Categories
мэдээ энтертаймент-ертөнц

Соёлын биет бус өвийн их наадам “Хүй долоон худаг”-т болно

Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Соёл, урлагийн газар, Биеийн тамир, спортын газар хамтран “Нүүдэлчин-Монгол 2018” их наадмыг наймдугаар сарын 11-15-ны өдрүүдэд “Хүй долоон худаг”-т зохион байгуулах гэж байна.

Наадмын хүрээнд ард түмний дунд 13 удаа амжилттай зохион байгуулагдаж “Ардын урлагийн их наадам” нэрээр дотно танил болсон “Соёлын биет бус өвийн их наадам” болон “Үндэсний спортын YI их наадам”- ууд нэгэн зэрэг явагдана.

Энэ удаагийн “Соёлын биет бус өвийн их наадам”-ыг ЮНЕСКО-гийн “Соёлын биет бус өвийг хамгаалах тухай 2003 оны конвенци”-ийн зарчмыг баримталж 5 ай савын хүрээнд зохион байгуулах юм. Үүнд:

1. Эх хэл болон аман уламжлал, илэрхийллүүд;

2. Гар урлал;

3. Язгуур урлаг;

4. Байгалийн болон сав ертөнцийн тухай мэдлэг, арга ухаан;

5. Уламжлалт зан үйл, ёслол, баяр наадам гэсэн нэгдмэл, цул байдлаар ардын авьяастнуудыг шалгаруулах юм.

“Соёлын биет бус өвийн их наадам”-ын анхан шатны шалгаруулалт зургадугаар сарын 05-25-ны өдрүүдэд 21 аймаг, нийслэл хотноо, хоёрдугаар шатны шалгаруулалт наймдугаар сарын 11-15-ны өдрүүдэд “Хүй долоо худаг”-т зохион байгуулагдана.

“Нүүдэлчин – Монгол 2018”-т аймаг, нийслэлээс шалгарсан билиг авъяастнууд ард түмэндээ уламжлалт соёлын 26 төрөл, 100 гаруй зүйлийн өвийг сонирхуулж, нутаг нутагт өвлөн уламжлагдсан язгуур өвийн нандин тоглолтуудыг толилуулна. Мөн их наадмын талбай “Хүй долоо худаг”-т аймаг тус бүрийн “брэнд” бүтээл, бүтээгдэхүүн худалдаалагдахаас гадна Монгол түмний уламжлалт морьт сурын харваа, шатар, шагайн харваа, морин поло, их талын хүчтэн тэмцээнүүд олон нийтийн дунд нээлттэй зохион байгуулагдах юм.

Categories
мэдээ нийгэм

Олон улсын найрамдал цогцолборт 600 гаруй хүүхэд эрхээ хамгаалахаар чуулж байна

Олон улсын хүүхдийн “Найрамдал” цогцолборт өнөөдөр “Бидний оролцоо 2018” зөвлөлгөөн эхэллээ. Зөвлөлгөөн ирэх даваа гариг хүртэл үргэлжлэх бөгөөд 21 аймаг 9 дүүргийн 7-10 дугаар ангийн 600 гаруй хүүхэд оролцож байна.
Зөвлөлгөөнд оролцогчид манлайлал, байгаль дэлхий, эрүүл мэнд, харилцаа, эдийн засаг, хүүхдийн аюулгүй байдал, соёл, өв уламжлал, хөгжих орчин зэрэг хэлэлцэн шинэ санаачилга гаргах юм байна. Мөн хүүхдийн удирдлагын байгууллагуудын өнөөгийн байдлыг тодорхойлж, төрөл чиглэлийг нэмэгдүүлэх зэргээр зөвлөлдөх аж. Тус зөвлөгөөнийг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, “Найрамдал” цогцолбор хамтран зохион байгуулж байна.

Categories
мэдээ нийгэм

100 айлын барилгын материалын цехүүд Налайх руу нүүнэ


Налайхын барилгын материалын үйлдвэрлэл технологийн паркийн удирдлагууд 100 айлын жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгч нартай уулзаж судалгаа явуулжээ. Энэ үеэр барилгын материалын худалдаа эрхлэгчид Налайхын барилгын материалын үйлдвэрлэл технологийн паркт байршсанаар эдлэх хөнгөлөлт давуу тал зэргийн талаар тайлбарласан байна. 100 айлын нутаг дэвсгэрт 400 гаруй жижиг цехүүд үйл ажиллагаа явуулж байна. Дээврийн төмөр, вакум цонх, модон эдлэл, чулуун хавтан болон бусад цехүүдээр судалгаа хийхэд үйлдвэрүүд дундажаар 0.04-0.09 га талбайд 4-7 ажилтантайгаар үйл ажиллагаагаа явуулж байна. Иймд үйлдвэрлэл эрхлэгч нарт Налайхын барилгын материалын үйлдвэрлэл технологийн паркт нүүн очсоноор нэн тэргүүний шаардлагатай байгаа зүйлсийн талаар асууж тодруулан санал солилцжээ.

