Categories
их-уншсан онцлох-нийтлэл туслах-ангилал

Монголын парламент хоёр булайгаасаа салах хэрэгтэй байсан юм

Төр засаг ямар байх нь нийгэмд шууд тусгалаа олж байдаг. Төрийн ёс суртахуун нийгмийн ёс суртахууны хэм хэмжээ болж амьдрал дээр буудаг. Төрийн ордонд сууж, эрх ямба эдэлж байгаа гишүүд, сайд, дарга нарын үйлдэл олны нүдэнд ил болсон энэ үед тэд яаж аашилж аяглана, нийгэмд яг л тийм үйл явдал өрнөнө. Дээгүүрээ бие биедээ салаавч гаргаж хэрэлдээд байвал доороо бас л тэгээд эхэлнэ. Төрийн ордон хавиар хуурах хулхидах явдал газар авбал нийгэмд ийм үйл явдал хавтгайрна. Монголын нийгэмд шударга ёс алга. Ёс зүйгүй хүмүүсээр энэ нийгэм дүүрчээ хэмээн шогширч байгаагийн гол шалтгааныг төрийн түшээд нь ёс зүйгээ уландаа гишгэжээ гэж ойлгож болно.

Учир нь төрийн түшээдийн алив болчимгүй үйдлэл, хууль бус явдлын тухай мэдээлэл нийгэмд тархахад “Энэ ингэж болж байгаа юм чинь би яагаад болохгүй гэж” гэсэн нийтлэг ойлголт олонд түгж байдаг. Яг энэ цагт УИХ-ын гишүүн Д.Гантулга, Д.Мурат нартай холбоотой эмэгтэйчүүдийг хүчирхийлсэн хэрэг нийгмийг хордуулж байна. Тэдний тухай сонссон бүхэн “Эмэгтэйчүүдийг хүчирхийлж болдог. Тэдэнтэй ёс бус хандах нь хэвийн үзэгдэл юм байна” гэсэн аймшигтай ойлголттой боллоо.

Өнгөрсөн долоо хоногт прокурорын хүсэлтийн дагуу УИХ-ын чуулганаар Д.Гантулга, Д.Мурат нарын бүрэн эрхийг түдгэлзүүлэх асуудлыг хэлэлцсэн нь олны анхаарлын төвд байлаа. Улсын ерөнхий прокурорын хүсэлтэд Д.Мурат гишүүнийг хүний биед гэмтэл учруулсан, Д.Гантулгыг хүчин хийсэн гэх хэрэгт шалгах шаардлагатай хэмээн тов тодорхой заажээ. Гэтэл мань хоёр гишүүн “Би хэрэг хийгээгүй. Миний нэр төр, алдар хүндэд зохион байгуулалттайгаар халдаж байна. Шалгуулж үнэн мөнөө тогтоолгоно” хэмээн ичих ч үгүй хэлж суух юм. Харин УИХ-ын чуулганы хуралдааны өмнө эмэгтэй гишүүдийн төлөөлөл болж Д.Оюунхорол, Ц.Цогзолмаа, М.Билэгт, Н.Оюундарь, А.Ундраа нар хэвлэлийн хурал хийлээ. Тэд Д.Гантулга, Д.Мурат нарын бүрэн эрхийг түдгэлзүүлж, асуудлаа хууль хяналтын байгууллагад нь шийдүүлж, үнэн зөвөө тогтоолгох ёстой гэсэн байр сууриа илэрхийсэн нь хамгийн тод харагдаж байв.

Тэд “Эмэгтэй гишүүдийн зүгээс Монголынхоо нийт эмэгтэйчүүдийн дуу хоолой болж, хууль шүүхийн өмнө тэгш байх ёстой гэдэг зарчмыг баримталж байна. Хууль зөрчсөн, нийгэмд буруу үйлдэл гаргаснаа гишүүний бүрэн эрхийн дор далдлах оролдлогыг парламентын түүхэнд гаргах ёсгүй. Сэтгэл эмзэглүүлж байгаа зүйл нь эмэгтэйчүүдийг дарласан, доромжилсон асуудлаар шалгагдах асуудал гарч байхад шалгуулаад ир гэхийн оронд эрхийг нь түдгэлзүүлэхгүй гэсэн дүгнэлт гаргаж байгаа эрэгтэй гишүүдэд харамсаж байна” гэж үгээ хэлцгээв. Энэ парламент 13 эмэгтэй гишүүнтэй боловч тэднээс тав нь эмэгтэйчүүдийн эрх зөрчигдөж байгаа тухай, хууль хэнд ч тэгш үйлчлэх ёстойг санууллаа.

