Categories
мэдээ цаг-үе

​“Үүлний машин”

НАСА борооны үүл үйлдвэрлэж байгаа тухай мэдээ дэлхий нийтийн анхаарлыг дахин татлаа. Энэ талаар BBC “НАСА-гийн хамгийн шилдэг төхөөрөмж “Hydrogen” борооны үүл гаргаж байна” гэж мэдээлж, сурвалжлагч нь хиймлээр гаргасан үүлнээс дуслах бороонд баярлан норж байгаа бичлэг ч байна. Харин үүнд NASA няцаасан байр суурь илэрхийлж “Ташаа мэдээлэл вирус шиг тарсаар байгаад харамсч байна” гэсэн тайлбар хийж байгаа юм. Харин ажиглагчид “Сүүлийн 12 жилийн турш НАСА үүл үйлдвэрлэдэг машин бүтээсэн тухай мэдээлэл тарсаар байгаа. Мэдээллийн сүлжээнд үүл үйлдвэрлэж байгаа тухай, тэр үүлнээс нь бороо орж байгааг харуулсан адил төстэй олон зуун мэдээлэл байна. Үүнд НАСА албан ёсны тайлбар хийх нь зүйтэй” гэсэн шаардлагыг тавьжээ.

НАСА Миссисипи дэх “Стеннис” сансрын төвд RS-25 хөдөлгүүрээ туршиж байгаа бөгөөд туршилтын үеэр асар их хэмжээний манан дэгдэж, улмаар агаарт хөөрч хуралджээ. Хуралдсан үүлнээс бороо дусалсныг олон нийтийн мэдээллийн хэрэгслээр “НАСА борооны үүл үйлдвэрлэж байна” гэх шуугианыг дэгдээсэн юм байна. Сансрын олон дахин ашигладаг хөдөлгүүрүүдийг “Стеннис” төвд олон жилийн өмнөөс ингэж туршсаар иржээ. НАСА-гийн хэвлэлийн мэдээнд “2015 оны нэгдүгээр сараас SLS пуужинд ашиглах RS-25 хөдөлгүүрийг туршиж байна. Нэг удаагийн туршилт 50-113 секунд үргэлжилдэг. Томоохон мэдээллийн хэрэгслүүдээр цацагдаад байгаа бичлэг бол A-1 туршилтын талбайд хийсэн гурав дахь туршилт байсан. RS-25 хөдөлгүүрийн яндангаас өндөр даралтаар усны уур гадагшилдаг. Учир нь хөдөлгүүр шингэн устөрөгч болон шингэн хүчилтөрөгчийг шатаадаг.

Пуужингийн хөдөлгүүрийн тестийн явцад гарсан уурыг л олон нийт ташаа хүлээн авч “Үүлний машин” зохиосон мэтээр буруу ойлгосон байх талтай. Гэхдээ цахилгаан станцаас гардаг уур зэргээс үүл үүсгэж болох боломж бий” гэжээ. Тэд үүлний машин байхыг үгүйсгэхгүй байгаа ч уур үүсгэх замаар үүл бүрэлдүүлж бороо оруулах боломжтой гэдгийг мөн үгүйсгэхгүй байгаа юм. Хэрвээ үүлний машин, үүлний үйлдвэртэй болчихвол том зургаар харахад дэлхийг тэр чигээр нь хамраад байгаа цөлжилт, хуурайшилт ор мөргүй болж, ган тайлагдаж, дэлхий эргээд хэдэн зуун мянган жилийн өмнөх ногоон төрхөндөө орох боломж бүрдэнэ. Харин улс орныхоо хэмжээнд харахад гантай, түймэртэй нутгуудад үүлний машинаар үүл бий болгох зарчмаар асуудлаа шийдэж говийн бүс нутаг, цөлжилттэй газруудаа ногооруулах боломжтой болно.

Цаг уурын инженер, үүл судлаач Х.Хангайсайханаас “Үүлний машин”-ы талаар тодруулсан юм. Тэрээр “Үүлний машин гэж үнэхээр бий болчихсон юм бол тэрэн шиг сайхан мэдээ хаа байх вэ. Төсөөлье л дөө. Үүлний машинтай болчихоод үүл үүсгэж, бороо оруулна гэвэл тун амаргүй. Үүл болгосноос бороо ордоггүй. Борооны үүл үүсгэнэ гэдэг маш хэцүү. Хэрвээ үнэхээр тийм машинтай болчихлоо гэвэл 10-30 км газар нутагт нэг удаа бороо оруулах боломжтой. Усны уурны газарт байгааг манан, тэнгэрт байгааг үүл гэж хэлж болно. Зохиомлоор манан үүсгэлээ гэхэд тэр нь дээш хөөрөөд доод мандлын үүлс болно. Ууршсан уур дээш хөөрөөд агаарын хэм хасах руу ороход усан дусал нь өтгөрнө. Дахин дээшлэх тусам агаарын хэм хөрч хасах 10-20 хэм болоход мөсөн талст үүснэ. Ингээд холимог бүтэцтэй үүл болно. Дахин агаарын хэм хөрөхөд усан талст нь багасч мөсөн талст нь нэмэгддэг. Үүл болгоноос бороо орохгүй. Давхраат үүл, борооны бөөн үүлнээс ахиу хэмжээний бороо ордог бол өндрийн бөөн үүлнээс бороо хаялаад л өнгөрдөг. Харин давхраат бөөн үүлнээс бага хэмжээний тунадас унадаг” гэлээ. Архангай, Өвөрхангайд бороо орлоо гэхэд тэр борооны үүл агаарын урсгалаар 8-10 цагийн дараа Төв аймгийн нутаг дээр ирж бороо орно гэсэн үг. Харин үүлний машинаар бороо оруулахад ойролцоогоор 100 км тойрог дотор бороо орно гэж тооцвол тийм холоос үүл “үйлдвэр”-лээд байх шаардлагагүй юм байна.

