Categories
мэдээ нийгэм

Сэлэнгэ аймагт гарсан түймрийг унтраахаар ажиллаж байна

ОБЕГ-аас мэдээлснээр өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд ганцхан газар түймэртэй байна.

Тодруулбал, Сэлэнгэ аймгийн Ерөө сумын Бургалдай баг буюу сумын төвөөс зүүн хойш 20 км-т Ялбаг гэдэг газар түймэр гарч, онцгой байдлын албан хаагчид болон орон нутгийн иргэд түймрийн голомт руу яваад байна. Хөвсгөл аймгийн Эрдэнэбулган суманд түймэр гарсан байж болзошгүй гэсэн мэдээлэл авч шалгахад сумын ойролцоо айлын бууц шатааж байсныг илрүүлэн унтраагаад байна. Хойд бүсийн нутагт цас их орсон учир чийгшил ихтэй байна.

Аймаг, орон нутгийн нутаг дэвсгэрийг түймрийн зэрэглэлээр авч үзвэл түймрийн IY зэрэглэл буюу нэн аюултай бүсэд:Хөвсгөл аймгийн Рэнчинлхүмбэ, Булган аймгийн Ингэттолгой, Сэлэнгэ аймгийн Сүхбаатар, Ерөө, Цагааннуур, Баруунхараа, Дархан-Уул аймаг, Хэнтий аймгийн Баян-Овоо, Биндэр, Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумууд ордог байна. Харин түймрийн III зэрэглэл буюу аюултай бүсэд: Увс аймгийн Улаангом, Баруунтуруун, Завхан аймгийн Баян-Тэс, Тосонцэнгэл, Улиастай, Хөвсгөл аймгийн Цагаан-Үүр, Булган аймгийн Булган, Могод, Хутаг, Тэшиг, Орхон аймаг, Сэлэнгэ аймгийн Орхон, Орхонтуул, Зүүнхараа, Төв аймгийн Зуунмод, Угтаал, Жаргалант, Баянчандмань Хэнтий аймгийн Өндөрхаан, Дадал, Өмнөдэлгэр, Оргил, Дорнод аймгийн Чойбалсан, Халхгол, Дашбалбар, Баян-Уул, Улаанбаатар хот орчмын бүс нутаг хамрагддаг байна.

Categories
мэдээ нийгэм

Орон нутгийн хоршоодын гишүүдэд органик хөдөө аж ахуйн талаар цогц мэдлэг олгож байна

Дэлхийн хүн ам өсөж, хотжихын хэрээр хүрээлэн буй орчиндоо ээлтэй, аюулгүй хүнс үйлдвэрлэх, хэрэглэх нь эрүүл, урт удаан, аз жаргалтай амьдрах баталгаа гэдгийг олон улс хүлээн зөвшөөрч, органик үйлдвэрлэлд шилжиж, органик хөдөө аж ахуйг хөгжүүлэх боллоо.