Үлдсэн найман эмэгтэй гишүүн эднийгээ дэмжиж санал өгсөн нь эргэлзээтэй. Магадгүй,тохой залгаж суугаа эрчүүд нь “Эсрэг кноп битгий дараарай” гэж царай алдаж гуйгаа байлгүй. Ямартаа ч нууц санал хураалтаар УИХ-ын гишүүд хүчирхийлэгч хоёроо авч үлдлээ. Ялангуяа эрэгтэй гишүүдийн хувьд Д.Гантулга, Д.Мурат хоёрыг бодож авч үлдсэн гэхээсээ илүү өөрсдийгөө бодсон аминч шийдвэр гаргалаа. Хэрэв хүчирхийлэгч хоёр гишүүнийхээ эрхийг түдгэлзүүлээд явуулчихвал маргаашаас нь өөрсдийнх нь эрхийг түдгэлзүүлэх эмэгтэйчүүдийн өргөдөл ар араасаа цуварна гэхээс яс нь хавтайж, дээгүүрээ сэм үгсэн тохирч нам харгалзалгүй дээрх шийдвэрийг гаргажээ. Үүнээс харахад УИХ-ын гишүүд бүгд гэр бүлээс гадуур ямар нэгэн харилцаатай учраас түүнээсээ эмээж байна гэж хардаж ч болохоор байна. Сошиалд бичээд байгаа шиг Хэнтийд болох нөхөн сонгуулиас эмээсэндээ биш юм. Хэрэв 32-ын бүлэг У.Хүрэлсүхийн Засгийн газрыг унагах, нэр хүндийг нь муутгах зорилготой байсан бол Д.Гантулгын бүрэн эрхийг түдгэлзүүлэх асуудал дээр бүр илүү идэвхтэй ажиллах нь ойлгомжтой байв.

Зарим улс төр судлаачид дээрх үйл явдлыг УИХ дахь “мундааш” үзэгдэл хэмээн нэрлээд байна. Холливудад өрнөсөн “MeToo” буюу “Би ч гэсэн” аян Монголд эхэлчих вий хэмээн айснаас гишүүд манай, танайгүй өнөө хоёрыгоо хамгаалж үлдэв. Сануулахад, өнгөрсөн жил Холливудын нэрт продюсер Харви Вайнштейныг тойрсон бэлгийн дарамт, хүчирхийлэлтэй холбоотой дуулиан дэгдсэний дараа олон эмэгтэй, тэдний дотор алдарт жүжигчин Анжелина Жоли болон Эшли Жудд нар бэлгийн дарамт, хүчирхийлэлд өртөж байснаа зоригтойгоор дэлгэж, бэлгийн хүчирхийлэлтэй хатуу тэмцэхийг дэлхий нийтэд уриалах болсон юм. Х.Вайнштейнаар эхэлсэн бэлгийн дарамт, хүчирхийллийн дуулиан АНУ-ын улс төр рүү хальж, тус улсын Конгрессын хэд хэдэн гишүүн огцроод байгаа билээ. Холливудын нөлөө бүхий эмэгтэйчүүдийг “MeToo” буюу “Би ч гэсэн” сошиал аяныг бодит амьдрал дээр ажил хэрэг болгохын тулд эмэгтэйчүүд нэгдэн 13 сая ам.долларыг хандиваар босгож, сан

нотолгоотой, хүчирхийлүүлэгч эмэгтэйчүүд нь гомдол гаргасаар байхад УИХ-ын чуулган хоёр гишүүнийхээ бүрэн эрхийг түдгэлзүүлэхгүй гэж гүрийж байгаа нь нийгэмд энэ төрлийн хэргийг уриалсан, өөгшүүлсэн далд ухуулга хийж байгаагаараа маш хор нөлөөтэй юм. Нөгөөтэйгүүр энэ үйл явдал төрийн эрхэмсэг чанарыг гутааж байна. Ийм шийдвэр гаргасан УИХ-ын гишүүдийг хүн бүхэн шүүмжилж, дургүйцлээ янз бүрээр илэрхийлж байна. Тэднийг үнэлэх ард түмний үнэлэмж навс уналаа. Энгийн логикоор бодоход хүн хүндэлж дээдэлдэг зүйлдээ эрхэмсэг чанар алдагдсаар байгаагийн хамгийн том шалтгаан түшээдийнх нь энэ мэт ёс зүйгүй увайгүй үйлдлүүд юм.

