Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Ч.Сайханбилэг, С.Баяр хоёр эх орончдын хэдэн зууны мөрөөдлийг биелүүлсэн Ерөнхий сайдууд

Оюу толгойгоос авлига авсан гээд хоёр Ерөнхий сайдаа бариад хорьчихлоо. Авлига авсан гэж хардсан хүмүүсээр шоронгоо дүүргэж байна. Авлигын хуулиар мөнгө авсан нь ч, мөнгө өгсөн нь ч буруутан болж шийтгүүлдэг. Гэтэл манайхан авлига авсан гээд л баахан хүнийг хориод байх юм. Авлига өгсөн гэгдээд буй Оюу толгой төслийн томчуудыг, цаад толгой компани болох “Рио тинто” компанийн удирдлагуудыг яагаад барьж хорихгүй байгаа юм бэ? Ядаж л байцааж эхэлсэн хүн байна уу, цаад талаас. Харамсалтай нь та нар манай сайд нарт авлига өгчихлөө гэж барьж хориод байгаа хүн алга. Оюу толгойн дарга нарыг бариад хорьсон бол энэ удаагийн баривчилгаа илүү бодитой, хуулиа дагасан, хууль ёсны үйлдэл мэт харагдах байлаа.

Ерөнхий сайд асан С.Баярыг Америкт олон хаустай гэж дээр дооргүй ярьж, бичиж, чичилцгээсээр ирсэн. Тэгвэл хаусаа зарж мөнгө угаах хэрэгт дэмжлэг үзүүлсэн америк иргэнийг барьж хорьдоггүй юм аа гэхэд ганц удаа байцаасан жишээ байна уу. Байцаагаагүй нь Монгол даяар мэдэж байгаа. С.Баярыг долоон хаустайг нь үнэхээр баталсан уу. Үл хөдлөх хөрөнгийнх нь гэрчилгээг харуулаад тамга тэмдэгтэй цаас, бодитой эзэнтэй байшин лав харуулсан хүн өнөөдрийг хүртэл гарч ирсэнгүй. Зүгээр л эхнэр нөхөр сэтгүүлчид болох Г.Уянга, А.Баатархуяг гэдэг хоёр хүний бичсэний дагуу жүжиг тоглоод, сүйд болоод байгаа юм биш байгаа. Үнэхээр мөнгө угааж баахан хаус авсан бол баталгаа, нотолгоотой мэдээлэх л ёстой. Батлагдсан тохиолдолд бариад хорих нь мөн л зүйн хэрэг.

Та нар байшин худалдаж авсан, та нар нь авлига авсан гээд гар доорх хэдээ л барьж хорьж чичлэх юм. Өрөөлд өширхөөд чадал нь хүрэхгүй болохоороо өөрийнхөө үр хүүхдийг барьж авч балбаад байдаг дорой аав, ээж байдаг даа. Манай төр яг тэгж харагдаад болдоггүй ээ. Бяр чадалгүй, хамгаалах нөмөргүй жаахан үрээ юм л бол барьж авч балбаад байдаг нунж дорой аав шиг авирлах нь нийгэмд таалагдахгүй байна.

Ерөнхий сайд байсан хоёр хүнийг сарын хугацаанд хорьсноо дахин сараар сунгасан шалтгааныг өнөөдрийг хүртэл хэн ч тодорхой мэдэхгүй байгаа. Бүдэг бадаг ойлголтоор бол Оюу толгойгоос авлига авсан гэх шалтгаан л байна.

Монгол гэдэг улс барууны хөрөнгө оруулалтыг татна гэж 30 жил ярьж, 30 жил мөрөөдсөн. Ардчилсан хувьсгал ялж гадаадын хөрөнгө оруулагчдад үүдээ дэлгээд байхад л гуравдагч хөршийнхөн манайхыг хэдэн арван жилээр тоож хараагүй. Анхны Ерөнхийлөгч П.Очирбат одоо алалцаад байгаа Таван толгойгоо яриад гадны улсад очиход нөгөөдүүл нь тоож ч сонсдоггүй байсан үе Монголд байгаа. Та нарыг дарамтлахгүй, зүгээр л хөрөнгө оруулаад нүүрсийг нь олборло л доо гэж хэлээд бараагүй гэсэн яриа өнөөдөр ч хуучраагүй. АНУын аварга компаниудын нэг Пийбоди хүртэл Таван толгойг тоохгүй орхиод гарч байсан түүх тийм холынх биш. Монголын үе үеийн эх орончид амь насаараа дэнчин тавин байж Орос, Хятадыг давж нөхөр хайсаар ирсэн. Монголын түүх, Монголын эх орончдын тэмцлийн түүх тэр чигтээ хоёр том хөршөө давсан найз нөхөртэй болж хөгжихийн төлөөх түүх байсан юм. Хэдэн зуун жилээр тэмцэж ирсэн амины үнэтэй найзаа олсон үе нь Оюу толгойн хөрөнгө оруулалтын гэрээ батлагдсан өдөр. Ингэж л монголчууд гуравдагч хөршийн том түншлэгчтэй болсон түүхтэй. Ингээд бодохоор Ч.Сайханбилэг, С.Баяр хоёр харин ч буянтай улс. Эх орончдын хэдэн зуунаар тэмцэж тэмүүлж ирсэн мөрөөдлийг нь биелүүлсэн улстөрчид.

С.Баярцогт, Б.Бямбасайхан хоёр бол одоогийн улстөрчдөөс эзэмшсэн боловсрол, алсыг харах чадвар, дэлхийтэй хөл нийлүүлэх алхах мэдрэмж зэргээрээ ялгарсан цөөхөн залуусын нэг. С.Баярцогт байгаагүй бол Оюу толгойн хөрөнгө оруулалтын гэрээний хэлэлцээрийн ширээний ард Рио тинто гэдэг том компаниудын өндөр түвшний бизнесийн мэдлэгтэй толгой мэргэжилтнүүдтэй хэн эн зэрэгцэж ярих байсан бэ? Гадаадын хөрөнгө оруулагчидтай уулзахаараа ардаа орчуулагч суулгачихаад хулмалзаж суудаг нөхөд улс төрийн нийтлэг төрх болчихсон энэ үед дэлхийн хэмжээний боловсролтой С.Баярцогт шиг залуу улстөрчдөө хорих биш, ашигламаар санагдаад байх юм.

Б.Бямбасайхан бол дэлхийн хүн. Азийн хөгжлийн банкинд сэргээгдэх эрчим хүчний чиглэлд том хөрөнгө оруулалтуудыг татаж ажиллаж байсан өндөр түвшний мэргэжилтэн. Монголд сэргээгдэх эрчим хүчний ганц том төслийг хэрэгжүүлэхэд голлож оролцсон залуу. Монголын сэргээгдэх хүчний Азийн супер сүлжээнд оруулах том амбицтай сэхээтэн. Хувьдаа “Новотерра” гэдэг компанитай, Бизнесийн зөвлөлийг удирддаг. Гадаадын хөрөнгө оруулагчидтай ижил түвшинд, адил хараанд ажилладаг гарын таван хуруунд багтах цөөхөн хүний нэг гэдэг юм билээ. Ч.Сайханбилэг энэ давуу талыг нь харж “Эрдэнэс Монгол” компанийн гүйцэтгэх захирлын ажлыг санал болгосон байх. Хүн хүчирхэгжих хэрээр улсдаа хэрэгтэй зүйл хийе гэсэн хүсэл нь асдаг гэдэг. Б.Бямбасайханы төрд ажиллах шийдвэр гаргасан шалтгаан нь энэ болов уу. Түүнээс биш хувьдаа том бизнестэй, дэлхийн хаана ч очоод ажиллах чадвартай залууд төрд ороод авлигаар амьдаръя гэсэн этик яаж ч бодсон байхгүй. Дубайд асуудлыг шийдэж чадсан учраас жилд тэрбум гаруй ам.долларын санхүүжилт татах Оюу толгойн төсөл үргэлжлэн хэрэгжсэн. Тэр үед тийм шийдвэр гарсан учраас Монголын эдийн засаг өнөөдөр сэргэж байгаа. Рио тинтотой ойлголцоход голлох нөлөө үзүүлсэн хүний нэгд Б.Бямбасайхан зүй ёсоор ордог юм билээ.