Манайхны хувьд үүлэнд зориудаар нөлөөллөө гэж яриад байдаг. Гэтэл тэдний хувьд борооны бэлэн үүлэнд л нөлөөлөөд байдаг сул талтай юм байна. Угтаа бол бороо орох үүлээ шинжиж олоод эртнээс үйлчлэх ёстой. Харин хөгжиж байгаа үүлэнд зориудаар нөлөөлбөл тэрэн шиг аюул байдаггүй гэнэ. Учир нь манайд энэ тал дээр алдаа гаргаж, нэг хавар зүүн аймгуудад их хэмжээний цас гэнэт унаж адуу сууриараа даруулж байсан гашуун тохиолдол байдаг аж. Мөндрийн үүлийг задлах гэхээсээ илүүтэй хуралдахаас нь өмнө судалж, бүрэлдэх явцад нь задлах нь хамгийн зөв байдаг гэнэ.

Зориудаар гаргаж байгаа буюу “Үүлний машин” гэх төхөөрөмжөөр уур гаргахад тэр нь цэвэр усны уур байх бөгөөд доод мандлын үүлс болж тогтоно. Үүлний бүтцийг харж шинжээд бороо орохоор бол нүүрсхүчлийн хий буюу хуурай мөс, иодот мөнгөний найрлага бүхий бодисыг цацаж үйлчилснээр, тухайн үүлэнд тархсан реагентийн тоосонцрууд нь орчиндоо байгаа усан дуслуудыг өөртөө нэгтгэн томруулснаар бороо оруулах боломжтой. Ингэхээр хэрвээ үнэхээр л “Үүлний машин”-тай болсон бол “үйлдвэрлэсэн” үүл болгоноос нь бороо орох боломжгүй бөгөөд зориудаар нөлөөлөхөд 100-гаас 20 тохиолдолд нь аз таарна гэж таамаглажээ.

Харин Африк, Сахарын цөлд үүл бий болгоод бороо оруулна гэвэл нэлээд дээш хөөргөж байж сая нэг бороо оруулах боломжтой юм байна.

Д.САРУУЛ

НАСА “Бид үүл үйлдвэрлээгүй. Хөдөлгүүрээ шалгаж байсан юм” гэжээ

Categories
мэдээ спорт

Салагүй Египет Урагвайг дийлсэнгүй

21 дэх удаагийн хөлбөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний“А” хэсгийн эхний тоглолтууд өнгөрсөн шөнө явагдлаа.

Дэлхийн хошой аварга Урагвайн баг Египеттэй тоглож 1:0-ээр хожил байгуулсан юм. Тоглолтын хожлын гоолыг 89 дэх минутанд Атлетико мадрид клубийн хамгаалагч Хосе Химинез оруулжээ.

Харин тоглолтын шилдэг тамирчнаар Урагвайн шигшээ багийн төвийн хамгаалагчДиаго Годин шалгарсан. Тэрээр дөрвөн удаа бөмбөг тасласан бол Египетийн багийнаюултай таван довтолгооныг зогсоожээ.

Хөлбөмбөг сонирхогчдын анхаарлын төвд байсан Египетийн багийн лидер Мухамед Сала энэ тоглолтод талбайд гарсангүй. Тэрээр аваргуудын лигийн шигшээ тоглолтын үеэр мөрөндөө бэртэл авсанбилээ.

“А”хэсгийг эхний тойргийн дараах байдлаар тэмцээнийг зохион байгуулагч орон ОХУ-ын шигшээ баг гурван оноотой, таван гоол оруулсан амжилттай тэргүүлж байсан. Харин Өмнөд Америкийн төлөөлөл Урагвайн баг гурван оноотой удаалж байна

Эхний тоглолтдоо ялагдсан Египетийн баг ОХУ-г хожиж хэсгээс гарах даалгавартай тулж байгаа юм.

О.ДАШНЯМ

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

С.Бямбацогт: УИХ-ын гишүүн бусдыг гүтгэж, доромжилж болно гэсэн хууль байхгүй

УИХ-ын гишүүн, УИХ-ын Дэгийн тухай хуулийн төслийн ажлын хэсгийн ахлагч С.Бямбацогттой ярилцлаа.