Төрийн эрхэмсэг чанарын тухай ярихаа больё гэхэд эмэгтэйчүүдийн эрх ноцтойгоор зөрчигдөж байгаа нь хамгийн харамсалтай. УИХ-ын гишүүн Д.Гантулга, Д.Мурат нар болон тэднийг өмөөрсөн гишүүд эмэгтэйчүүдийн эрхийг ноцтой зөрчиж, монгол эмэгтэйчүүдийг доромжилж байна. Д.Гантулгын тухайд олон бүсгүйтэй архидаж, нэгэнтэй нь хоносон. Өглөө нь босоод өөр нэг бүсгүйг хүчиндсэн. Д.Муратын хувьд эмэгтэй хүн рүү ёс бус зураг илгээж, зодож гэмтээсэн. Тэгчихээд Төрийн ордонд тусгай эрх ямба эдэлж, шударга ёс тогтооно гэж дүвчигнэж явах. Тэдний үйлдэл нийгэм даяараа эмэгтэй хүнийг дорд үзэх, хоёрдугаарт зэрэглэх, тэднийг яаж ч доромжилж, охид бүсгүйчүүдийг хүчирхийлж болно гэсэн ойлголтыг түгээж байна. Энэ талаар бодож, санаа тавьж буй эмэгтэйчүүдийн байгууллага байна уу. Таван эмэгтэй гишүүнээс өөр дуугарах, эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах нэг ч байгууллага, нэг ч албан тушаалтан байхгүй хэрэг үү. Одоо хүчирхийлүүлсэн хоёр эмэгтэй, тэднийг өмөөрсөн эмэгтэйчүүдийг зүхэж, элдвээр доромжилж байна. Ийм л ёс зүйгүй үйлдлийг төрийн түшээд хийж, түүнийг бусад нь хаацайлан дэвэргээд байхад нийгэм тэднийг даган дуурайна. Нийгмээ эрүүл, ёс зүйтэй байлгах, ард түмнээ аятайхан амьдруулах үүрэг УИХ-ын гишүүдэд бий. Тэгж амлаж л гарч ирсэн хүмүүс. Амласан ярьсандаа эзэн болж, УИХ наад хоёр булайгаасаа эртхэн салах хэрэгтэй байсан юм. Даанч “Энэ хоёрыг түдгэлзүүлчихвэл биднийг ч бас ингэнэ” гэсэн айдас нь УИХ-ын эрэгтэй гишүүдийг Д.Гантулга, Д.Мурат хоёроос ялгаагүй, нэг тэрэгний дугуйнууд гэдгийг харууллаа.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

“Өдрийн сонин”-д “Дэлхий эвлэрэл өөд, харин бид эвдрэлцэл өөд мацсаар” хэмээн өгүүлжээ

Өглөө бүр тантай хамт байдаг “Өдрийн сонин”-ы даваа гарагийн дугаар 24 нүүрээр хэвлэгдэж, та бүхний гар дээр хүрч байна.

“Өдрийн сонин”-ы нийтлэлийн бодлогыг тодорхойлогч, ард түмний дуу хоолой болдог, баримт, үзэл бодлын гуравдугаар нүүрт “Дэлхий эвлэрэл өөд, харин бид эвдрэлцэл өөд мацсаархэмээх нийтлэлийг бичжээ.

Хүмүүс нүүрт Ц.Жигдэнгомбо: Мал маллах сайхан гэж өгүүлсэн байна.

Б.Пүрэвдорж: Нямдоржийн бүлэглэлийнхэн Төрийн банкийг 40 тэрбум төгрөгөөр л авчихна гэж байна хэмээн “Улс төр” нүүрт өгүүлжээ.

Танайд өнжье хэмээх 13-р нүүрт Хоёр жилийн соёолонгийн түрүүтэй Тод манлай уяач Д.Одгэрэлийн ажнай хүлгүүд өнгөтэй байна хэмээн бичжээ.

Барит үйл явдлын долоодугаар нүүрт Даланжаргалан сумд гарсан ослын үеэр хүмүүс туслаагүйгээс иргэн амиа алджээ гэж бичжээ.

Улс төр нүүрт Ц.Цолмон: “Орон орны парламентчид нэгдэгтүн” гэдэг зарчим хууль тогтоогчдын шинэ тэмүүлэл болж байна хэмээн ярьж.

Уран бүтээлч нүүрт Ц.Уранчимэг: Үзэсгэлэнгийн дараа тухайн үеийн санал хүсэлтийн дэвтэрт “Эднийг шоронд хорих хэрэгтэй” гэж бичиж байлаа хэмээн өгүүлэв.

С.Эрдэнэ: Төрийн өмчийг хувьчлах нэрээр хэсэг бүлэг хүн хувьдаа завших оролдлого хийж болохгүй гэжээ.

Элсэлтийн ерөнхий шалгалт орон даяар үргэлжилж байна хэмээн сонины 17 дугаар нүүрт бичсэнийг сонирхно уу.

15 дугаар нүүрт Замбуулин тивийг цэнгээх агуу их баяр баясал эхэллээ хэмээн бичжээ.

Наадам айсуй нүүрт Улсын цол горилогсод хэмээн бичив.

Цаг үе нүүрт О.Чимэдсүрэн: Чихэрлэг ундаанд онцгой татвар ногдуулах нь нийтийн эрүүл мэндийн эрсдлийг хязгаарлах бодлогын чухал шийдэл хэмээн ярьжээ.

Улс төрийн дөрөвдүгээр нүүрт Ч.Содномцэрэн: Орон нутгийн нөхөн, дахин сонгуульд 79 нэр дэвшигч бүртгүүлж, үнэмлэхээ аваад байна хэмээн өгүүлэв.

АНУ, БНСУ цэргийн хамтарсан сургуулилтаа зогсоох гэнэ хэмээн “Дэлхийн мэдээ” нүүрт өгүүлжээ.