Дахин хэлэхэд С.Баярцогт, Б.Бямбасайхан хоёрт хэн авлига өгсөн нь бас л тодорхойгүй байна. Авлига өгсөн хүмүүсийг нь ингэхэд хорьж цагдаж, байцааж байна уу. Харамсалтай нь тийм хүн өнөөдөр алга.

Ч.Сайханбилэг Дубайд эцэслэсэн шийдвэрээ улс төрийн зоримог шийдвэр гэж тайлбарласан байсан. Ер нь улс төрийн зоригтой шийдвэр гаргаж байж л улс орон хөгждөг. Хийж бүтээхгүй, хэн чанга хашхирсан нь нийгэмд таалагдаж УИХд сонгогддог жишиг олон арван жил үйлчилж ирсэн. Оюу толгойг эсэргүүцээд буй иргэний нийгмийнхэн, улстөрчид ийм ашиг сонирхлоор дүүрэн байгаа.

Харамсалтай нь цаг өөрчлөгдсөн. Иргэд улс орныхоо хөгжлийн төлөө зоригтой шийдвэр гаргаж чаддаг улчтөрчдийг, Б.Бямбасайхан шиг боловсролтой залуусыг төрд зүтгүүлэхийг хүсч байна.

Categories
мэдээ нийгэм

“Өдрийн сонин”-д “Уньж туньсаар УИХ-ын босго давах нь бололтой хэмээн өгүүлжээ

Өглөө бүр тантай хамт байдаг “Өдрийн сонин”-ы мягмар гарагийн дугаар 16 нүүрээр хэвлэгдэж, та бүхний гар дээр хүрч байна.

“Өдрийн сонин”-ы нийтлэлийн бодлогыг тодорхойлогч, ард түмний дуу хоолой болдог, баримт, үзэл бодлын гуравдугаар нүүрээс “Уньж туньсаар УИХ-ын босго давах нь бололтой” хэмээх нийтлэлийг хүлээн авч үзээрэй.

Газар тариалангийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Ц.Болорчулуун: Тариалангийн бүс нутагт учруулсан хохирлыг тухайн хохирол үүсгэсэн этгээдээр бүрэн төлүүлнэ “Улс төр” нүүрт ярьжээ.

“Эдийн засаг” нүүрт “Хөрөнгө оруулагчдаар ангасан Монголын эдийн засгийн форум 2018” хэмээн өгүүлсэн байна.

Г.Бямбасүрэн: О.Баасанхүү гишүүн рүү Э.Эрдэнэжамьян, Н.Уламбаяр нар дайрч, өшиглөж, цохисон хэмээн “Улс төр” нүүрт ярьсан байна.

Б.Сайнбаяр: Монголын төр ард түмний төр биш, хуурамч шатахуун зардаг нөхдийн эрх ашгийг хамгаалах төр болжээ хэмээн “Баримт, үйл явдал” нүүрт өгүүлсэн байна.

“Өдрийн сонин”-ы “Танин мэдэхүй” нүүрт Амьтад ярилцдаг болов уу? хэмээн өгүүлжээ.

С.Зоригийг хөнөөсөн хэргээр ял эдэлж байгаа Т.Чимгээгийн ээж Ц.Марууш: Г.ЖАМЬЯН (МУСГЗ) Хилс хэрэгт тамлагдаж байгаа охиныхоо төлөө өөрөөс шалтгаалах бүхнийг хийнэ хэмээн “Хүмүүс, хувь тавилан” нүүрт ярьсан байна.

Монгол Улсын арслан Ж.Хайдав: Монгол бөхөд жалга дов хардаг, бие биенийхээ дээр гарахыг санаархдаг муухай зүйл байж хэрхэвч болохгүй хэмээн “Өөрөөс нь” нүүрт өгүүлжээ.

“Эмч” буланд Б.Наранцэцэг: Даралт ихсэх өвчний үед хавсарсан нийлмэл эмчилгээ хийх ёстой хэмээн ярьжээ.

Н.Мадуро улиран сонгогдлоохэмээн “Дэлхий мэдээ” нүүрт өгүүлсэн байна.

Дэлгэрэнгүй мэдээллүүдийг уншихыг хүсвэл дараах линкээр бүртгүүлж уншина уу. https://admin.dnn.mn/plugins/news/login/

Эдгээр болон бусад цаг үеийн мэдээ мэдээлэл, ярилцлагуудыг “Өдрийн сонин”-ы мягмар гаригийн дугаараас уншаарай.

Эрхэм уншигч та, манай сонины өнөөдрийн дугаарыг “Монгол шуудан” компанийн нийслэл Улаанбаатар дахь 35 салбар, “Түгээмэл” шуудан, “Улаанбаатар”, “Скай” шуудангийн салбаруудаас очиж авч болох ба сонин борлуулах бүхий л цэгүүд, Хэвлэлийн биржээс худалдан авах боломжтой юм. Мөн “Мөнгөн завъяа” дахь сонин борлуулах цэг, Сансрын үйлчилгээний төв дэх сонин борлуулах цэг, Хан-Уул дүүргийн 19 дүгээр хорооллын үйлчилгээний төвд байрлах сонин борлуулах цэг, Саппорогийн “Миний дэлгүүр” дэх сонин борлуулах гол гол цэгүүдээс худалдах авч болохыг дуулгая. “Өдрийн сонин”-ы өөрийн байранд ирж худалдан авч бас болно.

“Өдрийн сонин”-той холбоотой бүхий л мэдээллийг Мэдээлэх эрхийн утас 19001987-гоос лавлаж болох ба захиалга өгөхийг хүсвэл 9911-2954, 8811-1375 дугаарт холбогдоно уу. Хэрэв цахим хэлбэрээр нь захиалахыг хүсвэл 99090658 дугаарт холбогдож дэлгэрэнгүй мэдээллийг лавлаарай.

“ӨДРИЙН СОНИН” ӨГЛӨӨ БҮХЭН ТАНТАЙ ХАМТ

Categories
мэдээ спорт

“Мазала” үндэсний дээд лиг: “Андууд сити” клуб “Жипро”-г хожлоо

Image result for мазала дээд лиг

Монголын спортын түүхэн дэх хамгийн өндөр шагналын сантай тэмцээн “Мазала” үндэсний дээд лигийн дөрөв дүгээр тойргийн сүүлийн тоглолтод “Андууд сити” өрсөлдөгч “Жипро”-г 0:3-аар хожлоо.