-УИХ-аар Дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийг хэлэлцэж байна. Та болон УИХ-ын гишүүн Д.Хаянхярваа мөн Дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийг өргөн барьсан. Их хурлаас хоёр хуулийн төслийг хамтатган хэлэлцэхээр боллоо. Дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулснаар ямар зохицуулалтуудыг суулгаж өгсөн бэ?

-Төр хариуцлагыг дээрээсээ эхлэх ёстой. Энэ миний баримталдаг зарчим. УИХ-ын гишүүдийн ёс зүйгүй, хариуцлагагүй байдал ёс суртахуунгүй нийгмийг бий болгож байна. Өөрөө хариуцлага алдчихаад, ёс зүйгүй авирлачихаад өрөөл бусдаас хууль биелүүлэхийг, ёс зүйтэй байхыг шаардах нь шударга ёсонд нийцэхгүй. “Усны эх нь булингаргүй бол адаг нь булингаргүй” гэж үг бий. Тэгвэл УИХ өөрөө засаглал булингаргүй байхын эх булаг нь шүү дээ. Уг нь хуралдаа суудаг байх, ирцээ бүрдүүлж чуулганд оролцдог байх, саналаа өөрийн биеэр өгдөг байх нь гишүүний ёс зүйн асуудал. Гэтэл энэ ёс зүйгээ уландаа гишгэж, үүнээс нь үүдэн төрийн эрх барих, хууль тогтоох дээд байгууллага болсон УИХ-ын нэр хүнд унаад байгаа учраас энэ асуудлыг хуульчлан зохицуулахаас өөр арга үлдсэнгүй. Ёс суртахууны хэм хэмжээ, хил хязгаарыг зарим гишүүн давж гишгээд байгаа учраас үүнийг Дэгийн хуулиар зохицуулах нь зүйтэй гэж үзсэн юм. Ингэхгүй бол монгол төрийн нэр хүнд унаж гүйцлээ. Төрдөө итгэх итгэл алдарлаа. Энэ нь тун хортой зүйл. Үүнийг даруй засахгүй бол үндэсний аюулгүй байдалд ч сөрөг нөлөөтэй.

-Хуулийн төсөлд гишүүд хурууны хээгээр санал өгөхөөс эхлээд байнгын хороодын хуралдааныг хооронд нь давхцуулахгүй байхаар тусгаж байгаа юм байна. Давхцуулахгүй байх боломж байгаа юм уу?

-Биеийн давхцахгүй өгөгдөл буюу хурууны хээгээрээ ирцэнд орж, саналаа өгдөг болохгүй бол хэдхэн хүн суугаад хийдэлтэй хууль батлаад явдаг ужгирсан асуудал хэзээ ч засрахгүй.

Ирээгүй гишүүний өмнөөс кнопдож эрхэнд нь халддаг асуудлыг гишүүд “төгөлдөр хуурдаж” байна гэж өхөөрдөөд яваад байж яавч таарахгүй. Энэ чинь цаагуураа иргэдийн сонголтод, цаашлаад төрийн эрхэнд халдаж байгаа хэрэг. Байнгын хороодын хуралдаан зохион байгуулалтын тухайд өөрийн тань хэлж байгаатай санал нэг байна.

Гэрэл зургийг Ц.МЯГМАРСҮРЭН

Энэ бол зохион байгуулалтын асуудал. Заавал бүх байнгын хорооны хуралдааныг давхцуулж, дунд нь гишүүд алинд нь суухаа мэдэхгүй “жороолдог” явдлыг цэгцлэх л хэрэгтэй. Нөгөө талаар гишүүд цагтаа ирдэггүй цалгар назгай байдлаас болж зарим байнгын хорооны хурал давхацдаг тал бий. Хаана хаанаа анхаарч чадвал энэ бол шийдчих боломжтой асуудал. Түүнээс биш Дэгийн хуулийн өөрчлөлтийг дэгээдэх ядмагхан шалтаг болгож болохгүй.

-Хуулийн төслийг харж байхад өөр нэг чухал заалт нь УИХ-ын гишүүн чуулганы болон байнгын хорооны хуралдаанд хоцорсон, хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүй цагийн нийлбэр нь тухайн ээлжит чуулганы болон байнгын хорооны хуралдсан хугацааны гуравны нэгээс хэтэрсэн бол эгүүлэн татах заалт сууж байна. Гишүүдийн олонх нь хоцрох бүү хэл, таслах байдал их гардаг шүү дээ. Хэрэгжих боломж хэр байгаа вэ?

-Гишүүд хөөрхий хурлаас их хоцордог юм, яах ч аргагүй тасалчихдаг юм гээд долоон шалтаг тоочоод толгойг нь илээд суувал энэ хууль тогтоох байгууллагын ажил ерөөсөө сайжрахгүй. Хариуцлагын асуудлыг нь хуулиар нарийвчлан зохицуулж дээшлүүлээд ирэхээр хоцордог, хурал тасалдаг асуудал алга болно гэж үзэж байна. Тухайн ээлжит чуулганы гуравны нэгд суухгүй таслах дүүрчихсэн толгойтой гишүүн арай ч гарахгүй байлгүй дээ. Гарлаа гэхэд тийм үйлдлийг нь өөгшүүлээд өмөөрөөд суух нь утгагүй.

