Categories
булангууд мэдээ шинжлэх-ухаан-технологи

Дэлхийн хамгийн том хөвдөг нарны цахилгаан станц

Дэлхийн хамгийн том хөвдөг нарны цахилгаан станц БНХАУ-д бий. Аньхуй мужид байдаг нууран дээр байрласан нарны станц нь 150 мегаватт эрчим хүч үйлдвэрлэж, орчин үеийн 93 000 өрхийн хэрэглээг хангах хүчин чадалтай. China Three Gorges Corp корпораци өнгөрсөн жилээс барьж эхлэн энэ онд ашиглалтад оруулжээ.

Дэлхийн хамгийн том хөвдөг нарны цахилгаан станц 93 000 өрхийг хангана

БНХАУ 2020 онд 213 гигаватт хүчин чадалтай нарны цахилгаан станцыг суурилуулах бөгөөд энэ нь АНУ-аас дав дахин их гэсэн үг юм. БНХАУ одоогоор эрчим хүчний нийт хэрэглээнийхээ 20 хувийг сэргээгдэх эх үүсвэрээс хангаж байна.

Дэлхийн хамгийн том хөвдөг нарны цахилгаан станц 93 000 өрхийг ханганаДэлхийн хамгийн том хөвдөг нарны цахилгаан станц 93 000 өрхийг хангана

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Ерөнхийлөгч Х.Баттулга Төрийн албаны удирдах ажилтны улсын зөвлөгөөнд оролцогчдод илгээлт явуулав

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өнөөдөр Төрийн албаны удирдах ажилтны улсын зөвлөгөөнд оролцогчдод хандан илгээлт явууллаа.

ИЛГЭЭЛТИЙГ МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ТАМГЫН ГАЗРЫН ДЭД ДАРГА Г.БАЙГАЛМАА УНШИЖ СОНОРДУУЛСАН ЮМ.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн илгээлтэд:

“Төрийн албаны удирдах ажилтны улсын зөвлөгөөнд хүрэлцэн ирсэн төрийн албан хаагчид, хүндэт зочид, төлөөлөгчид Та бүхэнд энэ өдрийн мэндийг дэвшүүлье.

Монгол Улсын төрийн тогтолцооны бүрдэл, төлөвшил, түүний шинэтгэлийн асуудал бол манай орны ардчилсан хөгжлийн үр дүн төдийгүй ардчиллын бодит хэрэгжилтийн чухал нөхцөл, баталгаа болсоор ирсэн билээ.

Төрийн албанд ил тод, цэвэр тунгалаг, нээлттэй, хүртээмжтэй, хариуцлагатай, үр ашигтай, тогтвортой байдал, төрийн албан хаагчдын мэргэшил ур чадвар, хариуцлага, ёс зүй, шударга чанар, хууль ёсыг сахин биелүүлэх байдал, ажлын бүтээлч хандлага, идэвх санаачилга нэн чухал. Энэ бүхнээс иргэдийн амьдрал ахуй, нийгэм эдийн засгийн өнөөгийн тулгамдсан зорилтуудын хэрэгжилт, бүр томоор сэтгэвэл Монгол Улсын үндэсний аюулгүй байдал, ардчиллын хувь заяа хамаарна.

Миний бие 2018 оны эхний хагас жилд Монгол Улсын Ерөнхийлөгчийн хувиар, ард иргэдээ сонсох зорилгоор уулзалтууд зохион байгуулж, нийслэлийн 9 дүүрэг, 21 аймгийн 22,000 гаруй иргэдтэй биечлэн уулзах явцад иргэдээс ирүүлсэн санал, гомдлын дийлэнх хувийг төрийн албаны хүнд суртал, дарамт шахалт, үйлчилгээний чанаргүй байдал, төрийн эрх бүхий байгууллагуудын үйл ажиллагаа, албан тушаалтнуудын буруутай шийдвэр, төрийн албан хаагчдын ёс зүй, шударга ёсыг сахиулах, хуулийн засаглалыг хэрэгжүүлэхтэй холбогдсон асуудлууд эзэлж байлаа. Улсын Их Хурлын 2018 оны хаврын чуулганыг нээж хэлсэн үгэндээ энэ талаар уламжилж, цаашид холбогдох арга хэмжээг авч ажиллахаа илэрхийлсэн.