Паркийн нийт 120 га талбайгаас 13 га талбайг 100 айлын жижиг дунд үйлдвэр, цехүүдэд төлөвлөсөн ба 13 га газар авто машины зогсоол авто зам явган хүний зам ногоон байгууламж зэрэг байх ба нийт 9 га талбайд үйлдвэрүүд үйл ажиллагаагаа явуулах юм байна.

Categories
мэдээ нийгэм

Архангай аймагт орчин үеийн бохир ус цэвэрлэх байгууламж барина

Архангай аймгийн Цэцэрлэг хотод 3000 м3 хүчин чадалтай, био өнгөр тогтоогч бүхий идэвхит лагийн технологи ашигласан орчин үеийн бохир ус цэвэрлэх байгууламж барих барилга угсралтын ажлын гүйцэтгэгчтэй байгуулсан гэрээг хүлээлгэн өгөх ёслолын ажиллагаа боллоо.

Энэхүү ёслолын ажиллагааны үеэр Барилга, хот байгуулалтын сайд Х.Баделхан “Барилга, хот байгуулалтын яам аймгийн төвүүдийн цэвэрлэх байгууламжийг шинэчлэх, шинээр барих төслийг хэрэгжүүлэхээр төлөвлөн, гүйцэтгэж эхлээд байна. Тухайлбал Азийн хөгжлийн банкны 21.17 сая ам.долларын хөнгөлөлттэй зээлээр есөн аймгийн төвд бохир ус цэвэрлэх байгууламж шинээр барих бөгөөд үүний 8 хувийг Монгол Улсын Засгийн газар гаргаж байна.

Энэхүү төсөл нь нь бохир ус цэвэрлэх байгууламжийн шинэлэг технологи ашигласнаар байгаль орчинд үзүүлэх сөрөг нөлөөлөл багасч, орон нутгийн оршин суугчдын эрүүл ахуй, орчны стандартыг дээшлүүлэх зорилготой.

Монгол Улсын үндэсний инженерүүд Монгол орны цаг уурын нөхцөлд тохирохуйц цэвэрлэх байгууламжийн шийдэл гарган, нэг маягийн зураг төсөл болгон батлуулж, тус төслөөр хэрэгжүүлж байгаа нь онцлог юм. Түүнчлэн эдгээр цэвэрлэх байгууламжуудыг барьж ашиглалтад оруулах нь бусад аймгуудын төвд цаашид цэвэрлэх байгууламж барих жишиг болох юм.

Энэ төслөөр Арвайхээр, Даланзадгад хотын төвд цэвэрлэх байгууламжийн ажил Сайншанд, Цэцэрлэг хотуудад хоногт 3000 м3 хүчин чадалтай, био өнгөр тогтоогч бүхий идэвхит лагийн технологи ашигласан орчин үеийн бохир ус цэвэрлэх байгууламжууд барихаар ажиллаж байна” хэмээн хэлжээ.

Архангай аймгийн төвд баригдах цэвэрлэх байгууламжийн ажлын өртөг нь 8.2 тэрбум төгрөг бөгөөд “ЧММ” ХХК, “Энта инженеринг цэвэрлэх байгууламж угсралт” компанийн түншлэл ажлыг хийж гүйцэтгэх юм байна.

Categories
мэдээ нийгэм

Завхан аймаг дахь цагдаагийн газарт төлөвлөгөөт шалгалт зохион байгуулж байна

Цагдаагийн ерөнхий газрын даргын 2018 оны А/130 дугаар тушаалаар томилогдсон Цагдаа, дотоодын цэргийн анги, байгууллагын үйл ажиллагаа, алба хаагчдын мэргэжлийн түвшинг үнэлэх, шинээр баталсан хууль тогтоомжийн хэрэгжилттэй танилцах, сургалт зохион байгуулах үүрэг бүхий ажлын хэсэг Завхан аймаг дахь Цагдаагийн газарт ажиллаж байна.


Цагдаагийн ерөнхий газрын Аюулгүй байдлын хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа Х.Буянтүмэнгээр ахлуулсан ажлын хэсэг тус цагдаагийн газрын үйл ажиллагаанд 2018 оны 06 дугаар сарын 11-ний өдрөөс төлөвлөгөөт шалгалтыг явуулж байгаа юм.


