Categories
мэдээ нийгэм

“Гэр бүлийн үнэ цэнэ” нээлттэй хаалганы өдөрлөг боллоо

Жил бүрийн 5 дугаар сарын 15-нд уламжлал болгон зохион байгуулагддаг “Дэлхийн гэр бүлийн өдөр”-ийг тохиолдуулан Хүүхэд залуучуудын сургалт хүмүүжлийн тусгай цогцолбор нээлттэй хаалганы өдөрлөг зохион байгууллаа. Энэ хүрээнд хүүхдүүдийн ар гэрээс эцэг, эх гэр бүлийн гишүүдийг урьж хүүхдүүдийнх нь сурч амьдарч байгаа орчин нөхцөл, төлөвшиж хөгжиж авьяас чадвараа нээж байгаа сургалтын орчин, мэргэжлийн нийгмийн ажил сэтгэлзүйн үйлчилгээ, төрөөс хамгаалал шаардлагатай зорилтот бүлгийн хүүхдүүддээ үзүүлж байгаа төрийн үйлчилгээг танилцууллаа. Мөн эцэг эх гэр бүл, хүүхдийн чиглэлээр шинээр гарсан хууль болон тэдний үүрэг хариуцлагын талаар сургалт явууллаа.

Өдөрлөгт урилгаар Баянзүрх дүүргийн цагдаагийн 3 дугаар хэлтэс Гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн эсрэг гэмт хэргээс урьдчилан сэргийлэхийн цагдаагийн хошууч Б.Цогбаяр болон, Нийслэлийн Цагдаагийн газрын урьдчилан сэргийлэх тасгийн Цагдаагийн Ахмад Г.Мөнхзул, Дэслэгч С.Билгүүн нар оролцож эцэг эхчүүдэд хууль зүйн мэдээлэл хүргэлээ.

Мөн энэ өдөр БЗД-ийн 8-р хорооны хэсгийн ахлагч нараар уламжлан хорооны мэргэжил эзэмших сонирхолтой залууст мэргэжлийн сургалтуудаа сурталчлах үйл ажиллагааг Залуучуудын төвөөс зохион байгууллаа гэж Хүүхэд залуучуудын сургалт хүмүүжлийн тусгай цогцолбороос мэдээллээ.


Categories
мэдээ улс-төр

Хүүхдийн мөнгө олгох тухай хэлэлцэж байна

УИХ-ын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны хуралдаан “Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2019 онд хөгжүүлэх үндсэн чиглэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэж байна. Мөн төсвийн байнгын хорооны хуралдаанаар “Хүүхдийн мөнгөн тэтгэмжийн хамрах хүрээг нэмэгдүүлэх талаар авах арга хэмжээний тухай” болон “Монгол Улсын хүүхэд бүрт хүүхдийн мөнгөн тэтгэмж буюу “Хүүхдийн мөнгө” олгох тухай” УИХ-ын нэгтгэсэн төслийг хэлэлцэж байна.

Categories
мэдээ нийгэм

​НӨАТ-ын урамшууллын 2018 оны 5 дугаар сарын сугалааны тохирол болно

НӨАТ-ын урамшууллын 2018 оны 5 дугаар сарын сугалааны тохирол 05-р сарын 20-ны ням гаригт Боловсрол телевизээр орон даяар шууд явагдана. Иргэн та 2018 оны 04-р сарын 01-нээс 04-р сарын 30-ны өдөр хүртэлх хугацаанд худалдан авалт хийсэн баримтаа 2018 оны 05-рсарын 19-ний өдрийн 23 цаг 59 минутаас өмнө Цахим төлбөрийн баримтын системд бүртгүүлснээр НӨАТ-ын урамшууллын сугалаанд хамрагдан азтан болох боломжтой.

Categories
мэдээ нийгэм

Өрхийн сарын дундаж орлого нэг сая төгрөгт хүрчээ

Өнгөрсөн дөрөвдүгээр сарын нийгэм эдийн засгийн байдлыг өчигдөр Үндэсний статистикийн хорооноос танилцууллаа. Эдийн засгийн идэвхтэй хүн ам 1.3 сая болж, үүний 665.4 мянга буюу 52.6 хувь нь эрэгтэй, 600.4 мянга буюу 47.4 хувь нь эмэгтэйчүүд аж. Эдийн засгийн идэвхтэй хүн амын 61.5 хувь нь хот, суурин газарт, 38.5 хувь нь хөдөө орон нутагт амьдарч байгаа юм байна. Өмнөх оны мөн үетэй харьцуулахад ажилгүй иргэд 7.6 мянга буюу 6.6 хувиар өсчээ. Улсын хэмжээнд ажилгүйдлийн түвшин 2018 оны нэгдүгээр улиралд 9.7 хувь болж, өмнөх оны мөн үеэс 0.6 пунктээр, өмнөх улирлаас 2.4 пунктээр тус тус өссөн байна. Мөн улсын хэмжээнд бүртгэлтэй ажилгүй иргэдийн 56.8 хувийг 15-34 насны залуучууд эзэлж, энэ үзүүлэлт Өмнөговь, Ховд, Өвөрхангай, Хөвсгөл, Говь-Алтай, Говьсүмбэр, Сэлэнгэ, Архангай, Төв, Дорноговь, Дорнод, Орхон аймгуудад улсын дунджаас 2.7-20.0 пунктээр илүү байна. Аймаг, нийслэлийн хөдөлмөр эрхлэлтийн байгууллагад 2018 оны эхний 4 сард ажилгүй 26.4 мянган иргэн шинээр бүртгүүлж, бүртгэлтэй байсан 5.0 мянган иргэн ажилд зуучлагдан орж, 23.5 мянган иргэн ажил идэвхтэй хайхгүй байгаа шалтгаанаар бүртгэлээс хасагджээ.

Өрхийн нийгэм, эдийн засгийн энэ оны нэгдүгээр улирлын судалгаагаар нэг өрхийн сарын дундаж мөнгөн орлого нэг сая төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 137.6 мянган төгрөгөөр (15.4 хувиар) өсчээ. Нэг өрхийн сарын дундаж мөнгөн орлого өсөхөд цалин хөлсний орлого 10.4 хувиар, хөдөө аж ахуйн бус үйлдвэрлэл, үйлчилгээний орлого 38.7 хувиар өссөн нь голлон нөлөөлжээ. Нэг өрхийн сарын дундаж мөнгөн зарлага 2018 оны I улиралд 1.1 сая төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 118.8 (12.6 хувь) мянган төгрөгөөр өслөө. Нэг өрхийн сарын дундаж мөнгөн зарлага өсөхөд хүнсний бус бараа, үйлчилгээний болон бусад зарлага 96.4 (13.8 хувь) мянган төгрөгөөр өссөн нь голлон нөлөөлжээ. Өрхүүдийг мөнгөн орлогоор нь бүлэглэн авч үзвэл, улиралд 300.0 мянган төгрөгөөс доош орлоготой өрх 13.4 хувь, 300.0-500.0 мянган төгрөгийн орлоготой өрх 14.3 хувийг, 500.0-900.0 мянган төгрөгийн орлоготой өрх 29 хувийг эзэлж байна. Харин 2.1 сая төгрөгөөс дээш орлоготой өрх 7.9 мянга байна. Улсын хэмжээнд 2018 оны нэгдүгээр улиралд хамгийн ядуу бүлгийн хүн амын хэрэглээ нийт хэрэглээнд 7.3 хувийг, хамгийн чинээлэг бүлгийн хүн амын хэрэглээ 40.9 хувийг эзэлж байна. Энэ нь хүн амын хамгийн чинээлэг 20 хувийнхны хэрэглээний дундаж хэмжээ хамгийн ядуу 20 хувийнхнаас 5.6 дахин их байгааг харуулж байна.

НИЙГМИЙН ДААТГАЛЫН ОРЛОГО ӨСЧЭЭ

Нийгмийн даатгалын ерөнхий газар болон Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын мэдээллээр нийгмийн даатгалын сангийн орлого 2018 оны эхний дөрвөн сард 720.1 тэрбум төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 72.7 мянга буюу 11.2 хувиар өсчээ. Нийгмийн даатгалын сангийн орлого энэ оны эхний дөрөвдүгээр сард өмнөх оны мөн үеэс 72.7 тэрбум төгрөгөөр нэмэгдэхэд эрүүл мэндийн даатгалын сангийн орлого 13.1 хувиар, ажилгүйдлийн даатгалын сангийн орлого 17.5 тэрбум төгрөгөөр буурсан хэдий ч тэтгэврийн даатгалын сангийн орлого 62.5 (13.6 хувь) тэрбум төгрөгөөр, үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалах өвчний даатгалын сангийн орлого 18.4 (45.6 хувь) тэрбум төгрөгөөр өссөн нь голлон нөлөөлсөн байна.

Дөрөвдүгээр сарын байдлаар улсын хэмжээнд 25140 эх амаржиж, 25310 хүүхэд төрүүлсэн нь өмнөх оны мөн үеэс амаржсан эх 2500 (11.0 хувь)-гаар, амьд төрсөн хүүхэд 2520 (11.1 хувь)-иар тус тус нэмэгдсэн байна. Мянган амьд төрөлтөд ногдох нялхсын эндэгдэл 2018 оны эхний дөрвөн сард 15 болж, өмнөх оны мөн үеэс 1-5 хүртэлх насны хүүхдийн эндэгдэл 17 болж, өмнөх оны мөн үеэс хоёр хүүхдээр буурсан байна. Эхийн эндэгдэл 2018 оны эхний дөрвөн сард долоо болж, өмнөх оны мөн үеэс 40 хувиар нэмэгдсэн байна. Халдварт өвчнөөр өвчлөгчид 2018 оны дөрөвдүгээр сард 13418 болж буурахад гар, хөл, амны өвчнөөр өвчлөгчид 2145 (62.7 хувь)-аар, салхин цэцгээр өвчлөгчид 1415 (32.3 хувь)-аар, трихомониазаар өвчлөгчид 97 (6.0 хувь)-гоор, сүрьеэгээр өвчлөгчид, гонококкт халдвараар өвчлөгчид 100 (6.5 хувь)-гаар, 66 (5.0 хувь)-гаар буурсан нь голлон нөлөөлсөн байна. Харин цусан суулгаар өвчлөгчид 529 (90.6 хувь)-өөр, мөөгөнцрөөр өвчлөгчид 31 (5.7 хувь)-ээр, тэмбүүгээр өвчлөгчид 92 (4.4 хувь)-оор тус тус өсчээ.Улаанбаатар хотод 2018 оны 4 дүгээр сард ХДХВ/ДОХ-ын таван тохиолдол илэрч, улсын хэмжээнд бүртгэгдсэн ХДХВ/ДОХ-ын нийт тохиолдол 260 болсон байна.

ГЭМТ ХЭРГИЙН ТОО ӨСЧЭЭ

Улсын хэмжээнд 2018 оны эхний дөрөвдүгээр сард 14632 гэмт хэрэг бүртгэгдсэн нь өмнөх оны мөн үеэс 5772 (65.1 хувь)-оор өсчээ. Өмнөх оны мөн үеэс нийт гэмт хэрэг өсөхөд хулгайн гэмт хэрэг 3164 (2.1 дахин), залилах гэмт хэрэг 1119 (2.5 дахин), дээрмийн гэмт хэрэг 524 (4.2 дахин), хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг 785 (29.9 хувь), хөрөнгө завших гэмт хэрэг 165 (3.0 дахин), хүчингийн гэмт хэрэг 103 (2.1 дахин), хүний амьд явах эрхийн эсрэг гэмт хэрэг 80 (29.9 хувь)-аар өссөн нь голлон нөлөөлсөн байна.

