Categories
мэдээ нийгэм

Европын Сэргээн Босголт Хөгжлийн Банк жижиг дунд бизнесийн бүсийн хөтөлбөрөө монголд эхлүүлж байна

Дотоодын санхүүгийн байгууллагууд цахим сургалт, мэдлэг солилцох индэрээс ашиг тус хүртэх юм.

Улаанбаатар хот, 2018 оны 09-р сарын 14 – Монголын бичил, жижиг, дунд хэмжээний хувийн бизнесүүд (БЖДБ) өнөөдөр Улаанбаатарт нээлтээ хийж байгаа Европын Сэргээн Босголт Хөгжлийн Банк (ЕСБХБ)-ны Жижиг дунд бизнесийн бүс нутгийн хөтөлбөр (RSBP)-ийн ашиг тусыг хүртэх боломжтой болж байна. Тус хөтөлбөр нь цахим индэр хэлбэрээр зээлийн судалгаа, банкны үйлчилгээ, БЖДБ-ийн санхүүтэй холбоотой сэдвүүдийг дотоодын санхүүгийн байгууллагуудад түгээн дамжуулах боломж санал болгож байгаа юм.

Монгол Банктай хамтран Улаанбаатарт зохион байгуулж байгаа нээлтийн ажиллагаанд Европын Холбоо, ЕСБХБ, Монгол Улсын Засгийн газар, олон улсын байгууллагууд, дотоодын санхүүгийн байгууллагуудын өндөр түвшний төлөөлөгчид оролцлоо.

ЕСБХБ-ны Монгол дахь Суурин төлөөлөгчийн газрын тэргүүн Ирина Кравченко мэдэгдэхдээ “ЖДБ-ийг дэмжих, хөгжүүлэх ажил бол Монгол дахь манай гол зорилтуудын нэг юм. Тус Банкнаас өнөөдөр нээлт хийж байгаа цахим индэр нь санхүү, менежментийн шаардлагатай хэрэгслүүдийг санхүүгийн байгууллагуудад олгож банкнуудын зээлийн экспертүүдийн ур чадвар, мэргэшлийн түвшинг сайжруулах болно” гэлээ.

Монгол Банкны Ерөнхийлөгчийн зөвлөх, ерөнхий эдийн засагч Ж.Ганбаатар “ЕСБХБ-аас санаачлан Бүс Нутгийн Жижиг Бизнесийн Хөтөлбөрийг Moнгол улсад хэрэгжүүлэхээр төлөвлөөд байгаа нь дээрх хөтөлбөрийг дэмжин Мэдлэг Солилцооны Цахим Индэр (МСЦИ)-ийг шинээр нэвтрүүлэхээр зорьж байгааг бодлого боловсруулагч бидний зүгээс дэмжиж байна” гэж хэллээ.

Жижиг дунд бизнесийн бүс нутгийн хөтөлбөр (RSBP) нь мэдлэг хуваалцах, солилцох индэрийг Монгол дахь БЖДБ-ийг санхүүжүүлэгч байгууллагуудад нээлттэй болгож байгаа юм. Энэ нь бас тус салбар дахь ЕСБХБ-ны туршлагыг цахимаар системтэй олж авахад нь дотоодын санхүүгийн зуучлагчдад туслах болно. Тус хөтөлбөр цахим индэр дээр төвлөрч байгаа боловч жижиг бизнест үйлчилгээ үзүүлэх санхүүгийн байгууллагад хамаатай төрөл бүрийн сэдвээр Монголын санхүүгийн байгууллагуудад танхимын сургалтуудыг мөн санал болгож байна.

ЕСБХБ-ны Хувьцаа эзэмшигчдийн тусгай сангаас санхүүжүүлж байгаа Монгол дахь Жижиг дунд бизнесийн бүс нутгийн хөтөлбөр (RSBP) нь ЕХ-ноос санхүүжүүлж, энэ оны эхнээс Төв Азид амжилттай хэрэгжүүлж байгаа загвар дээр суурилсан болно.

Монгол дахь Жижиг дунд бизнесийн бүс нутгийн хөтөлбөр (RSBP)-ийг бүс нутагт ижил төстэй төслүүдийг амжилттай хэрэгжүүлж ирсэн хараат бус IPC (Internationale Projekt Consult GmbH) компани хариуцан хэрэгжүүлэх юм.

