Categories
мэдээ улс-төр

Гэр бүлийн хэрэгцээнд өмчлүүлсэн газар үйлчилгээ эрхлэхийг хориглоно

УИХ-ын чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаанаар Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ.

Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн төслийн хэлэлцүүлгийн эхэнд УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргил, “Хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх ажлын хэсгээс хэд хэдэн зарчмын зөрүүтэй санал боловсруулсан. Тухайлбал, хуулийн төсөлд иргэн газраа өмчилсөн тохиолдолд улсын бүртгэлийн байгууллагаас гэрчилгээ олгох, үрэгдүүлсэн тохиолдолд гэрчилгээг дахин олгохтой холбоотой зохицуулалтыг нэмэх болсон. Мөн газар эзэмших, ашиглах эрхийг улсын бүртгэлд бүртгүүлэх үйлчилгээг иргэнд аль болох хүнд суртал, чирэгдэлгүй хүргэх зорилгоор 28 дугаар зүйлийг өөрчлөн найруулсан. Мөн уг хуулийг зөрчсөн хуулийн этгээдэд хүлээлгэх хариуцлагын заалтыг нэмэх зэрэг 25 зарчмын зөрүүтэй санал бэлтгэсэн” гэлээ.

Гэр хорооллын иргэд өмчилсөн газартаа байшин барьж, түүнийгээ үйлчилгээний зориулалтаар ашиглахыг хуулиар хориглодог. Үүнийг шийдвэрлэх тодорхой заалт орсон эсэхийг Ж.Ганбаатар гишүүн тодрууллаа. Газар өмчлөлийн тухай хуульд иргэд өмчилсөн газраа зориулалтын дагуу ашиглах ёстой. Өөрөөр хэлбэл, иргэд 0.7 га газраа гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар өмчилсөн тохиолдолд зориулалтыг өөрчилж, үйлчилгээ эрхлэх боломжгүй гэдгийг Ажлын хэсэг хариулав.

Мөн М.Билэгт гишүүн иргэн, аж ахуйн нэгжид эзэмших, ашиглах зориулалтаар олгосон газрыг хожим нь тухайн эзэмшигчийн хүсэлтийг харгалзан өмчлөх заалт оруулахыг хориглох санал гаргасан. Ингэснээр Монгол Улсын газар нутгийг хамгаалах, гадны иргэн, аж ахуйн нэгжид газар өмчлүүлэхгүй байх боломж бүрдэнэ хэмээн үзэж байгаа. Хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэх үед М.Билэгт гишүүний саналыг тусгах чиглэлд анхаарахыг УИХ-ын дарга хэллээ.

Ийнхүү чуулганы хуралдаанаар ажлын хэсгийн боловсруулсан зарчмын зөрүүтэй санал тус бүрээр санал хураалт явуулж, эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ.

Categories
мэдээ нийгэм

Аймаг, сумдын баяр наадмын тов гарлаа

Үндэсний их баяр наадам тэмдэглэн өнгөрүүлэхтэй холбогдуулан Дорнод аймгийн Засаг даргын 2018 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн “Баяр наадам тэмдэглэх хугацааг тогтоох тухай” А/237 тоот захирамж гарлаа.

Захирамжид Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын 2018 оны 7 дугаар хуралдааны 10 дугаар тогтоолоор байгуулагдсан аймгийн баяр наадмыг зохион байгуулах хорооны саналыг үндэслэн, аймгийн баяр наадам, Ардын хувьсгалын 97 жил, аймаг байгуулагдсаны 87 жилийн ойг 2018 оны 07 дугаар сарын 09-10-ны өдрүүдэд, сумдын баяр наадмыг 2018 оны 07 дугаар сарын 05-06-ны өдрүүдэд тус тус тэмдэглэн өнгөрүүлхээр тогтлоо.

Аймаг, сумдын баяр наадмыг тогтоосон хугацаанд, баталсан төсвийн хүрээнд, өндөр түвшинд зохион байгуулахыг аймгийн баяр, наадам зохион байгуулах хороо, сумын Засаг дарга нарт тус тус даалгажээ.

