Categories
мэдээ спорт

Уулчин Ж.Бямбасүрэн Эверестийн оргилд гарлаа

“Хайрхан” аяллын клубыг үүсгэн байгуулагчдын нэг, уулын спортын мастер Ж.Бямбасүрэн өнөөдөр Улаанбаатарын цагаар 13 цаг 47 минутад Эверестийн оргилд гарчээ.

Тэрээр Монголын уулчдаас Эверестэд авирсан 7 дахь хүн болж байна. Ж.Бямбасүрэн нь дэлхийн уулчдын 7 summit буюу 7 тивийн долоон ноён оргилд мөрөө гаргадаг сонгодог хөтөлбөрийг сонгон Европ, Африк, өмнөд болон хойд Америк, Австрали тив, дэлхийн арлуудын тэргүүн оргилуудад 2012 оноос хойш авирсан юм.

Дэлхийн дээвэр гэгддэг 8848м Эверестийн оргилд 2017 оныг дуустал нийт 8,306 хүн оргилд бараалхсан байдгаас Монгол Улсаас МУГТ Б.Гангаамаа, МУГТ Б.Цэвээндаш, МУГТ Г.Өсөхбаяр, ОУХМ Ц.Цогзолмаа, ОУХМ С.Бат-Эрдэнэ , ОУХМ Л.Баярсайхан нар уулчин хүний хүсэл мөрөөдөл болсон дэлхийн зулайд эх орныхоо тугийг мандуулсан түүхтэй.

Categories
мэдээ нийгэм

Энэ онд иргэдэд 8600 гаруй га газрыг үнэгүй өмчлүүлнэ

Аймаг, нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын саналыг үндэслэн “Иргэдэд 2018 онд өмчлүүлэх газрын нийт хэмжээ, байршил, зориулалт”-ыг батлав.

Аймаг, нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал энэ онд 8605 га газрыг гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар, 30 га газрыг аж ахуйн зориулалтаар өмчлүүлэхээр санал ирүүлсэн байна. Аж ахуйн зориулалтаар өмчлүүлэх 30 га газрын найман хувийг төмс, хүнсний ногоо тарих, 92 хувийг газар тариалангаас бусад зориулалтаар олгох юм.

Энэ онд улсын хэмжээнд үнэгүй өмчлүүлэхээр төлөвлөсөн 8605 га газрын 21 хувийг одоо эзэмшиж байгаа хашааны газар, 72 хувийг шинээр өмчлүүлэх, долоон хувийг улсын чанартай авто замын дагуу өмчлүүлэх газар эзэлж байна.

Өнгөрсөн онд 32 мянга гаруй иргэнд 3443 га газрыг өмчлүүлжээ.

Categories
мэдээ нийгэм

Дэлхийд өрсөлдөгч монгол брэндийг тодруулна

Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхимаас Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, нийслэлийн Засаг даргын Тамгын газар, нийслэлийн Үйлдвэрлэл, инновацийн газартай хамтран “Жижиг дунд үйлдвэрийн бүтээгдэхүүн үйлчилгээ, технологи-2018” олон улсын үзэсгэлэн худалдааг 21 дэх жилдээ зохион байгуулах гэж байна. Үзэсгэлэн энэ сарын 17-20-ны өдрүүдэд “Мишээл Экспо” төвд болох юм.

Энэ талаар өнөөдөр МҮХАҮТ-ын Маркетингийн газрын дарга П.Анхтуяа, нийслэлийн Үйлдвэрлэл, инновацийн газрын Үйлдвэрийн бодлого төлөвлөлтийн хэлтсийн дарга С.Золбаяр, ХХААХҮЯ-ны Жижиг дунд үйлдвэр, хоршооны бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Я.Эрдэнэсайхан нар мэдээлэл хийлээ.

МУ-ын Засгийн газраас 2018 оныг “Хариуцлагын жил”, МҮХАҮТ-аас “Бизнесийн тогтвортой орчныг дэмжих жил” болгон зарласан. Үүнтэй холбогдуулан эдийн засаг, бизнестэй холбоотой хууль эрх зүйн орчныг сайжруулах, нийгмийн хариуцлагыг нэмэгдүүлэх, үндэсний үйлдвэрлэгчдийг дэмжих, бүтээгдэхүүн үйлчилгээг сурталчлан таниулах, дэмжин урамшуулах зорилготой аж.