Дэлхий даяар төрийн албыг тогтвортой байлгахад анхаарч, шатлан дэвшүүлэх зарчмыг хатуу хэрэгжүүлдэг. Гэтэл манайд улс төрийн сонгууль бүрийн дараах бүтцийн өөрчлөлтийн бужигнаан, Засгийн газар, албан тушаалтнуудын ашиг сонирхлын томилгоо, төрийн албан хаагчдын хууль бус халаа, сэлгээ, түүний төлбөр, тэтгэмжид урсаж буй төсвийн их хөрөнгө, төрийн байгууллагуудын үр ашиггүй, үрэлгэн хэрэглээний өсөлт, татвар төлөгчдийн мөнгөөр бие биенээ урамшуулан тансаглах, сахилга хариуцлага, ёс зүйгүй авирлах зэрэг буруу жишиг тогтож улам даамжирсан. 2016 оны сонгуулийн үр дүнгээр төр удирдах эрх авсан Монгол Ардын нам төрийн албаны шатлан дэвшүүлэх зарчмыг бүрэн эвдэж, төрийн албыг “60 тэрбум”-аар арилжаалан, шударга төрийн албан хаагчдын хийж бүтээх эрмэлзэл, өсөн дэвших боломжуудыг боомилон хааж, зохион байгуулалттай бүлэглэл мэт болгосон. Үүний тод жишээ бол улс орны амин чухал салбаруудыг удирдан чиглүүлэх үүрэгтэй БСШУСЯ-ны 12 удирдах албан тушаалд, харьяа агентлаг болон боловсролын байгууллагуудын 30 удирдах албан тушаалд, мөн ЭМЯ-ны бүтцийн 14 удирдах албан тушаалд, харьяа агентлаг, эрүүл мэндийн байгууллагуудын 12 дарга, захирлын албан тушаалд тус тус түр орлон гүйцэтгэгчийг томилсон зөрчлүүд Төрийн албаны төв байгууллагын 2018 оны 9 дүгээр сард хийсэн шалгалтаар илэрсэн байна.

Хууль зөрчсөн, хуулиас давсан энэ бүх үйлдлүүдийн уршигаар төрийн бодлого, шийдвэр, үйл ажиллагааны залгамж чанар, тогтвортой байдал доголдож, төрийн дархлаа суларч, үр дүн, үйлчилгээний чанар хөсөр хаягдсанаас иргэдийн бухимдлыг төрүүлж, төрд итгэх итгэл алдарч, төрийн албаны нэр хүнд өдрөөс өдөрт унан доройтох шалтгаан болсоор байна.

Тухайлбал, 2012 онд нийт төрийн албан хаагчдын 9,3 хувь нь чөлөөлөгдсөн бол 2016 онд 14,2 хувь, 2017 онд 15,5 хувь буюу 24,000 гаруй албан хаагчид чөлөөлөгдсөн байна. Мөн Шүүхийн ерөнхий зөвлөлөөс гаргасан судалгаагаар сүүлийн 5 жилийн хугацаанд Захиргааны хэргийн шүүхээр нийт 13,885 хэрэг хянан шийдвэрлэгдсэнээс төрийн албан хаагчдын хөдөлмөрийн харилцаатай холбоотой 3,124 хэрэг маргаан, төрийн албан хаагч гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон 1,370 хэрэг байгаа нь төрийн албаны өнөөгийн байдлыг харуулах ноцтой баримт мөн.

Монгол Улсад Төрийн албаны тухай хууль батлагдсан цагаас төрийн албаны шинэчлэлийг хэрэгжүүлэх олон төсөл, хөтөлбөрийг хэрэгжүүлсээр ирсэн ч үндэсний хэмжээнд зорилгодоо хүрч чадаагүйг өнөөгийн нөхцөл байдал илтгэж байна. Төрийн алба нийгэм, улс төрийн болон технологийн хурдацтай өөрчлөлт, шинэчлэлд хөшүүн хойрго байдаг дутагдлаа халах цаг иржээ.

Иймд төрийн албанд мэдлэг чадвартай, ашиг сонирхлын зөрчилгүй, зарчимч, хариуцлагатай, ёс зүйтэй, үнэнч хүмүүсийг авч, тогтвортой ажиллуулах нөхцөлийг бүрдүүлэх, төрийн албаны гүйцэтгэл, үйлчилгээний чанарыг нэмэгдүүлж, үр нөлөөг сайжруулах стандартыг тогтоон нэвтрүүлж, мөрдүүлэх шаардлагатай байна.

Улс орныхоо байгалийн баялаг, нөөц боломжийг хөгжлийн бодлогоор удирдаж, иргэддээ тэгш, шударгаар үр өгөөжийг нь хүртээх үйлсийг хэрэгжүүлэхэд мэргэшсэн, мэдлэг чадвартай, бэлтгэгдсэн албан хаагч бүхий төрийн албаны зөв тогтолцоо чухал юм.

Монгол Улсын төрийн албанд 2019 оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс шинэчлэн найруулсан хууль мөрдөгдөж эхлэх гэж байна.

Шинэ хууль мөрдүүлснээр төрийн албанд зарчмын нааштай өөрчлөлтүүд гарахыг үгүйсгэхгүй ч эрх зүйн хэм хэмжээгээр зохицуулагддаггүй төрийн албан хаагчдын ёс суртахуун, хандлага, сахилга хариуцлагад тэр даруй өөрчлөлт гарахгүйг анхаарах нь зүйтэй.

