Categories
мэдээ нийгэм

Г.Батсайхан: Хан-Уул дүүрэг эко дүүрэг болох зорилт тавиад, түрүүллээ

Нийслэлийн Засаг даргын захирамжаар 2018 оныг “Иргэдийн оролцоотой амьдрах орчныг сайжруулах жил” болгон зарласан. Үүнтэй холбогдуулан Улаанбаатар хотын Ерөнхий менежерийн тушаалаар “Манай хороо- Миний гудамж” аяныг зохиож байгаа билээ.

Аян өнгөрсөн гуравдугаар сарын 1-нээс энэ сарын 1-н хүртэл үргэлжилсэн. Аяны шилдгүүдийг өнөөдөр тодруулж, шагналыг гардууллаа. “Манай хороо-Миний гудамж” аяны хүрээнд шилдэг тохижилттой дүүрэг, байгууллага, ААН, хороо, гэр хорооллын өрх, шилдэг хог хаягдлын үйлчилгээний байгууллага шалгаруулах ажлын хэсгүүд батлагдсан шалгуур үзүүлэлтийн дагуу шалгаруулсан байна. Тэгвэл Энэ жил бүтээн байгуулсан ажлаараа нийслэлийн хэмжээнд Хан-Уул дүүрэг манлайллаа.

Шилдэг дүүргээр шалгарсан Хан-Уул дүүргийн Засаг даргын нэгдүгээр орлогч Г.Батсайхантай ярилцлаа.

-Шилдэг дүүргээр шалгарсан сэтгэгдлээсээ хуваалцана уу?

– “Манай хороо-Миний гудамж” нэртэй аяныг долоон сарын хугацаатай зохиосон. Энэ нь үр дүн сайтай, цар хүрээ өргөн үйл ажиллагаа боллоо. Манай дүүргийн хувьд иргэд, аж ахуйн нэгж, төрийн байгууллагуудыг ер нь Хан-Уул дүүрэгт ажиллаж амьдарч байгаа хүмүүсийг өргөн цар хүрээнд хамран оролцуулахыг зорьсон. Үүнийдүнд нийслэлийн шилдэг дүүргээр шалгарсандаа баяртай байна.

-Шилдэг дүүргээр шалгарахын тулд ямар ажлуудыг хийсэн бэ?

-Бид аяны хүрээнд орчны тохижилт, ногоон байгууламж бүхий иргэдийн амьдрах орчинг сайжруулах чиглэлээр анхаарч ажилласан. Хан-Уул дүүрэг Эко дүүрэг болох маш том зорилт тавин ажиллаж байгаа. “Манай хороо-Миний гудамж” аяны хүрээнд иргэдийг чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэхэд зориулсан бичил цэцэрлэгт хүрээлэн бий болгох ажлуудыг хийсэн. Тухайлбал, Энхтайвны гүүрний урд байрлалтай газрыгбичил цэцэрлэгт хүрээлэн болгон тохижууллаа. Энд амьтны барималуудын суулгац хийж, иргэдийг чөлөөт цагаа өнгөрүүлэхэд таатай орчин бүтээж байгалд ойр байгаа мэт санагдахаар хийхийг хичээсэн.

-Одоо Хан-Уул дүүрэгт тулгамдаж байгаа асуудал юу вэ?

-Ганц манай дүүрэгт гэлтгүй нийслэлчүүдэд тулгамдаж байгаа асуудал бол шороо тоос. Ялангуяаявган хүний замын тоос юм. Тоосжилтыг багасгахын тулд мод, бут, сөөг, зүлэг суулган ногоон байгууламжийг нэмэгдүүлж байгаа. Мөн хогны асуудалд анхаарлаа хандуулан ажиллаж байна . Бид орон сууцны дөрвөн хороон дээр хог ангилан хаях ажил санаачилсан. Иргэд хамгийн эхлээд хогоо ангилж сурах хэрэгтэй. Үүнд Аж ахуйн нэгж, иргэд бүгд хамрагдаж ажиллаж байна. Мөн утаа, зам талбай, орчны гэрэлтүүлгийн асуудал бий. Төсөв хөрөнгийн чадалдаа тааруулан гэрэлтүүлгийн ажлыг хийсэн. Бид аяны хүрээнд төдийгүй цаашдын хөгжил дэвшлийнхээ төлөө ийм ажлуудыг голчлон анхаарч ажиллана. Энэхүү ажлуудыг үнэлэн Нийслэлийн шилдэг дүүргээр шалгаруулсан байх.