Дэлгэрэнгүй мэдээллүүдийг уншихыг хүсвэл дараах линкээр бүртгүүлж уншина уу. https://admin.dnn.mn/plugins/news/login/

Эдгээр болон бусад цаг үеийн мэдээ мэдээлэл, ярилцлагуудыг “Өдрийн сонин”-ы даваа гарагийн дугаараас уншаарай.

Эрхэм уншигч та, манай сонины өнөөдрийн дугаарыг “Монгол шуудан” компанийн нийслэл Улаанбаатар дахь 35 салбар, “Түгээмэл” шуудан, “Улаанбаатар”, “Скай” шуудангийн салбаруудаас очиж авч болох ба сонин борлуулах бүхий л цэгүүд, Хэвлэлийн биржээс худалдан авах боломжтой юм. Мөн “Мөнгөн завъяа” дахь сонин борлуулах цэг, Сансрын үйлчилгээний төв дэх сонин борлуулах цэг, Хан-Уул дүүргийн 19 дүгээр хорооллын үйлчилгээний төвд байрлах сонин борлуулах цэг, Саппорогийн “Миний дэлгүүр” дэх сонин борлуулах гол гол цэгүүдээс худалдан авч болохыг дуулгая. “Өдрийн сонин”-ы өөрийн байранд ирж худалдан авч бас болно.

“Өдрийн сонин”-той холбоотой бүхий л мэдээллийг Мэдээлэх эрхийн утас 1900-1987-гоос лавлаж болох ба захиалга өгөхийг хүсвэл 9911-2954, 8811-1375 дугаарт холбогдоно уу. Хэрэв цахим хэлбэрээр нь захиалахыг хүсвэл 99090658 дугаарт холбогдож дэлгэрэнгүй мэдээллийг лавлаарай.

“ӨДРИЙН СОНИН” ӨГЛӨӨ БҮХЭН ТАНТАЙ ХАМТ

Categories
мэдээ нийгэм

Задгай талбайн хямдралтай худалдаа явагдаж байна

PC Mall цахилгаан барааны сүлжээ дэлгүүрээс 2018 зургадугаар сарын 13–20-ныг дуустал Имарт Хороолол буюу Соло Молл худалдааны төвийн гадна талбайд задгай талбайн хямдалтай худалдааг эхлүүллээ.

Та дэлхийн №1 цахилгаан барааны Samsung, Haier, LG, Elko, Skyworth, Hana зэрэг брэндийн 32-65 ИНЧИЙН ЗУРАГТ, 200-550 ЛИТРИЙН БАГТААМЖТАЙ ХӨРГӨГЧ, 6-10кг-ийн багтаамжтай УГААЛГЫН МАШИН, бат бөх чанартай КЕРАМИК ТАВЦАНТАЙ ПЛИТКАнаас гадна хуй салхины эргэлтээр сорох чадалтай TORNADO ТООС СОРОГЧ, OISHII брэндийн будаа агшаах, талх барих, тараг бүрэх, битүү чанах зэрэг олон горим бүхий УХААЛАГ ЧАНАГЧ, зуны халуун цагт хамгийн их хэрэгтэй олон үйлдэлт сэнс зэрэг бараа бүтээгдэхүүнүүд ЗӨВХӨН ЭНЭ ӨДРҮҮДЭД ОГЦОМ ХЯМДРУУЛАН худалдан авах боломжтой боллоо.

Categories
мэдээ нийгэм

Хашаандзаа сайхан амьдаръя

Улаанбаатарт 300 мянган айл гэр хорооллолынх гэж нэрлэгддэг. Энэ нэрний цаад утганд нэг л басамжлалын өнгө аяс нуугдах. Харин зарим нэг хүмүүс зөрүүд гөжүүд зантайгаасаа ч юм уу?, орон сууц гэдэг чинь жинхэнээсээ ядуучуудын хороолол гэнэ. Баян хоосондоо биш бидэнд сэтгэлгээний хоосрол байгааг анзаарч хашаа хороондоо өөрсдийн эдлэн газартаа эзэн хүн шиг сайхан амьдрах нь л хамгийн чухал. Хашаагаа тохижуулахад эхлээд зураг, загвар чухал.

Болдогсон бол байгалийн чулуун замаас эхлэн цөөрөм, бассейн, усан оргилуур, саравч, ил галын талбай, биеийн тамрын талбай, цэцэг ургамал модны хэсэг гээд л зөндөө их зүйлсийг хашаандаа бий болгохсон. Харамсалтай нь Улаанбаатарын гэр хороололд байгаа газар 0,07м2-ын талын тал шахуу газар бий. Гэхдээ газрын хэмжээгээ голохгүй бүгдийг биш юмаа гэхэд сонгоод зарим нэгийг бүтээн бий болгох, тохижуулах боломж бий. Бид агаарын бохирдол, хөрсний бохирдол гээд л яриад өөрсдөө юу ч хийгүй байх биш айл болгон хичээвэл Улаанбаатар минь бохирдолоосоо амархан гарахсан. Сайхан амьдралыг хүн өөрөө л бий болгоно. Бидний өмнөөс төр засаг өөр хэн ч хийж өгөхгүй шүү дээ. Санаагаа олж зургаа гаргахад тань тус дэм болох зураг орууллаа.