ЕСБХБ-ын тухай

ЕСБХБ нь гурван тив нутаг дамнасан 37 оронд хувийн хэвшил, интрепренер санаачилгыг дэмждин ажилладаг олон талт банк юм. Тус Банкыг 67 улс, мөн Европын Холбоо, Европын хөрөнгө оруулалтын банк эзэмшдэг. ЕСБХБ-ны хөрөнгө оруулалт нь өөрийн бүс нутгууд дахь гишүүн орнуудын эдийн засгийг өрсөлдөх чадвартай, хүртээмжтэй, сайн засаглалтай, ногоон, тэсвэрлэх чадвартай, интеграцчлагдсан болгохыг зорьдог. Биднийг web, Facebook, LinkedIn, Instagram, Twitter болон YouTube дээр дагана уу.

Categories
мэдээ нийгэм

Налайх, Тэрэлж чиглэлийн автомашинууд Богд уулын замаар зорчиж байна

Улиастайн уулзвараас Баянзүрхийн товчоо хүртэлх замын нүхэн эвдрэлүүдийг засаж, дахин хучих юм байна. Мөн товчооны уулзварын эргэлтийг дөрвөн эгнээ болгохоор зам засварын ажлыг эхлүүлээд буй юм.

Үүнтэй холбоотойгоор Гачууртын уулзвараас Баянзүрхийн товчоо хүртэлх замыг энэ сарын 21-ний өдрийг түр хаасан. Тиймээс жолооч нар доорх зураглалд заасны дагуу Богд уулын замаар зорчихыг анхааруулж байна.

Categories
мэдээ нийгэм

Хотын соёлын талаар сургалт хийнэ

нийтийн тээвэр зурган илэрцүүд

Замын хөдөлгөөний удирдлагын төвөөс санаачлан Тээврийн цагдаагийн алба, Нийслэлийн тээврийн газар, Нийслэлийн хүүхэд залуучуудын газар хамтран оюутнуудад зориулсан сургалт зохион байгуулахаар болсон байна. Сургалтад МУБИС-ийн 45 оюутан хамрагдаж, замын хөдөлгөөнд зүй зохистой оролцох, хотод амьдрахад мөрдөх дүрэм журамтай танилцах ажээ. Өнөөдөр 12.00 цагт эхлэх уг сургалт автобусан дотор хөдөлгөөнт хэлбэрээр зохион байгуулагдах гэнэ. Үүний дараа зохион байгуулагчид чөлөөт уулзалт, ярилцлага хийх юм байна.

Categories
мэдээ нийгэм

Ерөнхийлөгч Х.Баттулга, дасгалжуулагч Г.Үүрцолмонд байр бэлэглэв

“Жакарта-2018” Азийн наадмын самбо бөхийн төрөлд манай тамирчид амжилттай оролцож, нийт дөрвөн медаль /1 алт, 2 мөнгө, 1 хүрэл медаль/ хүртсэн билээ. Шигшээ багаа удирдан амжилттай оролцсон самбо бөхийн шигшээ багийн ахлах дасгалжуулагч, МУГТ Ганхуягийн Үүрцолмонд Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга, Монголын Самбо бөхийн холбооны Ерөнхийлөгч Д.Гэрэл нарт нэг өрөө байр бэлэглэжээ.

Есдүгээр сарын 17-ны билэгт сайн өдөр ашиглалтад орсон “Grande Villa” цогцолборын 001 тоот цоо шинэ байрны түлхүүрийг Монголын Самбо бөхийн холбооны дэд ерөнхийлөгч Батжаргал, ерөнхий нарийн бичгийн дарга, дэлхийн аварга Б.Ариун-Эрдэнэ, МУХБ, МУГД, МУАБ Ч.Насантогтох, МУСГЗ Ж.Отгонцагаан нар гардуулан өгч, алд цэнхэр хадгаар мялаасан байна.

Categories
мэдээ нийгэм

​Ханиадны урьдчилан сэргийлэх вакицныг хийж байна

vaktsyn зурган илэрцүүд

Өвлийн улирал дөхөж, том бага гэлтгүй ханиад томуунаас сэргийлэх хэрэгтэй болдог. Ханиаднаас сэргийлэх хамгийн сайн аргуудын нэг нь урьдчилан сэргийлэх вакцин. ХӨСҮТ-д ирэх сарын сүүлчээр ханиадны вакцин ирэх бололтой. Тэгвэл дараах эмнэлэгүүд томуугийн вакциныг тодорхой төлбөртэйгөөр хийж байгаа юм байна. Харин уг вакциныг хийлгэх үедээ ямар нэгэн ханиад томуу тусаагүй, эрүүл байх шаардалагтай аж.