Иргэдийнхээ хууль ёсны эрх ашгийг дээдэлж, хариуцлагатай, нээлттэй, ил тод, тунгалаг төрийн албыг төлөвшүүлэх, төрт ёсны уламжлалаа дээдэлж, бодлого боловсруулах, шийдвэр гаргах, хуулийн засаглалыг хэлбэрэлтгүй хэрэгжүүлэх үйлсээ бүтээлчээр гүйцэтгэдэг төрийн албан хаагчийн соёл, ёс зүйн орчныг бүрдүүлэхэд энэхүү зөвлөгөөний үр дүн чиглэнэ гэдэгт найдаж байна.

Төрийн албаны удирдах ажилтны улсын зөвлөгөөнд оролцож байгаа Та бүхэнд амжилт хүсье” гэжээ.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Балгас болох дөхсөн Бөхийн өргөөний үйл ажиллагаа хэвийн үргэлжлэх нь бололтой

Монголын үндэсний бөхийн холбоо анх санаачлан Монгол бөхийн өргөөг бүтээн босгохоор 1992 оны зургадугаар сарын 04-ний өдөр барилгын шавыг тавьж тэг тэнхлэгийг тогтоон акт үйлдэж барилгын ажлыг эхлүүлсэн. Энэ үеэс эхлэн МҮБХ-ны удирдлага, хамт олон Монгол бөхийн өргөөг босгоход шаардлагатай хөрөнгийг бий болгохын тулд олон ажлыг санаачлан хийж гүйцэтгэсэн байдаг.

Монголын ард түмний сэтгэл зүтгэлийн хандиваар сүндэрлэсэн Монгол бөхийн өргөөний тэргүүний төлөөх тэмцэл 2002 оноос эхэлсэн. Энэ явдал даамжирч өнгөрсөн хавар эмх замбараагүй байдал үүсч хэсэг бүлэг этгээд МБӨ-рүү удаа дараа хүч түрэмгийлэн халдсаны улмаас дөрөвдүгээр сарын 14-нөөс зургадугаар сарын 20 хүртэл, зургадугаар сарын 22-ноос өнөөдрийг хүртэл цагдаагийн хамгаалалтад авч, битүүмжлээд байсан. Энэ хугацаанд бөхийн өргөөний үйл ажиллагаа бүрэн зогсож 15 орчим бөхийн барилдааны зардал, 30 орчим урлагийн тоглолт цуцлагдсан юм. Мөн түрээслэгчдийн түрээс, дулаан, цахилгаан, харуул хамгаалалт, ажилчдын цалин хөлс, үл хөдлөх хөрөнгийн татвар, НӨАТ, ХХОАТ зэрэг 380.000.000 орчим төгрөгийн хохирол амсжээ.

Монголын ард түмэн амралтын өдрөөрөө цуглаж бөхийн барилдаанаа үзэж цэнгэдэг, урлагийн тоглолт харж сэтгэлээ баясгадаг хөл хөдөлгөөнтэй Монгол бөхийн өргөөний цонх хагарч, хаалга үүд нь хэмхэрч эл хуль балгас шиг л болсон. Энэ үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Монгол бөхийн өргөөг улсын мэдэлд авах саналыг Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд хүргүүлж монгол бөхчүүдэд ганц гэрээ алдах аюул нүүрлэсэн.

Энэ талаар Монголын Үндэсний бөхийн холбооны гүйцэтгэх захирал Ц.Магалжав “Бөхийн өргөөг улс бүрэн мэдэлдээ авах эрх зүйн үндэслэл байхгүй. Өнгөрсөн дөрөвдүгээр сард Монгол бөхийн өргөөр үү хэсэг бүлэг хүмүүс халдсаны улмаас цагдаагийн байгууллага мэдэлдээ авч битүүмжилсэн. Монголын Үндэсний бөхийн холбооны хамт олон ирэх долоо хоногт “Монгол бөхийн өргөө”-г нээж намрын улирлын нээлтийн барилдааныг зохион байгуулахаар төлөвлөж байна. Урлагийн тоглолтууд ч явагдаж эхэлнэ” гэж хэлсэн юм.

Бөх сонирхогчдод сайн мэдээ дуулгахад өнгө зүсээ алдаж, олны хөл хөдөлгөөн татраад байсан Монгол бөхийн өргөө удахгүй үйл ажиллагаагаа хэвийн үргэлжлүүлэх нь бололтой.

2017 оны тавдугаар сард “Их Эе” хуралдуулж улсын бүртгэлийн газраас “Ганцуурт” компанийн захирал Л.Чинбатад давхардуулж олгосон Монголын Үндэсний бөхийн холбооны тэргүүний тамгыг энэ сард шүүхээс хүчингүй болгожээ. Иймээс маргаантай байсан Монголын Үндэсний бөхийн холбооны тэргүүний төлөөх хэрүүл тэмцэл шийдэгдэж “Монгол бөхийн өргөө”-г нээхэд дахин эмх замбараагүй байдал үүсэхгүй гэж цагдаагийн байгууллага үзэж байгаа аж.