Улсын хэмжээнд 2018 оны эхний 4 сард 28.4 мянган хүн эрүүлжүүлэгдэж, 3.4 мянган хүн баривчлагдсан нь өмнөх оны мөн үеэс эрүүлжүүлэгдсэн хүн 2158 (7.1 хувь), баривчлагдсан хүн 689 (17.1 хувь)-өөр тус тус буурсан байна. Гэмт хэргийн улмаас хохирсон иргэд 2018 оны эхний 4 сард 12744 болсны 618 (4.8 хувь) нь 18 хүртэлх насны хүүхэд, 5575 (43.7 хувь) нь эмэгтэйчүүд байна. ДНБ, 2010 оны зэрэгцүүлэх үнээр 2018 оны эхний улиралд урьдчилсан гүйцэтгэлээр 3.2 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 16.1 хувиар өслөө. ДНБ-д эцсийн хэрэглээ 68.6 хувь, хөрөнгийн нийт хуримтлал 34.6 хувь, цэвэр экспорт (-3.2) хувийг эзэлж, өмнөх оны мөн үеэс хөрөнгийн нийт хуримтлал 5.9 пунктээр өсөж, харин эцсийн хэрэглээ 0.6 пункт, цэвэр экспорт 5.3 пунктээр буурсан байна. Mөнгөний нийлүүлэлт (M2) 2018 оны 4 дүгээр сарын эцэст 16.2 их наяд төгрөг болж, өмнөх сараас 150.0 (0.9 хувь) тэрбум төгрөг, өмнөх оны мөн үеэс 3.8 (30.1 хувь) их наяд төгрөгөөр өссөн байна. Мөнгөний нийлүүлэлт 2018 оны 4 дүгээр сард өмнөх сараас 150.0 тэрбум төгрөгөөр өсөхөд хадгаламжийн байгууллагаас гадуурх мөнгө 12.2 хувь, төгрөгийн харилцах 1.1 хувь, төгрөгийн хадгаламж хадгаламж 0.9 хувиар өссөн нь голлон нөлөөллөө. Хугацаа хэтэрсэн зээлийн өрийн үлдэгдэл нийт зээлийн өрийн үлдэгдлийн 6.8 хувийг эзэлж, өмнөх сараас 0.2 пунктээр өсөж, өмнөх оны мөн үеэс 1.1 пунктээр буурсан байна. Чанаргүй зээл нийт зээлийн өрийн үлдэгдлийн 8.3 хувийг эзэлж, өмнөх сараас 0.4 пункт, өмнөх оны мөн үеэс 0.3 пунктээр буурсан байна.

УЛСЫН ТӨСВИЙН ТЭНЦВЭРЖҮҮЛСЭН НИЙТ ТЭНЦЭЛ АШИГТАЙ ГАРЧЭЭ

Улсын нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн орлого, тусламжийн нийт хэмжээ энэ оны эхний дөрөвдүгээр сард 2.5 их наяд төгрөг, зарлага, эргэж төлөгдөх цэвэр зээлийн нийт хэмжээ 2.4 их наяд төгрөг болж, улсын нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн нийт тэнцэл 98.2 тэрбум төгрөгийн ашигтай гарлаа. Нийт бараа эргэлтийн хэмжээ өмнөх оны мөн үеэс 690.0 (22.9 хувь) сая америк доллар, үүнээс экспорт 225.8(11.9 хувь) сая америк доллараар, импорт 464.2 (41.5 хувь) сая америк доллараар тус тус өссөн байна. Экспорт 2018 оны эхний дөрөвдүгээр сард өмнөх оны мөн үеэс 225.8 сая америк доллараар өсөхөд боловсруулаагүй буюу хагас боловсруулсан алтны экспорт 68.8 сая америк доллар, үнэт, хагас үнэт чулуу, металл гоёлын зүйлсийн экспорт 68.7 сая америк доллараар өссөн нь голлон нөлөөлсөн байна. Хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ 2018 оны 4 дүгээр сард өмнөх оны мөн үеэс 6.0 хувиар өсөхөд хүнсний бараа, ундаа, усны бүлгийн үнэ дүнгээрээ 6.1 хувь (төмс, хүнсний ногооны дэд бүлгийн үнэ 24.3 хувь, согтууруулах бус ундааны дэд бүлгийн үнэ 5.7 хувь, сүү, сүүн бүтээгдэхүүн, өндөгний дэд бүлгийн үнэ 9.3 хувь), согтууруулах ундаа, тамхины бүлгийн үнэ дүнгээрээ 8.5 хувь, тээврийн бүлгийн үнэ дүнгээрээ 6.1 хувь, орон сууц, ус, цахилгаан, хийн болон бусад түлшний бүлгийн үнэ дүнгээрээ 13.0 хувь (цахилгаан, хийн болон бусад түлшний дэд бүлгийн үнэ 23.0 хувь), эм тариа, эмнэлгийн үйлчилгээний бүлгийн үнэ дүнгээрээ 9.6 хувиар өссөн нь голлон нөлөөлсөн байна.

МАЛЫН ХОРОГДОЛ ӨСЧЭЭ

Том малын зүй бус хорогдол 2018 оны эхний 4 сард улсын хэмжээнд 1.6 сая болж, өмнөх оны мөн үеэс 1.1 (3.5 дахин) саяар өсөв. Том малын зүй бус хорогдлыг төрлөөр нь авч үзвэл, ямаа 812.3 мянга, хонь 522.9 мянга, үхэр 132.8 мянга, адуу 88.5 мянга, тэмээ 828 байна. Нийт хорогдсон малын 52.2 хувийг ямаа, 33.6 хувийг хонь эзэлж байна. Улсын хэмжээнд өвчнөөр хорогдсон мал 2018 оны эхний 4 сард 30.9 мянга болж, өмнөх оны мөн үеэс 4.9 (19.0 хувь) мянгаар нэмэгдэв.

Аж үйлдвэрийн салбарын нийт үйлдвэрлэл 2018 оны эхний 4 сард урьдчилсан гүйцэтгэлээр 4.5 их наяд төгрөгт хүрч, өмнөх оны мөн үеэс 798.8 (21.5 хувь) тэрбум төгрөгөөр өслөө. Үүнд уул уурхай, олборлох аж үйлдвэрийн нийт үйлдвэрлэл өмнөх оны мөн үеэс 567.9 (21.0 хувь) тэрбум төгрөгөөр, үүнээс нүүрс олборлолт 295.9 (35.4 хувь) тэрбум төгрөг, металлын хүдэр олборлолт 223.2 (14.6 хувь) тэрбум төгрөгөөр тус тус өссөн нь голлон нөлөөлсөн байна.

Төмөр замын тээврээр 2018 оны эхний дөрөвдүгээр сард 8.1 сая тонн ачаа, давхардсан тоогоор 811.1 мянган хүн тээвэрлэсэн нь өмнөх оны мөн үеэс тээсэн ачаа 1.6 (23.9 хувь) сая тонноор өсөж, зорчигчид 34.6 (4.1 хувь) мянгаар буурчээ.


Categories
мэдээ нийгэм

Ц.Сайнбаяр: “Монгол хьюндай” эмнэлгийн эмч нар миний охиныг хөлгүй болгосон

-БИДНИЙГ ЭМНЭЛЭГТ ОЧИХООР ХАГАЛГАА ХИЙСЭН СОЛОНГОС ЭМЧТЭЙГЭЭ УУЛЗ ГЭДЭГ. СОЛОНГОС ЭМЧ НЬ “МОНГОЛД ОЧИЖ ЧАДАХГҮЙ БАЙНА” ГЭЖ ХАРИУ ӨГДӨГ БОЛСОН-

“Монгол хьюндай” эмнэлгийн эмч нарын буруутай үйлдлээс болж 18 настай охин өдрөөс өдөрт хөлгүй болж байгаа талаар иргэн Ц.Сайнбаяр бидэнд мэдээлэл өгсөн юм. Тэрбээр “Охиноо эрүүл саруул болгох гэж л “Монгол хьюндай” эмнэлгийн эмч нарт хандсан, итгэсэн. Түүнээс охиноо олон удаа хагалгаанд оруулж, амьдын там эдлүүлж, эцэст нь таяг тулж арайхийн алхдаг, хөлгүй нэгэн болгох гэж тэр эмнэлгийг, тэр эмч нарыг сонгоогүй. Энэ эмнэлгийг сонгосондоо үнэхээр их харамсаж байна. Тэд “Охиныг чинь эрүүл саруул болгоно. Хагалгаа ямар ч асуудалгүй амжилттай болно. Та бүхэн мөнгөө л аваад хүрээд ир” гэж бидэнд итгэл найдвар төрүүлчихээд дараа нь юу ч болоогүй юм шиг хоёр жил гаруй худлаа ярилаа” гэсэн юм. Энэ талаар Ц.Сайнбаяраас цөөн асуултад хариулт авсан юм.

-Та“Монгол хьюндай” эмнэлэгт гомдолтой байгаа юм байна лээ. Танай охин ямар шалтгаанаар энэ эмнэлэгт хандаж, мэс засалд орсон юм бэ. Энэ талаараа тодорхой ярихгүй юу?

-Миний охин С.Намуунгэрэл төрөлхийн түнхний мултралтай юм. Эхнэр бид хоёр охиныхоо түнхний мултралыг засаж, эрүүл саруул болгох юмсан гэж олон жил хүсч мөрөөдөж ирсэн. Бас охиныхоо хөлийг эмчилж, түнхний мултралыг засах мэс заслын талаар олон жил судалсан. Мэс засалд нь зориулж цалингийнхаа тодорхой хувийг олон жилийн турш цуглуулсан. Охин минь том болохын хэрээр хөлнөөсөө санаа зовдог, сэтгэлээр унадаг болж байгаа нь бидэнд мэдрэгдэх болсон. Тухайн үед хэвлэл мэдээллийн хэрэгслээр “Монгол хьюндай” эмнэлэг “Монгол, Солонгосын чадварлаг, туршлагатай эмч нарын баг түнхний мултрал засах мэс засал хийж байна. Мэс засалд орсон хүмүүс эдгэрсэн, эмчилгээ хамгийн найдвартай” гэсэн зар сурталчилгаа тасралтгүй явуулж эхэлсэн. Ингээд хүүхдийнхээ бүх материалыг бүрдүүлээд эмнэлэг дээр яваад очлоо. Биднийг маш найрсагаар хүлээж аваад, эмч нар өвчний түүхийг нь судалсан. Ингээд эмнэлэг дээрээ нэлээд өндөр үнэтэй шинжилгээ хийлгэсэн. Шинжилгээний хариуг үзээд солонгос эмч нар “Та нар азтай байна. Энэ түнхний мултралыг засч болно. Мэс засал хийгээд ямар ч асуудалгүй болно” гээд л толгой дохиж, хэд хэдэн удаа нарийн тайлбар өгсөн. Ингээд мэс засал хийхээр болсон.

-Мэс засал амжилтгүй болсон юм уу?