МҮХАҮТ-ын Маркетингийн газрын дарга П.Анхтуяа “Энэ удаагийн үзэсгэлэнд 100 гаруй ААН оролцож байна. Ихэвчлэн ЖДҮ, бизнес эрхлэгчид өөрсдийн үйлдвэрлэдэг бараа бүтээгдхүүнээрээ оролцоно. Мөн БНСУ Бүгд найрамдах Унгар Улс, Гонгонк, Макао, Тайвань зэрэг улсуудаас ААН-үүд гоо сайхан, үнэт эдлэл, цахилгаан бараа, далайн гаралтай бүтээгдэхүүнүүдээр оролцож байна. Энэ удаагийн үзэсгэлэнгээр бид дэлхийд өрсөлдөх Монгол брендийг тодруулах томоохон зорилго тавьж байна” хэмээлээ.

Нийслэлийн Үйлдвэрлэл, инновацийн газрын Үйлдвэрийн бодлого төлөвлөлтийн хэлтсийн дарга С.Золбаяр “Улаанбаатар хотод 5500 гаруй үйлдвэрлэл эрхлэгч байдаг. Үүний 70 гаруй хувь нь 1-5 ажилтантай ЖДҮ эрхлэгчид. Нийслэлийн есөн дүүргийн ЖДҮ эрхлэгчидтэй хамтраад үйлдвэрлэгчиддээ тодорхой шалгуур тавьж, олон нийтэд танилцуулах боломжтой гэсэн бүтээгдэхүүнийг оролцуулж байгаа. Нийслэлчүүддээ энэ үзэсгэлэнд өргөнөөр оролцож жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчидээ дэмжээрэй гэж хэлмээр байна” хэмээв.

Үзэсгэлэнгийн үеэр нийт

  1. ОНЦЛОХ ШИНЭ ХҮНСНИЙ БҮТЭЭГДЭХҮҮН
  2. ОНЦЛОХ ШИНЭ БҮТЭЭГДЭХҮҮН
  3. ШИЛДЭГ ЭКСПОРТЫН БҮТЭЭГДЭХҮҮН
  4. ОНЦЛОХ ЭКСПОРТЫН БҮТЭЭГДЭХҮҮН
  5. ШИНЭЛЭГ ҮЙЛЧИЛГЭЭ НЭВТРҮҮЛЭГЧ
  6. ДЭВШИЛТЭТ ТЕХНОЛОГИ НЭВТРҮҮЛЭГЧ
  7. ДЭЛХИЙД ӨРСӨЛДӨХҮЙЦ МОНГОЛ БРЭНД
  8. ОЛОН УЛСЫН СТАНДАРТ ХЭРЭГЖҮҮЛЭГЧ
  9. ҮЛГЭР ЖИШЭЭ ОРОЛЦОГЧ
  10. ШИЛДЭГ САВ БАГЛАА БООДОЛ
  11. ҮНДЭСНИЙ ӨВ СОЁЛ, УЛАМЖЛАЛ ШИНГЭЭСЭН БҮТЭЭГДЭХҮҮН
  12. ХЭРЭГЛЭГЧДИЙН ТААШААЛД НИЙЦСЭН БҮТЭЭГДЭХҮҮН
  13. ИМПОРТЫГ ОРЛОХ ОНЦЛОХ БҮТЭЭГДЭХҮҮН
  14. GRAND PRIX гэсэн 14 номинациар бүтээгдэхүүн, үйлчилгээг шалгаруулан Үзэсгэлэнгийн нэрэмжит цом, өргөмжлөл болон зохион байгуулагч гурван байгууллагын шагналаар шагнан урамшуулдаг онцлогтой. Үзэсгэлэнд оролцсон бүтээгдэхүүнийг дараах номинациудаар шалгаруулж, шилдэгүүдийг тодруулах юм.

Энэ удаагийн үзэсгэлэнд үндэсний үйлдвэрлэгч, гар урлаач, дотоодын хүнсний үйлдвэрүүд шинэ төрлийн бараа бүтээгдэхүүнээ танилцуулж, амталгаат худалдаагаар үйлчлэхээс гадна БНСУ-аас хүнс, өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүн, эрүүл мэнд, гоо сайхны бүтээгдэхүүнүүдээр оролцох юм. Мөн БНУнгар улсын Худалдааны төлөөлөгчийн газар, Монгол Улсад үйл ажиллагаа явуулж байгаа Тайвань болон Хонгконгын бизнес эрхлэгчид, Пакистан улсаас хагас үнэт чулуун эдлэл борлуулагч зэрэг 90 гаруй аж ахуйн нэгж бараа бүтээгдэхүүнээ дэлгэн сурталчилж хэрэглэгчдэд хандсан төрөл бүрийн арга хэмжээ зохион байгуулна.