Шалгалтаар алба хаагчдын хууль эрх зүйн мэдлэг, сэтгэх бодох чадвар, бие бялдарын шалгалтыг алба хаагч бүрээс авч, тасаг, албадын үйл ажиллагаанд үнэлэлт дүгнэлт өгч, шалган зааварчлан ажиллаж байна.

Categories
мэдээ нийгэм

34 орны мал аж ахуйн төлөөлөгчид чуулж, тодорхой шийдэл-дүгнэлтэд хүрлээ

Монгол Улсын Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Нэгдсэн үндэстний байгууллагын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллага, Даян дэлхийн тогтвортой мал аж ахуйн хөтөлбөр хамтран зохион байгуулж буй “Даян дэлхийн тогтвортой мал аж ахуйн хөтөлбөрийн олон талт түншүүдийн 8 дахь удаагийн уулзалт” Монгол Улсад анх удаа болж, дэлхий нийт энэ зүгт таван хоног анхаарлаа хандууллаа.

Энэ удаагийн 8 дугаар уулзалтад даян дэлхийн тогтвортой мал аж ахуйн түнш 34 орны 120 гаруй төлөөлөгчид, бүс нутгийн улсуудын Хөдөө аж ахуйн сайд нар, Монгол Улсын төрийн болон төрийн бус байгууллага, холбогдох бусад албаныхан зэрэг давхардсан тоогоор 500 гаруй мэргэжлийн хүмүүс оролцсон юм.

Таван өдрийн турш дэлхий, бүс нутаг, улс орны түвшний олон чухал асуудалд төвлөрч, гарц шийдэл илэрхийлсэн, ажил хэрэгч, бүтээлч олон улсын уулзалт өнөөдөр (2018.06.15) хаалтаа хийлээ. Хаалтын ёслолд ХХААХҮ-ийн дэд сайд Ж.Сауле, тус яамны Төрийн нарийн бичгийн дарга Д.Энхбат нар оролцож үг хэлсэн. Дэд сайд Ж.Сауле, “Мал аж ахуйн тогтвортой хөгжлийг хангах суурь хүчин зүйл нь бэлчээр. Иймд бэлчээрийн доройтлыг сааруулах, хамгаалах чиглэлээр олон улсын сайн туршлагыг нэвтрүүлэх нь чухал байна. Мал аж ахуйн гаралтай түүхий эд, бүтээгдэхүүний зах зээлийн эрэлт, экспортыг малын өвчин хязгаарлаж байна. Тиймээс малын халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх, тэмцэх чиглэлээр зохистой менежментийг хэрэгжүүлэх нь зүйтэй” гэв.

Тэрбээр, хүнсний тогтвортой хангамж, аюулгүй байдлыг хангахын тулд мал аж ахуйн тогтвортой хөгжлийн бодлого чухал ач холбогдолтой. Мал аж ахуйн үйлдвэрлэл эрхлэгчдийн орлого, амьжиргаа буурах хандлагатай байгаа тул малчдыг дэмжих, малчдын залгамж халааг хангах хэрэгтэй байна.

Мөн ХХААХҮЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Д.Энхбат энэхүү олон талт түншүүдийн 8 дугаар уулзалт нь манай улсын тусгай хамгаалалттай газар нутагт унаган төрхөө хадгалан үлдсэн байгальд малчны хотны дэргэд зохион байгуулсан нь онцлог гэдгийг хэлж байлаа. Уулзалтаас Монгол Улсын хүнс, хөдөө аж ахуйн салбар, Даян дэлхийн тогтвортой мал аж ахуйн хөтөлбөр, хандивлагч байгууллагуудын хамтын ажиллагаанд шинэ талбар болсон гээд мал аж ахуйн тогтвортой хөгжлийг төлөвлөгөөгөө олон улсад танилцуулснаа онцлон тэмдэглэлээ.