-Танай дүүргийн онцлог тал юу вэ?

-Манай дүүрэг 16 хороотой. Эдгээрийн 50 хувь нь гэр хороолол. Дүүргийн гэр хороолол бусад дүүргийн гэр хорооллоос ялгарах онцлогтой. Энэ нь Яармагт олон жил суурьшчихсан, хотын унаган иргэдбайдагтай холбоотой.

-Утаа бууруулах зорилгоор гэр хороололдоо сайжруулсан түлшийг хэрэглүүлж байгаа юу?

Сайжруулсан түлш бол Засгийн газраас хэрэгжүүлж байгаа том ажил. Бид үүний хүрээнд бэлтгэл ажлаа хийж байгаа. Жишээлбэл, ил задгай худалдаа болох нүүрсний худалдааг багасгаж, сайжруулсан түлш борлуулах цэгүүдийг ажиллуулахаар төлөвлөсөн.

-Танай дүүрэгт гэмт хэргийн гаралт ямар байдаг вэ?

-Гэмт хэргийн гаралт урьдын жилүүдийг бодвол буурсан. Бид гэмт хэргээс урьдчилан сэргийлэх салбар зөвлөлийн хэмжээнд дүүргийн хурлын дарга дүүрэг дээр гарч байгаа гэмт хэргээс урьдчилан сэргийлэх салбар зөвлөлийг толгойлж ажилладаг. Үүний хүрээнд гэмт хэргээс урьдчилан сэргийлж хэв журам, замын осол, шилжилт хөдөлгөөнд анхаарах ажлыг түлхүү хийсэн.Дүүргийн бүх хороонд нэгээс хоёр цагдаа байдаг.

Шилдэг дүүргээр

I байр Хан-Уул дүүрэг,

II байр Налайх дүүрэг

III байр Багануур дүүрэг

Шилдэг байгууллага ААН-ээр /орон сууцны хороолол/

I байр Хан-Уул дүүрэг Гоёо ХХК,,

II байр Сүхбаатар дүүрэг СИТИ их сургууль

III байр Багануур дүүрэг “Багануур” ХК

Шилдэг байгууллага, ААН /гэр хороолол/

I байр Налайх дүүрэг “Сайн номун хийд”

II байр Сонгинохайрхан дүүрэг “Арвайн үндэс” ХХК

III байр Хан-Уул дүүрэг “Авто шил”