backyard-designs-ideas-breathtaking-best-25-on-pinterest-patio-0-1 Хашаандаа эзэн хүн шиг амьдаръя

best-25-backyard-landscaping-ideas-on-pinterest-outdoor-designs-garden-projects-para-5a86b6b48486f-1 Хашаандаа эзэн хүн шиг амьдаръя

best-25-backyard-landscaping-ideas-on-pinterest-outdoor-designs-landscape-design-along-fence-5a86b6bf436e7-1 Хашаандаа эзэн хүн шиг амьдаръя

best-25-backyards-ideas-on-pinterest-backyard-kitchen-oasis-designs-design-patio-home-decor-1-1 Хашаандаа эзэн хүн шиг амьдаръя

best-25-large-backyard-ideas-on-pinterest-designs-stepping-stones-paving-1 Хашаандаа эзэн хүн шиг амьдаръя

design-for-backyard-landscaping-best-25-ideas-pinterest-designs-on-1 Хашаандаа эзэн хүн шиг амьдаръя

small-backyard-designs-best-25-backyards-ideas-on-pinterest-patio-photos-1 Хашаандаа эзэн хүн шиг амьдаръя

small-backyard-designs-best-25-design-ideas-on-pinterest-creative-1 Хашаандаа эзэн хүн шиг амьдаръя

Categories
мэдээ нийгэм

Йога идэвхтэй зөв үйлдлээр дамжуулж дэлхий нийтэд энх тайвныг бий болгоно

2015 онд НҮБ-аас жил бүрийн зургадугаар сарын 21-ний өдрийг Олон улсын йогийн өдөр болгон тэмдэглэж байхаар тунхагласан. Энэ дагуу өнөөдөр 4 дэх жилдээ БНЭУ-ын ЭСЯ-наас Монголын Йогийн төвүүдтэй хамтран тус яамны гадна талбайд эл өдрийг тэмдэглэлээ.

Өдөрлөгийн эхэнд йогийн ач тус болон үр өгөөжийн талаарх Энэтхэг улсын Ерөнхий сайд Нарендра Моди, Гадаад хэргийн сайд хатагтай Сушма Свараж, АЮУШ яамны сайд болон Шри Шри Рави Шанкерийн мэндчилгээг хүрэлцэн ирсэн йогоор хичээллэгсэд, сонирхогчдод толилуулав.

Өдөрлөгийг нээж Энэтхэг Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Суреш Бабу хэлэхдээ, “Йога бол эртний Энэтхэг улсын уламжлалаас үлдээсэн үнэлж баршгүй өв юм. Олон зуун жилийн өмнөөс хүн төрөлхтөн йогоор хичээллэж ирсэн бөгөөд бие болон оюун ухааныг нэгтгэж байдгийг нийтээр хүлээн зөвшөөрсөн. Йога бол өөрсдийн дотоод хүчийг мэдэрч дэлхий ертөнц байгальтай холбогдох цогц хандлага юм. Амьдралын хэв маягаа өөрчлөхийн сацуу дотоод ухамсрыг нээж сөрөг хүчин зүйлийг даван туулахад тус болдог. Йога идэвхтэй зөв үйлдлээр дамжуулж дэлхий нийтэд энхтайвныг бий болгож чадна. Монголчууд эрүүл мэнд, бие, оюун ухаанд үзүүлж буй йогийн ач тусыг хөгшин залуугүй олж мэдэж байгаад баяртай байна. Мөн Улаанбаатарт үйл ажиллагаа явуулж буй йогийн төвүүдийн хувь нэмрийг дурдахгүй байхын аргагүй. Эдгээр төв Энэтхэгийн ЭСЯ-наас зохион байгуулдаг Йогийн өдрийн үйл ажиллагаанд идэвхтэй оролцож монголын нийгэмд йогийн ач тусыг сурталчлахад хувь нэмрээ оруулж буйд гүн талархал илэрхийлье” гэв.

Нээлтийн ажиллагаанд УИХ-ын гишүүн, Энэтхэг Монгол найрамдлын нийгэмлэгийн тэргүүн Б.Ундармаа оролцож хэлэхдээ, “Монгол Улсад йога цэцэглэн хөгжиж байна. УИХ, Монгол Улсын Засгийн газар энэ хөтөлбөрийг дэмжих болно гэдгээ илэрхийлье. Монголчууд бид эрүүл оршихуйн тулд өөртөө анхаарч, ачаалал, стресс, хурдтай хөгжиж буй нийгэмд цаг зав гаргаж йогоор хичээллэхийг уриалж байна” гэлээ.
Йога бол бидний өдөр тутмын амьдралын эрч хүч, саруул ухааныг тэтгэдэг. Йога нь бусдыг өөрийн адил хүлээн авахыг заадаг бөгөөд бодол, үйлдэл, мэдлэг болон сэтгэлээрээ илүү сайн хувь хүн болгон хүмүүжүүлдэг. Йогоор хичээллэснээр стрессээс ангижирч энх амгалан болно. Йога нь нас хүйс, гарал үүсэл, үзэл баримтлал, шашин шүтлэг болон үндэстэн язгуурыг үл хамаарна гэдгийг йогийн багш нар хэлж байна. Манай улсад сүүлийн жилүүдэд йогоор хичээллэгсдийн тоо нэмэгдэж, тэр хэрээр йог-бясалгалын төвүүд нэмэгдсээр байгаа юм.