-Бидэнтэй удаа дараа уулзаж хагалгааны зардал найман сая төгрөг болох юм байна гэсэн. Бид ч тэр мөнгийг нь өгсөн. Охиноо эрүүл саруул болгож байвал бусад нь хамаа алга гээд мөнгө болох зүйлсээ хүртэл зарсан. Ингээд хагалгаандаа ороход бүх юм нь бэлэн болсон. Мэс засалд ордог өдөр би эмч нараас “Хагалгаа амжилттай болно гэдэгт итгэлтэй байна уу. Охиныг минь бүрэн эдгээж чадах уу?” гэж дахиж лавлаж асуусан. Тэд чадна л гэсэн. Бас “Олон жил болчихсон түнхний мултрал, гэхдээ бид чадна” гэсэн. Хагалгаа бүтэн өдөр үргэлжилсэн.Хагалгаа дуусахад эмч нар нь амжилттай боллоо гээд алга ташаад байсан. Тав зургаан солонгос эмч байсан. Мэдрэлийн судас дайрвал хөлийн хуруу нь хөдлөхөө больчихдог гээд хөл гарыг нь бидний нүдэн дээр хөдөлгөж үзээд амжилттай боллоо гэсэн. Охин маань “Би эдгэчихлээ гоё боллоо гээд” бөөн хөөр болсон. Өвдсөнөө ч мэдэхгүй байсан. Тэгээд маргааш нь зураг авсан. Хажуу тийш нь харуулж авдаг юм байна. Тэгсэн эмч зургийг нь хараад хадаас нь мултарчихсан байна гэсэн. Солонгос эмч “Та нар зураг авахдаа хөдөлгөчихлөө” гэсэн. Гэвч үнэндээ мөчидхөн хадсан юм байна лээ. Тэгээд л жаахан хөдлөхөд нь мултарчихсан хэрэг. Хадаасаа маш муу, бараг буруу тогтоогоод хүнийг тэгж алж байгаа юм. Хоёрхон хадаасаар тогтоочихсон байсан. Нөгөөх нь хажуу тийшээ болгоход салаад уначихаж байгаа юм. Ингээд маргааш нь хадаас мултарсан учраас хагалгаанд орохоор болсон. Гэвч хагалгаа амжилтгүй болсон талаар бидэнд хэлж, Солонгос Улс руу авч явж хагалгаа хийх шаардлагатай гэсэн.

-Тэр даруй авч явсан уу?

-Үгүй дээ. Бүр таг чиг, сураггүй болцгоосон. Энд байгаа эмч нараас нь асуухаар “Урилга ирээгүй байна” гээд л хүлээлгээд байсан. Аргаа бараад бид БНСУ-ын Элчин сайдын яамаар хөөцөлдсөн. Ингээд код гаргуулсны дараа Солонгос руу явсан. Нөгөө бүх зардлыг даана гээд байсан эмч нар “Онгоцны билетээ өөрсдөө гарга” гэсэн. Бид ч өндөр хөгжилтэй газарт охин минь эрүүл болох байх гээд 2.8 сая төгрөгөөр билет авсан.

-Солонгот очоод хэдэн удаа мэс засалд орсон бэ?

-Охин, эхнэр хоёр минь Солонгосоос маш их зовж ирсэн. Манайх сэрүүн орны хүмүүс, тэд чинь халуун орных. Орчин тааруу газарт мөнгө муутай гурван сарыг арай гэж өнгөрүүлээд ирсэн. Бидэнд эхлээд Солонгосоос хагалгаа амжилттай боллоо гэсэн мэдээ ирсэн. Тэгснээ хэд хоногийн дараа амжилтгүй боллоо гэсэн. Ингээд Солонгосын эмнэлгийн хаалгаар хоёр хөл дээрээ алхаад орсон охин маань их том төмөртэй эргээд ирсэн. Тэд онгоцны хаалгаар багтахгүй шахам том боолт хийгээд явуулсан байсан. Замдаа хөл нь их хөндөгдсөн байна лээ. Солонгос эмнэлэг хөлөнд нь туухай зүүдэг юм байна. Жинг нь бага багаар хасаж авах байтал ирэхийнх нь өмнөх өдөр гэнэтхэн авчихсан байгаа юм. Тэгэхээр сунасан мах нь эргээд агшчихдаг юм байна. Эмч нар охины минь чөмөгний ясыг тайраад нээх урт төмөртэй нийлүүлж хадчихаад буцаасан юм билээ. Одоо ч тэр ирийсэн олон хадаастай хэвээрээ байгаа.

-Одоо тэгээд эмчилгээ огт байхгүй гэсэн үг үү. “Монгол хьюндай” эмнэлгийн эмч, удирдлагууд та бүхэнтэй уулзаж байгаа юу?

-Уулзаж байгаа. Гэхдээ өнөөдрийг хүртэл дорвитой арга хэмжээ авахгүй байна. Манай эхнэр эмч нартай нь удаа дараа уулзсан. Тэр бүрт “Солонгост хагалгаа хийсэн эмч нар нь мэднэ” гэсэн хариу өгдөг. Мөн “Та бүхэн дуудвал энд ирэх бүрэн боломжтой. Бид тэднийг мэдэхгүй” гэсэн. Хоорондоо хэрэлдэж, маргалдаад хоёр хуваагдчихаад байгаа юм гэсэн. Бид аргаа бараад орчуулагч хөлслөөд Солонгос руу хагалгаа хийсэн Ким эмчтэй ярьсан. Тэр эмч Монголд ирж амжихгүй гэсээр жил болчихсон. Тэр хүн “Монгол явах эрхийг маань монголчууд хаачихсан” гээд худлаа яриад байсан. Өөрөөр хэлбэл, одоо миний охины хөлийг хариуцах хүнгүй болчихоод байна. Үнэндээ эмнэлгийн буруутай үйл ажиллагаанаас болж манай хүүхэд хохирчихоод байна.

-“Монгол хьюндай” эмнэлгийн эмч нар үзлэг хийхгүй байгаа хэрэг үү?

-Монгол эмч нь ахиад үзье гэсэн. Охин маань сэтгэл санаагаар маш их унаж байна. Анхнаасаа чадахгүй, сэтгэлгүй ажиллах байсан юм бол яах гэж нялх охиныг минь эдгээнэ, “Бидэнд итгэ” гэж хуурч хагалгаа хийсэн юм бэ. Хэрвээ ажилдаа эзэн болж, сэтгэлтэй хандсан бол хөлөнд нь хадсан хадаас ганцхан хөдлөхөд мултраад унахгүй шүү дээ. Үүний дараа бид Солонгост очоод эдгэчихээд ирнэ гээд найдаж явуулсан. Гэвч бүр дордуулаад буцаачихсан. Одоо энэ асуудалд хэн ч хариуцлага хүлээхгүй байхыг оролдож байна. Бид “Монгол хьюндай” эмнэлэгт үнэхээр их гомдолтой байгаа. Тэдний эмч нар “Хагалгаанд оруулж, эдгээх боломжтой. Мөнгөө аваад ир. Бид чадна” гэж бидний итгэлийг хүлээж, охиныг минь удаа дараа хагалгаанд оруулсан учраас хариуцлагаа хүлээж, биднийг хохиролгүй болгох хэрэгтэй. Нэгдүгээрт, эрүүл мэндийн хохирлыг бүрэн шийдэж өгөх хэрэгтэй байна. Охиныг минь өмнөх шиг нь явдаг, гүйдэг болгож өг. Үүний дараа сэтгэл санаа болон эд материалын хохирлыг “Монгол хьюндай” эмнэлэг барагдуулах ёстой. Бид энэ асуудлаар шүүхэд хандаад байгаа.“Монгол хьюндай” эмнэлгийн эмч нараас болж алхаж гүйдэг байсан охин минь одоо гэрээсээ ч гарч чадахгүй, байнгын шахам хэвтрийн болчихоод байна. Ийш тийш явахдаа таяг тулаад арай гэж хэд алхаж байна. Тэд энэ асуудлыг ингээд хаячих байх гэж бодоод байх шиг байна. Үгүй, охиныхоо эрүүл мэндээр тоглуулчихаад зүгээр орхино гэж байхгүй. Хариуцлага хүлээх ёстой хүмүүст нь хуулийн зохих шийтгэлийг нь хүлээлгэж, арга хэмжээ авна. Энэ бол ганцхан миний охины ч биш цаашид эрүүл мэндээрээ, амьдралаараа, эд хөрөнгөөрөө тоглуулж мэдэх хүмүүст хамаатай асуудал.


Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

ШХАБ ба МОНГОЛ

БААБАР ИНГЭЖ ӨГҮҮЛЭВ


ЗХУ, БНХАУ-ын хооронд олон жил үргэлжилсэн газар нутгийн маргааныг нэг тийш шийдвэрлэх тохиролцоо 1980-аад оны эцсээр эхэлсэн билээ. Асуудлыг шийдэж амжаагүй байтал ЗХУ задран, харин ч хилийн маргаантай улс орнууд улам нэмэгдлээ. Үүнд юун түрүүн Киргизстан, Казахстан, Тажикстаныг нэрлэх хэрэгтэй. Чухам ийм үндсэн дээр хамтарч асуудлаа шийдэхийн тулд 1996 онд “Шанхайн тав” хэмээх байгууллага буй болсон юм. Тэр үед уг байгууллагын гол зорилгыг цэргийн салбар дахь харилцан итгэлцэл, хил орчим дахь цэрэг зэвсгийн тоо хэмжээг харилцан бууруулах гэж том,ёолж байв.

2001 онд Шанхайн тавыг зургаан орны гишүүнчлэлтэйгээр Шанхайн хамтын ажиллагааны байгууллага (ШХАБ) болгон өргөжүүлсэн юм. 2004 оноос уг байгууллагыг өөрийн төсөв, ажиллагааны механизмтай болгон албажуулжээ. Байгууллагын зорилгыг: хамтын итгэлцэл, найрамдал, сайн хөршийн холбоо, энх тайван аюулгүй байдал, бүс нутгийн тогтвортой байдлын төлөөх хамтын ажиллагаа, терроризм, салан тусгаарлал, хэт давралын эсрэг хамтран тэмцэх, улс төр худалдаа эдийн засгийн хамтын ажиллагаа гэх мэтээр тодорхойлжээ.

ШХАБ 2004 оноос ажиглагчийн статус буй болгосонд хамгийн түрүүн Монгол Улс нэгдэв. Гишүүнээр элсүүлэх урилгыг юун түрүүн Монгол, Туркменистан хоёр оронд тавьсан боловч түркменчүүд татгалзсан ба одоо болтол ямар ч холбоо тогтоогоогүй явсаар. Харин Монгол Улс хоёр хөршийн байнгын урилга заллага, хатуу нэхлийн үр дүнд ажиглагчаар орсон юм. Дараа нь энэ нийгэмлэгт Энэтхэг, Афганистан, Пакистан, Иран улсууд ажиглагчийн статустай болсон ба Түрэг, Шри Ланка, Беларусь улсууд ажиглагчаар нэгдэх хүсэлтээ гаргачихаад байна.

Өнгөрсөн арав гаруй жилийн түүхийг эргэн харахад ШХАБ-ын эдийн засгийн хамтын ажиллагаа төдийлөн тод харагдсангүй. Нийгэмлэгийн хүрээнд бүтээсэн томоохон ямар ч төсөл байхгүй байсаар. Бүхий л эдийн засгийн хамтын ажиллагаанууд хоёр талын, их сайндаа гурвалсан төслийн хэмжээнд явагдаж ирлээ. Мэдээж энэ тал дээрээ маш амжилттай урагшилж байгаа. Орос-Хятадын худалдааны баланс 2000 онд гурван тэрбум доллар байсан бол өдгөө 80 тэрбумд хүрчээ. Хятадын байгалийн хийн импортын 20 хувийг Тажикстан ганцаараа хангаж байна.