Шилдэг тохижилттой хороо /орон сууцны хороолол/

I байр Багануур дүүрэг 3-р хороо

II байр Налайх дүүрэг 2-р хороо

III байр Сонгинохайрхан дүүрэг 13-р хороо

Шилдэг тохижилттой хороо /гэр хороолол/

I байр Багануур дүүрэг 1-р хороо

II байр Хан-Уул дүүрэг 13-р хороо

III байр Баянзүрх дүүрэг 27-р хороо

Шилдэг тохижилттой гэр хорооллын өрх

I байр ХУД-ийн 10-р хорооны иргэн Ж.Очирбат

II байр СХД-ийн 10-р хорооны иргэн Ц.Цогт-Очир

III байр НД-ийн 1-р хорооны иргэн Ш.Батхишиг

Шилдэг хог хаягдлын үйлчилгээний байгууллага

I байр Чингэлтэй дүүрэг “Тохижилт үйлчилгээ” ХХК

II байр Сүхбаатар дүүрэг “Сүхбаатар дэвшил” ОНӨААТҮГ

III байр Сонгинохайрхан дүүрэг, Сүхбаатар дүүрэг “Улаанбаатар шинэчлэл” ХХК

Б.Оюунжаргал


Categories
мэдээ нийгэм

Хууль зөрчвөл хариуцлага хүлээдэг

Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газрын санаачлагаар ЕБС-ийн ахлах ангийн сурагчдыг Баянгол, Сонгинохайрхан, Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдааны үйл явц болон хууль, эрх зүйн мэдлэг олгох, Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх зорилгоор сар бүр тогтсон хувиараар шат дараатай сургалтын үйл ажиллагааг тогтмол зохион байгуулж байгаа билээ.

Насанд хүрээгүй хүүхдүүд бусдын эд хөрөнгийг хулгайлах, дээрэмдэх, танхайрах, булаах, хар тамхи хэрэглэх зэрэг гэмт хэрэгт ихэвчлэн холбогддог. Харин тэдний гэмт хэрэг үйлдсэн санаа, сэдлийг тодруулахад хөнгөн хийсвэр зан, хууль, эрх зүйн мэдээлэл муутай байдгаас хэмээн хариулсан байна. Тиймээс өсвөр насны хүүхдүүдийг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, тэдний эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх зорилгоор ЕБС-ийн ахлах ангийн сурагчдад шүүх танхимаас бодит сургалтыг өгч байгаа аж.

ЕБС-ийн төгсөх ангийн зарим сурагчид шүүгч, цагдаагийн байгууллагад ажиллах хүсэлтэй байдаг бөгөөд 34 дүгээр сургуулийн ахлах ангийн 40 гаруй сурагчид өнөөдөр шүүх хуралдааны үйл явцтай танилцлаа. Хан-Уул дүүргийн ЕБС-ийн 200 гаруй ахлах ангийн сурагчид тус сургалтад шат дараатайгаар хамрагдаж, шүүх хуралдааны явцын анхны мэдэгдэхүүнтэй болоод байна. Мөн Шүүх хуралдааны үйл явцтай танилцсан сурагчид үр дүнтэй сургалтыг тогтмол зохион байгуулж байгаа Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газарт талархлаа илэрхийлж, үе тэнгийнхээ найз нөхдөдөө гэмт хэргээс хэрхэн өөрийгөө хамгаалж, урьдчилан сэргийлэх талаар олж авсан мэдээ мэдээллээ түгээн хэмээж байна гэж Хан-Уул дүүргийн ЗДТГ-аас мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

Сэтгэл зүйн тусламж, үйлчилгээ үзүүлэх сургалт зохиов

Сүүлийн гурван жилд бэлгийн хүчирхийлэлд өртсөн хүүхдийн тоо нэмэгдэж, тэдгээр хүүхдүүд болон тэдний гэр бүлд үзүүлж буй сэтгэлзүйн болон нийгмийн ажлын үйлчилгээг чанаржуулах шаардлагатай байна.

Иймд Нийслэлийн халамж, асрамжийн төвийн сэтгэлзүйч, нийгмийн ажилтнуудын хүсэлтийн дагуу бэлгийн хүчирхийлэлд өртсөн хүүхэд болон тэдний гэр бүлд нийгмийн ажил үйлчилгээ үзүүлэх болон сэтгэл зүйн тусламж, үйлчилгээ үзүүлэх арга зүйг нэмэгдүүлэх сургалтыг 2018 оны 10 сарын 16-ны өдөр Нийслэлийн үйлдвэрлэл, инновацийн газрын сургалтын танхимд зохион байгууллаа.

Уг сургалтыг “Хөөрхөн зүрхнүүдийн аян” Төрийн бус байгууллагатай хамтран зохион байгуулсан бөгөөд тус байгууллагын бэлгийн хүчирхийллийн хохирогч, даван туулагчдад үйлчилгээ үзүүлэх чиглэлээр мэргэшсэн практик сэтгэлзүйчид сургалтыг удирдан явуулсан.

