Categories
мэдээ нийгэм

Хэнтий аймаг ой хээрийн түймэртэй байна

ой хээрийн түймэртэй байна зурган илэрцүүд

Хэнтий аймгийн Норовлин сумын Онон багийн “Ар бэрх” гэдэг газар ойн түймэр гарсан тухай дуудлагыг энэ сарын 13-ны өдрийн 18:42 цагт хүлээн авч Дорнод аймгийн Онцгой байдлын газрын Баян-Уул сум дахь Гал түймэр унтраах, аврах 53 дугаар ангийн 12 алба хаагч, орон нутгийн 30 хүн, нийт 42 хүн, 4 автомашинтайгаар ажиллаж, 05.14-ний өдрийн 12:15 цагт түймрийг унтрааж тус багийн Засаг даргад хүлээлгэн өгсөн. Гал түймэрт 170 га талбай шатжээ.

Түүнчлэн Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын Бугант багийн “Бугант” гэдэг газар ойн түймэр гарсан тухай дуудлагыг өчигдөр 15:00 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 12 алба хаагч, 1 автомашинтай, мөн өдрийн 16:45 цагт, орон нутгийн 32 иргэн, 2 автомашин, 10 морьтой 16:00 цагт түймрийн голомт руу явсан. Өнөөдөр 06:15 цагийн байдлаар түймрийн голомтоос 20 км -т явж байгаа тухай мэдээллийг өгсөн байна.

Мөн Ховд аймгийн Ховд сумын Баруун салаа багийн “Хөшөөт” гэдэг газар хээрийн түймэр гарсан тухай дуудлагыг өчигдөр 16:35 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 8 алба хаагч, 1 автомашинтай, орон нутгийн 36 иргэн, 3 автомашинтай ажиллаж мөн өдрийн 20:00 цагт унтрааж тус багийн Засаг даргад хүлээлгэн өгчээ.

Categories
мэдээ нийгэм

Тусгайгийнхан амжилт арвин байна

Цагдаагийн ерөнхий газрын Тусгай ажиллагааны газрын алба хаагчид энэ сард зохион байгуулагдсан гурван тэмцээнд амжилт дүүрэн оролцжээ.

Тодруулбал, энэ сарын 5-нд Монгол Улсын Ерөнхий сайдын ивээл дор болсон Төрийн тусгай хамгаалалтын алба байгуулагдсаны 80 жилийн ойн нэрэмжит буудлагын тэмцээний гар болон карабин бууны төрөлд мэргэн буудагч, цагдаагийн ахмад Ж.Анхбаяр тэргүүн байрт шалгарчээ. Мөн төрөлд тэрбээр цагдаагийн дэд хурандаа М.Баттүшиг, цагдаагийн ахмад М.Батмөнх, цагдаагийн дэслэгч О.Баттөгс нарын хамт цэц сорьж багийн дүнгээр дэд байр эзэлсэн байна.

Тэмцээний мэргэн буудагчийн төрөлд цагдаагийн хошууч Д.Мөнхжаргал, цагдаагийн ахмад Ч.Батцэнгэл нар гутгаар байрт шалгарчээ.

Тэгвэл Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор зохион байгуулагдсан энэ сарын 10-14-ний өдөр Самбо бөхийн Ази тивийн аварга шалгаруулах 25 дахь удаагийн тэмцээнд цагдаагийн ахлах дэслэгч Ц.Нарантогтох 82 кг-ын жинд хүч үзэн дэд байрт шалгарсан юм.

Энэ сарын 13-14-ний өдрүүдэд болсон “5.11” брэндийн нэрэмжит буудлагын тэмцээнд Тусгай ажиллагааны газрын алба хаагчид өндөр амжилт үзүүлсэн. Эл тэмцээнд ОХУ, АНУ, БНСУ-ын тамирчид ирж өрсөлдсөн бөгөөд карабин бууны төрөлд бүлгийн ажилтан, цагдаагийн дэслэгч О.Баттөгс хувийн дүнгээр 1, багийн дүнгээр 2 дугаар байр эзэлсэн бол гар бууны төрөлд 2 дугаар байрт шалгарч шилжин явах цомын эзэн болжээ.

