Categories
мэдээ нийгэм

Японы засгийн газрын “Залуу удирдагч” тэтгэлэгт хөтөлбөр зарлагдлаа

Япон Улсын Засгийн газраас хэрэгжүүлж буй “Залуу удирдагч” тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдах хүсэлтийг хүлээн авч эхэллээ. Тус хөтөлбөрийн хүрээнд нэг жилийн магистрын курст суралцах боломжтой, тодорхой болзол хангасан, ялангуяа англи хэлээр лекц бүрэн тавих чадвар бүхий нэг хүнийг сонгон нэр дэвшүүлэх юм.

Нэр дэвшигчийн материалыг 2018 оны 11 дүгээр сарын 23-ны дотор Монгол Улсад суугаа Япон Улсын Элчин сайдын яаманд ирүүлнэ. Эхний шалгаруулалтад тэнцсэн нэр дэвшигчийг хүлээн авах сургуулиас багш нар хүрэлцэн ирж, мэргэжлийн болон хэлний шалгалт авч, хоёрдугаар шалгаруулалтыг явуулна. Үүний дараа Япон Улсын Боловсрол, соёл, шинжлэх ухааны яамны “Залуу удирдагч хөтөлбөр”-ийн комисс гурав дахь шалгаруулалтыг явуулж, эцсийн шийдвэрийг гаргана. Эцсийн шалгаруулалтыг энэхүү хөтөлбөрт хамрагдаж буй дэлхийн бусад орны нийт нэр дэвшигчдийн дунд явуулах тул болзол хангасан нэр дэвшигч бүр тэнцэх боломжгүй гэдгийг анхаарна уу.

Япон Улсын Засгийн газрын “Залуу удирдагч” тэтгэлэгт хөтөлбөрийн талаар дэлгэрэнгүй мэдээллийг Монгол Улсад суугаа Япон Улсын Элчин сайдын яам болон www.mext.go.jp/en/policy/education/highered/title02/detail02/sdetail02/sdetail02/1374094.htm цахим хуудсаас аваарай.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Манай улс хосгүй үнэт дурсгалын 777 өвтэй

Соёлын өвийн анхдугаар зөвлөгөөн “Даяаршлын түрлэг дэх Монгол соёлын өвийн дархлаа” сэдвээр болж байна. Уг зөвлөгөөн нь Монгол соёлын өвийн дархлааны өнөөгийн байдал, тулгамдаж буй асуудлыг илтгэж, цаашдын гарц шийдлийг тодруулах зорилготой. Өнөөдөр Соёлын биет өвийн талаар тулгамдаж буй асуудлуудыг хэлэлцэж, маргааш биет бус өвийн асуудлуудыг хөндөн үргэлжилнэ. Энэ үеэр “Соёлын өвийн хамгаалалтанд сөргөөр нөлөөлөх хүчин зүйлс ба хадгалалт хамгаалалтын менежмент” сэдвээр илтгэл тавьсан Соёлын өвийн үндэсний төвийн захирал, соёл судлаач доктор Г.Энхбаттай ярилцлаа.

-Соёлын өв гэж юу болох талаар яриагаа эхлэх үү?

-Маш товчоор хэлбэл түүхэн тодорхой орон зай, цаг хугацааг төлөөлж чадах түүх соёл шинжлэх ухаан, урлаг уран сайхны үнэ цэнэ бүхий эд өлгийн зүйлсийг соёлын өв гэнэ. Соёлын өвийг дотор нь биет болон биет бус гэж ангилдаг. Биет өв дотроо түүх соёлын хөдлөх дурсгал буюу музейн үзмэрүүд, үл хөдлөхөд нь хээр хөдөө оршиж буй булш бунхан, хадны сүг зураг гэх мэт зүйлс орно. Биет бус өвд ардын язгуур урлаг, гар урлал, ардын мэдлэг ухаан, хонь мал хариулах арга ухаан зэрэг багтдаг.

-Монгол соёлын биет өвийн үзмэрүүдийн тоолсон тооллого бий юу, хэдэн биет дурсгалын өвтэй вэ?

-2012 оны үзлэг тооллогоор Монголд нийт 99326 дэсийн 228652 үзмэр бий гэж тоологдсон. Үзмэрүүдийг үндсэн долоон төрөлд хуваадаг. Үүний хамгийн их нь түүхэн үзмэрүүд хамгийн бага нь архилеологийн олдворууд байна. Монгол Улсын Засгийн газрын тогтоолоор батлагдсан хосгүй үнэт дурсгалд 777 өв багтдаг.