Сургалтад Нийслэлийн халамж асрамжийн төв, дүүргүүдийн гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн хэлтэс, Төрийн бус байгууллагуудын 45 мэргэжилтэн, сэтгэлзүйчид хамрагдаж, бэлгийн хүчирхийллийн хохирогч хүүхдийн сэтгэлзүй, ажиллах арга, даван туулагчдад ээлтэй үйлчилгээний чиглэлээр тодорхой кейс дээр тулгуурлан ажиллах арга зүй эзэмшиж, мэргэжлийн ёс зүйн чиглэлээр мэдээлэл авлаа гэж нийслэлийн Хүүхэд, гэр бүл хөгжлийн газраас мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

“Ханара март” -д хийсэн шалгалтын дүнг танилцууллаа

Өнөөдөр НМХГ-аас 2018 оны эхний гурван улирлын байдлаар хугацаа дууссан, чанарын шаардлага хангаагүй, хаяг шошгын зөрчилтэй бараа бүтээгдэхүүнд устгал хийсэн талаар тоон мэдээлэл, Ханара Март ХХК-тай холбоотой гарсан зөрчлийн талаар мэдээлэл хийлээ.

Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас дотоодын хяналтаар 142 нэр төрлийн 4465 ширхэг, 17 кг, 83.187.073 төгрөгийн үнэ бүхий хэрэглэх хугацаа дууссан, хөлдсөн, шавьжийн ялгадсаар бохирдсон хүнсний бүтээгдэхүүн, эм, эмийн бүтээгдэхүүнийг Устгалын комиссын бүрэлдэхүүнтэйгээр устгал хийсэн.

Экспорт импортын хяналтын чиглэлээр 16 нэр төрлийн 136 сая төгрөгийн эмийг Захиргааны журмаар эд зүйл хураах, улсын орлого болгох, үнэлэх, устгах үйл ажиллагаанд хяналт тавьж, хэрэгжилтийг хангуулах үүрэг бүхий орон тооны бус зөвлөлд шилжүүлсэн байна. 13 нэр төрлийн 7,6 тн, 5320 ширхэг, 114 сая төгрөгийн дарс, 34,8 т 104,4 сая төгрөгийн алим, 2 нэр төрлийн 752 хайрцаг, 376000 ширхэг, 151 сая төгрөгийн чанар аюулгүй байдлын шаардлага хангахгүй болсон тамхинд тус тус улсын байцаагчийн дүгнэлт үйлдэж, гаалийн 901 горимоор устгалд орууллаа.

Мөн 1 нэрийн 790 кг 50 хайрцаг 600 ширхэг, 2 сая төгрөгийн даршилсан байцаа шошгын зөрчилтэй байсан тул экспортлогч улс руу нь буцааж болзошгүй эрсдлээс сэргийлсэн байна.

“Ханара Март” ХХК-ийн үйл ажиллагаанд хийгдсэн хяналт шалгалтын талаар:
Иргэнээс ирүүлсэн гомдлын дагуу 2018 оны 10 сарын 04 өдөр Сүхбаатар дүүрэг дэх МХХ-ийн хүнсний чанар стандарт, эрүүл ахуй халдвар хамгааллын улсын байцаагчид “Ханара март” ХХК-ийн “Ханару” минимаркет хяналт шалгалтыг хийж, илэрсэн зөрчлийн дагуу Зөрчлийн тухай хуулийн 11.2 дугаар зүйлийн 1.2 дахь заалтын дагуу дотоод хяналт шалгалтын журам тогтоож мөрдүүлээгүй тул 1000 нэгж буюу 1 сая төгрөгийн шийтгэвэр ногдуулж, хялбаршуулсан журмаар шийдвэрлэлээ.

НМХГ-ын ХАБХААХХ-т 2018 оны 10 дугаар сарын 15-ны өдөр гомдол гаргагч дахин мэдээлэл өгсөний дагуу холбогдох чиглэлийн улсын байцаагчид тус компанийн агуулах болон минимаркетид хяналт шалгалт хийсэн. Хяналт шалгалтын явцад Солонгос улсаас импортоор оруулж ирдэг хүнсний бүтээгдэхүүний он, сар, өдрийг болон, хугацааг хуурамчаар засварласан гэмт хэргийн шинжтэй үйлдэл хийдэг нь тогтоогдсон.