Өнөөдөр дэлхийн 181 оронд 68,9 сая га талбайд 2,9 сая фермер органик үйлдвэрлэл эрхэлж, 92 тэрбум евро буюу 272,9 их наяд төгрөгийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж байна. Дэлхийн хүн амын хүнсний хангамжийн 75 хувийг 500 сая жижиг фермер хангаж байна гэсэн статистик бий. Одоогийн байдлаар дэлхийн 90 орчим улсад органик хүнсний тухай хууль тогтоомж мөрдөгдөж байгаагаас Монгол Улс 2016 онд Органик хүнсний тухай хуультай болж, түүнийг дагалдан 6 журам, аргачлал батлагдан, хэрэгжиж байна. Ийнхүү манай улсад органик үйлдвэрлэл явуулах, органик гэдгийг баталгаажуулах хууль эрх зүйн орчин бүрэн бүрдсэн гэж хэлж болно. Тус хуулийн хэрэгжилтийг хангах үүднээс АДРА Монгол ОУБ-ын “Органик хөдөө аж ахуйн түншлэл” төслийг хэрэгжүүлж, Сэлэнгэ аймгийн 30 хоршоонд түшиглэсэн хамтын баталгаажуулалтын тогтолцоог бүрдүүлэхээр ажиллаж байгаа юм. Хамтын баталгаажуулалтын тогтолцоог бүрдүүлэхэд орон нутгийн иргэд, хоршоод төдийгүй төрийн болон төрийн бус байгууллагын төлөөлөлд органик хөдөө аж ахуй, нэмүү өртгийн сүлжээний ач холбогдол, нийгэм, эдийн засаг, байгаль орчинд үзүүлэх нөлөө зэргийг таниулах, хэрэглэгчдийн мэдлэг, хандлагыг өөрчлөх шаардлагатай гэж мэргэжилтнүүд үздэг. Тиймээс Органик хөдөө аж ахуйн түншлэл төслөөс “Органик хөдөө аж ахуйн нэмүү өртгийн сүлжээ-Хамтын баталгаажуулалт” сэдэвт сургалтыг энэ сарын 20-23-ны өдрүүдэд Улаанбаатар, Дархан-Уул аймагт тус тус зохион байгуулж байна. Хөдөө аж ахуйн чиглэлийн төрийн болон төрийн бус байгууллага, хоршооны гишүүд, иргэдийн төлөөлөл зэрэг 100 гаруй хүнийг хамруулах тус сургалтыг урилгаар Энэтхэг Улсын Хамтын баталгаажуулалтын зөвлөлийн ерөнхийлөгч Калян Паул болон Нэгдсэн Гималайн Хөгжлийн Санг үүсгэн байгуулагч Анита Паул нар удирдан явуулж байна. Сургалтаар уулархаг бүсэд органик хөдөө аж ахуйг хөгжүүлсэн туршлага, мал аж ахуй, газар тариалан эрхлэгчид, тэр дундаа эмэгтэйчүүдийн орлогыг нэмэгдүүлэх боломж, орон нутгийн иргэд, хоршоонд суурилсан органик хүнсний хамтын баталгаажуулалтын байгууллагын удирдлага, зохион байгуулалтын тухай цогц мэдлэг олгож байна. Энэтхэг улсад орон нутгийн иргэд, хоршоодод түшиглэсэн мах, сүү, арьс шир, ноос ноолуур боловсруулах, бүтээгдэхүүн үйлдвэрлэх худалдан борлуулах ченжийн дамжлаггүй тогтолцоог бүрдүүлж чаджээ. Малчид, анхан шатны хоршоод, дундын хоршоо, сүү үйлдвэрлэгчдийн компани, Сүү, сүүн бүтээгдэхүүнийг хөгжүүлэх зөвлөл гэсэн шат дараалал бүхий бүтэц нь нэг нэгнийгээ дэмжих зарчмаар ажилладаг бөгөөд үндсэн үйл ажиллагаа нь хүн амыг органик бүтээгдэхүүнээр хангах, иргэдийнхээ амьжиргааг дээшлүүлэхэд чиглэдэг. Онцлон дурдахад, малчид, анхан шатны хоршоодын гишүүд нийлүүлсэн сүүнийхээ хэмжээгээр урамшуулал хүртэж, дундын хоршоо нь малын тэжээлээр хангах, мал эмнэлгийн үйлчилгээ үзүүлэх, зохиомол хээлтүүлэг хийх зэрэг үйлчилгээ үзүүлж, зах зээлд гаргах бүтээгдэхүүнээ нийтээрээ хэлэлцэн шийддэг байна. Тус улсад химийн ямар нэгэн бордоо, бодис хэрэглэхгүй, аливаа зохиомол өсгөгч ашиглахгүйгээр бага талбайд органик газар тариалан эрхлэх боломжтой гэдгийг харуулсан амжилттай жишээ олон байдаг гэв. Тиймээс хорших, хөдөлмөрөөрөө нэгдэх, хамтарч ажиллах, түншлэх нь эргээд тухайн малчин, тариаланч төдийгүй нийгэм, эдийн засаг, байгаль орчинд сайн нөлөөтэй болохыг онцоллоо. Онол, практик хосолсон уг сургалтыг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамнаас санаачилсан “Алсыг харья-Органикийг сонгоё” сарын ажлын үеэр явуулж байгаагаараа цаг үеэ олсон чухал арга хэмжээ гэдгийг зохион байгуулагчид хэлж байна.