Нэгдүгээр үед Б.Хаш-Эрдэнэ /6’/, С.Кацухиро /14’/, Ц.Билгүүн /43’/ нар гоол оруулсан нь тоглолтын эцсийн үр дүн байв. Үндсэн цаг 0:3-аар “Андууд сити”-ийн хожлоор өндөрлөснөөр “Жипро” дөрвөн тоглолтод гоол оруулаагүй хэвээр үлдсэн юм.

Өнөөдөр гурван оноо авсан “Андууд сити” есөн оноотой болж, “Эрчим”, “Эф Си Улаанбаатар” багуудын араас бичигдэж байна. Тав дугаар тойрогт “Андууд сити” дээрээ бичигдэж буй “Эф Си Улаанбаатар”-тай чухал хариуцлагатай тоглолт хийх бол “Эрчим” талбайдаа “Хангарьд”-ыг хүлээн авна.

Categories
мэдээ нийгэм

Энхийг сахиулагчид хүндэтгэлийн самбартай боллоо

ОБЕГ-ын Аврах тусгай ангийн хамт олны санаачлагаар энхийг сахиулах үйл ажиллагаанд оролцсон алба хаагчдадаа зориулан бүтээсэн “Монголын энхийг сахиулагч” хүндэтгэлийн самбарын нээлтийн ажиллагаа өнөөдөр боллоо.

Нээлтийн арга хэмжээнд ОБЕГ-ын тэргүүн дэд дарга, бригадын генерал Г.Ариунбуян, Гамшгийн шуурхай удирдлагын газрын дарга, хурандаа Б.Мандахгэрэл, АТА-ийн захирагч, хурандаа А.Намсрай, хошууч генерал Б.Баярмагнай, Зэвсэгт хүчний 345 дугаар тусгай бригадын захирагч, бригадын генерал Л.Гансэлэм нарын албаны хүмүүс оролцсон юм.

Энэ үеэр Аврах тусгай ангийн хөгжмийн тусгай бүлгийн хөгжмийн удирдаач, ахмад А.Алтансүх, хөгжмийн тусгай бүлгийн дарга, ахмад М.Баясгалан, Эрэн хайх, аврах салбарын аврах багаж хэрэгслийн техникч, ахлах дэслэгч Ц.Мөнхцогт, Тусгай чиг үүргийн салбарын захирагч, хошууч Б.Баярбаатар нарыг “Торгон цэрэг” хүндэт харуулд алба хаасны төлөө медалиар шагнаж, урамшууллаа.

Онцгой байдлын албаны алба хаагчид НҮБ-ын энхийг сахиулах ажиллагаанд 2012 эхлэн тасралтгүй оролцож эхэлсэн. Эдүгээ нийт 240 гаруй алба хаагч дэлхийн энх тайвныг батлан хамгаалах ариун үйлсэд хүчин зүтгэж Онцгой байдлын алба төдийгүй Монгол Улсын нэр хүндийг олон улсад өндөрт өргөн үүргээ нэр төртэйгээр биелүүлж ирсэн.

Энэ онд Бүгд Найрамдах Өмнөд Судан улсад явагдаж буй НҮБ-ын мандаттай Энхийг сахиулах ажиллагааны VII ээлжинд Онцгой байдлын албаны 26 алба хаагч үүрэг гүйцэтгэж байна гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Categories
гадаад мэдээ

Бейонси сүм худалдаж авчээ

Дуучин Бейонсе Шинэ Орлеан мужид Христийн шашны сүм худалдаж авчээ. TMZ энэ талаар мэдээллээ. 700 м2 талбайтай 1900 онд баригдсан уг сүмийг үндсэн зориулалтаар нь ашиглалгүй нэлээд олон жил болсон байсан гэнэ. Дуучин уг сүмийг 850 мянган ам.доллараар худалдаж авсан байна.

Сүмийн ойролцоо Бейонсийн эгч Соланжийн гэр байдаг гэнэ. Өнгөрсөн баасан гаригт сүм анхныхаа сүсэгтнүүдийг хүлээж аван цуглаан хийхэд 900 хүн ирсэн гэнэ. Зарим фэнүүд нь Бейонсийг өөрөө сүмийнхээ найрал дуунд дцуулах байх гэж тааж байгаа ч дуучин энэ худалдан авалтынхаа талаар тайлбар

Categories
мэдээ нийгэм

Цэцийг “сэлбэх” шинэ гишүүд

УИХ-аас зургаан жилийн хугацаатай томилогддог Үндсэн хуулийн Цэцийн гишүүдээс дөрвийнх нь бүрэн эрх дууссан билээ. Хуулиараа тэдний гурвыг Ерөнхийлөгч Х.Баттулга нэр дэвшүүлж УИХ-д оруулж ирэх ёстой бол нэгийг нь УИХ-ын дарга парламентад санал болгох юм. Тэгвэл УИХ-ын дарга Үндсэн хуулийн Цэцийн гишүүнээр Ш.Солонгоог нэр дэвшүүлжээ. Харин Ерөнхийлөгч Х.Баттулга Төрийн өмчийн хорооны дарга асан Ц.Нанзаддорж, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын дэд дарга Г.Туулхүү, АИХ-ын депутат асан Б.Буяндэлгэр нарын нэрийг оруулж ирснийг УИХ дахь МАН-ын бүлэг хэлэлцэж дэмжсэн байна. Ш.Солонгоог бүрэн эрхийн хугацаа нь дуусаад буй Цэцийн гишүүн Д.Сугарын оронд томилохоор төлөвлөсөн бол нөгөө гурвыг нь Т.Лхагваа, Н.Жанцан, Д.Наранчимэг нарын оронд томилох юм.

Ш.СОЛОНГО

ТӨГССӨН СУРГУУЛЬ, МЭРГЭЖИЛ

1979-1984 онд Москва хотын Улсын Их сургуульд суралцаж төгссөн, хуульч мэргэжилтэй.

1994-2000 онд Япон, Тайвань, Нидерланд, Англи, Итали, Австри зэрэг улсад худалдааны хууль тогтоомж, иргэний хуулийн загвар, олон улсын банк болон санхүүгийн байгууллагын эрх зvйн зохицуулалт, төрийн албаны хууль, эрх зүйн зохицуулалтын асуудлаар сургалт, семинарт оролцож дүүргэсэн.

АЖИЛЛАСАН БАЙДАЛ

1984-1992 онд Сайд нарын Зөвлөлийн Хэрэг эрхлэх газарт мэргэжилтэн,

1992-1996 Засгийн газрын Хэрэг эрхлэх газарт дэс түшмэл, түшмэл, тасгийн даргын үүрэг гvйцэтгэгч,

1996-2000 онд Засгийн газрын Хэрэг эрхлэх газарт Засгийн газрын референт, ахлах референт,

2000-2008 онд Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын Хуулийн хэлтсийн дарга,

2008 оноос Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын тэргүүн дэд даргаар ажиллаж байна.

