсэн байна. Зодуулсан хүүхдүүд наймдугаар ангийн хүүхдүүд байсан ажээ. Энэ асуудлаар манай сургуулийн хоёр сурагчийн ар гэрийнхэн “Хүүхдүүд нь цочирдсон айдастай байгаа гэж” гомдол гаргасан. Бид хүүхдүүдэд гар хүрсэн багшийг өнөөдрөөс эхлээд ажлаас нь чөлөөлж, багшлах эрхийг нь тодорхой хугацаагаар түтгэлзүүлэх саналаа холбогдох газарт хүргүүлсэн. Тухайн багш согтууруулах ундаа хэрэглэсэн байсан нь үнэн” гэсэн байна.

Categories
мэдээ нийгэм спорт

Монгол Улсын гавьяат тамирчин Э.Содномпилжээ мөнгөн медаль хүртлээ

Японы нийслэл Токио хотноо энэ сарын 18-26 ны хооронд классик пауэрлифтингийн хэвтээ шахалтын ДАШТ зохион байгуулагдаж байна.

Өчигдөр насанд хүрэгчидийн -105кг -д Монгол Улсын гавьяат тамирчин Э.Содномпилжээ 247кг шахаж мөнгөн медалийн эзэн боллоо.

Ингэснээр тэрбээр пауэрлифтингийн ДАШТ-ээс алт болон хошой мөнгөн мeдалийн эзэн болж байгаа юм.

Мөн залуучуудын 74 кг-д Э.Галбаяр 170кг шахаж хүрэл, мастер хоёр ангилалд -105 кг-д Ц.Мөнхбаатар 182.5 кг шахаж мөнгөн медалийн эзэн боллоо.

Categories
мэдээ нийгэм

Нөөцийн мах 135 цэгээр борлуулж байна

Нийслэлийн есөн дүүргийн 135 дэлгүүрт нөөцийн мах худалдаж байна.

Нэг кг үхрийн махыг 7200 төгрөг, хонины махыг 6000 төгрөг, ямааны махыг 5500 төгрөгийн үнэтэй байгаа юм.

Бэлтгэсэн мах худалдаж буй цэгийн жагсаалтыг танилцуулж байна.

Дүүрэг Дэлгүүрийн нэр Хороо байршил Утас Нийлүүлэгч Аж ахуйн нэгж
Эзэн Худалдагч
1 Налайх АСУ ХХК 4-р хороо 99063108 91555005 Баатарууд тэнгэр ХХК, Дарханмеатфүүдс ХХК
2 Налайх НАЛАЙХ ГОЛ 3-р хороо 88073644 Баатарууд тэнгэр ХХК, Дарханмеатфүүдс ХХК
3 Налайх ЦММОБ 3-р хороо 99040680 89805020 Баатарууд тэнгэр ХХК, Дарханмеатфүүдс ХХК
4 Налайх Сэргэлэн шагай дэлгүүр 5-р хороо 89261210 Баатарууд тэнгэр ХХК, Дарханмеатфүүдс ХХК
5 Налайх ЦоглогСанаа ХХК 3-р хороо Наран 5-451 80322121 Баатарууд тэнгэр ХХК, Дарханмеатфүүдс ХХК
6 Налайх Сувд-Аз-Ундрах ХХК 2-р хороо Тайж 6-1 тоот 95008333 Баатарууд тэнгэр ХХК, Дарханмеатфүүдс ХХК
7 Налайх Хэрлэн Тоонот Ням ХХК ХЭРЛЭН ТООНОТ НЯМ 7-р хороо, Бадрал 11-01 тоот 86004460 88004460 Баатарууд тэнгэр ХХК, Дарханмеатфүүдс ХХК
8 Баянзүрх Жаргалант булаг 6-н нэрийн бараа 10-р хороо 88601399 Баатарууд тэнгэр ХХК, Дарханмеатфүүдс ХХК