Categories
гадаад мэдээ тоглолтын-хуваарь

АНУ-ын ерөнхийлөгч Ирландад айлчилна

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп ирэх зургадугаар сарын 5-нд Ирланд улсад айлчилна гэж Цагаан ордноос албан ёсоор мэдээлэв.

Д.Трамп Их Британид зургадугаар сарын 3-нд хүрэлцэн очиж, гурван өдрийн айлчлал хийсний дараа Ирландыг зорих ажээ.

АНУ-ын Ерөнхийлөгч, тэргүүн хатагтай Мелания Трамп нар Ирландын Ерөнхий сайд Лео Варадкартай Шэннон тосгонд уулзана. Шэннон тосгоноос холгүй оршдог Клер тойрогт Д.Трампын эзэмшдэг “Doonbeg” гольфын ресорт байрладаг юм байна.

Цагаан ордны мэдэгдэлд дурдсанаар, Д.Трамп, Л.Варадкар нар зургадугаар сарын 5-нд хоёр талын уулзалт хийх ажээ. Хоёр орны удирдагчид өнгөрсөн гуравдугаар сард Цагаан ордонд уулзсан юм.

АНУ-ын Ерөнхийлөгч Ирланд улсад өнгөрсөн оны 11 дүгээр сард айлчлахаар төлөвлөж байсан хэдий ч цагийн хуваарьтай холбоотой шалтгааны улмаас хойшлуулсан билээ.

Categories
мэдээ нийгэм

Үр тарианы тариалалтын явц 40.6 хувьтай байна

Энэ онд улсын хэмжээгээр 387.0 мянган га-д үр тариа, үүнээс 368.0 мянган га-д улаанбуудай, 32.0 мянган га-д малын тэжээл, 29.0 мянган га-д тосны ургамал, 13.8 мянган га-д төмс, 8.9 мянган га-д хүнсний ногоо,7.3 мянган га-д жимс, жимсгэнэ, нийтдээ 478.0 мянган га-д тариалалт хийнэ.

Энэхүү зорилтын хүрээнд үр тариа, тос, тэжээлийн таримлын тариалалтыг 14 аймгийн 1560 гаруй аж ахуйн нэгж иргэн, төмс, хүнсний ногоо, жимс жимсгэнийн тариалалтыг 950 гаруй аж ахуйн нэгж, хоршоо 16.0 мянган өрхийн хэмжээнд тариалахаар бэлтгэлээ хангаж 5 дугаар сарын цаг агаарын төлөв байдалтай уялдуулан хангайн болон төвийн бүсэд 5 дугаар сарын 08-наас, бусад бүсүүдэд 05 дугаар сарын 12-ноос хаврын тариалалтын ажил эхэллээ.

Тариалалтад зүтгэх хүчний трактор 3130, үр тарианы үрлүүр 2201, хөрс боловсруулах техник 5740, төмс, хүнсний ногооны үрлүүр 570 ажиллах бөгөөд тариалалтын ажлыг 14-21 хоногт багтаан гүйцэтгэх боломжтой.

05 дугаар сарын 21ны байдлаар улсын хэмжээгээр 156.6 мянган гад үр тариа, үүнээс 149.4 мянган гад улаанбуудай, 6.4 мянган гад төмс, 1.4 мянган гад хүнсний ногоо, 3.3 мянган гад тэжээлийн, 15.1 мянган гад тосны ургамал, нийтдээ 182.9 мянган гад тариалалт хийснээр үр тарианы тариалалтын явц 40.6 хувьтай, төмс 46.5 хувь, хүнсний ногоо 16.0 хувьтай явагдаж байна.

