Categories
мэдээ нийгэм

Хар тамхи наймаалагчдыг баривчилжээ

Цагдаагийн Ерөнхий газрын хар тамхитай тэмцэх газраас энэ сарын 18-ний өдөр гүйцэтгэх ажиллагаа явуулж, БНХАУ-аас оруулж ирсэн мөс гэх нэршилтэй мансууруулах бодисыг бусдад худалдан борлуулж байсан таван этгээдийг дайчлан баривчилжээ. Мөн Монгол Улсын хилээр хууль бусаар оруулж ирсэн мансууруулах бодисыг Орхон аймгийн нутаг дэвсгэрт худалдан борлуулж байсан этгээдийг этгээдийг энэ сарын 12-ны өдөр баривчилсан байна. Мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байгаа аж.

Categories
мэдээ спорт

Э.Цэндбаатар тэргүүтэй манай улсын зургаан боксчин яг одоо рингэнд гарах гэж байна

Сонирхогчдын боксын Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн Тайланд Улсын нийслэл Бангкок хотноо өчигдөр албан ёсоор эхэлсэн билээ.

Энэ сарын 27 хүртэл үргэлжлэх уг тэмцээнд Монгол Улсаас 18 хүчирхэг ширэн бээлийтэн оролцож байгаа юм.

Гэвч тэмцээний эхний өдөр манай гурван тамирчин буюу эрэгтэйчүүдийн 52 кг жинд Х.Энхмандах, эрэгтэйүчүүдийн 69 кг жинд Г.Баярхүү, эмэгтэйчүүдийн 57 кг жинд Ази тивийн аварга Т.Болортуул тус тус тулалдан ялагдал хүлээж тэмцээнээ дуусгаад байна.

Харин өнөөдөр манай дараах тамирчид тулалдах хуваарьтай байна.

  • Эрэгтэйчүүдийн -49кг жинд Д.Мөнх-Эрдэнэ Индонезийн боксчин Квангу Лангутай тулалдана.
  • Эрэгтэйчүүдийн -60кг жинд Э.Цэндбаатар Тажикстаны Сомон Хабибовтой тулалдана.
  • Эрэгтэйчүүдийн -56кг жинд Х.Энх-Амар Ардчилсан Солонгосын Жо Хё Намтай тулалдана.
  • Эрэгтэйчүүдийн -64кг жинд Б.Чинзориг Киргизстаны Камчибеков Бектэй тулалдана.
  • Эрэгтэйчүүдийн -75кг жинд Д.Давааням БНСУ-ын Ким Жинжеатай тулалдана.
  • Эмэгтэйчүүдийн -48кг жинд Б.Мөнгөнсаран Индензийн Эндан Эндантай тулалдана.



Categories
мэдээ нийгэм

Зам, тээврийн хөгжлийн сайд Б.Энх-амгалан Замын-Үүд суманд ажиллалаа

Энэ сарын 20-нд Зам, тээврийн хөгжлийн сайд Б.Энх-амгалан Замын-Үүд суманд ажиллаж УБТЗ-ын харьяа Замын-Үүд дахь өртөө, бүс нутгийг хөгжүүлэх логистикийн төв, ачаа шилжүүлэн ачих ангийн ажилтай танилцлаа.

Тус сумын Засаг даргын хүсэлтийн дагуу АН 3 босоо тэнхлэгийн авто замын төгсгөлөөс хотын төв буюу хоёрдугаар сургууль хүртэлх 4,2 км автo замыг шинээр тавих ажлыг түргэвчлэх, мөн царцсан байдалтай байгаа авто вокзалын ажлыг үргэлжлүүлэхээр шийдвэрлэсэн төдийгүй бүс нутгийг хөгжүүлэх логистик төвийн үйл ажиллагааг УБТЗ хариуцан ажиллах шийдлийг гаргасан байна.

Мөн улс хооронд тээвэр эрхэлдэг жолооч нарын “Нарсан үүд” ТББ, “Говийн жолоо” ТББ-ууд төлөөлөлтэй уулзаж тулгамдсан асуудлуудыг хүлээн авч шийдвэрлэхээр боллоо.