Уулзалтын үеэр явагдсан хэлэлцүүлэг, салбар хуралдаанууд бүхэлдээ Энэ удаагийн хурлаар үндсэндээ малын эрүүл мэнд, уур амьсгалын өөрчлөлт ба байгалийн нөөц ашиглалт, амьжиргаа ба эдийн засаг, хүнс тэжээл гэсэн дөрвөн асуудлыг чухалчилж, нэгдсэн байр сууринд хүрсэн юм. Тухайлбал,

Малын эрүүл мэнд, тавлаг байдал асуудлын хүрээнд мал эрүүлжүүлэх ажлыг чанартай явуулж, хил дамнан гардаг малын халдварт өвчний дэгдэлтийг бууруулахын тулд хөрш улсуудтайгаа хамтран ажиллах нь зүйтэй гэж даян дэлхийн мал аж ахуйн асуудал эрхэлсэн мэргэжилтнүүд хэллээ. Мөн малын гаралтай бүтээгдэхүүн, тэр дундаа сүү, сүүн бүтээгдэхүүн, олон төрлийн амин дэмээр баялаг шинэхэн төмс, хүнсний ногоо, жимс жимсгэнийг түлхүү хэрэглэх дадлыг хэвшүүлэхийн тулд олон нийтийг мэдлэг, мэдээлэлжүүлэх хэрэгтэй байна гэж хүнсний салбарынхан дүгнэсэн. Мал аж ахуйн салбар нь өөрийн гэсэн үнэ цэнэтэй. Тиймээс тогтвортой мал аж ахуйн салбарын үйлдвэрлэлийг дэмжсэнээр хүн амын амьжиргаа сайжирч, эдийн засаг өснө гэдэгт олон улсын уулзалтад оролцсон төлөөлөгчид санал нэг байлаа.

Мал аж ахуйн салбар нь уур амьсгалын өөрчлөлтөд нөлөөлж байна. Уур амьсгалын өөрчлөлт нь мал аж ахуйн салбартаа хүндрэл учруулж байна. Тэр дундаа малчдын амьжиргаанд сөрөг нөлөөлж байгаа юм. Улс орон бүр уур амьсгалын өөрчлөлтөд хариу арга хэмжээ авч байгаа боловч үр дүн нь харилцан адилгүй байна. Тиймээс мал аж ахуйн салбар дахь уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөллийн хөндлөнгийн үнэлгээ хийлгэж, түүний үр дүнд суурилан бүс нутгийнхаа онцлогт тохирсон стратегиа боловсруулах нь зүйтэй гэж олон улсын судалгааны байгууллагынхан үзэж байна.

Ийнхүү “Даян дэлхийн тогтвортой мал аж ахуйн хөтөлбөрийн 8 дугаар уулзалт”-ыг тус хөтөлбөрийн дарга Фритц Шнайдер дүгнэлээ. Тэрбээр, дараа, дараагийн уулзалтад олон талын оролцоог сайжруулах ёстой. Сайн шийдэл, тэргүүн туршлагыг олж тодорхойлоход хамтын ажиллагаа хамгийн чухал. Хөтөлбөрийнхөө үйл ажиллагаанд технологийн дэвшил ашиглаж, гишүүн байгууллагуудтайгаа мэдээлэл солилцон, бусдаасаа туршлагаас суралцан, шийдэл нь тодорхой болсон асуудлыг цаг алдалгүй бусдад ойлгуулахын тулд дуу хоолой нэгтэй байхыг уриаллаа.

Монгол Улсын мал аж ахуйн салбарын тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэхэд байнгын хамтын ажиллагаагаар дэмжиж байдаг Дэлхийн банк, Азийн хөгжлийн банк, НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллага, Хөгжлийн хөтөлбөрийн газар, Швейцарийн хөгжлийн агентлаг, Мерси кор, Даян дэлхийн тогтвортой мал аж ахуйн хөтөлбөрийн хандивлагчид, гишүүн олон улсын төлөөлөгчид зэрэг бүх талуудад талархал илэрхийлье.

Categories
мэдээ нийгэм

“Монгол наадам цогцолбор” уяачдын холбоотой санамж бичиг байгуулжээ

“Монгол наадам цогцолбор” орон нутгийн өмчит төрийн үйлдвэрийн газар болон Монголын морин спорт уяачдын холбооны удирдлагууд хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зуржээ. Хоёр тал хамтын ажиллагаагаа нэмэгдүүлэн, харилцан дэмжлэг үзүүлэх, ажлын уялдаа холбоогоо сайжруулан бодит үр дүнд хүрэх зорилгоор энэхүү хамтран ажиллах санамж бичгийг байгуулжээ. Хамтын ажиллагааныхаа зарчим, чиглэлийг нарийвчлан тодорхойлсон санамж бичигт “Монгол наадам цогцолбор”-ын дарга Н.Батсүмбэрэл, Монголын Морин спорт уяачдын холбооны ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэгч М.Мөнхбаясгалан нар гарын үсэг зурсан байна.