9 Баянзүрх Жавхлант Ач Хүү ХХК 14-р хороо 99178962 99259964 Баатарууд тэнгэр ХХК, Дарханмеатфүүдс ХХК
10 Баянзүрх Хүрэн морьт гол ХХК 16-р хороо 99003486 96880314 Баатарууд тэнгэр ХХК, Дарханмеатфүүдс ХХК
11 Баянзүрх Мөнхсайхан Оргил ХХК 5-р хороо 88017146 Баатарууд тэнгэр ХХК, Дарханмеатфүүдс ХХК
12 Баянзүрх Даваатулга ХХК 28-р хороо 96657523 99446136 Баатарууд тэнгэр ХХК, Дарханмеатфүүдс ХХК
13 Баянзүрх Шинэ Хүнс 21-р хороо 99042102 89007020 Баатарууд тэнгэр ХХК, Дарханмеатфүүдс ХХК
14 Баянзүрх ЭЭБМ ХХК Элбэг март 21-р хороо 88063227 99991008 Баатарууд тэнгэр ХХК, Дарханмеатфүүдс ХХК
15 Баянзүрх Дөрвөн бэрх 23-р хороо 99763547 80009344 Баатарууд тэнгэр ХХК, Дарханмеатфүүдс ХХК
16 Баянзүрх Төрнаран 20-р хороо, Баян дөхөм 24, 21 тоот 99966601 99663953 Баатарууд тэнгэр ХХК, Дарханмеатфүүдс ХХК
17 Баянзүрх Цагаан хулгана 28-р хороо Х/Б 79-2281 99966601 95084344 Баатарууд тэнгэр ХХК, Дарханмеатфүүдс ХХК
18 Баянзүрх Үржихүй ХХК 13-р хороо, Дүүргийн 6-262 96072729 88927760 Баатарууд тэнгэр ХХК, Дарханмеатфүүдс ХХК
19 Баянзүрх Хишиг Ундраа төв 21-р хороо, Бага Дарь Эх 1-1441 99134518 99134518 Баатарууд тэнгэр ХХК, Дарханмеатфүүдс ХХК
20 Баянзүрх Тэнгэр Бөөний төв 8-р хороо 88096742 88096742 Баатарууд тэнгэр ХХК, Дарханмеатфүүдс ХХК
21 Баянзүрх Сөөм-Алхаа ХХК 5-р хороо Монос 3-46 86197986 96685311 Баатарууд тэнгэр ХХК, Дарханмеатфүүдс ХХК
22 Баянзүрх Таны дэлгүүр 14-р хороо, ХӨСҮТ-ийн зүүн талд 80077789 88897789 Баатарууд тэнгэр ХХК, Дарханмеатфүүдс ХХК
23 Баянзүрх Атарбаяр ХХК 8-р хороо, 40-259 тоот 99195064 Баатарууд тэнгэр ХХК, Дарханмеатфүүдс ХХК
24 Баянзүрх САТБОЗЗ ХХК Золбоо 2-р хороо, Цэргийн хотхоны 1-68 99134389 99134389 Баатарууд тэнгэр ХХК, Дарханмеатфүүдс ХХК
25 Баянзүрх Буянт Уулын Баян Богд ХХК 2-р хороо Мамба дацан АОС-10 тоот 95955234 Баатарууд тэнгэр ХХК, Дарханмеатфүүдс ХХК
26 Баянзүрх Загарболор ХХК БОЛОР 23-р хороо 5-р хэсэг 1254 тоот 88113174 88119142 Баатарууд тэнгэр ХХК, Дарханмеатфүүдс ХХК
27 Баянзүрх Ангарагцамхаг ОРГИЛ 19-р хороо Цайз 24А-521Б тоот 95202434 95202434 Баатарууд тэнгэр ХХК, Дарханмеатфүүдс ХХК
28 Баянзүрх Зуны Бадрал ХХК ЗУНЫ БАДРАЛ БЗД, 9-р хороо Шар Хадны эцсийн буудал Баатарууд тэнгэр ХХК, Дарханмеатфүүдс ХХК