Юнимед

Баянзүрх дүүргийн 6 хороо 21 дүгээр сургуулийн урд байрладаг. Дэлгэрэнгүй мэдээллийг 7715-0000 утсаар лавлах боломжтой.

Улаанбаатар Сонгдо

Нэг тун вакциныг 35 мянган төгрөгөөр хийж байгаа тул дэлгэрэнгүй мэдээллийг 7011-1163 утаснаас авах боломжтой. Улаанбаатар Сонгдо нь Сүхбаатарын талбайн урд, Улсын клиникийн төв эмнэлэг буюу нэгдүгээр эмнэлгийн баруун талд байрладаг.

Wellness med

Эх нялхсын эмнэлгийн баруун талд Амарсанаа сувиллын хажууд байрладаг. Дэлгэрэнгүй мэдээллийг 9140-0077 утсаар лавлаж болно.

Интермед

Нэг тун вакциныг 45 мянган төгрөгөөр хийж байгаа тул дэлгэрэнгүй мэдээллийг 7701-1111 утсаар авч болно. Тус эмнэлэг Хан-Уул дүүргийн 19 хороололд байрладаг.

Фамили клиник

Нэг тун вакциныг 35 мянган төгрөгөөр хийж байгаа тул дэлгэрэнгүй мэдэллийг 7611-5555 утсаар авч болно. Тус эмнэлэг Баянзүрх дүүрэг 14 хороо. 64 дүгээр байрны 2 давхарт байрладаг.

Тод-Н

Нэг тун вакциныг 40 мянган төгрөгөөр хийж байгаа бөгөөд тус эмнэлэг Замын цагдаагийн хажуу талын Юнион бюлдингийн А блокын 11 давхарт байрлаж байна.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Eрөнхийлөгчөө, Үүрэг гүйцэтгэгч нарыг цэгцлэж чадахгүй Төрийн албаны зөвлөлийг татан буулгая

Төрийн албыг дамын наймаа мэт худалдаж, өөрийн хүнээр 60 тэрбум бос­­гох МАН-ын залуучуудын төлөвлөгөөгардтүмэн мэд­дэг болсон. Энэ бол даргын цүнх барьж,далласан га­зар нь гүйж яваад төрийн гайгүйхэн албанд шургалж, түүгээрээмөнгө хийж амьдарч бай­гаа хэсэг хүмүүсийн ажил юм. 60 тэрбумын хэ­рэг бол Монголын төрийг үнэ­гүй­дүүлж, хэврэгшүүлж, мо­хоож байгаа энэ цагийн цагаан захтнуудын хамгийн ичгүүргүй үйлдлүүдийн нэг юм.

Тиймээс энэ хэргийн уч­­рыг шударгаар олох, хэн хэнд хичнээн зуун сая төгрөг өгч байж албан тушаалд очсон, ямар албан тушаалтан түүнийг хүртээд сууж байгааг олж тогтоохыг ард түмэн шаарддаг. Одоо ч шаардсаар байна.

Олны ийм хүсэлт, шаард­лагыг биелүүлнэ хэмээн гарч ирсэн хүн бол Ерөнхий сайд У.Хүрэлсүх билээ.Тэрбээр Ерөнхий сайд болуутаа “60 тэрбумаар төрийн албыг худалдсан хүмүүстэй хатуу тэмцэж,бүх шатанд сахилга хариуцлагыг дээшүүлнэ” гэж зарлаж байсан цуурай нь тасраагүй байна. Гэтэл түүний шударга түр үзүүлсэн амлалтууд хийж байгаа үйлдэлтэйгээ зөрчилдсөөр байгааг юу гэх вэ. “ҮГ ХУДАЛ-ҮЙЛДЭЛ ҮНЭН” гэдгийн сонгодог жишээг Ардын хэмээх тодот­голтой Ерөнхий сайд У.Хүрэлсүх өөрөө манлайлж, 60 тэрбумын сүлжээг хөврүүлэгч нэгэн болоод байна.