Харин мэргэн буудагч, цагдаагийн ахмад М.Батмөнх карабин бууны төрөлд 2 дугаар байр, ПМ гар бууны ангилалд 1 дүгээр байр эзлэхийн сацуу “Police-3” багийн бүрэлдэхүүнд буудаж 3 дугаар байрт шалгарсан байна.

Тэмцээний карабин бууны төрөлд мэргэн буудагч, цагдаагийн ахмад О.Энхжин, Э.Дугар, бүлгийн ажилтан, цагдаагийн дэслэгч Г.Ганбатын бүрэлдэхүүнтэй “Ирвэс” багийнхан 2 дугаар байр эзэлжээ.

Гар бууны төрөлд бүлгийн ажилтан, цагдаагийн дэслэгч Ж.Баттулга тэргүүн, цагдаагийн ахмад Ч.Баярхүү нэгдүгээр байрт шалгарсан амжилтыг үзүүлсэн юм.

Categories
мэдээ нийгэм

Үндсэн хуулийн эрх зүйн шинэ ном хэвлэгджээ

Үндсэн хуулийн эрхзүйн онол, практикийг дэлхийн улс орнуудад өнөө цагт хэрхэн хэрэгжүүлж буйг өгүүлсэн “Гадаад орнуудын Үндсэн хуулийн эрхзүй: харьцуулсан судалгаа” хэмээх шинэ ном хэвлэгдэн гарчээ.

Үндсэн хуулийн цэцийн гишүүн, Монгол Улсын гавьяат багш, хууль зүйн ухааны доктор, профессор Шарын Цогтоо энэхүү бүтээлдээ сургалтын, эрхзүй судлалын, онол практикийн гурван гол асуудлыг авч үзсэн бөгөөд Монгол Улсын Үндсэн хуулийггадаад улс орны Үндсэн хуулийн эрхзүйн онол, практиктай харьцуулан жиших, цаашид гүнзгийрүүлэн судлах боломж олгож байгаад уг бүтээлийн гол ач холбогдол оршиж байгаа аж.

Зохиогч Ш.Цогтоо нь Үндсэн хуулийн мөн чанарыг нээн харуулахад чиглэгдсэн сурах бичгүүд болон “Монгол Улсын Үндсэн хуульд хийсэн онол арга зүйн тайлбар”, “Үндсэн хуулийн 7 нэмэлт өөрчлөлт: хууль зүйн шинжилгээ” зэрэг нийтдээ 70 гаруй эрдэм шинжилгээний бүтээл туурвисан хуульч, эрдэмтэн судлаач юм.

Categories
мэдээ нийгэм

Тарваган тахалтай тэмцэх дадлага сургуулилт боллоо

Тарваган тахал өвчин гарсан үед авах хариу арга хэмжээний талаар дадлага сургуулилт өнөөдөр тус аймгийн Цагааннуур тосгонд боллоо.

Дадлага сургуулилтыг Монгол Улсын Шадар сайдын 2017 онд баталсан “Болзошгүй гамшиг, нийгмийн эрүүл мэндийн ноцтой байдлын үеийн салбар хоорондын мэдээлэл солилцох, хариу арга хэмжээг шуурхай зохион байгуулах журам”-ын дагуу аймгийн ЗДТГ болон Зооноозын өвчин судлалын төв, аймгийн Засаг даргын харьяа мэргэжлийн байгууллагууд хамтран зохион байгууллаа. Арга хэмжээнд ОХУ-ын Алтайн Бүгд Найрамдах Улсын Хэрэглэгчийн хяналтын газар, Эрхүү хотын Тарваган тахлын өвчнийг судлах эрдэм шинжилгээний хүрээлэн, ОХУ-ын Кош-Агач муж, манай улсын Говь-Алтай, Завхан, Увс, Ховд, Хөвсгөл аймгуудын тандалт, тархвар судлалын болон халдвартын 80 гаруй эмч оролцлоо.