Г.Туулхүү

Мэргэжил: Эрх зүйч

Цол: Хурандаа

Боловсролын байдал: Дээд

Ц.Нанзаддорж

Боловсрол: Дээд

Ажилласан байдал: 1996-2011 он хүртэл 15 жилийн хугацаанд Төрийн өмчийн хорооны дарга болон Удирдлага, хувьчлалын газрын даргаар ажиллаж байсан.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Улаанбаатар хот төвийн бүсийн таван аймагтай хамтран ажиллах санамж бичиг байгууллаа

“Алтан гурвалжин-Хөгжлийн бүс” зөвлөлдөх уулзалт “Blue sky” зочид буудалд боллоо. Уулзалтад ЗГ-ын Хэрэг эрхлэх газрын дарга Г.Занданшатар, Нийслэлийн Засаг дарга С.Батболд, Төв, Булган, Дархан, Сэлэнгэ, Орхон аймгийн Засаг дарга нар оролцсон юм. Мөн Эрдэмтэн судлаачид оролцож өөрсдийн санал бодлоо хэллээ.

Зөвлөлдөх уулзалтын үеэр Улаанбаатар хот төвийн бүсийн таван аймагтай хамтран ажиллах санамж бичиг байгуулсан юм. Төв, Булган, Дархан, Сэлэнгэ, Орхон аймгууд нь Монгол Улсын нийгэм, эдийн засаг, соёлд томоохон үүрэг гүйцэтгэдэг. Бүс нутгийн хүрээнд хамтдаа хөгжиж хүн амын зохистой суурьших нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор тодорхой алхмуудыг хийх аж. Улмаар цогц арга хэмжээ авч хэрэгжүүлэх бодлого чиглэл боловсруулж төрийн удирдах шатанд уламжлахаар ажлын хэсэг байгуулан ажиллаж байгаа гэв.

Image may contain: 1 person

“Алтан гурвалжин-хөгжлийн” бүс зөвлөлдөх уулзалтыг санаачлагч Нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд “Улаанбаатар хотын нэн тулгамдсан асуудал хүрээлэн буй орчны бохирдол. Дэд бүтцийн ачааллыг багасгаж хүн амын эрүүл аюулгүй орчныг бие болгохын төлөө бидний хийх ажлууд чиглэгдэнэ гэдэгт эргэлзэхгүй байна. Аймаг орон нутгийн хувьд хүн амын ажилгүйдэл, ядуурал, дэд бүтцийн дутагдалтай байдал зэрэг бэрхшээлүүд тулгарч байгааг бид аймгуудын өрсөлдөх чадваруудын тайлангаас харсан. Мөн улс орны эдийн засаг, улс төр нийгмийн аж амьдрал төвлөрсөн бүсийн давуу талуудаа ашиглан зэрэгцэн орших аймаг орон нутгуудаа эдийн засгийн олон тулгуураар хөгжих бололцоог нь дэмжин хамтран ажиллаж бэрхшээлээ даван туулахад дөхөм болгон эдгээр аймгуудтай санал солилцон ажлын хэсэг байгуулан ажиллаж байгаа” гэдгийг онцоллоо.

Энэхүү уулзалтын гол зорилго нь Монгол Улсын эдийн засгийг бүсчлэн хөгжүүлэх төвлөрлийн сааруулах бодлогын хүрээнд Улаанбаатар хотын төвлөрлийг задлах Нийслэлтэй таталцан хөгжих боломжтой төвийн бүсийн аймгуудын нутаг дэвсгэрт эдийн засгийн төрөлжсөн төвүүдийн хөгжлийг дэмжих санал санаачилгыг ажил хэрэг болгох нөөц боломждоо тулгуурлах эхний алхмуудыг хийхэд оршиж байгаа аж.

Image may contain: 13 people, indoor

Нийслэл Улаанбаатар, Дархан, Эрдэнэт хотууд нь эдийн засгийн хувьд харилцан тэтгэсэн хөгжлийн бодлогыг “Алтын гурвалжин” загвараар хэрэгжүүлэх боломжтой гэв. Улсаа манлайлан хөгжүүлэх үүрэг хүлээх төвийн бүс дэх аймгууд гурван тулгуурт хөгжлийн бодлогод тусгах, боловсруулах үйлдвэрүүдийг түлхүү хөгжүүлэх, эдийн засгийг уул уурхайгаас илүүтэйгээр төрөлжүүлэн хөгжүүлэхэд хамтын ажиллагаа ихээхэн чухал нөлөө үзүүлнэ гэдгийг уулзалтын үеэр цохон тэмдэглэсэн юм. Засгийн газрын бодлогыг орон нутагтаа хөгжүүлэхдээ бүс нутгийн хөгжилтэй уялдуулан авч үзэх нь цаг хөрөнгө хүч хэмнэх үр ашиг өрсөлдөх чадварыг бие болгох ач холбогдолтой хэмээн үзэж энэхүү хөгжлийн бүсэд асуудлуудаа бэлтгэхээр тогтжээ.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд “Монголын улсын нийслэл Улаанбаатар хотын хөгжлийн чиг хандлага” сэдвээр үндсэн илтгэл тавьж, Төв аймгийн Засаг дарга Ж.Батжаргал, Дархан-Уул аймгийн Засаг дарга С.Насанбат, Орхон аймгийн Засаг дарга Д.Батлут, Сэлэнгэ аймгийн Засаг даргын орлогч Б.Нарантуяа нар аймаг орон нутгийн хөгжлийн танилцуулга болон “Хөгжлийн алтан гурвалжин”-д нэгдэж байгаа бодлогуудаа танилцууллаа.

Тухайлбал, Дархан-Уул аймгийн Засаг дарга С.Насанбат хэлэхдээ “Арьс ширний үйлдвэрүүдийг тус аймагт төвлөрүүлэх, хүчин чадлыг нэмэгдүүлэх боломжтой. Ингэснээр 25 мянган хүний ажлын байрны асуудал яригдахын зэрэгцээ арьс шир боловсруулалтаараа тэргүүлэгч үйлдвэрүүдийн түүхий эд ч төвөггүй нийлүүлэгдэнэ. Мөн Улаанбаатар хотыг эрүүл хүнсээр хангах ажилд Дархан-Уул аймаг манлайлан оролцох боломж бий” гэдгийг онцоллоо.

Сэлэнгэ аймгийн Засаг даргын орлогч Б.Нарантуяа хэлэхдээ “Төвийн бүсийн 5 аймаг, Улаанбаатар хотыг төмс, хүнсний ногоогоор 100 хувь хангах бодлого барина. Мөн ХААИС-ийн зарим салбар сургуулийг Сэлэнгэ аймагт шилжүүлэх, онол практикийг газар дээр нь хослуулах, тээвэр ложистикийн сүлжээг хөгжүүлэх өргөн боломж бий” гэдгийг ч тодотгож байна.

Image may contain: 11 people, including Политэконом Политэконом, people sitting, table and indoor

Орхон аймгийн Засаг дарга Д.Батлут “Эрдэнэт хот хөгжлийн шинэ бодлого, төлөвлөлт хийж байна. Шинэ хороолол барих, сургууль цэцэрлэгийн хүртээмж нэмэгдүүлэх, Эрдэнэт үйлдвэртээ түшиглэсэн уул уурхайн болон Шинжлэх ухаан технологийн сургуулиудыг хөгжүүлэх боломжтой” гэж онцоллоо.