29 Баянзүрх Нандин Охин ХХК Orange Супермаркет 26-р хороо, Баянмонгол хороолол 416-р байр үйлчилгээний П-8 тоот 99063725 95055225 Баатарууд тэнгэр ХХК, Дарханмеатфүүдс ХХК
30 Баянзүрх Ерлөгбаян ХХК Хужирбулан дэлгүүр 28-р хороо Хужирбулан 2-563 тоот 88650878 Баатарууд тэнгэр ХХК, Дарханмеатфүүдс ХХК
31 Баянзүрх САЙХАН 22-р хороо, Алтан-Өлгий 5-52 тоот 89895761 88696758 Баатарууд тэнгэр ХХК, Дарханмеатфүүдс ХХК
32 Баянзүрх Бор Хайрхан Шар Хадны эмнэлэгээс улиастай явах замд шинэ зам улаан худгийн хажууд 80003004 88650706 Баатарууд тэнгэр ХХК, Дарханмеатфүүдс ХХК
33 Баянзүрх Холбоо мянган ХХК ХИШИГ УНДРАЛ 20-р хороо, 2-20 тоот 95294720 80965869 Баатарууд тэнгэр ХХК, Дарханмеатфүүдс ХХК
34 Баянзүрх Зүүн-Эрдэнэ 11-р хороо, Баянзүрхийн товчоо, 6-120 тоот 86072010 88620260 Баатарууд тэнгэр ХХК, Дарханмеатфүүдс ХХК
35 Баянзүрх Пөөрлсити ХХК ЖИ ЭС 12-р хороо, Чулуун овоо, 7-191 тоот 88072010 Баатарууд тэнгэр ХХК, Дарханмеатфүүдс ХХК
36 Баянзүрх Боргочин ХХК БОРГОЧИН 8-р хороо, Эрдэнэтолгой, 52-р гудамж 352 тоот 99656538 95480121 Баатарууд тэнгэр ХХК, Дарханмеатфүүдс ХХК
37 Баянзүрх Чойжанцан ХХК ТӨГӨЛ 12-р хороо, Жанжин 24-507Б 96621003 Баатарууд тэнгэр ХХК, Дарханмеатфүүдс ХХК
38 Баянзүрх ЭКО дэлгүүр 14-р хороо, консул, 20-259 88086084 Баатарууд тэнгэр ХХК, Дарханмеатфүүдс ХХК
39 Баянзүрх Барх Мөрөн ХХК 27-р хороо, Дунд Дарь-Эх, 29-1669 тоот 96633777 96963777 Баатарууд тэнгэр ХХК, Дарханмеатфүүдс ХХК
40 Баянзүрх Их Аз Түшиг ХХК ТҮШИГ 19-р хороо СОТ-ын 10А-1 тоот 99088299 99571858 Баатарууд тэнгэр ХХК, Дарханмеатфүүдс ХХК
41 Баянзүрх Тунгалаг Өргөө ХХК ХҮЧТЭН 22-р хороо, Баруун Алтан Өлгийн 34-560 тоот 88182887 91291525 Баатарууд тэнгэр ХХК, Дарханмеатфүүдс ХХК
42 Баянзүрх Хишигтогтох ХХК ХИТ 22-р хороо, Алтан-Өлгий 7-77 98113287 95669998 Баатарууд тэнгэр ХХК, Дарханмеатфүүдс ХХК
43 Баянзүрх Пүрэв Туяа АСИО худалдааны төв Цайз-16 автобусны буудал 89935274 Баатарууд тэнгэр ХХК, Дарханмеатфүүдс ХХК
44 Баянзүрх Таргилж ХХК 5-р хороо ЭТОЧ 54-2 тоот 99297181 99905181 Баатарууд тэнгэр ХХК, Дарханмеатфүүдс ХХК
45 Баянзүрх Дэлгэрбат Мөнх ХХК 10-р хороо Улаанхуаран 16 хэсэг 1054 тоот 99710233 91109999 Баатарууд тэнгэр ХХК, Дарханмеатфүүдс ХХК
46 Баянзүрх Хан Ундрал ХХК 21-р хороо, Сэлбийн 28-689 тоот 80428881 88841966 Баатарууд тэнгэр ХХК, Дарханмеатфүүдс ХХК