“2017 оны улсын хэмжээнд тарваган тахлын 13 үүсгүүр илэрснээс 12 нь Баян-Өлгий аймгийн Ногооннуур, Улаанхус сум, Цагааннуур тосгоны нутаг дэвсгэрээс бүртгэгдсэн. Тарваган тахлын байгалийн голомт өндөр идэвхтэй, хүний өвчлөл гарах эрсдэл маш өндөр байгаа тул ийнхүү урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч байна” хэмээн аймгийн Зоонозын өвчин судлалын төвийн дарга Б.Анаргүл тайлбарлалаа.

Дээрх чиглэлээр онолын сургалтыг Өлгий хотод өчигдөр зохион байгуулсан юм. Харин өнөөдрийн дадлага сургуулилтаар Цагааннуур тосгон болон Улаанбайшинтын хилийн боомтод хээрийн эмнэлэг дэлгэж, тарваган тахлын шинж тэмдэг илэрсэн иргэнийг хэрхэн тусгаарлах, шинжилгээг яаж гаргах, аюулгүй байдлыг хэрхэн хангах, ариутгах, цагийн байдлын мэдээ өгөх, байгуулга болгон ямар үүрэг гүйцэтгэх зэргийг газар дээр нь үзүүллээ.

“Хоёр улсын Эрүүл мэндийн яамдын хооронд байгуулсан гэрээний хүрээнд ОХУ-ын Зоонозын өвчин судлалын газартай хамтран өнгөрсөн жилээс судалгаа шинжилгээ хийж байгаа. Судалгаанаас Баян-Өлгий аймагт тарваган тахал гарах өндөр эрсдэлтэй гэж гарсан юм. Иймээс Зооноозын өвчин судлалын үндэсний төв, Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын төслийн багтай хамтран дадлага сургуулилт хийсэн бөгөөд болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлж, боловсон хүчнээ чадавхжуулсан, тоног төхөөрөмж, ажиллах хүчний бэлэн байдлыг шалгасан, цаашид анхаарах асуудлуудыг тодорхойлсон үр дүнтэй арга хэмжээ болсон” гэдгийг аймгийн Засаг дарга А.Гылымхан онцоллоо.

Тарваган тахал өвчин гарсан үеийн хариу арга хэмжээ авах дадлага сургуулилтыг талууд маргааш ОХУ-ын Кош-Агач дүүргийн нутаг дэвсгэрт зохион байгуулна.


Categories
мэдээ нийгэм

Мусульманчуудын ариун “Рамадан” сар эхэллээ

Дэлхийн мусульманчуудын ариун сар “Рамадан” өнөөдрөөс эхэлж байна. Энэ нь хижра буюу ислам он тооллын ес дэх сар буюу хүн төрөлхтний гар дээр Коран судрын анхны мөртүүд буусан сар юм.

Хүмүүс тухайн сарыг дуустал үүрийн гэгээнээс эхлээд нар жаргатал ганц балга ус ч уулгvй мацаг барьдаг. Энэхүү заншлыг “Ораза” хэмээн нэрлэдэг ба энэ нь исламын таван тулгуурын нэг, мусульман хүн бүрийн ариун үүрэг аж. Мацаг барихгүй байхыг жирэмсэн эмэгтэйчүүд болон хүүхдүүдэд, аян замд яваа болон өвчтэй хүмүүст зөвшөөрдөг байна.

Мөн идэж уухаас гадна хараал хэлэх, зохицгүй зан авир гаргах, муу үйл хийх, бэлгийн харьцаанд орох зэргийг хориглох бөгөөд залбирал, уншлагаар оюунаа ундаалах нь илүү үр ашигтайд тооцогддог. Түүнээс гадна хүн бүр дор бүрнээ сайн үйлс хийх, нар жаргасны дараа мацаг барьсан хүмүүс болон ядууст зориулан ширээ засаж дайлах нь энэ сарын хамгийн гол заншил юм.