Логистикийн төв нь Монгол Улсын Засгийн газар болон Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр Зам тээврийн хөгжлийн яамны захиалгаар БНХАУ-ын Зам тээвэр, төмөр замын 21 дүгээр товчоо болон бусад туслан гүйцэтгэгчид хамтран 2018 оны 10 дугаар сар хүлээлгэн өгсөн юм.

Categories
мэдээ нийгэм

Багшийн хөгжлийн ордонд гал гаржээ

Багшийн хөгжлийн ордонд гал гарсан гэх дуудлага өнөөдөр /2019.04.20/ Нийслэлийн онцгой байдлын газарт иржээ. Дуудлагын мөрөөр галыг унтраахаар нийслэлийн гал унтраах албаны ажилтнууд ажиллаж байна. Гал юунаас болж гарсан шалтгаан одоогоор тодорхойгүй байгаа ч цахилгаанаас болж гарсан байж болзошгүй гэсэн таамаглал байна.

Онцгой байдлын ажилтнуудын мэдээлснээр гал дотроосоо гарчээ. Тухайн үед Багшийн хөгжлийн ордонд хүмүүс ажиллаж байсан байна.

Барилга дотор байсан бүх хүмүүсийг гаргсан гэж гал унтраах албаны ажилтнууд мэдээлсэн ч барилгаас гарч ирсэн хүмүүс нэг хүн үлдсэн байж болзошгүй гэж хэллээ. Цагдаагийн байгууллагаас барилгад 7 хүн байсан гэж албан ёсоор мэдээллээ. Тэднийг эсэн мэнд галаас аварсан байна. Галын улмаас угаартаж, ухаан алдсан нэг хүнийг эмнэлэгт хүргэсэн бол үлдсэн хүмүүсийг түргэн тусламжийн машинд үзлэгт орууллаа.

Categories
гадаад мэдээ

Буруу намд санал өгсөндөө харамсаж хуруугаа огтолжээ

Энэтхэгт парламентын сонгууль үргэлжилж буй. Сонгуульд оролцсон нэгэн эр өөрийн хуруугаа огтолсон хэрэг пүрэв гарагт Уттар Прадеш мужид гарсан байна. 25 настай Кумар уг нь сөрөг хүчинд саналаа өгөх гэж байсан ч намуудын дүрст тэмдэглэгээг андуурч ерөнхий сайд Нарендра Модигийн эрх баригч намд саналаа өгснөө дараа нь мэджээ. Ингээд тэр гэртээ хариад заазуураар долоовор хуруугаа огтолсон байна.

Энэтхэгт сонгуульд давхар санал өгүүлэхгүйн тулд саналаа өгсөн сонгогчийн хуруун дээр нь арилдаггүй бэхээр тэмдэг тавьдаг.

“Анх удаа саналаа өгч байгаадаа тэр их баяртай байсан. Гэвч алдаа гаргаснаа мэдээд бухимдсандаа хуруугаа огтолсон байна” хэмээн Кумарын ах Кайлаш Чандра хэвлэлд ярьжээ.

Тэмдэг тавьсан хуруугаа харах бүрт уур нь хүрч байсан тул Кумар ийм аюултай үйлдэл хийсэн гэнэ. Түүнийг гэрийнхэн нь эмнэлэгт хүргэсэн бөгөөд хуруугаа боолгосон залуугийн дүрс бичлэг Энэтхэгийн онлайн орчинд тархаад байна.

Дүрс бичлэг дээр Кумар “зааны дүрстэй намын нэр дэвшигчийг сонгох гэж байгаад цэцгийн дүрстэйг сонгосон байснаа” тайлбарлан ярьжээ.

Энэтхэгийн сонгогчдын 266 сая орчим нь бичиг үсэггүй тул тэдэнд зориулж, саналын хуудсан дээр намуудыг дүрсээр ялгаж өгдөг байна.

Нарендра Модигийн Бхаратия Жаната намын бэлгэдэл нь бадамлянхуа цэцэг байдаг бол түүнтэй өрсөлдөж буй сөрөг хүчний эвсэлд багтдаг Бахужан Самаж намын бэлгэдэл заан байжээ.

Дэлхийн хамгийн том сонгуульд тооцогддог Энэтхэгийн парламентын сонгууль дөрөвдүгээр сарын 11-нд эхэлсэн бөгөөд тавдугаар сарын 19 хүртэл үргэлжилнэ. Энэ үеэр нийт 900 гаруй сая хүн тусгай хуваарийн дагуу саналаа өгдөг.