47 Баянзүрх Сүүн Суврага ХХК 27-р хороо, Дунд Дарь-Эх 28-1624 тоот 88017220 88011206 Баатарууд тэнгэр ХХК, Дарханмеатфүүдс ХХК
48 Баянзүрх Тамир 10-р хороо, Улиастайн 1-р хэсэг, 124 тоот 99985490 80119688 Баатарууд тэнгэр ХХК, Дарханмеатфүүдс ХХК
49 Баянзүрх Тунгалаг Буянт 25-р хороо, Натурын урд дэлгүүр 80118065 99780226 Дарханмеатфүүдс ХХК
50 Баянзүрх Тэнүүн Шарга 2-р хороо, Сэлэнгэ Зочид Буудал ард, МТ Клонк ард 99997865 99665405 Баатарууд тэнгэр ХХК, Дарханмеатфүүдс ХХК
51 Баянзүрх Гэрийн хүнс -2 16-р хороо 16 Цайз 88044881 СҮХБААТАР МАХ МАРКЕТ
52 Баянзүрх ХОМЕ ПЛАЗА -1 2-р хороо 1 801 цагдаагийн хажууд СҮХБААТАР МАХ МАРКЕТ
53 Баянзүрх Цолмонбадрах 13-р хороо, 4-221 тоот 91110316 99143438, 88590310 Баатарууд тэнгэр ХХК, Дарханмеатфүүдс ХХК
54 Хан-Уул Ганбат-Өлзий ХХК 7-р хороо 80286869 95684455 Баатарууд тэнгэр ХХК, Дарханмеатфүүдс ХХК
55 Хан-Уул Цог-Арвижих ХХК 13-р хороо 99803073 95723073 Баатарууд тэнгэр ХХК, Дарханмеатфүүдс ХХК
56 Хан-Уул Ананд хүү ХХК 8-р хороо, Сонсголон 2-р гудамж 148а тоот 99031230, 99034542 99942355, 86308848 Баатарууд тэнгэр ХХК, Дарханмеатфүүдс ХХК
57 Хан-Уул Бичээч ХХК БИЧЭЭЧ 6-р хороо, нүхтийн 27-505 тоот 99131464 99011514 Баатарууд тэнгэр ХХК, Дарханмеатфүүдс ХХК
58 Хан-Уул СУТАЙ ДЭЛГЭР ХХК СУТАЙ ДЭЛГЭР 6-р хороо, нүхт 23-421 тоот 94007134 95210049 Баатарууд тэнгэр ХХК, Дарханмеатфүүдс ХХК
59 Хан-Уул ГЭСАК ХХК ГЭСАК МИНИ МАРКЕТ Яармаг 21-р гудамж 518А тоот 88948008 99825233 Баатарууд тэнгэр ХХК, Дарханмеатфүүдс ХХК
60 Хан-Уул Самаахүү ХХК ХАЙРХАН БИО 12-р хороо, Сонгино 31-1 тоот 99870897 99971510 Баатарууд тэнгэр ХХК, Дарханмеатфүүдс ХХК
61 Хан-Уул Бадрахбулаг ХХК 14-р хороо, Бурхант 1-3-42 тоот 99000971 99999354 Баатарууд тэнгэр ХХК, Дарханмеатфүүдс ХХК
62 Хан-Уул Ба Ту Цэ ХХК ТУЛГА 11-р хороо, дайчидын хөшөө, 1-9а тоот 99893141 99102654 Баатарууд тэнгэр ХХК, Дарханмеатфүүдс ХХК
63 Хан-Уул И энд Пи ХХК МӨНХ УНДРАМ төв 12-р хороо, Туул 5-25 99020357 99710303 Баатарууд тэнгэр ХХК, Дарханмеатфүүдс ХХК
64 Хан-Уул Есөн Цагаан Хайрхан ХХК ЗӨНГӨ 12-р хороо, Сонгины 9-114 тоот 96696986 Баатарууд тэнгэр ХХК, Дарханмеатфүүдс ХХК
65 Хан-уул Bell mart, ТЭСАТ ХХК-ийн дэлгүүр М13-54 4-р хороо Viva city, Саран буузны хажуу талд, яагаан хаалттай 88036562 СҮХБААТАР МАХ МАРКЕТ