Түүнийг гүйцэтгэх засаг­лалын тэргүүнээр ажиллаж байх энэ хугацаанд төрийн алба хаагчдын сахилга, ёс зүй, хариуцлага шалан дээр уналаа. Төрийн албан хаагчидажлын байран дээрээ нэгийгээ хөнөөж, ажлын хариуцлагагүйгээс өмнө гарч байгаагүй то­моохон ослууд шил дараа­лан гарч эхлэв. Монгол Улсын Ерөнхий сайд яаран сандран нэг сайдаа, хэдэн газрын дарга нарыг хамтад нь ажлаас чөлөөлсөнөөр олон нийтийн дургүйцлийг намдаахыг оролдож, өөдгүй эр хүний аргыг хэрэглэн өөрөө уснаас хуурай гаргав. Энэ арга түр зуурын буюу зунтайгаа дууссан болохыг Ерөнхий сайд та анзаарч байна уу.

ТӨРИЙН АЛБАНЫ ЗӨВЛӨЛ АЖЛАА ХИЙЖ ЧАДАХГҮЙ БАЙНА ЭСВЭЛ ДАРАМТАНД БАЙГАА ХЭДЭН ЖИШЭЭГ ЭНД ОНЦЛОЁ.

Төрийн албаны тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1 дэх хэсэгт “Төрийн байгууллагын эрх бүхий албан тушаалтан төрийн жинхэнэ албан хаагчтай тохиролцсоны дагуу албан үүргийнх нь зэрэгцээ эзгүй байгаа албан хаагчийн албан үүргийг түр орлон гүйцэтгүүлж болно.” гэж, мөн хуулийн 21.2 дахь хэсэгт “Хуульд өөрөөр заагаагүй бол төрийн жинхэнэ албан хаагчийн албан үүргийг түр орлон гүйцэтгэх журмыг Засгийн газар тогтооно.” гэж хуульчилсан байна.

Засгийн газрын 2011 оны 62 дугаар тогтоолоор “Төрийн жинхэнэ албан хаагчийн албан үүргийг түр орлон гүйцэтгэх журам”-ыг баталсан байна.

Өнөөдөр бодлого тодор­хойлох гол гол яамын удирдах орон тоог нөхөөгүй дутуу бүрэлдэхүүнтэй ажил­лаж байгаа. Тухайлбал, дөр­вөн гол яам Төрийн нарийн бичгийн даргагүй, үүрэг гүйцэтгэгчтэй байна.

Хууль зүй, дотоод хэргийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Г.Баясгалан Зас­гийн газрын хэрэг эрх­лэх газрын дэд даргаар томи­логдсон тул Төрийн захиргаа удирдлагын газрын дарга нь Төрийн нарийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэж байна. Зам, тээврийн хөгж­лийн яаманд хүн амины хэрэг гарсан тул тус яамны удирдлагуудыг үүрэгт ажлаас нь чөлөөлсөн. Төрийн нарийн бичгийн даргын албан үүрэг түр орлон гүйцэтгэгчээр тус яамны Бодлого, төлөв­лөлтийн газрын даргаар ажиллаж байсан Р.Мэргэнийг томилоод байгаа юм. Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Д.Очирбатыг чөлөөлж Э.Содномжамцыг үүрэг гүй­цэтгэгчээр томилсон. Бо­ловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамны Тө­рийн нарийн бичгийн даргыг шүүхийн шйидвэрээр түр томилоод байгаа.

Яамдын бүтэц дутуу, голлох албан тушаал нь эзэнжээгүй ийм байхад бид энэ засгаас бүтэлтэй ажил горьдоод хэрэггүй бололтой. Дээрх гурван яамны төрийн нарийнууд одоог хүртэл томилогдоогүй байгаагийн гол шалтгаан нь мөн л 60 тэрбумын хэрэг­тэй холбоотой хэмээн олон хүн хардаж байна. Учир нь хоёр яам нь сонгон шалгаруулалтын захиалгаа Төрийн албаны зөвлөлд өгсөн боловч ажлын байранд тавигдах шаардлага шалгуур нь хэт нэг талыг барьсан, шаардлага хангахгүй байсан учраас буцаажээ. Магадгүй, ах дүү, танил тал эсвэл мөнгө төлсөн гурван хүнийг дээрх гурван яамны Төрийн нарийн бичгийн дарга болгохоор сиймхий таарахыг хүлээж суугаа биз. Төрийн нарийн бичгийн дарга нарыг газрын дарга орлож байгаа нь хууль зөрчөөгүй гэж үзэж болох хэдий ч түүнээс доор нэгэн томилгоог Ерөнхий сайд маань өөрөө хийжээ. Энэ бол Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дэд даргын албан тушаал.