Баян-Өлгийчүүдийн хувьд Монгол Улсын ардчилсан шинэ Үндсэн хуулиар ард түмэнд шашин шүтэх, эс шүтэх эрх олгогдсоноор буюу 1990 оноос шашны зайн үйлээ дахин сэргээж, Рамаданы зан үйлийг мөрдөж эхэлсэн түүхтэй юм. Тэрбээр иргэд өчигдөр орой аймгийн бүх мечитүүдэд “Тарауих” хэмэх мөргөл үйлдсэн бөгөөд өнөөдөр орон нутгийн цагаар 03:37 цагаас мацаг барьж эхлээд байна.

Categories
мэдээ нийгэм

“Эртний сургаалаас суралцъя” эсээ бичлэгийн улсын III уралдаан зарлагдлаа

Эртний сургаалаас суралцъя эсээ бичлэгийн үндэсний реалити шоуны удирдамж гарлаа. Энэхүү уралдаан нь эртний монголчуудын уран зохиолын сэтгэлгээ, хэл, соёл, түүх, зан үйлийн өв соёл, шашин шүтлэг, монгол аман бичгийн эртний уламжлал, түүхийг сурталчлах түгээн дэлгэрүүлэх зорилгоор зохиогдох гэж байна.

Уралдааны шалгаруулалт гурван үе шаттайгаар явагдах юм. 10 сая төгрөгийн шагналын сантай ажээ.

Categories
мэдээ нийгэм

Ц.Цогзолмаа: 400 мянган төгрөгийн цалин авдаг багш дэлхийд байхгүй

БСШУСЯ, Монголын ахмад багш нарын холбооноос санаачлан зохион байгуулсан “Бүтээлч ахмад багш нарын III зөвлөгөөн” энэ сарын 14-нд болж өнгөрлөө. Зөвлөгөөнд БСШУС-ын сайд Ц.Цогзолмаа, дэд сайд Г.Ганбаяр тэргүүтэй яамны удирдлагууд болон 17 аймгийн ахмад багш нар оролцож, үг хэлсэн юм. Зөвлөгөөнийг Монгол Улсын шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн, доктор, профессор, БСШУС-ын сайдын зөвлөх А.Цанжид удирдан явууллаа.

Энэ үеэр ахмад багш нар сургалтын чанарыг сайжруулахад залуу багш нарын ур чадвар, ёс зүйг дээшлүүлэх шаардлага тулгарч буйд санал нэгтэй байсан юм. Түүнчлэн зөвлөгөөнөөр сургууль, цэцэрлэгийн удирдлагыг нам эвсэл дагаж томилдог байдлыг таслан зогсоож, сайн багшийг эрхлэгчээр нь ажиллуулдаг системд шилжүүлэх саналтай байгаагаа ахмад багш нар салбарын сайдад уламжилллаа. Ялангуяа, хөдөө орон нутагт энэ байдал хавтгайрч байгаад ахмад багш нар туйлын санаа зовниж буйгаа хэлсэн юм. Бүтээлч багш нарын зөвлөгөөнд 24 гавьяат багш, ардын хоёр, дөрвөн академич оролцсон нь зөвлөгөөний ач холбогдол ямар хэмжээнд болсныг харуулж байгаа юм. Хурлаас гарсан саналыг зөвлөмж болгон гаргаж, 2021 онд дөрөв дэх зөвлөгөөнийг хийхээр болсон. Монголын ахмад багш нарын холбооны тэргүүн Д.Амар “Тэтгэвэрт гарсан багш нарыг залуу багш нарт үлгэр дуурайл үзүүлээсэй гэж БСШУС-ын сайд биднээс хүссэн. Бид энэ үйл хэрэгт дэмжиж оролцоно. Зөвлөгөөнд оролцсон багш нарын 60 хувь нь эрдмийн цол зэрэгтэй, туршлагатай багш байлаа. Улсын хэмжээнд тэтгэвэрт гарсан, гарах гэж байгаа 32 мянган багш байна. Манай багш нар нийслэл болон хөдөө орон нутгийн залуу багш нарт сургалт, мэдээлэл өгч, уулзалт хийсэн” гэв.