66 Хан-уул Ариун буянт ухаа ХХК 16-р хороо Буянт ухаагийн 3-107 тоот АБУ худалдааны төв, 3 давхар 94081421 СҮХБААТАР МАХ МАРКЕТ
67 Хан-уул 19 хороолол үйлчилгээний төв 3-р хороо 19 хороолол үйлчилгээний төв СҮХБААТАР МАХ МАРКЕТ
68 Хан-уул Цагаан Адуун Чулуут ХХК АДУУН ЧУЛУУТ 9-р хороо 9-р хороо, Хивс 3 тоот 91899297, 94804954 Баатарууд тэнгэр ХХК, Дарханмеатфүүдс ХХК
69 Хан-уул Мөнх-Ундрам төв, Е энд Р ХХК-ийн дэлгүүр 12-р хороо Туулын 5-25 99020357 СҮХБААТАР МАХ МАРКЕТ
70 Хан-уул “Зэст “супермарпет 3-р хороо 3 хорооны өдөөс харсан 16 давхар шар байрны 1 давхарт 99340381, 99796565 СҮХБААТАР МАХ МАРКЕТ
71 Хан-уул Мөнх-Ундрам төв, Е энд Р ХХК-ийн дэлгүү 12 -р хороо Туулын 5-25 99020357 СҮХБААТАР МАХ МАРКЕТ
72 Сонгинохайрхан Мөнгөн Ундраа 5-р хороо 98112937 96045541 Баатарууд тэнгэр ХХК, Дарханмеатфүүдс ХХК
73 Сонгинохайрхан Мөнгөн Унага 11-р хороо 88116965 89195052 Баатарууд тэнгэр ХХК, Дарханмеатфүүдс ХХК
74 Сонгинохайрхан ТТТЖ ХХК 25-р хороо 99556688 99772299 Баатарууд тэнгэр ХХК, Дарханмеатфүүдс ХХК
75 Сонгинохайрхан Ар Дайрга ХХК 5-р хороо 88877709, 99740600 88177981, 99724630 Баатарууд тэнгэр ХХК, Дарханмеатфүүдс ХХК
76 Сонгинохайрхан АТЭТА ХХК 22-р хороо, Тахилт, МТ баруун талд 89003288 88064618 Баатарууд тэнгэр ХХК, Дарханмеатфүүдс ХХК
77 Сонгинохайрхан Аюур-Эрдэнэ ХХК МИНИ МАРКЕТ 2-р хороо Орбитын 12-159 тоот 99130490 86004307 Баатарууд тэнгэр ХХК, Дарханмеатфүүдс ХХК
78 Сонгинохайрхан 30-р хороо,Хамбын 2-12 99515488 96666924 Баатарууд тэнгэр ХХК, Дарханмеатфүүдс ХХК
79 Сонгинохайрхан Тайхарын хүрээ ХХК 27-р хороо Агарын 4-30 тоот 99175172 99154596 Баатарууд тэнгэр ХХК, Дарханмеатфүүдс ХХК
80 Сонгинохайрхан Хавчилын гол ХХК ХАВЧИЛЫН ГОЛ 25-р хороо, Хайрхан 1-151 88100877 95100877 Баатарууд тэнгэр ХХК, Дарханмеатфүүдс ХХК
81 Сонгинохайрхан ВЖЖ ХХК СУТАЙ ДЭЛГҮҮР 20-р хороо, Шинэ цэргийн хотхон, Баазын 2-2 88097334 96969965 Баатарууд тэнгэр ХХК, Дарханмеатфүүдс ХХК
82 Сонгинохайрхан Ичинхад ХХК New Market 23-р хороо хангайн 35-11 тоот / 1-р хороолол 34-байрны арын дэнж / 99079897 88820882 Баатарууд тэнгэр ХХК, Дарханмеатфүүдс ХХК
83 Сонгинохайрхан Эко мебель ХХК ЭКО ТӨВ 2-р хороо орбит 60-6Б 99999363 88098442 Баатарууд тэнгэр ХХК, Дарханмеатфүүдс ХХК