-Гишүүн чуулганы хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гурваас дээш удаа оролцоогүй бол тасалсан хоног тутмын цалинг олгохгүй байхаар тусгаж. Хүндэтгэн үзэх шалтгаан гэж яг ямар шалтгаануудыг хэлж байгаа вэ. Их хурлын гишүүдийг цалингаар нь хариуцлага тооцох боломжтой юу?

-Яагаад цалингаар нь хариуцлага тооцож болохгүй гэж. Жирийн төрийн албан хаагч, хувийн хэвшлийн ажилтан ажлаасаа хоцорсон бол цалин цавуутай нь хариуцлага ярьдаг байхад түмнийг төлөөлнө гэж төрд суучихсан гишүүнд ялгамжтай байж таарахгүй биз дээ. Хүндэтгэн үзэх шалтгааны тухайд бол хүний л амьдрал юм чинь өвдөж хавдана, гачигдал зовлон гарна. Түүнээс бусад тохиолдолд бол төр түмний өмнө хүлээсэн чиг үүргээ хэрэгжүүлэх л ёстой шүү дээ. Түүнээс биш УИХ-ын гишүүний ажил алба бол цол чимэг, алдар гуншин биш.

-УИХ-ын гишүүдийн байр сууриа илэрхийлэх, үгээ хэлэх, асуулт авах хугацааг нэмэх, санаатайгаар буруу хариулт өгсөн төрийн албан хаагчид хариуцлага тооцно гэх юм. Түүнчлэн албан тушаалаас нь чөлөөлөх хүртэл арга хэмжээ авдаг байхаар заалт орж байгаа нь төрийн албыг тогтворгүй болгох юм биш үү?

-Гишүүдийн үг хэлэх, асуулт асуух хугацааны тухайд янз бүрийн л хувилбар яригдаж байна. Хэлэлцүүлгийн явцад зөв шийдэлд хүрэх байх. Харин гишүүдийн асуулга, асуултад төрийн албан хаагчид зөвхөн үнэн зөв л мэдээлэл өгөх ёстой. Түүнээс биш өөх ч биш, булчирхай ч биш зүйл ярьж цаг авдаг, бөөрөнхийлдөг, асуудлыг бүрхэгдүүлэх байдлаар тойрч бултах нь байж болохгүй зүйл. Энэ чинь өргөн утгаараа Монголын төрийг, Монголын ард түмнийг хуурч байна гэсэн үг. Төрийн үйл ажиллагаа ил тод, хийж хэрэгжүүлж байгаа ажлынх нь мэдээлэл тодорхой байхгүй бол, түүнийг сонгосон гишүүнээрээ төлөөлүүлэн мэдэх эрхээ иргэд эдэлж чадахгүй бол төр гэж байхын учир утга алдагдана. Төрд ажиллаж, татвар төлөгчдийн мөнгөөр цалинжчихаад худлаа мэдээлэл өгөөд суудаг төрийн албан хаагчдад хатуу хариуцлага тооцох нь зөв. Тийм л учраас холбогдох байгууллага албан тушаалтан УИХ-д үнэн зөв мэдээлэл өгөх ёстойг хатуу хуульчлахаар заасан.

Тайлбар хийж, асуултад хариулж байгаа албан тушаалтан бодитой, үнэн зөв мэдээлэл өгөх, асуултад бүрэн хариулах үүрэгтэй бөгөөд хэрэв санаатайгаар худал мэдээлэл өгсөн бол энэ нь түүнийг огцруулах, төрийн албанаас халах хангалттай үндэслэл болно. Ажлаа хийж чаддаггүй, аргацааж буруу ташаа мэдээллээр төр түмнийг хуурдаг төрийн албан хаагчдыг албан тушаалаас нь чөлөөлснөөр төрийн алба тогтворгүй болно ч гэж юу байхав. Харин ч энэ нь эргээд монгол төрийнхөө дархлаа, чадамжид хэрэгтэй.

-УИХ-ын гишүүн бусдыг гүтгэж, доромжилсон тохиолдолд хариуцлага хүлээлгэхээр болж байна. Тухайлбал, ямар хариуцлага хүлээх юм бэ?

-Хуулийн төсөлд энэ талаар тов тодорхой заасан. Гишүүн бүрэн эрхээ хэрэгжүүлэхдээ бусдыг илтэд санаатайгаар гүтгэн доромжлохыг хориглож, хуралдааны дэг зөрчсөөр байвал хуралдаанаас хөөж танхимаас гаргах хариуцлагын зохицуулалт нэмсэн. Хууль тогтоох чиг үүргээ хэрэгжүүлэхгүй байж харин ч эсрэгээрээ хууль зөрчиж, бусдыг элдвээр гүтгэн доромжилж, хэрүүлийн хичээл заагаад суугаа гишүүнийг танхимаас хөөж гаргах нь зүйд нийцнэ гэж л үзэж байна.