Өнгөрсөн зургадугаар сард Улсын их хурлын нэгэн гишүүний хамт Монголын Үндэсний бөхийн холбооны өмч Монгол бөхийн өргөө рүү чулуу барьж дайрч цонхыг нь хагалж, хаалгыг нь өшиглөсөн залуу зургаан жилийн хорих ялаар шийтгэгдэх магадлалтай байгаа талаар албаны эх сурвалж мэдээлсэн юм. Мөн энэ үйл ажиллагаанд оролцож Монгол бөхийн өргөөг сүйтгэсэн гурван ч иргэнд зургаан сарын тэнсэн харгалзах ял оноосон гэнэ.

Өнгөрсөн гуравдугаар сард 21 аймгийн бөхийн холбоодын төлөөллийг цуглуулж наймдугаар “Их Эе”-ийг хуралдуулж бөхчүүд 28 жил Бөхийн холбоог удирдсан Р.Нямдорж, Д.Данзан нарыг үүрэгт ажлаас нь чөлөөлж явуулсан. Удсан ч үгүй үйл ажиллагаа доголдож хаалгаа хаалгаж өнгө үзэмж гундсан “Монгол бөхийн өргөө” зүүн дөрвөн замд байрлах 10 орчим жилийн өмнө шатсан “EAST” төвийн барилгатай ижил харагдах болоод олон сарыг үзлээ. Монгол бөхчүүд одоо сумын заанаасаа эхлээд улсын аваргууд нь хүртэл эв эеийг хичээж, ганц хөрөнгө болох “Монгол бөхийн өргөө”-гөө авч үлдэж байж цаашид хөгжиж дэвжихээ ойлгосон болов уу.


Categories
мэдээ спорт

Дэлхийн хамгийн залуу аварга

Өнгөрсөн оны дөрөвдүгээр сард болсон Европын аварга шалгаруулах тэмцээний үеэр жүдогийн ертөнц нэгэн шинэ “од”-оо өлгийдөж авсан билээ. 16 настай, Киев хотын 328 дугаар лицей сургуулийн сурагч Дарья Белодед энэ тэмцээний 48 кг-ын жинд ОХУ-ын Мария Персидская, Сербийн Милица Николич, Унгарын Эва Черновицкий, ОХУ-ын Ирина Долгова зэрэг хашир туршлагатай эгч нараа хожин алтан медаль хүртсэн юм. Ноднингоос насанд хүрэгчдийн ангилалд хүч үзэх болсон түүний анхны тэмцээн нь Прагад болсон Европын цомын аварга шалгаруулах нээлттэй тэмцээн байсан бөгөөд тэрээр шууд алтан медаль хүртсэн. Харин хоёр дахь тэмцээн нь Европын аварга шалгаруулах тэмцээн байсан юм. Д.Белодедын гайхамшигтай амжилтын ачаар Украины баг тивийнхээ АШТ-д түүхэндээ байгаагүй өндөр амжилт үзүүлж, багийн дүнгээр гуравдугаар байрт орсон билээ.

Энэ үеээс хойш л жүдо бөхийн мэргэжилтнүүд түүнийг нэгэн дуугаар “Жүдогийн ирээдүй” хэмээн цоллох болсон юм.

Ноднин Будапештийн ДАШТ-д манай Г.Отгонцэцэгт цэвэр ялагдаж урамгүйхэн харьсан тэрээр энэ жил Бакуд бүх өрсөлдөгчөө түвэггүй ялан түрүүлж, бөхийн хувьд ур чадвар, туршлага жигдэрснээ харуулсан. Мөн жүдо бөхийн дээд амжилтын номд дэлхийн хамгийн залуу аварга хэмээн бичигдэх болсон юм.

Нэрийн хуудас
Бүтэн нэр: Дарья Геннадьевна Белодед
Төрсөн огноо, газар: 2000 оны аравдугаар сарын 10. Киев, Украин
Нас: 16
Биеийн өндөр, жин: 172 см, 49 кг
Дасгалжуулагч: Геннадий Белодед, Светлана Кузнецова
Амжилт:
-Насанд хүрэгчдийн дэлхийн аварга 2018
-Европын аварга 2017
-Тивийн цомын аварга шалгарулах нээлттэй тэмцээний аварга (Прага) 2017
-Өсвөр үеийн дэлхийн аварга U18 2015
-Европын аварга U18 2015, 2016
-Европын цомын тэмцээний дэд аварга U21 (Каунас и Пакш) — 2016
-Европын цомын тэмцээний аварга U18: Загреб 2015, Теплице 2015, Клуж-Напока 2015, Загреб 2016, Теплице 2016.
-Украины аварга U21 – 2015, 2016
-Украины аварга U18 – 2015, 2016
-Украины аварга U17 – 2014, 2015
-Украины аварга U16 – 2014