97 их, дээд сургуулиас 42 нь багш бэлтгэдэг

Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ц.Цогзолмаа “2018 оныг багшийн хөгжлийг дэмжих жил болгон зарласан. Монголын боловсролын системийг үндсээр нь өөрчлөхийн тулд багш нарынхаа мэргэжил, мэдлэгийг дээшлүүлэх хэрэгтэй боллоо. Монгол Улсад 97 их, дээд сургууль байгаагаас 42 нь багш бэлтгэж байна. Багш бэлтгэж байгаа хөтөлбөр, агуулгыг харвал сайжруулах олон зүйл харагдаж байна. Иймд багш бэлтгэдэг хөтөлбөрийг нэг стандартад шилжүүлэх цаг нь ирсэн. Тогтолцоогоо харж, системээ өөрчлөхгүй бол чанаргүй багш бэлтгэгдэж байна.

Дараагийн нэг алхам нь багшийн цалин хөлсийг нэмэх асуудал. Өнөөдөр дэлхийд 400 мянган төгрөгийн цалин авдаг багш хаана ч байхгүй. Тиймээс холбогдох яамдуудтай бид хамтран Ажлын хэсэг байгуулсан. 25-30 хүүхдийн стандарттай ангид 45-50 хүүхэд суралцаж байгаа энэ нөхцөлд багшаас сургалтын чанар шаардах нь зүй бус явдал. Тиймээс багшийн ачааллыг судалж, хөдөлмөрийн хөлсийг ажлын ачаалалтай нь уялуудах хэрэгцээ шаардлага байна. Цалинг гагц миний бие шийдэхгүй. Үүнийг Засгийн газрын түвшинд шийдвэрлэдэг. Ямартай ч 2018 оны 4 дүгээр улирал гэхэд багшийн үндсэн цалинг нэмэгдүүлэх зөвшилцөлд хүрсэн. Хэдэн хувиар нэмэхийг яг одоо хэлж мэдэхгүй. Гэхдээ хамгийн багаар бодоход үндсэн цалинг 10 хувиар нэмнэ” гэв.

Сурах бичгийн агуулгыг сургалтын хөтөлбөртэй уялдуулна

Тэрчлэн ахмад багш нарын оролцоог нэмэгдүүлэхэд анхаарч ажиллаж байгаагаа салбарын сайд энэ үеэр онцолсон юм. Сурах бичгийн агуулга, сургалтын хөтөлбөрийг хооронд нь уялдуулж, Боловсролын тухай багц хуулинд нэмэлт, өөрчлөлт оруулахаар төлөвлөж буйгаа хэллээ. Хичээлийн жил эхлэх бүрт сурах бичгийг өөрчлөөд байвал суурь боловсролын тухай яриад ч хэрэггүй юм. Тиймээс сурах бичгийг шалгарсан багш нарын баг зохиодог, түүнийг нь хамгийн багаар бодоход тогтвортой 10-15 жил ашигладаг байж сургалтын чанарт өөрчлөлт орно гэж үзэж байна гэлээ.

Ц.Цогзолмаа сайд үргэлжлүүлэн “Ахмад багш нарын маань санаа зовнидог нэг зүйл хүүхдийн хүмүүжил. Сахилгагүй хүүхэд ёроолгүй савтай адил гэж ярьдаг байлаа. Онц сурлагатан гэхээс илүүтэй хүүхдийн хүмүүжилд багш нар маань анхаарч ирсэн бол өнөөдөр хүүхдэд шаардлага тавьдаг багш байхгүй боллоо. Хатуухан үг хэлчихвэл аав, ээждээ ховлоно гэдэг байдлаар асуудалд хандах боллоо. Багш хүн багш шиг байж чадахгүй болж. Цаг үеийн өөрчлөлтөөс болж хатуу үг хэлж чадахгүй байна. Би хувьдаа сурган хүмүүжүүлэх ухаанд хатуу үгийг их биш, яг таарсан хэмжээнд хэлж байх хэрэгтэй гэж боддог. Бүгдийнх нь толгойг илж, сайхан үг хэлээд байвал хүүхдийг чихрээр хуурч байгаатай л адил. Цагаа олсон зөв шүүмж гэдэг хүүхдийг хүмүүжүүлэх ухаанд сургадаг. Тиймээс сургууль бүрт байгаа нийгмийн ажилтныг хүмүүжлийн эрхлэгчийн ажлын байр болгож өөрчлөх тал дээр ажиллаж байна.