НҮБ-ын элч дуучин, МУГЖ Т.Ариунаа, “Одоогоос 18 жилийн өмнө аав, ээж маань бурхан болоод удаагүй байх үеэс өөрийгөө хэрхэн олох, сэтгэлээ хэрхэн тэнцвэртэй байлгах талаар бодсон. Тухайн үед Монголын Йога сонирхогчдын холбооны Д.Гантөгс багшийн тухай сонсоод, түүнээс хойш йогоор хичээллэж эхэлсэн. Миний хувьд йогийн сонирхогч, тууштай байнга хичээллэдэггүй ч гэсэн гэртээ хийх, дээд курст суух, йогийн хичээлд хамрагдах зэргээр цаг зав гаргадаг. Йога надад сэтгэл, оюун санааны асар их мэдлэгийг өгсөн. Мөн йогоор дамжуулан сэтгэлийн боловсролоос гадна эрүүл аж төрөх ёсон, зөв хооллолт, дасгал хөдөлгөөн, сэтгэлийг тэнцвэртэй байлгах мэдлэгийг олж авсан. Бие, хэл, сэтгэл тэнцвэржээд ирэхэд хүний би гэх үзэл үгүй болж, хүн өөрийн дотоод оршихуй буюу мөн чанартаа тогтвортой байдлыг бий болгодог. Хүн бүр амар амгаланг хүсдэг ч одоо цагтаа байж чаддаггүй. Бид одоо цагийг өнгөрсөн, ирээдүй цагаас үргэлж хайдаг. Ирээдүйгээс үр дүн хүлээж, эсвэл өнгөрсөн цагтайгаа зууралддаг. Йога бол биднийг яг одоо цагт байлгадаг, дотоод сэтгэлийн амар амгалан ” хэмээн ярилаа.
Өдөрлөгийн үеэр Монголд үйл ажиллагаа явуулдаг йогийн төвийн багш, суралцагчид йогийн дасгал хөдөлгөөн хийж сонирхуулсан юм. Хэдийгээр бороо тасралтгүй орж байсан ч йогчид дасгал хөдөлгөөнөө идэвхтэй хийж байлаа. Энэ үеэр хамгийн залуу йогч 24 дүгээр сургуулийн сурагч Э.Доржбатын сэтгэгдлийг сонсов.

Тэрбээр, “Йогоор хоёр дахь жилдээ хичээллэж байна. Ангийн багшийнхаа йогоор хичээллэж байхыг хараад анх хамт хийж эхэлсэн. Тэгэхэд биеийн чилээ гарч маш сайхан мэдрэмж төрсөн. Манай ангид йогоор хичээллэдэг 10 гаруй хүүхэд бий. Бид гэртээ йог хийхээс гадна дулаан өдөр сургуулийнхаа ард талын талбайд цуглаж хийдэг” хэмээсэн юм.

Йогийн дасгал хөдөлгөөний үзүүлбэр үзүүлж буй иргэдийн дийлэнх нь охид эмэгтэйчүүд, цөөн тооны эрчүүд байлаа. Тэдний дундаас БГД-ийн 17 дугаар хорооны иргэн 54 настай, Н.Батрагчаа ахыг онцолж уулзав.

Тэрбээр Шри Шри Амьдрах ухаан бясалгалын төвд 3 жил хичээллэж байгаа аж. Түүний хэлснээр, йога бол биеийн тамирын дасгал биш, амьсгал, бие, сэтгэлийн нэгдэл юм. Йогоор хичээллэснээр амьсгалын замын өвчин илааршин, биеийн хөшингө байдал арилан, оюун санаа ухамсрын түвшинд эрүүлждэг. Йога хийж, бие, оюун санаа ухамсарт ямар нэгэн өөрчлөлт гарч байна гэдгийг биеэрээ мэдээд ирэхээр чихэр амталж буй мэт салахаа больдог. Оюун санаа ухамсрын замд хэн хамгийн түрүүнд очно тэр хүн аз жаргалыг мэдэрнэ. Тиймээс монголын ирээдүй болсон хүүхдүүдийн аз жаргалын төлөө боловсролын системд хичээлийн хөтөлбөрт нь йог бясалгалыг албан ёсоор оруулж өгөх нь зүйтэй. Йог хийх хүсэлтэй ч санхүүгийн боломжгүй улсууд зөндөө байдаг. Тиймээс төрөөс албан ёсны бодлого явуулах хэрэгтэй гэдгийг хэллээ.

Дашрамд дурдахад, одоогоор манай улсад йог-бясалгалын 30 гаруй төв байдаг аж.