ШХАБ-ын анхаарлын төвд байдаг нэг хэрэг бол бүс нутгийн тогтвортой байдалд саад болж болохуйц газар нутгийн маргаантай асуудал юм. Эдгээр гишүүн орнуудын нийтлэг хилийн шугамын алинд нь ч талууд бүрнээ хүлээн зөвшөөрсөн хилийн димаркаци байхгүй. Үүнээс болж өнөөдөртөө маргаан шүүмжлэл өрнөөгүй боловч хэдийд ч хэрүүл шуугиан үүсэх магадлалтай.

Өөр нэг анхаарлаа хандуулж байгаа асуудал нь терроризм, сепаратизм, экстермизм болой. Энэ асуудал бүх гишүүн орнуудын хамгийн том зовлон болчихоод байгаа юм. Гэвч одоо болтол үр дүнтэй хамтын ажиллагааны механизм олоогүй байгаа тул хамтын ажиллагаа гэхээсээ тус бүрдээ өөр өөрийн замаар тэмцэл явуулж байгаа. Иймээс ШХАБ-ыг нэгдсэн ажиллагаатай байгууллага гэхээсээ байнгын уулзалт зохиож харилцан хөөрөлддөг клуб гэж тодорхойлдог судлаачид ч цөөнгүй бий. ШХАБ-ын хүн амын 96 хувь, үндэсний нийт бүтээгдэхүүний 97 хувь нь Орос, Хятад хоёрт хамаарч буй тул зөвхөн энэ хоёр орны эрх ашгийг хамгаалах байгууллага ч гэж үзэх нь буй.

ШХАБ нь хэд хэдэн ажиглагчтай болсноос гадна нэмж нэгдэх орнууд шинээр хүсэлт гаргах болсонтой холбоотойгоор ирээдүйн бүрэлдэхүүний талаар нэлээд бэрхшээлтэй тулгараад байна. Жинхэнэ гишүүнээр элсэхэд бэлнээ илэрхийлсэн Энэтхэг, Пакистан хоёрын эхнийхийг нь Хятад зөвшөөрөхгүй сүүлчийнхийг нь зөвшөөрч байгаа бол Орос аль алиныг нь дэмжиж байгаа. Хоорондын харилцаа нэн таагүй Энэтхэг, Пакистан хоёр хамтаар гишүүнээр элсвэл энэ байгууллагын гадаад бодлого зөрчилд орон үйл ажиллагааных нь эрчим буурах төдийгүй утга учраар бага болно. Хэрэв ШХАБ нь терроризмын эсрэг тэмцлээ гол зорилгынхоо тэргүүнд тавьдаг юм бол олон улсын хоригт орж, террорист гүрэн гэж зарлагдсан Иран энд байгаа нь дэндүү логикгүй гэсэн шүүмж их гардаг. Америкийн цэргийн хүчин гарсны дараа ямархуу улс орон болох нь тодорхойгүй Афганистан яах вэ? Өргөдлөө өгөөд байгаа Түрэг ямар санаа цаанаа агуулж байна вэ? Азийн орон биш гэдэг шалтгаанаар түр түдгэлзүүлээд байгаа Беларусь ШХАБ-д нэгдэх болов уу?

ШХАБ анх байгуулагдахад АНУ үүнийг төдийлөн анзаараагүйн шалтгаан нь өөрийнх нь эрх ашигт нөлөөлөхгүй гэж үзэж байв. Харин 2004 оны Астанагийн уулзалтаар Киргизстан, Узбекстанд буй цэргийн баазаа татан буулгах хугацаагаа яаралтай тодорхойлохыг АНУ-аас шаардсан ба үүний дараахан Узбекстан нь Хятад, Оросын шахалтаар АНУ-ыг өөрийн нутагт буй баазаа зургаан сарын дотор татан буулгахыг тулгасан. Гэтэл Афганистанд талиб болон Ал Кайдагийн эсрэг явуулсан дайны үеэр ойр дөтөөр нь эдгээр оронд цэргийн баазаа байгуулахыг сайшаан урьсан газар нь Орос өөрөө билээ. Ийнхүү сүүлийн арав орчим жилд ШХАБ нь тун аажуухан явцтай боловч улам бүр АНУ ба НАТО-той сөргөлдсөн блок болох зам руу дөтөлсөөр буй. Крымын үйл явдлаас болж Орос улс Өрнөдийнхөнтэй муудалцан хоригт орсон бол саяхан Обама Японд айлчлахдаа тэдний Хятадтай хийж буй газар нутгийн маргаанд АНУ нь Японыг дэмжихээ илэрхийллээ. Энэ нь Өрнөдийг сөрсөн цэргийн эвсэл шинээр үүсэх буюу бэхжин томрох шалтаг болох боломжтой. Орос, Хятад, Энэтхэг, Пакистан, Иран гэсэн бүгдээрээ цөмийн зэвсэгтэй ба НАТО-той харилцаа нь төдийлөн найрсаг бус орнуудын бөөгнөрөл болж ч болох бололцоотой харагдана.

ШХАБ байгуулагдсан цагаасаа цэргийн хамтарсан сургууль хийх боллоо. 2003 онд Казахстанд болсон анхны сургуулилтад ШХАБ нь цэргийн эвсэл мэт харагдуулахаас болгоомжилсон, Хятад оролцоогүй бол ердөө хойтон жил нь дараагийн сургуулилтыг өөрийн нутагт зохион байгуулжээ. 2005 оноос ШХАБ-ын далбаан дор Орос-Хятадын томоохон цэргийн хээрийн сургууль “Энхийн элч” нэртэйгээр явагдан тогтмолжлоо. ШХАБ нь цэргийн холбоо биш, зөвхөн терроризмын эсрэг сургуулилт хийдэг хэмээн байнга мэдэгддэг боловч, том хэмжээний хээрийн сургууль, тэр дундаа далайн цэргийн сургуулилт нь зорилгоосоо асар хальсан мэт.

Монгол Улс бол бүс нутагтаа алив оронтой хилийн ямар ч маргаангүй, хил хязгаар нь хөршүүдээрээ бүрнээ хүлээн зөвшөөрөгдсөн, хилийн бүтэн димаркацтай цорын ганц орон юм. Цөмийн зэвсэггүй бүс хэмээн НҮБ-ийн Аюулгүйн зөвлөлийн байнгын гишүүн таван гүрнээр хүлээн зөвшөөрөгдсөн дэлхийн цорын ганц орон. Бүс нутагт байнга аюул учруулж буй лалын хэт даврагсдын халдлага болон хүйтэн дайны үлдэгдэл явуулгаас хол хөндий байдаг. НҮБ болон Хамтын нийгэмлэгийн хүрээнд энхийг сахиулах ажиллагаанд идэвхтэй оролцон дипломат арга замаар аюулгүй байдлаа сахих Батлан хамгаалах бодлоготой улс. Хоёр хөрштэйгөө эв найрамдалтай зэрэгцэн оршихын зэрэгцээ дэлхийн бүхий л улс оронтой хамтран ажиллах “гурав дахь хөршийн бодлого” тунхагласан төвийг сахисан бодлого бүхий Гадаад харилцааны зарчмаа тунхагласан орон билээ.

2014.7.3

Урьд нь миний бие Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын (ШХАБ) тухай хоёр ч өгүүлэл бичиж нийтлүүлсэн (“Шанхайнхан ба бид”, 2005; “Шанхайн хамтын нийгэмлэг ба Монгол”, 2014), мөн энэ сэдвээр гадаад дотоодын нэлээд хэдэн хурал зөвлөгөөнд илтгэл тавьсан билээ. Саяхан энэ байгууллагад ажиглагч Энэтхэг, Пакистан хоёр зэрэг элсэн жинхэнэ гишүүүн орон боллоо. Ингэснээр энэ байгууллагын хүрээ өргөжихийн зэрэгцээ дотоод зөрчил хурцдах шинжтэй болж ирж буй талаар судлаачид тэмдэглэх болов. Олон улсын байдлын талаарх судлаач Д.Баярхүүгийн саяхан бичиж нийтлүүлсэн “ШХАБ хаашаа явж, хэн хааш нь чиглүүлнэ вэ?” өгүүлэлд энэ талаар нэлээд тодорхой өгүүлжээ.

Монгол Улсын гадаад бодлогын зарчмыг 1990 онд тунхагласан ба үүнээ 1992 оны шинэ Үндсэн хуулиараа баталгаажуулсан билээ. Өнгөрсөн гучаад жилийн туршид улс төрийн намуудын хоорондын дотоодын тэмцэл ер бусын ширүүн байсан учир Засгийн газар болгон өмнөх засгийнхаа бодлогыг үгүйсгэн хийснийг нь нурааж, улс орныг цоо шинээр удирдаж байсан авч ерөнхийдөө нэгэнт баталсан гадаад бодлого руу довтолж эрс өөрчлөлт хийх гэсэн оролдлого бараг гараагүй. Монгол Улсын хувь заяа гадаад бодлогоосоо дэндүү хамааралтай явж ирсэн, одоо ч тийм, хойшид ч тийм байх болно. Үүнд ялангуяа хоёр хүчирхэг хөршийн нөлөө шийдвэрлэх үүрэгтэй.

Монгол Улсын Үндсэн хуулийн 10 дугаар зүйлд “Монгол Улс олон улсын эрх зүйн нийтээр хүлээн зөвшөөрсөн хэм хэмжээ, зарчмыг баримталж энхийг эрхэмлэсэн гадаад бодлого баримтлана”, 4 дүгээр зүйлд “Хууль гаргахгүйгээр гадаадын цэргийн хүчнийг Монгол Улсын нутаг дэвсгэрт байрлуулах, дамжин өнгөрүүлэхээр улсын хил нэвтрүүлэхийг хориглоно” гэж заажээ. “Олон улсын нийтээр хүлээн зөвшөөрөгдсөн… энхийн бодлого” гэдэг нь алив цэргийн эвсэлд үл хамаарахыг давхар хэлж буй хэрэг. “Гурав дахь хөршийн бодлого” гэдгийн гол санаа нь хэнтэй ч муудалцахгүй, хэний ч эсрэг ямар нэг үйл ажиллагаанд оролцохгүй гэсэн үг. Гэхдээ “нийтээр хүлээн зөвшөөрсөн хэм хэмжээ” гэдэг нь олон улсын терроризмын эсрэг тэмцэлд нэгдэхгүй гэсэн санаа бишийг тодорхойлжээ.

Сүүлийн үед ШХАБ-д жинхэнэ гишүүнээр элсэн үүрэг хүлээх тухай дээр дооргүй ихэд ярих боллоо. Элсвэл ямар ашиг гарах, элсэхгүй ажиглагчаараа байгаад байвал ямар хохирол гарах талаар эхлээд бодох нь зүйтэй. Үүнээс гадна хэдийгээр хоёр хөршийн зүгээс тус байгууллагад элсэхийг олон жилийн турш зөвлөж, шахаж, гуйсан ч Монголын төр төвийг сахин ажиглагчаараа үлдье гэсэн зарчим барьж байснаа гэнэт энэ нь бодлогын хувьд эрс өөрчлөгдөв үү, эсвэл гадны шахалтаар элсэх гэж байна уу гэдэг чухал асуулт. Нөгөөтэйгүүр, элсдэг юм гэхэд Монгол Улс ямар үүрэг хүлээх вэ? Олон улсын болоод хоёр улсын гэрээ хэлэлцээр, байгууллагад хамаарахад заавал ямар нэг үүрэг хүлээдэг ёстой, энэ нь ийм төрлийн байгууллага байгаагийн гол утга юм. Хэн ч ямар ч үүрэг хүлээдэггүй байх аваас үүнийг найрсаг уулзалт, баярын арга хэмжээ гэх мэтээр нэрлэдэг биз дээ?