Ахмад багш нарын дэмжлэг хэрэгтэй

Бас нэгэн санаа тавьж байгаа асуудал бол эцэг, эхийг сурган хүмүүжүүлэгчтэй уялдаатай ажиллах чиглэлийг салбар яам системтэй хийх нь зүйтэй юм. Ахмад багш нарын дэмийг авах шаардлага, хэрэгцээ байна. Ахмад багш нарыг тэтгэвэрт гарсан бол боллоо гээд орхидог буруу жишгийг халж, боловсролын системд байгаа мэргэжил бүрийн гажгийг ахмад багш нартай хамтарч засмаар байгааг дурдлаа. Салбарын сайдтай ч ахмад багш нар санал нэгтэй байсан юм.

Categories
мэдээ нийгэм

Төв цэвэрлэх байгууламжийн лагийг үнэргүйжүүлэх, халдваргүйжүүлэх ажилтай танилцлаа

Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Барилга, хот байгуулалтын сайд Х.Баделхан,

Монгол Улсын Ерөнхий сайдын ахлах зөвлөх Б.Энх-Амгалан,

Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Цэрэнбат,

ХХААХҮЯ-ныТөрийн нарийн бичгийн дарга Д.Энхбат,

Нийслэлийн засаг даргын орлогч Ж.Батбаясгалан,

МХЕГ-ын дарга Н.Цагаанхүү,

Төрийн захиргааны удирдлагын газрын дарга У.Отгонбаяр,

Барилга, хот байгуулалтын яамны Нийтийн аж ахуйн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга О.Лхагвацэдэн,

“Барилгын хөгжлийн төв” ТӨААТҮГ-ын дэд захирал Б.Энхболд,

Улаанбаатар хотын Ус сувгийн удирдах газрын ерөнхий инженер Ж.Дагвасүрэн,

“Арьс ширний үйлдвэрүүдийн холбоо”-ны захирал Т.Баярсайхан,

“Шимт газар” ХХК-ийн захирал М.Амартүвшин,

“Хийрэв” ХХК-ийн захирал Ж.Дугаржав,

“Экотайхи” ХХК-ийн захиралШ.Ганчимэг,

“Ногоон титэм” ХХК-ийн захирал Б.Алтангэрэл,

“Сайн констракшн” ХХК-ийн захирал н.Батбаяр

АХБ-ны төсөл хэрэгжүүлэгч нэгжийн ажилтнууд, гүйцэтгэгчид нар Улаанбаатар хотын төв цэвэрлэх байгууламжийн лагийг үнэргүйжүүлэх, халдваргүйжүүлэх үйл ажилгаатай газар дээр нь очиж танилцлаа. Улаанбаатар хотод бохир усыг механик аргаар цэвэрлэх байгууламж 1964 онд ашиглалтад орсноос хойш 3 үе шаттайгаар техник, технологийн өргөтгөл, шинэчлэлтийг хийж, улмаар хоногт 230000 м3 ахуйн бохир усыг хүлээн авч, зохиомол биологи цэвэрлэгээний аргаар бохир усыг цэвэрлэдэг аж. Ахуйн бохир усыг цэвэрлэх зориулалт бүхий байгууламжид химийн бохирдолтой үйлдвэрийн бохир ус нийлүүлэгдэж байгаа нь биологи цэвэрлэгээний технологийн горимыг алдагдуулж, стандартын шаардлагад нийцтэл цэвэрлэж чадахгүйд хүргэсэн тухай холбогдох мэргэжилтнүүд дурдлаа.

2

3

Засгийн газрын 2018 оны 73 дугаар тогтоолын 1 дэхь заалтад “Улаанбаатар хотын Төв цэвэрлэх байгууламжийн лагийг цэвэрлэж, үнэргүйжүүлэх” ажлыг шууд гэрээ байгуулан 2018 оны 1 дүгээр улиралд багтаан эхлүүлэхээр шийдвэрлэсэн.