Categories
мэдээ нийгэм

Фэйсбүүк хаягаар хууран мэхэлж мөнгө залилуулахаас сэрэмжлүүлэв

Хуурамч фэйсбүүк хаягаас орон сууцны 8 хувийн зээлд хамруулж өгөх нэрийдлээр мессенжерээр холбогдож данснаас нь 2 сая 100 мянган төгрөг залилсан хэрэг өчигдөр гарчээ. Уг хэргийг ЦЕГ-аас шалгаж байна. Цагдаагийн ерөнхий газрын Хэвлэл мэдээллийн төвийн дарга, цагдаагийн дэд хурандаа Б.Баатархүү “Ийм хэрэг бүртгэгдсэн. Одоогийн байдлаар цагдаагийн байгууллага эл хэргийг шалгаж байгаа. Иргэдэд сэрэмжлүүлэхэд энэ төрлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлж, тухайн хэрэглэгчийн мэдээллээ сайтар нягтлан шалгахыг зөвлөж байна” гэв.

Categories
мэдээ улс-төр

Чуулганаар МИАТ-ыг жилийн орлогоос нь бага өртгөөр хувьчлах асуудлыг хэлэлцэнэ

УИХ-ын чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаанаар Төрийн өмчийг хувьчлах тухай багц асуудлыг хэлэлцэн шийдвэрлэнэ. Хувьчлагдах төрийн өмчит компаниуд дотор МИАТ, Монгол шуудан ХХК, Хөдөө аж ахуйн бирж багтаж байгаа. Хоёр тэрбум төгрөгийн үндсэн хөрөнгөтэй, жилийн 500 гаруй сая төгрөгийн орлоготой Хөдөө аж ахуйн биржийг хоёр тэрбум төгрөгөөр худалдах гэж байгаа нь ил болсон. Тэгвэл МИАТ компанийг жилийн орлогоос нь бага өртгөөр хувьд шилжүүлэх гэж байгаа тухай зарим эх сурвалжууд мэдээллэж байгаа. Сангийн яамнаас МИАТ-ыг хувьчлах саналаа эргүүлэн татна гэсэн мэдээлэл мөн цацагдаж эхэлсэн. Гэвч МИАТ-ыг хувьчлах сонирхолтой бүлэглэл УИХ-д бий. Өнөөдрийн чуулганаар МИАТ-ын хувьчлах асуудлыг шийднэ.

Categories
мэдээ нийгэм

Улаанбаатар хот газар хөдлөлтийн 7.5 баллын идэвхитэй бүсэд оршдог

Нийслэлийн Онцгой байдлын газраас “Гамшгаас урьдчилан сэргийлэхэд хэвлэл мэдээллийн хэрэгслийн оролцоо” сэдэвт сургалт зохион байгууллаа. Гамшгийн эрсдэлийг бууруулахад хэвлэл мэдээллийн байгууллагын оролцоог нэмэгдүүлэх, гамшгаас хамгаалах мэдээ мэдээллийг олон нийтэд шуурхай хүргэхэд сэтгүүлчдийг мэдээллээр хангах, хамтран ажиллах зорилготой тус сургалтад хэвлэл мэдээллийн 30 орчим сэтгүүлч хамрагдсан юм.

Ард иргэдийн дунд зохион байгуулдаг тэмцээнийг анх удаа сэтгүүлдчийн дунд зохион байгуулж байгаагаараа ихээхэн онцлогтой байлаа.

Сургалтын үеэр гамшгаас хамгаалах мэдлэг, чадвар олгох “Хэн ч, хаана ч, хэзээ ч БЭЛЭН” буухиа тэмцээнд сэтгүүлчид авьяас чадвараа сорин өрсөлдлөө.