Үзэсгэлэнгийн үеэр МҮХАҮТ-аас аж ахуйн нэгжүүддээ “Гэрээний маргаанаас үүдсэн асуудлыг арбитраар шийдэх нь”, “Сав баглаа боодол”, “Олон улсын үзэсгэлэнгийн стандарт”, “21-р зууны бизнес модел” сэдэвт дөрвөн сургалтыг үнэ төлбөргүй зохион байгуулах аж. Сургалтанд нийт оролцогчдын 50 хувь нь хамрагдахаар бүртгүүлсэн байна гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Categories
мэдээ улс-төр

Багш, эмч, цагдаа нарын цалингийн асуудлаар Ерөнхий сайдыг “байцаана”

УИХ-ын гишүүн С.Бямбацогт, Ж.Батзандан нар багш, эмч, цагдаа нарын цалинг нэмэх асуудлаар Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд асуулга тавьсан байна. Тэд асуулгадаа

“… Улс орны хөгжил дэвшилд хүн амын боловсрол, эрүүл мэнд, амар тайван аюулгүй байдал чухал үүрэгтэй билээ…” гээд Монгол Улсын Засгийн газрын Үйл ажиллагааны хөтөлбөрт ‘…иргэн бүр эрүүл, боловсролтой, ажилтай, орлоготой байх нөхцөл бүрдүүлэхэд бүх талаар анхаарч….’ тусгасан бөгөөд энэ хүрээнд тэтгэвэр, тэтгэмж, цалинг үе шаттай нэмэгдүүлэхээр тусгасан. Тиймээс энэ хөтөлбөрийг хэрэгжүүлэх, эрүүл мэнд боловсролын салбар, цагдаагийн байгууллагын үйлчилгээг шинэ шатанд гаргахын тулд эмч, багш, цагдаа нарын цалин хөлсийг нэмэгдүүлэх, тэдгээрийн нийгмийн хамгааллын асуудлыг сайжруулах шаардлага зүй ёсоор тулгарч байгаа. Тэд эрдэм боловсролтой, эрүүл монгол хүнийг бэлтгэх, хүн ардынхаа амар тайван аюулгүй байдлыг хамгаалахад нэгэн насны амьдралаа зориулан хоёргүй сэтгэлээр зүтгэж буй багш, эмч, цагдаа нараа дэмжих нь монгол төрийн үүрэг гэжээ.

Түүнчлэн 2014 оноос хойш эмч, эмнэлгийн ажилтнуудын цалин нэг ч төгрөгөөр нэмэгдээгүй, багш, эмч, цагдаа нарын цалин хөлс өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнийн өсөлтөд гүйцэгдэж, тэдний худалдан авах чадвар жилээс жилд муудаж, үүнээс улбаалан сүүлийн үед мэргэжлийн өндөр ур чадвартай олон боловсон хүчин гадаадад гарч хүний нутагт хүнд хөдөлмөр эрхлэх явдал нэмэгдэж байгаа. Иймээс монгол хүний эрдэм боловсролын хөтөч, эрүүл жаргалтай, амар амгалан амьдралын манаач болсон багш, эмч, цагдаа нарыг тогтвор суурьшилтай ажиллуулах үүднээс тэдний цалин хөлсийг нэмэгдүүлэх, ур чадвар, ачаалалд нь тохирсон урамшууллын шударга тогтолцоо бий болгох шаардлагатай хэмээн эрхэм гишүүд үзсэн байна.

Тэд асуулгадаа багш, нийгмийн ажилтан, эмч сувилагч, цагдаагийн алба хаагчдын сард авч буй дундаж цалин хөлс яг ямар хэмжээнд буй талаар тодорхой тоон мэдээлэл ирүүлэхийг Засгийн газрын тэргүүнээс хүсчээ. Мөн хөдөө орон нутаг, тэр дундаа алслагдсан бүсэд ажиллаж буй эмч, багш, цагдаа нарт бүсийн нэмэгдэл, ур чадварт нь нийцсэн урамшуулал олгох чиглэлээр Засгийн газраас баримталж буй бодлого болон багш, эмч, цагдаа нарын цалин хөлсийг нэмэгдүүлэх талаар ямар тооцоо судалгаа хийсэн, хэдийнээс цалин хөлсийг нэмэгдүүлэх бодит боломж буй болох талаар асуужээ. Гишүүд асуулгын хариуг Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанд ойрын үед танилцуулахыг хүссэн байна.

Categories
мэдээ нийгэм

“Багануур”, “Шивээ-Овоо” компанийн санхүүгийн хүндрэлийг шийдвэрлэнэ

Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар “Монгол нүүрс” төслийн хүрээнд Дэлхийн банк болон Япон Улсын Засгийн газраас Монгол Улсын Засгийн газарт зээлсэн өр төлбөрөөс “Багануур”, “Шивээ-Овоо” компанийн зээлийн үндсэн болон тохируулгын төлбөр болох нийт 110 тэрбум 700 гаруй сая төгрөгийг тухайн нүүрсний уурхайд оруулсан хөрөнгө оруулалт болгон тооцох боломжийг судалж шийдвэрлэхээр болов.