Илэрсэн зөрчлийн дагуу Мэргэжлийн хяналтын байгууллагын эрх үүргийн хүрээнд хадгалах хугацаа дууссан болон он сарыг засаж янзалсан нийт 45 нэр төрлийн 1541 ширхэг 22 сая төгрөгийн хүнсний бүтээгдэхүүнийг битүүмжлэн, саатууллаа.
Хаяг шошгын зөрчилтэй 40 нэр төрлийн 11 сая 648 мянган төгрөгийн хүнсний бүтээгдэхүүнийг битүүмжилсэн.

Хоол хүнсний хордлого, халдварт хордлогоос урьдчилан сэргийлэх зорилгоор 18 нэр төрлийн ургамлын гаралтай, 11 нэр төрлийн далайн гаралтай хүнсний түүхий эд, бүтээгдэхүүнээс нийт 29 дээж авч, ургамлын эрүүл ахуй, хими, хор судлал, хүнд металлын шинжилгээнд хамрууллаа.

“Ханара март” ХХК-аас нэр бүхий 14 хоол үйлдвэрлэлийн газарт нийлүүлсэн хоол амтлагч болон хүнсний бүтээгдэхүүний татан авалт хийх мэдэгдлийг хүргүүллээ.

Гэмт хэргийн шинжтэй зөрчлийг цагдаагийн газарт албан ёсоор мэдэгдэж, албан бичгийг хүргүүлсэн байна.

Categories
мэдээ нийгэм

Амь эрсэдсэн цагдаагийн ар гэрт буцалтгүй тусламж олгожээ

Албан үүргээ гүйцэтгэж яваад харамсалтайгаар амь эрсэдсэн Сүхбаатар дүүрэг дэх Цагдаагийн хоёрдугаар хэлтсийн албан хаагч, эргүүлийн цагдаа жолооч, цагдаагийн ахлах ахлагч талийгаач Д.Батсайханы гэр бүлд Сүхбаатар дүүргийн Засаг даргын захирамжаар буцалтгүй тусламж олгожээ. Буцалтгүй тусламжийг өнөөдөр дүүргийн Засаг даргын Тамгын газрын дарга Н.Энхболд, Нийгмийн хөгжлийн хэлтсийн дарга Д.Тунгаа нар ар гэрт нь хүлээлгэн өгч, талийгаачийн ах дүү, гэр бүл, төрөл төрөгсдөд гүн эмгэнэл илэрхийлсэн байна.

Categories
мэдээ нийгэм

“ЗАЛУУЧУУД СУДЛАЛ 2018” оюутны эрдэм шинжилгээний бага хурал зарлагдлаа

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийн 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн 4.6.5-д “Нийслэлийн хөгжил, тохижилтыг сайжруулах зорилтот төслүүдийг хэрэгжүүлж, залуучуудын санаачилга, оролцоог нэмэгдүүлэх”, “Нийслэлийн Залуучууд” дэд хөтөлбөрийн 3.2.2-т “Залуучуудын нийгэм, улс төрийн оролцоо, нас, сэтгэхүй, түүх, соёл, хөгжлийг судлах эрдэм шинжилгээ, судалгааны чиглэлийг хөгжүүлэх” зорилтууд тусгагдсан.

Эдгээр зорилтуудын хүрээнд нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг Залуучуудын хөгжлийн газар нь Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, Санхүү, Эдийн Засгийн Их Сургуультай хамтран “Залуучууд судлал 2018” оюутны эрдэм шинжилгээний бага хурлыг хоёр үе шаттай зохион байгуулж байна.