УИХ-ын гишүүн хэлсэн үгийнхээ төлөө хариуцлага хүлээхгүй гэдэг халхавчаар бусдыг гүтгэж доромжлоод сууж хэрхэвч таарахгүй. Тэгж болно гэсэн хуулийн заалт ч байхгүй. УИХ-ын гишүүн чуулган, байнгын хорооны танхимд юу ч хэлж болно гэсэн ямар ч хууль хаана ч байхгүй. Хайж олох гээд үзээрэй. Хэнийг ч гүтгэж доромжилж болно гэсэн хууль байхгүй. УИХ-ын тухай хуульд зааснаар УИХ-ын чуулганы танхимд гүтгэж, доромжлохоос бусад асуудлаар хэлсэн үгнийхээ төлөө хариуцлага хүлээхгүй гэж л бий. Би яг хуульд бичсэн үг үсгээр нь хэлж байна шүү. Тэгэхээр гүтгэх доромжлох нь бүр хууль зүйн хариуцлагатай байгаа биз. Ийм байтал тэгж эрээ цээргүй авирлаж байгаа гишүүнийг танхимаас хөөж гаргахад юу нь болохгүй гэж.

-Гишүүн хэлэлцэж байгаа асуудалтай холбогдолгүй асуудлаар үг хэлбэл хуралдаан даргалагч нэг удаа сануулах, сануулгыг зөрчвөл тухайн үг хэлэх хугацааг дуусгавар болгохоор хуулийн төсөлд тусгасан байна. Энэ заалт чинь дэмжигдэх юм уу. Гишүүдийн бүрэн эрхэд халдаж буй үйлдэл биш үү?

-Хэлэлцэж буй асуудалтай холбогдолтой үг хэлж байна уу, эсвэл хаа хамаагүй хадуурч байна уу гэдэг нь эрүүл ухаантай хэнд ч гэсэн ойлгомжтой мэдэгдэнэ биз дээ. Нөгөө бөөсний онигоо шиг ямар ч асуудал ярьсан хаа хамаагүй өөр сэдэв рүү хальж ороод хадуурч давхидаг гишүүд бий шүү дээ. Хэлэлцэж байгаа асуудалтай ямар ч холбогдолгүй зүйл ярьж цаг бардаг нөхөд нэгээр тогтохгүй байгаа. Тийм үйлдэл гаргаж буй нөхдийг яах вэ гэдгийг Дэгийн хуулиар зохицуулах нь зүйтэй. Хэрвээ тухайн гишүүн хэлэлцэж буй асуудалтай огт холбогдолгүй асуудлаар үг хэлбэл эхлээд хуралдаан даргалагч нэг удаа сануулна, сануулгыг зөрчвөл үг хэлэх хугацааг дуусгавар болгоно гээд биччихсэн байгаа биз. Эцсийн дүндээ энэ хуулийн төсөл батлагдсанаар Улсын Их Хурлын хууль тогтоох үйл ажиллагаа илүү боловсронгуй болно. Хууль тогтоомжийн төсөл хэлэлцүүлэхэд тулгарч байсан асуудлууд шийдвэрлэгдэнэ. Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах журмыг бүрэн зохицуулах боломж бүрдэнэ. Цаашлаад Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төслийг хэлэлцүүлэхэд тулгарч болзошгүй асуудлыг шийдвэрлэх хууль зүйн эерэг үр дүн гарна гэж үзэж байгаа. Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтийн хүчин төгөлдөр байдал хадгалагдах, тогтвортой байх, хууль тогтоомжийн чанар сайжрахад сайнаар нөлөөлнө. Хамгийн гол нь гишүүдийн хариуцлага, ёс зүйг дээшлүүлэх эрх зүйн шинэ орчин бүрдэнэ. Монгол төрийн нэр хүндэд энэ нь тустай.

Categories
мэдээ нийгэм

Дараах замуудыг түр хаана

Дулааны шугам сүлжээний ажил хийж гүйцэтгэх зорилгоор дараах замуудыг түр хаана гэж Нийслэлийн автозамын хөгжлийн газраас мэдээллээ. Үүнд:

1. БЗД, 16-р хороо, 53-р сургууль руу ордог авто замыг “Энергосервисмонтаж” ХХК 2018 оны 06 сарын 16-ны 23:00 цагаас 2018 оны 06 сарын 17-ны 07:00 цагийн хооронд хааж, дулааны шугамын ажил хийж гүйцэтгэнэ.

2. ХУД, 15-р хороо, Japan town-ы замыг “Суруга Монгол” ХХК 2018 оны 06 сарын 15-аас 2018 оны 06 сарын 20-ны хооронд хааж, дулааны шугам засварлах ажил хийнэ.

Categories
мэдээ нийгэм

Франц, монгол эмч нарын чуулга уулзалт боллоо

Монгол дахь Францын Элчин сайдын яам, Эрүүл мэндийн яамтай хамтран энэ чуулга уулзалтыг зохион байгууллаа.Хоёр орны эмч нар “Хамтын ажиллагааны төслүүдийн ирээдүй ямар байх вэ” сэдвийн хүрээнд хэлэлцүүлэг өрнүүлж, эрүүл мэндийн салбарын тогтвортой хөгжлийн талаар санал бодлоо солилцов.