-Манай улсад хэдэн музей байдаг вэ?

-Монголд нийт 37 музей үйл ажиллагаа явуулж байна. Үүнээс долоо нь стандартын шаардлага хангасан, зориулалт бүхий барилгатай. Эдгээрээс миний судалснаар Хархорин сумын музей хамгийн стандарт шаардлагыг хангасан. Бусад нь хэдий зориулалтын гэж байгаа боловч урсгал засвар ороогүй, хадгалалт хамгаалалтын орчинг бүрэн гүйцэт хангаагүй гэж харагдсан.

-Биет өвийг яаж хамгаалах вэ?

-Байгал дээр байгаа өвийг байгаагаар нь хадгалж хамгаалах хэрэгтэй. Хүний нөлөөгөөр эдгээр өв маш их гэмтдэг. Сүү өргөх хадаг уях гэх мэтээр ихээр гэмтээдэг. Мөн зам харгуй, байгалийн үзэгдлээс болж гэмтэх явдал их. Харин музейд байгаа үзмэрүүд эрсдэл багатай ч хулгайд алдах, музейн барилга муудснаас элэгдэл хорогдолд орох, шатах, ус нэвчих гэсэн олон аюул тулгардаг. Энэ бүгдийг маш олон судалгаа хийж, яаж хадгалж хамгаалах талаар ерөнхий зураглал гарсан түүний дагуу л хадгалж хамгаалах хэрэгтэй. Жишээ нь: Зориулалт бүхий музейн стандарт шаардлагыг хангасан барилга байгууламж барихаас авахуулаад авах арга хэмжээ их байна.

-Биет бус өвийг яаж хадгалж хамгаалах ёстой юм бол?

-Бид өнөөдөр биет өвийн талаар илтгэл семинар хийж байна. Маргааш биет бус өвийн талаар асуудлыг хөндөнө. Тэгэхээр дэлгэрэнгүй мэдээлэл авч болно. Миний бодлоор биет бус өвийг дамжуулж, залуу үеэ бэлдэх нь л хамгийн чухал гэж бодож байна.

-Соёлын биет өвийг хамгаалахад төрийн бодлогоос гадна ард түмний мэдлэг нөлөөлөх байх?

-Ард түмний мэдлэг маш чухал. Ерөнхий боловсролын сургуулийн сурагчид, цэцэрлэгийн хүүхдүүд, газар тариаланчид, уул уурхайнхан, засаг захиргааны нэгжийнхэн бүгд шат шатны мэдлэг боловсролтой байх ёстой. Соёлын өвийн мэдлэггүйгээс болж хиргисүүр гэж мэдэлгүй зам тавьдаг, барилга барьдаг, уул уурхай эрхлэх явдал их гардаг.

-Соёлын өвийг хамгаалахад эрсдэл бүхий бүс нутгийг аймаг тус бүрээр гаргажээ. Хамгийн ихээр соёлын өв эрсдэлд орох магадлалтай бүс нутаг аль нь байв?

-Үйлдвэрлэл, эдийн засаг өндөр хөгжиж байгаа бүс нутагт соёлын өв аюулд орох магадлал их. Уул уурхай ихтэй бүс нутаг соёлын өвд эрсдэл учруулж байна. Аялал жуучлал бас их эрсдэл дагуулдаг л даа. Дэд бүтэц бол тухайн улс орны хөгжилд маш чухал. Тэгэхээр бид ямар дурсгалаа дэд бүтцэд зориулаад авран хамгаалах зорилгоор ашиглуулж болох вэ. Авран хамгаалах гэдэг нь энэ дурсгалыг холдуулж нүүлгэн шилжүүлээд дэд бүтцийнхээ барилга байшинг барьж болно. Ямар дурсгалаа бид дэд бүтэц байлаа ч авч үлдэх ёстой вэ гэсэн бодлогыг баримталж ажиллах асуудал юм.

-Музейн ажилчдыг бэлтгэх тусгай сургалт, сургууль бий юу?

-Соёл урлагийн сургуулийн Соёлын сургуульд музейн соёлын өвийн ажилтны бакалавр, магистрын анги байдаг.