Categories
мэдээ нийгэм

Дугуй унадаг албан хаагчдаа урамшуулна

Өнгөрсөн 2018 онд Өмнөговь аймгийн Даланзадгад суманд 6.9 км дугуйн зам болон явган хүний зам барьж, ашиглалтад оруулсан юм. Дугуйн замын ашиглалтыг нэмэгдүүлэх, иргэдэд эрүүл амьдрах зөв дадал хэвшлийг бий болгох үүднээс аймгийн ЗДТГ, ЭМГ, Биеийн тамир спортын газраас хамтран “Эко Өмнөговь” төслийн хүрээнд “Автомашинаас татгалзья-Ажилдаа дугуйгаар явъя” уриатай аяныг энэ сарын 22-ны өдрөөс наймдугаар сарын 1-ний өдрийг дуустал хугацаанд өрнүүлэхээр шийдвэрлэжээ.

Аяны хүрээнд аж ахуйн нэгж, байгууллага бүр гаднаа дугуйн зогсоолтой болох, ажилдаа ирэх, буцахдаа автомашинаас татгалзан дугуй унаж буй албан хаагчдыг хөдөлмөрийн дотоод журмын дагуу урамшуулах заалт оруулан дэмжлэг үзүүлэх, амралтын өдрүүдэд байгууллага хамт олноороо дугуйн аялал зохион байгуулах зэрэг бие бялдраа чийрэгжүүлэх, хөдөлгөөний дутагдлаас сэргийлэхэд чиглэсэн олон талт арга хэмжээ зохион байгуулахыг уриалж байгаа тухайгаа хэвлэлийнхэнд танилцууллаа.

Categories
мэдээ нийгэм

Нийслэлчүүд их цэвэрлэгээ хийж байна

Нийслэлийн Засаг даргын Хог хаягдал, орчны бохирдлыг бууруулах зарим арга хэмжээний тухай захирамж, Бүх нийтийн их цэвэрлэгээ зохион байгуулах тухай Улаанбаатар хотын Ерөнхий менежерийн тушаалын дагуу Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас “Их хотын Их цэвэрлэгээний 90 минут” уриатай бүх нийтийн хаврын их цэвэрлэгээг зохион байгуулж байна.

Нээлтийн нэгдсэн арга хэмжээ өнөөдөр 11 цагт Д.Сүхбаатарын талбайд болж Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Т.Гантөмөр, Геодези, усны барилга байгууламжийн газрын дарга Т.Цэрэнноров болон нийслэлийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг төрийн болон төрийн бус байгууллагын ажилтан, албан хаагч нар оролцлоо.

Нээлтийн дараа байгууллагууд оногдсон талбайгаа 90 минутын турш цэвэрлэх юм. Иргэд, ААН-үүд ч мөн адил 90 минутын турш ойр орчмынхоо хог хаягдлыг цэвэрлэж, хана, фасад, цонх, хаяг, хаягийн байгууламж, сандал, хогийн сав, үүд довжоогоо угааж, засварлаж, гадна талбайгаа чийгшүүлэх юм.

Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Т.Гантөмөр “Бид өнөөдрийн арга хэмжээг 90 минут гэж тодотгож байгаа нь нийслэлийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг төрийн болоод төрийн бус бүхий л байгууллага, ААН болон иргэд их цэвэрлэгээг нэг цагт эхлээд 90 минутын турш үр дүнтэй, үр бүтээлтэй хийхийг уриалж байгаа юм. Энэ арга хэмжээг жилдээ 5-6 удаа зохион байгуулдаг болсон. Сүүлийн үед иргэдээс энэ арга хэмжээг дэмжин сар бүр тогтмол хугацаанд хийж иргэдэд дадал зуршил бий болгооч гэсэн санал, хүсэлт их ирэх болсон. Өнгөрсөн жил “Их цэвэрлэгээний 90 минут” арга хэмжээг хйисэн нь маш их үр дүнд хүрсэн. Энэ жил арга менежментээ өөрчилж байгаа учраас иргэд ААН-үүдийн оролцоо цаашлаад үр дүн илүү сайжрах байх гэдэгт итгэлтэй байна” хэмээлээ.

