Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

“ИНВЕСКОР ББСБ” ХК анхдагч зах зээлийн арилжааны захиалгын нээлт, цан цохих ёслол боллоо

Монголын хөрөнгийн биржид шинээр бүртгэгдэн хувьцаат компани болж буй, банк бус санхүүгийн салбарын тэргүүлэгч компани болох “Инвескор ББСБ” ХК-ийн үнэт цаасны анхдагч зах зээлийн арилжааны захиалгыг эхлүүлсэнтэй холбогдуулан цан цохих ёслолын үйл ажиллагаа өнөөдөр боллоо.

Энэхүү арга хэмжээнд Санхүүгийн зохицуулах хорооны дарга С.Даваасүрэн, Монголын хөрөнгийн биржийн Гүйцэтгэх захирал Х.Алтай, “Инвескор ББСБ” ХК-ийн ТУЗ-ийн дарга Б.Анхболд, Гүйцэтгэх захирал Д.Баясгалан, “Ти Ди Би Капитал ҮЦК” ХХК-ийн Гүйцэтгэх захирал С.Батчимэг, “Инвескор Капитал ҮЦК” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Г.Уянгахишиг нар оролцож Монголын хөрөнгийн биржийн 2019 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн арилжааг эхлүүлэн хүндэтгэлийн цанг цохилоо.

“Инвескор ББСБ” ХК нь нийт хувьцааныхаа 15 хувь буюу 10,759,188 ширхэг хувьцааг захиалгын бүртгэлийн аргаар нийтэд санал болгон, хөрөнгийн зах зээлээс 17.6-18.7 тэрбум төгрөгийг татан төвлөрүүлэхээр зорьж байна. Нийтэд санал болгох хувьцааны 85 хувийг стратегийн хөрөнгө оруулагчдад 1,650-1,750 төгрөгөөр, 15 хувийг олон нийтэд 1,550-1,650 төгрөгөөр тус тус санал болгон арилжаална.

Энэхүү IPO нь Монголын хөрөнгийн биржийн түүхэн дэх хувийн хэвшлийн хамгийн том IPO болж буйгаараа онцлог бөгөөд тус компанийн андеррайтераар “Ти Ди Би Капитал ҮЦК” ХХК, туслах андеррайтераар “Инвескор Капитал ҮЦК” ХХК ажиллаж байна.

“Инвескор ББСБ” ХК-ийн ОЛОН НИЙТЭД ЗОРИУЛСАН ҮНЭТ ЦААСНЫ ТАНИЛЦУУЛГА арга хэмжээ 2019 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн Лхагва гарагт 18:00 цагаас Шангри-ла зочид буудлын Ballroom танхимд болох тул хөрөнгө оруулагч та бүхнийг хүрэлцэн ирж ТҮҮХЭН IPO-нд оролцохыг урьж байна.

Бүртгүүлэх холбоос: http://bit.do/invescore-ipo

Мөн Та “ИНВЕСКОР ББСБ” ХК-ийн хөрөнгө оруулагч болохыг хүсвэл дараах зааврын дагуу анхдагч зах зээлийн арилжаанд оролцоно уу.

  • Үнэт цаасны данс нээлгэх
  • Мөнгө байршуулах

Монголын хөрөнгийн биржид бүртгэлтэй үнэт цаасны компаниудаас сонгон, үнэт цаасны дансаа нээлгэнэ.

Өөрийн үнэт цаасны дансанд хувьцаа худалдан авах мөнгөн хөрөнгийг дараах зааврын дагуу байршуулна.

Хүлээн авах банк

Арилжааны төлбөр тооцооны төв

Дансны нэр

Таны нэр /Овог бичихгүй/

Дансны дугаар

12 оронтой данс/Брокероос авах/

Гүйлгээний дүн

Хувьцааны үнэ + Арилжааны шимтгэл

Гүйлгээний утга

Овог нэр, регистрийн дугаар

3. Захиалга өгөх

ТиДиБи Капитал ҮЦК эсвэл өөрийн сонгон үйлчлүүлж буй үнэт цаасны компанидаа хандан, тухайн үнэт цаасны компанийн хүлээн зөвшөөрсөн дараах хэлбэрүүдээр арилжаанд оролцох захиалгаа өгөх боломжтой.

Өөрийн биеэр үнэт цаасны компанид хандан захиалга өгөх

Утсаар захиалга өгөх

Онлайн үйлчилгээгээр зайнаас захиалга өгөх

4. Хувьцаа эзэмшигч болох

Санхүүгийн зохицуулах хорооноос анхдагч зах зээлийн арилжааг амжилттай болсонд тооцож, хоёрдогч зах зээлийн арилжааг эхлүүлэх шийдвэрийг гаргаснаар таны үнэт цаасны дансанд хувьцаа байршина.