Улаанбаатар хот газар хөдлөлтийн 7.5 баллын идэвхитэй бүсэд оршдог байна. Улаанбаатар хот орчмын Авдар уул, Эмээлт, Гүнжийн ам, Хустайн нуруу, Мөнгөнморьт сум гэсэн зургаан бүс газар хөдлөлтийн идэвхитэй бүсэд тооцогддог байна. Эдгээрээс хамгийн ойр нь 15-20 км зайд, хол нь 212 км зайд оршиж байгаа аж. Эдгээр газарт 6.5 баллаас 8.5 баллын газар хөдлөх магадлалтай. Тухайн газруудад газар хөдлөхөд Улаанбаатар хотод мэдрэгдэх хүч нь 5.5-7.5 балл гэдгийг албаныхан хэлж байв. “Жайка” төслөөс 2013 онд ОБЕГ-тай хамтран гаргасан газар хөдлөлтийн гамшгийн үнэлгээгээр Улаанбаатар хотод 6.5-7.6 баллын газар хөдлөлт болсон тохиолдолд нийт барилга байгууламжын 20-50 хувь нь нурж, 30-60 мянган хүн нас барж, 200-300 мянган хүн газар хөдлөлтийн гамшгийн хохирогч болох магадлалтай гэсэн тооцоог гаргажээ. Мөн 3-4 баллын газар хөдлөлтөд 29 ЕБС, 46 цэцэрлэг, 30 эмнэлэг нурах аюултай аж. Эрсдэл бидэнд маш ойрхон байгааг энэхүү тоон судалгаанаас байгааг харж болно. Иймээс иргэдэд гамшгаас урьдчилан сэргийлэх мэдлэг олгох нь чухал байгааг Онцгой байдлын алба хаагчид анхаарууллаа.

Газар хөдлөлтийг урьдчилан мэдэж болно. Чухам яг хэзээ гэдгийг хэн ч хэлж мэдэхгүй. Тиймээс хэн ч, хэзээ ч, хаана ч бэлэн байх ёстой аж. Айл бүрт гамшгийн үед хэрэглэгдэх 15 зүйл үүргэвчинд байх ёстой гэв. Үүнд бичиг баримт, эмийн сан, удаан хугацаанд хадгалж болох гурав хоногийн хүнс, хүлээн авагч /радио/, гар чийдэн, сонин, гялгар уут зэргийг хийж, гэр, орондоо бэлэн байлгахыг зөвлөлөө.

Айл өрх, иргэд үер усны аюул нүүрлэхэд хэрхэн өөрийгөө болон бусдыг аварч, хамгаалах талаар мэдлэг, чадвар дутмаг байгааг дурдав.

Газар хөдлөлт, түймэр, үер усны аюулаас өөрийгөө болоод өрөөлийг хамгаалахад суралцаж, хэн ч, хэзээ ч, хаана ч бэлэн байх дадалд суралцахыг Онцгой байдлын газраас ард, иргэдэд анхаарууллаа.

s5

s6

s8

Categories
мэдээ нийгэм

“Эх орныхоо алтыг Эрдэнэсийн сандаа” аян орон нутагт эхэллээ

Монголбанк 2018 онд алт худалдан авалтыг нэмэгдүүлэх зорилгоор “Эх орныхоо алтыг Эрдэнэсийн сандаа” аяныг зарлалаа. Аяны нээлтийн ажиллагаа 2018 оны 6 дугаар сарын 13-ны өдөр Төв аймгийн Заамар суманд болж, Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам, Монголын алт үйлдвэрлэгчдийн холбоо, Заамар сумын удирдлагууд хамтран зохион байгуулсан бөгөөд тус аймгийн арван сумын иргэдийн төлөөлөл мөн алтны олборлогч уурхайн ажилчид оролцлоо. Энэ үеэр алт худалдан авах үйл ажиллагааны тухай болон тус салбарт төрөөс алтны үйлдвэрлэлийг дэмжихэд чиглэсэн бодлого шийдвэрийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгч иргэдийн сонирхсон асуултад хариулт өглөө.

Манай улсын алтны томоохон ордууд Төв аймгийн Заамар сумын нутаг дэвсгэрт буй бөгөөд 24 аж ахуйн нэгж, бичил уурхайчид тус нутаг дэвсгэрт олборлолтын үйл ажиллагааг эрхэлж байна. Монголбанкнаас 2017 онд гурван сарын хугацаатай хэрэгжүүлсэн “Монгол алт” аяны үр дүнд худалдан авсан алтны 40 гаруй хувийг аж ахуйн нэгжүүд тушаасан. Энэ удаа хэрэгжих аяныг Алт үйлдвэрлэгчдийн холбоо дэмжин оролцож, олборлосон алтаа Монголбанкинд худалдах үйл ажиллагаагаа урьдын адил нэмэгдүүлэн, хамтран ажиллах болно гэдгээ илэрхийлээд байна.