Зөвлөгөөнд оролцогчид “Байгал, Соёлын өвөө хамгаалан дээдлэх Монголчуудын их аян”-ыг зохион байгуулах уриалга гаргасан юм. Уриалгад нэгдэхийг олон нийтээс хүслээ.


Otgoo Oodroo-н зураг.Otgoo Oodroo-н зураг.Otgoo Oodroo-н зураг.Otgoo Oodroo-н зураг.Otgoo Oodroo-н зураг.Otgoo Oodroo-н зураг.Otgoo Oodroo-н зураг.Otgoo Oodroo-н зураг.Otgoo Oodroo-н зураг.Otgoo Oodroo-н зураг.Otgoo Oodroo-н зураг.Otgoo Oodroo-н зураг.Otgoo Oodroo-н зураг.Otgoo Oodroo-н зураг.Otgoo Oodroo-н зураг.Otgoo Oodroo-н зураг.Otgoo Oodroo-н зураг.Otgoo Oodroo-н зураг.Otgoo Oodroo-н зураг.Otgoo Oodroo-н зураг.Otgoo Oodroo-н зураг.Otgoo Oodroo-н зураг.Otgoo Oodroo-н зураг.Otgoo Oodroo-н зураг.Otgoo Oodroo-н зураг.Otgoo Oodroo-н зураг.Otgoo Oodroo-н зураг.


Categories
мэдээ нийгэм

Гимнастикийн Ази тивийн цомын аварга шалгаруулах тэмцээн Монголд анх удаа болно

Монголд анх удаа Уран сайхны гимнастикийн Ази тивийн цомын аварга шалгаруулах тэмцээнийг энэ сарын 26-аас 28-ны өдрүүдэд зохион байгуулах гэж байгаатай холбогдуулан Монголын Гимнастикийн холбооноос мэдээлэл хийлээ.

Гурван өдөр үргэлжлэх тус тэмцээнд Вьетнам, Тайвань, БНАСАУ, Хонконг, Казахстан, БНСУ, Кыргызстан, Тайланд тэргүүтэй шар тивийн 10 гаруй орны 80 орчим тамирчин оролцохоор мэдүүлгээ ирүүлсэн байна. Монголоос оролцох багийн хувьд насанд хүрэгчдийн багийн төрөл болон ганцаарчилсан төрөл, өсвөрийн багийн төрөл болон ганцаарчилсан төрөл гэсэн ангилалд өрсөлдөх аж.

Тус тэмцээн нь Монгол Улсыг сурталчлан таниулах, спортоор хичээллэж буй тамирчдын чансааг ахиулах, сонирхогчдын тоог нэмэгдүүлэх зэрэг олон талын ач холбогдолтой гэж зохион байгуулагчид онцолжээ. Дашрамд дуулгахад, уран сайхны гимнастик нь спорт болон урлаг хосолдог, Олимпийн наадамд зөвхөн эмэгтэйчүүд оролцдогоороо онцлог төрөл юм.

Categories
мэдээ улс-төр

БНХАУ-ын зээл, буцалтгүй тусламжаар хэрэгжих төслүүдийн явцыг эрчимжүүлнэ

Засгийн газрын ээлжит хуралдаан 2018 оны 10 дугаар сарын 17-ны өдөр боллоо.

Азийн хөгжлийн банктай хамтран төсөл хэрэгжүүлнэ

Монгол Улсын Засгийн газар, Азийн хөгжлийн банктай хамтран “Төсвийн санхүүгийн удирдлагын ил тод байдал, үр ашигтай байдал”, “Сэргээгдэх эрчим хүчийг нэмэгдүүлэх төсөл”-ийн Зээлийн хэлэлцээрүүдэд гарын үсэг зурах эрхийг Сангийн сайдад олгов.

“Төсвийн санхүүгийн удирдлагын ил тод байдал, үр ашигтай байдал” төслийн хүрээнд татварын албаны мэдээллийн технологийн дэд бүтцийг бэхжүүлж, төсвийн хөрөнгө оруулалтын төлөвлөлт, хяналт, чадавхийг нь сайжруулах юм.

“Сэргээгдэх эрчим хүчийг нэмэгдүүлэх төсөл” нь баруун бүс, Алтай-Улиастайн бүсийн эрчим хүчний хангамжийг сайжруулах зорилготой. Энэ хүрээнд 5 болон 10 мВт-ын салхин цахилгаан станц, 10 мВт-ын хоёр, 5 мВт-ын нарны нэг цахилгаан станц барьж, газрын гүний дулааны насос суурилуулах замаар сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэр бий болгохоор төлөвлөжээ.