84 Сонгинохайрхан Бат Ундрал Арвижих ХХК 3-р хороо Батнаран 44-11 88185551 Баатарууд тэнгэр ХХК, Дарханмеатфүүдс ХХК
85 Сонгинохайрхан Бүлээн Дулаан ХХК АЛТАН БУУДАЙ 30-р хороо Хамбын 7-13 тоот 99059223 95659223 Баатарууд тэнгэр ХХК, Дарханмеатфүүдс ХХК
86 Сонгинохайрхан Левин ХХК Од хүнсний дэлгүүр 15-р хороо, 1-р хороолол, 23-р байрны ар талд 99031180 88868127 Баатарууд тэнгэр ХХК, Дарханмеатфүүдс ХХК
87 Сонгинохайрхан Арвайн Төгөл ХХК ЭЛБЭГ ТӨВ 32-р хороо Эмээлт Дэнжийн 2-28 тоот 99085626 99092756 Баатарууд тэнгэр ХХК, Дарханмеатфүүдс ХХК
88 Сонгинохайрхан Залаат үйлчилгээний төв, Бэт трейд ХХК-ийн дэлгүүр 5-р хороо СХДүүрэг, 5 хороо, ханын материалаар өгсөд Баянхошуу 2 дахь буудал, 89985599 Бат-Эрдэнэ СҮХБААТАР МАХ МАРКЕТ
89 Сонгинохайрхан Хос аяга ХХК-ийн дэлгүүр 3-р хороо Бага наран 17-1 А 99905540 Хүрэлцэцэг СҮХБААТАР МАХ МАРКЕТ
90 Сонгинохайрхан Өнгийн хотгор дэлгүүр 2- р хороо СХДүүрэг, 2 хороо, Орбитын 60-26 тоот, цэнхэр дэлгүүр гэсэн буудал дээр 99742390, 91686595 Мөнхжаргал СҮХБААТАР МАХ МАРКЕТ
91 Сонгинохайрхан Хангалуун Трейд ХХК ХАНГАЛУУН 16-р хороо 16-р хороо, 3-р үйлчилгээний төв 99007560 Баатарууд тэнгэр ХХК, Дарханмеатфүүдс ХХК
92 Сонгинохайрхан Урансуурь ХХК 28-р хороо 28-р хороо, Хотон 1-1 88404141 Баатарууд тэнгэр ХХК, Дарханмеатфүүдс ХХК
93 Сонгинохайрхан “Титэм” дэлгүүр 7-р хороо Баянхошууны хуучин эцэст Титэм дэлгүүр 99709064 Галя СҮХБААТАР МАХ МАРКЕТ
94 Сонгинохайрхан Их Өрнөн Бадрах ХХК 28-р хороо 28-р хороо, Ногоончулуун, 10-р гудамж 48 96093676 Баатарууд тэнгэр ХХК, Дарханмеатфүүдс ХХК
95 Багахангай Сэтгэлийн Гэгээ ХХК 1-р хороо, Төвийн 2-2 тоот 99651647 95136210 Баатарууд тэнгэр ХХК, Дарханмеатфүүдс ХХК
96 Багахангай Хангайн булаг ХХК 2-р хороо 99029548 Баатарууд тэнгэр ХХК, Дарханмеатфүүдс ХХК
97 Сүхбаатар Хүрэлбүд ХХК 2-р хороо 99172595 99248402 Баатарууд тэнгэр ХХК, Дарханмеатфүүдс ХХК
98 Сүхбаатар 6-н нэр Ц.Буянжаргал МАНТУУТ 18-р хороо Бэлхийн хуучин эцэс 91918355 99686738 Баатарууд тэнгэр ХХК, Дарханмеатфүүдс ХХК
99 Сүхбаатар Дэвжих хүрэн гол ХХК 16-р хороо, Бэлх 17-412 88109363 80504969 Баатарууд тэнгэр ХХК, Дарханмеатфүүдс ХХК