Тариалалтын явц өнгөрсөн жилийн мөн үеэс 10 орчим хувиар доогуур байгаа нь 5 дугаар сарын дунд 10 хоногт тариалангийн ихэнх бүс нутгаар хүйтэн сэрүүн, салхи ихтэй байсантай холбоотой бөгөөд өнөөдрөөс тариалалтын ажил хэвийн эрчимтэй явагдаж байна.

Хаврын тариалалтад зориулан 241 аж ахуйн нэгж, иргэнд 10.1 мянган тонн үрийн буудайг 30 хувийн, 338 аж ахуйн нэгж, иргэнд 1.4 мянган тонн шатахууныг 50 хувийн, 198 аж ахуйн нэгж, иргэнд 62 тонн ургамал хамгааллын бодисыг 30 хувийн урьдчилгаатай тус тус зээлээр олгож тариалалтын ажилд дэмжлэг үзүүлээд байна.

Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Засгийн газрын хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр хэрэгжүүлж буй “Хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг дэмжих” төслийн хүрээнд 7.6 сая ам.долларын хөрөнгөөр газар тариалан, тэжээл үйлдвэрлэлийн зориулалттай 50-165 морины хүчтэй трактор 186 ширхэг, дарш хураагч 34 ширхэг, хадлан, таримал тэжээл үйлдвэрлэлийн зориулалттай 60 иж бүрдэл техникийг нийлүүлж 10 хувийн урьдчилгаатай, жилийн 2 хувийн хүүтэй, 7 жилийн хугацаатай зээлээр олгож байгаагийн зэрэгцээ 2.4 мянган га талбайг услах хүчин чадал бүхий 35 ширхэг усалгааны тоног төхөөрөмжийг 12 жилийн хугацаатай, жилийн 2 хувийн хүүтэйгээр 15 аж ахуйн нэгж, 2 иргэнд зээлээр олгоод байна.

“Хүнсний ногоо” хөтөлбөрийн хүрээнд 9 нэр төрлийн 2.2 тонн хүнсний ногооны үр, 45 тонн төмсний супер элит үрийг аймгуудын Хүнс, хөдөө аж ахуйн газраар дамжуулан хүнсний ногоо тариалагчдад үнэгүй олгож байгаагийн зэрэгцээ 32 м2 талбай бүхий 160 ширхэг нийлэг хальсан хүлэмж нийлүүлж иргэдэд хөнгөлөлттэй нөхцөлөөр зээлээр олгож байна.

“Жимс, жимсгэнэ” хөтөлбөрийн хүрээнд 171.0 сая төгрөгийн санхүүжилтээр 15.6 мянган ширхэг бага тархацтай жимс жимсгэнийн суулгац нийлүүлэх тендер шалгаруулалтыг зарлаж хэрэгжилтийг зохион байгуулж байна.

Ус цаг уур, орчны шинжилгээний газраас ирүүлсэн мэдээгээр 5 дугаар сарын 23-нд нутгийн баруун хэсгээр, 24-нд зарим газраар, 25-нд ихэнх нутгаар бороо, нойтон цас орж, цасан шуурга шуурах төлөвтэй байна.

Хугацааны эхэн болон сүүлээр дулаарч Дархадын хотгор, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар шөнөдөө 0-5 градус, өдөртөө 17-22 градус, Орхон-Сэлэнгийн саваар шөнөдөө 8-13 градус, өдөртөө 29-34 градус, бусад нутгаар шөнөдөө 5-10 градус, өдөртөө 26-31 градус дулаан байх төлөвтэй байна.

Тиймээс цаг агаарын тааламжтай байдлыг ашиглан тариалалтын ажлыг шуурхайлах арга хэмжээг аймгуудын Хүнс, хөдөө аж ахуйн газруудтай хамтран зохион байгуулж байна.

Categories
мэдээ нийгэм

Сэлэнгэ аймгийн Онцгой байдлын газрын түүхэн онцлогийг харуулсан үзэсгэлэн дэлгэгдлээ

Сэлэнгэ аймгийн Онцгой байдлын газрын он цагийн хэлхээс, онцлогийг илтгэсэн үзэсгэлэн өнөөдөр Онцгой байдлын албаны түүхэн музейд дэлгэгдлээ.