БНХАУ-ын зээл, буцалтгүй тусламжаар хэрэгжих төслүүдийн явцыг эрчимжүүлнэ

Өнгөрсөн сард БНХАУ-ын Бээжин хотноо болсон Худалдаа, эдийн засаг, шинжлэх ухаан, техникийн хамтын ажиллагааны Монгол-Хятадын Засгийн газар хоорондын комиссын хуралдааны дүнг сайшаав. Хуралдааны мөрөөр хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө батлан, хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Шадар сайд, комиссын Монголын хэсгийн дарга Ө.Энхтүвшинд даалгав.

Талууд 2020 он гэхэд худалдааны эргэлтийг 10 тэрбум ам.долларт хүргэхийн тулд худалдааны бүтцээ шинэчлэх, нэмүү өртөг шингэсэн үйлдвэрлэл хөгжүүлэх, боомтын хүчин чадлыг сайжруулах, худалдааны хориг саадыг арилгах, хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний худалдааг өргөжүүлэх шаардлагатай гэдэгт санал нэгджээ.

Мөн БНХАУ-ын хөнгөлөлттэй зээл, буцалтгүй тусламжаар хэрэгжүүлэх төслүүдийн явцыг эрчимжүүлэх чиглэлээр ярилцсан байна. Тухайлбал Гачууртын уулзвараас Налайх-Чойрын уулзвар хүртэлх 20,9 км автозамын өргөтгөл, Төв цэвэрлэх байгууламж шинээр барих, Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц барих төсөлд манай тал ач холбогдол өгч байгаагаа илэрхийлжээ.

Буцалтгүй тусламжаар хилийн боомтын дэд бүтцийг сайжруулах, 1008 айлын орон сууцны хороолол барих, 2018-2020 онд хэрэгжүүлэх төслүүдийг хэрэгжүүлэх хамтарсан төлөвлөгөө гаргаж ажиллах зэргийг БНХАУ-ын талтай тохиролцсон байна.

Товч мэдээ

– Монгол Улс, Бүгд Найрамдах Беларусь Улсын Засгийн газар хооронд байгуулах “Экспортын зээлийн ерөнхий хэлэлцээр”-ийн төслийг дэмжиж, УИХ-ын холбогдох Байнгын хороодтой зөвшилцөхөөр болов. 50 сая еврогийн зээлээр хэрэгжүүлэх төслүүдийг хоёр улсын Засгийн газар тохиролцох бөгөөд эхний ээлжинд Онцгой байдлын ерөнхий газарт гал унтраах машин, тоног төхөөрөмж нийлүүлэхээр төлөвлөжээ.

– Энэ онд 27 цэцэрлэг, 12 сургууль, тус бүр долоон спорт заал, дотуур байр ашиглалтад оруулна. Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн хүрээнд боловсролын салбарт 265, соёл, урлагийн салбарт 50, биеийн тамир, спортын салбарт 10, нийт 325 төсөл, арга хэмжээнд 262.7 тэрбум төгрөг зарцуулахаар тусгасан. Санхүүжилтийн гүйцэтгэл 10 дугаар сарын 09-ний байдлаар 59.1 тэрбум төгрөг буюу 22.5 хувьтай байна.

– Арабын Нэгдсэн Эмират Улсад болох “Экспо 2020-Дубай” дэлхийн үзэсгэлэнд манай улс оролцоно. “Оюун санаагаа нэгтгэн ирээдүйг цогцлоох нь” сэдэвт үзэсгэлэн бүтээлч байдал, шинэ санаа, нээлт, хамтын ажиллагааг хөгжүүлэх талбар бий болгох зорилготой юм. 2020 оны 10 дугаар сарын 20-ны өдрөөс 2021 оны дөрөвдүгээр сарын 10-ны хооронд болох үзэсгэлэнд 170 орчим улс оролцохоор мэдүүлгээ өгөөд байна.

Categories
мэдээ нийгэм

“Шивээ овоо” нүүрсний уурхайн дэргэд эрчим хүчний эх үүсвэр барих төлөвлөгөө боловсруулна

Монгол Улсын ерөнхий сайд У.Хүрэлсүх “Шивээ овоо” ХК-ийн нүүрсний уурхайн ажлын явцтай танилцав.