Төв цэвэрлэх байгууламжад хийгдэж буй ажилууд.

Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар ТЦБ-ийн лагийг боловсруулах, лаг боловсруулах технологи дамжлага нэмэх ажил, АХБ-ны хөрөнгө оруулалтаар Аеротанк болон резервуарын бетон хийцийн ажил мөн автоматжуулалтын ажилуудын гүцэтгэлүүдийг танилцууллаа.

54

Мөн Монгол эрдэмтэн доктор Ж.Дугаржавын зохион бүтээсэн “гумины бэлдмэл”-ийг 2018 оны 4 дүгээр сарын 19-ний өдрөөс эхлэн лагийн талбайн 16 карт, хур лагийн овоолго болон өдөр тутам гарч буй шингэн лаганд цацаж, үнэрийг саармагжуулах арга хэмжээг хэрэгжүүлэн ажиллаж байна.

IMG_6093IMG_6177IMG_6184

Дозлогч болон Сифблок лаг, усыг түргэн хугацаанд салгах ба ингэснээр ус хурдан шавхагдаж лаг тунан чийгшлийг түргэн багасгаж лагийн лагийн үнэрийн саармагжилтад нөлөө үзүүлнэ. Гүйцэтгэгч байгуулага Н.Хүдэрээ захиралтай “Юта” ХХК

109

Хэт авианы халдваргүйжүүлэх тоног төхөөрөмж нь лагийг бөөгнөрөл, бүтцийг хэт авиан долгионоор задалж халдваргүйжүүлнэ. Ингэснээр лагийн үнэрийн саармагжилтад нөлөө үзүүлнэ. “Шимт газар” ХХК-ийн захирал М.Амартүвшин.

1112

2-дугаар тунгаагуур, 10 био цөөрмийн барилга угсралтын ажил бохир ус цэвэрлэгээний технологид бий болгосноор бохир усны цэвэрлэгээний түвшин нэмэгдэж, Туул голын бохирдол буурна. “Сайн констракшн” ХХК-ийн захирал н.Батбаяр.

АХБ-ны хөрөнгө оруулалтаар хийгдэх энэ ажил нь 1,2,3,4,5-р аэротанкийн засвар шинэчлэлт дифузер суурьлуулалтын ажил, аэротанкийн бетон хийцийн эвдэрлийг засварлах мөн дугуй резервуарын барилгыг буулгаж шинээр барих ажилуудаас бүрдэнэ.

IMG_6090IMG_6166

Түүнчлэн Япон улсын Хоккайдагийн Их сургуулийн эрдэмтний бордоог ашиглан лагийн үнэрийг бүрэн арилгаж, бордоо болгох хийх ажлыг 2018 оны 6 дугаар сараас эхлүүлэхээр бэлтгэл ханган ажиллаж байна.

Засгийн газрын 73 дугаар тогтоолын 2 дахь заалтад Улаанбаатар хотын төв цэвэрлэх байгууламжид нийлүүлэх бохир усны стандартын шаардлагыг хангуулах зорилгоор шаардлагатай үйлдвэр аж ахуйн нэгж байгууллагуудыг урьдчилсан цэвэрлэх байгууламжтай болгож, цэвэршүүлсэн усыг эргүүлэн ашиглах технологи нэвтрүүлэх ажлыг 2019 оны 5 дугаар сарын 15-наас өмнө хэрэгжүүлж ажиллахыг даалгасан.

Тогтоолд заасан хугацаанд үйлдвэр аж ахуйн нэгж байгууллагуудыг урьдчилсан цэвэрлэх байгууламжтай болгож, цэвэршүүлсэн усыг эргүүлэн ашиглах технологи нэвтрүүлснээр Төв цэвэрлэх байгууламжийн технологийн хэвийн үйл ажиллагаа хангагдахын зэрэгцээ Улаанбаатар хотын оршин суугчдын тав тухтай ажиллаж амьдрах нөхцөл бүрдэнэ.