Үзэсгэлэнд байгууллагын түүхэн танилцуулга, гэрэл зургийн цомог, албанд хэрэглэгдэж байсан хувцас хэрэглэл, алба хаагчдын амжилт бүтээл, харьяа анги, байгууллагуудын танилцуулга, онцлогийг илтгэсэн макетууд зэрэг 100 орчим үзмэрийг дэлгэн, олны хүртээл болгож байна. Сэлэнгэ аймгийн Онцгой байдлын газар нь Мандал сум дахь Онцгой байдлын хэлтэс, Сүхбаатар, Мандал, Сайхан суманд Гал түймэр унтраах, аврах анги, Эрэн хайх, аврах анги, Баянгол суманд Улсын нөөц хүмүүнлэгийн тусламжийн анги, Мандал, Орхонтуул сумдад Улсын нөөцийн хоёр цэгтэйгээр аймгийн хэмжээнд гамшгаас урьдчилан сэргийлэх, аврах, хор уршгийг арилгах үйл ажиллагааг зохион байгуулан ажиллаж байна. Онцгой байдлын байгууллагын 15 жилийн ойг угтан ОБЕГ-ын “Ахмадын холбоо”-ны санаачлагаар зохион байгуулагдаж байгаа тус үзэсгэлэн энэ сарын 24-ныг хүртэл үргэлжилнэ.








Categories
мэдээ цаг-үе

ХХБанкны Дархан салбарын үүсгэн байгуулагдсаны 25-н жилийн ойн арга хэмжээ амжилттай болж өндөрлөлөө

Худалдаа, хөгжлийн банкны ууган салбаруудын нэг Дархан салбарын үүсгэн байгуулагдсаны түүхт 25-н жилийн ой энэ онд тохиож байна.

Анх 1994 оны 3-р сарын 04-ний өдөр Дархан уул аймгийн Дархан суманд ХХБанкны салбар байгуулах тухай тус банкны Гүйцэтгэх захирлын тушаал батлагдаж, одоогийн Дархан уул аймгийн 26-р сургуулийн нэг давхрын баруун урд булангийн 4-н өрөөнд үйл ажиллагаагаа эхлүүлж байсан.

Дархан салбарынхаа 25-н жилийн ойн хүрээнд зохион байгуулсан томоохон арга хэмжээнүүдээс дурдвал:

  1. Хүүхэд залуучуудын мэдлэг боловсролд хувь нэмрээ оруулах зорилгоор Улсын хэмжээнд 300 Ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн номын санг тохижуулах томоохон төслийг эхлүүлээд байсан. Энэхүү төслийн хүрээнд Дархан-Уул аймгийн “Тэргүүний 5-р цэцэрлэг”-ийн номын санг тохижуулж, багш нарын талархал, бяцхан хүүхдүүдийн баяр хөөр дунд хүлээлгэн өглөө.

Ном, сурах бичгийн сонголтыг цэцэрлэгийн багш нарын сонголтоор хийсэн нь, бяцхан хүүхдүүдийн сонирхол нийцсэн, мэдлэг боловсролд нь хүч нэмсэн, ухаалаг сонголт болсныг Цэцэрлэгийн удирдлага болон эцэг эхчүүдээс онцолж байлаа.

  1. Аймгийн жижиг, дунд бизнес эрхлэгчид, баялаг бүтээгчдийг дэмжих, тэдний бизнесийн орчинг сайжруулах зорилгоор банкны мэргэжлийн түвшний зөвлөгөө мэдээлэл өгч ажиллах “Бизнесийг дэмжих төв”-ийг нээлээ.

  1. Дархан салбартай 25-н жилийн хугацаанд хувь иргэний зүгээс мөн бизнесийн түншлэлийн үйлчилгээгээр тууштай хамтран ажилласаар ирсэн хүндэт харилцагчид, албан байгууллагууд, бизнес эрхлэгчдэдээ чин сэтгэлийн талархал илэрхийлэх зорилго бүхий харилцагчийн зөвлөгөөн, форум уулзалт болон Хүндэтгэлийн хүлээн авалтын арга хэмжээнүүдийг тус тус зохион байгууллаа.