Говьсүмбэр аймгийн Шивээговь сумын нутаг дахь “Шивээ овоо” ХК-ийн нүүрсний олборлолтын явц хэвийн өвлийн бэлтгэл 93 хувь хангагджээ. Дотоодын нүүрсний хэрэглээний 28 хувь, улсын эрчим хүчний хэрэгцээний 70 хувийг дангаар хангадаг “ДЦС4” ТӨХК-ийн нүүрсний 50,5 хувийг нийлүүлдэг Шивээ овоо компани жилд 2 сая гаруй тонн нүүрс олборлон боловсруулж 2017 оны төлөвлөгөөгөө давуулсан байна. Харин техник тоног төхөөрөмжийн 40 хүртэл хувийн насжилт нь гүйцэж, ашиглалтын хугацаа дууссан нь хөрс хуулалт удаашрахад гол нөлөө үзүүлдэг төдийгүй 2011 оноос хойш хөрс хуулалт хоцорсоор өнөөдрийн байдлааар 186 сая/м.куб–ээр хоцролттой болж. Түүнчлэн олборлолт, нийлүүлэлтийн явцад 1 тонн нүүрс тутамд 1000 төгрөгийн алдагдал хүлээж жилд 45 тэрбум төгрөгийн орлого олж, 46 тэрбум төгрөгийн зарлагын баланстай үйл ажиллагаагаа үргэлжүүлж байгаа аж. Техник бүрэн шинэчлэлт хийгдэхгүй, нефтийн бүтээгдэхүүний үнэ нэмэгдэж, ам.долларын ханш чангарч байгаа нь 1 тонн нүүрс тутамд 3000 хүртэл төгрөгийн алдагдал хүлээхэд хүргэх нөхцөл үүсгээд буйг компанийн удирдлагууд Ерөнхий сайдад танилцуулав.

“Эрдэнэс таван толгой” ХК “Шивээ овоо” нүүрсний уурхайд дэмжлэг үзүүлж ажиллахаар болсон нь ирэх жилүүдэд алдагдлаас гаргах боломж нөхцлийг бүрдүүлнэ хэмээн найдаж байгаа аж. Мөн уурхайг түшиглэн эрчим хүчний эх үүсвэр байгуулах, техник тоног төхөөрөмжийн парк шинэчлэлт хийх, хуримтлагдсан өр төлбөрийг барагдуулах замааар тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэж Шивээ овоогийн нүүрсний уурхайн үйл ажиллагааг жигдлэх нь зүйтэй гэв.

Ирэх долоо хоногт тус үйлдвэрийн үйл ажиллагааг сайжруулж, өр төлбөрөөс гаргах, парк шинэчлэлт хийхэд шаардагдах оновчтой тооцоолол, цахилгаан эрчим хүчний дэд станц байгуулах төлөвлөгөөг боловсруулж танилцуулахыг Эрдэнэс таван толгой болон Шивээ овоо компанийн удирдлагуудад үүрэг болгосон юм. Мөн ирэх оны тавдугаар сарын 15-аас нийслэлд түүхий нүүрсний хэрэглээг хориглож байгаатай холбооотойгоор холбогдох байгууллагууд ДЦС4 –т нийлүүлэх нүүрсний нийлүүлтэд байнгын хяналт тавьж ажиллахыг анхаарууллаа. Мөн зөвшөөрөгдснөөс бусад тохиолдолд сайжруулсан түлш бэлдэх, утаагүй түлш гаргах нэрээр/Улаанбаатар хот дотор/төрөл бүрийн туршилт хийхгүй байх, олон нийтэд түүхий нүүрс худалдаалах зэрэг хууль бус үйлдэл гаргахыг хатуу хориглож буйгаа Ерөнхий сайд дээрх компанийн удирдлагуудад хатуу анхааруулсан юм. Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

Грийн хаус хотхоны арын явган хүний замыг чөлөөлж, тохижуулах ажлыг эхлүүллээ

“Явган хүний замыг чөлөөлөх” аяны хүрээнд өнөө өглөө ХУД-ийн 15 дугаар хороо, Грийн хаус хотхоны араар явсан авто зам дагуух явган хүний замыг чөлөөлөх ажлыг нийслэлийн Газрын алба, Хан-Уул дүүргийн газрын албатай хамтран хийлээ.