Хоёр компанийн найдвартай, хэвийн үйл ажиллагааг тасралтгүй хангах, хүчин чадлаа нэмэгдүүлэх, техник, технологийн шинэчлэл хийхэд шаардагдах хөрөнгө оруулалтын тооцоог хянаж, эх үүсвэрийг ирэх сард багтаан шийдвэрлэхээр боллоо.

“Багануур”, “Шивээ-Овоо” компанийн богино хугацаат өрийг дотоод нөөц бололцоогоо ашиглан зургаадугаар сарын нэгэн гэхэд эцэслэхийг “Эрдэнэс Монгол”, “Эрдэнэс Тавантолгой” компанийн Төлөөлөн Удирдах Зөвлөлд, нүүрсний үнийг бодит өртөгт хүргэж, нэмэгдүүлэх арга хэмжээг үе шаттай авахыг салбарын сайд болон агентлагийн даргад даалгав.

Компаниудын ашигт ажиллагааг нэмэгдүүлэх, үйлдвэрлэлийн зардлыг бууруулах, оновчтой бүтэцтэй ажиллах чиглэлээр тодорхой арга хэмжээ авах болжээ.

Энэ онд иргэдэд 8600 гаруй га газрыг үнэгүй өмчлүүлнэ.

Аймаг, нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын саналыг үндэслэн “Иргэдэд 2018 онд өмчлүүлэх газрын нийт хэмжээ, байршил, зориулалт”-ыг батлав.

Аймаг, нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал энэ онд гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар 8605 га газрыг гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар, 30 га газрыг аж ахуйн зориулалтаар өмчлүүлэхээр санал ирүүлсэн байна. Аж ахуйн зориулалтаар өмчлүүлэх 30 га газрын найман хувийг төмс, хүнсний ногоо тарих, 92 хувийг газар тариалангаас бусад зориулалтаар олгох юм.
Энэ онд улсын хэмжээнд үнэгүй өмчлүүлэхээр төлөвлөсөн 8605 га газрын 21 хувийг одоо эзэмшиж байгаа хашааны газар, 72 хувийг шинээр өмчлүүлэх, долоон хувийг улсын чанартай авто замын дагуу өмчлүүлэх газар эзэлж байна.
Өнгөрсөн онд 32 мянга гаруй иргэнд 3443 га газрыг өмчлүүлжээ.
Товч мэдээ:
– Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх БНХАУ-д албан ёсны айлчлал хийж, Азийн төлөөх Боаогийн чуулга уулзалтад оролцсон дүнг хэлэлцээд Үндэсний аюулгүй байдлын зөвлөлд оруулахаар болов.
– Зөвлөх болон бусад үйлчилгээний шууд худалдан авч болох төсөвт өртгийн дээд хязгаарыг тус бүр 10 сая төгрөг байхаар тогтов. Энэ нь тухайн төсөл, арга хэмжээний хэрэгжилт удааширч, бага хэмжээний үйлчилгээг оролцогчид сонирхдоггүй, сонгон шалгаруулалт удаа дараа амжилтгүй болдог зэрэг хүндрэл, бэрхшээл гардагтай холбоотой юм.
– Ирэх долоодугаар сард Улаанбаатар хотноо болох Гамшгийн эрсдэлийг бууруулах Азийн сайд нарын II бага хурлын бэлтгэл ажлын талаархи мэдээллийг сонсов. Бага хурлаас гарах үндсэн баримт бичгүүдийн төсөлд санал өгөхийг сайд нарт даалгалаа. Мөн хурлын талаар дотоод, гадаадад сурталчлах, аялал жуулчлал, соёл урлагийн арга хэмжээ зохиох, зочид, төлөөлөгчдөд үйлчлэх, аюулгүй байдлыг хангах зэргийг холбогдох сайд, агентлагийн дарга, албан тушаалтнуудад даалгав.
– Малын генетик нөөцийн тухай, Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийг хэрэгжүүлэх зорилгоор Мал эмнэлэг, үржлийн газрыг Мал эмнэлгийн ерөнхий газар бологон өөрчлөх, Мал үржлийн газрыг ХХААХҮЯ-нд шилжүүлэхтэй холбоотой УИХ-ын тогтоолын төслийг өргөн мэдүүлэхээр болов.
– БНХАУ-ын Засгийн газрын 500 сая ам.долларын хөнгөлөлттэй зээлийн 24 сая ам.доллараар хэрэгжүүлэх Улиастай-Тосонцэнгэл чиглэлийн Загастайн давааны 67 км авто зам барих төслийн хяналтын зөвлөх үйлчилгээ, Тосонцэнгэл-Улиастай чиглэлийн 114 км авто зам барихад нэмж шаардагдаж байгаа хөрөнгийг зээлийн хэмнэсэн хэсгээс гаргах саналыг хятадын талд тавьж шийдвэрлүүлэхээр тогтлоо.
– Улаанбаатар хотноо энэ сарын 28-29-ны өдөр “Ашигт малтмал, аж үйлдвэр, технологийн салбарт хамтран ажиллах тухай хэлэлцээр”-ийн хэрэгжилтийг зохион байгуулах, хяналт тавих Монгол Улс, ХБНГУ-ын Засгийн газар хоорондын Ажлын хэсэг хуралдана. Хуралдаанд монголын талын баримтлах удирдамжийг зөвшөөрөв. Энэ хурлаар төр, хувийн хэвшлийн аж ахуйн нэгжийн хамтын ажиллагааг дэмжих, тулгарч байгаа хүндрэл, бэрхшээлийг арилгах талаар ярилцах юм.
Categories
мэдээ нийгэм