Үнэхээр түүний ур чадвар өдрөөс өдөрт сайжирч, спортын хэллэгээр бол бусдаасаа “тасарч” байна. Ноднин тивийн аварга болсныхоо дараа өгсөн ярилцлагадаа жингийнхээ хамгийн хүчтэй бөхөөр манай МУГТ М.Уранцэцэг, Казахстан улсын Гавьяат тамирчин Г.Отгонцэцэг нарыг нэрлэсэн байсан. Үүнээс хойш Г.Отгонцэцэгтэй ДАШТ-д таарч цэвэр ялагдсан ч түүнээс хойш нэг ч ялагдалгүй дөрөв барилдаад бүгдэд нь ялжээ. Ер нь Будапештийн ДАШТ-ээс хойш нэг ч ялагдаагүй бөгөөд Бакугийн ДАШТ-ийг оруулаад оролцсон долоон тэмцээндээ бүгдэд нь түрүүлж, 30 барилдаан дараалан ялсан бахдам амжилтын эзэн болоод байна. Энэ замдаа дэлхийн аварга Фуна Тонакиг гурван ч удаа сөхрүүлжээ. Одоо түүнд жингийнхээ шилдгүүдээс Японы Эми Кондо, манай М.Уранцэцэг хоёртой барилдах л дутуу байна. Бакуг Уранцэцэгийг Украины залуу одтой барилдахыг нь харна гэж найдаж, хүсч байсан ч санаснаар болсонгүй.

Загвар өмсөгч шиг турьхан ч жүдогийн оргилд гарсан “Таримал бөх” Д.Белодед

“Баку 2018” ДАШТ-ий 48 кг-ын жингийн медальтнууд. Зүүн гараас Фуна Тонаки, Дарья Белодед, Паула Парето, Г.Отгонцэцэг

Жингийнхнээсээ бараг тохой өндөр, загвар өмсөгч шиг туяхан биетэй ч Дарьяд дайчин чанар бий. ЕАШТ-д гэхэд л дөрвөн барилдааны гурав нь нэмэлт цагт шийдэгдсэн, алтын төлөө барилдаанд торгуулиар хожигдож яваад шийдсэн мэхээр цэвэр ялсан нь түүнийг ялагчийн сэтгэлзүйтэй болохыг харуулсан. Бакугийн ДАШТ-д бол нэгээс бусад өрсөлдөгчөө бүгдийг нь цэвэр ялсан билээ.

Дарья Белодед бөхийн мундаг удамтай охин. Монголчуудын ярьдгаар бол “таримал” бөх. Аав Геннадий Белодед нь 2005 оны Каирын ДАШТ-ээс хүрэл медаль хүртэж, 2001, 2003 онд тивдээ түрүүлсэн сайн бөх бол ээж Светлана Кузнецова нь жүдо бөхийн спортын мастер, ЗХУ-ын өсвөрийн АШТ, Армийн АШТ-д түрүүлж байсан шилдэг жүдоч явжээ. Г.Белодед, С.Кузнецова нар өдгөө охиноо дасгалжуулан тэмцээн уралдаанд оролцуулдаг аж.

Загвар өмсөгч шиг турьхан ч жүдогийн оргилд гарсан “Таримал бөх” Д.Белодед

Ээж, дасгалжуулагч С.Кузнецоватой дэлхийн аварга болсон баярт мөчөө хуваалцаж байгаа нь. 2018.09.20

Дарья Белодед бөхийн удамтай охин. Аав Геннадий Белодед нь 2005 оны Каирын ДАШТ-ээс хүрэл медаль хүртэж, 2001, 2003 онд тивдээ түрүүлсэн сайн бөх бол ээж Светлана Кузнецова нь жүдо бөхийн спортын мастер, ЗХУ-ын өсвөрийн АШТ, Армийн АШТ-д түрүүлж байсан шилдэг жүдоч юм. Г.Белодед, С.Кузнецова нар өдгөө охиноо дасгалжуулан тэмцээн уралдаанд оролцуулдаг аж. Тэд охиноо эхлээд уран гимнастикийн дугуйланд өгсөн ч охин нь “Жүдогоос өөр ямар ч спортоор хичээллэхгүй” гэсэн тулган шаардалт хийсэн тул аргагүйн эрхэнд ээжид нь “тушаасан” гэж Г.Белодед нэгэн ярилцлагадаа дурджээ.