Уулзалтын үеэр Нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд “Улаанбаатар хотын хүн амын улсын дүнд эзлэх хувь 1990 онд 26 хувь байсан бол 2017 онд 47 хувь болж өссөн. Нийслэлийн Засаг даргын захирамжаар хүн амын шилжилт хөдөлгөөнийг 2017 оноос хязгаарлаж эхэлсэн нь үр дүнгээ өгч, жилд дунджаар 30 мянган хүн шилжиж ирдэг байсан бол 20 мянгаар буураад байна. Гэсэн хэдий ч нийслэлийн хүн амын өсөлтийн 56 хувийг хүн амын шилжилт хөдөлгөөн эзэлж, хүн амын нягтрал 286 байгаа нь улсын дунджаас 150 дахин өндөр үзүүлэлт бөгөөд энэхүү төвлөрлөөс үүдэлтэй агаар, орчны бохирдол, авто замын түгжрэл үүсэх, дэд бүтцийн ачаалал ихсэх, нийгмийн үйлчилгээний хүчин чадал зэрэг асуудлууд зохистой хэмжээнээсээ 2-3 дахин хэтэрсэн нь анхаарал татсаар, төрийн байгууллагууд хөрөнгө, хүчээ эдгээр асуудлыг шийдэхэд зориулсаар байна. Төвлөрлөөс үүдэлтэй агаар, орчны бохирдол, авто замын түгжрэл үүсэх, дэд бүтцийн ачаалал ихсэх, нийгмийн үйлчилгээний хүчин чадал зэрэг асуудлууд зохистой хэмжээнээсээ 2-3 дахин хэтэрсэн нь анхаарал татсаар, төрийн байгууллагууд хөрөнгө, хүчээ дээрх асуудлыг шийдэхэд зориулсаар байна. Ийм нөхцөлд өнөөдөр мөрдөгдөж байгаа хууль тогтоомж, Тогтвортой хөгжлийн үзэл баримтлал, Засгийн газрын үйл ажиллагааны мөрийн хөтөлбөр, бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлал болон Нийслэлийн Засаг даргын 2016-2020 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрийн хүрээнд “Хөгжлийн алтан гурвалжин” бодлогыг хэрэгжүүлэхээр шийдвэрлэж, ажлын хэсэг байгуулан 2 сарын турш идэвхтэй ажилласан” хэмээн онцлон тэмдэглэсэн юм. Улаанбаатар хот, таван аймгийн удирдлагын багаас бүрдсэн ажлын хэсэг 2 сарын хугацаанд идэвхтэй ажилласнаар “Хөгжлийн алтан гурвалжин” бодлогын хүрээнд хамтран ажиллах төсөл, хөтөлбөрүүдээ тохироод байгааг аймгийн удирдлагууд илтгэл, танилцуулгадаа онцолж байна.

Гэрэл зургийг: Г.БАЗАРРАГЧАА

Image may contain: 7 people, people standing, suit and indoor

Image may contain: 4 people, suit

Image may contain: 3 people, suit

Image may contain: 11 people, including Политэконом Политэконом, people sitting, table and indoor

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболдын “Алтан гурвалжин-Хөгжлийн бүс” зөвлөлдөх уулзалтын үеэр тавьсан илтгэлийг бүрэн эхээр нь хүргэж байна.

Монгол Улс дэлхий нийтийн хөгжлийн чиг хандлагыг даган 2030 он хүртэлх Тогтвортой хөгжлийн үзэл баримтлалаа 2015 онд батлан хэрэгжүүлж байна. Уг үзэл баримтлалд хүн амын нутагшилт, суурьшлын зохистой тогтолцоонд тулгуурлан хот байгуулах, бүсчлэн хөгжүүлэх, эдийн засгийн өсөлтийг хангах замаар дэд бүтцийг хөгжүүлэх зэрэг асуудлуудыг тодорхой үе шаттайгаар хэрэгжүүлэхээр тусгасан байдаг.

Хөгжлийн бодлого, төлөвлөлтийн тухай хуулинд Монгол Улсын эдийн засаг, нийгмийн хөгжлийг түргэтгэхэд чиглэсэн бүсчилсэн хөгжлийн бодлогыг авч хэрэгжүүлнэ гэж заасан бөгөөд үүнд байгалийн баялаг, хөдөө аж ахуйн гаралтай түүхий эдийн нөөцийг оновчтой ашиглах үндсэн дээр хүн амын шилжих хөдөлгөөнийг зохицуулах, төвлөрлийг сааруулах, аймаг, бүс нутаг хоорондын хөгжлийн түвшинг ойртуулах зарчмыг тодорхой тусгаж өгсөн.

Монгол Улсын эдийн засгийн хөгжил ерөнхийдөө Төвийн бүс, Өмнийн говийн бүсэд чиглэгдсэн байгаа нь эргээд тухайн бүс нутгийн байгаль, хүрээлэн буй орчин, хойшид тогтвортой хөгжих нөөц, боломжоо хадгалж хамгаалах бодлого хэрэгтэйг бидэнд анхааруулж байна.

Хөгжлийн бодлогын шинэ хууль, урт хугацааны үзэл баримтлал хэрэгжиж эхэлсэн энэхүү онцлог үе, мөн 2015 онд хэрэгжиж дууссан бүсчилсэн хөгжлийн бодлогыг Засгийн газраас шинээр боловсруулж буйтай зэрэгцэн нийслэл Улаанбаатар хотын зүгээс санаачлан Төвийн бүсийн таван аймагтай хамтран ажиллаж, эдийн засгийг бүсчлэн хөгжүүлэх, төвлөрлийг сааруулах бодлого, санал боловсруулахаар бүтэц бий болгон ажиллаж эхэлж байна.

Монгол Улсын бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалд “Бүсчлэлээр дамжуулан нутаг дэвсгэрийн хөгжлийн тэнцвэрийг хангах, эдийн засгийн бүсүүдийн хүрээнд бүс нутаг-хот байгуулалтын уялдааг хангах замаар аймаг, орон нутгийн хөгжлийг дэмжих тогтолцоог бий болгох” асуудлыг тодорхойлсон бөгөөд үүнийг өнөөгийн улс орны эдийн засаг, нийгэм, байгаль орчны төлөв байдалтай уялдуулж, хөгжлийн шинэ үзэл баримтлалд нийцүүлэн “Эдийн засгийн хөгжлийн өсөлтийн төвүүдийг бий болгох” зарчмаар өөрчлөн шинэчлэх шаардлага бий болсон.

21 дүгээр зууны хотын хөгжлийн онолд хотын газар нутгийг 3 хэсэгт хуваадаг бол Улаанбаатар хотыг үндсэн 4 бүсэд хувааж болох юм

Дэлхийн ихэнх улс орнуудад хотжилт эрчимтэй явагдаж байгаа нь улс орнуудын аж үйлдвэрийн болон аж үйлдвэрийн дараах үеийн эдийн засгийн хөгжлийн гарааны үндэс, эхлэлийн цэг болж байгаа юм.

21 дүгээр зууны хотын хөгжлийн онолд хотын газар нутгийг “хотын үндсэн нутаг дэвсгэр”, “хотын агломераци буюу төвлөрлийн орон зай”, “хотын мегаполис” гэсэн гурван хэсэгт хуваан авч үздэг болсон. Дэлхийн улс орнуудын хотжилтын хөгжлийн хандлагаас авч үзэхэд хотын нутаг дэвсгэрт нийт хүн амын 35 хувь нь, хотын агломерацийн орон зайд 55 хувь нь, мегаполист 10 хувь нь тус тус оршин сууж байна.