Categories
мэдээ нийгэм

ЭЕШ үргэлжилж байна

2018 оны Элсэлтийн ерөнхий шалгалт өчигдөр эхэлсэн. Энэ жилийн элсэлтийн шалтгалтад нийт 45 мянга гаруй элсэгч шалгалт өгч байна.

ЭЕШ-ын дүн оноо, жагсаалтыг 2018 оны долоодугаар сарын 1-ний өдрийн 09:00 цагаас өмнө www.eec.mn цахим хуудсанд байршуулан нийтэд зарлана. Шалгуулагч шалгалтын дүн, оноог өөрийн бүртгэлийн дугаар, болон нууц код ашиглан www.eec.mn цахим хуудаснаас үзэж боломжтой.

Categories
мэдээ спорт

ДАШТ-ий 10 сонирхолтой баримт

Дэлхий даяарх хөлбөмбөгийн үнэнч фанатууд хүсэн хүлээсэн хөлбөмбөгийн ДАШТ эхлээд хоёр хоног өнгөрч байна. Зургаадугаар сарын 14-нөөс долоодугаар сарын 15-ны хооронд олон сая хүнийг нэгтгэх энэхүү тэмцээний талаарх сонирхолтой цөөн баримтуудыг сонирхуулъя.

1. Орос улс түүхэндээ анх удаа ДАШТ-ийг эх нутагтаа зохион байгуулах эрхийг одоогоос найман жилийн өмнө буюу 2010 оны 12 дугаар сарын 02-ны өдөр олж авчээ.

2. Тэмцээнд 32 шигшээ баг оролцож байна. Европын бүсээс Орос улсын шигшээ баг багтсан нийт 14 баг, Африкийн бүсээс 5, Ази болон Өмнөд Америкийн бүсээс 10, Хойд Америкийн бүсээс 3 баг оролцож байгаа юм. Энд дуулгахад Оросын шигшээ баг тэмцээн зохион байгуулж буй эзэн орны баг гэдгээрээ ДАШТ-д шууд орох эрх авчээ.

3. ДАШТ-2018-ын тоглолтууд Москва ,Санкт-Петербург, Екатеринбург, Казань, Самара, Волгоград, НижнийНовгород, Саранск, Ростов-на-Дону, Калининград, Сочи гэсэн Оросын 11 хотод болно.

4. Өнгөрсөн оны зургаадугаар сарын 17-ноос долоодугаар сарын 02-ны хооронд Орос улс FIFA-ийн өөр нэгэн том тэмцээн болох Холбооны цомын тэмцээнийг зохион байгуулсан юм. Энэ тэмцээнд ДАШТ-2018-ын эзэн болох Орос улс, өнөөгийн дэлхийн аварга Герман, 2015 оны Азийн цомын ялагч Австрали, 2015 оны Америкийн цомын ялагч Чили,2013 оны Алтан цомын эздийн хооронд болсон тоглолтын ялагч Мексик, 2016 оны Далайн орнуудын хөл бөмбөгийн холбооны Үндэстнүүдийн цомын ялагч Шинэ Зеланд, Европын өнөөгийн аварга Португал, Африкийн үндэстний цомын ялагч Камерун нар оролцож байв.

5. Холбооны цомын тоглолтууд дөрвөн хотын цэнгэлдэх хүрээлэнгүүдэд болсон.Казань болон Сочи хотод хагас шигшээ, Москвагийн “Спартак” цэнгэлдэх хүрээлэнд гуравдугаар байрын төлөөх тоглолт харин Санкт-Петербургийн цэнгэлдэх хүрээлэнд нээлт болон хаалтын тоглолт болж байлаа.

6. 2014 оны 10 дугаар сард Орост болох ДАШТ-ий бэлгэдлийг танилцуулсан юм. Оросын бэлгэдлийн үндсэн санаа нь мөрөөдөл, сансрыг эзэмших сэдэвтэй бөгөөд галт шувуу, матрёшка болон үндэсний хээ угалзаар амилуулжээ.

7. ДАШТ-ийн бэлгэ тэмдгээр Забивака чоно тодорсон бөгөөд энэ биллэг тэмдгийг загвар зохион бүтээгчийн ангийн оюутан Екатерина Бочарова зохиожээ. Бэлгэ тэмдгийг сонгохдоо цахимаар санал асуулга явуулсан байна.

8. ДАШТ-ий зохион байгуулалтанд сайн дурын ажилтнууд туслаж байна. Тэд тэмцээн эхлэхээс өмнө 20 үндсэн ажил үүргийн чиглэлээр тусгай сургалтанд хамрагджээ. Өнгөрсөн жил зохион байгуулагдсан ЛХолбооны цомын үеэр 6000 орчим хүн ажилласан бол энэ жилийн ДАШТ-ий үеэр 15000 орчим хүн тэмцээний бэлтгэл болон зохион байгуулалтын ажилд татагдан оролцож байна. Түүнээс гадна 20 мянга орчим сайн дурынхан “Хотын сайн дурынхан” хөтөлбөрт хамрагдаж байна. Тэд тэмцээний үеэр жуулчид болон хөгжөөн дэмжигчдэд мэдээлэл өгч, өөрсдийн ажил үүргийн дагуу туслах гэнэ.