Цэвэрлэгээний үйл ажиллагаанд Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны нийт 55 албан хаагч, НМХГ-ын нийт улсын байцаагч нар хяналт тавьж ажиллах юм .

Түүнчлэн Монголын хог хаягдлыг дахин боловсруулах үндэсний холбооноос их цэвэрлэгээний үеэр 9 дүүргийн хэмжээнд нийт 30 байршилд дахин боловсруулах хог хаягдлын урамшуулалтай үнээр хуладаж авах юм байна. Нийт 15-20 тонн дахин боловсруулах хог хаягдал худалдаж авахаар төлөвлөөд байгаа хэмээн НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Categories
мэдээ нийгэм

Боловсрол шинэчлэл 2019 үзэсгэлэн болж байна

Монголын шилдэг их дээд сургуулиудын нэг дор цугларах Боловсрол шинэчлэл 2019 үзэсгэлэн 4 сарын19 нд үүдээ нээлээ. Үзэсгэлэнд 40 орчим их дээд сургууль, коллеж, сургалтын төв оролцож байгаа бөгөөд шинэ сайдаар ахлуулсан Боловсролын яам ач холбогдол өгч хамтран зохион байгуулж байна. Түүнчлэн Боловсролын зээлийн сан, Боловсролын магадлал итгэмжлэх үндэсний зөвлөл болон бусад ТББ, Хувийн сургуулиудын холбоо, МСҮТ-иас хамтран оролцож байна. ловсролын шинэчлэл 2019 үзэсгэлэн 4 сарын 22 буюу Даваа гараг хүртэл үргэлжилнэ.

Тус үзэсгэлэнд зарим магадлан итгэмжлэгдээгүй тусгай зөвшөөрөл дууссан их дээд сургуулиудад хориг тавьж оролцох эрхийг хассан.
Их дээд сургуулиуд үзэсгэлэнгийн орчинд ахлах ангийн сурагчдад мэргэжилээ сонгох зөвлөгөөг хүргэж танилцуулгаа түгээж байна.
Үзэсгэлэнгийн нээлт 14:00 цагт эхэлж СХД, БГД-ийн сурагчид үзэсгэлэнтэй танилцаж, 4 сарын 20 нд Багануур, Багахангай, Налайх дүүргийн сурагчид, 4 сарын 21 нд Баянзүрх Чингэлтэй дүүргийн сурагчид, 4 сарын 22 нд Сүхбаатар, Хан-Уул дүүргийн сурагчид тус үзэсгэлэнд оролцохоор зохион байгуулагчид хуваарь гарган төлөвлөсөн байна.

Энэ үзэсгэлэнд МҮИС -аас бусад бүх их дээд сургууль оролцож байна.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Хотын орлогч Д.Мөнхжаргалд даргын зангараг байтугай хүний үнэр түй ч алга

Гоодой, Шадавлингийн амныөчнөөн айл галд байшингаа алдсан харамсалтай явдал болоод долоо ч хоноогүй байна. Гал, усны гашуун зовлонд унасан иргэд дээшээ тэнгэр хол, доошоо газар хатуу тэвдэж байхад хотын шинэ орлогчселфи хийж хөндлөнтсөн нь олны дургүйцлийг дэврээж байна. Ганган бүрх, дэгжин ороолт, жигтэйхэн гоё нарны шилтэй цэмцгэр дарга шатаж буй байшингийн наана зургаа аваад фэйсбүүктээ тавьчихаар хэний ч эгдүү хөдөлнө.

Нийслэлийн засаг даргын орлогч Д.Мөнхжаргалын тэнэглэл ингээд зогсоогүй. Өнөө зургаа “Нийслэлийн агаар орчны бохирдлын асуудал хариуцсан төслүүдийн удирдагчаар ажиллаж эхэлсэн болно” гэсэн тайлбартайгаар постолвол яахав. Даргын зангараг байтуйгай хүний үнэр түй ч байхгүйг нь хөнгөхөн харчихаар нотолгоо.