Тариалангийн бүс нутгийг тогтоолоо

Засгийн газрын ээлжит хуралдаанаар нэр бүхий аймгуудын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тогтоол, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны саналыг харгалзан тариалангийн бүс нутгийг тогтоолоо.

Энэ нь тариалангийн газрын эзэмшилт, ашиглалтыг сайжруулах, бүтээмжийг нэмэгдүүлэх, хөрсний үржил шимийг хамгаалах, цаашид малын үүлдэр угсааг сайжруулан, малаас авах ашиг шимийг дээшлүүлэх, байгаль орчныг хамгаалах зорилготой юм.

Засгийн газар ийм зохицуулалт хийснээр бэлчээрийн мал аж ахуй, газар тариалангийн салбар хооронд олон жил үргэлжилсэн зөрчил, маргааныг эцэслэж байна.

1990 оноос хойш газар тариалангийн бүс нутагт малтай иргэд олноор суурьших болсноор газар тариалан, мал аж ахуй хооронд зөрчилдөөн үүсч энэ хэрээр сөрөг үр дагавар гарах болсон юм. Тухайлбал малын тоо толгой өссөнөөс бэлчээрийн даац 30 хувь хэтэрч, үр тариа, хүнсний ногоо тариалах талбай сүйдсээр байна. Мөн малчид тариалангийн талбайд мал сүргээ оруулдаг гэсэн гомдол ч багагүй гардаг. Тухайлбал өнгөрсөн онд Сэлэнгэ аймгийн Хушаат суманд гэхэд л үүнтэй холбоотой 60 гаруй дуудлага иржээ.

Тариалангийн бүс нутаг тогтоосонтой холбогдуулан тариалангийн үйлдвэрлэлийг эрчимжүүлэх, төрөлжүүлэх, эрчимжсэн мал аж ахуйн үйлдвэрлэлтэй хослон хөгжүүлэх ажлыг орон нутгийн хөгжлийн бодлого, аймаг, сумын ерөнхий төлөвлөгөөтэй уялдуулахыг Засаг дарга нарт даалгаж, Иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд зөвлөв.

Мөн тариалангийн бүс нутагт байгаа малчин өрх, мал бүхий иргэдийг бэлчээр, устай нутагт байршуулах, эрчимжсэн мал аж ахуй эрхлэхэд дэмжлэг үзүүлэх юм.

Тариалангийн бүс нутаг:

1. Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын 1,2,3 дугаар баг, Цагааннуур сумын 1,2,3 дугаар баг, Ерөө сумын 1,2,3 дугаар баг, Зүүнбүрэн сумын 1,2,3 дугаар баг, Мандал сумын 4,5,6,7,8,9 дүгээр баг, Орхон сумын 1,2 дугаар баг, Сант сумын 1, 2 дугаар баг, Баянгол сумын 1,2,3 дугаар баг, Сайхан сумын 2,3 дугаар баг, Жавхлант сумын 1,2 дугаар баг, Түшиг сумын 1,2 дугаар баг, Орхонтуул сумын 1,2,3 дугаар баг, Баруунбүрэн сумын 1,2,3 дугаар баг, Хушаат сумын 1,2 дугаар баг, Шаамар сумын 1,2,3 дугаар баг, Хүдэр сумын 1,2 дугаар баг

2. Төв аймгийн Аргалант, Баянхангай, Угтаалцайдам, Цээл, Баянцогт, Баянчандмань, Жаргалант, Сүмбэр, Борнуур, Батсүмбэр, Архуст сум, Эрдэнэсант сумын 1,2,3,4 дүгээр баг, Заамар сумын 1 дүгээр баг