Загвар өмсөгч шиг турьхан ч жүдогийн оргилд гарсан “Таримал бөх” Д.Белодед

Загвар өмсөгч шиг турьхан ч жүдогийн оргилд гарсан “Таримал бөх” Д.Белодед
Эцэг, эхийн ген нөлөөлсөн үү, Дарья үеийнхэн дундаа онцгойрч, дөнгөж 13-тай байхдаа Украины 16 хүртэлх насны АШТ-д түрүүлсэн гэдэг. Тэрээр түүнээс хойш улсдаа ялагдал гээчийг амсаагүй өдийг хүрсэн бөгөөд 2015 онд 14-хөн настайдаа 16 хүртэлх насны охидын ДАШТ-д түрүүлж, хамгийн залуудаа аварга болсон дээд амжилтыг тогтоосон юм. Алтан медаль хүртэх замдаа тэрээр хөнгөн жинд дэлхийд тэргүүлдэг Румын, Япон, ОХУ, Италийн охидыг ялсан байдаг. Өсвөрийн ДАШТ-д 14 настайдаа түрүүлсэн нэг япон охин байдаг ч тэр түрүүлэх үедээ Дарьягаас гурван өдрөөр эгч байсан гэнэ.

Загвар өмсөгч шиг турьхан ч жүдогийн оргилд гарсан “Таримал бөх” Д.Белодед

Украин улс спортын арвин баялаг уламжлалтай, агуу тамирчид олонтой ч Дарья эдүгээ эх орондоо хамгийн алдартай тамирчдын нэг болжээ. Насанд хүрэгчдийн ангилалд ердөө хоёрхон тэмцээнд оролцсон түүнийг ингэж өргөмжилж байгаа нь мэдээжийн хэрэг, ирээдүйд гаргах амжилтад нь найдаж, итгэл хүлээлгэснийх. Охин ч энэ бүхнийг ойлгож, спортын төлөө бүхнээ зориулж буй. Усанд үсрэлт, хөнгөн атлетик, уран сайхны гимнастик сонирхдог ч жүдо, усанд сэлэлт хоёроос бусдад нь цаг гаргаж амждаггүй, долоо хоногт ганц л өдөр амарч бусад цагаа бэлтгэлд зарцуулдаг гэх түүний өмнө олон, олон тэмцээн хүлээж байна.

Categories
мэдээ улс-төр

Төрийн Департаментын шашны эрх чөлөөний асуудал эрхэлсэн тусгай үүрэг гүйцэтгэгч Элчин сайдтай уулзлаа

Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар 2018 оны 9 дүгээр сарын 20-нд АНУ-ын Төрийн Департаментын Олон улсын шашны эрх чөлөөний асуудал эрхэлсэн Тусгай үүрэг гүйцэтгэгч Элчин сайд С.Браунбэк-тай уулзаж ярилцав.

Ноён С.Браунбэк өнгөрсөн 7 дугаар сард Вашингтон хотноо болсон Шашны эрх чөлөөний тухай Сайд нарын анхдугаар Бага хурлын үеэр Сайд Д.Цогтбаатартай уулзаж байснаа дурдаж, монголын тал дээрх Бага хурлын мөрөөр хэрэгжүүлэх арга хэмжээнүүдэд ач холбогдол өгч ГХЯ-ндаа шашны эрх чөлөөний асуудал хариуцсан Тусгай үүрэг гүйцэтгэгч Элчин сайд томилон ажиллуулж байгаад талархал илэрхийлж, хамтран ажиллахад бэлэн байгаагаа мэдэгдэв.

Сайд Д.Цогтбаатар Монгол Улс шашин шүтэх эрх чөлөөний асуудлыг эрхэмлэдгийг онцолж, шашныг олон улсын эв нэгдэл, энх тайвныг бэхжүүлэх үйлсэд чиглүүлж ажиллахын чухлыг тэмдэглэв. Мөн тэрээр 2019 онд Азийн буддистуудын энхтайвны Бага хурлыг Улаанбаатар хотноо зохион байгуулахаар төлөвлөж байгааг мэдээлж, Америкийн ижил төрлийн байгууллагуудаас оролцоно гэж найдаж байгаагаа илэрхийлэв.

Categories
мэдээ улс-төр

Ерөнхий сайд АНУ-д оршин суугаа монгол иргэдтэй уулзав

Америкийн Нэгдсэн Улсад албан ёсны айлчлал хийж буй Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх 2018 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр АНУ-д оршин суугаа монгол иргэдийн төлөөлөлтэй уулзаж, Монгол Улсын нийгэм, эдийн засгийн өнөөгийн байдлын талаар мэдээлэл хийж, иргэдийн сонирхсон асуултад хариу өгөв.

Тэрээр энэ удаагийн АНУ-д хийж буй айлчлалын дүнгээр хоёр талын харилцаа шинэ шатанд гарч, Өргөтгөсөн иж бүрэн түншлэлийн түвшинд хүрснийг онцолж, Монгол, АНУ-ын хоорондын эдийн засгийн өргөтгөсөн түншлэлийн тухай замын зураглалыг тохирч хэрэгжүүлэхээр болсныг мэдээлэв.