100 Сүхбаатар Буянт Цацар Арвижих ХХК Мах маркет 4-р хороо Улаанбаатар их дэлгүүр зүүн талд 88040674 Баатарууд тэнгэр ХХК, Дарханмеатфүүдс ХХК
101 Сүхбаатар Райсе ап саксесс ХХК 16-р хороо, Бэлхийн 17, 417 тоот 88085632 89908151 Баатарууд тэнгэр ХХК, Дарханмеатфүүдс ХХК
102 Сүхбаатар Дөлгөөндөө 10-р хороо 45-74 тоот 89234299 99659379 Баатарууд тэнгэр ХХК, Дарханмеатфүүдс ХХК
103 Сүхбаатар Алтан Дөл МИНИ МАРКЕТ 9-р хороо, Чингэлтэйн 18-р гудамж, 7 тоот 95281278 88066113, 80012299 Баатарууд тэнгэр ХХК, Дарханмеатфүүдс ХХК
104 Сүхбаатар Бамбар УДА ХХК БАМБАР 12-р хороо, Хангайн 17-699 тоот 80034625 88188669 Баатарууд тэнгэр ХХК, Дарханмеатфүүдс ХХК
105 Сүхбаатар Эрхэс Есүхэй ХХК БАДАЛХА 19-р хороо, Шарга морьт 205 тоот 96678789 89227727 Баатарууд тэнгэр ХХК, Дарханмеатфүүдс ХХК
106 Сүхбаатар Ихэрүүд дэлгүүр, Плексуссистем ХХК-ийн дэлгүүр 11-р хороо 100 айл, Хангай хотхоны 503 -р байр 88111075 СҮХБААТАР МАХ МАРКЕТ
107 Сүхбаатар Мах Маркет дэлгүүр 4-р хороо 4 хороо, Буянт цацар арвижих ХХК Сувдаа 99758864 СҮХБААТАР МАХ МАРКЕТ
108 Чингэлтэй Ээжийн Буян ХХК 9-р хороо, Дэнжийн 59-02-ын задгай 99188510 99922343 Баатарууд тэнгэр ХХК, Дарханмеатфүүдс ХХК
109 Чингэлтэй Шаргал-Аялгуу ХХК Үржих Жаргал 17-р хороо, Сурагчийн 76-859 90333439 99594053 Баатарууд тэнгэр ХХК, Дарханмеатфүүдс ХХК
110 Чингэлтэй Өлзий Дэлгүүр 15-р хороо, Хайлаастын хуучин эцэс 90333439 96333439 Баатарууд тэнгэр ХХК, Дарханмеатфүүдс ХХК
111 Чингэлтэй Тэргэл Хайрхан ХХК 13-р хороо, Сургуулийн 21-р гудамж, 336 тоот, Хайлаастын цэнхэр дэлгүүр 94094383 99084383 Баатарууд тэнгэр ХХК, Дарханмеатфүүдс ХХК
112 Чингэлтэй Модон Хамарт ХХК 17-р хороо, Сурагчийн 50-603 тоот 99034744 Баатарууд тэнгэр ХХК, Дарханмеатфүүдс ХХК
113 Чингэлтэй Собацо Бридж ХХК СОДОН ДЭЛГҮҮР 4-р хороо, 18-23 тоот 80011110 88651016 Баатарууд тэнгэр ХХК, Дарханмеатфүүдс ХХК
114 Чингэлтэй Алт-Сар ХХК АЛТАН супермаркет 13-р хороо сургуулийн гудамж 17 сургуулийн автобусны буудал 99072845 96651717 Баатарууд тэнгэр ХХК, Дарханмеатфүүдс ХХК
115 Чингэлтэй “Буурал ээж” Супермаркет 7-р хороо Чингэлтэй дүүрэг, 7 хороо, ХГ-10-00, НьюБюүти Мүүн ХХК-н 96099001 СҮХБААТАР МАХ МАРКЕТ
116 Чингэлтэй Алтан супермаркет 13 р хороо 17 сургуулийн зүүн талд хүнсний 91966565, 96651717 СҮХБААТАР МАХ МАРКЕТ