Categories
мэдээ нийгэм

Москва хорооллын халуун усыг дөрвөн сар хязгаарлана

Улаанбаатар хотын дулааны төв шугамд 2018 оны зун хийх нягтын шахалт, засварын ажил болон улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хийх ажлууд нь батлагдсан хуваарийн дагуу 2018 оны 5 дугаар сарын 15-наас 2018 оны 08 дугаар сарын 18-ны хооронд хийгдэнэ.

Иймд дулааны эрчим хүч хэрэглэгч байгууллагууд доорх хугацаанд өөрсдийн шугам сүлжээ, халаалтын систем болон бусад тоног төхөөрөмжинд хийгдэх засвар, үйлчилгээний ажлыг зохион байгуулан, 2018-2019 оны халаалтын улирлын бэлтгэл ажлыг бүрэн хангахыг мэдэгдлээ.

Мөн 2018-2019 оны халаалтын улиралд төвлөрсөн дулаан хангамжид шинээр холбогдохоор техникийн нөхцөл авсан хэрэглэгчид зураг төслөө тус компаниар хянуулан баталгаажуулж, төв шугамаас шинээр огтолгоо хийх болон шугам өргөтгөх ажлыг графикт зогсолтын хугацаанд бүрэн хийсэн байхыг анхаарна уу!

Хэрэглэгчдэд өгөх зөвлөмж:

Төвлөрсөн дулаан хангамжийн системд холбогдсон хэрэгл:эгч та бүхэн ирэх өвлийн оргил ачааллыг амжилттай давах гол үндэс нь зуны засварын ажлыг чанартай хийх явдал юм. Ийм учраас зуны засварын графикт хугацаанд дор дурьдсан ажлуудыг зайлшгүй хийхийг та бүхэнд зөвлөж байна. Үүнд:

1.Гадна дулааны шугам, дулааны төв зангилаанд

1.Салаа шугам, худаг, дулааны төв узельд үзлэг хийж, шугам тоноглолыг даралттай усаар шахаж шалгах, хаалтуудыг шинэчлэн сольж, засварлах

2.Дулааны шугамын өөрсдийн эзэмшил худгийг цэвэрлэж, шат, люк тагны техник ашиглалтын бүрэн бүтэн байдлыг хангасан байх /хүн унаж гэмтэхээс сэргийлэх/

3.Термометрийн гильзүүдийг цэвэрлэх солих, манометрүүдийг шалгуулж баталгаажуулах, шинээр тавих

4.Халаалтын болон хэрэгцээний халуун усны бүх бойлеруудыг угааж цэвэрлэн даралтаар шахаж шалгуулах

5.Дулааны эрчим хүчний тоолуур суурилуулах, баталгаажуулах

2.Халаалтын системд

1.Тараалтын шугам болон халаах хэрэгслэлүүд, хаалт, вентильд үзлэг засвар хийж шаардлага хангахгүй болсныг солих

2.Жигд халдаггүй халаалтын системд дотоод тохируулга хийх хаалт винтелиүд тавьж, буруу холболтыг засах, хэсэгчилж солих

3.Халаалтын системийг ус, хийн холимогоор угааж цэвэрлэх

Та бүхэндээ засварын ажлаа хугацаанд нь чанартай хийж, ая тухтай өвөлжихыг хүсье.

Categories
мэдээ нийгэм

С.Баяр, Ч.Сайханбилэг нарын хүсэлтийг шүүх хүлээж авсангүй

С.Баяр, Ч.Сайханбилэг нар Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн шүүхэд хорихоос өөр төрлийн таслан сэргийлэх арга хэмжээ авч өгөхийг хүссэн хүсэлт явуулсныг Чингэлтэй дүүргийн шүүхээр хэлэлцлээ. Шүүхээс С.Баяр болон Ч.Сайханбилэг нарын гаргасан таслан сэргийлэх арга хэмжээнээс хорихоос өөр арга хэмжээ авах хүсэлтийг хэлэлцэх шаардлагагүй гэж үзсэн байна. Өөрөөр хэлбэл шүүхээс тэдэнд оноосон хорих таслан сэргийлэх арга хэмжээг үргэлжлүүлэх нь зүйтэй гэж үзсэн байна.