Францын “АПАУ”, “Аксион Монгол”, “Санте сюд”, “Дэлхийн эмч нар” зэрэг ТББ-уудын эмч нар сүүлийн 20 гаруй жил хөдөө орон нутгийн эмнэлгүүдэд очиж ажиллан, алслагдсан аймгийн иргэдэд тусламж үйлчилгээ үзүүлж, эмч нарыг сургаж дадлагажуулжээ.

Мөн Гэмтэл согог судлалын үндэсний төвд 20 гаруй жилийн турш Францаас эмч, мэргэжилтнүүд ирж, орчин үеийн эмчилгээний шинэ арга барилаас монгол эмч нартай хуваалцан, тэднийг Францад дадлагажуулах, эмнэлэгт нэн шаардлагатай тоног төхөөрөмж ханган нийлүүлэх гэх мэт олон ажлуудыг хийж байгаа юм. Мөн Шастины нэрэмжит 3-р эмнэлгийн Зүрх судасны тасаг, “Өргөө” амаржих газрын дурангийн мэс заслын тасаг зэрэг нэн чухал газруудад франц эмч нар мэргэжил аргазүйн зөвлөгөө өгч, үнэтэй хувь нэмэр оруулсаар байна.

Categories
гадаад мэдээ

“Ворошиловын мэргэн бууч” киноны найруулагч таалал төгсжээ

ОХУ-ын нэрт кино найруулагч,Төрийн думын депутат Станислав Говорухин 83 насандаа таалал төгссөн болохыг парламентын доод танхимын дарга Вячеслав Володин албан ёсоор мэдээлэв.Найруулагч удаан хугацаанд өвчилж, улмаар Барвиха дахь сувиллын газарт эмчлүүлж байжээ.

Станислав Говорухин бол ЗХУ болон ОХУ-даа нэрд гарсан чадварлаг кино найруулагч, жүжигчин байсан юм. Сүүлийн 30 жил тэрээр улс төрийн амьдралд идэвхтэй оролцох болсон.Түүний 1999 онд бүтээсэн “Ворошиловын мэргэн бууч” кино авлига, шударга бус явдалд идэгдсэн өнөөгийн нийгмийн тогтолцооны эсрэг ард иргэдийн дуу хоолой болсон бүтээл гэж үнэлэгддэг. Үүнээс гадна тэрээр домогт жүжигчин, дуучин В.Высоцкийг нэр алдар хүргэсэн “Уулзах газраа өөрчилж болохгүй” мөн ”Ахмад Грантын хүүхдүүд”, ” 20-р зууны далайн дээрэмчид”, ”Асса” зэрэг Зөвлөлтийн үеийн хит кинонуудыг бүтээсэн билээ.

Categories
мэдээ нийгэм

Он гарсаар 518 иргэний амь насыг авран хамгаалжээ

Онцгой байдлын ерөнхий газраас өнөөдөр цаг үеийн асуудлаар хэвлэлийн бага хурал хийлээ. Хэвлэлийн бага хуралд ОБЕГ-ын Гамшгийн шуурхай удирдлагын газрын дарга, хурандаа Б.Мандахгэрэл, Гамшгаас урьдчилан сэргийлэх газрын дарга, хурандаа Д.Батсайхан, Гал түймэртэй тэмцэх газрын дарга, дэд хурандаа Ц.Нямбаяр, Цаг уур, орчны шинжилгээний газрын Урьдчилан мэдээлэх хэлтсийн дарга Л.Оюунжаргал нар оролцсон юм.

Он гарсаар 518 иргэний амь насыг авран хамгаалжээ

Он гарсаар улсын хэмжээнд нийт 1998 удаа аюулт үзэгдэл, осол тохиолдож, үүний улмаас 60 хүн амь насаа алдаж, 31 хүн гэмтэж бэртэн 1,4 сая толгой мал хорогдож, 14,1 тэрбум төгрөгийн шууд хохирол учирсан. Эдгээрийн хор уршгийг арилгахад Онцгой байдлын албаны албан хаагчид болон орон нутгийн иргэд нийт 10872 хүн, 2166 автомашин ажиллаж, 518 хүний амь нас, төр, байгууллага, аж ахуйн нэгж, иргэдийн 23,6 тэрбум төгрөгийн өмч хөрөнгийг авран хамгаалж, гамшигтай тэмцэх, хор уршгийг арилгах ажилд Онцгой байдал болон орон нутгаас 9,9 тэрбум төгрөг зарцуулаад байна.