Манай Улаанбаатар хотыг үндсэн 4 бүсэд хуваан авч үзэж болох юм. Улаанбаатар хотын хойд хэсгээр эрчимжсэн мал аж ахуй, сүүний чиглэлээр, баруун хэсгийг хөнгөн үйлдвэрлэлийн чиглэлээр, зүүн хэсгийг хүнс, хөдөө аж ахуй, сэргээгдэх эрчим хүчний үйлдвэрлэл, аялал жуулчлалын чиглэлээр, урд хэсгийг инноваци, өндөр технологи, аялал жуулчлал, санхүү, бизнесийн үйлчилгээний чиглэлээр хөгжүүлэх боломж байна. Түүнчлэн төвийн бус нутагт төвлөрч буй хүн амын суурьшлын зохистой тогтолцоог бий болгоход аймаг, орон нутгийг эдийн засгийн хувьд төрөлжүүлэн хөгжүүлэх, нийслэлийн таталцал, нөлөөллийн бүсийг шинээр тодорхойлж, Улаанбаатар хотын төвлөрлийг задлах, дагуул хот, бусад хот, суурин газрууд руу түлхэх хүчийг үүсгэх зэрэг бодлогыг авч хэрэгжүүлэх зайлшгүй нөхцөл бүрдээд байна. Ажлын хэсгийн уулзалтын хүрээнд дээрх асуудлуудыг бүрэн шийдвэрлэж, хэрэгжүүлэх эрх зүйн болон цаг хугацааны боломж бага хэдий ч зөвлөлдөн хэлэлцсэнээр тодорхой тоймтой алхамуудыг хамтран хэрэгжүүлж улс орныхоо хөгжилд хувь нэмэр оруулах бололцоо байна.

Хот руу чиглэсэн шилжилт хөдөлгөөн үргэлжилсээр байх хандлагатай байна

Хүн ам төвлөрөн амьдарч байгаа газарт тэдний хэрэгцээг хангахад чиглэсэн худалдаа, үйлчилгээ, үйлдвэрлэл бий болж эдийн засгийн таатай нөхцөл хангагдаж ашиг орлого олох хамгийн их боломж байна гэж хүмүүс үздэгээс хөдөөгөөс хот руу чиглэсэн нүүдэл нэмэгддэг. Энэ чиг хандлагаар дэлхийн хүн амын хотын газар нутагт амьдарч байгаа хувь хэмжээ нь өссөөр байна.

Монгол Улсын хувьд ч мөн адил том хотын онолын дагуу хот руу чиглэсэн шилжилт хөдөлгөөн үргэлжилсээр байх хандлагатай бөгөөд нийслэлийн хүн ам одоогийн хурдаар өсвөл арваад жилийн дараа 2030 онд 2 сая, 2040 онд 3 саяд хүрэх төлөвтэй байна.

Улаанбаатар хотыг хөгжүүлэх урт хугацааны төлөвлөгөө маань зөвхөн Ерөнхий төлөвлөгөөгөөр хязгаарлагдаж, хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх Ерөнхий төлөвлөгөө хэрэгжиж дуусах хугацаа дөхсөн ч хэрэгжилтийн явц хангалтгүй бодит асуудал тулгарч байна. 10 жилийн өмнө хотын өмнө тулгамдаж байсан асуудлууд одоо ч байсаар байна. Ялангуяа хотын хүрээлэн буй орчин, оршин суугчдын амьдрах нөхцөл сайжраагүй нь хүн амын төвлөрөл саарахгүй, механик өсөлтийг хотын дагуул хотууд руу чиглүүлэх бодлого хэрэгжихгүй байгаагаас үүдэлтэй.

Улаанбаатар хотод оршин суугчдын 3 хүн тутмын нэг нь 1990-2015 оны хооронд шилжиж ирсэн дүр зураг гарч, хүн ам жилд дунджаар 6 хувиар өссөн нь улсын дундаж өсөлт болох 1.83 хувиас өндөр байна.

Улаанбаатар хотын хүн амын улсын дүнд эзлэх хувь 1990 онд 26 хувь байсан бол 2017 онд 47 хувь болж өссөн. Нийслэлийн Засаг даргын захирамжаар хүн амын шилжилт хөдөлгөөнийг 2017 оноос хязгаарлаж эхэлсэн нь үр дүнгээ өгч, жилд дунджаар 30 мянган хүн шилжиж ирдэг байсан бол 20 мянгаар буураад байна.

Гэсэн хэдий ч нийслэлийн хүн амын өсөлтийн 56 хувийг хүн амын шилжилт хөдөлгөөн эзэлж, хүн амын нягтрал 286 байгаа нь улсын дунджаас 150 дахин өндөр үзүүлэлт бөгөөд энэхүү төвлөрлөөс үүдэлтэй агаар, орчны бохирдол, авто замын түгжрэл үүсэх, дэд бүтцийн ачаалал ихсэх, нийгмийн үйлчилгээний хүчин чадал зэрэг асуудлууд зохистой хэмжээнээсээ 2-3 дахин хэтэрсэн нь анхаарал татсаар, төрийн байгууллагууд хөрөнгө, хүчээ эдгээр асуудлыг шийдэхэд зориулсаар байна.

Улаанбаатар хотын хүн амын хурдацтай өсөлт нэг талаар нийгмийн үйлчилгээ, дэд бүтцийн болон байгаль орчны сөрөг үр дагаварт хүргэж байгаа ч нөгөө талаараа улсын эдийн засгийн өсөлтийн чадавхыг дээшлүүлэхэд том үүрэгтэй байна.

Тухайлбал, уул уурхай болон хөдөө аж ахуйн салбарын уналттай байсан жилүүдэд улсын эдийн засгийн өсөлтийг тогтвортой хангагч суурь нь нийслэлийн эдийн засаг байж ирсэн.

Дотоод болон гадаад бодит зах зээл багатай, хүн амын 47 хувь болон эдийн засаг, бизнесийн 60-70 хувь нэг хотод төвлөрсөн улсын хувьд хүн амын төвлөрлийг татаж буй шалтгааныг буцаан задлах хүчин зүйл, хөшүүргүүдийг бий болгох сорилт тулгараад байна.

Улаанбаатарын бүсийн хөгжлийн бодлогод эдийн засгийн өсөлт, ажлын байрыг бий болгохоор төлөвлөгдсөн үйлдвэрлэл, технологийн паркууд, тээвэр, логистикийн сүлжээ болон чөлөөт бүсүүдийг хөгжүүлэх асуудал үр дүнтэй хэрэгжээгүй удааширсан зэрэг олон асуудал дурьдаж болох бөгөөд эдгээрийг улсын хөгжлийн бодлогын хэмжээнд авч үзэн шийдвэрлэж, нэгдмэл бодлогоор хэрэгжүүлэх нь зүйтэйг харуулж байна.

Засгийн газрын баталсан “Гурван тулгуурт хөгжлийн бодлого”-ын эдийн засгийг олон тулгуурт болгож хөгжүүлэх зорилго нь хөдөө аж ахуй, аялал жуулчлал, аж үйлдвэр, худалдаа, дэд бүтцийн салбаруудыг мэдээлэл, санхүү, тээвэр, логистикоор уялдуулан төлөвлөж, эдийн засгийн өрсөлдөх чадвараа нэмэгдүүлэхэд оршино.