Энэхүү санамж бичгийн гол зорилго нь Хүй долоон худагт уламжлалт болон сонгомол морин уралдааныг хөгжүүлэх, морин тойруулгын үйл ажиллагааг явуулахад хамтран ажиллах, Үндэсний их баяр наадам, олон нийтийг хамарсан баярын үеэр байгалийн гамшиг болоход нийтийн аюулгүй байдлыг хангах, уяачдын гэрийн буйр, хурдан морины бэлчээрийг хамгаалах, наадамчин олон болон хурдан морьдыг ундны усаар хангах, наадмын үеэр морьтой үзэгчдийн наадам үзэх бололцоог бий болгох, “Монгол наадам цогцолбор”-оос хийж хэрэгжүүлж буй олон нийтийг хамарсан баяр наадам болон бусад үйл ажиллагааг уяачдад сурталчлан таниулах, мэдээллийг түгээх, оролцоогоор хангахад оршиж байгаа ажээ.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Ирэх 7 хоногт УИХ-ын чуулган, байнгын хороогоор хэлэлцэх асуудлын жагсаалтыг баталжээ

УИХ-ын даргын зөвлөл хуралдаж, ирэх долоо хоногт УИХ-ын байнгын хороо, чуулганы хуралдаанаар хэлэлцэх асуудлын жагсаалтыг баталжээ. Даваа гаригт уламжлал ёсоор хоёр намын бүлэг хуралдана. Мөн ажлын хэсгүүд хуралдах юм.

БАЙНГЫН ХОРООНЫ ХУРАЛДААН: Мягмар гарагт:

1.Төсвийн байнгын хорооны хуралдаан 10.00 цагаас “Их Эзэн Чингис хаан” танхимд:

Хэлэлцэх асуудал:
– “Биологийн олон янз байдлыг хамгаалах, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох нь-II төсөл”-ийн Монгол Улсын Засгийн газар, Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын Засгийн газар хоорондын Санхүүгийн хамтын ажиллагааны хэлэлцээрийн төсөл /Засгийн газар 2018.06.07-ны өдөр өргөн мэдүүлсэн, зөвшилцөх, санал, дүгнэлтээ Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороонд хүргүүлнэ/;
– “Төвийн бүсийн цахилгаан дамжуулах, түгээх сүлжээний үр ашгийг дээшлүүлэх төсөл”-ийн Санхүүгийн хамтын ажиллагааны Монгол Улсын Засгийн газар, Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр, Монгол Улсын Сангийн яам, ХБНГУ-ын Франкфурт хот дахь Сэргээн босголтын зээлийн банк хоорондын Зээлийн болон төслийн гэрээний төсөл /Засгийн газар 2018.06.07-ны өдөр өргөн мэдүүлсэн, зөвшилцөх, санал, дүгнэлтээ Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороонд хүргүүлнэ/;
– Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээг дэмжих тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд /Улсын Их Хурлын гишүүн Ж.Ганбаатар нарын 6 гишүүн 2018.05.04-ний өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг, санал дүгнэлтээ Эдийн засгийн байнгын хороонд хүргүүлнэ/;
– Бусад.

2.Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны хуралдаан 10.00 цагаас “Жанжин Д.Сүхбаатар” танхимд:

Хэлэлцэх асуудал:
– Хүнсний тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслүүд /Улсын Их Хурлын гишүүн Х.Болорчулуун нарын 16 гишүүн 2016.12.16-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/;
– Ус бохирдуулсны төлбөрийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслүүд /Засгийн газар 2018.02.09-ний өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/;
– Ус цаг уур, орчны хяналт шинжилгээний тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Улсын Их Хурлын гишүүн Д.Тогтохсүрэн нарын 6 гишүүн 2018.05.15-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/;
– Малын генетик нөөцийн тухай болон Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн зарим заалтын хэрэгжилтийн талаарх Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын мэдээлэл сонсох;
– Мал аж ахуй болон тариалангийн бүс нутгийн ган, хуурайшилтын нөхцөл байдал, малыг цаг агаарын гэнэтийн аюулаас хамгаалах бодлогын талаарх Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын мэдээлэл сонсох.