Төрийн албаны тухай хууль болон төрийн жинхэнэ албан хаагчийн үүргийг түр орлон гүйцэтгэх журамд заасанаар бол Засгийн газ­рын хэрэг эрхлэх газрын өм­нөх дэд дарга чөлөөлөгдөж тухайн албан тушаалд сул орон тоо бий болсон. Хууль болон журмаар бол ЗГХЭГ-ын холбогдох албан тушаалтан Дэд даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэх ёстой.

ГэтэлЕрөнхий сайдхууль, журмаа зөрчин гудам­жинд түүний цүнхийг барьж явсан Б.Бат-Эрдэнэ гэдэг дүүгээүүрэг гүйцэтгэгч бол­гожзасгийн газарт нэгэн шинэ Дэнзэнг төрүүлжээ. Ингэж хардах бодит жишээ, шалтаг шалтгаан байна. Олны дунд “Шинэ цагийн Дэнзэн” хэмээн нэрлэгдэх болсон Б.Бат-Эрдэнэ нь төрд ажилласан жил, туршлага, мэдлэгээрээ энэ албан тушаалд яагаад ч тэнцэхгүй гэдгийг намтар түүх нь батлаад өгдөг.

Шинэ Дэнзэн ЗГХЭГ-ын дэд даргын үүрэг гүйцэтгэгч болоод хойноос ирээд хот минийх, хотонд ирээд хонь минийхгэдгийг жишээг үзүүлж эхлэв. Шинэ дарга маань ЗГХЭГ-ын дэд даргын ажлын байрны тодор­хой­лолтыг өөрийн таалалд ний­­цүүлэн түүгээрээ Тө­рийн алба­нызөвлөлийг дарамталж эхэлжээ. Энэхүү Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дэд даргын сул орон тоо нь Төрийн албаны зөвлөлийн шүдний өвчин болоод байгаа сурагтай.

Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дэд даргын албан тушаалд Төрийн албанд 10 болон түүнээс дээш жил, үүнээс удирдах ажил, албан тушаалд 5-аас доошгүй жил ажилласан, санхүү татварын чиглэлээр мэргэшсэн хүн очих шал­гууртай. Гэтэл мань Б.Бат-Эрдэнэ төрийн жинхэнэ албанд 1 жил ч хүрэх­гүй хугацаанд ажил­ласан, түүхийн ухааны мэргэ­жил­тэй нэгэн аж. Гэвч “дү­лийдээ найдаж унгараг” гэгчээр танил тал, намын харьяал­лаараа түрий барьж өөрийнхөө ажлын байрыг баталгаажуулахаар Төрийн албаны зөвлөлийг шахаж, дарамталж байгаа сурагтай. Уг нь Төрийн ал­баны зөвлөлөөс Монгол Улсын Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын Дэд дарга гэдэг Төрийн өндөр албан ту­шаалд шинэ цагийн Дэнзэнг баталгаажуулахгүй гэж хэд хэдэн удаа сануулсан байна. Хэн ч энэ сануулгыг юман чинээ тоолгүй өдийг хүрчээ.

Дээрх байгаа байдал нь Төрийн албаны зөвлөл хэ­мээх сүржин нэртэй энэ байгууллагын үйл ажил­лагаанд маш их эргэлзээ төрүүлж байна. Төрийн албан хаагчдыг намын харьяал­лаар хэдэн мянгаар нь ажлаас нь халж байхад энэ алба таг чимээгүй суудаг. Мөн төрийн өндөр албан ту­шаалд ар өврийн хаалга, танил талаараа шургалах гэж байхад ч чимээгүй хэвээр. Харин сумын засаг даргын Тамгын газарт мэргэжилтэн сонгох, төрийн жирийн жинхэнэ албан хаагчийг сон­гон шалгаруулах гэх зэрэг энгийн нэг төрд ажилд орох гэсэн хүмүүсийг залхтал нь шалгаж, хаширтал нь нааш цааш гүйлгэдэг. Тийм л сүрхий байгууллага юм бол жирийн иргэнд ч, өндөр албан тушаалд очих гэж буй нэгэнд ч адилхан хандаж хууль журмын дагуу сонгон шалгаруулалтаа хийж баймаар юм. Ард түмнээ алагчилж ханддаг ийм байгууллага байх хэрэг байна уу. Энэхүү байдлыг Монгол улсын Ерөнхийлөгч, Авилгатай тэмцэх газар гэх мэт байгууллага хараа хя­налтдаа авч арга хэмжээ аваасай хэмээн жирийн олон нийт хүлээн суунаа.