3. Дархан-Уул аймгийн Орхон сум, Хонгор сумын 1,2,3 дугаар баг

4. Булган аймгийн Хутаг-Өндөр сумын 1,2,5 дугаар баг

5. Хэнтий аймгийн Хэрлэн сумын 5,7,8 дугаар баг, Жаргалтхаан сумын 3 дугаар баг, Мөрөн сумын 4,5 дугаар баг, Өмнөдэлгэр сумын 2,3,7 дугаар баг, Биндэр сумын 2,4 дүгээр баг, Баян-Адарга сумын 1 дүгээр баг, Дадал сумын 1,3 дугаар баг, Норовлин сумын 3 баг, Батноров сумын 4 дүгээр баг

6. Өвөрхангай аймгийн Хархорин сумын 5,6,7 дугаар баг

7. Архангай аймгийн Цахир сумын Жинст баг, Хангай сумын Арбаясгалант баг, Тариат сумын Тэрх, Цагааннуур, Мөрөн, Алтаад, Бөөрөлжүүт баг, Чулуут сумын Зуунмод баг, Өндөр-Улаан сумын Хануй, Тээл баг, Баянцэнгэл сумын Баян-Уул, Дэл, Хөнөг баг, Ихтамир сумын Тайхар, Эрдэнэтолгой, Хан-Өндөр баг, Төвшрүүлэх сумын Баян-Өндөр баг, Булган сумын Баянбулаг баг, Цэнхэр сумын Буйлан, Алтан-Овоо баг, Хайрхан сумын Могой, Жарантай, Асгат баг, Цэцэрлэг сумын Чулуут, Хужирт, Туулант, Эх булаг баг, Эрдэнэмандал сумын Алаг-Уул баг, Жаргалант сумын Зуслан баг, Хашаат сумын Жаргалант, Номгон баг, Өлзийт сумын Байшир, Бодонт баг, Өгийнуур сумын Дойт, Орхон, Тоглох баг, Хотонт сумын Бургалтай, Улаанчулуу, Хөөвөр баг.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Цалингаа нэмүүлэх шаардлага тавьсан эрүүл мэндийн ажилчид үсээ хусууллаа

Эрүүл мэндийн салбарын ажилчид дөрөвдүгээр сард цалингаа нэмүүлэх шаардлага тавьсан юм. Энэ тухайгаа Монголын үйлдвэрчний эвлэлийн соёлын төв ордонд 21 аймаг, есөн дүүргийн бүх шатны эрүүл мэндийн ажилчдын төлөөлөлтэй хуралдан мэдэгдэж байсан. Тавдугаар сарын найманд 5000 гаруй эмч сувилагч нар жагсаал хийсэн билээ. Гурав хоногийн хугацаатай мэдэгдэл хүргүүлсэн ч дорвитой хариу ирээгүй тул шаардлага нь суулт болон үргэлжилсэн. Энэ суулт өдгөө дөрөв дэх өдрөө үргэлжилж байна. Суулт зарласан эрүүл мэндийн ажилчид дээр Шинжлэх ухаан, Боловсрол гэх мэт зургаан салбарын төлөөлөл нэмэгджээ. Суултад оролцож буй хүмүүс Сангийн сайд Ч.Хүрэлбаатар, УИХ-ын дарга М.Энхболд, Боловсролын сайд Ц.Цогзолмаа, Ерөнхий сайд У.Хүрэлсүх нарын зурагтай баг зүүж үс хусуулав. Үсээ хусуулж буй эмч хэлэхдээ “Хөдөлмөрийн салбарт насаараа ажиллаж байна. Гэтэл сүүлийн дөрвөн жил цалингүй болж ажил амьдрал зогссон. 60 насны босгон дээр энэхүү суултад нэгдэж үсээ хусууллаа. Үсээ хусуулах юу ч биш, зүрхээ өгөхөд бэлэн байна” гэв.

Монголын эрүүл мэндийн ажилтны үйлдвэрчний холбооны дарга Б.Мягмар “Цалин нэмэгдүүлэх шаардлагын суулт үргэлжилж байна. Төрийн түшээд бидний суултыг үл тоомсорлосоор. Тиймээс суултаа үргэлжлүүлж тэмцлийн хурц хэлбэрт шилжинэ гэдгээ бид удаа дараа сануулсан. МУ-ын ерөнхийлөгчид “Хөдөлмөрийн мөлжлөгийг халж, шударга үнэлэмжийг тогтоохыг шаардсан эрүүл мэндийн салбарын ажилтнуудын ажил хаялтаас өмнөх суулт”-д оролцогчид “Санал хүргүүлэх тухай”, “Зарлиг гаргаж өгөхийг хүсэх тухай” гэсэн хоёр саналаа уламжилсан. Энэ асуудлаар өнөөдөр уулзана” хэмээн өгүүлэв.