Categories
гадаад мэдээ

Япон хүний нэрийг зөв бичиж хэвшүүлнэ хэмээжээ

Японы гадаад хэргийн яам шинэ Рэйвагийн он тооллоос эхлэн дэлхий дахинд япон нэрсийг зөв бичиж, дууддаг болгох зорилт тавьжээ.

Хятад, Солонгос зэрэг Азийн үндэстнүүд хүний нэрийг бичихдээ эхэнд нь овгийн нэрийг, дараа нь тухайн хүний нэрийг бичдэг. Жишээ нь Ши Жиньпин, Мүүн Жэ Ин гэх мэт. Тэгвэл япончууд ч мөн адил овог, нэр гэсэн дарааллаар бичдэг боловч гадаад ертөнцөд эсрэгээр нь бичиж хэвшжээ.

Япон хүний нэрийг зөв дарааллын дагуу бичиж, дуудаж байхыг олон улсын хэвлэл мэдээллийн байгууллагуудаас албан ёсоор хүсэх гэж байгаагаа Японы гадаад хэргийн яам өчигдөр мэдээлсэн байна. Жишээ нь тус улсын ерөнхий сайдын нэрийг дэлхий дахинд Шинзо Абэ гэж бичиж, дуудаж хэвшсэн бол зөв хувилбар нь Абэ Шинзо юм байна.

Одоогийн нэр, овог дараалал нь 19 дүгээр зууны сүүлчээр Япон орон өрнийн соёлд хаалгаа нээж, нийгмээ шинэчилж эхлэх үед Европ нэрний бүтцийг дуурайлган тогтсон жишиг ажээ. Нэрний дарааллыг засах зөвлөмжийг 2000 онд үндэсний хэлний зөвлөл гаргаж байсан ч хэрэгжээгүй өнөөдрийг хүрсэн байна.

“Би олон улсын хэвлэл мэдээллийн байгууллагуудад хүсэлт явуулахаар төлөвлөж байна” гэж хэлсэн гадаад хэргийн сайд өөрийн нэрийг Таро Коно биш, Коно Таро гэж бичиж хэвшихийг гадаадын сэтгүүлчдэд зөвлөсөн байна.

Categories
мэдээ нийгэм соёл-урлаг

Хүүхдийн баяраар “Ишиг хөөрхөн нэр” дуулалт жүжиг тоглогдоно

Х.Батаагийн зохиол, төрийн шагналт, урлагийн гавьяат зүтгэлтэн Г.Бирваа, төрийн шагналт Б.Мөнхболд нарын хөгжим “Ишиг хөөрхөн нэр” дуулалт бүжгийн жүжиг тайзнаа “амилах”-аар болжээ. Ж.

Categories
мэдээ нийгэм

Сүрьеэгийн далд хэлбэр болон сүрьеэ өвчний ялгаа

Нийгмийн Эрүүл мэндийн газраас сүрьеэгийн далд халдвар болон сүрьеэ өвчний хоорондын ялгааг танилцууллаа. Иргэд урьдчилан сэргийлэх үзлэгт хамрагдаж, өөрийгөө болон гэр бүл, ойр дотны хүмүүсээ сүрьеэ өвчний халдвараас урьдчилан сэргийлэх боломжтой юм.


Categories
мэдээ нийгэм

1542 айлын орон сууцыг ашиглалтад оруулахад бэлэн болжээ

Манай улсад 192 мянган төрийн албан хаагч ажиллаж байгаагийн 127 мянга буюу 66.3 хувь нь өөрийн өмчлөлийн орон сууцтай байна гэсэн судалгаа гарчээ. Тэдгээрийн 62 мянга нь боловсролын салбарын, 20 гаруй мянга нь эрүүл мэндийн салбарт ажиллагсад байгаа аж. Төрийн албан хаагчид дунджаар 60-70 ам.метр талбайтай, ам.метрийг нь 1.2 сая төгрөгөөр худалдан авах сонирхолтой байгаа тухай салбарын сайд мэдээлж байна. Мөн судалгаагаар 20 гаруй мянган төрийн албан хаагч орон сууц түрээслэн амьдрах сонирхолтой байгаагаа илэрхийлжээ. Түрээсийн орон сууц хөтөлбөрийн хүрээнд түрээсийн 1512 орон сууцны сан бүрдүүлсэн бөгөөд тэрхүү орон сууцны 25 хувь буюу 325 орон сууцанд төрийн албан хаагчид амьдарч байгааг сайд мэдээлэлдээ дурдсан. Мөн Хөгжлийн банкны санхүүжилтээр орон нутагт 570 айлын, нийслэл хотод 972 айлын, нийтдээ 1542 айлын орон сууцыг барьж ашиглалтад оруулахад бэлэн болоод байна гэлээ. Засгийн газраас эдгээр орон сууцыг түрээсээр олгохоор шийдвэрлэсэн нөхцөлд 414 айлын орон сууцыг төрийн албан хаагчид олгох боломж бүрдэх аж. Мөн БНСУ-ын 500 сая ам.долларын хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр нийслэлийн Баянголын ам, “Солонго-1”, “Солонго-2” хорооллуудыг дэд бүтцийн хамт барьж байгуулах бөгөөд энэ хөрөнгөөр ашиглалтад орох 7000 гаруй айлын орон сууцыг түрээсийн зориулалтаар ашиглаж боломж бий болох юм байна. Үүнээс 750 айлын орон сууцыг төрийн албан хаагчдад олгоно хэмээлээ. Мөн БНХАУ-ын 350 сая юаний буцалтгүй тусламжаар нийслэлийн Сүхбаатар дүүргийн есдүгээр хороо, Ногоон нуур орчимд 1008 айлын орон сууцыг барьж, ашиглалтад оруулж, эдгээр орон сууцуудыг гэр хорооллын дахин төлөвлөлтөд хамрагдсан айл өрхүүдийг түр суурьшуулах зориулалтаар ашиглахаар төлөвлөжээ.