Categories
мэдээ нийгэм

“Гамшгийн эрсдэлийн үнэлгээний мэргэшүүлэх сургалт” үргэлжилж байна

Гамшгийн эрсдэлийн үнэлгээ хийх мэргэжилтнүүдийг бэлтгэх, сургаж дадлагажуулах зорилгоор зохион байгуулж байгаа “Гамшгийн эрсдэлийн үнэлгээний мэргэшүүлэх сургалт” үргэлжилж байна. ОБЕГ-ын Гамшгийн эрсдэлийн удирдлагын газар, Гамшиг судлалын хүрээлэнгээс хамтран зохион байгуулж байгаа тус сургалтад төрийн болон төрийн бус байгууллагын 40 гаруй алба хаагч хамрагдаж байгаа юм. Сургалтаар гамшгийн эрсдэлийн удирдлагыг үндэсний болон орон нутгийн түвшинд хэрэгжүүлэхтэй холбоотой эрх зүйн баримт бичиг, ой, хээрийн болон обьектын түймэр, ган, зуд, үер, химийн болон цацрагийн осол, мал амьтны гоц халдварт өвчин, газар хөдлөлтийн барилгын тэсвэржилтийн зэргийг үнэлэх, аргачлалд суралцаж, мэдлэг дадлагыг эзэмшүүлнэ. Дашрамд дурдахад Онцгой байдлын байгууллага шинэчлэгдэн батлагдсан Гамшгаас хамгаалах тухай хууль, Засгийн газрын 67 дугаар тогтоолоор батлагдсан “Гамшгийн эрсдэлийн үнэлгээ хийх журам”-ын дагуу “Гамшгийн эрсдэлийн мэргэжлийн сургалт”-ыг зохион байгуулах эрх бүхий байгууллага болсон юм.

This image has an empty alt attribute; its file name is DSC4450.jpg

Categories
мэдээ улс-төр

Аж ахуйн нэгжүүд экспортод гаргах махныхаа 10 хувийг дотооддоо нийлүүлэх үүрэг хүлээнэ

Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар хүн амын хүнсний бүтээгдэхүүний хангамж, үнийн түвшнийг тогтвортой байлгах асуудлыг хэлэлцжээ. Энэ асуудлаар Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ч.Улаан мэдээлэл хийлээ. Тэрээр “Дөрвөн нэр төрлийн хүнсний асуудлыг нэлээд дэлгэрэнгүй ярилцлаа. Махны үнийн огцом өсөлт ард иргэдийг бухимдуулсан. Үүнд юу нөлөөлснийг судалж ажилласан. Улмаар Засгийн газраас тодорхой зохицуулалтыг хийхээр боллоо. Засгийн газар нөөцөлсөн махныхаа 49 хувийг зах зээлд нийлүүлсэн. Нөөцийн махны үнэ зах зээлийн үнээс 15-40 орчим хувиар хямд байгаа. Дулааны аргаар мах бэлтгэн экспортод гаргадаг аж ахуйн нэгжүүд махаа “Хүчит шонхор” захаас бөөнөөр нь авдаг юм байна. Нийслэлчүүдийн хэрэгцээнд орж ирсэн махыг ингэж бөөнөөр нь авч байгаа нь зах зээлийн тэнцвэртэй байдлыг алдагдуулахад нөлөөлж байсан байна. Энэ байдлыг цаашид таслан зогсоохоор боллоо. Дулааны аргаар мах боловсруулах үйлдвэрүүд маань эрүүл ахуйн шаардлага хангасан итгэмжлэгдсэн мах боловсруулах үйлдвэрүүдээс махаа авах үүрэгтэй. БНХАУ-тай байгуулсан гэрээнд ийм заалт бий. Цаашид дулааны аргаар боловсруулсан махны экспортод квот тогтооно. Ингэхдээ мал сүргийн өсөлт, дотоодын махны хангамж зэргээс шалтгаалан ямар хэмжээний махыг дулааны аргаар боловсруулж экспортод гаргахаа жил бүр шийдэж байх болно. Мөн хонь, ямааны мах ямар нэгэн хяналтгүйгээр экспортод гарч байсан. Тиймээс цаашид эрүүл ахуйн шаардлагыг өндөрсгөхийн зэрэгцээ квоттой болгоно. Ер нь мах экспортод гаргаж байгаа аж ахуйн нэгж дотоодын зах зээлдээ тодорхой хэмжээний мах нийлүүлэх үүрэг хүлээдэг болно. Тодруулбал, экспортод гаргах махныхаа 10 хувьтай тэнцэх хэмжээний махыг дотоодын зах зээлд нийлүүлнэ. Үүний дагуу дүрэм журамдаа өөрчлөлт оруулна. Үүнээс гадна нөөцийн махныхаа хэмжээг нэмэгдүүлж ирэх онд хамгийн багадаа 15 мянган тонн мах нөөцөлнө. Гурилын асуудлыг мөн Засгийн газрын хуралдаанаар хэлэлцлээ. Одоогийн байдлаар гурилын үйлдвэрүүдэд нийтдээ 100 гаруй мянган тонн гурил үйлдвэрлэх түүхий эд хадгалагдаж байна. Шинэ ургацтай залгах хүртэл гурилынхаа хэрэгцээг дотоодоосоо бүрэн хангах боломжтой гэж үзсэн. Үнэ ханшийн хувьд ч тогтвортой байхаар байна. Дээд гурилын үнэ өнгөрсөн онтой харьцуулахад 28 төгрөгөөр нэмэгдсэн, нэгдүгээр гурилын үнэ буурсан байдалтай байна. Төмс, хүнсний ногооны хэрэглээтэй холбоотой асуудлыг ч хэлэлцсэн. Өнгөрсөн онд төмснийхөө хэрэглээг 100 хувь, хүнсний ногооныхоо хэрэглээг 47 хувь хангах хэмжээний ургац авсан. Хүнсний ногооны хангамж, үнэ тогтвортой байхаар байна” гэв.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

С.Эрдэнэ: Үнийн өсөлтийг хязгаарлах төрийн бодлого үгүйлэгдэж байна

Ардчилсан намын дарга С.Эрдэнэ, Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Туваан нар өнөөдөр мэдээлэл хийлээ.

Н.БАЯРТСАЙХАНЫГ ОГЦРУУЛАХЫГ
ШААРДЛАА

Мэдээллийн эхэнд АН-ын дарга С.Эрдэнэ эрх баригчид сөрөг хүчний тавьсан асуудалд хойрго, хайнга хандаж, үл тоож байгааг шүүмжиллээ. Тухайлбал, УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж Монголбанкны Ерөнхийлөгч Н.Баяртсайханыг огцруулах шаардлага тавиад багагүй хугацаа өнгөрсөн ч эрх баригчид хэлэлцэхгүй байна. Тиймээс АН-аас энэ асуудлаар мэдэгдэл гаргаж буйг дуулгалаа. Тухайн мэдэгдэлд “…Монголбанкны хариуцдаг банк, санхүүгийн үзүүлэлт туйлын хангалтгүй байна. Өнгөрөн гурван жилд үндэсний мөнгөн тэмдэгтийн ам.доллартай харьцах ханш 30 хувиар суларч, инфляци хоёр оронтой тоонд хүрлээ.

Монголбанкны ханш тогтоохоор авсан арга хэмжээ байгаа оносонгүй. 2018 онд 1.4 тэрбум, 2019 онд 600 сая ам.долларын интервенц хийсэн ч ханшийн хэлбэлзэлийг бууруулж чадсангүй. Хоёр тэрбум ам.доллар гэдэг нь 2016-2018 онд олборлосон алтны орлоготой тэнцэх валют. Өөрөөр хэлбэл гурван жилийн алтны орлогыг салхинд хийсгэсэн гэж ойлгож болно. Ийм бодлогогүй алхмаа өмөөрөх шалтгаан байхгүй… ” зэрэг хэд хэдэн үндэслэлээр төв банкны ерөнхийлөгчийг огцруулах асуудлыг яаралтай хэлэлцэж, хариуцлага тооцохыг шаардлаа.