УИХ-ын гишүүн О.Баасанхүү суултад оролцож буй хүмүүсийг хүлээн авч уулзах хүсэлт тавьсан ч буцаасан байна. Тэрээр хэлэхдээ “Эдийн засгийн сонирхолтой аливаа тэмцэл, түүнээс гарах гарц боломжийг судлахдаа байдаг юм. Цалингаа нэмэгдүүлэх эдийн засгийн гарц гаргалгаа нь юунд байна вэ гэж эдгээр хүмүүсээс асуух гэсэн боловч надтай уулзахгүй гэсэн хариулт өглөө. Надтай уулзахгүй гэдэг нь ямар утгатай юм бэ. Тэгвэл улс төрийн өөр зорилготой юм биш үү. Зарим улс төрчид араас нь зохион байгуулалттай хатгаж байна гэж ойлголоо. Суулт зарлаж байгаа бол эхлээд гарцуудаа ярих хэрэгтэй шүү дээ. Тухайлбал, сувилагчийн цалин ямар шат дараалалтай хэдэн хувиар нэмэгдүүлэх үү гэх мэтээр. Үс хусах асуудлыг би ерөөсөө ойлгохгүй байна. Тэмцлийн хурц хэлбэрт шилжиж байгаа явдалд үс ямар хамаатай юм бэ” хэмээн ярилаа.

С.ОТГОНБАЯР

Categories
мэдээ нийгэм

Ерөнхийлөгчид захидал бичээрэй

Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар, “Сайн хөршүүд” /“Good neighbors”/ Олон улсын төрийн бус байгууллагын Монгол дахь төлөөлөгчийн газар, Сургуулийн нийгмийн ажилтнуудын нийгэмлэг хамтран Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг угтан “Ерөнхийлөгчид хүргэх миний үг” аяныг эхлүүллээ.

Аян 2018 оны тавдугаар сарын 15-25-ны өдрийг хүртэл үргэлжлэх бөгөөд 6-18 хүртэлх насны хүүхдүүд захидал бичих, гар зураг зурах хэлбэрээр оролцох боломжтой.

“Ерөнхийлөгчид хүргэх миний үг” аяны хүрээнд захидал болон гар зураг зурах хүүхдүүд улс орны болон орон нутгийн хөгжил дэвшилд хувь нэмэр болохуйц шинэ санаа, санаачилгыг илэрхийлсэн, хүүхдийн өөрийн хүсэл мөрөөдөл, тулгамдаж буй асуудлыг тусгасан зэрэг ямар ч агуулгаар бичиж, зурж болно. Жишээ нь, хүрээлэн буй орчин, эрүүл мэнд, боловсрол, чөлөөт цагаа өнгөрөөх орчин, хүүхдийн эрх, хамгаалал, ундны ус, орчны эрүүл ахуй, агаарын бохирдол, орон нутгийн хөгжил, гэр бүлийн амьдрал, хувийн үзэл бодол гэх мэт олон сэдвээр аянд оролцох боломжтой.

Олон Улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан захидал бичих, гар зураг зурах энэхүү аянд идэвхтэй оролцон, үзэл бодлоо зөв зохистой илэрхийлж, үе тэнгийнхнийхээ дуу хоолой болж чадахуйц шаардлага хангасан захидал болон зураг илгээсэн 100 хүүхэд 2018 оны зургадугаар сарын 1-ний өдөр Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгатай биечлэн уулзах уулзалтад оролцох юм. Мөн хүүхдүүдийн бичсэн захидал, зурсан зургаар үзэсгэлэн гаргаж, олон нийтийн хүртээл болгоно.

“Ерөнхийлөгчид хүргэх миний үг” аянд оролцохыг хүсвэл:

Захидал болон гар зурагт тавигдах шаардлага, захидал болон зургийг хэрхэн илгээх зэрэг дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж татаж авах боломжтой.

Categories
мэдээ нийгэм

Манай улсад гурван хүн тутмын нэг нь илүүдэл жинтэй

илүүдэл жинтэй зурган илэрцүүд

Манай улсад гурван хүн тутмын нэг нь илүүдэл жинтэй байна. Ялангуяа хүүхдүүдийн дунд таргалалт нэмэгдэх болсон нь тэдний эрүүл мэндэд сөргөөр нөлөөлж эхэлжээ. Наад зах нь бэлгийн бойжилт муу явагдаж, ирээдүйд үргүйдэлд хүргэдэг байна.

Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын гаргасан судалгаагаар таван хүн тутмын нэг нь илүүдэл жинтэй гэжээ. Америк Европод дөрвөн хүн тутмын нэг нь илүүдэл жинтэй байдаг. Харин манай улсад 2009, 2013 онд хийсэн судалгаагаар 16-65 насны хүмүүсийн 33-34 хувь нь илүүдэл жинтэй гэсэн дүн гарчээ. Өөрөөр хэлбэл гурван хүн тутмын нэг нь илүүдэл жинтэй байна. Таргалалт улам бүр залуужиж бага насны хүүхдүүд жингийн илүүдэлтэй байх нь түгээмэл болжээ. Нийт хүүхдийн 10-15 хувь нь жингийн илүүдэлтэй гэсэн тооцоог мэргэжилтнүүд өгч байна. Үүнд хоол хүнсний зохисгүй хэрэглээ, хөдөлгөөний дутагдал голлох шалтгаан болдог. Тэгвэл хүүхдүүдийн дунд таргалалт их байгаа өөр нэг шалтгаан нь нойр болохыг мэргэжилтнүүд хэлж байна. Хүүхэд хоногт 10-12 цаг унтах ёстой бол шөнө дөл хүртэл телевизор үзэж, компьютер тоглоом интернэт орчинд олон цагийг өнгөрүүлдэг болсон. Унтах цаг нь багасах хэрээр идэх нь нэмэгдэж, илүүдэл жинтэй болдог байна.

АШУҮИС-ийн дотрын анагаахын тэнхимийн эрхлэгч Т.Баясгалан таргалалтын талаар “Өсвөр насныханы дунд байгаа таргалалтын гол хүндрэл нь бэлгийн бойжилтын асуудал удааширдаг. Үүнтэй холбоотой цаашдаа үргүйдэх магадлалтай. Насанд хүрэгчдийн хувьд бодисын солилцооны хам шинж үүсээд зүрх судасны өвчлөл, хавдар, чихрийн шижингийн өвчлөл гэх мэт асуудлууд ар араасаа үүсдэг” хэмээн тайлбарлалаа.

Таргалалт нь мөн Д аминдэмийн дутагдалд хүргэдэг учраас булчин шөрмөс сулрах, яс сийрэгжих байдал ч хүүхдүүдийн дунд гарч байна. Цаашлаад тархины болон цусны хорт хавдар гэхчлэн халдварт бус олон төрлийн өвчин үүсэх нөхцөл болдог байна. Чихрийн шижин өвчин хэд хэдэн хэв шинжтэй байдаг. Таргалалтаас үүдэлтэй нь хоёрдугаар хэв шинжэд хамаардаг. Энэ хэв шинжээр хэдэн жилийн өмнө 35 аас дээш насныхан өвчилдөг байсан бол өнөөдөр хүүхдүүдийн чихрийн шижин өвчлөлийн 15 орчим хувь нь энэ хэв шинжэд хамаарч байна.

Чихрийн шижин өвчин нь хүндрэл ихтэй, эрт хөгжлийн бэрхшээлтэй болох нас барах эрсдэл дагуулдаг. Таргалалт залуужиж байгаа өөр нэг шалтгаан нь хөдөлгөөний эрчим юм. Залуус дасгал хөдөлгөөн гэнэт эрчимтэй хийж эхлээд тууштай явалгүйгээр гэнэт орхидог. Энэ нь эргээд өмнө байснаас илүүгээр таргалуулах магадлалтай юм байна.

Categories
мэдээ нийгэм

Улсын хэмжээнд 517 дотуур байранд 35 мянган хүүхэд амьдарч байна

2017-2018 оны хичээлийн жилд 110 мянга орчим малчдын хүүхэд Ерөнхий боловсролын сургуульд суралцаж байна. Манай малчдын хүүхдүүдийн дийлэнх нь өдөр тутам гэрээсээ хичээлд явах боломжгүй учир сумын төвд айлд эсвэл сургуулийн дотуур байранд амьдарч, хичээлдээ явдаг.

Одоогоор улсын хэмжээнд 517 дотуур байранд 35 мянган хүүхэд амьдарч байна. Дотуур байрны хүрэлцээ хангамж, орчин үйлчилгээний хангалтгүй байдал зэргээс шалтгаалан ихэнх малчдын хүүхдүүд дотуур байранд биш айл хамаатан садныдаа. Эсвэл айлын хашаанд тусдаа гар барин бие дааж айлын ууган хүүхэд нь дүү нараа асран амьдарч байна. Мөн малчин өрхийн эхнэр, нөхрүүд нь хүүхдэдээ боловсрол эзэмшүүлэхийн тулд тусдаа амьдарч байна.

Дотуур байрны төслийн мэргэжилтэн Б.Цогбаярын хэлснээр тухайн суманд айлд амьдарч буй хүүхдийн тоо нь сургуулийн дотуур байранд амьдарч буй хүүхдийн тоотой ерөнхийдөө ойролцоо байдаг аж. Тэгэхээр айлын хашаанд гэр барьж, эсвэл айлд амьдарч байгаа хүүхдүүдийн тоо ч мөн 35 мянгад хүрэх магадлалтай юм.