Ерөнхий сайд Монгол Улсын Засгийн газраас хилийн чанадад аж төрж буй буй иргэдээ хамгаалах, тэдэндээ шаардлагатай үед тусалж дэмжих зэрэг авч хэрэгжүүлж буй ажлын талаар танилцуулж, АНУ-д манай иргэд зорчих, оршин суух таатай эрх зүйн орчинг бүрдүүлэхэд зарим ахиц гарч, монгол иргэд АНУ-д H2A, H2B визээр хөдөлмөр эрхлэхийг зөвшөөрсөн шийдвэр гаргуулсныг онцлон тэмдэглэв.

Энэхүү уулзалтад АНУ-ын Вашингтон ДиСи орчмын Монголчуудын холбоо, “Монгол соёлын төв” ТББ, Вашингтон хот дахь Монгол сургууль, “Соёл” төв зэрэг монголчуудын үүсгэл санаачилгын байгууллагын төлөөлөл, бизнес эрхлэгчид зэрэг 150 гаруй иргэн оролцов.

Өнөөдрийн байдлаар АНУ-д 30 гаруй мянган монгол иргэн оршин сууж байна. 1999-2017 онд манай улсын 160 гаруй мянган иргэн АНУ-д зорчсон бөгөөд жилд дунджаар 10 гаруй мянган монгол иргэн АНУ-д зорчиж байна.

Categories
мэдээ нийгэм

ДЦС-д гарсан гэмтэлд инженерүүд буруутай гэсэн дүгнэлт гарчээ

Image result for Дулааны цахилгаан станц4Өнгөрсөн долоо хоногт Дулааны IV цахилгаан станцад гэмтэл гарсан. Гэмтлийн улмаас нийслэл болон зарим аймаг цахилгаан, эрчим хүчээр тасалдсан. Эрчим хүчний яамны удирдлага, ослын газарт ажилласан багийн дүгнэлтээр ДЦС-ын сэлгэлтийн явцад ажил хүлээлцэх үед горимын дагуу ажиллах ёстой ерөнхий болон ээлжийн инженерүүд хариуцлага алдсан гэжээ. Тус станцын үйл ажиллагааг 7-10 хоногийн дотор хэвийн байдалд оруулахаар төлөвлесөн байна. Энэ удаагийнх шиг 00 (тэг) зогсолт 2006, 2015 онд хийж байжээ.

Categories
мэдээ улс-төр

Солонгосын хойгт энхийг бэхжүүлэх үйл хэрэгт Монгол Улс оролцоход бэлэн

Солонгосын хойгт энхийг бэхжүүлэх үйл хэрэгт Монгол Улс хувь нэмрээ оруулахад бэлэн байна. Эх үүсвэр нь тавигдсан ч хэзээ ч зогсож магадгүй эрсдэлтэй байдалд буй Вашингтон, Пёньяны хэлэлцээрт Монгол Улс зуучийн үүрэг гүйцэтгэхэд бэлэн гэдгээ манай улс олон улсад зарласан байна.

Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн дарга Д.Даваасүрэн Швейцарийн Монтре хотноо болсон Номхон далайн бүс нутагт тохиолдож буй орчин цагийн бэршээлийн асуудлаарх дугуй ширээний ярилцлага, уулзалтад оролцохдоо Улаанбаатарын энэ байр суурийг илэрхийлжээ.

Манай улсын хувьд БНАСАУ-тай сайн харилцаатай байдаг давуу талаа ашиглаад Япон, БНАСАУ-ын тодорхо асуудлаарх хэлэлцээрийг зуучилж, нийслэлдээ хоёр талын уулзалтыг нэг бус удаа зохион байгуулсан туршлагатай. Тиймээс Вашингтон, Пёньяны уулзалтад зуучийн үүрэг гүйцэтгэх манай боломжийг олон улсын хэвлэлүүдэд бичихдээ илт үгүйсгэхгүй байгаа юм.

Categories
мэдээ нийгэм

Нийгмийн даатгалын сангийн зарлага өсжээ

Нийгмийн даатгалын ерөнхий газар, Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын мэдээллээр нийгмийн даатгалын сангийн орлого 2018 оны эхний найман сард 1.5 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 150.4 (11.0 хувь) тэрбум төгрөгөөр, зарлага 1.4 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 164.0 (13.4 хувь) тэрбум төгрөгөөр тус тус өслөө.

Нийгмийн даатгалын сангийн орлого 2018 оны эхний найман сард өмнөх оны мөн үеэс 150.4 тэрбум төгрөгөөр нэмэгдэхэд эрүүл мэндийн даатгалын сангийн орлого 35.8 (15.7 хувь) тэрбум төгрөгөөр, ажилгүйдлийн даатгалын сангийн орлого 0.8 (3.0 хувь) тэрбум төгрөгөөр буурсан хэдий ч тэтгэврийн даатгалын сангийн орлого 139.5 (14.7 хувь) тэрбум төгрөгөөр, үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалах өвчний даатгалын сангийн орлого 36.8 (43.2 хувь) тэрбум төгрөгөөр өссөн нь голлон нөлөөлжээ.