Тухайн хэсэг дэх явган хүний зам дундаа 38 метр газарт хэт нарийссан учраас явган хүн явах боломжгүй байсан юм.Грийн хаус хотхоны хашааг буулгаж явган хүний замыг нэмж гаргаснаар иргэд аюулгүй замаар зорчих боломж бүрдэж байна.

Газар чөлөөлөлтийг хийсэн даруйд нийслэлийн Хот тохижилтын газраас явган хүний замын тохижилтын ажлыг эхлүүллээ.

Энэ дашрамд, газраа чөлөөлж явган хүний зам гаргах ажлыг дэмжсэн Грийн хаус хотхоны оршин суугч Д.Дэнсмаа, Д.Оюунбилэг нарт нийслэлийн иргэдийн өмнөөс талархал илэрхийлье гэж нийслэлийн Газрын албанаас мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

Явган хүний зам талбайг 3-5 дахин нэмэгдүүлнэ

Иргэдийн амьдрах орчныг сайжруулах, эрүүл, аюулгүй орчинд амьдрах орчныг бүрдүүлэх үүднээс нийслэлийн Засаг даргын захирамжаар “Явган зам” аяныг хэрэгжүүлж байна. Энэ талаар болон нийслэлийн бүтээн байгуулалттай холбоотой газар чөлөөлөлтийн ажлын талаар нийслэлийн Засаг даргын ахлах зөвлөх Д.Мөнх-Эрдэнэ, нийслэлийн газрын албаны дарга Э.Болорчулуун нар мэдээлэл өглөө.

Нийслэлд энэ онд хийгдэх бүтээн байгуулалтын ажлын хүрээнд нийслэлийн Газрын албанаас Сэлбэ болон Баянхошуу дэд төвүүд, авто зам, замын байгууламж, сургууль, цэцэрлэг, эмнэлэг, хорооны цогцолбор барих нийт 96 байршлын 1841 нэгж талбарын 220 га газарт газар чөлөөлөлтийн ажлыг хийж, дуусах шатандаа ороод байна. Өнөөдрийн байдлаар нийт газар чөлөөлөх ажил 94 хувьтай үргэлжилж байна.

Нийслэлийн Засаг даргын ахлах зөвлөх Д.Мөнх-Эрдэнэ “Нийслэлийн Засаг даргын 2018 оны А/809 тоот захирамжийн хүрээнд Улаанбаатар хотын явган хүний зам талбайг нэмэгдүүлэх, иргэдийн чөлөөт цагаа өнгөрөөх талбайг сайжруулах, нэмэгдүүлэх чиглэлээр ажиллаж байна. Улаанбаатар хотод явган хүний аюулгүй зорчих боломжийг бүрдүүлэх шаардлага зайлшгүй тулгараад байна. Бид иргэдийн амар тайван, чөлөөтэй зорчих орчныг бүрдүүлэх хэрэгтэй. Нийслэлийн Засаг даргын 2016-2020 оны хөтөлбөрт явган зам аяныг хэрэгжүүлэхээр тусгасан. Аяны хүрээнд зам талбайг чөлөөлөх ажлыг эхлүүлээд байна. Улаанбаатар хотын явган хүний зам талбайг ирэх 2 жилд 3-5 дахин нэмэгдүүлэхээр ажиллана. Энэ жил нийт 10 байршлын 15 гудамж замд 9771 м/кв талбайд стандартын шаардлага хангасан зам талбай хийж гүйцэтгэсэн. Мөн бид нийслэлийн иргэдэд үйлчлэх 4 төвөөр дамжуулан иргэдийн санал хүсэлтэд тулгуурлан орц гарц чөлөөлөх, явган хүний зам талбайг хааж хийж гүйцэтгэсэн газрыг чөлөөлөх ажлыг хийнэ” гэлээ.