ШХАБ-д элсэх дээрээ тулбал заавал УИХ-аар хэлэлцэж хууль гаргуулах шаардлагатай болно. 2000-аад оны эхээр Оросын Хятадад худалдах олон онгоцыг Монголын нутгаар дайруулан гаргах зөвшөөрлийг тухайн үеийн Ерөнхий сайд бие даан шийдсэн нь Үндсэн хуулийн 4 дүгээр зүйлийг шууд зөрчсөн болох нь тэмдэглэгдэн үлджээ.

Хэдийгээр ШХАБ-ын хүрээнд хэрэгжүүлсэн болоод хэрэгжүүлэхээр төлөвлөсөн төсөл, арга хэмжээ өдий болтол үгүй байгаа боловч тус байгууллагын гишүүн аль ч оронтой Монгол нь хамтран ажиллах, элдэв төсөл хэрэгжүүлэх нь бүрнээ нээлттэй юм. Ялангуяа хөршөөс гадна ШХАБ-ын нийт оролцооны дийлэнх хувийг бүрдүүлж буй Орос, БНХАУ-тай эдийн засгийн талаар улам нягт, харилцан ашигтай хамтын ажиллагаа маш чухал нь ойлгомжтой. Үүнээс гадна боловсрол, эрүүл мэнд, хүмүүнлэгийн салбарт хэнтэй нь ч хамтран ажиллахад гишүүн биш хэмээн гадуурхахгүй нь ойлгомжтой. Харин ч 2016 онд Ташкентад болсон ШХАБ-ын дээд хэмжээний уулзалтын үеэр Си Жиньпин хэлэхдээ “ШХАБ нь Хятад, Монгол, Оросын гурван талын хамтын ажиллагааны ашигтай талбар мөн” гэж онцолсон. Энэ нь эдийн засгийн коридор байгуулах гэж байгааг хэлсэн хэрэг. Хөрөнгийн голыг гаргах гэж байгаа орны тэргүүн ингэж хэлсэн нь ажиглагч Монголын хувьд талархууштай санаа юм.

Яг одоо ШХАБ-д интеграцийн бүтээн байгуулалт, бүс нутгийн дэд бүтцийн томхон төслүүд яригдаагүй, худалдаа-хөрөнгө оруулалт, эдийн засгийн хамтын ажиллагааны ямар нэг төсөл хөтөлбөр, хамтарсан ажиллагааны ганц ч эхлэл үгүй учир ШХАБ руу Монголыг түлхэх, уриалах, элсэж орохоос өөр аргагүй болсон мэт сурталдах нь тун оновчгүй алхам юм. Дотооддоо шийдчихэж болох, өөрсдөө хөдөлмөрлөөд ядуурлаасаа гарчихаж болох бэрхшээлээ ШХАБ-д нялзааж, түүнд найдлага тавих, асар их тусламжийн мөнгө, хүүгүй зээл ШХАБ-аас орж ирэх мэтээр хий горьдох нь өөрөө өөрийгөө хуурахаас хэтрэхгүй. Бээжинд ШХАБ-ын төв штаб, Шанхайд ШХАБ судлалын хүрээлэн байнга байрлаж байгаагаас гадна ШХАБ-ын хөрөнгө оруулалтын банк байгуулах тухай яригдаж байгаа. Ийм газруудад Монголын орон тоо гарч, тэнд очиж ажиллана гэсэн сэдлээр асуудалд хандаж байгаа бол энэ нь бүр ч гэмтэй.

ШХАБ бол олон улсын байгууллага. Иймээс улс хоорондын бусад байгуллагын нэгэн адил төсөв нь гишүүн орнуудынхаа төлдөг татвараас бүрддэг. Мэдээж төсвийн ихэнхийг Хятад, Орос хоёр бүрдүүлдэг авч Монгол ч мөн элсэх дээрээ тулбал татвар төлөхөөс аргагүй болно. Энэ нь жилийн тэрбум төгрөгөөс наашгүй гэсэн тооцоо гарчээ. Гадаадын хөрөнгө оруулалтыг татах талаар гэрээ хийсэн хүмүүсээ барьж аваад шоронд хийчихдэг манайх шиг оронд шийдвэр гаргасан хүмүүсийг авлига хээл хахуулиас өгсүүлээд урвагчаар нь олон жил гүтгэн доромжлох байх. Эцэст нь гишүүнээр элсэж үүрэг хүлээж байснаас ажиглагчийн статустайгаар, түүнийгээ “идэвхтэй” гэсэн тодотголтойгоор цэргийн бус бүхий л ажиллагаанд нь идэвхтэй оролцоод явахад харин ч илүү нэр хүндтэй баймаар сан.

1967 онд Монгол Улсыг Варшавын гэрээнд элсүүлэхээр нам төр шийджээ. Ингээд Варшавын гэрээний дээд хэмжээний уулзалтад Батлан хамгаалахын сайд генерал Лхагвасүрэнг явуулав. Ихэнх гишүүн орнууд дэмжих шинжтэй байсан авч Румыны Ерөнхийлөгч Чаушеску онцгойлон эсэргүүцэж, бүр доог тохуу болгожээ. Эцэст нь тухайн үед Варшавын гэрээний байгууллагыг даргалагч орон Польшийн Ерөнхий сайд Циранкэвич эрс татгалзжээ. Европын цэргийн холбоонд хаа байсан Монгол ямар хамаатай юм гээд бараг л Монголын төлөөлөгчдийг хөөж гаргасан бололтой. Элсүүчихсэн бол яана??!

2018.5.10

Categories
мэдээ улс-төр

Элчин сайдад нэр дэвшигчдийг дэмжлээ

Ирэх оны үндсэн чиглэлийн төслийн анхны хэлэлцүүлгийг дэмжив

Хуралдааны эхэнд Засгийн газраас 2018 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр өргөн мэдүүлсэн “Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2019 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийг батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ. Тогтоолын төслийн талаар Засгийн газрын гишүүн, Сангийн сайд Ч.Хүрэлбаатар танилцуулсан.Үндсэн чиглэлийн төсөлд татварын шинэчлэлийг эхлүүлэх, бизнесийн орчинг сайжруулах, иргэдийн худалдан авах чадварыг нэмэгдүүлэх, макро эдийн засгийн эрсдэл даах чадварыг бий болгох, уул уурхай, дэд бүтцийн томоохон төслүүдийг эрчимжүүлэх, бодит салбарын өсөлтийг дэмжих зорилт, арга хэмжээг авч хэрэгжүүлснээр эдийн засаг, нийгмийн хөгжилд үр дүн гарна гэж тусгажээ. Түүнчлэн эдийн засгийн бодит өсөлт 8 хувь, инфляцийн түвшин 8 хувиас ихгүй, төсвийн тэнцвэржүүлсэн алдагдлын ДНБ-д эзлэх хэмжээ 6.1 хувь, ажилгүйдлийн түвшин 7.5 хувиас ихгүй байх аж. Үндсэн чиглэлд тусгагдсан 20 зорилт, 123 арга хэмжээг хэрэгжүүлэхэд нийтдээ 8.6 их наяд төгрөгийг улсын төсөв, гадаад эх үүсвэр, хөрөнгө оруулалт, бусад эх үүсвэрээс санхүүжүүлэхээр төлөвлөн тусгасан байна.

Тогтоолын төслийн анхны хэлэлцүүлэгтэй холбогдуулан УИХ-ын гишүүн Н.Энхболд 2019 оны нэгдсэн төсөв хэлэлцэх үед зэвсэгт хүчний техник хэрэгслийг шинэчлэх, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх шаардлагатайг Байнгын хорооны гишүүд анхааралдаа авахыг хүссэн бол УИХ-ын гишүүн Д.Оюунхорол нийт нутгаар хуурайшилт ихтэй байгаа тул ОБЕГ-ын гал унтраах техник хэрэгслийг шинэчлэх, энэ чиглэлийн хөрөнгө оруулалтыг дэмжих талаар үг хэллээ. Ингээд УИХ-ын тогтоолын төслийн талаархи Байнгын хороо санал, дүгнэлтээ Эдийн засгийн байнгын хороонд хүргүүлэхээр болов.

Элчин сайд нарыг эгүүлэн татах, томилох тухай асуудлыг хэлэлцлээ

Үргэлжлүүлэн Элчин сайд нарыг эгүүлэн татах, томилох тухай асуудлаар зөвшилцөхөөр Монгол Улсын Ерөнхийлөгчөөс ирүүлсэн саналыг хэлэлцэв. Энэ талаархи Монгол Улсын Ерөнхийлөгчийн саналыг Ерөнхийлөгчийн гадаад бодлогын зөвлөх Т.Тэгшжаргал танилцуулсан.Монгол Улсын Ерөнхийлөгч бүрэн эрхийнхээ хүрээнд холбогдох хуулийн заалтыг үндэслэн Монгол Улсаас Шведийн Вант Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд М.Энхсайхан, Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Вант Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд С.Баяр нарыг эгүүлэн татаж, Шведийн Вант Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Очирын Энхцэцэг, Япон Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Дамбадаржаагийн Батжаргал, Канад Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Ядмаагийн Ариунболд, Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Вант Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Нархүүгийн Тулга нарыг тус тус томилохоор зөвшилцөхөөр хүргүүлжээ.

Нэр дэвшигч О.Энхцэцэг нь 1961 онд Улаанбаатар хотод төрсөн. 1984 онд Москвагийн Олон улсын харилцааны их сургууль, 1990 онд Стэнфордын их сургуулийн Хуверийн институтийг тус тус төгссөн. 1984-1988 онд ГХЯ-ны Хоёрдугаар хэлтэст дэд атташе, 1988-1992 онд тус яамны Олон улсын байгууллагын газарт атташе, 1992-1997 онд Нью-Йорк дахь Байнгын төлөөлөгчийн газарт хоёр, нэгдүгээр нарийн бичгийн дарга, 1997-2000 онд Олон улсын байгууллагын газарт ахлах мэргэжилтэн, 2001-2007 онд тус яамны Олон талт хамтын ажиллагааны газрын захирал, 2007-2012 онд Монгол Улсаас НҮБ-ын дэргэд суугаа Байнгын төлөөлөгч, 2012 онд ГХЯ-ны Олон улсын байгууллагын газрын захирал,Далайд гарцгүй хөгжиж буй орнуудын Судалгааны төвийн захирал, 2013-2014 онд Олон улсын байгууллагын газарт зөвлөх,2014-2015 онд Олон талт хамтын ажиллагааны газарт зөвлөх, 2015-2017 онд Тусгай үүрэг гүйцэтгэгч Элчин сайд, 2017 оны 0З дугаар сараас Олон талт хамтын ажиллагааны газрын захирлаар ажиллаж байв. “Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд” дипломат цолтой, төрийн болон дипломатын албанд31 жил тус тус ажиллажээ.