Нийгмийн даатгалын сангийн зарлага 2018 оны эхний найман сард өмнөх оны мөн үеэс 164.0 тэрбум төгрөгөөр нэмэгдэхэд ажилгүйдлийн даатгалын сангийн зарлага 2.7 (11.1 хувь) тэрбум төгрөгөөр буурсан хэдий ч тэтгэврийн даатгалын сангийн зарлага 121.9 (12.9 хувь) тэрбум төгрөгөөр, эрүүл мэндийн даатгалын сангийн зарлага 28.3 (16.6 хувь) тэрбум төгрөгөөр өссөн нь голлон нөлөөлжээ.

Нийгмийн даатгалын сангийн орлого 2018 оны наймдугаар сард 183.2 тэрбум төгрөг, зарлага 178.1 тэрбум төгрөг болж, өмнөх сараас орлого 10.3 (5.9 хувь) тэрбум төгрөгөөр, зарлага 14.3 (8.7 хувь) тэрбум төгрөгөөр тус тус өссөн байна.

Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын мэдээллээр нийгмийн халамжийн сангаас 2018 оны эхний найман сард 186.5 мянган хүнд 95.8 тэрбум төгрөгийн тэтгэвэр, тэтгэмж олгосон нь өмнөх оны мөн үеэс нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж авагчид 40.0 (17.7 хувь) мянгаар, олгосон тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээ 4.9 (4.8 хувь) тэрбум төгрөгөөр тус тус буурчээ. Нийгмийн халамжийн тэтгэвэрт 2018 оны эхний 8 сард 57.0 мянган хүнд 61.9 тэрбум төгрөг олгосон нь өмнөх оны мөн үеэс 106 (0.2 хувь) хүнээр буурч, олгосон тэтгэврийн хэмжээ 5.5 (9.7 хувь) тэрбум төгрөгөөр өссөн байна.

Нийгмийн халамжийн үйлчилгээ, хөнгөлөлтөд 2018 оны эхний 8 сард 371.6 мянган хүн хамрагдсаны 71.4 хувь нь нийгмийн халамжийн хөнгөлөлт, нөхцөлт мөнгөн тусламжид хамрагдсан иргэд, 23.2 хувь нь ахмад настан, 4.6 хувь нь хөгжлийн бэрхшээлтэй иргэд, 0.6 хувь нь алдар цолтой ахмад настай иргэд, 0.2 хувь нь нийгмийн халамжийн үйлчилгээнд хамрагдсан иргэд байна. Нийгмийн халамжийн үйлчилгээ болон хөнгөлөлтөд 67.8 тэрбум төгрөг олгосон нь өмнөх оны мөн үеэс 4.4 (6.9 хувь) тэрбум төгрөгөөр өсжээ.

Энэ оны эхний найман сард 18 хүртэлх насны 897.6 мянган хүүхдэд 130.7 тэрбум төгрөгийн хүүхдийн мөнгөн тэтгэмжийг олгожээ.

Categories
мэдээ нийгэм

Өнөөдөр хүний эрхийн тунхаглал батлагдсаны 70 жилийн ой тохиож байна

Өнөөдөр Олон улсын энх тайвны өдөр. Мөн энэ өдөр Хүний эрхийн түгээмэл тунхаглал батлагдсаны 70 жилийн ой тохиож байна.

Олон улсын энх тайвны өдөрт зориулсан НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга, Антонио Гутеррэшийн илгээлтийг хүргэж байна.

“Хүний эрхийн түгээмэл тунхаглал батлагдсаны 70 жилийн ойг тэмдэглэх бэлтгэл ажил ид өрнөж байгаа энэ өдрүүдэд бид энэхүү Олон улсын энх тайвны өдрийг тэмдэглэж байна.
Хүмүүс өлсгөлөн, ядуурал, дарангуйллаас ангид байж, хөгжин дэвжсэн тохиолдолд л энх тайван тогтдог гэдгийг энэ суурь баримт бичиг бидэнд сануулж байдаг.
Бид Хүний эрхийн түгээмэл тунхаглалыг удирдамжаа болгон Тогтвортой хөгжлийн зорилгуудад заавал хүрэх ёстой.
Жендерийн тэгш эрх, хэнийг ч үл гадуурхан, хүн болгоныг оролцуулсан нийгмийг цогцлоохын төлөө, уур амьсгалын өөрчлөлтийн үр нөлөөг бууруулахын төлөө сургууль, ажил, гэртээ хаана ч явсан Та бүхэн дуу хоолойгоо өргөж байгаарай. Өнөөдөр бидний хийж буй алхам бүр чухал.
Энх тайвныг урт удаан хугацаанд тогтоохын тулд хүн болгоны хүний эрхийг хөхиүлэн дээдэлж, хамгаалах үйл хэрэгт бүгд нэгдэцгээе!”