3.Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороо 14.00 цагаас “Жанжин Д.Сүхбаатар” танхимд:

Хэлэлцэх асуудал:
– Боловсролын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Бага, дунд боловсролын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслүүд /Улсын Их Хурлын гишүүн Х.Нямбаатар нарын 3 гишүүн 2018.02.02-ны өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/;
– Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээг дэмжих тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Мэргэжлийн боловсрол, сургалтын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслүүд /Улсын Их Хурлын гишүүн Ж.Ганбаатар нарын 6 гишүүн 2018.05.04-ний өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг, санал дүгнэлтээ Эдийн засгийн байнгын хороонд хүргүүлнэ/;
– Нийгмийн даатгалын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Улсын Их Хурлын гишүүн Д.Тогтохсүрэн нарын 6 гишүүн 2018.05.15-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/;
– Нийгмийн халамжийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Улсын Их Хурлын гишүүн Д.Тогтохсүрэн нарын 6 гишүүн 2018.05.15-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/;
– Хүүхэд хамгааллын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл /Улсын Их Хурлын гишүүн Д.Тогтохсүрэн нарын 6 гишүүн 2018.05.15-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/;
– Мэргэжлийн боловсрол, сургалтын тухай хуулийн хэрэгжилттэй танилцаж, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар санал, дүгнэлт гаргах, шийдвэрийн төсөл боловсруулж Байнгын хороонд танилцуулах үүрэг бүхий ажлын хэсгийн тайлан;
– Соёлын тухай хууль, Соёлын өвийг хамгаалах тухай хуулийн хэрэгжилтийг шалгах, соёл урлагийн байгууллагын үйл ажиллагаатай танилцаж, соёл, урлагийн салбарын хууль, тогтоомжийг боловсронгуй болгох, санал, дүгнэлт гаргах, шийдвэрийн төсөл боловсруулж Байнгын хороонд танилцуулах үүрэг бүхий ажлын хэсгийн тайлан;
– Бусад.

4.Ёс зүйн дэд хорооны хуралдаан 14.00 цагаас “Г” танхимд:

Хэлэлцэх асуудал:
– Бусад.

6 дугаар сарын 20-ны Лхагва гарагт:

1.Хууль зүйн байнгын хорооны хуралдаан 09.00 цагаас “Жанжин Д.Сүхбаатар” танхимд:

Хэлэлцэх асуудал:
– Монгол Улсын Их Хурлын 2018 оны 45, 47 дугаар тогтоолуудад тавьсан Монгол Улсын Ерөнхийлөгчийн хориг;
– Улсын бүртгэлийн ерөнхий хууль /Шинэчилсэн найруулга/-ийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслүүд /Засгийн газар 2018.05.04-ний өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/;
– Иргэний улсын бүртгэлийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслүүд /Засгийн газар 2016.12.26-ны өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/;
– Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслүүд /Засгийн газар 2016.12.26-ны өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/;
– Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслүүд /Засгийн газар 2018.05.04-ний өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/;
– Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээг дэмжих тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн Зөрчлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Улсын Их Хурлын гишүүн Ж.Ганбаатар нарын 6 гишүүн 2018.05.04-ний өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг, санал дүгнэлтээ Эдийн засгийн байнгын хороонд хүргүүлнэ/;
– Шүүх байгуулах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хууль, тогтоолын төслүүд /Монгол Улсын Ерөнхийлөгч 2018.06.08-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/;
– Бусад.

2.Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаан 10.00 цагаас “Их Эзэн Чингис хаан” танхимд:

Хэлэлцэх асуудал:
– Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээг дэмжих тухай хуулийн төслийн хамт өргөн мэдүүлсэн“ Тогтоолын хавсралтад нэмэлт оруулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Улсын Их Хурлын гишүүн Ж.Ганбаатар нарын 6 гишүүн 2018.05.04-ний өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг, санал дүгнэлтээ Эдийн засгийн байнгын хороонд хүргүүлнэ/;
– Монгол Улсын Их Хурлын 2018 оны 45, 47 дугаар тогтоолуудад тавьсан Монгол Улсын Ерөнхийлөгчийн хориг;
– Бусад.

3.Эдийн засгийн байнгын хорооны хуралдаан 14.00 цагаас “Жанжин Д.Сүхбаатар” танхимд:

Хэлэлцэх асуудал:
– “Биологийн олон янз байдлыг хамгаалах, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох нь-II төсөл”-ийн Монгол Улсын Засгийн газар, Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын Засгийн газар хоорондын Санхүүгийн хамтын ажиллагааны хэлэлцээрийн төсөл /Засгийн газар 2018.06.07-ны өдөр өргөн мэдүүлсэн, зөвшилцөх, санал, дүгнэлтээ Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороонд хүргүүлнэ/;
– “Төвийн бүсийн цахилгаан дамжуулах, түгээх сүлжээний үр ашгийг дээшлүүлэх төсөл”-ийн Санхүүгийн хамтын ажиллагааны Монгол Улсын Засгийн газар, Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр, Монгол Улсын Сангийн яам, ХБНГУ-ын Франкфурт хот дахь Сэргээн босголтын зээлийн банк хоорондын Зээлийн болон төслийн гэрээний төсөл /Засгийн газар 2018.06.07-ны өдөр өргөн мэдүүлсэн, зөвшилцөх, санал, дүгнэлтээ Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороонд хүргүүлнэ/;
– “Төрийн өмчөөс аймаг, нийслэлийн өмчид эд хөрөнгө шилжүүлэх тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Засгийн газар 2018.05.15-ны өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/;
– Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээг дэмжих тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслүүд /Улсын Их Хурлын гишүүн Ж.Ганбаатар нарын 6 гишүүн 2018.05.04-ний өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/;
– Ажлын хэсэг байгуулах тухай.