Categories
мэдээ энтертаймент-ертөнц

Улаанбаатар хотыг илэрхийлэх Ulaanbaatar city tour bus

Улаанбаатар хотод хүрэлцэн ирсэн жуулчдын тав тух, аюулгүй байдлыг хангах, аялал жуулчлалын үйлчилгээний чанар болон хүртээмжийг нэмэгдүүлэх, жуулчдыг татах шинэ аяллын бүтээгдэхүүн бий болгох зорилгоор “Ulaanbaatar City Tour” буюу хотын автобустай аяллын үйлчилгээг өнөөдрөөс эхлүүлж байна.

“Ulaanbaatar City Tour” нь дотоод гадаадын жуулчдад нийслэлийн болон хот орчмын түүхийн дурсгалт газар, урлаг соёл, музей үзвэрийн газрууд, үндэсний томоохон үйлдвэрлэгч компаниудын үйл ажиллагааг танилцуулна. Ингэснээр гадаадын жуулчдаас гадна нийслэлчүүд болон хөдөө орон нутгийн иргэд маань 379 жилийн түүхтэй нийслэл хотынхоо түүхэн дурсгалт газрууд, хөгжил дэвшилтэй танилцан аялал амралт, чөлөөт цагаа ая тухтай өнгөрүүлэх боломжтой болж байна.

Энэхүү аялалын автобусыг танилцуулах, анхны аялалын үйл ажиллагаанд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд уригдан оролцлоо. Тэрбээр энэхүү үйл ажиллагааг дэмжиж байгаа бөгөөд энэ үеэр хэлсэн үгэндээ “бид жуулчдыг татаж аялал жуулчлалын эдийн засгийн салбар болгоно гэж ярьдаг. Үүний эхэнд жуулдчдыг татахын тулд тэдэнд зориулсан бүтээгдэхүүн, үйлчилгээ, стандартыг бий болгох хэрэгтэй. Дэлхийн жишигт нийцсэн стандарттай үйлчилгээтэй байж жуулчдыг татах ёстой. Монгол Улсад ирдэг жуулчид хөдөө нүүдэлчдийн амьдрал, хөвсгөл далай гээд зорьдог бол Улаанбаатар хотод саатах жуулчдад зориулсан стандарт үйлчилгээг бий болгох хэрэгтэй. Үүний нэг нь City tour автобусны үйлчилгээ юм. Нийслэлд байгаа түүхэн дурсгалт газруудаар аялах боломжийг жуулчдад олгож байна. Хэдий Улаанбаатар хот цар хүрээ багатай гэдэг боловч бидэнд олон түүх дурсгалт газар бий. Цаашдаа бид гадаад болон дотоодын жуулчдад зориулсан нийслэл хотод үзэх ёстой, очих ёстой газруудыг төлөвлөж бий болгохоор ажиллана” гэлээ.

Аялал жуулчлал нь Монгол Улсын эдийн засгийн тэргүүлэгч салбаруудын нэг бөгөөд манай орны эдийн засгийн хөгжлийг хурдасгаж, экспорт, хөрөнгө оруулалт, гадаад валютын урсгалыг нэмэгдүүлэн, ажлын байрыг олноор бий болгон дотоодын үйлдвэрлэгчдийн бараа, бүтээгдэхүүний борлуулалтыг өсгөх өндөр ач холбогдолтой салбар юм. Монгол Улсад өнгөрсөн 2017 онд ирсэн гадаадын жуулчдын тоо 471 мянгад хүрч эдийн засагт 400 сая ам долларын орлогыг оруулсан ба 2018 онд энэ тоо өсөх хандлагатай байна. Улаанбаатар хот нь гадаадын жуулчдын аялан зочлох, дамжин өнгөрөх гол цэг бөгөөд Монгол Улсад хүрэлцэн ирж байгаа нийт аялагчдын 92 гаруй хувь нь нийслэл хотоор дамждаг. Тиймээс энэхүү аялалын автобусны үйлчилгээ нь жуулчдыг нийслэл хоттой танилцах, түүхэн дурсгалт газраар аялуулах юм. Хотын аяллын автобус нийслэл дэх Монголын томоохон аялал жуулчлалын үзмэрүүд болох жанжин Д.Сүхбаатарын талбай, Гандантэгчинлэн хийд, Улаанбаатар үсгэн хөшөө, Богд хааны ордон музей, Хуримын ордон, Чойжин ламын музей, Цонжин болдогоор тойрон аялна гэж нийслэлийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Цахилгаан бороохойн үе дуусч, цахим бороохойн эрин эхэлж байна