Нэр дэвшигч Д.Батжаргал нь 1966 онд Улаанбаатар хотод төрсөн. 1989 онд МУИС-ийн Олон улсын харилцааны сургууль, 1995 онд Япон Улсын Токиогийн их сургууль, 2002 онд Япон Улсын Васедагийн их сургуулийг тус тус төгссөн, “Тэргүүн шадар” дипломат цолтой. 1989-2002 онд Улсын банкны ерөнхий хороонд програм зохиогч, төслийн удирдагч, эдиин засагч, Зээлийн мэдээллийн сангийн ахлах ажилтан, 2002-2006 онд Япон Улсад суугаа ЭСЯ-нд худалдаа, эдийн засаг хариуцсан зөвлөх, 2006-2007 онд Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газарт Гадаад бодлогын референт, 2007-2009 онд ҮХЯ-ны Худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааны газрын орлогч дарга, 2009-2011 онд Япон Улсад суугаа ЭСЯ-нд худалдаа эдийн засаг хариуцсан зөвлөх, 2011-2012 онд Монгол Улсаас Япон Улсын Осака хотод суугаа Ерөнхий консул, 2013-2014 онд ГХЯ-ны Бодлого төлөвлөлт, стратегиийн газарт зөвлөх, 2014-2016 онд тус яамны Эдийн засгийн хамтын ажиллагааны газарт зөвлөх, 2016 оны 08 дугаар сараас Монгол Улсаас Япон Улсадсуугаа ЭСЯ-нд Элчин зөвлөхөөр ажиллаж байв. Төрийн албанд 28 жил, дипломат албанд 11 жил тус тус ажилласан.

Нэр дэвшигч Я.Ариунболд нь 1970 онд Улаанбаатар хотод төрсөн. 1995 онд Москвагийн Олон улсын харилцааны их сургууль, 2003 онд Япон Улсын Кюүшү их сургууль, 2005 онд Компьютерийн техник, менежментийн сургуулийг тус тус төгссөн, “Тэргүүн шадар” дипломат цолтой. 1996-2000 онд ГХЯ-ны Консулын газарт атташе, 2000-2002 онд Монгол Улсаас Бүгд Найрамдах Энэтхэг Улсад суугаа ЭСЯ-нд атташе, 2002-2008 онд ГХЯ-ны Консулын газрын дэд захирал, 2008-2011 онд БНХАУ-д суугаа ЭСЯ-нд зөвлөх бөгөөд Консулын хэлтсийн дарга, 2011-2013 онд БНХАУ-ын Засаг захиргааны онцгой бус Хонконг хотод суугаа Ерөнхий консул, 2013-2014 онд ГХЯ-ны Төрийн захиргааны удирдлагын газарт зөвлөх, 2014-2016 ондтус яамны Гадаад сурталчилгаа мэдээллийн газрын дэд захирал, 2016 оны 08 дугаар сараас Консулын газрын захирлаар ажиллаж байв. Төрийн болон дипломат албанд 22 жил тус тус ажилласан.

Нэр дэвшигч Н.Тулгань 1964 онд Улаанбаатар хотод төрсөн. 1981 онд Москвагийн Олон улсын харилцааны их сургууль, 1987 онд Австралийн Холбооны Улсын Монашийн их сургуулийг тус тус төгссөн, “Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин” дипломат цолтой. 1987-1990 онд ГХЯ-ны Төлөвлөлт, боловсруулалтын хэлтэст туслах ажилтан, 1990-1992 онд Нэгдүгээр хэлтэст атташе, 1992-1995 онд БНХАУ-д суугаа ЭСЯ-нд атташе, 1995-1998 ГХЯ-ны Ази, Африкийн газарт атташе, 1999-2000 онд тус яамны Улс төрийн газарт мэргэжилтэн, 2000-2001 онд АНУ-д суугаа ЭСЯ-нд зөвлөх, 2001-2005 онд ГХЯ-ны Эрх зуй, консулын газарт зөвлөх, 2005-2008 онд Монгол Улсаас НҮБ-ын дэргэд суугаа Байнгын төлөөлөгчийн газарт зөвлөх, 2008-2009 онд ГХЯ-ны Гэрээ, эрх зүйн газарт зөвлөх, 2009-2011 онд Үндэсний аюулгуй байдлын зөвлөлд ахлах референт, 2011-2012 онд Сингапур Улсад суугаа ЭСЯ-нд элчин зөвлөх, 2012 онд ГХЯ-ны Стратеги төлөвлөлт, хяналт-шинжилгээ, үнэлгээний газарт зөвлөх, 2012 онд Америк, Ойрхи дорнод, Африкийн газарт захирлын үүрэг гүйцэтгэгч, 2012-2013 онд Олон улсын байгууллагын газарт захирлын үүрэг гүйцэтгэгч, 2013-2017 онд Монгол Улсаас ИБУИНВУ-Д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд, 2017 оны 05 дугаар сараас ГХЯ-ны Ази, Номхон далайн орнуудын газарт зөвлөхөөр ажиллаж байсан. Төрийн болон дипломатын албанд 29 жил тус тус ажиллаж байгаа аж.Ерөнхийлөгчийн саналтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Н.Энхболд, Б.Бат-Эрдэнэ, Л.Болд, Я.Санжмятавнарнэр дэвшигчид болон Ерөнхийлөгчийн гадаад бодлогын зөвлөхөөс асуулт асууж, Улсын Их Хурлын гишүүн Д.Оюунхорол, О.Баасанхүү, Б.Энх-Амгалан, Н.Оюундарь, Х.Нямбаатар нар үг хэллээ. Гишүүд Элчин сайдаар томилогдвол хөрөнгө оруулалтыг татах, эдийн засгийн хамтын ажиллагаа, гадаад худалдааг өргөжүүлэх чиглэлээр идэвхтэй, бүтээлчээр ажиллах, дипломат албаны ёс зүйг чанд сахиж ажиллахыг нэр дэвшигчдэд захилаа. Түүнчлэн тухайн улс оронд сурч ажиллаж амьдарч байгаа иргэд тодорхой хэмжээгээр эх орондоо хөрөнгө оруулж байгаа гэдгийг санан, тэднийхээ эрх ашгийг хамгаалах, тусалж дэмжих үйлчилгээ үзүүлж, энэ талын үйл ажиллагаандаа анхаарч ажиллахыг захиж байлаа.

Ингээд Монгол Улсаас зарим улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдад нэр дэвшигч тус бүрээр санал хураалгахад Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн 81.8-100 хувийн дэмжлэг авав. Мөн Монгол Улсаас Шведийн Вант Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд М.Энхсайхан, Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Вант Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд С.Баяр нарыг эгүүлэн татахыг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн. Энэ талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд Улсын Их Хурлын гишүүн Б.Энх-Амгалан танилцуулахаар тогтов гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

Азийн сайд нарын бага хурлаар ажиллах сайн дурын идэвхтнүүдийг бүртгэж байна

Монгол Улсын Засгийн газраас НҮБ-ын Гамшгийн эрсдэлийг бууруулах газартай хамтран ирэх 07 дугаар сарын 03-06-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо “Гамшгийн эрсдэлийг бууруулах Азийн сайд нарын бага хурал”-ыг зохион байгуулахаар бэлтгэл ажлыг ханган ажиллаж байгаа билээ.

Тус хурлын бэлтгэл ажлыг хангах, үйл ажиллагааны зохион байгуулалтад дэмжлэг үзүүлэх зорилгоор Монголын Улаанзагалмайн нийгэмлэгээс сайн дурын идэвхтнээр ажиллах сонирхолтой, оюутан залуусыг бүртгэж байна.

Сайн дурын идэвхтнээр ажиллах оюутан залуусын хувьд англи, орос, хятад хэлний дундаас дээш түвшний мэдлэгтэй байх, баг хамт олон болж ажиллах чадвартай хоёроос дөрөвдүгээр дамжааны оюутан байх ерөнхий шалгууртай юм.

Бүртгүүлэхийг хүссэн оюутан залуус Монголын Улаанзагалмайн нийгэмлэгийн volunteers@redcross.mn хаягаар анкетаа ирүүлэхээс гадна Мongolian Red Cross Society фейсбүүк хаягаар дэлгэрэнгүй мэдээллийг авах боломжтой гэж Онцгой байдлын газраас мэдээллээ.

Categories
гадаад мэдээ

ОХУ-ын ерөнхийлөгч В.Путин камаз жолоодон крымийн шинэ авто гүүрийг нээлээ

ОХУ-ын энэ оны томоохон бүтээн байгуулалтын нэг Крымийн хойг, Краснодарын хязгаарыг холбосон 19 км үргэлжлэх авто гүүр энэ сарын 15-ны өдөр нээлтээ хийлээ.
Хоёр хос гүүрнээс бүрдэх Крымийн гүүр нь авто болон төмөр замын тээврийн томоохон дэд бүтэц бөгөөд Хар далай, Азовын далайг холбосон Керчены хоолой дээгүүр буюу усан дээгүүр баригдсанаараа онцлог юм.
Шинэ гүүрний нээлтэд, төслийг санаачлагч ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин биечлэн оролцсон бөгөөд гүүрээр зорчсон анхны жолоочдын нэг болов. Тэрбээр 20 орчим минут камаз жолоодон гүүрний зүүнээс баруун хэсэгт буюу Тамани хотоос Крымийн Керчи хотод хүрэлцэн ирэв.
“Энэхүү түүхэн гүүрийг барьж, ашиглалтад оруулсан нийт барилгачдад баяр хүргэе. Өнөөдрийн үйл явдал биднийг Крымийн ард түмэнтэй улам ойртууллаа. Цаашдаа ард түмнийхээ төлөө олон зам, гүүр, нисэх онгоц, усан онгоцны буудал барих болно” хэмээн ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин онцлов.
ОХУ-ын Ерөнхийлөгч энэхүү төслийг 2014 онд санаачлан, 2016 онд бүтээн байгуулалтын ажил эхэлсэн. Авто гүүрийн барилгын ажил хоёр жил үргэлжилсэн бол, төмөр замын гүүрийн ажил 2019 оны өвөл дуусах ажээ. Крымын гүүр 228 тэрбум рублийн өртгөөр бүтсэн байна.

Энэхүү гүүрээр хоногт 40 мянган авто машин дамжин өнгөрөх даацтай бөгөөд жолооч нар 90 км/хүртэл хурдлах боломжтой. Гүүр ашиглалтад орсноор Крымийн хойгийн эдийн засагт сайнаар нөлөөлнө хэмээн шинжээчид үзэж байна.

Categories
мэдээ цаг-үе

С.Бямбацогт: Гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн төсөлтэй 20 гаруй хууль уялдаж байгаа

УИХ-ын гишүүн С.Бямбацогттой ярилцлаа.


-Гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн шинэчилсэн найруулгыг өргөн барихаар хэлэлцүүлж байна. Яг ямар өөрчлөлт оруулахаар болж байгаа вэ?