Categories
мэдээ нийгэм

Жолооны үнэмлэхээ гээгдүүлсэн бол өнөөдөр Сүхбаатарын талбай дээр захиалах боломжтой

Одоогоос 94 жилийн өмнөх энэ өдөр Монгол Улс анх Замын хөдөлгөөний дүрэмтэй болжээ. Энэхүү тэмдэглэлт өдрийг тохиолдуулан Тээврийн цагдаагийн албанаас Сүхбаатарын талбайд өнөөдөр /2019.05.22/ “Нээлттэй хаалганы өдөрлөг”-ийг зохион байгуулж байна. Мөн энэхүү өдөрлөгийн үеэр хүүхдийг зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх зорилгоор хэрэгжүүлдэг “Бяцхан зорчигч II” аяны нээлт боллоо.

Өдөрлөгт Тээврийн цагдаагийн алба, Цагдаагийн ерөнхий газрын Бүртгэл хяналтын төв, Цагдаагийн ерөнхий газрын Тусгай ажиллагааны газар, Авто тээврийн үндэсний төв зэрэг байгууллага оролцож иргэдэд төрийн үйлчилгээг нэг дороос үзүүлж байна.

Цагдаагийн ерөнхий газрын Бүртгэл хяналтын төвөөс зөвхөн жолооны үнэмлэхээ хаясан гээсэн иргэдийн дахин үнэмлэх авах захиалгыг авч байна.

Categories
мэдээ нийгэм

“Улаанбаатар Травэл экспо 2019” үндэсний аялал жуулчлалын үзэсгэлэн энэ амралтын өдрүүдэд

Аялал зугаалгын улирал эхэлж байгаатай холбогдуулан “Улаанбаатар Травэл экспо 2019” үндэсний аялал жуулчлалын үзэсгэлэн 5 дахь жилдээ энэ сарын 24-26-ны өдрүүдэд “Мишээл Экспо” төвд зохион байгуулагдах гэж байна.

Энэ зун амралтаараа хаашаа аялахаа төлөвлөж байгаа дотоодын аялагч, амрагчид тус үзэсгэлэнгийн үеэр доорх мэдээллийг авах боломжтой. Үүнд:

  • Аяллын маршрутын цогц мэдээлэл
  • Аяллын даатгалын иж бүрэн үйлчилгээ
  • Аялал жуулчлалын шинэ чиг хандлагын талаар лекц, хэлэлцүүлэг
  • 21 аймаг, байгалийн цогцолборт газрууд
  • “Их Түмэн Санаачилга” хөтөлбөр
  • БНХАУ-ын цайны соёлын танилцуулга
  • БНСУ-ын эрүүл мэндийн аялал жуулчлал
  • Тайванийн төлөөлөгчийн газар
  • Авиа компаниудын шинэ аяллын маршрутын танилцуулга
  • Тур оператор компаниудын аяллын танилцуулга
  • Зочид буудал, жуулчны бааз, гэст хаус
  • Рашаан сувилал
  • Их, дээд сургуулиуд
  • Аяны хэрэгслийн дэлгүүрүүд
  • Адал явдлыг эрэлхийлэгч аялагчид, амрагчид та бүхнийг эх орны үзэсгэлэнт газрууд болон гадаад орноор аялах боломжийн талаар мэдээллийг авахыг урьж байна.
Categories
мэдээ улс-төр