Явган хүний зам талбайг чөлөөлөх ажлын хүрээнд Сүхбаатар дүүрэгт Туушин зочид буудлын явган хүний зам хааж барьсан зам болон, шатыг 10 дугаар сарын 16-ны өдөр буулгаж газрыг чөлөөлсөн. Мөн “Авзага” ХХК-ийн явган хүний зам дээр барьсан хашаа, Чойжин ламын сүм музейн барилга болон хашаа, Өргөө амаржих газар орчмын явган хүний замд тулгаж барьсан хашаанууд, “Өгөөж” ХХК-ийн урд барьсан хашаа зэрэг нийт 5 байршил, Баянзүрх дүүрэгт “Натур” худалдааны төвөөс нарны замруу холбогдох зам дагуу явган хүний замд тулгаж барьсан 6 хашаа, Баянзүрх дүүргийн 2 дугаар хороонд явган хүний зам дээр байрлуулсан зөөврийн граж зэрэг байршлыг чөлөөлөөд байна. Цаашид явган хүний зам талбайн чөлөөлөх ажлыг эрчимтэй үргэлжлүүлэх юм.

Нийслэлийн Газрын албаны дарга Э.Болорчулуун “Бид албан байгууллагуудад Зөрчлийн тухай хууль болон Захиргааны тухай хуулийн дагуу мэдэгдэл хүргүүлж байгаа. Тухайн газар нь кадастрын зураглалаа хэтрүүлэн зам талбай хаасан зөрчилтэй бол зөрчил арилгах талаар мэдэгдэл хүргүүлж үүнийг биелүүлээгүй тохиолдолд албадан чөлөөлөх хүртэл арга хэмжээ авч байна. Энэ ажлын хүрээнд гарсан зардлыг Газрын тухай хуулийн 57.4-т заасны дагуу мэдэгдэлд заасан хугацаанд газраа чөлөөлөөгүй бол аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг дарга уг газрыг албадан чөлөөлөх арга хэмжээг авч, холбогдох зардлыг гэм буруутай этгээдээс гаргуулна гэж заасны дагуу ажиллаж байна” гэлээ.

Нийслэлийн 2018 оны төсөвт тусгагдсан болон улс хоорондын Засгийн газрын хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр хэрэгжиж буй37 байршилд авто зам, гүүрэн байгууламж, явган хүний замын зориулалтаар газар чөлөөлж байна. Үүнээс, газар чөлөөлөлт бүрэн дууссан 26, энэ жил хэрэгжихгүй учраас газар чөлөөлөлт хийгдээгүй 9, дуусах шатандаа орсон2 байна.Дээрх 2ажлаас нийт 10 нэгж талбартиргэдтэй зөвшилцөх ажил хийгдэж байна. Нийслэлийн Засаг даргын 2018 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн А/168 дугаар захирамжаар байгуулагдсан “Газрын зөрчил арилгах нэгдсэн арга хэмжээ”-г зохион байгуулж хэрэгжүүлэн ажиллаж байна.Өнгөрсөн хугацаанд 6 дүүргийн хэмжээнд нийт 257 орц гарц, зам, талбайг чөлөөлөхөөр судалгаа гаргаснаас 187 байршлын газар чөлөөлөлтийн ажил хийгдээд байна гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Categories
мэдээ улс-төр

Казахстан Улс 500 мянган ам.долларын тусламж үзүүлэв

Монгол Улсын Шадар сайд Ө.Энхтүвшин өнөөдөр Бүгд Найрамдах Казахстан Улсын Элчин сайд К.И.Кобландиныг хүлээн авч уулзав.

Хоёр орны харилцаа, хамтын ажиллагаанд ахиц гарч, дээд, өндөр түвшний яриа хэлэлцээ идэвхжиж байгаад баяртай байгаагаа Шадар сайд илэрхийлэв. Хоёр улсын төрийн тэргүүн Циньдао хотноо уулзсан бол өнгөрсөн гуравдугаар сард Астана хотноо Засгийн газар хоорондын комиссын долоодугаар хуралдаан амжилттай болсныг тэмдэглэв.

Душанбе хотноо болсон ШХАБ-ын гишүүн орнуудын Засгийн газрын тэргүүн нарын зөвлөлийн хуралд оролцох үеэр Бүгд Найрамдах Казахстан Улсын Ерөнхий сайд Бакытжан Абдирович Сагинтаевтай уулзаж, харилцаа, хамтын ажиллагаагаа өргөжүүлэх талаар ярилцсанаа дурдав. Монгол Улсын Гадаад харилцааны сайдын ирэх сард Казахстан Улсад хийх айлчлал харилцааг өргөжүүлэхэд ихээхэн түлхэц болно гэдэгт итгэлтэй байгаагаа Шадар сайд Ө.Энхтүвшин тэмдэглэлээ.