4.Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хуралдаан 14.00 цагаас “Г” танхимд:

Хэлэлцэх асуудал:
– Орон нутгийн хамгаалалтын тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслүүд /Засгийн газар 2018.05.18-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/;
– Дайчилгааны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслүүд /Засгийн газар 2018.05.18-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/;
– “Биологийн олон янз байдлыг хамгаалах, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох нь-II төсөл”-ийн Монгол Улсын Засгийн газар, Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын Засгийн газар хоорондын Санхүүгийн хамтын ажиллагааны хэлэлцээрийн төсөл /Засгийн газар 2018.06.07-ны өдөр өргөн мэдүүлсэн, зөвшилцөх/;
– “Төвийн бүсийн цахилгаан дамжуулах, түгээх сүлжээний үр ашгийг дээшлүүлэх төсөл”-ийн Санхүүгийн хамтын ажиллагааны Монгол Улсын Засгийн газар, Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр, Монгол Улсын Сангийн яам, ХБНГУ-ын Франкфурт хот дахь Сэргээн босголтын зээлийн банк хоорондын Зээлийн болон төслийн гэрээний төсөл /Засгийн газар 2018.06.07-ны өдөр өргөн мэдүүлсэн, зөвшилцөх/.

5.Тусгай хяналтын дэд хорооны хуралдаан 16.00 цагаас “Г” танхимд:

Хэлэлцэх асуудал:
– Байгууллагын санал.

ЧУУЛГАНЫ НЭГДСЭН ХУРАЛДААН:

6 дугаар сарын 21, 22-ны Пүрэв, Баасан гарагт 10.00 цагаас:

– Үндсэн хуулийн цэцийн 2018 оны 09 дүгээр дүгнэлт;
– Монгол Улсын Их Хурлын 2018 оны 45, 47 дугаар тогтоолуудад тавьсан Монгол Улсын Ерөнхийлөгчийн хориг;
– “Төрийн өмчөөс аймаг, нийслэлийн өмчид эд хөрөнгө шилжүүлэх тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Засгийн газар 2018.05.15-ны өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/;
– Боловсролын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Бага, дунд боловсролын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслүүд /Улсын Их Хурлын гишүүн Х.Нямбаатар нарын 3 гишүүн 2018.02.02-ны өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/;
– Улсын бүртгэлийн ерөнхий хууль /Шинэчилсэн найруулга/-ийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслүүд /Засгийн газар 2018.05.04-ний өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/;
– Иргэний улсын бүртгэлийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслүүд /Засгийн газар 2016.12.26-ны өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/;
– Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслүүд /Засгийн газар 2016.12.26-ны өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/;
– Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслүүд /Засгийн газар 2018.05.04-ний өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/;
– Шүүх байгуулах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хууль, тогтоолын төслүүд /Монгол Улсын Ерөнхийлөгч 2018.06.08-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/;
– Банкийг дахин хөрөнгөжүүлэх тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслүүд /Засгийн газар 2018.05.30-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/;
– “Тогтоолын хавсралтад нэмэлт, өөрчлөлт оруулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Засгийн газар 2018.05.24-ний өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/;
– Орон нутгийн хамгаалалтын тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслүүд /Засгийн газар 2018.05.18-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/;
– Дайчилгааны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслүүд /Засгийн газар 2018.05.18-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/;
– Хүнсний тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслүүд /Улсын Их Хурлын гишүүн Х.Болорчулуун нарын 16 гишүүн 2016.12.16-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/;
– Ус бохирдуулсны төлбөрийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслүүд /Засгийн газар 2018.02.09-ний өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/;
– Ус цаг уур, орчны хяналт шинжилгээний тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Улсын Их Хурлын гишүүн Д.Тогтохсүрэн нарын 6 гишүүн 2018.05.15-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/;
– Нийгмийн даатгалын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Улсын Их Хурлын гишүүн Д.Тогтохсүрэн нарын 6 гишүүн 2018.05.15-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/;
– Нийгмийн халамжийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Улсын Их Хурлын гишүүн Д.Тогтохсүрэн нарын 6 гишүүн 2018.05.15-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/;
– Хүүхэд хамгааллын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл /Улсын Их Хурлын гишүүн Д.Тогтохсүрэн нарын 6 гишүүн 2018.05.15-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/;
– Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээг дэмжих тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслүүд /Улсын Их Хурлын гишүүн Ж.Ганбаатар нарын 6 гишүүн 2018.05.04-ний өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/;
– “Тогтоол хүчингүй болсонд тооцох тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Засгийн газар 2018.05.04-ний өдөр өргөн мэдүүлсэн, төслийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэх/;
– Зээлийн хүүгийн дээд хязгаар тогтоох болон мөнгө хүүлэлттэй тэмцэх тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслүүд /Улсын Их Хурлын гишүүн С.Эрдэнэ 2018.04.24-ний өдөр өргөн мэдүүлсэн, төслийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэх/;
– Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Улсын Их Хурлын гишүүн Л.Элдэв-Очир, Ш.Раднаасэд, Б.Энх-Амгалан нараас 2018.06.08-ны өдөр тус тус өргөн мэдүүлсэн, төслийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэх/;