Нийслэлийн Засаг даргын орлогчийн үүрэг уг нь тов тодорхой. Нийслэлчүүдийн зовлон дунд орж, шийдэл гарц хайж, иргэдээ аятай таатай амьдруулахын төлөө тархиа гашилгаж, биеэ чилээж явах учиртай албан тушаал. Улаанбаатарчуудын татварын мөнгөөр цалинждаг дарга эмэгтэй бидний төлсөн татварыг бидэнд зарцуулахын төлөө ажиллах үүрэгтэй. Гэтэл тэр эхний үйлдлээрээ л иргэдээ тохуурхлаа. Эрхэм даргад иргэдийнхээ зовлонг шийдэх нь чухал биш, ажил, албан тушаалаа сурталчилж, өөрийгөө таниулах нь л онцгой хэрэгтэй байж. Галд автсан байшинг зургийнхаа фон болгосон хүнийг түмний зовлонгоор тохуурхагач гэж харахаас өөр арга алга.

Яг өдийд уучлал гуйчихсан зогсож байх ёстой хотын орлогч “Тэр зургийг би аваагүй. Өөр хүн аваад миний өмнөөс постолчихсон байна лээ” гэсэн утгатай тайлбар хийгээд сууж байна. Мэдрэмжгүй, муйхар, хүйтэн хөндий, хэтэрхий эрээгүй мэдэгдэл. Тэгэхээр ажлаа хийж эхлээ ч үгүй үедээ хэн гэдгээ хачин тод харуулчихсан Д.Мөнхжаргалыг уучлал гуйгаагүйнх нь төлөө, иргэдийнхээ зовлонгоор тохуурсных нь төлөө сольё, хотын дарга аа. Гэхдээ ажлаас нь чөлөөлөхийн өмнө уучлал гуйлгуулаарай, нийслэлийн иргэдээс. Ингэвэл та нийслэлийн засаг дарга шиг харагдана. Эцэст нь хэлэхэд иргэдээ гэсэн сэтгэлтэй, нийслэлээ гэсэн бодол, тэмүүлэлтэй ухаалаг даргаар удирдуулж амьдармаар байна, бид.


Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Positive NOW гэрэл зургийн уралдаан

ХХБанкнаас “Positive NOW” буюу “Эерэг ОДОО” сэдэвт чөлөөт сэтгэлгээний гэрэл зургийн уралдааныг Facebook хэрэглэгчдийнхээ дунд зарлаж байна.

Учир нь эерэг зүйлсийг түгээж байгаа, харж мэдэрч байгаа хоёр тал бүгд таашаал мэдэрдэг гэдэгт бид итгэдэг. Та бүхэн эерэг энергийг түгээхийг хүсэж байвал “Positive NOW” сэдвийг уран сэтгэмжээ ашиглан чөлөөт, сонирхолтой байдлаар гэрэл зурагт буулгаж энэхүү уралдаанд оролцоорой.

Уралдааны удирдамж:

  • ХХБанкны Page хуудас болох http://bit.ly/2GuDnAn-нд Like дарсан байх;
  • Уралдааны Post болох http://bit.ly/2UrzHD4-ийг Share хийсэн байх;
  • Өөрийн зургийг ХХБанкны contest@tdbm.mn хаяглуу 5-р сарын 12-ны хооронд илгээх;
  • Зургийн зохих тайлбарыг хавсаргасан байх;
  • Өөр хэн нэгний бүтээлийг ашиглаагүй байх;

Бүтээл шалгаруулах үзүүлэлт:

1-р шат: Уралдааны удирдамжийг биелүүлсэн эсэх;
2-р шат: Бусад Facebook хэрэглэгчдээс авсан Reaction-ий тоо;
3-р шат: Мэргэжлийн шүүгчдээс авсан үнэлгээ.

Шагналын сан:

1-р байрны ялагч: Canon EOS 77D мэргэжлийн гэрэл зургийн аппаратын эзэн болох болно.
2 болон 3-р байрны ялагчид ХХБанкнаас зориулан бэлдсэн гарын бэлгийн эзэн болно.

Та бүхэнд амжилт хүсье.

Жич: Оролцогчдын бүтээлийг доорх байдлаар ХХБанкны Facebook Page дээр тогтмол нийтлэх бөгөөд Та бүхэн өөрийн болон уралдаанд оролцож байгаа бусад бүтээлүүдтэй танилцах боломжтой.

ХХБанкны сошиалд нэгдээрэй.