Тус эрдэм шинжилгээний бага хурал нь залуучуудын хөгжил, боловсрол, соёл, урлаг, спорт, шинжлэх ухаан, эрүүл мэнд, хөдөлмөр эрхлэлт, аюулгүй амьдрах, хөгжих орчин гэсэн сэдвүүдийн хүрээнд зохион байгуулагдах бөгөөд оролцох бүтээлүүдийг 2018 оны 10 дугаар сарын 17-ны өдрөөс эхлэн 11 дүгээр сарын 14-ний өдрийн 18:00 цаг хүртэл нийслэлийн Залуучуудын хөгжлийн газрын 204 тоотод хүлээн авна.

Залуучуудын өмнө тулгамдаж буй асуудлын шийдлийг тодорхойлох, оюутан, залуучуудын онол, практикийн мэдлэгийг нэмэгдүүлэх, бүтээлч сэтгэлгээг хөгжүүлэх, тэдний судалгаа шинжилгээний ажлыг дэмжих, үр дүнг нь олон нийтэд таниулах, нийгэмд залуучуудын оролцоог хангах, залуучууд судлалыг хөгжүүлэх зорилготой тус эрдэм шинжилгээний бага хурал нь их, дээд сургуулийн оюутан, залуучуудын дунд нээлттэй болох юм гэж нийслэлийн Залуучуудын хөгжлийн газраас мэдээллээ.

Хаяг: Сүхбаатар дүүрэг, 8 дугаар хороо, нийслэлийн Засаг захиргааны V байр, нийслэлийн Залуучуудын хөгжлийн газар

Шуудангийн хаяг: youthdevel@youth.ub.gov.mnХолбоо барих утас: 97125557, 98125557

Categories
мэдээ нийгэм

“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Олон нийтийн зөвлөлийн гишүүдийн нэрс тодорчээ

“Эрдэнэс Тавантолгой” компани дэргэдээ Олон нийтийн зөвлөл байгуулах болсноо зарлаж, эхний ээлжинд нэр дэвшигчдийг цахим хуудсаараа дамжуулан бүртгэсэн байна. Журамд заасан шаардлага хангасан нэр дэвшигчдийн дунд хоёрдугаар шатанд олон нийтийн санал асуулга явуулжээ. Энэхүү санал асуулга 14 хоног үргэлжилж, 10-р сарын 15-ны даваа гаригийн 12.00 цагт дууссан байна. Олон нийт, нийгмийн хариуцлагын бодлогын дэд зөвлөлд 29, Авилга, ашиг сонирхлын хяналтын дэд зөвлөлд 14, Сэтгүүл зүйн нээлттэй байдлын дэд зөвлөлд 11 нэр дэвшигч, нийт 54 нэр дэвшигчийн дунд санал асуулга явагдсан аж. 14 хоногийн хугацаанд давхардсан тоогоор 437560 хүн Олон нийтийн зөвлөлийн тухай мэдээллийг үзэж танилцан, саналаа өгчээ. Дэд зөвлөл бүрт саналын тоогоор тэргүүлсэн гурван нэр дэвшигчийг танилцуулж байна.

“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Олон нийтийн зөвлөлийн гишүүдийн нэр тодорчээ

“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Олон нийтийн зөвлөлийн гишүүдийн нэр тодорчээ

“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Олон нийтийн зөвлөлийн гишүүдийн нэр тодорчээ