Categories
гадаад мэдээ

70 настай герман эр ДАШТ-ийг үзэхээр трактороор хол зам туулжээ

Хойд хөршийн нийслэл Москва хотод болсон ДАШТ-ий нээлтийг үзэхээр дэлхийн өнцөг булан бүрээс хөлбөмбөгийн хорхойтнууд Оросыг зорьсон. Хөгжөөн дэмжигч бүр л бусдыг гайхшруулахаар хичээж байгаа энэ үед тэдний дундаас хамгийн содон нь Германы 70 настай хөгжөөн дэмжигч байгааг Оросын хэвлэлүүд мэдээлж байна.

Тодруулбал, Германы 70 настай Губерт Вирт хэмээх эр 1936 онд үйлдвэрлэгдсэн трактороор Москва хотод иржээ. Тэрбээр 2.5 мянган километр замыг туулж, ДАШТ-ий нээлтэн дээр амжиж ирэхийн тулд сар орчмын өмнө нутгаасаа гарсан байна. Тавдугаар сарын 15-ны өдөр Германы Пфорцхайм хотоос гарч, Польш, Итали, Францаар дайран аялсан Германы хөгжөөн дэмжигч цагт 15-20 километр цагийн хурдтайгаар, хоногт 100 километр зам туулан явжээ.

Ийн хол замын аянд тэрбээр ганцаараа гарсангүй, Хекс дуудлагатай нохойтойгоо, мөн хол замыг туулахад алжаал ядаргаагаа тайлахын тулд бүрэн тохижуулсан чингэлэг чирж явсан байна. Энэ чингэлэг нь шар айрагны торх хэлбэртэй бөгөөд “Hallo Moskau!” буюу “Сайн уу, Москва!” гэсэн бичигтэй аж.

Categories
мэдээ спорт

Ираны баг 20 жилийн дараа ялалт байгууллаа

Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний “B” хэсэгт багтсан Иран болон Мароккогийн багуудын тоглолт Санкт-Петербург хотод өчгдөр явагдлаа.

Тоглолтын үндсэн цаг тэнцээгээр өндөрлөж, шүүгчийн мэдлийн цаг үргэлжилж байхад Хажсафигийн зүүн жигүүрээс дамжуулсан бөмбөгийг Мароккогийн Азиз Бухаддуз өөрийн хаалгаруу мөргөж авта гоол оруулсан юм. Ингэснээр Ази тивийн төлөөлөл Ираны шигшээ баг дэлхийн аварга шалгаруулах тэмцээний түүхэндэх хоёр дахь ялалтаа байгуулсан юм. Иранууд 20 жилийн өмнө буюу 1998 оны дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээр Америкийн багийг 2:0-ээр хожиж байсан билээ.

Тоглолтын турш Мараккогийн баг хаалгаруу 13 удаа гоолын боломж үүсгэсэн бол Иранууд есөн удаа аюултай довтолгоо өрнүүлжээ. Энэ тоглолтын шилгээр Мараккогийн шигшээ баг болон Ювентус клубийн тамирчин Мехди Бенета шалгарчээ.

Тэд “B” хэсгийг гурван оноотойгоор ганцаараа тэргүүлж байна. Ираны баг Португал болон Испаний багуудын аль нэгээс нь оноо салгасан тохиолдолд хэсгээс шалгарах боломжтой юм.

О.ДАШНЯМ