Энэ бодлогын хүрээнд бид олон улсын хөгжлийн туршлага, чиг хандлагаар томоохон хот, суурин газруудыг бүсчлэн хөгжүүлэх “Алтан гурвалжин” загвараар Улаанбаатар, Дархан, Эрдэнэт хотуудыг хөгжүүлэх, өрсөлдөх чадвараа нэмэгдүүлэх улмаар хотуудын таталцал, нөлөөллийн бүс дэх Төв, Сэлэнгэ, Булган аймгуудтай хүний нөөц, ажиллах хүчний ашиглалтыг сайжруулах, эдийн засгийн болон захиргааны арга хэрэгслийг ашиглан аймаг, орон нутгийн зах зээлийн боломж, нөөцийг нэмэгдүүлэн тогтвортой хөгжлийг хангах талаар санал боловсруулж, хамтран хэрэгжүүлэх зорилго дэвшүүлж байна.

Улаанбаатар хот болон хөгжлийн гурвалжингийн бүс дэх аймгууд нь газар нутгийн хувьд улсын нийт нутаг дэвсгэрийн ердөө 8 хувь, малын тоо толгойгоор 10 хувь, усны нөөц 10 хувь, ойн нөөц 27 хувийг эзэлж байгаа ч улсын нийт хүн амын 61 хувь оршин сууж, дотоодын нийт бүтээгдэхүүний 78 хувийг үйлдвэрлэн, аж үйлдвэрийн бүтээгдэхүүний 85 хувийг борлуулж байна.

Үндсэндээ бусад хөдөө, орон нутаг зах зээлийн харилцаанд жинхэнэ утгаараа шилжиж чадаагүй, хөгжлийн түвшнээр хоцронгуй байдалтай болсон нь хөдөөгийн хүн ам дээрх 5 аймаг болон нийслэл рүү олноор шилжин нүүдэллэх үндсэн шалтгаан болсон билээ.

Аймгуудын өрсөлдөх чадварын 2017 оны тайлангаас үзэхэд эдгээр 5 аймгийн эдийн засгийн ерөнхий үзүүлэлт, бизнесийн орчин нөхцөл, интституцийн тогтолцоо, үндсэн дэд бүтцийн хувьд бусад аймагтай харьцуулахад эхний 10-т, өрсөлдөх чадварын ерөнхий үнэлгээгээр 1-7 дугаар байранд эрэмбэлэгдэж байна.

Харин төсөв, санхүү, нийгмийн үйлчилгээний хүртээмж, ажил эрхлэлт, эрүүл мэнд, хүрээлэн буй орчны үзүүлэлтийн хувьд дунджаас доогуур эрэмбэлэгдсэн нь ажиглагдаж байгаа тул эдгээр аймгуудын улсын хөгжилд үзүүлэх хувь нэмрийг харгалзан төрөөс эдийн засаг, нийгмийн хөгжлийн нэгдсэн бодлогоор удирдах шаардлагатай болж байна.

Дотоодын нийт бүтээгдэхүүний үйлдвэрлэлээр Орхон аймаг 1 дүгээрт, Сэлэнгэ, Төв, Дархан-Уул аймаг 3-8 дугаарт, Булган аймаг 15 дугаарт эрэмбэлэгдэж, хүний хөгжлийн индексээр улсын дундаж /0.735/-ийн түвшинд байна.

Аймгуудтай хамтын ажиллагааны хүрээнд Улаанбаатар хот, аймаг орон нутгийн тулгамдаж буй үндсэн асуудлуудыг шийдвэрлэх чиглэлээр бид дараах ажлуудыг хамтран хэрэгжүүлэхээр санал солилцож харилцан зөвшилцсөн. Үүнд:

  • Эдийн засгийг бүсчлэн хөгжүүлэх, төвлөрлийг сааруулах бодлогын төсөлд бүсийн асуудлаар санал боловсруулж тусгах, Төвийн бүсийн болон Улаанбаатарын бүсийн хөгжлийн хөтөлбөрийг шинээр боловсруулахдаа газар нутгийн харъяаллаар бүсчлэх бус эдийн засгийн орон зайн хувьд бусад бүсүүд, аймаг, орон нутагтай хэрхэн хөгжлийн зөв харьцааг бий болгох дээр анхаарах;
  • Аймаг, нийслэл, сум, дүүрэгт харъяа нэгжтэй Засгийн газрын зарим агентлаг болон төрийн байгууллага, төрийн өмчит их, дээд сургуулиудыг хотын төвөөс нүүлгэн шилжүүлэх асуудлаар санал боловсруулах;
  • Улаанбаатар хот болон төвийн аймаг, орон нутаг хоорондын эдийн засгийн болон дэд бүтцийн харилцааг эрчимжүүлэх, дагуул хот, нүүлгэн шилжүүлэх их, дээд сургуулиудын хотхоныг холбох хурдны зам, дэд бүтэц байгуулах асуудлаар санал боловсруулах;
  • Бүс нутгийн үйлдвэрлэлийн салбарыг дэмжин хөгжүүлэх хэтийн болон дунд хугацааны бодлогын баримт бичиг боловсруулан батлуулах, эдийн засгийн өсөлтийг хангасан үйлдвэрлэлийн салбарыг кластераар хөгжүүлж, тусгай бүс байгуулах;
  • Өндөр технологи, мэдлэг шингэсэн үйлдвэрлэл, үйлчилгээг хөгжүүлэх, төр-хувийн хэвшил, шинжлэх ухаан үйлдвэрлэлийн хамтын ажиллагаанд түшиглэсэн инновацийн төвийг байгуулах, бүс нутгийн тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэхэд чиглэгдсэн инновацийн хамтарсан төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх;
  • Нийслэл Улаанбаатар хот, төвийн аймгуудын аялал жуулчлал, худалдаа, үйлчилгээний салбарыг уялдуулан зах зээлийн боломж, нөөцийг нэмэгдүүлэх;
  • Нийслэлээс орон нутагт шилжин суурьшиж мал аж ахуй, газар тариалан эрхлэх сонирхолтой иргэдийг дэмжин ажлын байраар хангах, урамшуулах асуудлаар санал боловсруулж, аймаг бүр 100-аас доошгүй өрхийг нутагтаа шилжүүлэн авах талаар санаачлагатай ажиллах;
  • Аймгуудын хөгжлийг дэмжих, шилжилт хөдөлгөөнийг зохицуулах, ажиллах хүчний ашиглалтыг сайжруулах, ажлын байрыг нэмэгдүүлэх цогц асуудлаар хэлэлцүүлэг зохион байгуулах зэрэг болно.

Цаашид энэхүү хамтын ажиллагааныхаа хүрээнд бид:

  • Улсын дунд хэмжээний хот, суурингуудыг эдийн засгийн орон зайн хувьд төрөлжүүлэн үр ашиг, өрсөлдөх чадварыг сайжруулах замаар тэргүүлэх чиглэлтэй уялдуулан бүсчилж хөгжүүлэх, тэдгээрт хүн ам суурьшин амьдрах нөхцөлийг бүрдүүлэх,
  • Хотын таталцал, нөлөөллийн бүсүүдийг дагуул хот, тосгодын хэмжээнд хөгжүүлж, харилцан тэтгэх чадвартай үйлдвэрлэл, үйлчилгээг хөгжүүлэх;
  • Таталцлын олон төвт хот байгуулалт буюу хот, хөдөөгийн нэгдмэл хөгжлийн зохион байгуулалтын асуудал;
  • Хөдөөд хүн амыг суурьшуулах асуудлыг дэмжих, урамшуулах санхүүгийн болон зохион байгуулалтын хөшүүргийг хэрэгжүүлэх талаар тодорхой саналуудыг дэвшүүлэн Засгийн газарт хүргүүлэх юм.