Нэг сар гаруйн өмнө “Төрийн албаны зөвлөл хуульд заасан чиг үүргээ хангалттай хэрэгжүүлэхгүй, Төрийн албаны зөвлөлийн дарга Зөвлөлийн үйл ажил­лагааг зангидаж, удир­даж ажиллажчадахгүйбай­гаатул Монгол Улсын Ерөн­хийлөгч Х.Баттулга Төрийн албаны зөвлөлийн даргад ёс зүйн хариуцлага хүлээлгэж, албан тушаалаас нь чө­лөөлөхсаналаа” УИХ-ын парга М.Энхболдод хүргүүлж байсан ч хариу нь таг чиг. Одоо тэгвэл хариуцлага хү­лээдэггүй даргыг нь, Тө­рийн албаны зөвлөл хэмээх том нэртэй ч ажил хийдэггүй байгууллагатай нь татан буулгая, Ерөнхийлөгч өө.

Categories
мэдээ эдийн-засаг

“Ард Даатгал” компанийн хувьцааны захиалга энэ сарын 25-ныг хүртэл үргэлжилнэ

“Ард Даатгал” компани даатгалын салбараас хувьцаагаа олон нийтэд санал болгосон анхны компаниудын нэг боллоо. Монголын хөрөнгийн биржийн даваа гаригийн арилжааг Ард даатгал компанийн хувьцааны арилжаагаар нээж, цан цохих ёслол болсон юм.

“Ард Даатгал” ХК нийт хувьцааныхаа 30 хувь буюу 7.5 сая ширхэг хувьцааг нэг бүрийг нь 700 төгрөгөөр олон нийтэд санал болгон худалдаалснаар хөрөнгийн биржийн энэ оны 6 дахь IPO-г зах зээлд гаргаж байна.

Монгол Улсын санхүүгийн салбарын хөгжил дараагийн шатанд гарч, тус салбарт ажилладаг компаниуд олон нийтэд хувьцаагаа санал болгож эхэллээ. Даатгалын салбарын хувьд цаашид өргөжин тэлэх өргөн боломжтой, ойрын ирээдүйд 5-10 дахин өсөх салбар гэж шинжээчид тодорхойлдог. Энэ хөгжлийн үйл явцыг хурдасгах, түүнээс гадна энэ салбарын өсөн нэмэгдэж буй үр өгөөжийг хүссэн хүн бүр хүртэх боломжийг Ард Даатгалын IPO олгож байгаа юм.

“Ард Даатгал” компанийн хувьцааны захиалга энэ сарын 17-25-ныг дуустал явагдах бөгөөд нийт 5 тэрбум 250 сая төгрөгийн хөрөнгө татан төвлөрүүлж, өөрийн хөрөнгөө нэмэгдүүлэхээр төлөвлөжээ. “Ингэснээр эрсдэл даах чадвар улам сайжирч, давхар даатгалын зардал багасч, зөвхөн тус компанид төдийгүй санхүүгийн салбар, бизнесийн орчинд таатай нөхцөл бий болно. Үүнээс гадна аль болох олон хөрөнгө оруулагчид боломж олгохын тулд нэгж хувьцаагаа үндсэн үнэлгээнээс 40 хувиар хямдруулан 700 төгрөгөөр санал болгосон нь нийтээрээ хөрөнгө оруулагч болох гэсэн Ард Санхүүгийн Нэгдлийн алсын хараанд нэг алхам ойртож байна.

Тус компани нь олон нийтээс татан төвлөрүүлсэн хөрөнгөөр хувь нийлүүлсэн хөрөнгийн хэмжээг нэмэгдүүлж, эрсдэл даах чадварыг сайжруулах, түүнчлэн, СЗХ-ноос батлагдсан “Ердийн даатгалын компанийн даатгалын нөөц сангаас хөрөнгө оруулалт хийхэд тавигдах шаардлага”-ын дагуу зарцуулахаар төлөвлөсөн байна.

Энэхүү хувьцааны андеррайтерингийн үйлчилгээг “БиДиСек ҮЦК” ХК, аудитын үйлчилгээг “Далай ван” ХХК, хууль зүйн зөвлөгөө өгөх үйлчилгээг “И эл Си” ХХН, хөрөнгийн үнэлгээний үйлчилгээг “БДО Аудит” компани үзүүлж байна. Үнэт цаасны худалдан авах захиалгыг “Монголын хөрөнгийн бирж” ТӨХК-ийн гишүүн бүх үнэт цаасны компаниудаар дамжуулан энэ оны есдүгээр сарын 17-26-ны өдрийн 14:00 цаг хүртэл хүлээн авна.