АН ЭСЭРГҮҮЦЛИЙН ЖАГСААЛ ХИЙНЭ

АН-аас энэ сарын 30-нд Сүхбаатарын талбайд эсэргүүцлийн жагсаал зохион байгуулахаар болжээ. Энэ жагсаал бүтэн сарын хугацаанд үргэлжлэх улс төрийн акцын эхлэл болох аж. Энэ талаар АН-ын дарга С.Эрдэнэ “Монголын ард түмнийг өмгөөлөх улс төрийн хүчин АН-аас өөр байхгүй. Ард түмний эрхийг ярьж, нийгэмд үүссэн хямралыг зогсоох, эрх баригчдад хариуцлага тооцох үүрэг хариуцлагыг АН хүлээх чадвартай. Тиймээс АН үүргээ биелүүлж, улс төрийн тэмцлийн үйл ажиллагаанд шилжиж байна” гэсэн байр суурийг илэрхийллээ.

Мах, өргөн хэрэглээний барааны үнэ өдрөөр биш цагаар өсч байна. Үнийн өсөлтийг хязгаарлах төрийн бодлого үгүйлэгдэж байна. Тиймээс УИХ, Засгийн газартай хариуцлага тооцох шаардлагатай. Үүнээс гадна иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах нөхцөл байдал алдагдаж байна. Сүрьеэ, БЗХӨ сонсохоос ч дотор арзайлгам хэмжээгээр тархаж байна. Энэ бол нийгэмд том аюулын харанга дэлдсэн асуудал. Гэтэл эрх мэдэлтнүүд бие биен рүүгээ бурууг чихэж, өөрөө зайлуулж байна. Энэ асуудлаар АН-аас холбогдох албан тушаалтнуудад шаардлага хүргүүлж, Эрүүл мэндийн сайдаас эхлээд огцруулах асуудлыг ярина гэдгийг мөн хэллээ.

Categories
мэдээ спорт

Б.Энхбат бодибилдинг, фитнессийн дэлхийн аварга болжээ

Өмнөд Африкийн Йоханнэссбүрг хотод бодиболдинг, фитнессийн дэлхийн аварга шалгаруулах “IFBB Arnold Classic Africa” тэмцээн энэ сарын 17-19-ний өдрүүдэд амжилттай зохион байгуулагдлаа. Монголын Бодибилдинг, фитнессийн нэгдсэн холбооноос дэлхийн дэвжээнд Монголоо төлөөлүүлэн эрэгтэй, эмэгтэй тус бүр нэг тамирчин оролцуулснаас “Mister Fitness” төрөлд манай залуу тамирчин Б.Энхбат бахдам амжилт гаргаж, Дэлхийн аваргын цомыг эх орондоо авчирчээ. Том зорилго, уйгагүй хөдөлмөрийн үр дүнд хүний бие махбодийг хэрхэн эрүүл сайхан хөгжүүлж болдгийн гайхамшгийг дэлхийд харуулж, алтан медалийн эзэн болсон Б.Энхбат маргааш эх орондоо ирэх аж. Бүсгүйчүүдээ төлөөлөн оролцсон эмэгтэй тамирчин ч чамлахааргүй амжилт гаргасан гэдгийг дэлхийн хэвлэлүүд онцолж байна. Бодибилдинг, фитнессийн спортын дэлхийн шилдгүүд, вип тамирчид оролцдог энэхүү “IFBB Arnold Classic” тэмцээнээс ийнхүү 28-хан настай монгол залуу Дэлхийн шинэ аварга болон, төрийн дууллаа тив, дэлхийд эгшиглүүллээ.

Монгол залуу Бодибилдинг, фитнессийн дэлхийн аварга болжээ

Монгол залуу Бодибилдинг, фитнессийн дэлхийн аварга болжээ