Энэ жил Баян-Өлгий болон баруун аймгуудад бороо орж, үер буун их хэмжээний хохирол учирсан. Гамшгийг арилгах, сэргээн босгоход зориулж Казахстаны Засгийн газар 500 мянган ам.долларын тусламж үзүүлэхээр шийдвэрлэсэн юм. Энэ тусламжийг Элчин сайд К.И.Кобландин энэ үеэр Шадар сайдад хүлээлгэн өгөв.

Энэ хөрөнгийг үерийн улмаас хуримтлагдсан лагийг цэвэрлэх, ариутгах, иргэдийг орон гэртэй болгох зэрэг нэн шаардлагатай зүйлд хяналттай, ил тод байдлаар зарцуулна гэдгээ Шадар сайд Ө.Энхтүвшин хэллээ.

Талууд Астана-Улаанбаатар чиглэлд шууд нислэг үйлдэх, хамтран автозамын төсөл хэрэгжүүлэх болон бусад асуудлаар санал солилцов гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

307 албан хаагч тангараг өргөлөө

Монгол Улсын Төрийн албаны тухай хуулийн 12 дугаар зүйл, Монгол Улсын Ерөнхийлөгчийн 1995 оны 109 дүгээр зарлигаар баталсан “Төрийн захиргааны албан хаагчийн тангараг өргөх ёслолын журам”-д заасны дагуу өнөөдөр нийслэлийн нутгийн захиргааны 44 байгууллагын 307 төрийн захиргааны албан хаагчийн тангараг өргөх ёслол боллоо.

307 албан хаагч тангараг өргөлөө

Categories
мэдээ нийгэм

Дизель автобуснаас ялгарах хөө тортогжилтыг бууруулах төсөл хэрэгжиж байна

Зам тээврийн хөгжлийн яам, Нийслэлийн Засаг даргын тамгын газар, Японы Олон улсын хамтын ажиллагааны байгууллага (JICA)-ын хооронд 2017 онд байгуулсан хамтран ажиллах санамж бичгийн дагуу “Улаанбаатар хотын нөхцөлд тохируулсан дизелийн тортгийн шүүлтүүр (DPF) ийг нэмэлтээр тоноглож дизель автобуснаас ялгарах хөө тортогжилт (PM)-ыг бууруулах төсөл” хэрэгжиж байна.

Дээрх төслийн хүрээнд Японы Олон улсын хамтын ажиллагааны байгууллага (JICA) болон төсөл хэрэгжүүлэгч Комотек ХК-аас Япон улсын Токио хотод дизель хөдөлгүүр бүхий тээврийн хэрэгслийг зохицуулсан журам хэрэгжүүлсэн туршлагын талаар танилцуулах семинарыг 2018 оны 10 дугаар сарын 16-ны өдөр зохион байгууллаа.

Семинарт Зам, тээврийн хөгжлийн Яамны Авто тээврийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын Тээвэр зохион байгуулалтын хэлтсийн дарга Г.Гантулга, Японы Олон улсын хамтын ажиллагааны байгууллага (JICA)-ын Монгол дахь төлөөлөгчийн газрын орлогч дарга Тамура Эрико, Токио хотын Байгаль орчны газрын байгаль орчны асуудал хариуцсан тасгийн дарга Орихара Такаэки хүрэлцэн ирсэн бөгөөд НЗДТГ, JICA, НТГ, НАББГ-ийн төлөөллүүд оролцоо.

Семинарын хүрээнд Зам, тээврийн хөгжлийн Яамны Авто тээврийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын Тээвэр зохион байгуулалтын хэлтсийн дарга Г.Гантулга “Авто тээврийн хэрэгслээс үүдэлтэй агаар орчны бохирдлыг бууруулах талаар төрөөс баримталж буй бодлого”-ын талаар, Токио хотын Байгаль орчны газрын тасгийн дарга Орихара Такаэки “Токио хотод хэрэгжүүлсэн дизелийн журмын талаар”, мөн JICA-ийн төслийн мэргэжилтэн Сато Ацүши “Улаанбаатар хотод хэрэгжүүлэх авто тээврийн хэрэгслээс үүдэлтэй агаар орчны бохирдлыг бууруулах талаар авч хэрэгжүүлэх арга хэмжээнд анхаарах асуудлын талаар” тус тус танилцуулав гэж нийслэлийн Тээврийн газраас мэдээллээ.