Хөрөнгийн зах зээлийн хувьд 2018 он бол өгөөжтэй жил болж байна. Өнөөдрийн байдлаар 6 компани хөрөнгийн зах зээлд IPO гаргаж олон нийтээс хөрөнгө босгож байна. Эдгээр компаниудын хувьд 30 гаруй тэрбум төгрөг босгохоор саналын захиалга гаргасан бөгөөд 100 гаруй тэрбум төгрөг төвлөрөөд байна. Энэ нь хөрөнгийн зах зээлийн өсөлт, хөгжлийн нэг илэрхийлэл гэж хэлж болно. Хөрөнгийн зах зээл өнгөрсөн өмнөх ны мөн үеэс 70 гаруй хувиар өслөө. Үүнд макро эдийн засгийн өсөлт нөлөөлсөн гэхээс илүүтэй гадны шууд хөрөнгө оруулалт нэмэгдсэнтэй холбоотой юм.

Даатгалын салбар хөгжингүй орнуудад дотоодын нийт бүтээгдэхүүний 10 хувийг, хөгжиж байгаа орнуудад 4-5 хувийг эзэлдэг бол Монгол Улсад энэ үзүүлэлт 0.5 хувьтай байна. Манай улсын ДНБ-ий өсөлт дунджаар 6-8 хувьтай байгаа юм. Даатгалын салбар мөн адил ийм өсөлт үзүүлэх боломжтой. ДНБ-ий өсөлт энэ хэвээр үргэлжилбэл даатгалын салбар 10 дахин өсөлт үзүүлж, хөгжиж буй орнуудын түвшинд хүрэхэд ойрхон байна гэдгийг мэргэжилтнүүд тодотгож байсан юм.

Categories
мэдээ нийгэм

Нийслэлийн ногоон бүсэд ойн хөнөөлт хортон шавжтай тэмцэх ажил явагдаж байна

Ойн навч, шилмүүсний зонхилогч хөнөөлт шавж болох Сибирийн хүр, Жодооны төөлүүрч, Өвлийн төөлүүрч эрвээхэйн хүрэнцэр шавжуудтай тэмцэх арга хэмжээг хөнөөлийн голомт үүссэн талбайг хязгаарлах зорилгоор идэвхтэй хооллож, хөнөөл учруулж байгаа ойг хамруулан зохион байгуулдаг.

Нийслэлийн ногоон бүсэд 2018 оны эхний хагас жилийн байдлаар улсын болон орон нутгийн төсвийн хөрөнгөөр нийт 16 мянган га талбайд ойн хөнөөлт хортон шавжтай тэмцэх ажлыг цаг үеийн шинж байдлаас хамааруулан гэрлэн урхи, авиамикробиологийн арга ашиглан хийж гүйцэтгэсэн.

Одоогийн байдлаар Баянзүрх дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэр болох Гачууртын амны Шижрийн даваа, Шижир, Хадат, Бургаст, Асгатын ар, Бугат, Бэрх, Их амны ойд тархсан навч шилмүүсний зонхилогч хөнөөлт шавжтай тэмцэх арга хэмжээг 9 дүгээр сарын 5-ны өдрөөс эхлэн “Мон Таксаци” ХХК орон нутгийн төсвийн хөрөнгөөр хийж гүйцэтгэж байна.

Тэмцлийн ажлыг нийт 500 га талбайд утаат болон үүргийн шүршигч багаж ашиглан микробиологийн аргаар явуулсан. Тодруулбал: Жодооны төөлүүрч эрвээхийн хүрэнцэртэй тэмцэх ажлыг Хадат, Асгатын ар, Бэрхийн ам, Бугат, Их ам зэрэг газруудын 250 га талбайд утаат багажаар,

Сибирийн хүр эрвээхийн бага, дунд насны хүрэнцэртэй тэмцэх ажлыг Шижрийн ам, Шижрийн даваа, Бургастайн амны ойн сангийн 250 га талбайд микробиологийн аргаар тус тус явуулав. Нэг модонд дунджаар 75-145 ширхэг хүрэнцэр тоологдов.

Мөн өрөөсгөл хүр эрвээхэйн өндгийг механик аргаар түүх ажил улсын төсвийн хөрөнгөөр 9 дүгээр сарын 12-ны өдрөөс эхлэн зуслангийн бүсэд үргэлжилж байна.