Ажлын хэсгийн ахлагчаар Ж.Бат-Эрдэнэ нарыг томилов

Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо хуралдлаа. Хуралдаанаар Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2020 онд хөгжүүлэх үндсэн чиглэл батлах тухай УИХ-ын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ. Дараагаар нь Хүнсний тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн Ажлын хэсэг байгуулах асуудлыг хэлэлцэв. Ажлын хэсгийн ахлагчаар Ж.Бат-Эрдэнийг сонголоо. Үүнтэй холбогдуулан гишүүн Д.Тэрбишдагва “Хүнсний хангамжийн асуудалд анхааралтай хандах ёстой. Ажлын хэсгийн ахлагч зөв хүнээ оруулах хэрэгтэй. Ажлын хэсэг байгуулаад, гишүүд хуралдаандаа ирэхгүй асуудал үүсгэдэг” гэдгийг анхаарууллаа. Уг ажлын хэсгийг н.Батнасан гишүүн ахалж байсан юм. Харин тус байнгын хорооны бүрэлдэхүүнээс гарсан аж. Тиймээс Ж.Бат-Эрдэнэ гишүүнийг ажлын хэсгийн ахлагчаар сонгохыг гишүүдийн олонхи дэмжлээ. Мөн Усны тухай хуулийн ажлын хэсгийн ахлагчаар Г.Мөнхцэцэг гишүүнийг томилов.

Categories
мэдээ улс-төр

Л.Оюун-Эрдэнэ: 4.4 их наяд төгрөг Хөгжлийн банкинд төвлөрснөөс улсын төсөвт 60 хувь нь оржээ

ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ Хөгжлийн банкинд хийсэн шалгалтын дүнг танилцууллаа. Тэрбээр Хөгжлийн банкны үйл ажиллагаанд шалгалт хийх ажлын хэсгийг ахалсан юм. ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ:

-1.8 их наяд төгрөгөөр 319 төслийн арга хэмжээг Хөгжлийн банк санхүүжүүлжээ. Өнөөдрийн байдлаар Хөгжлийн банк зарим аж ахуйн нэгжүүдээс эргэ төлөл авч чадаагүй байна. “Хөтөл”, “Монлаа”, “ТОСК”, “МАК цемент”, “Эрэл” зэрэг компанийн зээлийн төлөлт эргэн төлөгдөөгүй байна. Хөгжлийн банк дэд бүтцийн төслийг санхүүжүүлэх концевцитой. Зарим зээлийн гэрээг олон удаа өөрчилсөн, гүйцэтгэх захирал нь их хэмжээний эрх мэдлийг өөртөө төвлөрүүлсэн. ХХБ-ны байрыг өндөр үнээр худалдан авсан байна. 2015-2016 онд ажиллаж байсан Хөгжлийн банкны хариуцлагагүй үйлдлээс банк их хэмжээний хохирол үйлдсэн. ЭЗХ-ийн сайд асан Н.Батбаяр, Аж үйлдвэрийн сайд асан Д.Эрдэнэбат нарт давуу эрх эдлүүлж байсан байж магадгүй зүйл ажиглагдсан. “Чингис”, “Самурай”, “Евро” бондын зээлийн талаар шалгуулахаар АТГ-т өгсөн. Хөгжлийн банк арилжааны банктай төслөөр өрсөлдөхгүй байх хэрэгтэй. Монгол Улсын хөгжилд зайлшгүй хувь нэмэртэй төслийг Хөгжлийн банк санхүүжүүлнэ.

Хөгжлийн банк шийдвэр гаргагчдаас хамаарал багатай олон улсад хөрөнгө босгох чиглэлийн банк. Тийм учраас боловсон хүчний чадавхи муу байна гэж үзсэн. Шилжилтийн хугацаанд Г.Амартүвшин захирлыг ажиллаач гэж хүсэлт тавьсан хэмээлээ.

Нийтдээ 4.4 их наяд төгрөг Хөгжлийн банкинд төвлөрснөөс улсын төсөвт 60 хувь нь оржээ.

Categories
мэдээ нийгэм

Дөрвөн настай дагавар хүүгээ хэрцгийгээр зодсон Б.Тодзаяаг шүүнэ

Холбоотой Зураг

Өнгөрөгч гуравдугаар сарын 12-ны өдөр дөрвөн настай хүүг хойд эцэг нь хэвтэрт ортол зодсон хэрэг гарсан талаар бид мэдээлсэн билээ. Уг хэргийг үйлдсэн гэх Б.Тодзаяаг гурван хоног саатуулан шалгаж байгаад улмаар батлан даалтанд гаргасан байдаг.

Тэгвэл хүүгийн хойд эцэг Б.Тодзаяад холбогдох шүүх хурлын тов гарсан байна. Тодруулбал, Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд тус дүүргийн прокурорын газраас Б.Тодзаяад холбогдуулан яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаан 2019 оны тавдугаар сарын 29-ний өдрийн 10.00 цагт шүүх хуралдаан товлогджээ. Б.Тодзаяад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн хоёрдахь хэсгийн 2.1, 2.3 дахь заалтаар яллах дүгнэлт үйлджээ.