117 Чингэлтэй Гэгээ – 2 дэлгүүр Дэрзод ХХК 12 р хороо Дэнжийн мянга эцэс 99192832 СҮХБААТАР МАХ МАРКЕТ
118 Чингэлтэй Гэгээ – 1 дэлгүүр Дэрзод ХХК 4-р хороо 5-р сургуулийн замын эсрэг талд 99192832 СҮХБААТАР МАХ МАРКЕТ
119 Чингэлтэй Сувд супермаркет 11-р хороо 11-р байр 98922222 СҮХБААТАР МАХ МАРКЕТ
120 Чингэлтэй Гүн нуур гэрэл ХХЗ-ийн дэлгүүр 14-р хороо Хайлааст 12-200, 5 буудал 99769783 СҮХБААТАР МАХ МАРКЕТ
121 Чингэлтэй Төгс дэлгүүр 19-р хороо Салхитын 12-279 96660319 СҮХБААТАР МАХ МАРКЕТ
122 Чингэлтэй Хөтөл супермаркет , Синго ХХК 7-р хороо 7 хороо, ХГ 12-196 99160099 СҮХБААТАР МАХ МАРКЕТ
123 Баянгол Монмийт трейд ХХК 3-р хороо 10-р хороолол, 19-18 тоот Баатарууд тэнгэр ХХК, Дарханмеатфүүдс ХХК
124 Баянгол Улаанбаатар Төмөр Зам БАЯН БУУРАЛ, МИНИ МАРКЕТ Баатарууд тэнгэр ХХК, Дарханмеатфүүдс ХХК
125 Баянгол МАХ МАРКЕТ 20-р хороо, Мах маркет үйлдвэрийн гадаа 88040638 88042634 Баатарууд тэнгэр ХХК, Дарханмеатфүүдс ХХК
126 Баянгол Барс 2 зах Б ззал, ЛАНГУУ БГД, 20-р хороо 99031180 89032315 Баатарууд тэнгэр ХХК, Дарханмеатфүүдс ХХК
127 Баянгол Rich Hill / РИЙЧ ХИЛЛ / ХХК 1-р хороо, Энгельсийн гудамж 4А-Ү-4 тоот Нарны гүүр даваад баруун талд 88099299 96969006 Баатарууд тэнгэр ХХК, Дарханмеатфүүдс ХХК
128 Баянгол Би Жи Си Би ХХК 21-р хороо,Горькийн 18-535 тоот 96663873 88133481 Баатарууд тэнгэр ХХК, Дарханмеатфүүдс ХХК
129 Баянгол Бэж-Энх ХХК ХАНГАЛ 22-р хороо 16-63 тоот Өргөөгийн арын Энхболдын зам өгсөөд 80096882 99679552 Баатарууд тэнгэр ХХК, Дарханмеатфүүдс ХХК
130 Баянгол Америк тахиа, Төгөлдөр эрдэнэ ХХК-ийн дэлгүүр 2-р хороо Барс худалдааны төвийн баруун талд 99049700 СҮХБААТАР МАХ МАРКЕТ
131 Баянгол Мах, Сүү ногоо дэлгүүр 3-р хороо БГД, Нарны хороолол, 4-1 тоот 88111972 Даваасүрэн СҮХБААТАР МАХ МАРКЕТ
132 Баянгол Сараанаа супермаркет, хувь хүн мах зарж байгаа 1-р хороо 2 хороолол, 6А-5, Говь сауны баруун талд 88200162 Эрдэнэчулуун СҮХБААТАР МАХ МАРКЕТ
133 Баянгол Мах, Сүү ногоо дэлгүүр, Юмэй Агар ХХК-н 12-р хороо 6 бичил хороолол 99028964 Энхээ СҮХБААТАР МАХ МАРКЕТ
134 Баянгол Нарлаг дэлгүүр 4-р хороо Голден парк-2 дэлгүүр 301-4 тоот 99861287 Эрдэнэцэцэг СҮХБААТАР МАХ МАРКЕТ
135 Баянгол Дельта фуудс ХХК-ийн дэлгүүр 3-р хороо Тээвэрчид 2-0, 88044881, 80100121 СҮХБААТАР МАХ МАРКЕТ