Навч шилмүүсний хөнөөлт шавжийн тархалт, хор хөнөөл, голомтыг хязгаарлах арга хэмжээнд Баянзүрх дүүргийн 20 дугаар хорооны Гачуурт тосгоны оршин суугчид, нөхөрлөлийн гишүүд идэвхтэй оролцож байгаль хамгаалах үйлсэд хувь нэмрээ оруулан, амьдрах орчноо сайжруулж байна гэж нийслэлийн Байгаль орчныг газраас мэдээллээ.

Categories
гадаад мэдээ

​БНСУ-ын ерөнхийлөгчийн айлчлал эхэллээ

South Korean President Moon Jae-in, left, and North Korean leader Kim Jong Un, right, are seen in Pyongyang shortly after Moon's arrival.

БНСУ-ын ерөнхийлөгч Мүн Жэ Ин, тэргүүн хатагтай Ким Жүн-Сок болон албаны бусад хүмүүс өнөөдөр өглөө БНАСАУ-ын нийслэл Пхеньянд очжээ. Тэднийг БНАСАУ-ын удирдагч Ким Жон Ун тэргүүн хатагтай Ри Сол Жу-ын хамт хүлээн авчээ. Тэд гар барьж мэндчилж, хүүхдүүд цэцгийн баглаа өгчээ. Уулзалт гурав хоног үргэлжилнэ. БНСУ-ын бүрэлдэхүүнд к-попын одод, бизнесийн магнатууд, “Samsung”, “LG” зэрэг томоохон группуудын удирдлагууд багтжээ. Мүн Жэ Ин, Ким Жон Ун нар өмнө нь хоёр удаа уулзсан юм.

Categories
мэдээ улс-төр

Монгол, Чехийн консулын зөвлөлдөх уулзалт боллоо

Монгол Улс, БНЧУ-ын Гадаад харилцааны яам хоорондын хоёр дахь удаагийн Консулын зөвлөлдөх уулзалт Прага хотноо 2018 оны 9 дүгээр сарын 17-ны өдөр боллоо. Консулын зөвлөлдөх уулзалтад монголын талын төлөөлөгчдийг ГХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Д.Даваасүрэн, чехийн талын төлөөлөгчдийг тус улсын ГХЯ-ны Эрх зүй, консулын асуудал хариуцсан дэд сайд Мартин Смолек нар тэргүүлэн оролцсон бөгөөд хоёр улсын иргэдийн зорчих нөхцлийг хөнгөвчлөх, албан паспорттай иргэдийг харилцан визийн шаардлагаас чөлөөлөх, нийгмийн хамгааллын хэлэлцээрийг ойрын хугацаанд байгуулах болон хөдөлмөр эрхлэх виз олголтын асуудлаар санал солилцож ярилцлаа.

Энэ оны 11 дүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн богино хугацааны шенгений визийн мэдүүлгийг Улаанбаатар хотноо нээгдэх Визийн төвд, урт хугацааны болон хөдөлмөр эрхлэх визийн мэдүүлгийг ЭСЯ-нд авах болсон тухайгаа чехийн тал мэдэгдсэн бөгөөд ингэснээр виз олгох үйл явц илүү хялбаршиж, виз хүсэгчдэд түргэн шуурхай үйлчлэх боломж бүрдэх юм. Үүний зэрэгцээ тус улсын Засгийн газраас баталсан журмын дагуу тусгай зөвшөөрөл бүхий Чех Улсын аж ахуйн нэгж байгууллагууд Монгол Улсаас ажиллах хүч авахад визийн тусгай журам энэ оны 5 дугаар сарын 1-ний өдрөөс эхлэн үйлчилж байгаа болно.

Түүнчлэн талууд 2018 онд багтаан “Монгол Улс, Бүгд найрамдах Чех Улс хооронд Нийгмийн хамгааллын салбарт хамтран ажиллах тухай” хэлэлцээрт гарын үсэг зурахаар тохиролцсон бөгөөд энэхүү хэлэлцээрийг байгуулснаар тус улсад хөдөлмөр эрхэлж байсан болон хөдөлмөр эрхэлж байгаа иргэдийн нийгмийн хамгааллын асуудлыг шийдвэрлэх боломж бүрдэх юм.

Дараагийн Консулын зөвлөлдөх уулзалтыг ирэх 2019 онд Улаанбаатар хотноо хийхээр талууд тохиролцсон бөгөөд өнгөрөгч 8 дугаар сарын байдлаар БНЧУ-д манай улсын 8677 иргэн оршин сууж байна.