Нийгмийн дэг журам, ёс суртахууныг цагдаагийн хүчээр буюу цахилгаан бороохойгоор зохицуулдаг байлаа. Цагдаа байхгүй бол юу ч хийж болдог, байвал эмх журамтай, ёс суртахуунтай байдаг үе байсан. Энэ үеийг цахилгаан бороохойн үе гэж хэлээд байгаа юм. Одоо тийм биш болж цахим бороохойн эрин эхэлж байна. Юу гэсэн үг вэ гэхээр олон нийтийн цахим мэдээллийн хэрэгслийг хэлж буй хэрэг. Орчин үед хаа нэгтээ явахдаа ёс суртахууны доголдол гаргавал хөндлөнгийн хэн нэгэн гар утсаараа зургийг нь авчихдаг болсон. Байшингийн булан тохойд бие засах, машиныхаа цонхоор хог хаях, зүлгэн дээр машинаа байрлуулах тохиолдолд үйлдэл дээрээ баригдана гэсэн үг. Цагдаа байсан, байгаагүй нь ер хамаагүй. Зөрөн өнгөрч байгаа хэн дуртай нь ёс суртахуунгүй аашилж байгааг чинь баримтжуулаад олон нийтэд мэдээлдэг болчихож. Утасныхаа 3G сүлжээг асааж байгаад л твиттер, фэйсбүүк, дуртай вэб хуудсандаа байршуулчихна. Үгүй ядаж л байгууллага бүр утасгүй интернэттэй болсон болохоор дурын цайны газар ороод л ёс суртахуунгүй авирлагчийн зургийг тавина. Нэг ёсондоо буруу үйлдэл хийсэн хүнийг эргэж харахын завдалгүй түмэнд зарлачихаж байгаа юм. Иймэрхүү зураг олны анхааралд хүрэхдээ тун хурдан. Захын хүн найз нөхдөдөө түгээж “Энийг хар даа, ичээсэй” гэлцдэг. Бас зургийнх нь дор гаргасан үйлдэлд нь тохирсон муухай үгээр доромжилж, газар дор ортол нь муулж байгаа юм. Хэрэв таньдаг хүн нь байвал утас руу нь залгаад “Ичиж үхээч ээ” гэсээр байж суухын эцэсгүй болгоно. Эргэн тойрных нь байтугай таньж мэдэхгүй хүмүүс энэ мэтээр чичлээд байхаар цагдаа, цахилгаан бороохойгоос долоон дор болж байгаа юм. Ингэж нийгэмд ёс суртахуун, сахилга батыг ил тод зарлачихаар цагдаатай цагдаагүй биеэ зөв авч явахгүй бол болохгүй болжээ. Цагдаа харагдвал хүн зодохоо болиод, байхгүйд нь дээрэлхдэг үе ард хоцорч байна гэсэн үг. Цагдаагийн нүднээс далд хийсэн зүй бус үйлдлийг баримтжуулаад олонд дэлгэдэг цахим бороохойн эрин эхэлж байна. Цахим бороохойн үе нийгмийг сайнаар ч босгож чадна, муугаар ч эргүүлж чадна. Тэгэхээр хувь хүмүүс ёс журамтайгаар биеэ зөв авч явах хэрэгтэй болжээ. Хүн хараагүй байгаа юм чинь гээд ил задгайгаар хогоо хаяж болохгүй болсон байна. Яагаад гэвэл дэргэдүүр чинь хурдтай өнгөрч байгаа автомашин дотроос зургийг чинь авч байгаа. Тэгэхээр үй олон дуран таныг харж байгаа гэж ойлгон биеэ цэнэж яваарай. Тэгэхгүй бол нэг л эвгүй үйлдэл чинь танд муу нэр зүүлгэнэ. Ийм цаг үед амьдарч байгаагаа хүн бүр мэдрэх хэрэгтэй. Одоохондоо олон нийт хараахан бүрэн гүйцэд мэдэрч эхлээгүй байна. Мэддэг, мэдэрдэг болох хэрэгтэй.