Ой хээрийн түймрээс урьдчилан сэргийлэхийг анхааруулж байна

2018 оны зургадугаар сарын 15-ны өдрийн байдлаар Архангай, Баянхонгор, Булган, Дорнод, Завхан, Сүхбаатар, Сэлэнгэ, Төв, Увс, Ховд, Хөвсгөл, Хэнтий зэрэг 12 аймгийн 40 суманд 55 удаагийн ой, хээрийн гал түймэр гарч урьдчилсан байдлаар 43120 га ой, 41630 га хээр, нийт 84750 га талбай түймэрт өртжээ. Энэ нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад түймрийн тоо 45.0 хувь, түймэрт өртөж шатсан га талбай 40.0 хувь буурсан үзүүлэлттэй байна. Түймрийн голомтод Онцгой байдлын байгууллагаас 1200 гаруй алба хаагч, 90автомашин, Хилийн цэргийн анги байгууллагаас 50 алба хаагч, 4 автомашин, орон нутгаас 1284 иргэн, 143 автомашин, 96 мотоцикль, 104 морь, нийт 2540 орчим хүн, 237 автомашин, 96 мотоцикль, 104 морьтой ажиллажээ.

Харин он гарсаар 1742 объектын гал түймэр гарч, 11,8 тэрбум төгрөгийн хохирол учирч, 37 хүн нас барж, 20 хүн түлэгдэж гэмтэн 289 толгой мал хорогдож, 766 гэр орон сууц шатжээ. Дээрх гал түймрийн аюулаас 459 хүний амь нас, төр, аж ахуйн нэгж, байгууллагын 23,6 тэрбум төгрөгийн өмч хөрөнгийг авран хамгаалсан байна. Өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад гал түймрийн тоо 5,6 хувиар буурч, учирсан хохирлын хэмжээ 28,4 хувиар, нас барсан хүн 54,9 хувиар, түлэгдэж, бэртсэн 5,9 хувиар тус тус өссөн үзүүлэлтэй байна.

Түүнчлэн Цаг уурын байгууллагаас ирүүлсэн мэдээллээр зургадугаар сарын эхний арав хоногийн байдлаар, Хангай, Хэнтэй, Хөвсгөлийн уулс, Увс нуур, Их нууруудын хотгороор 26-30 градус, бусад нутагт 31-39 градус буюу ихэнх нутагт олон жилийн дунджийн орчим, түүнээс 1.1-3.4 градусаар дулаарч, ихэнх нутгаар олон жилийн дунджаас тунадас орсон нь нутаг дэвсгэрийн 70 орчим хувь нь гандах, хуурайшилттай байх нөхцлийг бүрдүүлээд байгаа юм. Иймд ой, хээрийн түймрээс урьдчилан сэргийлж, бага оврын хийн болон цахилгаан зуух, автомашин, тээврийн хэрэгслийн аюулгүй байдал, татсан тамхи, ил галыг бүрэн унтрааж, учирч болзошгүй гал түймрийн аюулаас өөрийн болон бусдын амь нас, эд хөрөнгийг эрсдэлд учируулахгүй байхыг анхааруулж байна. Мөн ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн зуны амралт эхэлж байгаатай холбогдуулан бага насны хүүхдийг уул, мод, гол устай газар харгалзах хүнгүй явуулахгүй байх, ялангуяа орон байранд удаан хугацаагаар цоожлох, гал гарч болох зүйлсийг бага насны хүүхдээс хол байлгаж ахуйн хүрээнд гарч байгаа гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлэх шаардлагатай байгааг анхаарууллаа.

Завьт эргүүл ажиллаж байна

Он гарсаар усны ослоор Архангай, Дорнод, Дорноговь, Өмнөговь, Сэлэнгэ, Төв, Увс, Ховд, Хөвсгөл аймаг, аймаг, нийслэлд нийт 15 удаагийн тохиолдлоор 21 хүн (хүүхэд-5 буюу 23.8%, насанд хүрэгсэд-16, үүнээс 16 хүн нь эрэгтэй буюу 76.2%) амь насаа алджээ.

Урин дулааны үе, аялал зугаалгын улирал эхэлсэнтэй холбогдуулан Нийслэлийн Засаг даргын захирамжаар 2018 оны 06 дугаар сарын 10-ны өдрөөс эхлэн Нийслэлийн Аврах ангийн алба хаагчид автомашин, завь бусад техник багаж хэрэгсэлтэйгээр Туул голын Гачууртын Хар усан тохойгоос Биокомбинатын гүүр хүртэл моторт завь, сэлүүрт завиар иргэдийг голын усанд осолдохоос урьдчилан сэргийлж аюулгүй байдлыг хангаж ажиллаж байна.

Түүнчлэн 2018 оны зургадугаар сарын 14-ний өдөр Булган аймгийн Хутаг-Өндөр сум, Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын нутгаар усархаг аадар бороо орох үеэр уруйн үер бууж, үерийн улмаас Хутаг-Өндөр суманд дөрвөн настай хүүхэд урсаж амь насаа алдан, олон айл өрх, аж ахуйн нэгж байгууллагад хохирол учирсан тохиолдол гарсан.