Олон улсын туршлага, хөгжлийн чиг хандлагаас харахад тогтвортой хөгжил гэдэг нь эдийн засгийн хувьд тогтмол өсч хөгжихдөө бус байгаль, хүрээлэн буй орчин, нийгэм соёлоо сэргээн хадгалж үлдэхтэй зэрэгцүүлэн хүний хөгжлөө дэмжихэд оршдог. Төвийн бүсийн аймаг, хотуудын хувьд ч энэхүү зарчмаар тогтвортой хөгжлийг хангах, амьдралын чанар, өрсөлдөх чадвараа дээшлүүлэх, экологийн төлөв байдлыг сайжруулах, бүс нутгийн хүрээнд хот байгуулалт, төлөвлөлтийн асуудлыг цогцоор нь авч үзэх шаардлагатай.

Энд уригдан ирсэн аймгийн удирдлагуудад орон нутгийнхаа хөгжлийн талаар танилцуулж, хамтарч ажиллах санал, санаачилгын талаар хэлэлцэх боломж олдож байна. Мөн хотын эдийн засаг, зохион байгуулалтын онол талаас нь эрдэмтэн судлаачийн илтгэлийг бид сонсох болно.

Анхаарал тавьсанд баярлалаа.Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболдын “Алтан гурвалжин-Хөгжлийн бүс” зөвлөлдөх уулзалтын үеэр тавьсан илтгэлийг бүрэн эхээр нь хүргэж байна.

Анхаарал тавьсанд баярлалаа.

Categories
мэдээ нийгэм

64 бог малаас хачиг цуглуулж, 12 дарцаг/км ажиллууллаа

Баянхонгор аймгийн ЗӨСТ-ийн 2018 оны календарчилсан төлөвлөгөөний дагуу хачгаар дамжих халдварын тандалт судалгааг 2018 оны 05-р сарын 01-05-ны өдрүүдэд Баянхонгор аймгийн Шинэжинст сумын Эхийн голд хийж гүйцэтгэлээ.

Хачгаар дамжих халдварын тандалт судалгаанд 7 цэгт газрыг хамруулан 64 бог малаас хачиг цуглуулж, 12 дарцаг/км ажиллууллаа. Тандалт судалгааны явцад H.asiaticum зүйлийн 123 хачиг, D.nuttalli зүйлийн 30 хачиг нийт 153 хачгийг дээжилж, Зоонозын өвчин судлалын үндэсний төвд шинжлүүлэхээр хүргүүлэв. Шинжилгээ үргэлжилж байна. Мөн тус нутгийн иргэдэд хачгаар дамжих халдвараас урьдчилан сэргийлэх яриа хийж, санамж хуудас тараалаа.

Categories
мэдээ нийгэм

Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар АНУ-д айлчилж байна

Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар Америкийн Нэгдсэн Улсад албан ёсны айлчлал хийж байна. Тэрбээр АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга М.Помпео, АНУ-ын Конгрессын гишүүд болон албаны бусад хүнтэй уулзаж, Монгол, Америкийн харилцаа, хамтын ажиллагааны асуудлаар ярилцана.

Айлчлалын хүрээнд Гадаад харилцааны сайд Монгол, Америкийн Эдийн засгийн бодлогын Хоёрдугаар зөвлөлдөх уулзалт, Монгол Улсын Засгийн Газар, АНУ-ын Мянганы сорилтын корпорацийн хооронд байгуулах Хоёрдахь компакт гэрээний төгсгөлийн шатны хэлэлцээ зэрэг арга хэмжээнд оролцож, Монголд хөрөнгө оруулалт хийх сонирхолтой Америкийн бизнесийн төлөөлөлтэй уулзах юм.

Гадаад харилцааны сайдын айлчлалаар Монгол, Америкийн эдийн засгийн харилцааг өргөжүүлэн хөгжүүлэх асуудлыг талууд чухалчлан ярилцаж, хамтын ажиллагааны “замын зургийг” гаргах чиглэлээр ажиллана.

Сайд мөн Жонс Хопкинс, Хадсон, Азийн нийгэмлэг зэрэг АНУ-ын томоохон их сургууль, судалгааны хүрээлэнгүүдэд зочлон эрдэмтэн судлаачид, Монголыг сонирхсон хүмүүстэй уулзаж, илтгэл тавина.

Гадаад харилцааны сайдын айлчлал энэ сарын 22-нд өндөрлөнө.

Categories
мэдээ энтертаймент-ертөнц

“РОБОТЕК-2018” роботын тэмцээн зохион байгуулагдлаа

Монголын Электрон төхөөрөмж үйлдвэрлэгчдийн холбооноос санаачлан Нийслэлийн Үйлдвэрлэл, инновацийн газар, Нийслэлийн Баянгол дүүргийн ЗДТГ-тай хамтран ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын дунд “Роботек-2018” роботын тэмцээнийг МҮОНРТ-д амжилттай зохион байгууллаа. Энэхүү тэмцээн нь ерөнхий боловсролын сургуулийн сурагчдад СТЕМ боловсролын аргаар бүтээлч сэтгэлгээ, багийн ажиллагаа, сэтгэн бодох чадваруудыг хөгжүүлэх, физик, математик болон бусад байгалийн ухааны чиглэлээр ашиглах, хичээлийг сонирхолтой, биет болгох анхан шатны робот бүтээх аргачлалд сургах замаар ирээдүйн энтрепренер, технологич инженерүүдийг бий болгох зорилготой юм.

Тус тэмцээнд Нийслэлийн Баянгол дүүргийн ерөнхий боловсролын 14-н сургуулийн 25 багийн нийт 75 сурагчид оролцож 1-р байранд “Оюуны ундраа” цогцолбор сургуулийн баг, 2-р байранд 40-р сургууль, 3-р байранд “Ган зам” 20-р сургуулийн баг тамирчид тус тус шалгарч, шилдгээр шалгарсан баг хамт олныг Япон улсад зохион байгуулагдах СТЕМ фестивальд оролцох эрхээр шагналаа. Мөн Нийслэлийн Үйлдвэрлэл, инновацийн газрын зүгээс ирээдүйн энтрепренер, технологич инженер хүүхэд, багачуудаа дэмжин шалгарсан шилдэг 3-н багийн сурагчдаа “Инновацийн төв”-д үнэ төлбөргүй бойжих эрхийн бичгээр урамшууллаа.

Цаашид Монголын Электрон төхөөрөмж үйлдвэрлэгчдийн холбоо, Нийслэлийн дүүргүүдийн Засаг даргын Тамгын газар, “Дүйнхэр тэргүүн” ХХК-тай хамтран “Роботек-2018” роботын тэмцээнийг ерөнхий боловсролын сургуулиудын дунд жил бүр уламжлал болгон зохион байгуулна гэж нийслэлийн Үйлдвэрлэл, инновацийн газраас мэдээллээ.