Америкт хүмүүс хоорондоо харилцахдаа их эвтэй байдаг. Зам тавьж өгөөгүй нэгийг тийм ч амархан ална, хядна гэж орилдоггүй. Нэгийнхээ өмнүүр орох гэж ухаан жолоогүй зүтгэхийн оронд зам тавьж өгөөд эелдгээр инээмсэглэдэг. Санамсаргүй хөл дээр чинь гишгэсэн хүнийг “Замаа харж яваач, мал аа” гэж доромжилдоггүй. Яагаад гэвэл хэн нэгнийг доромжилж, эрх чөлөөнд нь халдвал өнөөх нь гар буу гаргаж ирээд буудчихдаг юм. Ийм болохоор нэгийгээ дээрэлхэхийн аргагүй. Энэ буутай болов уу, тэрэнд байхгүй болов уу гэж таамаглахын эцэсгүй.

Харин манайд нэгийгээ энэ муу ядуу гуйлгачин, чадалгүй амьтан гэж бодоод айхтар дээрэлхэж байгаа харагддаг. Цагдаа, шүүхэд танил тал байхад энэ мууг яасан ч болно гэж сэтгээд аль муухайгаар доромжлоод байна. Бүр насаар нь дээрэлхэж байгаа тохиолдол ч бий. Доромжлуулж байгаад нь нээрээ л санаж, сарвайх хүн байхгүй. Залуу нь хөгшнөө, хөгшин нь хүүхдээ амандаа орсон аль муухай үгээр гутаан доромжилж болоод байна. Одоо харин ийм цаг өнгөрчээ. Бусдад уурласан уураа дорой нэгэнд гарган элдвээр хашгирч байвал хажууд байгаа хүн чинь гар утсаараа бичиж аваад “Youtube” хуудсанд байрлуулчихна. Албан тушаалаараа сүрдүүлэн ажилтнаа цохиод авбал хэдхэн хормын дараа л таныг олон нийт харааж зүхнэ. Энэ бол гар буунаас ч аюултай “зэвсэг”. Нэг ёсондоо иргэн бүр цахим гар буутай болчихлоо гэсэн үг. Үүнийг ойлгож биеэ зөв авч явахаас өөр аргагүй цаг үе иржээ.

Дээрэлхүү зангаасаа болж эвгүй байдалд орон, хичээж олсон сайн нэрээ салхинд хийсгэдэг жишээ ч байна. Гурван жилийн өмнө улсын харцага Г.Намсрайжав “Нарантуул” олон улсын худалдааны төвийн урд зам дээр замын цагдааг дээрэлхсэн. Албан үүргээ гүйцэтгэж яваа төрийн цагдаа Г.Намсрайжав харцагад шаардлага тавьсны улмаас зодуулж байлаа. Юу болсныг нэгд нэгэнгүй харуулсан бичлэг цахим ертөнцөд дэлгэгдсэнээр шуугиан тарьсан даа. Хуулийн байгууллагынхан шалгаж үзээд ёс зүйгүй авирласан түүнд гурван сарын хорих ял оноосон юм. Магадгүй өөрөө бол хэдхэн сар баривчлагдах ялаар шийтгүүлээд өнгөрлөө гэж боддог байх. Гэтэл үнэндээ тэр бичлэг Г.Намсрайжав харцагад насан туршид нь тамгалагдаж үлдсэн шүү дээ. Улсын харцага Г.Намсрайжавыг таних уу гэж захын хүнээс асуувал “Нөгөө цагдаа зоддог уу” гэх байх. Түүгээр ч үл барам ач, зээ нь өвөөгийнхөө тухай цахим ертөнцөөс мэдээлэл хайвал цагдаа зодож буй бичлэг хамгийн түрүүнд гараад л ирнэ. Ийм шийтгэл хамгийн аймаар. Баривчлагдаад өнгөрөх тухайн цаг үеийнх байдаг бол цахим ертөнцөд тамгалагдаж үлдэнэ гэдэг нэгэн насных болж байгаа юм. Ёстой нэг хусавч үл арилна гэдэг нь болох байх. Бид ийм л цаг үед амьдарч байна. Цахилгаан бороохойны үе дуусаж цахим бороохойны эрин эхэллээ гэдэг энэ. Гэхдээ цахим сүлжээнд зөвхөн мэдээлээд орхичихдог. Тэнд ийм хүнийг ингэж дээрэлхсэн байна гэдгийг олон нийтэд харуулаад өнгөрчихнө. Үнэн зөвийг магадлах гэж явдаггүй. Түүний араас сонины сэтгүүлчид явдаг юм. Араас нь очоод ямар хүн байв, юунаас болсон бэ гэдгийг гаргаж ирдэг.