Иймд ард иргэд аялал, амралтаар явахдаа гол усны ойролцоо амарч зугаалахгүй байх, сонор сэрэмжтэй байж, бага насны хүүхдийг гол усны эрэг дагуу явуулж, тоглуулахгүй байх, хүүхдэд тавих хараа хяналтаа дээшлүүлэх, баталгаатай гүүр, гарам, гарцтай газраар автомашинтай зорчиж, аюулгүй байдлаа хангахыг Онцгой байдлын ерөнхий газраас онцгойлон анхааруулж байна. Түүнчлэн хүчтэй аадар бороо орох нь үерийн аюул дагуулж болзошгүй тул учирч болзошгүй эрсдэлээс сэрэмжилж, голын эрэг хөндийд байрлахгүй байхыг сэрэмжлүүлж байна гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

“Мэргэжлийн боловсрол сургалт-Ажилсаг Монгол” сэдэвт зөвлөлгөөн энэ сард болно

Өнөөдөр Засгийн Газар, ХНХЯ, ХБНГУ-ын Олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэгтэй хамтран “Мэргэжлийн боловсрол сургалт-Ажилсаг Монгол” сэдэвт Үндэсний зөвлөлгөөнийг энэ сарын 18, 19-нд зохион байгуулахаар сэтгүүлчдэд мэдээллээ.
УИХ-ын гишүүн Д.Тэрбишдавга, ХНХ-ын дэд сайд С.Мөнгөнчимэг, ХБНГУ-аас Монгол улсад суугаа ЭСЯ-ны нэгдүгээр нарийн бичгийн дарга Кристинн Гласс нар оролцож удахгүй болох Үндэсний зөвлөлгөөн болон Монгол улсын мэргэжлийн боловсрол, сургалтын өнөөгийн байдал тулгамдаж буй асуудал, цаашид хэрэгжүүлэх арга хэмжээний талаар мэдээлэл өгөв.
Хоёр өдрийн турш үргэлжлэх зөвлөлгөөний эхний хэсэг Налайх дүүрэгт болох бөгөөд Төрийн болон ТББ, Олон улсын судлаачид, эрдэмтдийг оролцуулан “Мэргэжлийн боловсрол сургалтын чанарт нөлөөлөх гол хүчин зүйлс”, “Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн ур чадвар эзэмших боломжууд” зэрэг олон сэдвээр илтгэл тавьж хэлэлцүүлнэ.Энэ үеэр тус дүүргийн төв талбайд мэргэжил сурталчлах өдөрлөг болж МСҮТ болон Политехникийн коллежууд сургуулиа танилцуулан шинэ элсэлтээ авах юм. Мөн дүүргийн Хөдөлмөрийн бирж иргэдэд үйлчлэх аж. Мөн Үндэсний зөвлөлгөөн Төрийн ордонд хоёр дахь өдрөө үргэлжлэх бөгөөд Ерөнхий сайд У.Хүрэлсүх, УИХ-ын, Засгийн газрын гишүүд, мэргэжлийн сургалтын байгууллагын багш судлаачид, ажил олгогч, оюутан, сурагчид оролцоно.

Categories
гадаад мэдээ

Францын тэргүүн хатагтай 500 мянган еврогоор таваг худалдан авчээ

Францын Ерөнхийлөгчийн гэр бүл өндөр үнэтэй тавагны иж бүрдэл худалдаж авсан хэргээр шүмжлэлийн бай болоод байна.Тэргүүн хатагтай Брижит Макрон саяхан Элисейн ордны тохижилтыг шинэчилж 50 мянган еврогоор тавагны иж бүрдэл худалдан авсан юм.

Тэгвэл сэтгүүлчид тэргүүн хатагтайн сонгосон 1200 ширхэгтэй иж бүрдлийн бодит өртөг нь 500 мянган евро гэж бичиж байна. Сайн чанарын шаазан үйлдвэрлэдэг Sèvres үйлдвэр 1848 оноос Ерөнхийлөгчийн ордонд хэрэглэх хоолны хэрэгслийг нийлүүлж иржээ. “Bleu Élysée” нэртэй шинэ хоолны иж бүрдлийн дизайны Е.Ричер гаргасан байна.

Францын тэргүүн хатагтай 500 мянган еврогоор таваг худалдан авчээ

Харин Элисейн ордны зүгээс төрийн ёслол хүндэтгэлийн арга хэмжээнд хэрэглэж байсан хоолны иж бүрдлийг Жак Ширакийн үеэс хойш ер шинэчлээгүй, зарим нь бүр 1950 оны эдлэл байгаа тул зайлшгүй өөрчлөх хэрэгтэй гэж тайлбарлаж байна.

Categories
мэдээ нийгэм

Аялалдаа анхны тусламжийн цүнхтэй яваарай

Зуны цагт хүмүүсийн бөөгнөрөл, хөдөлгөөн ихсэхийн хирээр хүний амь нас, эрүүл мэндэд эрсдэл үүсэх нөхцөл нэмэгддэг. Тухайлбал, ойд төөрөх, осгох, могойд хазуулах, уул хаднаас унах, усанд живэх, осол аваарт өртөх, нарших, гал, цахилгаанд түлэгдэх, хоолны хордлого зэрэг эрсдэл гардаг.
Тиймээс аялалаар явахдаа анхны тусламжийн багцтай явахыг зөвлөж байна.