Categories
мэдээ нийгэм

Хэл засалч Светлана Юрьевна манай улсад ажиллаж байна

БСШУСЯ болон МУБИС-ийн Боловсрол судлалын сургуулийн Тусгай хэрэгцээт боловсролын тэнхимийн урилгаар Эрхүүгийн их сургуулийн багш, хэл засалч, профессор Светлана Юрьевна манай улсад ажиллаж байна. Тэрээр “Хэл ярианы бэрхшээлтэй хүүхэдтэй ажиллах арга зүй” сэдвээр МУБИС, тусгай сургууль, цэцэрлэгийн багш, судлаач, хэл засалч мэргэжилтэн, оюутнуудад зориулсан сургалтаа өнөөдөр эхлүүллээ. Сургалтыг нээж, БСШУСЯ-ны Ерөнхий боловсролын бодлогын газрын дарга Т.Ням-Очир, “Манай улсын хувьд харьцангуй бага судлагдсан хэл заслын шинжлэх ухааны үндэс, ойлголт мэдлэг, хэл ярианы бэрхшээлтэй хүүхэдтэй ажиллах арга зүйг багш нарт түгээн дэлгэрүүлэх, тусгай боловсролын багш бэлтгэх хөтөлбөрийг сайжруулахад энэ сургалт чухал ач холбогдолтой юм” гэлээ. Хэл ярианы хөгжлийн хувьд хоцрогдолтой, янз бүрийн согог бэрхшээлтэй, бусадтай харилцахад хүндрэлтэй хүүхдийн тоо нэмэгдэж байгаа өнөө үед хэл заслын шинжлэх ухаан өндөр хөгжсөн Оросын холбооны улсаас эрдэмтэн профессор ирж мэдлэгээсээ хуваалцаж байгаа нь цагаа олсон гэдгийг тэрээр мөн онцоллоо.

Сургалтын нээлтэд МУБИС-ийн Сургалт хамтын ажиллагаа эрхэлсэн дэд захирал, доктор, дэд профессор Х.Тамир, Боловсрол судлалын сургуулийн захирал доктор, дэд профессор Г.Цогзолмаа нар оролцлоо.

Эрхүүгийн Багшийн дээд сургууль нь манай улсын согог судлал, хэл заслын үндэсний мэргэжилтнийг бэлтгэхэд үнэтэй хувь нэмэр оруулсан ирсэн. Манай улсын тусгай сургуулиудад ажиллаж буй согог зүйч мэргэжилтнүүдийн багагүй хувь нь тус сургуулийн төгсөгчид байдаг байна.

Categories
мэдээ нийгэм

2019-2020 оны хичээлийн жилд зарлагдах тэтгэлэгт хөтөлбөрүүд

Гадаадад суралцах хүсэлтэй оюутан залууст мэдээлэл өгөх зорилгоор 2019-2020 оны хичээлийн жилд зарлагдах Засгийн газрын тэтгэлэгт хөтөлбөрүүдийн талаарх мэдээллийг хүргэж байна.

Categories
мэдээ нийгэм

​ХӨСҮТ-ийн ажилчдын цалинг тус бүрд нь нэмнэ гэв

Өчигдөр буюу энэ сарын 16-ны өдөр ХӨСҮТ-ийн эмч ажилчид цалинг нь бууруулсан гэх шалтгаанаар ажил хаясан юм. Ажил хаялтыг шийдэхээр тус байгууллагын удирдлагууд хуралдаж, ажилчидтайгаа хэлэлцээр хийснээр ажил хаялтаа зогссон юм.

Засгийн газрын шийдвэрээр улсын хэмжээнд бүх эмнэлгийн байгууллагын эмч, ажилчдын цалинг нэгдсэн байдлаар нэмэхээр болсон. Харин тус шийдвэрийн дагуу ХӨСҮТ-ийн ажилчдын цалингийн доод хэмжээ бага байсан аж. Тухайлбал 710 мянган төгрөгийн үндсэн цалинтай байсан бол буурч 630 мянган төгрөг болсон байна. Үндсэн цалин буусантай холбогдуулан зээлтэй байсан эмч нарт банкнаас “Зээлээ төлөх боломжгүй” гэсэн мэдэгдэл иржээ. Тус байгууллагын удирдлагууд өчигдөр Сангийн яам болон Эрүүл мэндийн яамтай уулзалт хийж, асуудлыг бүрэн шийдсэн гэв.

Ингэхдээ хүн нэг бүрийн цалингийн хэмжээг жагсаагаад, тус бүрд нь нэмж хуульд нийцүүлээд явна. Үндсэндээ цалин бууруулах ХӨСҮТ-ийн даргын тушаал хүчингүй болж, шинэчлэх шийдвэр гаргаж байгаа юм байна.

Э.АНУЖИН