Цагдаагийн дүрэмт хувцастай хүн иргэнийг зодлоо гэхэд маргааш нь сониныхон очдог. Хан-Уул дүүргийн тэр тасгийн тийм цагдаа байжээ гэдгийг олонд мэдэгддэг юм. Цахим ертөнц сонин хоёрт ийм ялгаа бий. Тэгэхээр сонин, цахим ертөнц хоёр хослоод ирэхийн цагт орчин үеийн нийгэм зэвсэглэл-засаглал болон хөгжиж байна.

Categories
гадаад мэдээ

Хятадаас импортолж буй бүтээгдэхүүнд 50 тэрбум ам.долларын татвар ногдуулах шийдвэр гаргав

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Хятад улсаас импортолж буй бараа бүтээгдэхүүнд 50 тэрбум ам.долларын татвар ногдуулах шийдвэр гаргажээ. Энэ тухай “The Wall Street Journal” сонин мэдээлэв.

Тус сонины мэдээлснээр, энэ шийдвэрийг гаргахаасаа өмнө Д.Трамп Цагаан ордон, Худалдааны болон Сангийн яамны ажилтнуудтай зөвлөгөөн хийсэн аж. Түүний шийдвэр хэзээнээс хэрэгжиж эхлэх нь тодорхойгүй байна.
Хятад улстай хийдэг худалдаанд АНУ 500 тэрбум орчим ам.долларын алдагдал хүлээдэг нь Д.Трампын таалалд огт нийцэхгүй байгаа талаар тэрбээр өмнө нь хэд хэдэн удаа мэдэгдэж байсан юм. Өнгөрсөн 3 дугаар сарын 22-нд тэрбээр Хятадтай хийх худалдааг тэнцвэржүүлэх цогц арга хэмжээ авч хэрэгжүүлэх тухай санамж бичигт гарын үсэг зурсан.
Хятадаас импортолж буй 1300 нэр төрлийн бараа бүтээгдэхүүнд 25 хувь буюу нийт 50 тэрбум ам.долларын гаалийн татвар ногдуулах бодолтой байгаагаа АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын засаг захиргаа өнгөрсөн дөрөвдүгээр сарын эхээр зарлаж байсан юм. Энэ шийдвэрийн хариуд Хятадын Төрийн зөвлөл АНУ-ын 106 нэр төрлийн бараанд 25 хувийн татвар ногдуулахаар шийдвэрлэсэн юм.

Categories
мэдээ нийгэм

Улиасны унгарил харшил үүсгэдэггүй

Олон жилийн насжилттай, хотыг ногоон харагдуулж байгаа моддын дийлэнх нь улиас. Улаанбаатар хотын есөн дүүргийн хэмжээнд 13,956 ширхэг улиас мод байдаг ба тэдгээрийн 50 хувь нь эм улиас. Модны цагаан хөвөн буюу унгарил зөвхөн эм улиаснаас гардаг.

Хотын ногоон байгууламжийн бодлогын асуудал хариуцсан мэргэжилтэн Д.Сүхбатын “ Ургамлын харшлаар өвчилсөн хүмүүсийн 99.8 хувь нь шарилжнаас, тоос тоосонцорын харшилтай байдаг. Харин улиас модны унгарил нь ямар нэгэн харшил үүсгэх магадлал маш бага бөгөөд статистик судалгаанд 0,02 хувь болохыг батласан” гэв.

Уг нь хаврын улиралд хотын ногоон байгууламжийг хэлбэржүүлэн, моддыг танаж, тайрах ажлыг хийдэг. Нэг модноос 100 нахиа задардаг гэж бодоход тайралт хийснээр 50 болгож ялгарах хэмжээг нь багасгасан гэсэн үг.

Улаанбаатар хотын ЗАА-наас зургаан дүүрэгт мод бутыг яаж хэлбэржүүлэх талаар жил бүр зөвлөмж, заавар чиглэл өгч ажилладаг. Харин хувийн эзэмшлийн газрууд буруу тайрснаас болж унгарилын хэмжээг ихэсгэж байгаа гэлээ.