-Одоо хүчин төгөлдөр үйлчилж байгаа Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тухай хууль 1997 онд батлагдсан. Энэ хуулийг хэт ерөнхий, тунхагийн шинжтэй, зөвхөн ил үйлдэгддэг гэмт хэргээс л урьдчилан сэргийлэх агуулгатай, цаг үеэсээ хоцрогдсон гэсэн шүүмжлэл нийгэмд их байдаг. Тэгвэл Гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн төсөлд зөрчлөөс урьдчилан сэргийлэх асуудлыг нэмж агуулгыг илүү өргөжүүлсэн. Сүүлийн арван жилд гэмт хэргийн тоо тогтмол өссөн. Гэмт хэргийн улмаас олон хүн амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөөрөө хохирч байна. Өчнөөн айлын элэг бүтэн амьдрал сүйрч, төчнөөн олон хүн гаслан зовлонд унаж буй. Эдийн засгийн талаас нь авч үзэхэд гэмт хэргийн улмаас жилд 200 шахам тэрбум төгрөгийн хохирол иргэдэд учирч байна. Ийм байхад гэмт хэрэг зөрчлийг зөвхөн гарсан хойно нь “гал унтраах”, илрүүлэх, гэмт этгээдэд ял шийтгэл оногдуулахад анхаарал хандуулж, урьдчилан сэргийлэх ажлыг орхигдуулах нь үнэхээр тэнэг хэрэг болно. Дээрээс чулуу унаж буйг мэдсэн атлаа зайлж бултах биш “…за яахав толгой хагалчихсан хойно нь бооё, хэн унагав гэдгийг дараа нь олж мэдье…” гэсэнтэй л адил юм болно шүү дээ. Тэгэхээр гэмт хэрэгтэй тэмцэх ажлын гол цөм нь гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажил болж таарч байгаа биз. Зөрчлөөс урьдчилан сэргийлэх гэдгийг нэмж тодотгосон нь ч тохиолдлын хэрэг биш. Зөрчил даамжирвал, давтагдсаар байвал гэмт хэрэг болдог. “Хуурсаар хуурсаар худалч, хумсалсаар хумсалсаар хулгайч” гэдэг шиг өнөөдөр зөрчил гаргасан этгээдийг өөгшүүлвэл ирээдүйн гэмт хэрэгтний толгойг илж байна л гэсэн үг.

Гэмт хэрэг зөрчилтэй уриа тунхагийн байдлаар тэмцээд үр дүнд хүрэхгүй нь ойлгомжтой. Бас урьдчилан сэргийлэх ажилд ач холбогдол өгөхгүйгээр урагшаа гишгэхгүй гэдэг нь ч харагдсан. Тийм ч учраас би Хууль зүй, дотоод хэргийн сайдаар ажиллаж байхдаа Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийг дахин сэргээн байгуулсан. Одоо харин энэ хуулиар Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөл болон хууль сахиулагчдад гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг үр дүнтэй зохион байгуулах эрх зүйн орчныг нь бүрдүүлж өгч байна. Морио чөдөрлөчихөөд ташуурдаад байвал хол явахгүй.

-Хуулийн төсөл өргөн баригдаад батлагдлаа гэхэд хууль эрх зүйн орчинд ямар ахиц гарах бол?

-Өнгөрсөн хугацаанд Эрүүгийн хууль тогтоомж бүрэн шинэчлэгдсэн. Зөрчлийн болон Зөрчил шалган шийдвэрлэх тухай хууль ч батлагдсан. Энэ бүхэн бол Гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн төсөл боловсруулах бас нэгэн практик шаардлага мөн үү гэвэл мөн. Төрийн үндсэн чиг үүрэг бол иргэдийнхээ эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг аливаа хууль бус үйлдлээс урьдчилан сэргийлж хамгаалахад оршдог. Хөндөгдсөн эрхийг нь сэргээн эдлүүлэх, зөрчсөн этгээдэд хариуцлага хүлээлгэх замаар л нийгэмд шударга ёс, дэг журам тогтдог. “…Үндэсний аюулгүй байдал, нийгмийн дэг журмыг хангах нь төрийн үүрэг мөн” гээд Үндсэн хуульдаа заачихсан. Хуулийн төсөлд гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хууль тогтоомжийн хүрээг нарийвчилсан. Үүнд Үндсэн хуулиас авахуулаад Эрүү, Зөрчил, авлига, хүчирхийлэл, мөнгө угаах, хүүхэд хамгаалалтай холбоотой гээд нийтдээ 20 гаруй хууль Гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн төсөлтэй уялдаж байгаа. Нэг ёсондоо энэ хууль дээрх бүх хууль тогтоомжид заасан гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх асуудлыг уялдуулан зохицуулсан ерөнхий хууль нь болж таарч байгаа юм.

-Уг хуулийн төсөл Эрүүгийн болон Зөрчлийн хуультай хэр нийцэж байгаа вэ?

-Мэдээж нийцэлгүй яахав. Гэмт хэрэг, зөрчилтэй тэмцэх ажлын хамгийн гол цөм нь урьдчилан сэргийлэх явдал гэж би дээр хэлсэн. Тэгвэл урьдчилан сэргийлэх ажлын нэг бүрэлдэхүүн хэсэг нь өөрөө гэмт хэрэг, зөрчлийн илрүүлэлт сайн байж, буруутай этгээдэд ял шийтгэл оногдуулах явдал мөн шүү дээ. Энэ ажлын үр дүн сайн байх нь дараагийн эрсдэлийг давхар бууруулж байдаг. Хулгай хийвэл илрүүлчихдэг юм байна, хүн дээрэмдвэл олоод шийтгэдэг юм байна гэх дохиог эргүүлээд нийгэмд өгдөг гэх утгаараа тэр. Харин гэмт хэрэгтэй тэмцэх ажил нэг л эрч муутай, бүтэлгүй яваад байвал гэмт этгээдүүд дахин давтан гэмт хэрэг үйлдэх, үл бүтэх нөхдийн санаа сэдлийг өдөөх аюултай. Тийм болохоор мөрдөн шалгах, урьдчилан сэргийлэх үйл ажиллагаа бол гэмт явдлыг хөтөлгөө морьтой байж хөөж гүйцэж, аюул эрсдэлээс хамгаална гэдгийг л харуулаад байгаа юм. Гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн төсөл гэмт явдлын шалтгаан нөхцөлийг шинжлэх ухааны үндэслэлтэй судлах эрх зүйн орчинг шинэчлэн бүрдүүлж байна гэдгээрээ онцлогтой. Нөгөө талаар урьдчилан сэргийлэх нэгдсэн бодлого төлөвлөгөөтэй, төр, хувийн хэвшил, иргэдийн оролцоотойгоор гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг хийнэ гэдгийг тодотгосон. Гэмт хэрэг зөрчил үйлдэгдэхээс урьдчилан сэргийлэх, түүнд өртөхөөс урьдчилан сэргийлэх, үйлдэгдэх орчин нөхцөл үүсэхээс урьдчилан сэргийлэх гэсэн гурамсан холбоог энэ хуулийн төсөлд зохицуулж, Эрүү болон Зөрчлийн хуультайгаа илүү уяж өгсөн гэдгийг хэлэх байна.

-Манайх хууль батлаад байдаг. Гэвч хуулийн хэрэгжилтийг хангахад төсөв шаардлагатай болдог. Уг хуулийг хэрэгжүүлэхэд санхүүжилт хэр хэрэгтэй вэ?

-Наадах чинь их чухал асуудал. Өнөөдрийг хүртэл гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлын санхүүжилтийг зөвхөн хэв журмын болон замын хөдөлгөөний зөрчлийн торгуулийн 40 хувиар санхүүжүүлж ирсэн. Архидан согтуурахтай тэмцэх ажилд архины онцгой албан татварын орлогын тодорхой хувийг зарцуулах шинжтэй. Энэ бүгд нийлээд улсын хэмжээнд нэг тэрбум орчим төгрөг л болдог. Нийслэл хот, 21 аймаг, 330 суманд үүнийг хуваагаад үзэхээр, улсын хэмжээнд урьдчилан сэргийлэх ажилд зарцуулна гэвэл хаанаа ч хүрэхгүй шүү дээ. Тийм болохоор хуулийн хэрэгжилтийн хүчин чадлыг өндөр байлгахын тулд санхүүжилтийн асуудлыг зайлшгүй авч үзэх ёстой. Айлаар жишээлэхэд авдрандаа ганц цоож хийхгүй байж, хашаандаа ганц камер тавихгүй байж гэр орондоо юм хураагаад ер нь яах вэ дээ. Нийгмээ айдас түгшүүргүй, нийтээрээ амгалан тайван байхыг хүсч л байгаа юм бол гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажлыг гар хоосон хэдэн цагдаа, ганц улаан мөнгөгүй хууль сахиулагчиддаа найдаад орхих нь ёстой бэртэгчин явдал болно. Тийм учраас бид хуулийн төсөлд гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажлын санхүүжилтийг нийт зөрчлийн торгуулийн 40 хувь гэж өргөтгөж оруулсан.

-Та хэлэлцүүлгийн үеэр жилд гэмт хэргээс болж 200 тэрбум төгрөгийн хохирол учирдаг гэж байсан. Энэ хохирол бодитой хэмжээгээр буурах уу?

-Яг тийм. Гэхдээ өөрийн чинь хэлээд байгаа тэр 200 тэрбум төгрөгийн хохирол чинь шууд хохирол шүү дээ. Шууд бус хохирлыг авч үзвэл түүнээс ч өндөр дүн гарна. Гэмт хэргийг илрүүлэх гэж цагдаа нар хэдий хэмжээний цаг нар, цалин шатахуун зарцуулав, хэрэгт хяналт тавих гэж прокурор, шийдэх гэж шүүгч нар ямар ачаалалтай яаж ажиллав гээд тооцвол их өөр тоо гарна. Түүн дээр гэмт хэргийн улмаас ойр дотны хүнээ алдсан, эрүүл мэнд, эд материалын хохирол амссан хүмүүсийн сэтгэл санааны хохирлыг юугаар ч үнэлэх аргагүй шүү дээ. Гэмт этгээдийн тухайд ч аав ээж, ах дүү, хань ижил, үр хүүхдээ амьдын тамд унагаж, сэтгэлийн зовлон учруулж байгаа. Ял шийтгүүлсэн этгээдэд хорих ял эдлүүлэхэд төрөөс хэдий хэмжээний зардал гарч байгаа билээ. Энэ бүхнийг нэгтгээд тооцох юм бол 200 тэрбум төгрөг биш, их наядаар яригдах хэмжээний шууд бус хохирол гарч байгаа биз. Тэгэхээр заавал “өнгөрсөн борооны хойноос цув нөмөрсөн” үйлдэл хийдэг байх биш урьтаж “бороо шорооноос өмнө өрхөө татаж үүдээ хаадаг” байдалд илүү анхаарах л ёстой болж таарч байна.

-Хууль батлагдсанаар иргэдэд яг ямар бодит боломжууд нээгдэж байгаа вэ. Гэмт хэрэг зөрчилд холбогдохгүй байх боломж хэр нэмэгдэх бол?

-Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх үндсэн таван чиглэл дотор соён гэгээрүүлэх чиглэл гэсэн нэг чухал чиглэл байгаа. Бүх нийтийн эрх зүйн боловсрол олгох асуудал үүний нэг чухал бүрэлдэхүүн хэсэг. Өнөөдөр бид Монгол Улс бол хүүхэд залуучуудын орон гэж их ярьдаг. Гэтэл хүүхэд залуусаа гэмт хэрэг зөрчилд холбогдохгүй байх тал дээр хэр анхаарч чадаж байгаа вэ гэдгээ бодох цаг болсон. Ерөнхий боловсролын сургуульд Иргэний боловсрол гэсэн хичээл ордог ч энэ хичээлээр эрх зүйн боловсрол олгох асуудал учир дутагдалтай байгаа. Гэтэл хүүхэд шилжилтийн насандаа, дунд ахлах ангидаа ямар хүн болох вэ гэдэг нь үндсэндээ шийдэгдчихдэг. Олуулаа хөөрч дарвиж яваад гэнэн болчимгүй байдлаас болж алдаж эндэх тохиолдол их бий. Хүний юм зөвшөөрөлгүй авбал яах вэ, хэн нэгнийг санаатай, санаандгүй цохьчихвол юу болох вэ, зодоон цохион хийвэл хуулийн ямар хариуцлага хүлээлгэдэг тухай тэдэнд ямар ч мэдлэг мэдээлэл байхгүй. Үүнээсээ болж амьдралд хөл тавихаасаа өмнө “аавын хаалга” татаж амьдрал, хувь заяагаа орвонгоор нь эргүүлэх явдал ч гарч байна. Энэ хуульд хэвлэл мэдээллийн байгууллагын хүлээх үүргийг ч илүү тодорхой болгосон. Сэтгүүлчид, хэвлэл мэдээлэл бол нийгмийнхээ сэтгэл зүйн залуур дээр сууж байгаа хариуцлагатай салбарынхан. Гэтэл зарим нь (бүгдээрээ биш шүү) гэмт хэргийн тухай мэдээлэхдээ бараг гэмт хэрэг яаж хийх тухай хичээл заачихдаг. Үйлдэл бүрийг нь нарийвчлан харуулж, дүрсэлж, бичиж, бараг л яавал цагдаад баригдахгүй байсан талаар нь зааж орхидог.