9. ДАШТ-2018-ын тоглолтууд болох хот бүр энэ хотуудад төрсөн эсвэл ямар нэг сэжмээр холбогдсон алдартнуудыг өөрсдийн элч болгон сонгожээ. ДАШТ-ий элч болсон тэд спорт, амьдралын эрүүл хэв маягийг сурталчилах юм байна.

10. Энэ сарын 14-ний өдөр эхэлсэн ДАШТ долоодугаар сарын 15-нд өндөрлөнө. Тоглолтууд Оросын 11 хотод явагдах бөгөөд 2017 оны есдүгээр сараас эхлэн тасалбар худалдаалагдаж, нийтдээ 2,5 сая тасалбар эзэндээ очжээ.

Categories
мэдээ спорт

​Их Британийн “зөнч” гахай ДАШТ-ий хагас шигшээд үлдэх багуудыг зөгнөжээ

Их Британийн “зөнч” гахай Орост болж буй ДАШТ-ий хагас шигшээд үлдэх багуудыг зөгнөсөн талаар эх сурвалжууд мэдээллээ.

Metro хэвлэлийн мэдээлснээр Аргентин, Нигер, Бельги, Уругвайн багууд хагас шигшээд үлдэнэ гэж гахай зөгнөжээ.

Маркус дуудлагатай гахай хэзээ ч алдаж байгаагүй, 2014 оны хөлбөмбөгийн ДАШт-ий ялагч болон 2016 оны АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуулийн дүнг зөв тааж байсан гэж эзэд нь ярьсан байна.

Энд дуулгахад, томоохон тэмцээн уралдаан, үйл явдлын үеэр “зөнч” амьтдын талаарх мэдээлэл ихээр цацагддаг. Тэдгээрийн дундаас 2008 оны Европын аварга шалгаруулах тэмцээний үр дүнг тааж байсан Паул наймаалж ихээхэн алдартай байлаа.

Харин энэ удаагийн ДАШт-ий үеэр Оросын Эрмитаж музейн муур олны анхаарлыг ихэд татаж байгаа юм. Тэрбээр ДАШТ-ий нээлтийн тоглолт эхлэхээс өмнө, Орос, Египетийн тоглолтонд Оросын шигшээ баг ялна гэж зөгнөж байв.

Categories
мэдээ спорт

Египетийн хаалгач согтууруулах ундааны нэрэмжит шагналыг авахаас татгалзжээ

Баасан гарагт Египетийн шигшээ баг Уругвайтай ДАШТ-ий анхны тоглолтоо хийж, 1:0 харьцаагаар ялагдсан билээ.

Тэмцээний 89 дэх минутад Уругвайн Хосе Хименезийг гоол хийх хүртэл Египетийн 29 настай хаалгач Мохамед Эл Шенави олон цохилтыг хааж, гавьяа байгуулсан юм.

Тиймээс ДАШТ-ий ивээн тэтгэгчдийн нэг Будвайзер түүнд тухайн тэмцээний шилдэг тоглогчийн шагналыг олгохоор болсон байна. Гэвч Исламын шашны ёс жаягаа дээдэлдэг Эл Шенави согтууруулах ундааны нэрэмжит шагналыг авахаас татгалзжээ.

Categories
мэдээ нийгэм

ДАШТ-2018: Монголчууд Москвад хулгай хийж баривчлагджээ

“Москвад Монголын халаасны хулгайчид иржээ” гэсэн гарчигтай мэдээ Оросын лента.ру цахим хуудсанд нийтлэгджээ.

Эх сурвалжийн дамжуулснаар, Монголын иргэд Мексикээс ирсэн хөгжөөн дэмжигчийн эд зүйлсийг хулгайлсан байна. Энэ талаар анхлан “Опер слил” телеграм сувгаар зургаадугаар сарын 15-ны өдөр дамжуулав.

Хэргийг тодруулвал, зургаадугаар сарын 14-ний өдөр, Мексикийн иргэн, 1989 онд төрсөн Очоа Агилар Мануэль цагдаагийн газарт хандсан байна. Түүнийг ДАШТ-ий нээлт болсон Лужники цэнгэлдэх хүрээлэн рүү орох үед цүнхнээс нь паспорт, цагаачлалын карт, нийтдээ 840 долларын үнэ бүхий, тоглолтын 4 тасалбартай 10 мянган долларын өртөгтэй түрийвчийг нь хулгайлсан хэмээн тэрбээр цагдаагийнханд мэдэгджээ.

Хулгайн хэрэгт сэжиглэн Монгол улсын иргэн, 1975 онд төрсөн Цэцгээ Туяа \эх сурвалж дээр Тсетсги Туйа гэж бичжээ\ болон 1972 онд төрсөн Самбуу Батболд нарыг баривчилсан байна. Тэднээс хулгайн эд зүйлийг хураан авсан байна.