Нөгөө талдаа нийгмийн хариуцлага гэдэг зүйл бүх салбарт байх ёстой. Хэвлэл мэдээллийн хэрэгслээр алаан хядаан, хүчирхийлэл, садар самуун, хар тамхи, мансууруулах бодис сурталчилсан кино, контент гаргах нь маш ёс зүйгүй хэрэг. Түүнийг нь заавал хэн нэгэн, аль нэг байгууллага хэлж сануулах хүртэл “нүдэн балай чихэн дүлий” байх нь дэндүү увайгүй явдал шүү дээ. Ямар ч асуудлыг өөр дээрээ тавьж үзэж байх хэрэгтэй. Тэр харуулаад үзүүлээд байгаа болохгүй зүйлийг чинь таны үр хүүхэд үзвэл яаж нөлөөлөх бол гэдгийг ямагт санаж байх хэрэгтэй. Таны хийж байгаа мэдээг үзээд хэнд ямар сэдэл төрөх бол гэдгийг анхаарах учиртай. Мэдээж хэн ч , ямар ч сэтгүүлч гэмт хэргийг өөгшүүлэх гэж, магтан дуулах гэж мэдээлдэггүй л байх. Гэхдээ хэт дуулиан шуугиан хөөсөн байдлаас болж нөгөө талдаа нийгэмдээ засч болохгүй хор хөнөөл учруулах вий гэдгийг байнга санаж байгаасай. Бас гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлсэн мэдээ мэдээлэл, нийгмийн чанартай реклам сурталчилгааг түгээхэд гүүр нь болоосой гэж хүсэх байна. Амьдралд бүхнийг мөнгөөр харж үнэлж болохгүй. Энэ нийгэмдээ, бас ирээдүйдээ чаддаг зүйлээрээ, чадаж байгаа юмаараа сайн сайхны хөрөнгө оруулалт хийх нь хуулийн гэхээс илүү бидний жам ёсны үүрэг гэж ойлгодог.

-Та УИХ-ын дэгийн тухай хуулийн ажлын хэсгийн ахлагчаар ажиллаж байгаа. Хуулийн төслийг хэзээ хэлэлцэж эхлэх вэ? Дэгийн тухай хуулиар ямар зохицуулалтуудыг хийх вэ? Гишүүдийн ирцтэй холбоотой асуудлыг суулгаж өгч, эгүүлэн татах арга хэмжээ авна гэсэн?

-“Эх нь булингартай бол адаг нь булингартай” гэж үг бий. “Дээрээ суудлаа олохгүй бол доороо гүйдлээ олохгүй” ч гэдэг. Үнэхээр хариуцлага, ёс зүйг гишүүд өөрсдөөсөө эхлэхгүй бол болохгүй болчихлоо. Өөрөө хуралдаа суудаггүй, цагтаа ирдэггүй, ажлаа хийдэггүй байж ер нь хэнээс хариуцлага нэхэх юм. Тэгэх ямар ёс суртахууны эрх байх юм. Өнөөдөр УИХ-ын нэр хүнд уналаа л гээд яриад байгаа. Энэ чинь дотор нь байгаа гишүүдээсээ л хамаарч байгаа байхгүй юу. УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн төсөлд санал авахаар Засгийн газарт хүргүүлсэн. Энэ хуулийн төслийг аль болох яаралтай хэлэлцэж хурдан батлах ёстой. Гишүүд өөрсдийнх нь хариуцлага, ёс зүй, нэр хүндтэй холбоотой асуудалд хойрго хандаж болохгүй. Энэ хуулийн төсөлд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр чуулганы хуралдааны гуравны нэгд суугаагүй гишүүнийг эргүүлэн татна гэсэн заалт оруулсан. Бас санал хураалтын ирцийн босгыг өндөрсгөж, ирцэнд орохдоо, санал хураалтад оролцохдоо заавал биеийн давхцахгүй өгөгдөл болох хурууны хээгээр бүртгүүлэхийг хуульчилсан. Ингэснээр хүмүүсийн шоглон хэлдгээр гишүүд “төгөлдөр хуурддаг” байдал эцэс болно. Цөөхөн хэдэн гишүүн сууж байгаад, ирээгүй гишүүдийн өмнөөс кноп дарж хууль баталдаг байдал арилна. Үүний цаа-на ард түмэн сонгосон төлөөлөгчөөрөө дамжуулан төрийн эрх барих эрх нь бүрэн утгаараа хэрэгжинэ гэсэн үг.

-Дэгийн тухай хуулиар гишүүдийг нэлээд чангалах бололтой. Ийм хуулийг гишүүд дэмжих болов уу?

-Дэмжихээс өөр арга байхгүй. Яагаад гэвэл хэн хариуцлага, ёс зүйгээс бултаж булзаж байна вэ гэдэг нь ард түмний нүдэн дээр тодорхой харагдана. УИХ-ын гишүүний нэр хүнд гэдэг цол чимэг биш. Ард түмнийг төлөөлж ажил хийнэ, тэдний дуу хоолойг төрд хүргэнэ гэчихээд тэр үүргээ биелүүлэхгүй байх нь хэтэрхий даварсан явдал шүү дээ. УИХ-ын гишүүн гэдэг дарга биш, иргэдийн итгэлийг хүлээж сонгогдсон адилхан л хүн.

Олон түмний сонголтоор гарч ирсэн гэдэг утгаараа харин илүү их хариуцлага хүлээх, илүү ёс зүйтэй байх, илүү ачаа үүрэх ёстой. Ингэж чадахгүй бол өөрөө хүсэлтээрээ явж чаддаг байх хэрэгтэй. Харамсалтай нь тэгж чадахгүй байгаа учраас л УИХ-ын дэгийн тухай хуулиар таны хэлдгээр ”чангалахаас” өөр арга алга. Энэ хуулийг дэмжихгүй бол гишүүд өөрсдөө их муухай харагдана. УИХ-ын нэр хүндийг улам шороотой хутгана. Энэ нь эргээд Монголд дарангуйлал үүсэх , олон нийт нэг хүний засаглалыг хүсэмжлэх хөрсийг бий болгоно. Тэр цагт бүх зүйл оройтсон байх болно гэдгийг өнөөдөр санаж сэрэх хэрэгтэй. Том эрх ашгаа бодож, улс гэрээ бодож хувийн өчүүхэн эрх ашгаасаа татгалзаж, энэ улсын төлөө чадлаараа зүтгэдэг байх учиртай. Гишүүн байна гэдэг төрд түшээ байх ёстой болохоос тушаа болохын нэр биш шүү дээ.

-Оюу толгойтой холбоотойгоор Ерөнхий сайд байсан хүмүүсийг хорьж шалгаж байна. Үүнийг та хэрхэн харж байна вэ?

-Та бүхэнтэй л адил мэдээлэлтэй байна. Би хувьдаа С.Баяр, Ч.Сайханбилэг, С.Баярцогт нар зарим нэг хүмүүс шиг эх орноосоо бултаж зугтаасангүй, ирээд шалгуулж байгааг нь харин ч үнэлж байна. Бас гэм буруутай эсэхийг гагцхүү шүүх тогтоодог хууль шударга ёсны зарчимд итгэдэг. Тэр болтол хэн ч хэнийг ч буруутган яллах эрх байхгүй. С.Баярын Засгийн газрын үед Оюу толгойн гэрээ УИХ-д танилцуулагдаж Засгийн газар гэрээ байгуулсан нь үнэн. Харин ийм бодлогын шийдвэр гаргасан нь буруутай байсан, тэр буруутан нь энэ хүн гэж ирээд хамтаараа гаргасан шийдвэрээс хэн нэгнийг нь сугалж аваад яллах нь арай л хэтийдсэн хэрэг болно. Ингээд байх юм бол аль ч Засгийн газар, ямар ч Ерөнхий сайд улс орны хөгжил дэвшилд хэрэгтэй дорвитой ажил хийж чадахгүй. Хаяагаа манасан, өдөр шөнийг аргацаасан тийм л байдлаар ажилладаг буруу жишиг тогтоно. Хууль шүүхийн салбар улс төрийн захиалгаар ажилладаг болчихвол улс төрчдийг сонгодог ард түмэн биш харин хуулийнхныг далдаас захирдаг, заавар өгдөг тэр нууц ноёнтон л эрх мэдэлтэй болно. Миний хувьд ямар ч хүнийг унасан хойно нь дэвслэх, араас нь шороо цацах хүмүүжил байхгүй. Тийм жудаггүй явдалд үнэн голоосоо дургүй. Шүүх үнэн мөнийг нь тогтоотол хэнийг ч буруутгах хууль зүйн болоод ёс суртахууны эрх надад алга даа.

-Монгол Улсын хамгийн том төсөл Оюу толгойд болгоомжтой хандахгүй бол гадны хөрөнгө оруулалтаа үргээж мэднэ. Аль өнцгөөс нь харах ёстой вэ?

-“Жоомоо алах гээд байшингаа шатаав” гэдэг шиг зүйл болчихгүй байгаасай. Гэхдээ Оюу толгойн гэрээний хувьд засаж залруулах зүйл хангалттай бий. Би бүр 2011 оноос хойш Оюу толгойн гэрээг засч сайжруулах ёстой шүү гэдгийг удаа дараа сануулж хэлж л байсан. Тэгээд зогсохгүй УИХ-ын 57 дугаар тогтоолын гурав дахь заалтыг санаачилж байсан. Гэвч энэ заалт харамсалтай нь хэрэгжээгүй өдийг хүрсэн. Яагаад 57 дугаар тогтоолын гурав дахь заалтыг санаачилсан гэхээр хөрөнгө оруулалтын зардлаа нөхсөнөөс хойш Монголын талын эзэмших хувь хэмжээг 50-иас доошгүй хувьд хүргэх. 50-иас доошгүй гэдэг нь 50+1 байна гэсэн үг. Өөрөөр хэлбэл хяналтын багцаа авах тухайд би ярьж байсан юм. Хөрөнгө оруулалтаа нөхөөд, ашгаа олсны дараа гэдгийг зориуд оруулсан. Гэвч хүлээж аваагүй. 30 жилийн дараа 50 хүртэлх хувь эзэмшихээр оруулж ирсэн. Бас өнгөрсөн хугацаанд хөрөнгө оруулалтын зардал нь байнга өсч ирлээ.

Үүнээс болж Оюу толгойгоос Монголын ард түмэн ахиухан ашиг хүртэх асуудал хойшилсоор л байгаа. Үүнийг засахын тулд Засгийн газар ажиллах ёстой. Учир дутагдалтай гэрээгээ засаж сайжруулах ёстой болохоос улс гэрээ түүнээс болоод нураачихаж болохгүй.